Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 585

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Э.Ганбагана түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

шүүгдэгч Г.Билгүүн түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

шүүгдэгч Ө.Эрдэнэбаатар түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Эрдэнийн Ганбаганад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Хүгдүүд овогт Гантөмөрийн Билгүүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

Боржигон овогт Өлзийбатын Эрдэнэбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705006660088 тоот  хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг  40 дүгээр  байрны 41 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод  тодорхой оршин суух хаяггүй, 

урьд  Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар  Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгийг журамлан  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4 дэх заалтад дүйцүүлэн хасаж  3 жил 2 сар 13 хоногийн хорих ял болгон хөнгөрүүлж, 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ялаас чөлөөлж суллагдсан, Боржигон овогт Эрдэнийн Ганбагана. /РД: ЖМ91080839/

 

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 01-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл ганцаараа, Дорнод аймгийн Дашбалбар сум Номинт багт оршин суух хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,

 урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 240 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 69 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар   эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 29 хоногийн хорих ялаас  өршөөн хасч суллагдсан, Хүгдүүд овогт Гантөмөрийн Билгүүн. /РД:ЖЕ88030179/

 

3. Монгол Улсын иргэн,  1985 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянжаргал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сонгинохайрхан дүүрэг Орбитын 24-703 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Өлзийбатын Эрдэнэбаатар. /РД: НЕ85082571/

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

1. Шүүгдэгч Э.Ганбагана нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 70-46 тоотод оршин суух С.Амарбаярын гэрээс  32 инчийн Samsung маркийн LCD зурагт, хөргөгчин дотор байсан хөлдөөсөн хонины мах, эрэгтэй хүний мөнгөн шигтгээтэй бүс,  хар өнгийн төмөр шигтгээтэй үүрдэг цүнх, цүнх дотор байсан иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, бор өнгийн түрийвч, түрийвчин дотор Мобикомын дугаарын сим карт, чулуун зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлж 515.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 он 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 141-01-40 тоот байрны подвальд байрлах иргэн С.Хажидсүрэнгийн гэрээс компьютер, Nokia 33-10 маркийн гар утас, халтар манан хөөрөг, Samsung маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.659.000 төгрөгийн хохирол учруулж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан,

Шүүгдэгч Э.Ганбагана нь Г.Билгүүн, Ө.Эрдэнэбаатар нартай бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо 10А байрны гадаа иргэн П.Энхбаярын гар утас, мөнгөн бугуйвч, гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн,

 

2. Шүүгдэгч Г.Билгүүн нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутаг Сүж гэх газарт иргэн Г.Гансүхийн гэрээс мөнгөн чимэгтэй эмээл, хазаар, хулсан ташуур, мөнгөн бүс, мотоцикль зэргийг хулгайлж 13.450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан,

Шүүгдэгч Г.Билгүүн нь Э.Ганбагана, Ө.Эрдэнэбаатар нартай бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо 10А байрны гадаа иргэн П.Энхбаярын гар утас, мөнгөн бугуйвч, гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн,

 

3. Шүүгдэгч Ө.Эрдэнэбаатар нь Э.Ганбагана, Г.Билгүүн нартай бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо 10А байрны гадаа иргэн П.Энхбаярын гар утас, мөнгөн бугуйвч, гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ганбагана мэдүүлэхдээ: “Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Билгүүн мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна. Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Эрдэнэбаатар мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

1. Шүүгдэгч Э.Ганбагана  Г.Билгүүн, Ө.Эрдэнэбаатар нар нь бүлэглэж 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо 10А байрны гадаа иргэн П.Энхбаярын гар утас, мөнгөн бугуйвч, гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цагдаагийн ажилтны “Үүрэг гүйцэтгэх хугацаанд хариуцсан нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянгол  дүүргийн 13 дугаар хороо 10а-23 тоотод оршин суух П.Энхбаярыг Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат Э.Ганбагана, Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Г.Билгүүн, Төв аймгийн Баянжаргалан сумын харъяат Ө.Эрдэнэбат нар нь бүлэглэн “Самсунг S1 маркийн гар утсыг дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн цааш шалгуулахаар жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв” гэсэн илтгэх хуудас. /хэргийн 1 дүгээр хавтас 4 дүгээр хуудас/

Хохирогч П.Энхбаярын “2017 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 2 цаг өнгөрөөд 3 цаг болох үед найз Чулуунбаатараар байрныхаа орчимд машинаар хүргүүлээд орц руугаа орохоор булан тойртол өөдөөс гурван үл таних залуу хүрч ирээд намайг үгийн зөрөөгүй цохиж унагаагаад өшиглөж дэвсэж зодсон. Ингэж зодож байхдаа Самсунг эс 1 маркийн гар утас, бугуйнд байсан мөнгөн бугуйвч, хүзүүнд байсан бурханы сахиусыг дээрэмдэж авсан. Зодуулж газар унахад өмдний халааснаас утас унасныг нэг нь авсан байсан. Бугуйвч яаж авсныг мэдэхгүй байна. Гар бугуйгаараа шалбарсан байсан. Намайг унахад хаа сайгүй өшиглөж зодсон. Гутал сугалж тайлаад аваад зугатсан, тэр үед эхнэр цонхоор харж мэдэж орилоход гутлыг минь хаячихаад зугатсан. Нэг нь яах аргагүй миний утсыг газраас авсан байсан. ... миний зүүн талын нүд юм харахааргүй хавдаж хөхөрсөн,  толгой дагзаар битүү хавдар, хөндүүр, орой дээр 2 газарт язарсан, баруун гарын бугуй бугуйвчны ормоор шалбарсан, хөлийн хумснаас цус гарсан гэмтэлтэй байна...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 10-12 дугаар хуудас/

... намайг орц руугаа орохоор байрны булан тойртол 3 залуу үгийн зөрүүгүй ирж цохиж унаган, өшиглөж дэвсэж зодсон. Ингэхэд нэг эрэгтэй нь намайг араас хоолойгоор боож гараараа тэвэрсэн байхад нэг нь гутлыг нь тайл, тайл гээд байхыг би сонссон. Тэгэхээр тэд нар миний гутлыг дээрэмдэж авсан. Тэдгээр гурван залуу залуу гурвуулаа нийлж зодож цохиж, дэвсэж өшиглөж намайг гэмтээж эд зүйлийг маань дээрэмдсэн. Хэн нэг нь оролцоогүй гэж хэлэхээргүй учир нь намайг цохиулаад газар унахад ар нуруун дээрээс хоёр талаас гурван зэрэг өшиглөөд байсан ба энэ байдлыг эхнэр маань дээрээс цонхоор хараад орилж доош бууж ирсэн. Харин эхнэрийг маань гарч ирэхэд хоёр нь зугатаад нэг нь үлдсэн намайг зодож цохисон хэвээр байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 158-159 дүгээр хуудас/

Гэрч П.Батдуламын “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр П.Энхбаяр 19 цагийн үед найзуудтайгаа уулзана Гачуурт явлаа гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгсэн чинь 03 цагийн үед манай байрны орцны үүдэнд манай нөхрийн дуу гараад орилоод байхаар нь цонхоор харахад манай нөхрийг одоо энд баригдаж ирсэн гурван залуу нийлээд зодож байхаар нь би гүйж гараад очиход хоёр залуу нь алга болчихсон, хар хувцастай малгайгүй жижигхэн халзандуу үстэй гэмээр залуу манай нөхрийг газар явган суулгачихсан цохиод зогсож байхаар нь би чи яагаад манай  нөхрийг зодоод байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гээд яваад өгсөн. Би ойролцоо цагдаа дуудаад хайхад 10-р байрны хажууд цагдаагийн машин байхаар нь очиж хэлээд тэр манай нөхрийг зодоод зугатаасан нэг залуугийнх нь араас очиж барьж аваад цаашаа явж байгаад түрүүлээд алга болсон хоёр залууг нь барьж авсан юм. Эхэлж баригдсан залуугаас нь манай нөхрийн Самсунг эс 1 маркийн гар утас гарч ирснийг цагдаа хурааж авсан. Манай нөхрийг зодсон гурван залуу их согтуу байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 13 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11656 дугаартай: “Д.Энхбаярын биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салст, баруун чихний ар хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун хацар, баруун нүдний гадна булан, хамрын нуруу, баруун чихний ар хэсэг, зулайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 21 дүгээр хуудас/

 Яллагдагч Г.Билгүүний “2017 оны 9 дүгээр сарын 11-нд Ганбагана, Эрдэнэбаатар бид 3 уулзалдаад Өргөө орчмоор архи ууж яваад харанхуй болохоор нь ээж Балжмааг Өргөөгийн арын нийтийн байранд хүргэж өгөөд буцаж гараад 3-уулаа дахин архи авч уугаад караокед оръё гээд хорооллын эцсийн замын баруун талын Нийтийн караоке гэж бичсэн газарт орж хоёр шил архи хувааж уугаад гурвуулаа гарсан. Гараад миний дотор эвгүйрхээд бөөлжиж доош сууж үлдсэн. Эрдэнэбаатар надтай үлдсэн байсан ба Ганбаганыг тэнд хүнтэй муудаад байх шиг байна гэхээр нь очоод салгачихаач гэж явуулсан. Эрдэнэбаатар байрны араар тойрч яваад эргээд удалгүй хүрээд ирсэн. Яасан гэхэд мэдэхгүй ээ гайгүй юм шиг байна гэхээр нь Эрдэнэбаатар бид хоёр цааш явах гээд Ганбаганыг хүлээтэл ирэхгүй болохоор нь Ганбаганын байгаа зүг рүү явахад өөдөөс цагдаа ирээд бариад авсан. Тиймээс надад хийсэн хэрэг байхгүй” гэсэн  мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 49 дүгээр хуудас/ 

Яллагдагч Ө.Эрдэнэбаатарын “ 2017 оны 9 дүгээр сарын 11-нд Ганбагана бид хоёр 14 цагийн орчимд Билгүүнтэй хорооллын Өргөө орчимд уулзаж 1 шил 0,75 литрийн Хараа архийг 3-уулаа Өргөөгийн арын байрны голын сааданд хувааж уусан. Тэгээд Билгүүний эд зүйлийг Өргөөгийн арын нийтийн байр руу зөөж өгсөн, үүнийхээ дараа 22 цагийн орчимд хорооллын эцэст замын баруун  талд байрлах караокед  орж 2 цаг үйлчлүүлсэн. Караокед 1 шил 0,75 литрийн хараа архи хувааж уусан. Цагаа дуусгаад гараад явахад Ганбагана замын зүүн талд өндөрдүү залуутай муудаад хоорондоо зодолдоод дээр доороо ороод газар өнхрөөд байхаар нь Билгүүн бид хоёр Ганбаганыг болиулж салгаж автал цагдаа хүрээд ирсэн. Билгүүн бид хоёр тэр залууг зодож цохиогүй. Ганбаганыг тэр залуутай зууралдаад байж байхад боль гээд татаж авсан. Би гурав уулзсанаасаа хойш 0,75 литрийн 2 шил архи хувааж уусан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 56 дугаар хуудас/

              Яллагдагч Э.Ганбаганы “2017 оны 9 дүгээр сарын 11-нд 14 цагийн орчимд Эрдэнэбаатар, Билгүүн бид гурав Өргөө кинотеатрын орчимд байх Г хэлбэртэй цагаан 9 давхар байшингийн  орчимд уулзалдсан. Эрдэнэбаатар бид хоёр Нарангийн голд хадмындаа хамт байсан бөгөөд Билгүүн Хэнтийгээс ирлээ гэж 10-11 цагийн орчимд утсаар ярьсан болохоор уулзахаар очсон. Гурвуулаа уулзалдаад 0,5 литрийн 1 шил архи авч хувааж уусан. Билгүүний ээжийг нүүлгэж хойшоо гэр хороолол руу нийтийн байр руу ойр зуурынх нь зүйлийг зөөж өгөөд 19 цагийн орчимд хорооллын эцэст байх караокед орж 1 цаг дуулаад 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Дахин 1 цаг сунгахдаа 4 пиво нэмж уугаад цаг дууссан  тул гарч яваад хохирогчтой таарсан. ... тэр залуу ганцаараа тэр байр руу орж явж таарсан уу гарч явж таарсан уу таарсан. Би нэлээн согтуу явсан. Зөрж өнгөрөхдөө замаа харж яваач гээд муудалцсан. Ингээд тэр байрны булан руу шахаж байгаад тэр залууг гараараа цохиж унахад нь дээрээс нь дэвсэж өшиглөсөн. Намайг ингэж зодох үед хажууд Эрдэнэбаатар Билгүүн хоёр ирээд боль гэж салгаад аваад явахад надад зодуулдаг залуу байр руу ордог замын эсрэг талд яваад очсон зогсож байсан ба би тэр залуу руу эргээд очсон. ... газарт нэг утас харагдсан болохоор авсан ба түүнийг нь аваад цааш яваад цагдаад баригдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 61-62 дугаар хуудас/     

              “Самсунг Эс 1 маркийн гар утсыг 130.000 төгрөгөөр, мөнгөн бугуйвчийг 150.000 төгрөгөөр, гутлыг 50.000 төгрөгөөр тус тус үнэлсэн” эд зүйлийн үнэлгээ. /хэргийн 1 дүгээр хавтас 82 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Э.Ганбагана нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 70-46 тоотод оршин суух С.Амарбаярын гэрээс 32 инчийн Samsung маркийн LCD зурагт, хөргөгчин дотор байсан хөлдөөсөн хонины мах, эрэгтэй хүний мөнгөн шигтгээтэй бүс,  хар өнгийн төмөр шигтгээтэй үүрдэг цүнх, цүнх дотор байсан иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, бор өнгийн түрийвч, түрийвчин дотор Мобикомын дугаарын сим карт, чулуун зүүлтийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлж 515.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн  2 дугаар хавтас 82-86 дугаар хуудас/

 

Хохирогч С.Амарбаярын “Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 15 цагийн үед гэрээ цоожлоод дэлгүүр, эмийн сан орж авчихаад 30 орчим минут болоод буцаад гэртээ харьж явтал манай хашааны хаалгыг дотроос нь манай хажуу талын хашаанд амьдардаг Ганбагана гэдэг залуу онгойлгосноос намайг хараад буцаагаад хаачихсан. Тэгэхээр нь би гүйгээд гэртээ очтол гэрийн хаалганы гадна талынх нь модон хүрээг эвдэж цоожийг цүүтэй нь цуг мултлаад газар хаячихсан байхаар нь би гэртээ ортол гэр доторхи эд зүйлсийг онгичоод эмх замбараагүй болгочихсон байсан бөгөөд би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд хөргөгчинд байсан мах, орны дээр байсан миний гар цүнх, хойморт байсан Samsung маркийн зурагт, хувцасны шүүгээнд байсан манай нөхрийн мөнгөн бүс зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Тэгээд би шууд гэрээсээ гараад манай баруун талын Орбитын 70-3 тоот хашаа руу ороход Ганбаганы хадам аав Амарсайхан гэрийнхээ хаалгыг цоожлох гээд зогсож байхаар нь би шууд гэр лүү нь орж үзэхэд баруун талынх нь орны хөшигний ард талд нь манай зурагтыг доош нь харуулаад хам хум хийчихсэн байсан бөгөөд манай гэрээс алдагдсан бусад зүйлс нь тэдний гэрт байгаагүй. Тэгээд би Амарсайханд та нар ямар муухай хүмүүс вэ, манай гэрээс хулгай хийгээд гэж хэлэхэд Амарсайхан хар цагаан дуугүй байж байснаа манай хүргэн авсан би хүргэнээ олоод ирье гээд сандчаад л байсан.

... Манай гэрээс 2016 онд Хархорин захаас 390.000 төгрөгөөр худалдаж авч байсан 32 инчийн хар өнгөтэй Samsung маркийн зурагт, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр амьдаар нь 70.000 төгрөгөөр худалдаж авч байсан бүдүүн эр хонины 30 кг мах, 2017 оны 09 дүгээр сард Эрээнээс 30.000 төгрөгөөр худалдаж авсан эмэгтэй хүний нүүрэн талдаа төмөр үсэгтэй хар өнгийн гар цүнх, 2007 онд 20.000 төгрөгөөр худалдаж авч байсан бор өнгийн эмэгтэй хүний дэлгэдэг түрийвч, 2017 оны 09 дүгээр сард цүнхтэйгээ цуг эрээнээс 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан манай нөхрийн мөнгөн тоногтой бүс, Даваасүрэнгийн Хаан банкны ногоон карт, миний иргэний үнэмлэх зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан.

... Би алдагдсан эд зүйлүүдээсээ зурагтаа хүлээж авсан бөгөөд одоогоор өөр ямар нэгэн эд зүйл хүлээж аваагүй байна. Тэгэхээр би алдагдсан эд зүйлсээ болон эвдлэгдсэн хаалгаа нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 93-94 дүгээр хуудас/

Гэрч Ш.Болдын “Би 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээсээ гарсан бөгөөд гэрт маань эхнэр Амарбаяр үлдсэн юм. Тэгээд 16 цагийн үед шиг санагдаж байна над руу манай эхнэр Амарбаяр утсаар яриад хажуу талын айлын Баганаа гэдэг залуу манай гэрээс зурагт, мөнгөн бүс, мах, цүнх хулгайлчихсан байна, би гэрээс нь зурагтаа олж авлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би 17 цагийн үед гэртээ очоод эхнэртэйгээ уулзчихаад маргааш өглөө нь цагдаад өргөдөл өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 99 дүгээр хуудас/

Гэрч Ц.Амарсайханы “... 16 цаг өнгөрч байхад архи дуусахаар нь Ганбагана бид хоёр дахиж яаж ганц шил архи олж уух уу гэж хоорондоо ярилцаад сууж байтал Ганбагана аав би гарчихаад ирье гэж хэлээд гарсан. Тэгсэнээ удалгүй Ганбагана нэг зурагт тэврээд ороод ирэхээр нь би юун зурагт юм бэ яах гэж байгаа юм гэж асуухаад та наадахаа орны араар хийчихээ би удахгүй эргээд ирнэ гэж хэлээд гараад явсан бөгөөд Ганбаганыг гарч явсаных нь дараа би эхнэрээ тосох гээд гэрээс гарч гэрээ цоожлохоор зогсож байтал хажуу айлын Амарбаяр гэдэг хүүхэн хүргэн чинь зурагт авч орж ирсэн үү гэхээр нь тиймээ нэг зурагт авчихсан гэж хэлсэн. Амарбаяр манай гэрт ороод баруун талын орны ард байсан зурагтыг аваад гарсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирж Ганбаганыг асуучихаад явсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 103 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ. /хэргийн 2 дугаар хавтас 105-106 дугаар хуудас/

 

Э.Ганбаганы яллагдагчаар өгсөн “... 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед би хадам аав Амарсайханы хамтаар гэртээ 2 шил 0,5 литрийн Монгол стандарт архи уусан бөгөөд бид хоёр архиа дуусгаад дахиж архи уух гэхэд мөнгө байгаагүй юм. Тэгэхээр нь би хадам аавдаа хүнээс мөнгө авчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гарч зүүн талын хашаа руу хашааг нь даваад ороход гэр нь цоожтой байсан бөгөөд би гэрийнх нь хаалганы цоожийг нь цүүтэй нь цуг мулт татаж эвдлээд дотогш орж хойморт нь байсан 32 инчийн зурагт, хөргөгчинд нь байсан 9 кг орчим мах, эмэгтэй хүний гар цүнх зэргийг авч гараад хашааных нь хаалгаар гарах гэтэл өөдөөс гэрийн эзэн хүүхэн нь ирж байгаа харагдахаар нь би буцаж ороод хашаа даваад гэр лүүгээ орж зурагтыг нь баруун орныхоо хөшигний ар талаар нь хийж орхичихоод мах, цүнх зэргийг нь аваад гарсан. Намайг гэрт ороход хадам аав Амарсайхан байсан бөгөөд надаас юун юм аваад ирэв гэж асуухаар нь би хүнийх юмаа гэж хэлчихээд буцаад гарсан. Тэгээд би гарч яваад цүнхийг нь онгойлгоод үзтэл дотор нь бор өнгийн түрийвч байхаар нь түрийвчийг нь онгойлгоод үзэхэд Хаан банкны карт, иргэний үнэмлэх зэрэг зүйлүүд байсан бөгөөд өөр ямар нэгэн зүйл байгаагүй. ... Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна, хэргээ хурдан шийдүүлэх  хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 117-119 дүгээр хуудас/

“9496188191953947 дугаартай DAVAASUREN.S” гэсэн бичиглэлтэй Хаан банкны ногоон өнгийн картыг” С.Амарбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 2 дугаар хавтас 147-148  дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

3. Шүүгдэгч Э.Ганбагана нь 2017 он 09 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны 141-01-40 тоот байрны подвальд байрлах иргэн С.Хажидсүрэнгийн гэрээс компьютер, Nokia 33-10 маркийн гар утас, халтар манан хөөрөг, Samsung маркийн гар утас зэрэг эд зүйлс хулгайлан авч 1.659.000 төгрөгийн хохирол учруулж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Хажидсүрэнгийн “2017 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Талх чихэр ХК-ны урд талд байдаг 141 дүгээр байрны подвальд байдаг гэрт маань хулгай орж эд зүйл алдагдсан. Бие муу байсан болохоор нилээн хэдэн эм давхарлаж уугаад унтсан. Унтах үедээ цаг хэд болж байгааг сайн мэдээгүй.

... Өглөөний 06 цаг 40 минутад сэрсэн чинь манай гэрийн хаалга онгорхой байдалтай, жижиг салхивч онгорхой, манай талийгаач нөхрийн маань зургийг жаазнаас нь гаргаад тараачихсан байсан.

... 2017 оны 06 дугаар сард бага хүүдээ ажлынхаа танилаас авч өгч байсан 100.000 төгрөгийн үнэтэй иж бүрэн компьютер, цэнхэр өнгийн шинэ Nokia 33-10 маркийн гар утас 5-6 сарын өмнө 45.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Samsung маркийн 150.000 төгрөгөөр авсан. Манай нөхрийн хэрэглэж байсан. Амсар нь сэтэрхий, сэтэрхий хэсгийг нь мөнгөөр бүрсэн, бага гарын халтар манан хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан.

... Алдсан эд зүйлээ олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 11-13 дугаар хуудас/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан нийт 1.689.000 төгрөг. /хэргийн 3 дугаар хавтас 14-15 дугаар хуудас/

Гэрч С.Очирпүрэвийн “Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө ажлаасаа тараад ирэхэд манай хажуу талын Хажидсүрэн эгчийнд хулгай ороод эд зүйл алга болсон гээд Цагдаагийн ажилтнууд ирчихсэн байсан. Тэр үед Хажидсүрэн эгч нойрны эм уугаад унтаж байх хооронд шөнөөр хулгайч салхивчаар нь орж ирээд эд зүйлийг нь аваад явчихсан байна гээд их сандарсан байдалтай байсан.

... Тэдний гэрээс ширээний комьпютер, гар утас, хөөрөг зэрэг эд зүйлс алга болчихсон байсан. Хөөрөг, гар утас нь хаана хадгалж байсныг  мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 33 дугаар хуудас/

Э.Ганбаганы яллагдагчаар өгсөн “... Би тэр шөнө Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын урд талын төв зам  талдаа байсан байрны цонхон доор тамхи татаж сууж байгаад нэг подвалийн цонх онгорхой байсан. Би түүгээр шагайгаад харсан чинь нэг эмэгтэй хүн унтаж байсан. Тэгэхлээр нь би тойроод хаалгаар нь явж дотор нь явж ороход тэр эгч унтаад сэрэхгүй байхаар нь гэрт нь байсан Acer маркийн суурин комьпютер, дэрний хажууд нь байсан шиг санагдаж байна хоёр ширхэг гар утсыг мөн саарал өнгийн чемодантай хувцсыг нь аваад гарсан. Тэгээд би тэдгээрийг бүгдийг нь Хархорин зах дээр зараад Samsung гар утсыг нь Өргөөгийн тэнд танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 3 дугаар хавтас 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

4. Шүүгдэгч Г.Билгүүн нь 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутаг Сүж гэх газарт иргэн Г.Гансүхийн гэрээс мөнгөн чимэгтэй эмээл, хазаар, хулсан ташуур, мөнгөн бүс, мотоцикль зэргийг хулгайлж 13.450.000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3 дугаар хавтас 96-100 дугаар хуудас/

“Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг Модотын 2-7 тоотод оршин суух Б.Дулмаагийн хашаанд байсан “BENYI” маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг хураан авсугай” гэсэн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 3 дугаар хавтас 105-107 дугаар хуудас/

Хохирогч Г.Гансүхийн аав С.Галтад “Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг Модотын 2-7 тоотод оршин суух Б.Дулмаагийн хашаанд байсан “BENYI” маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг” хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн  3 дугаар хавтас 108 дугаар хуудас/

“Улаанбаатар хот Багануур дүүрэг Амазон ломбардны салбарын эрхлэгч Б.Наранцацралтаас алдагдсан эмээлийн мөнгөн чимэг 10 ширхэгийг хураан авсугай” гэсэн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 3 дугаар хавтас 109-115 дугаар хуудас/

Хохирогч Г.Гансүхийн “Манайх Цэнхэрмандал сумаас урагшаа 28 км газарт Сүж гэх газарт мал маллаж амьдардаг юм. Миний эхнэр Болортуяа төрөх хугацаа нь дөхөөд бид хоёр Улаанбаатар  хот руу 2017 оны 05 дугаар сарын 20-ны орчим явсан юм. Явахдаа малаа Билгүүн гэх залууд үлдээгээд явсан юм. Тэгтэл 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хадам аав Галт залгаад Билгүүн хамаг юмыг чинь аваад явчихсан байна гэж утсаар ярьсан. Тэгээд аавыг гэрт очоод юу юу байхгүй байгааг мэдээд цагдаад хандаарай гэж ярьсан юм. Тэгтэл мөнгөн чимэгтэй эмээл, мөнгөн хазаар, мөнгөн бүс, хулсан ташуур, булган малгай, мотоцикл гэсэн эд зүйлийг аваад явсан байсан. Билгүүн нь 2017 оны 03 сараас эхэлж манай мал дээр туслах малчин хийж байгаа. ... Хулгайд алдсан эд зүйлээ нэхэмжилнээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 120-121 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Наранцацралтын “Би Улаанбаатар хотын Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Амазон ломбардны эрхлэгч ажилтай. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Багануур дүүрэг  5 дугаар хороо  Бага гүнийн 15-5 тоотод оршин суугч Г.Оюунтуяа нь манай ломбарданд Г.Билгүүн ЖЕ88030179 гэх хүнтэй хамт орж ирээд манай ломбарданд эмээлийн 10 ширхэг мөнгөн чимэг барьцаанд  тавьсан. Би уг мөнгөн чимэгийг нь үзэж шалгаад 600.000 төгрөгийн зээл 30 хоногийн хугацаатай өгсөн. Тэгээд яваад өгсөн.

... Ямарч байсан манай байгууллага хохироод үлдэж байгаа болохоор гомдолтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 123-124 дүгээр хуудас/

Гэрч Г.Оюунтуяагийн “... Билгүүн дүү өөрийн эхнэртэйгээ муудаад хамаг юмаа аваад явж байгаа гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 цагийн үед Билгүүн Тайван нар босоод надад хандаж мөнгөн чимэгтэй эмээлийн чимэгийг ломбарданд тавиад өгөөч иргэний үнэмлэхээ мартаад ирсэн байна гэж хэлээд энэ эмээлээр нь ч яахав чимэгийг нь салгаад ломбарданд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би юун эмээл юм бэ гэж асуухад тэр Билгүүн гэж залуу би эхнэртэйгээ хэрэлдээд өөрийн эд зүйлээ аваад явж байна. Дараа нь ямар нэгэн асуудал байхгүй гэж надад хэлэхээр нь би уг эмээлийн мөнгөн чимэгийг Багануур дүүргийн Амазон нэртэй ломбарданд Билгүүний хамтаар өөрийн бичиг баримтаар харуулан эмээлийн мөнгөн чимэгийг 600.000 төгрөгөөр ломбарданд тавиад уг мөнгийг Билгүүн гэх залуу өөрөө тоолж аваад явсан. Тухайн үед Билгүүн надад мөнгө өгөөгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 125-126 дугаар хуудас/

Гэрч С.Галтын “ ... Билгүүн гэх залуу нь болохоор миний хамгийн бага хүү Хатанболдын эхнэр Жаргалын төрсөн нь байгаа юм. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 06 цаг өнгөрч байхад манай хүргэн Гансүхийнхтэй хамт айл байгаа Баасан гэх хүн над руу утасдаад Билгүүн өчигдөр орой хойшоо давхиад яваад өгсөн эргэж ирээгүй. Гансүхийн гэр лүү усны сав оруулах гээд орсон чинь авдар савыг нь онгичоод эмээл нь байхгүй, гөлөм нь орны урд хэвтэж байна гэж надад хэлсэн.

... Тэгээд Билгүүн Жаргал эгчдээ хандан Гансүхийн гэрээс мөнгөн чимэгтэй эмээлийг нь аваад Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ломбарданд тавьсан. Мотоциклийг нь Цэнхэрмандал сумын харъяат шар хочит Тайванаа гэх залууд байгаа гэж хэлээд өөрийгөө хаана байгаа талаар хэлэхгүй утсаа салгасан гэсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 3 дугаар хавтас 128-129 дүгээр хуудас/

              Эд зүйлийн үнэлгээ нийт 13.450.000 төгрөг. /хэргийн 3 дугаар хавтас 132 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хэргийн  3 дугаар хавтас 208 дугаар хуудас/

Яллагдагч Г.Билгүүний “... Гансүх гэж  хүний мал  харж үлдэхдээ Гансүх ахын мөнгөн эмээл хазаар авч үрэгдүүлсэн нь үнэн” гэсэн мэдүүлэг  /хэргийн 3 дугаар хавтас 139 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмбуруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Э.Ганбагана нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Э.Ганбагана нь Г.Билгүүн, Ө.Эрдэнэбаатар нар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж гүйцэтгэсэн” нь нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Билгүүн нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” нь тогтогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч С.Амарбаярын эд хөрөнгөд 515.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд 300.000 төгрөгийн үнэ бүхий Samsung маркийн  32 инчийн зурагтыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон, төлөгдөөгүй эд зүйлсийн үнэ 215.000 төгрөгийг, хохирогч С. Хажидсүрэнгийн эд хөрөнгөд 1.689.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч Э.Ганбаганаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Билгүүн нь хохирогч Г.Гансүхийн эд хөрөнгөд 13.450.000 төгрөгийн хохирол учруулсан ба 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Вений маркийн мотоцикл, 10.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Батноров хийцийн дунд гарын эмээл зэргийг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогджээ.

Хохирогч Г.Гансүх нь үлдэх хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн тул Г.Билгүүнээс хохирогч Г.Гансүхэд гаргуулах төлбөргүй бөгөөд харин хохирогч нь учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Мөн уг гэм хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Наранцацралтад 600.000 төгрөгийн хохирол учирсанаас 100.000 төгрөгийг төлсөн тухай баримт шүүхэд ирүүлсэн тул үлдэх 500.000 төгрөгийг шүүгдэгч Г.Билгүүнээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

Харин Э.Ганбагана, Г.Билгүүн, Ө.Эрдэнэбаатар нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.Энхбаярт учирсан хохирлоос гар утас, гутлыг буцаан олгосон бөгөөд үлдэх 150.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгч нараас хохирогч П.Энхбаярт гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэнэд мөрийн баримтаар хураагдан ирсэн Э.Ганбаганы  өмсөж явсан гэх куртик 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг зэргийг түүнд буцаан олговол зохино.

Шүүх, шүүгдэгч Э.Ганбагана, Г.Билгүүн нарын урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад, харин шүүгдэгч Ө.Эрдэнэбаатарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэдгээрийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоногийг ял эдлэх хугацаанд оруулах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнийн Ганбаганыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Хүгдүүд овогт Гантөмөрийн Билгүүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Боржигон овогт Өлзийбатын Эрдэнэбаатарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Э.Ганбаганыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Г.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Ө.Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ганбаганад оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Г.Билгүүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Э.Ганбагана, Г.Билгүүн нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Ө.Эрдэнэбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Г.Гансүх нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Э.Ганбаганы  өмсөж явсан гэх куртик 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон Э.Ганбаганы нийт 413 хоногийг, Г.Билгүүний нийт 209 хоногийг, Ө.Эрдэнэбаатарын нийт 203 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Билгүүнээс 500.000 төгрөг гаргуулж  Багануур дүүрэг 1 дүгээр хороо 84-32 тоотод оршин суух Б.Наранцацралтад /УЮ90021329/,

Э.Ганбаганаас 215.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо Орбитын 70-46 тоотод оршин суух С.Амарбаярт /ВМ73050500/,

            Э.Ганбаганаас 1.689.000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 141-1-40 тоотод оршин суух С. Хажидсүрэнд /МК67071105/ тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Э.Ганбагана, Г.Билгүүн, Ө.Эрдэнэбаатар нарт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ганбагана, Г.Билгүүн, Ө.Эрдэнэбаатар нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ