Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 675

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогтой В-ийн Ё нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: О ө, у Б е газарт холбогдох

Гуравдагч этгээд: Боржигон овогт Д-ийн Б 

Нэхэмжлэлийн шаардлага: ”... А Т ХХК-ийн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хууль бус дүрмийг үндэслэн О ө, У Б е газар нь “А Т” ХХК-ийн хувьцааны 50 хувийг иргэн Д.Б руу шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг эс зөвшөөрч тухайн захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.Ё нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Иргэн В.Ё миний бие 2001 оноос хойш 2009 он хүртэлх хугацаанд “А Т” ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 2009 оны эхээр Авто тээврийн газраас Улаанбаатар хотоос Орхон аймаг Баян-Өндөр сум, Орхон аймаг Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугаманд сонгон шалгаруулалт зарласан.

Тухайн үед хувьдаа Атай Д.Б гэж залуутай танилцаж хамтран энэ сонгон шалгаруулалтад оролцохоор болсон.

Бид хамтран “А Т” ХХК-ний нэрээр сонгон шалгаруулалтад оролцохоор болсон.

Сонгон шалгаруулалтаас Тигдсан шаардлагын дагуу 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “А Т” ХХК-ний дүрмийг өөрчилж 2 үүсгэн байгуулагчтай, 50:50 хувьцаа эзэмшигчтэй болгон баталсан. Энэ нь зөвхөн сонгон шалгаруулалтын материалд зориулж байгуулсан дүрэм юм.

Иргэн Д.Б-тай хамтран “А Т” ХХК-ний нэрээр оролцон сонгон шалгаруулалт амжилтгүй болсон ба Д.Б нь хувьдаа Агүй болж таарсан.

Гэтэл Д.Б нь 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр баталсан “А Т” ХХК-ний дүрмийг У Б Е газар, хуулийн этгээдийн Б газарт/хуучин нэрээр/ өгч компаний маань 50 хувийн хувьцааг хууль бусаар Б газарт бүртгүүлж миний хувийн өид халдсан байна.

Миний бие өөрийн компаний 50 хувийн хувьцааг гэрээ хэлцлийн дагуу иргэн Д.Бд шилжүүлэн өгөөгүй гэдгийг дахин дурьдах нь зүйтэй.

О ө, У Б газар/одоогийн нэрээр/-ын бүртгэл хийхдээ үндэслэл болгосон 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүрэм нь Д.Б болон В.Ё бидний гарын үсэг зурагдаж баталгаажаагүй, дагалдах гэрээ хэлцэл байхгүй байсаар байтал мэдсээр байж хууль бус бүртгэл хийсэн байна.

Үүнээс хойш дээрх хууль бүртгэлийг миний бие мэдээгүй байсан ба дахин 2010 онд сонгон шалгаруулалт зарласан. Улмаар Д.Б бид хоёр дахин сонгон шалгаруулалтад оролцохдоо “А Т” ХХК нь “Т” ХК, иргэн Д.Б, Б.Д нарын 4 гишүүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болсон.

2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “А Т” ХХК-ний дүрмийг баталсан.

Дахин баталсан дүрмээр компаний 32.5 хувийн хувьцааг иргэн В.Ё, 32.5 хувийн хувьцааг иргэн Д.Б, 15 хувийн хувьцааг иргэн Б.Д, “Т” ХК-ний захирал С.Г нь 20 хувийн хувьцааг тус тус хувьцаа эзэмшье хэмээн дүрэм үйлдсэн ба бүгд 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үйлдсэн дүрмийг бид албан ёсоор баталж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан.

Гэтэл энэ хугацаанд Д.Б нь өөрийнхөө өмнө хийсэн хууль бус үйлдлээ /компаний хувьцааг 50:50 болгосон/ нуух санаатайгаар 2010 оны зарлагдсан сонгон шалгаруулалтад өгөхөөр бэлдэж байсан компаний дүрэм, гэрээний гэх тамгаа ашиглаад бидний өмнөөс гарын үсэг хуурамчаар зурж дахин У бүртгэлд бүртгүүлсэн байна.

Дээрх хууль бус үйлдлүүдийг миний бие 2017 оны 04 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Бн гаргасан нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн.

Миний бие дээрх хууль бус Б талаарх гомдлыг О ө, У Б е газарт 2017 оны 04 дүгээр сарын эцсээр гаргасан.

О ө, У Б е газар нь зөвхөн 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан дүрэм болон түүнд хамааралтай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдтэй холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжтэй байх тул Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс хүү шилжүүлсэн гэсэн албан бичгээр надад хариу мэдэгдсэн.

О ө, У Б е газар нь 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үйлдэж баталсан дүрэмтэй холбоотой хийсэн Б талаарх асуудлыг орхигдуулсан байна.

Дээрх илт хууль бус захиргааны акт нь иргэн миний Монгол У Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд тус тус заасан өлөх эрхэнд маань бүдүүлгээр халдаж байна” гэв.

Хариуцагч О ө, у Б е г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...А Т ХХК-ийн хувьцаа  эзэмшигчээс иргэн С.Э-г хасч, иргэн Д.Бг 50 хувийн хувьцаа эзэмшигч болгон, хөрөнгийг 45 сая төгрөгөөр нэмэгдүүлсэнийг 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр бүртгэсэн бүртгэл нь дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн байна

1. УБ-05 маягт

2. АТ ХХК-ийн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот албан бичиг

3. Гишүүний анкет

4. АТ ХХК-ийн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувь нийлүүлэгдчийн хурлын тогтоол

5. У тэмдэгтийн хураамж төлсөн баримт

6. Компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэх гэрээ

7. С.Э-ийн хүсэлт

8. СХД-ийн Татварын хэлтсийн албан бичиг

9. Компанийн шинэчилсэн дүрэм

10. Хөрөнгийн үнэлгээний тайлан

Дээрх баримтуудаас харахад уг бүртгэл нь хууль зөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс Иргэн В.Ё нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Б болон түүний өмгөөлөгч Б нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... 2009 оны 03 дугаар сарын 27-нд үйлдэгдсэн дүрмийг хууль бус гэж үзэж байна. В.Ё болон түүний гэргий С.Э бид 3 Үндэсний татварын е газар одоогийн “Тод тамга” ХХК байрлаж байгаа байранд очиж дүрмийг шинэчлэн өөрчилсөн байдаг. 2009 онд зарлагдсан сонгуульд зориулж тендерийн материал бүрдүүлсэн байгаа. Уг тендерийн материалын урилгад дүрэм хамааралгүй бөгөөд тендерийн материалд зориулж дүрэм баталчхаад дараа нь түүнийгээ өөрчлөнө гэсэн ямар ч хууль эрх зүйн акт байгаагүй. Тус тендерт оролцох тухайгаа бүгд ярилцаж тохирсон ба уг тендерт орохын тулд миний бие тус компанид бүртгэлтэй байх хэрэгтэй бөгөөд өөрийн хөрөнгөө нийлүүлэхээр тохиролцож байсан. Тухайн үед С.Э  компаниасаа гарч В.Ё бид хоёр 50, 50 хувиар хувьцаа эзэмшсэн. Хавтаст хэрэгт байх 05 маягтад В.Ё өөрөө гарын үсэг зурсан байгаа. 

Мөн нэхэмжлэгчийн тайлбартаа дурдаж байгаа хурлын тогтоолын хувьд тус тогтоол нь огноотой байгаа бөгөөд О ө, у Б архиваас гаргасан баримт юм. Мөн 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүрмийг хууль бус гэж үзэж гомдол гаргасан байгаа” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч В.Ё нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... О ө, у Б газар /одоогийн нэрээр/-ын бүртгэл хийхдээ үндэслэл болгосон 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дүрэм нь Д.Б болон В.Ё бидний гарын үсэг зурагдаж баталгаажаагүй, дагалдах гэрээ хэлцэл байхгүй байсаар байтал мэдсээр байж хууль бус бүртгэл хийсэн байна” гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа “...компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол гэдэг баримт бичиг огт байхгүй байгаа. ... Энэ нь огноо байхгүй, гарын үсэг байхгүй, компанийн тэмдэг байхгүй илтэд хуурамч бичиг баримт нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...Тухайн үед мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн у Б тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцсэн бүртгэл. Баримтууд бүгд ирсэн, хувийн хэрэгт авагдсан баримтууд бүгд хэрэгт авагдсан” гэж тус тус тайлбарлан маргажээ. 

Анх 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн В.Ё нь А Т ХХК-ийн хувьцааны 92,86 хувийн, түүний эхнэр С.Э нь 7,14 хувийн хувьцааг эзэмшин хуулийн этгээдийн у бүртгэлд бүртгүүлсэн байна.

Улмаар 2009 онд Авто тээврийн газраас Улаанбаатар хотоос Орхон аймаг Баян-Өндөр сум, Орхон аймаг Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугаманд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нэхэмжлэгч В.Ё нь иргэн Д.Бтай танилцаж хамтран энэ сонгон шалгаруулалтад оролцохоор болсны дагуу 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “А Т” ХХК-ийн дүрмийг өөрчилж 2 үүсгэн байгуулагчтай, 50:50 хувьцаа эзэмшигчтэй болгон баталж, “А Т” ХХК нэрээр оролцсонтой хэргийн оролцогчид маргахгүй байна.

Өөрөөр хэлбэл А Т ХХК-ийн 7,14 хувийн хувьцааг эзэмшигч С.Э нь 2009 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн хувьцаагаа 92,86 хувийн хувьцаа эзэмшигч В.Ё-д шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээг тус тус байгуулан улмаар нэхэмжлэгч В.Ё зүгээс 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр Үндэсний татварын е г у Б албанд хандаж “тус компанийн гишүүнээс С.Эг чөлөөлж, компанийн гишүүнээр Д.Бг оруулж, мөн компанийн дүрмийн санг 45,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байгааг тус тус бүртгэн авч, аж ахуйн нэгжийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийж өгнө үү” хэмээн хүсэлт гарган, УБ-05 маягтыг бөглөн хавсаргасан байх бөгөөд эдгээр баримтын гарын үсгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 4063 дугаартайгаар ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гарын үсэг мөн болохыг тогтоосон болно.

Улмаар А Т ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолын тогтоох хэсэгт “Тус компаний гишүүнээр Д.Бг элсүүлэн оруулж... компанийн дүрмийн санг 4.500.000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаатай холбогдуулан дүрмийн сангийн 50 хувь болох 36.500.000 төгрөг буюу 3650 ширхэг хувьцааг эзэмшүүлсүгэй” гэж заасан бөгөөд В.Ё болон Д.Б нарын гарын үсэг зурагдаж баталгаажсан нь мөн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гарын үсэг мөн болохыг тогтоосон болно.

Түүнчлэн Гаалийн е г санхүүгийн хэлтсийн гаалийн у байцаагч Б.Бгийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр ирүүлсэн Д.Бн нэрээр 2007-2008 онд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж импортолсон барааны мэдээлэл болон Автотээврийн үндэсний төвийн архивын материал зэргээс  дүгнэхэд Д.Бн импортолсон 2 А нь 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр А Т ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байна.

Хэдийгээр хариуцагч О ө, у Б е г архивт А Т ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүртгүүлсэн дүрмийн өөрчлөлт нь гарын үсэггүй байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн зүгээс өөрт хадгалагдсан дүрмийн эх хувийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд уг дүрмэнд татварын у байцаагчийн тамга дарагдсан, хариуцагч тал уг дүрмийг эх хувь мөн хэмээн хүлээн зөвшөөрч байх тул гуравдагч этгээдийн зүгээс “...тухайн үед компанийн дүрмийг боловсруулах үйлчилгээ үзүүлдэг хүмүүсээр боловсруулуулсан болохоор бид өөрсдөө гарын үсэг зураагүй дүрмээ өгсөн...нэг хувь нь надад хадгалагдсан” гэх тайлбарыг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр А Т ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал огт хуралддаггүй байсан гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч том болон дунд оврын Аны тээвэрлэлтээс олсон орлогоо гуравдагч этгээд Д.Бтай хуваан авдаг гэдэгтэй огт маргаагүй бөгөөд хариуцагч О ө, у Б е газраас шүүхэд ирүүлсэн А Т ХХК-ийн хуулийн этгээдийн у Б лавлагаа болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үзэхэд А Т ХХК-ийн дүрэмд 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өөрчлөлт орж, 2 хувьцаа эзэмшигчийг нэмсэн үед нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлд “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: 9.1.7.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй; 9.1.9.захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж, Захиргааны е хуулийн 47 дугаар зүйлд “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа нь дараахь байдлаар үндэслэлгүй юм. 

2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбарт Захиргааны акт нь эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлсон бөгөөд эрх зүйн илт алдаа гэдгийг үндсэн хуулийн зарчмуудад, эрх зүйн тогтолцооны үнэт зүйлстэй харшлаагүй байхыг ойлгохоор зааж өгсөн байх бөгөөд маргаан бүхий О ө, у Б е г 2009 оны “А Т” ХХК-ийн хувьцааны 50 хувийг иргэн Д.Б руу шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна. 

2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан “Хуулийн этгээдийн у Б тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг у бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг буюу 22.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 22.1.2.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр; 22.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт; 22.1.4.у тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж тус тус заажээ. 

Үндэсний Татварын Е г 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 182 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нөхөрлөл, компани, хоршоо, төрийн /орон нутгийн/ өит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг у бүртгэлд бүртгэх журам”-ын 2.4-т хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг у бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: Батлагдсан маягтийн дагуу гаргасан өргөдөл/ маягт УБ-05/; Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр; Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт; Татвар төлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар харьяалагдах татварын албаны тодорхойлолт; У тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж заасны дагуу А Т ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхэд хавсаргасан дараахь баримтуудыг үндэслэн у бүртгэлд бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Ø В.Ёаас Үндэсний татварын албанд гаргасан “Компанийн гишүүнээс С.Эг чөлөөлж, компанийн гишүүнээр Д.Бг шинээр оруулж, компанийн дүрмийн санг 45,000.000 сая төгрөгөөр нэмэгдүүлэх” гэсэн В.Ё гарын үсэг зурж баталгаажуулсан өргөдөл /УБ-05 маягт/, 

Ø 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Тус компаний гишүүнээр Д.Бг элсүүлэн оруулж... компанийн дүрмийн санг 4,500.000 төгрөгөөр нэмэгдүүлж байгаатай холбогдуулан дүрмийн сангийн 50 хувь болох 36,500.000 төгрөг буюу 3650 ширхэг хувьцааг эзэмшүүлсүгэй” гэх Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, 

Ø “А Т” ХХК-ийн 50 хувь буюу 3650 ширхэг хувьцааг Д.Бд эзэмшүүлэхээр өөрчилсөн В.Ё, Д.Б нарын гарын үсэг зурж баталгаажсан “А Т” ХХК-ийн дүрэм, 

Ø У тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Иймд тухайн үед мөрдөгдөж байсан “Хуулийн этгээдийн у Б тухай” хуулийн 22 дугаар зүйлд заасан “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг у бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг” гэсэн баримт бичгийн бүрдүүлбэрийн дагуу бүртгэсэн хариуцагч О ө, У Б е г /одоогийн нэрээр/ у бүртгэгчийн үйлдлийг буруутгах боломжгүй байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Хуулийн этгээдийн у Б тухай хууль /2003/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Ё О ө, у Б е газарт холбогдуулан гаргасан ”... “А Т” ХХК-ийн 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хууль бус дүрмийг үндэслэн О ө, У Б е газарт холбогдуулан гаргасан “А Т” ХХК-ийн хувьцааны 50 хувийг иргэн Д.Б руу шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг эс зөвшөөрч тухайн захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас у тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг у орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                          Ц.ОДМАА