| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00304/И |
| Дугаар | 103/ШШ2016/00357 |
| Огноо | 2016-08-10 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2016/00357
| *******016 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 10*******/ШШ*******016/00*******57 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ************** дугаар байрны ******* тоотод оршин суух, овогтой холбогдох эд хөрөнгө үнэ төлбөргүй ашигласан гэрээний үүргийн биелэлт 18491******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч Ө., гэрч Д., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Б. нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******015 оны 1******* дугаар сард тай, Б. зуучлуулан ******* дугаар байрны ******* тоот байрны том өрөөнд хавар болтол суулгахаар тохиролцсон. Түрээсийн үнэ хөлс авахгүйгээр зөвхөн байранд гарсан төлбөрүүдийг төлөхөөр ярилцаж, түүнийг зөвшөөрөөд, *******015 оны 1******* дугаар сарын *******7-ны өдөр байранд орсон. *******016 оны 4 дүгээр сарын 1*******-н гэхэд төлбөр тооцоогоо дуусгалгүй гарч явсан байсан. Анх , би, манай нөхөр, бид 4, ын гэрт нь уулзаад, түрээсийн мөнгө авахгүй, байранд ямар ямар зардлууд гардаг түүнийг төлөөд, баншны цехээ ажиллуулна гэдгийг зөвшөөрөөд, та том өрөөнд нь ор, хажуу өрөөнд чинь гээд хүнийг хүүхдүүдтэй нь суулгана, манай ээжийг асарч өгсөн хүнийг өвөл болж байна, гар гэж хэлж чадахгүй, нөгөө нэг өрөөг нь ыг хүн олбол түрээслүүлнэ шүү гээд ярилцаж, тохирч байранд орчихоод, одоо болохоор төлбөр төлөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Би н гэрт очоод, учраа олох гэтэл хэл амаа олоогүй тул эвлэрлэх шаардлагагүй. Хүний байранд түрээсгүй суучихаад, төлбөрийг нь төлж болно шүү дээ. Бид хотод амьдардаг. *******ын энэ байраа өмнөх жилүүдэд сарын *******00000-**************000 төгрөгөөр хөлсөлдөг байсан. тай холбож өгсөн ыг шүүх хуралдаан дээр гэрчээр асуулгах гэсэн боловч амраад, хөдөө явсан, утас нь холбогдохгүй байна. Ус, дулаан, цахилгааны төлбөр **************67*******4 төгрөг төлсөн баримтуудыг харсан эдгээрийн төлбөр дээр маргахгүй, зөвшөөрч байгаа. Одоо үлдэгдэл кабель, СӨХ-ийн мөнгө төлөх ёстой. Намайг нэг өрөөгөө түрээслүүлсэн хүнээсээ энэ мөнгийг ав гээд байна. Бид хэндээ юугаа яаж түрээслүүлж, тохирох нь бидний асуудал. Энэ хүн тохирсноороо төлбөрөө төлөх ёстой. Иймээс 18491******* төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Ө. шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: *******016 оны 1 дүгээр сарын эхээр ******* дугаар байрны 0******* тоотод байр, гэрэл, усны төлбөрөө төлөөд суухаар тохиролцож суусан боловч, байранд ороход хойд талын өрөөнд нь 4 хүүхэдтэй хүүхэн 5-лаа амьдардаг байсан. Хэд хоногийн дараа 1 өрөөнд нь дахиад нэг хүүхэн 100000 төгрөгөөр түрээслэж суусан. нь хэлсэн амандаа хүрэхгүй ******* өрөөндөө ******* айл оруулж мөнгө аваад, надаас бүх байрны төлбөрөө нэхэж байгаад гайхаж байна. Би зөвхөн том өрөөг ашигласан, зурагт үздэггүй, кабель хэрэглэдэггүй. ******* дугаар байрны ******* тоотод *******016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл том өрөөнд нь амьдарч банш, буузны цех ажиллуулж байсан. гэж сүмд хамт явдаг хүн санал болгоод орсон. Түүнээс биш би өөрөө энэ ******* дээр очоод ярилцаж ороогүй. Хамгийн сүүлд байрнаас гарахдаа хэлээд гарсан. Цахилгаан, дулаан, усны төлбөрүүдийг төлсөн. СӨХ, кабелийн мөнгийг төлөхгүй. Манай гэрт орой ирээд, намайг хэл амаараа доромжилсонд гомдолтой байгаа. Энэ асуудлаар цагдаад хандсан. Төлсөн төлбөрийг нэхэхээ болих хэрэгтэй. Ярилцаад шийдэх асуудлыг шүүхэд өгч миний нэр төрийг доромжлох хэрэггүй шүү дээ. Би энэ төлбөрийг төлөхгүй. Төлөх төлбөрөө төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ө.гаас эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үүргийн биелэлт 18491******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дулаан, ус, цахилгааны төлбөрөө төлсөн, кабель, СӨХ-ийн мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Ө.г ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотын том өрөөндөө хавар болтол байрны түрээс авахгүй, байртай холбоотой гарсан зардлуудыг төлөхөөр харилцан тохиролцож, байрандаа амьдруулсан болох нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад гаргасан зохигчдын тайлбар, байрны төлбөр төлсөн баримтууд, гэрч Д. шүүх хуралдаан дээр Би гэж хүнийг өмнө нэг удаа л харсан, танихгүй, банш, бууз хийдгийг мэднэ. Анх зуучлуулж өгсөн ын гэрт уулзаад, үнэн байдлаа хэлсэн. Энэ байранд гэж хадам ээжийг харж өгсөн эмэгтэйг ******* хүүхэдтэй нь, манай малчны ******* хүүхдийг суулгана. Нэг өрөөгөө яваандаа хүн олдвол түрээслэнэ, таниас түрээсийн мөнгө авахгүй, байранд ямар зардал гарна түүнийг төлнө, бууз, баншны цехээ ажиллуулахыг нь зөвшөөрөөд оруулсан. Намайг Солонгос ******* сар яваад ирэхэд, *******00000 гаруй мянган төгрөгний төлбөр тооцоо гарсныг хэлэхэд, одоо *******00000 төгрөгийг охиноороо хийлгүүлэхээр явууллаа гэсэн. Адгийн зарга 10 хоног гээд шүүхэд өгөх сонирхолгүй байсан. Гэтэл төлбөрөө төлөхгүй, хэл амаа олохгүй байсан учраас шийдүүлдэг газраар нь шийдүүлье гээд шүүхэд өгсөн.
Гэрч ******* дугаар байрны ******* тоотод өөрийн *******, хамаатныхаа ******* хүүхдүүдтэй *******015 оны 9 сараас *******016 оны 4 сар хүртэл амьдарч байсан. Надаас түрээсийн болон өөр бусад мөнгө авч байгаагүй, анхнаасаа авахгүй гэж хэлсэн. Би ******* ээжийг нь харж, асарсан юм.
Гэрч Б. эгчээр дамжуулан ******* дугаар байрны ******* тоотод ******* сар, сарын 100000 төгрөгөөр түрээслэж суусан. Намайг байх хугацаанд эгч хүүхдүүдтэйгээ, эгч том өрөөнд банш, бууз хийж амьдардаг байсан. Би эмнэлэгт ээлжинд гардаг гэх гэрч нарын шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр хариуцагч нь байрыг түрээслээгүй, амьдарч, үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн *******40 дүгээр зүйлийн *******40.1, *******40.1.******* дахь хэсгүүдэд эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад шаардлагатай зайлшгүй зардлыг хариуцана гэж зааснаар хариуцагч байрны гарсан зардлуудыг төлж, нэхэмжлэгчид байрыг хэвийн байдалтай хүлээлгэж өгөх бөгөөд ******* дугаар байрны ******* тоотод оршин суугч нь сар бүр цахилгаан, дулаан, ус, СӨХ, кабелийн мөнгөө төлөх үүрэгтэй болох нь хавтас хэрэгт авагдсан ******* дүүргийн Автожим ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, *******-Ус ОНӨААТҮГ-ын төлбөрийн баримт, ******* дүүргийн Уурхайчин СӨХ-ны тодорхойлолт, Холбооны газрын Сүлжээ-******* кабелийн телевизийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Ө. нь цахилгаан, дулаан, усны төлбөрүүдийг Төрийн банкны орлогын мэдүүлэг, *******-Ус ОНӨААТҮГ-ын төлбөрийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, БНДС ТӨХК-ийн кассын орлогын ордеруудаар төлбөрийг төлж, СӨХ болон кабелийн телевизорын төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул эдгээр төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55**************0 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 45******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогтой гаас эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний үүргийн биелэлт 55**************0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Балбар овогтой д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1*******969******* төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6*******00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55**************0 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 45******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА