Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1580

 

 

 

 

 

 

 

 

   2019        10         16                                      2019/ШЦТ/1580

                                   

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Б.Алтанцэцэг,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунбаяр,

Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Наранцэцэгийн Н.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 03338 1920 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н.Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н нь “Баянхайрхан трейд” ХХК-д камерын хяналтын ажилтнаар ажиллах хугацаандаа 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгууллагын хэрэгцээнд Юнител группээс гэр интернэт 2 ширхэгийг худалдаж авна гэж 400.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5753644953 дугаартай дансаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                           

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Н.Н нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Н.Ариунбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай компанийн камер хянагч ажилтай Н.Н надтай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Аман хуур” хотхонд байрлах “Баянхайрхан” ХХК-ийн оффис дээр тааралдахдаа 2 ширхэг гэр интернет камер хянах хэрэгтэй байгаа. Энэ нь нэг бүрийнх нь үнэ нь 200,000 төгрөг гэхээр нь нягтлан Баттулгад тухайн мөнгийг шилжүүл гэж хэлсэн. Энэ асуудал нь 2018 оны 12 дугаар сарын үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Цайз захын баруун талд манай аж ахуйн хашаа байдаг ба камер тавих хэрэгтэй байна гэсэн асуудлыг би ярьж байсан. Камер тавихад интернет хэрэгтэй байна гэсэн.  Н.Ныг судал гэж хэлж байсан. Манай нягтлан Н.Нын 5753646953 дугаарын данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Тухайн үед би 400,000 төгрөгийг Юнител групп руу шилжүүлсэн байх гэж бодож байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 31в байрны 405 тоот оффис дээрээ байхад манай компанийн камер хянагч Н.Н над руу залгаад гэр интернетийн 2 ширхэг төхөөрөмж авах 400,000 төгрөг хэрэгтэй байна. Манай компаний менежер Ариунбаяр ав гэсэн юм гэхээр нь Ариунбаяр руу залгаж асуухад мөнгийг нь шийдээд өгчих гэсэн. Тэгээд эргээд Н.Нын 80008561 дугаарын утас руу залгаад чи хаанаас авах гэж байгаа юм бэ гэхэд таньдаг хүнээсээ хямдхан гэр интернетийн төхөөрөмж авахаар болчихлоо гэсэн. Тэгэхээр нь ерөнхий захирал Ж.Дамбад мэдэгдээд Н.Нын 5753646953 дугаатай данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Шүүгдэгч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Баянзүрх дүүргийн 14 хороо “Аман хуур” хотхоны 31в байранд байрлах “Баянхайрхан трейд” ХХК-д камер хянагчийн ажилтнаар 2018 оны 09 дүгээр сард орсон. Манай компанийн бөхийн өргөөний ард байрлах барилга дээр камер тавихаар Ариунбаяртай ярилцаад Юнителийн гэр интернэтийн төхөөрөмж авахаар болсон. 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Ариунбаяр над руу залгаад гэр интернетийн чинь мөнгө бүтчихсэн гэсэн. Тэгээд маргааш нь би Ариунбаяр руу залгаад би Юнител ХХК-тай ойрхон явж байна, гэр интернетээ авах уу гэтэл Ариунбаяр за тэгвэл би нягтлан Б.Баттулга руу би хэлээд өгье гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Баттулга над руу залгаад миний 5753644953 дугаарын данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай бага хүүхэд нарийн гэдэсний хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байсан учир 400.000 төгрөгийг хувьдаа хэрэглэчихсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/,

 

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5 тал/,

-Н.Нын  хаан банкны дансны дэлэнгэргүй хуулга /хх-ийн 25-26 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Нын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28-29, 35 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

   Шүүгдэгч Н.Н нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Н.Нын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Ныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Хохирогч “Баянхайрхан трейд” ХХК-ийн 400.000 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримт хавтас хэргийн 25-26 дугаар талд Н.Нын ХААН банкны дипозит дансны хуулгаар авагдсан байна. Дээрх нотлох баримтаар тогтоогдсон 400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Наас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.Н нь энэ гэмт хэргийг үйлдэсний дараагаар МҮИСургуульд ажилд орсон боловч тухайн байгууллагын эд зүйлийг авч явсан, эд зүйлээ авах талаар фэйсбүүк чатаар холбогдоход хагалгаанд орсон, нас барсан гэж хариу өгсөн байна. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй болно.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Нт хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдэж хохирогчоос 400.000 төгрөг өөртөө шилжүүлж аваад буцаан төлөөгүйгээр 8 сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчээс хохиролыг гаргуулж хохирогч Баянхайрхан трейд ХХК-д олгов.

 

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон