| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2018/0744/Э |
| Дугаар | 696 |
| Огноо | 2019-09-10 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 17.1.2.1., 17.1.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 696
2019 09 10 2019/ШЗ/696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй
нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Н.Булганчимэг,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идшинноров,
шүүгдэгч Д.У, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
шүүгдэгч Ч.Н, Ж.З тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа,
иргэдийн төлөөлөгч Д.Шарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,
Шүүгдэгч Ж.Зыг Ч.Нтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
Шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Мянган овгийн Чанцалын Ням-Эрдэнэ, Амаа овогт Жанцанпунцагийн З, Бэсүүд овогт Б У нарт холбогдох эрүүгийн 1822000770020 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 3-15 тоотод оршин суух хаягтай,
- 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
- 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,
- 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 5 cap хорих ялаар,
- 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Их Мянган овогт Ч Н
2. Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4-р баг Жаргалант гэх газар оршин суух хаягтай,
- 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн сум дундын шүүхийн 53 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,
- 2011 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 cap хорих ялыг тэнссэн,
- 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сум дундын шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж байсан Амаа овогт Ж З
3. Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Хархорин зах дээр хувиараа наймаа хийдэг, ам бүл 4 нөхөр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 20-19 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бэсүүд овогт Д У /РД,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь бусадтай бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон
2018 оны 03 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихийн 8 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Д.Төгсийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч манан хөөрөг, чулуун хөөрөг, хөөргөний 2 ширхэг даалин, 9 ширхэг гуулин зоос хулгайлан авч 7,729,200 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 15 дугаар гудамжны 6 тоотод оршин суух иргэн О.Эрхэмбаярын гэрийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бэлэн 450,000 төгрөг, 40 лангийн цэвэр цагаан мөнгө, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, “DELL” маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч, хулгана, цүнх, холбогч, түлхүүрүүд хулгайлан авч 9,809,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 46-03 тоотод оршин суух иргэн Д.Оюунцэцэгийн байшин буюу хүн байнга амьдрах орон байранд, хууль бусаар нэвтэрч бэлэн 45,000 төгрөг, түрийвч, “Самсунг галакси Жи-3” загварын гар утас хулгайлан авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 13-09 тоотод оршин суух иргэн Ж.Хишигжаргалын байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хэт хутга, хөөрөг, хув, хэт хутганы бэл хулгайлан авч 511,750 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 21-7 тоотод оршин суух иргэн Н.Буджавын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрсэн эд зүйл аваагүй.
2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг, 2-100 тоотод оршин суух иргэн Э.Ууганцэцэгийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч Юнителийн интернэтийн төхөөрөмж, хутга, зургийн аппарат, гоёлын ээмэг, “ковар” шилтэй жүүс, ээмэг бөгжний сав хулгайлан авч 512,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 21-05 тоотод оршин суух иргэн С.Нарангэрэлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 0,75 литрийн “Соёрхол” архи хулгайлан авч 18,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ногоочдын хэсэг 1-28 тоотод оршин суух иргэн Р.Наранжаргалын байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч халтар манан хөөрөг, хөөрөгний даалин, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж, кулон, эрэгтэй эмэгтэй бөгж, мөнгөн ээмэг, 3 хос гоёлын ээмэг, урт цагаан шүрэн гоёлын ээмэг, барын нүдэн чулуун зүүлт, шүрэн зүүлт, 2 ширхэг ээмэг бөгжний сав, Цэргийн гавъяаны одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Улсын аварга төлчин, Ардын хувьсгалын ойн медалиуд, 5 жилийн гавшгайч, Хилийн цэргийн одон медаль хулгайлан авч 3,023,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын МУИС-ийн доод хэсэг 4-1 тоотод оршин суух иргэн Ц.Намдагдоржийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, “Самсунг галакси С-6” загварын гар утас, “Самсунг галакси нөт-1” загварын гар утас, бэлэн 10,000 төгрөг хулгайлан авч 875,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-26-03 тоотод оршин суух иргэн Ж.Байгалмаагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хуримын хос монетон бөгж, монетон бөгж, Сваровский шигтээтэй бөгж, шигтгээтэй гоёлын ээмэг, дунд гарын цагаан чулуун хөөрөг, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, “Самсунг С-6” загварын гар утас, арьсан хэтэвч, бэлэн 200,000 төгрөг хулгайлан авч 2,395,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 9-4-21 тоотод оршин суух иргэн Д.Батболдын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мана хөөрөг, тамхины ууттай гаанс, мөнгөн бугуйвч, улаан шигтгээтэй бөгж, сувдан зүүлт хулгайлан авч 4,180,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-21 тоотод оршин суух иргэн Б.Батзаяагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-45 тоотод оршин суух иргэн Л.Ууганбаярын гэрт хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон бөгж, 2 ширхэг мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч хулгайлан авч 2,780,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 10-09 тоотод оршин суух иргэн Ж.Сандагдоржийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 9 мөнгөн аяга, 5 ширхэг мөнгөн ээмэг, 4 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг кулон, 1 ширхэг мөнгөн шагай, 1 ширхэг мөнгөн бугуйвч, цагаан өнгийн шинэ цагийн хөөрөг хулгайлан авч 1,451,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 3-16 тоотод оршин суух иргэн О.Гүнсэнноровын гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хаш хөөрөг хулгайлан авч 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай багийн 2-30 тоотод оршин суух иргэн Д.Буян-Өлзийгийн гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, чулуун хөөрөг, 2 ширхэг мөнгөн бөгж хулгайлан авч 2,070,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Дэнжийн 8-77 тоотод оршин суух иргэн Р.Тунгалагын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой 2 ширхэг бүс, зулын гол хийдэг мөнгөн хайрцаг, бурханы хүрд, үнэгэн малгай, “I PAD” /ай пад/ хулгайлан авч 1,004,840 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаа 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Б.Туулын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч орос монетон ээмэг, монетон гинж кулон хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 08 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Л.Лхагважавын орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгө аяга, дунд гарын халтар манан хөөрөг хулгайлан 1,350,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ч.Н, Ж.З нар бүлэглэн хууль бусаар, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч:
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 багийн Хэрлэн 2-1 а тоотод суух хохирогч Ж.Батхуягийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяга, гар утас, хөөрөг, эрэгтэй, эмэгтэй монетон бөгж, даалин, нүдний шил, цүнх, цаг хулгайлан авч 2,030,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Зангиат 10-24 тоотод суух хохирогч Н.Энхсанаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч “Самсунг Эс-6” загварын гар утас хулгайлан авч 400,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Хэрлэн 1-51 тоотод суух хохирогч А.Балжмаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, “Самсунг” маркийн гар утас, цагаан өнгийн ээмэг, бөгж, кулон, цэнхэр цэцгэн шигтгээтэй ээмэг, бөгж, кулон, чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, цагаан сувдан ээмэг, бөгж, кулон, мөнгөн гинж, өрөөсөн ээмэг хулгайлан авч 1,203,000 төгрөгний хохирол учруулсан.
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 багийн Түргэн 6-5 тоотод суух хохирогч Г.Ганболдын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч бугуйн цаг хулгайлан авч 18,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Бат-Уул 3-6 тоотод суух хохирогч Б.Ариунгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хөөрөг хулгайлан авч 150,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Бат-Уул 3-7 тоотод суух хохирогч Ц.Батзаяагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч “Карт” гэсэн бичигтэй гар утас, “Самсунг” маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэх хулгайлан авч 156,600 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Бат-Уул 3-6 тоотод суух Б.Одгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрсэн буюу “Хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 50,596,390 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.З нь Ч.Нтэй бүлэглэн хууль бусаар, нууцаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 багийн Хэрлэн 2-1 а тоотод суух хохирогч Ж.Батхуягийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяга, гар утас, хөөрөг, эрэгтэй, эмэгтэй монетон бөгж, даалин, нүдний шил, цүнх, цаг хулгайлан авч 2,030,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн Зангиат 10-24 тоотод суух хохирогч Н.Энхсанаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч “Самсунг Эс-6” загварын гар утас хулгайлан авч 400,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багийн Хэрлэн 1-51 тоотод суух хохирогч А.Балжмаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, “Самсунг” маркийн гар утас, цагаан өнгийн ээмэг, бөгж, кулон, цэнхэр цэцгэн шигтгээтэй ээмэг, бөгж, кулон, чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, цагаан сувдан ээмэг, бөгж, кулон, мөнгөн гинж, өрөөсөн ээмэг хулгайлан авч 1,203,000 төгрөгний хохирол учруулсан.
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Түргэн 6-5 тоотод суух хохирогч Г.Ганболдын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч бугуйн цаг хулгайлан авч 18,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Бат-Уул 3-6 тоотод суух хохирогч Б.Ариунгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хөөрөг хулгайлан авч 150,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Бат-Уул 3-7 тоотод суух хохирогч Ц.Батзаяагийн гэрт хууль бусаар, нууцаар нэвтэрч “Карт” гэсэн бичигтэй гар утас, “Самсунг” маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэх хулгайлан авч 156,600 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Бат-Уул 3-6 тоотод суух Б.Одгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрсэн гэмт хэргийг,
Мөн шүүгдэгч Ж.З нь:
2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундармал” зочид буудалд хохирогч Р.Дарьсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүчиндсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.У нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хархорин” зах дээр 2018 оны 03 дугаар сард удаа дараагийн үйлдлээр яллагдагч Ч.Нэс хулгайн гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж мөнгөн аяганууд, гаанс, монетон эдлэлийг 1,950,000 төгрөгөөр худалдан авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н мэдүүлэхдээ: “...Миний нийт холбогдсон 26 үйлдлээс 9 үйлдлийг хийгээгүй гэдгийг шүүгч таньд ч би бичиж явуулсан, прокурорт ч хэлсэн байгаа. Говь-Алтай аймгийн 5 удаагийн үйлдэл, Баянхонгор аймгийн 2 удаагийн үйлдэл, Завхан аймгийн 2 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Говь-Алтайгаас мөрдөгч ирээд чи нэгэнт ял аваад явах юм чинь энэ үйлдлийг аваад явчих чиний хэргийг би Улсын мөрдөн байцаах алба руу татъя чи хотод очоод хэргээ шийдвэрлүүл гэсэн. Гэтэл надаас хөтөлж байцаалт авсан. Тухайн үед би Говь-Алтайд 27-28-нд ахындаа очиж хоносон. Намайг Говь-Алтай аймгийн хэргийг үйлдсэн гэдгийг манай ахын мэдүүлгээр л нотолсон байдаг, намайг яг хулгай хийгээд явж байхыг хүн хараагүй нотлох зүйл байхгүй. Ломбардны эзэн Энхжаргал гэх хүний мэдүүлэг байсан байдаг. Энэ болохоор би Дундговь аймгаас хулгайлсан монетон бөгжийг өгч байсан, энийг судлуулахын тулд би мэдүүлэг өгч байсан. Харин Баянхонгорын хийсэн гэж байгаа хулгайн хэрэг 22-ны өдөр гарсан байсан би 21-ний өдөр Улаанбаатар хотод Батзориг гэдэг хүний гэрт байж байгаад тэр хүнээс 20,000 төгрөг аваад Эрдэнэт рүү явсан тэгээд би Дарханд буугаад хүнээс мөнгө аваад 22-ны өдөр хотод ирээд Модны 2-т байрлах 25 гэдэг нэртэй буудалд өөрийн бичиг баримтаараа хоносон гэсэн нотлох баримтуудыг гарган өгсөн. 23-ны өдөр Дарь эхэд байр хөлсөлсөн 12 дугаар хавтаст хэрэгт байгаа 168,000 төгрөг өгөөд байр хөлсөлсөн. 28-ны өдөр би Говь-Алтайгаас ирсэн Зуунчулуун болон түүний эхнэртэй байж байсан орой нь үл ялих маргаан болоод цагдаад дуудлага өгөхөөр нь бид 2 зугтаасан. Цагдаа ирэхэд энэ хоёр оргодол байгаа гэж хэлж араас орилж байсан. 28-ны өглөө би 8 цагийн үед хотод ирээд орой нь ийм асуудал болсон. Говь-Алтай аймаг руу 24 цаг явдаг, Баянхонгор руу ойролцоогоор 17 цаг явдаг, гэтэл би Улаанбаатар хотод байхад тэнд очоод хэрэг хийнэ гэж байхгүй. Баянхонгор, Завхан аймгийн хэргүүдийг яагаад авах болсон бэ гэвэл анх Хэнтий аймагт баригдахад Батжаргал, Эрхэмбаяр гэдэг 2 байцаагч надад архи өгч согтоож надаас тулган байцаалт авч энэ хэргүүдийг өгсөн. Дорнодоос намайг согтуу байхад авч явсан. Би хэрэг авахад хэрэг шийдэгдэх хугацааг удаашруулах, мөн хотод ирж шийдвэрлүүлж сунжруулж байгаад зугтах зорилготой хэргийг авсан. Тэр хүмүүс хэлсэн үгэндээ ч хүрээгүй, тэгээд би зөвхөн өөрийн хийсэн хэрэгтээ ял авна гэж шийдсэн учраас хэргийг сайн судалж үзнэ үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.З мэдүүлэхдээ: “....Би 2018 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Ч.Нтэй хотод уулзаж Дорнод аймаг руу алтанд явна гээд явсан. Дорнодод надтай хамт байсан гал хам байгаа гэж хэлээд явсан. Тэгээд Дорнод аймагт очоод би 2 буудалд хоносон. Өглөө нь Ч.Н айлд орно гээд хамт явсан. 4 айлд орсон тэгэхэд нь би хулгай хийж байгааг нь мэдсэн 5 дахь айлын хашаанд нь хамт орсон. Орой нь бид 2 хот явах унаанд суугаад Хэнтийд зогсоход Ч.Н энд нэг хэдэн айл байна 2 уулаа хамт явъя гэхэд нь би өө яахын чи надад унааны мөнгө олоод өгчих, явах унаанд суугаад явсан Зардлын мөнгө олоод өг гээд би явлаа гээд тэгээд зах дээр явж байгаад цагдаа нарт баригдсан. Хулгай хийсэн зүйлсээс надад авч хэрэглэсэн зүйл байхгүй ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Ч.Нхууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. 2018 онд мөрдөн шалгах ажиллагаа дуусах үед хийгээгүй гэж байгаа 9 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Шүүх хуралдаан болох үед энэ 9 үйлдлийг хийгээгүй гэдгийг хэлж хэргийг прокурорт буцаасан ч гэсэн эдгээр 9 үйлдлийг хийгээгүй нь нотлогдохгүй байсан. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж хэрэг буцсан асуудлыг тогтоох ажиллагаа хийгдсэн яг ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бэ гэвэл цагдаагийн дуудлагад яг Ч.Нд холбогдуулж дуудлага өгсөн зүйл байхгүй байсан. Хэргийн зүйлчлэлийн хувьд хулгайн гэмт хэрэг хийсэн гэж санал нийлж байгаа амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт санал нийлэхгүй байгаа. Хохирлын хувьд хийсэн гэмт хэргийнхээ хүрээнд төлөх ёстой гэж үзэж байна. Ж.Зы хувьд хулгайн гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Тухайн айлууд руу хамт орж аваад зарсан үйлдэл байхгүй. Хүчингийн гэмт хэргийн хувьд ч гэсэн маргах зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж: Төлбөрийн чадваргүй шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа учир нь шүүгдэгч 3 удаагийн үйлдлээр авсан байгаа. 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Нийт 3 удаагийн үйлдлээр эд хөрөнгийг нийт 1,950,000 төгрөгөөр худалдаж авсан харин нийт төлөх ёстой хохирол 4,500,000 төгрөгийг хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн Ч.Ням-Эрдэнийн яриад байгаа үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаанд хангалттай тогтоосон байгаа нэмж шалгах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Төгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ажил дээрээ байж байгаад аргал түүхээр талийгаач нөхрөө дуудахад 13 цаг өнгөрөөд ирсэн...”, “...түүчихээд 17 цаг болж байхад гэртээ иртэл манай байшингийн 1 давхарын хамгийн зүүн талын цохныг хагалчихсан байсан. Тэгэхээр гэртээ ортол гэрийн тавилгануудыг ухаад хаячихсан, миний барьдаг байсан сүүж манан хөөрөг, талийгаачийн барьдаг байсан цагаан өнгийн шинэ цагийн чулуун хөөрөг, дээр 2 хөөрөгний даалингуудыг алдсан...” гэх мэдүүлэг /1 хавтас 59х/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 08-10 тоотод 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 4-7х 8-13х/,
Хохирогч Д.Төгсөд “...даалин 2 ширхэг, сүүж манан хөөрөг 1 ширхэг, улаан өнгийн жижиг уут...” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтас 48х/,
2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ч.Ням-Эрдэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 39-45х/
2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Д.Батзоригийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 37-38х/,
Эд зүйлийн үнэлгээ /1 хавтас 76-77х/,
Хохирогч О.Эрхэмбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад өдөр 14 цаг 30 минут гээд гараад 18 цаг 50 минутын орчим гэртээ буцаад иртэл манай хашааны хаалга онгорхой, гэрийн цонх онгорхой байдалтай байсан...”, “...би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд сейфинд байсан 450,000 төгрөг, 40 лан жижиглэсэн ягаан торон ууттай цэвэр цагаан мөнгө, их гарын 1 литрийн багтаамжтай үндсэн тагштай шинэ цагийн мөнгөн аяга 1ш, хуучин цагийн 2 ширхэг, дунд гарын шинэ цагийн 1 ширхэг, жижиг гарын шинэ цагийн 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл, зурагтны тавиур дээр ээмэг бөгж хийдэг байсан цагаан өнгийн шаазан саван дотор байсан 2 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйл алдагдсан байсан...”, “...мөн делл маркийн нөүтбүүк 1 ширхэг, цэнэглэгч, хулгана, цүнхтэйгээ алдагдсан...” гэх мэдүүлэг/1 хавтас 62-66х/,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 15-06 тоотод 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 08-10х/,
2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ч.Нэс зөөврийн компьютерийн цүнх, нөөтбүүкний залгуур, утас, кабель, хөөрөгний дайлан 2 ширхэг хураан авсан тэмдэглэл /1 хавтас 29-31х/,
О.Эрхэмбаярт мөнгөн аяга хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтас 46-47х/,
О.Эрхэмбаярт зөөврийн компьютерийн цүнх, нөөтбүүкний залгуур, утас, кабель хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтас 49-51х/,
Эд зүйлийн үнэлгээ /1 хавтас 74-76х/,
Хохирогч Д.Оюунцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би өнөөдөр 14 цаг 30 минутын биед гэртээ охинтойгоо хойд өрөөндөө байхад гэрийн хаалга дугарах шиг болсон. Тэгэхээр нь хүн орж ирж байна даа гээд яваад очиход нэг залуу хашааны хаалгаар гараад явж байхаар нь араас нь гараад харахад манай гудамжны нарийн гудамж руу орж байсан. Тэгэхээр нь гэртээ орж ирээд нөхөр лүүгээ ярих гээд утсаа хайхад буйдан дээр тавьсан байсан гар утас, үүдний шүүгээн дээр байсан хэтэвч зэрэг эд зүйл алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хавтас 166-167х/,
Бан Хас ХХК-ний үнэлгээний тайлан /1 хавтас 169-170х/,
Лэндкс ХХК-ны үнэлгээний тайлан /1 хавтас 175-178х/,
Хохирогч Ж.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би өнөөдөр 12 цагийн үед гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад 14 цаг 30 минутын үед гэртээ иртэл хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл сейфний хаалга, шкафны хаалга онгойлгоод доторх эд зүйлийг гаргаад орхисон байхаар нь шалгаж үзэхэд хэт хутга, шаргал өнгийн даалинтай хөөрөг зэрэг эд зүйл алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг /1 хавтас 222-223х/,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэбагийн 13-9 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас 216-220х/,
“Бан Хас”, “Лэндкс” ХХК-ны үнэлгээний тайлан /1 хавтас 225-228, 233-235х/,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтас 239-240, 247х/,
Гэрч О.Галбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ломбарданд орж ирээд хутга зарах гэсэн юм гэхээр нь тэр залуугийн зарах гэж байсан хутгыг үзээд энэ хутга чинь хулгайн эд зүйл биш биз гэсэн чинь юу яриад байгаа юм тийм зүйл байхгүй гээд байхаар нь би тэр залуугаас 50,000 төгрөгөөр хутгыг худалдаж авсан..” гэх мэдүүлэг /1 хавтас 244х/,
Гэрч Ц.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Төрмөнх энэ хөөргийг өрөндөө авчих юм уу гэхээр нь зээлсэн мөнгөө Төрмөнх ахаас угаас авч чадахгүй юм чинь гээд Төрмөнх ахын барьж явсан цагаан өнгийн толгойн уначихсан хөөргийг 30,000 төгрөг өгч авсан юм. ..” гэх мэдүүлэг /1 хавтас 250х/,
Хохирогч Ж.Буджав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 23-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун дэнжийн 21-07 тоотод байрлах гэрээс гарсан. 11 цагаас 15 цагийн хооронд хүнгүй байсан. Тэгээд ирэхэд манай Монгол гэрийн хаалганы цоожыг эвдсэн байхаар нь дотогш ортол авдар болон шкаф зэргийг онгойлгоод хаясан байсан. Одоогоор юу алдагдсан талаар хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 хавтас 35х/,
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн криминалистикийн шинжээчийн 52 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 46-48х/,
Хохирогч Э.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байгаад манай хамаатан ирж цай уу гэхээр нь нөхөр 2 хүүхдийн хамт гэрээс гарсан. Гэрээс гарахдаа хаалга цонхоо цоожлоод гарсан. Тэгээд орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. Гэрээс гэр интернетийн төхөөрөмж, бор иштэй дунд зэргийн хэмжээтэй хутга зүйл алдагдсан…”, “...тэгээд сүүлд эд зүйлээ бүртгэж үзсэн чинь миний ээмэг бөгжөө хийдэг жижиг сав болон сонирхогчийн зургийн аппарат, гоёлын ээмэг нэг хос, хөрөгчинд байсан, коварын жүүс 1 ширхэг алга болсон...” гэх мэдүүлэг /2 хавтас 67-69 х/,
2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг 2-100 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 62-65х/,
2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 47 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн № 8, 9 дээр байх гутлын мөр нь Ч.Ням-Эрдэний өмсөж явсан хос гутлын зүүн өмсгөлтэй гутлын мөртэй тохирч байна...” гэх дүгнэлт /2 хавтас 83-86х/,
“Найдвар од аудит” ХХК-ны үнэлгээ /2 хавтас 71-75х/,
2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1 хос ээмэг хураан авсан тэмдэглэл /2 хавтас 97х/,
Хохирогч С.Нарангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны 15 цагаас 16 цагийн орчим гараад буцаад ирэхэд байшингийн урд талын цонх онгорхой байсан. Тэгээд гэрт ороход гэрийн бүх зүйл бүрэн бүтэн бурхан дээр байсан 0,75 литрийн “Соёрхол” архи алга болсон байсан....” гэх мэдүүлэг /2 хавтас 114х/,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн баруун дэнжийн 21-05 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 111-112х/,
Мөрдөгчийн магадлагаа /2 хавтас 115х/,
Хохирогч Р.Наранжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны өглөө гараад 2 хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд би ажил дээрээ үлдээд манай нөхөр ажил руугаа явсан. Би ажил дээрээ байж байгаад 15 цаг өнгөрөөд бичиг баримт авах гээд гэртээ ирэхэд манай гэрийн ханын тавилганы шилэн хаалга онгойсон байхаар нь гайхаад цонх, хаалгаа шалгахад том өрөөний зүүн талын том салхивч онгорхой байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн…”, “...хуучны дунд гарын халтар манан хөөрөг, манай нөхрийн өвөг эцгийн одон медалиуд, миний ээмэг бөгжний эд зүйл 2 савтайгаа, гал тогооны аяганы тавиур дээр байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан... ” гэх мэдүүлэг /2 хавтас 143-144х/,
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ногоочдын хэсэг 1-28 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтас 131-135х/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны үнэлгээний тайлан /2 хавтас 163-164х/,
Хохирогч Ц.Намдагдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Цагаанчулуут сум руу өөрийн хадам аав болон хүүхдүүдээ хүргэж өгөх гээд яваад тэр шөнөдөө аймагт ирээд ойр зуурын юм хийж байгаад 16 цагийн автобусаар Улаанбаатар хот явсан. Тэр үед манай эхнэр Улаанбаатар хотод байсан юм...”, “...Тэгээд байж байтал манай дүү Доржсүрэн надруу яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн тэгээд би цагдаа дууд гэж хэлсэн...”, “...Манай гэрийн зүүн талын авдар дотор тавцан дээр байсан шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, гэрийн зүүн хойд талд байх хүүхдийн хувцасны шүүгээний дээд талын тасалгаанд байсан шаргал өнгийн “Самсунг Галакси эс-6” гар утас 1 ширхэг, гэрийн зүүн талын орон дээр байсан хар өнгийн “Самсунг нөт-1” маркийн гар утас 1 ширхэг, жаазтай “ногоон дарь эх” бурхны жаазан дотор байсан 10,000 төгрөг бэлнээр алдагдсан...” гэх мэдүүлэг /2 хавтас 147- 148х/,
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг Завхан сургуулийн доод хэсэг 4-1 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтас 136-139х/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хавтас 159х/,
Хохирогч Ж.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оын 03 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн үед ажилдаа дээрээс гэртээ ирээд унтлагын өрөөнд байрлах сейфиндээ гар цүнхээ хийх гээд ортол өрөөний ор болон газраар хувцас бичиг хөглөрсөн төмөр сейфний хаалгыг эвдэлсэн байдалтай өрөөний салхивч онгорхой байхаар нь манайд хамтран амьдардаг Батбаяраас энд юу болсон юм бэ хамаг юм хөглөрөөд гэтэл унтлагын өрөөг шагайчаад би юу болсон талаар мэдээгүй гэхээр нь сейфинд байдаг эд зүйлээ бүртгэгтэл хөөрөг, ээмэг бөгж, мөнгөн аяга, бэлэн мөнгө, зочины өрөөний бурханы тавиур дээр байдаг 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн...” мэдүүлэг/2 хавтас 224- 226х/,
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн 2 дугаар баг Эрдэнэмандалын 2-26-3 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 209-214 х/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хавтас 240-242х/,
Хохирогч Д.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт байдаг хөдөө гэрээсээ аймгийн төвд 9-4-21 тоотод байрлах гэртээ ирээд хашааны гадаах хаалгаа онгойлгоод гэртээ ортол 2 авдарны таг газар уначихсан хувцас хунар газраар хөглөрсөн байдалтай байхаар нь эхнэр лүү утсаар яриад чи гэртээ ирсэн юмуу гэхэд би очоогүй ээлжтэй хоноод өглөө буугаад дүүгийнд очсон гэхээр нь манай хулгай орсон юм шиг байна хамаг юм онгичсон байна гэтэл эхнэр гар хүрч болохгүй шүү би цагдаагийн газарт дуудлага өгнө гээд утсаа салгасан. Тэгээд 15 орчим минутын дараа гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд авдранд байсан миний хөөрөг, зочны өрөөний хананы тавилганд байсан гаанс, эхнэрийн мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж алга байсан. Гадаа хашаан дотор болон байшингын унтлагын өрөөний цонхны доор гадны хүний гутлын мөр байсан...” мэдүүлэг /2 хавтас 229- 232х/,
2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн 9 дүгээр баг 9-4- 21 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтас 216-220х/,
Эд зүйлийн үнэлгээ /2 хавтас 247-248х/,
Хохирогч Б.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Говь-Алтай аймгийн Чандмань суманд хэсгийн Цагдаагаар ажилладаг. Манай гэр Говь-Алтай амгийн Есөнбулаг сум Индэрт баг 6-21 тоотод байдаг юм. 2018 оны 03 дугаар сарын 26-нд манай гэрт хулгай орж 3 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан байсан. 3 ширхэг мөнгөн аяга алдагдах үед би гэртээ байгаагүй манай эгч Батцэцэг манай гэрт байсан...” гэх мэдүүлэг /3 хавтас 43-44х/,
2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 6-21 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хавтас 35-37х/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...гэрч Н.Бямбажавын өгсөн мэдүүлгийн дагуу ...4 дүгээр зураг Тахиа хочтой Ч.Н мөн байна гэж хариулсан..” /3 хавтас 38-39х/,
Гэрч Т.Загдсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч.Н нь 2018 оны 03 дугаар сарын 26, 27- ны үед Улаанбаатар хотоос ирээд манай гэрт ирээд 1 хоноод буцсан..” мэдүүлэг /3 хавтас 54х/,
Гэрч Н.Бямбажав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 27-ны үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явдуулдаг зах дээр “Тахиа” хочит Ч.Нтэй тааралдсан. Тухайн үед Завхан аймаг руу явах гэсэн юм Завхан аймаг руу явдаг нийтийн тээвэр хаанаас явдаг талаар асуусан юм. Тэгэхээр нь би захын зүүн талаас Завхан аймаг руу “Истана” маркийн тээврийн хэрэгсэл явдаг талаар хэлсэн...” мэдүүлэг /3 хавтас 63х/,
Эд зүйлийн үнэлгээ /3 хавтас 65х/,
Хохирогч Л.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14 цагт Индэрт баг 8-45 тоотод гэрээсээ нөхөр Ганчулууны хамт гарч “Шинэ алтай” зах руу явсан. Тэгээд нөхөр бид 2 ажил амжуулж байгаад 15 цагт гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоож нь тайлагдчихсан цүүнээсээ өлгөөтэй байж байсан. Би манай нөхөр гэрээс гарахдаа хаалгаа дутуу түгжсэн юм байх гээд шууд цоожыг цүүнээс аваад дотогш гэрлүүгээ ортол манай гэрийн хойморт байдаг авдан онгорхой түлхүүр нь зоолттой байж байсан. Тэгээд би гайхаад очоод хартал тус авдарын хажуу талын шүүгээнд байсан авдрын түлхүүрийг авч онгойлгон зоож орхисон байсан. Би тэр даруйд нь авдар доторх эд зүйлээ бүртгэж үзтэл авдрын тавиур дээр байсан шинэ цагийн дунд гарын 4 ширхэг, шинэ цагийн бага гарын 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын 2 ширхэг нийт 7 ширхэг мөнгөн аяга мөн тус авдар дотор дөрвөлжин хайрцаг дотор байсан 1 ширхэг монетон бөгж, 2 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн бугуйвч тус тус хулгайд алдагдсан байсан...“ мэдүүлэг /3 хавтас 103-106х/,
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-45 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3 хавтас 85-87х/,
Эд зүйлийн үнэлгээ /3 хавтас 123х/,
Гэрч Б.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын сүүлээр манай ломбарданд нэг танихгүй залуу гарнаасаа нэг монетон бөгж сугалж гаргаж өгөөд энэ бөгжийг зарах гэсэн юм нэг тийшээ явах гэсэн мөнгөний хэрэг гараад би эргэж ирж энэ бөгжийг авахгүй гэж хэлээд надад худалдсан юм. Надад хэлэхдээ миний бөгж байгаа юм гэхээр нь би граммлаж үзээд яг хэдэн төгрөгөөр худалдаж авсанаа мэдэхгүй байна....” мэдүүлэг /111 хавтас 113-115х/,
Хохирогч Ж.Сандагдорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2 хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд 11 цагийн үед гэрээсээ гарсан. Тэнд өдрийн 17 цагт гэртээ иртэл манай орон сууцны том өрөөний цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би гэртээ ортол том өрөөний баруун талын хананд байх тавилганд байсан 9 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хөөрөг, зэрэг эд зүйлсийг авсан байсан. Мөн унтлагын өрөөний хойд хана дагуу байрлуулсан эмэгтэй хүний гоо сайханы тавилагны шүүгээнд байсан 5 ширхэг мөнгөн ээмэг, 4 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг кулонтой зүүлт, 1 ширхэг жижиг мөнгөн шагай, 1 ширхэг мөнгөн бугуйвч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Мөн унтлаганы өрөөний хувцасны шүүгээний жижиг шүүгээг хөшиж онгойлгосон байсан...” мэдүүлэг /3 хавтас 169-170х/
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг найрамдлын хороо 10-9 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хавтас 133-137х/,
Гэрч Ч.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай төрсөн дүү Ч.Н 2018 оны 03 дугаар сарын 27, 28-ны үед Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирсэн...” мэдүүлэг /3 хавтас 175х/,
Эд зүйлийн үнэлгээ /3 хавтас 191х/,
Хохирогч О.Гүнсэнноров мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өглөө гэрээсээ эхнэр охины хамт 08 цаг 40 минутын орчим ажилдаа гарсан. Тэгээд өдөр гэртээ очилгүй байж байгаад орой 18 цаг 30 минутын үед эхнэр охин 2 түрүүлээд гэртээ харьсан байсан. Тэгээд надруу залгаад гэрт хулгай орсон байна гэж дуудсан. Тэгээд яваад очиход миний хөөрөгний даалинг ширээн дээр гаргаад тавьчихсан дотор нь байсан шүрэн толгойтой ногоон өнгийн чулуун нуухтай ясан халбагатай хуучны цэхэр хаш хөөрөг алга болсон. Тэгээд эд зүйлээ бүртгээд үзсэн чин бурханы идээ зассан байсан дунд гарын хуучны ямар нэгэн содон шинж тэмдэггүй цулгуй мөнгөн аяга байсныг аваад явсан байсан...” мэдүүлэг /3 хавтас 221-225х/,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 3-16 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хавтас 209-212х/,
Эд зүйлийн үнэлгээ /3 хавтас 247х/,
Хохирогч Д.Буян-Өлзий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өглөө босоод охиноо цэцэрлэгт хүргэж өгөөд эхнэрээ машинтай түлшний зах дээр хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ 10 цагийн орчим ирээд хүргэн ТҮмэн-Өлзийнд очсон. Тэгээд гэртээ өдөр хүрз авах гээд иртэл манай гэрийн үүдний амбаарын хаалгыг хөшөөд цүүг нь мулталсан байсан. Тэгээд гэртээ ортол манай гэрийн хойд талын 2 авдар, телевизорын суурь зэргийг онгойлгоод эд зүйлсийг нь эмх замбраагүй болгосон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд шинэ цагийн мөнгөн хазаар нэг ширхэг 500,000, хуучин цагийн мөнгөн аяга 1 ширхэг 1 сая төгрөг, шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг 250,000 төгрөг, дунд үеийн чулуун хөөрөг 500,000 төгрөг, 2 ширхэг мөнгөн бөгж 50,000 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” мэдүүлэг /4 хавтас 44-45х/,
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Сутай хороо 2-30 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хавтас 07-11 х/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4 хавтас 12-14х/,
Хохирогч Р.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт би өөрийн ээж Дуламсүрэнг сахиж байтал манай гэрийг харж байсан өөрийн төрсөн дүү болох Хосбаяр надруу 16 цагийн үед утсаар залгаж яриад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Гэрийн эд зүйлээ янзалж цэгцэлж эд зүйлээ бүртгэж үзэхэд бор саарал өнгийн мөнгөн тоногтой 2 ширхэг бүс, зулын гол хийдэг мөнгөн хайрцаг, бурханы хүрд, үнэгэн малгай, “ай пад” алга болсон...” мэдүүлэг /6 хавтас 08-09х/,
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллын Дэнжийн 8-77 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хавтас 238-242х/,
“Уваа уул” Аудит ХХК-ны үнэлгээний тайлан /11 хавтас 28-34х/,
2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 хавтас 246-248 х/,
Хохирогч Б.Туул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Багануур дүүрэгт байдаг гэрээ эргэж ирэхэд зүгээр байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ иртэл зурагтны тавиурын доор байсан монетон ээмэг, гинж кулон хулгайд алдагдсан байна...” гэх мэдүүлэг /10 хавтас 191-193х/,
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 4-8 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 хавтас 170-173 х/,
Сэлэнгэ эстимэйт хөрөнгийн үнэлгээний төвийн “...орос монетон ээмэг 240,000 төгрөг, монетон гинж, кулон 210.000 төгрөг ..” тайлан /10 хавтас 199х/,
2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10 хавтас 175-178х/,
Хохирогч Л.Лхагважав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагаас 12 цагийн хооронд өөрийн гэрээс өөрийн аавын өвлөж ирсэн халтар манан хөөрөг, их гарын хуучин цагийн мөнгөн аягаа алдсан...” мэдүүлэг/12 хавтас 86-87х/,
Уваа уул аудит ХХК-ны “...мөнгөн аяга 350,000 төгрөг, хөөрөг 1,000,000 төгрөг...” үнэлгээний тайлан /12 хавтас 97-100х/,
Хохирогч Ж.Батхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг Хэрлэнгийн 2-1 a тоот байшинд амьдардаг. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 13 цагийн орчим эхнэрийн хамт гэрийнхээ хойд талд байрдах дэлгүүр орохдоо гэрийн хаалга болон хашааны хаалгаа түгжээд дэлгүүр яваад 20 минут яваад иртэл хашааны дааман хаалга нэг хүн гарах зайтай онгорхой гэрийн хаалга хаалттай байхаар нь очоод хаалга татаад үзтэл хаалганы цоожны хэл нь юмаар хөшсөн байдалтай хугарсан гэрт хулгай орсон байсан. Гэрт байсан авдар сав дэлгээтэй байхаар нь би цагдаад мэдэгдсэн. Би гэрт байсан юмаа бүртгэж үзтэл дунд гарын шинэ цагийн 3 ширхэг мөнгөн аяга, хоёр ширхэг эрэгтэй эмэгтэй монетон бөгж, шинэ цагийн шар өнгөтэй хөөрөг, нүдний шил, жижиг хар цүнх, скай маркийн гар утас, шар хүрээтэй төмөр оосортой цаг зэрэг алга болсон. Эд зүйлсээс гэрт авдар дотор хоёр мөнгөн аяга, хөөрөг нь байсан, хоёр бөгж нь авдар дээр байсан, нүдний шил утас хоёр нь шүүгээнд байсан, цүнх нь гэрт өлгөөтэй байсан...” мэдүүлэг/4 хавтас 191-192х/,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэн 2-1 а тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хавтас 127-131 х/,
Хохирогч Ж.Батхуягт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 хавтас 169-170х/,
Эд зүйлийн үнэлгээ /4 хавтас 195-196х/,
Н.Ариунаагийн “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө нөхөр хүүхдийн хамт Дорнод аймаг руу гарах болсон ..28-30 орчим насны 2 эрэгтэй бор намхан шар нь өндөр хүмүүс байсан. Тэгээд Дорнод аймгийн Хэрлэн зочид буудлын гадаа буусан. Замдаа манай нөхөртэй ойр зуурын юм яриад байсан. Ямар ч байсан Дорнод аймгийн Баяндун суманд очиж алт ухна Сүхбаатар аймгаас 2 жийптэй хүмүүс ирж байгаа бид хоёр байнга л алтанд явдаг гэж ярьсан...” мэдүүлэг /4 хавтас 203-204х/,
Хохирогч Н.Энхсанаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манайх хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 10-24 тоотод байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гарсан. Тэгэж явж байгаад 13 цагийн орчим гэртээ ирж байхад байшингийн баруун талын вакум цонх онгорхой байхаар нь гэртээ ортол гэр доторх бүх юмыг сандаачсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай гэрээс Самсунг эс-6 маркийн гар утас, байшингийн болон ажлын 5 ширхэг оосортой түлхүүр алга болсон байсан...” мэдүүлэг /5 хавтас 12-13х/,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 10-24 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хавтас 01-04х/,
Н.Энхсанаад Самсунг Эс-б маркийн гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хавтас 10 х/,
Эд зүйлийн үнэлгээ /5 хавтас 14х/,
Хохирогч Р.Балжмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр Сундуй гэрээсээ 11 цаг өнгөрч байхад манай ажил дээр ирсэн. Тэгээд бид 2 захаар яву байгаад манай нөхөр хөдөө яваад харин би гэртээ орж ирээд 11 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай байшингын гадна талын хаалга хагас хонгосойн байдалтай байсан. Тухайн үед би гэр онгорхой байхаар нь нөхрөө хаалгаа онгорхой орхиод явсан байна гэж бодоод гэртээ ороод харахад хүүхдүүийн жижиг сандал дээр манай гадна талын жижиг цагаан өнгийн хятад цоожыг эвдээд салгасан байдалтай байсан. Тэгэхээр нь цаад өрөөндөө ороод хартал манай унтлагын өрөөний эд зүйлийг сандайлсан байдалтай ундуу сундуй болсон байсан. Тэгээд би эд зүйлээ бүртгэхзд манай гэрийн хувцасны шүүгэн дээр байсан хар өнгийн цүнхтэй хар хүрэн өнгийн нөөтбүүк, мөнгөн аяга, хар өнгийн гар утас, цагаан мөнгөн ээмэг бөгж клон, хар сувдан ээмэг бөгж клонтой, хар шигтгээтэй ээмэг йөгж клон, цэнхэр цэцгэн шигтгээтэй ээмэг бөгж клон мөн бөөрөнхий чулуун шигггээтэй ээмэг бөгж, цагаан сувдан ээмэг бөгж клон, мөнгөн нарийн гинж 2-3, мөн өрөөсөн ээмэг бөгж байгаа зэргийг алдсанаа мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..” мэдүүлэг /5 хавтас 47-51х/,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 1-51 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хавтас 32-35х/
Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хавтас 42-43х/,
Эд зүйлийн үнэлгээ /5 хавтас 52х/,
Хохирогч Г.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртэз 10 цагийн орчим ажпаасаа бууж ирээд гэртээ байж байгаад гэнэт миний бие муу болоод гэрээсээ гараад урд талын хэсгийн эмнэлэг орж тариа хийлгээд гэртээ буцаад 40-45 минут болоод ирэхэд манай хашааны гадна талын хаалга онгорхой тэгээд цааш яваад гэртээ орох гэтэл манай гэрийн гадна талын хаалга онгойсон байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөний тавиур дээр байсан шаргал өнгийн бугуйн цаг байхгүй байсан. Уг цагийг цагаан сарын үед 20,000 төгрөгөөр худалдаж авсан. Өөр алдагдсан юм байхгүй...” мэдүүлэг /5 хавтас 86-87х/,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг түргэн хорооллын 6-05Б тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хавтас 70-75х/,
Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хавтас 83х/,
Эд зүйлийн үнэлгээ /5 хавтас 88х/,
Хохирогч Б.Ариунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-уулын 3-6 тоот хашаанд байдаг бөгөөд манай хашаанд нийт 3 айл байдаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу нөхөр бид 2-г хөдөө байхап манай хүү Батмагнай миний гар утас руу залгаад гэрт хулгай орж эд зүйл алдагдсан талаар хэлсэн. Минйи гэрээс нөхрийн маанв ааваас өвлөж үлдсэн хөөрөг алга болсон байсан...” мэдүүлэг /5 хавтас 130-131х/,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уул 3-06 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хавтас 106-109 х/,
Эд зүйлийн үнэлгээ /5 хавтас 152х/,
Хохирогч Ц.Батзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай гэр хэрлэн сумын 3 дугаар баг Бат- Уулын 3-7 тоот хашаанд амьдардаг юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өглөөний 10 цагийн орчимд өөрийн зээ охиноо үзүүлэх гээд гарсан. Тэгээд 12 цагийн өнгөрч байхад манай гэртээ иртэл манай хашаанд байдаг Бат-Уулын 3-6 тоот хаягтай бэргэн эгчийн дүү Б.Одгэрэлийн гэрийн хаалга онгорхой байсан болохоор очиж үзэхэд авдарын тагыг авч дотох зүйлийг асан байхаар нь хулгай орсон байна гэж бодож байтал надтай хамт явж байсан зээ охин эмээ та гэрийн хаалгаа цоожилсон биз дээ онгорхой байна гэхэд гэртээ ороход миний зээ хүү арсай гэрт байсан. Тэгэхээр нь зээ хүүгээс юу болсон талаар асуухад нэг хүн орж ирээд гар утас аваад гарсан гэж хэлэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би эд зүйлсээ бүртгэж үзэхэд гэрт цэнэглээтэй байсан Самсунг маркийн гар утас болон жижиг сурагч утас, мөн миний ширээн дзэр байсан цүнхнээс хул өнгийн хэтэвчийг авсан байсан...." мэдүүлэг /5 хавтас 146-150х/,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Бат-Уул 3-07 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хавтас 111-115х/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хавтас 142-143х/,
Эд зүйлийн үнэлгээ /5 хавтас 151 дүгээр хуудас/,
Гэрч Б.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү Сэлэнгэ утсаар залгаад тангай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд хөдөө гэрээсээ манай эгчийн хүүхэд Батмагнайтай хоёулаа Дорнод аймгийн Хэрлэн сум 3 дугаар баг Бат-Уулын 3-6 тоотод байрлах гэртээ ирээд хашаа руугаа орж үзэхэд манай гэрийг өөр цоожоор цоожилсон байсан ба онгойлгоод гэртээ ороход жижиг эрээн авдарын цоожийг эвдэж онгойлгоод доторх эд зүйлсийг онгичоод газраар нэг тараагаад орхичихсон байсан. ..эд зүйлээ бүртгэж үзэхэд алга болсон зүйл байгаагүй..” мэдүүлэг / 5 хавтас 134-135х/,
Хохирогч Р.Дарьсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрөөд ажлаа тараад явж байхад найк Баярбилэг надруу залгаад “ойр хавьд уулзаагүй уулзъя” гэхээр нь би ажлаа тараад сансарын тунель дээр явж байна гэж ярьсан Баярбилэг дахин залгаад найзтайгаа хамт явж байна, “Менди” гээд пабад хүлээгээд сууж бай гэж хэлсэн. Тэгээд би Менди нэртэй пабад сууж байхад гаднаас Баярбилэг нэг танихгүй найзтайгаа орж ирсэн. ..хэвтэж байхад Зуунчулуун гэнэт хүчээр миний толгой руу 2 удаа цохиод “пизда минь ална шүү, янхан минь чимээгүй байгаарай” гэж хэлээд миний хамарнаас хазаад миний хувцсыг тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон. Тэгээд Зуунчулууныг унтчихаар нь босоод буудлын ресепшин дээр очоод цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн..” мэдүүлэг /10 хавтас 45-49х/,
Шинжээчийн 3255 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Р.Дарьсүрэнгийн үтрээний гэх арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илэрсэн..” дүгнэлт /10 хавтас 58х/,
Шинжээчийн 1269 дугаартай “...Хохирогч Р.Дарьсүрэнгийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эмийн ДНХ нь Ж.Зы ДНХ-тэй 16 генетик үзүүлэлтээр тохирч байна...” дүгнэлт /10 хавтас 66х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 4263 дугаартай “...Дарьсүрэнгийн охин хальс хуучин урагдалтай байна. Дарьсүрэнгийн шинжилгээгээр үтрээний арчдаст эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн байна. Дарьсүрэнгийн биед хамрын угахлзны хазагдсан шарх, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хөмсөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” дүгнэлт /10 хавтас 59х/,
Шүүгдэгч Ж.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Болор-Эрдэнийн эгч Болортуяагийн найз Ням-Эрдэнэтэй 2018 оны 03 сард Баянзүрх дүүргийн 100 айлд байх кароакeд танилцаж найзууд болсон. Ингээд 7-8 хоногийн дараа Ням-Эрдэнэ надад Багануурын шоронд байсан нэг гал хам дажгүй залуу байгаа хамт Дорнод аймаг руу алтанд явья гэж хэлсэн. Ингээд Ням-Эрдэнэ бид хоёр 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймаг руу таксинд суугаад явсан. Ингээд Дорнод аймагт очоод Ням-Эрдэнэ найзруугаа утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан. Ингээд бид хоёр Дорнод аймгийн нэрийг нь мэдэхгүй 1 давхар зочид буудалд хоносон. Маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 09 цагт Ням-Эрдэнэ хойшоогоо таньдаг айлындаа очьё гээд 2 хороо гэдэг газар луу явсан. Гэр хороололд очоод Ням-Эрдэнэ намайг чи гадаа байж бай гэж хэлээд айлын хашаа руу ороод "Самсунг С-6" маркийн гар утас авч гарч ирсэн. Намайг чи юунд нь сандраад байгаа юм бэ чамд ерөөсөө хамаагүй чи хүн амьтан хараад байж бай гэж хэлээд дахиад 4 айл руу ороод нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйлүүдийг авсан. Тэр гудамжнаас нилээн урагшаа явж байгаад хашаан дотор байсан Монгол эсгий гэр, 2 байшинтай 3 айл руу Ням-Эрдэнэ намайг дагуулж ороод голын тоосгон байшингийн цонхыг цохиж онгойлгоод чи ороод мөнгө болчихоор юм байвал аваад гараад ир гэсэн. Би ороод Ням-Эрдэнэд мэдэхгүй байна чи өөрөө орж ирээд үз гэж хэлсэн. Ням-Эрдэнэ орж ирээд уг айлаас хөөрөг, гинж, бурханы ерөөл уншдаг эрх зэрэг эд зүйлүүдийг авсан. Ингээд Ням-Эрдэнэ бид хоёр уг байшингаас гарахад эсгий гэр, байшингийн хаалганы цоожийг эвдээд онгойлгосон байсан. Ингээд би хашаанаас гарсан Ням-Эрдэнэ араас гарч ирэхдээ нөгөө 2 айлаас гар утас, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч гарч ирсэн. Ням-Эрдэнэ намайг чи юундаа сандраад байгаа юм бэ миний авсан юмыг үүрээд гадаа байж бай гэж хэлээд хар цүнхтэй нөүтбүүк, 2 мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг өгөөд доор хашааны үзүүрт байж бай би өөрөө айл руу ороод хоё гээд явсан. Би сандраад зүрх савлаад хашааны өнцөгт тамхи татаад зогсож байсан. Ням-Эрдэнэ дахиад нэг хар цүнхтэй мөнгөн аяга, хос монетон бөгж зэрэг эд зүйлийг авч гарч ирсэн. Ням-Эрдэнэ цагдаагийн гэр лүү орчихлоо хурдан явья гэж хэлсэн. Ингээд Ням-Эрдэнэ бид хоёр зах орсон. Би захын гадаа үлдэж Ням-Эрдэнэ дотогшоо ороод 1 эмэгтэй хүний бөгжийг 120,000 төгрөгөөр зарчихлаа гээд гарч ирсэн. Ингээд бид хоёр Улаанбаатар хот руу явдаг зогсоол орсон. Ингээд “Тоёото приус-20" маркийн, саарал өнгийн машинд суугаад Улаанбаатар хот руу явах замдаа Хэнтий аймагт бууж үлдсэн. Ингээд бид хоёр Хэнтий аймгийн төвд нэг зочид буудалд хоносон. Ням-Эрдэнэ хулгай хийсэн мөнгөн аягануудынхаа мөнгийг хуулаад надад мөнгөн аяганы доторх тагшийг нэг газар аваачаад хаячих гэж хэлсэн. Би аяганы тагшнуудыг буудлаас гараад нэг айлын хашааны үзүүрт тавьсан. Ингээд Ням-Эрдэнэ бид хоёр тэр буудалд унтаж амарсан. Өглөө Ням-Эрдэнэ энэ хавиар зөндөө олон гоё байшингууд байна ороод мөнгө ольё цагдаа нар намайг хайж байгаа гэж хэлсэн. Би Ням-Эрдэнэд уурлаад за одоо больё Чи надад зардлын мөнгө олоод өгчих зам замаа бодоё гэсэн. Тэгээд Ням-Эрдэнэ бид хоёр зах руу яваад мөнгөн аяганыхаа хэлтэрхийнүүдийг зарна гээд алт мөнгөний дархан руу орсон. Дархан эрэгтэй залуу за та хоёр энд байж бай гэж хэлээд явсан Ингээд 5-10 минутын дараа цагдаа нар орж ирээд бид хоёрыг аваад явсан. Орой нь Дорнод аймгаас цагдаа нар ирээд Ням-Эрдэнэ бид хоёрыг аймаг руу авч явсан...” гэх /12 хх-ийн 23-24х/,
Шүүгдэгч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ .... 2018 оны 03 сарын 22-нд Баянхонгор аймгийн төвд үйлдэгдсэн гэх 2 хэрэг, 2018 оны 03 сарын 26-27-нд Говь-Алтай аймгийн төвд vйлдэгдсэн 5 хэрэг, 2010 оны 03 сарын 28-нд Завхан аймгийн төвд үйлдэгдсэн 2 хэрэг зэргийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үнэндээ 2018 оны 04 сарын 03-ны өдөр Хэнтий аймагт баригдчихаад байх үед надаас мэдүүлэг авсан нэрийг нь мэдэхгүй байна нэг нь эрvvгийн ахлах нь гэсэн, нөгөө мөрдөгч нь надаас мэдүүлэг авсан. 99139060 дугаартай утастай байцаагч мэдүүлэг авсан. Тэр хүнд би нэгэнт шоронд явах юм чинь ганц нэг хэрэг авья гэхэд өөрөө компьютерээ шvvж ийш тийш залгаж байгаад Завханд 2. Баянхонгор 2 хэрэг байна гэхээр нь би авья гэсэн. Тэгэхэд тэр компьютер дээрээ бичээд надаар гарын үсэг зуруулаад энэ хэргийг би үйлдсэн гээд хүлээгээд авчихсан. Говь-Алтай аймгийн 5 хэргийн хувьд Давааням гэх мөрдөгч Дорнод аймаг цагдан хоригдож байхад ирээд түрээр аваад цагдаа дээр уулзаж мэдүүлэг авсан. Тэгэхэдээ / хавтастай хэрэг авчирч үзүүлээд чи нутгаараа ирсэн л байна лээ, тэр үеэр гарсан хэргүүд юмаа, чи эднийг аваад явчих гэж надад харуулж танилцуулсан. Би тэднийг үзээд ноолуур хулгайлсан, мотоцикль хулгайлсан 2 үйлдлийг авахгүй, харин орон байрны 5 хэргийг нь авья гэсэн. Ингээд би өөрөө хүлээн зөвшөөрчихсөн юмаа. Хэнтийд хийгээгүй хэргээ хүлээх учир нь тухайн үед цаг хугацаа хожиж итгэлийг нь олж байгаад оргон зугатах санаатай байсан боловч бүтээгүй, харин Говь-Алтайн » хэргийг хүлээх учир нь Мөрдөн байцаах албанд хэргийг чинь татуулна, цаашлаад Говь-Алтай руу хэргийг татуулна, даалт юманд гаргачихна гэж ярьсан учраас зөвшөөрсөн. Би эдгээр хэрэг гарах үед хаана байснаа шалгуулж тодруулж өгнө үү гэж хүсэж байна. Би 2018 оны 03 сарын 18-нд Дундговь аймгаас чөлөө аваад хотод ирсэн. Тэгээд 4 хоног Батзоригийн гэрт байж байгаад 22-ны өглөө Батзоригийнхоос гараад Батзоригоор Драгон дээр хүргүүлсэн. Тэндэхийн АТМ-ээс 20,000 төгрөг авахуулаад салсан. Би түүнд ээжтэйгээ уулзаад ирье гээд салсан. Тэгээд түүнийг явуулчихаад Хархорин орж Уламбаярт 20 лан мөнгө зараад 600,000 төгрөгтэй болсон. Батзориг Уламбаяр нарын АТМ-ийн гүйлгээг шалгавал хэдний өдөр болох нь тодорхой болно. Тэр өдрөө Модны 2 гэх газар байх “+25” гэсэн бичигтэй зочид буудалд өөрийнхөө иргэний үнэмлэхээр бүртгүүлж өрөө авч хоносон. 23-ны өглөө гарч яваад Дарь-Эхэд нийтийн байр түрээслэсэн. 160,000 төгрөг бэлнээр өгсөн. Нийтийн байрны эзэн нэг ах, үйлчлэгч нэг эгч хоёр байсан. Нэг давхарт шатны харалдаа өрөөнд орсон. Хоёр гурван өдөр архидаад байрнаас гараагүй. 26-ны өглөө байрнаасаа шууд Хархорин очиход зах амарчихсан өдөр байсан. Би Говь-Алтай руу ах эгч рүүгээ очьё гэж бодоод гарсан юмаа. Зах амарчихсан болохоор нь шууд Драгон ороод 15 цагийн Говь-Алтайн автобусанд суусан. Гэхдээ албан ёсоор бүртгүүлээгүй, тухайн өдрийн 15 цагийн автобусны жолоочид 50,000 төгрөг бэлнээр нь өгөөд суугаад явсан. 27-ны өдөр 14 цаг 20 минутын орчим Говь-Алтай аймагт очсон. Тэндэхийн ломбарданд монетон кольцо байсныгаа зарсан. Тэр ломбардны бүртгэлээс хэдний өдрийн бичиг байгааг тодруулахад өдөр нь тогтоогдоно. Тэгээд эндээс хөдлөөд шинэ Алтай зах руу очиход А нь амарчихсан байсан. 2 өдөр болгон зах нь амардаг юм байна лээ. Тэгээд Жаргалсайхан ахыг дуудаад түүнтэй цуг Оюун-эрдэнэ эгчийнд очсон. Тэнд эгчтэй золгоод ах Жаргалсайханыд хоносон. 28-ны өглөө Жаргалсайхан ахад Ховдод алт байна гэнэ, тийшээ явбал яасан юм бэ гэхэд хөөлгө орчихсон байгаа гэхээр болиод буцахаар болсон. Тэгээд зах дээр очиход Завхан явна гээд микро автобус түүнд сууя гэхэд өнөөдөр шуургатай явж чадахгүй байх, одоохондоо хүн байсан. Түүнд сууя гэх бүрдээгүй байна, явахаар бол ярья гээд миний дугаарыг авч үлдсэн. Тэгээд салаад явж байхад Бямбажав гэдэг залуутай таараад тэр чи Тахиа мөн үү гэхээр нь бишээ гээд яваад өгсөн юмаа. Зах дээр очоод хот явах зар байна уу гэхэд нэг дугаар өгөхөд нь залгахад 4 хүнтэй байна, одоо гарлаа гэхээр нь яваад очиход Ланд-80 билүү 100 маркийн машин одоо гарлаа гээд байж байсан. Эхнэр, нөхөр хоёр бас 2 залуутай 4 үүлээ явах гээд байж байсан. 29-ний 03 цагийн үед хотод ирээд Дарь-Эхийн байрандаа очиж хоносон. 30-31-ний өдөр талбай дээр жагсаал болж байсан. Тэрүүгээр жаахан явж байгаад 2 хоног архи уугаад 04 сарын 01-ний өдөр 110,000 төгрөг байрны эзэн буцааж өгөөд 50,000 төгрөгийг 7 хоногийн суутгал гэж аваад байрнаас хөөчихсөн. Тэгээд тэр өдөр Зуунчулууныд очиж хоноод 02-ны өдөр Дорнод руу түүнийг дагуулаад жижиг тэргээр явсан юмаа. Дээрх байдлаар би үнэнгээ л хэлж байна. Би Завхан аймагт очиж ч үзээгүй, Баянхонгор аймагт бол Говь-Алтай руу явах замдаа дайраад явж байснаас буугаад дотуур нь явж үзээгүй юмаа. Миний энэ хэрэг хийгээгүй байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна. Үүнээс гадна би 2018 оны 03 сарын 04-ний өдөр Багануур луу замын унаагаар 13 цагийн үед очсон. Багануур дүүргийн араар байх гэр хороолол дундуур ганцаараа явж байгаад дотроо малын хашаатай бетонон хашаанд байх эсгий гэрт ороод толины урд байх гоо сайханы юм хийдэг саван дотроос монетон гинж, кулон, ээмэгний хослолыг авсан. Хэрлэн гэдэг нэртэй худалдааны төв шиг юм байсан, тэрний эсрэг талын орон сууцны байранд байрлах 1 давхарын ломбарданд өрөөсөн ээмгийг 60,000 төгрөгөөр өгчихсөн. Би сая гадаа явж байгаад оллоо гээд зарчихсан юмаа. Тэгээд тэндээс шууд хот руу яваад хотод ирсэн оройгоо модны 2-ын тэнд ломбардуудаар орж зарчихаад +25 гэдэг буудалд хонсон. Би энэ буудалд 2 удаа өөрийнхөө бичиг баримтаар хоносон байгаа. 2018 оны 03 сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд ганцаараа явж байгаад цоожтой байшингийн цонхыг хагалж дотогш орсон. Тэр айлаас айпад, эмэгтэй мөнгөн бүс зэргийг хулгайлсан. Айпаданд волейбол тоглож байгаа эрэгтэй хүний зураг харагдаж байсан. Тэр хоёр зүйлийг Батзоригийнд аваачиж тавиад орхичихсон байсан чинь хүүхэд нь машинд авч явж байгаад алга болгочихсон байсан, мөнгөн бүс нь бол тэднийд байгаа байх. Би Дундговь аймгаас хулгайлж ирсэн эд зүйлээс 2018 оны 03 сарын 08-ны орой мөнгөн аягануудыг эвдсэн мөнгийг 400,000 орчим мянгөн төгрөгөөр зарсан. АТМ-ээс мөнгө нь дутаад 100 билүү 200 мянган төгрөгийг нь авч өгч байсан. 2018 оны 03 сарын 22-ны өдөр Дундговиос хулгайлсан 20 гаран лан мөнгийг 600,000 төгрөгөөр зарсан, энэ мөнгийг АТМ-ээс гаргаж өгч байсан. Иймээс түүнээс банкны хуулгыг нь авахаар мэдэгдэх байхаа. 22-ны үдээс хойш Хархорин зах дээр явж байсан хүн Баянхонгорт хэдийд нь очиж хулгай хийх билээ дээ ..” гэх /12 хх-ийн 11-12х/,
Шүүгдэгч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны орчимд Хархорин зах дээр ажлаа хийгээд сууж байсан. Би хархорин зах дээр алт мөнгөний ченж ажил хийдэг юм. Миний ажил иргэдийн гар дээрээс ихэнхдээ алт мөнгө, монет, хөөрөг, эртний эдлэл худалдаж авч надаас Урт цагааны ченжүүд болон дэлгүүртэй хүмүүс ирээд эсхүл хөдөө гадааны хүмүүс ирээд авчихдаг. Бас дархчуул ирж авдаг юм. Жаахан мөнгө нэмээд зарж ашиг олж амьдардаг юм. 2018.03.20-ны үед 15-17 цагийн орчимд Ням-Эрдэнэ гэх залуу монет авах уу гээд ирсэн. Тэгээд би монетийг нь үзсэн. Тэнд олон хүн байсан болохоор Хархорин захын хашаанд хүн цөөтэй газар үзсэн. Тэгсэн чинь 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй хос хуримын монетон бегжнүүд гаргаж үзүүлсэн. Граммласан чинь б грамм болж байсан. 1 граммийг нь 50.000 төгрөгөөр худалдаж нийт 300.000 төгрөгөөр авсан. Тэгээд бас мөнгө авах уу гээд мөнгөн аяга эвдээд шамшийлгаад нүдсэн 4 билүү 5 ширхэг аяганы дан мөнгө тагшгүй 2,500,000 төгрөгөөр авсан. Бас нэг гаанс үзүүлсэн. 20 см орчим урт соруултай, урд хэсэг нь хуулиар хийсэн гаанс байсан. Тэрийг би 100,000 төгрөгөөр авсан. Дараа нь 10-аад хоногийн дараа байх. Өглөөний 11 цагийн орчимд Хархорин зах дээр сууж байтал нөгөө залуу ирээд мөнгө авах уу гэсэн. Бас л эвдсэн мөнгөн аяганы мөнгийг жижиглэсэн хэсгүүд байсан. Нийт 15-16 ширхэг мөнгөн аяганы мөнгөнүүд байсан. Нийт 32 саяын мөнгө болсон. Энэ мөнгийг би лангийг нь 40,000 төгрөгөөp бодож 1,300,000 төгрөгөөр авсан. Өөр зүйл аваагүй. Бас нэг дунд үеийн манан жижиг хөөpөr үзүүлсэн. Би тэрийг нь аваагүй. Өөp зүйл аваагүй... ” гэх /6 хх-ийн 222-223х/ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Зы иргэний үнэмлэхний лавлага /11-р хх-ийн 179х/, шүүгдэгч Ч.Ням-Эрдэний иргэний үнэмлэхний лавлага /11-р хх-ийн 174х/, шүүгдэгч Ж.Зы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 5 хх-ийн 186х/, шүүгдэгч Ч.Ням-Эрдэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 хх-ийн 83-84х/ зэргийг шинжлэн судлалаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Н нь бусадтай бүлэглэн хууль бусаар, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон нь
2018 оны 03 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Арвижихийн 8 дугаар гудамжны 10 тоотод оршин суух иргэн Д.Төгсийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч манан хөөрөг, чулуун хөөрөг, хөөргөний 2 ширхэг даалин, 9 ширхэг гуулин зоос хулгайлан авч 7.729.200 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 15 дугаар гудамжны 6 тоотод оршин суух иргэн О.Эрхэмбаярын гэрийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бэлэн 450,000 төгрөг, 40 лангийн цэвэр цагаан мөнгө, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн 2 ширхэг мөнгөн аяга, дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, жижиг гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг монетон бөгж, “DELL” маркийн зөөврийн компьютер, цэнэглэгч, хулгана, цүнх, холбогч, түлхүүрүүд хулгайлан авч 9,809,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 46-03 тоотод оршин суух иргэн Д.Оюунцэцэгийн байшин буюу хүн байнга амьдрах орон байранд, хууль бусаар нэвтэрч бэлэн 45,000 төгрөг, түрийвч, “Самсунг галакси Жи-3” загварын гар утас хулгайлан авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 13-09 тоотод оршин суух иргэн Ж.Хишигжаргалын байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, хэт хутга, хөөрөг, хув, хэт хутганы бэл хулгайлан авч 511,750 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг, 2-100 тоотод оршин суух иргэн Э.Ууганцэцэгийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч Юнителийн интернэтийн төхөөрөмж, хутга, зургийн аппарат, гослын ээмэг, коварын шилтэй жүүс, ээмэг бөгжний сав хулгайлан авч 512.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 21-05 тоотод оршин суух иргэн С.Нарангэрэлийн байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 0,75 литрийн Соёрхол архи хулгайлан авч 18,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг ногоочдын хэсэг 1-28 тоотод оршин суух иргэн Р.Наранжаргалын байшингийн цонхоор буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч халтар манан хөөрөг, хөөрөгний даалин, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон ээмэг, бөгж, гинж, кулон, эрэгтэй эмэгтэй бөгж, мөнгөн ээмэг, 3 хос гоёлын ээмэг, урт цагаан шүрэн гоёлын ээмэг, барын нүдэн чулуун зүүлт, шүрэн зүүлт, 2 ширхэг ээмэг бөгжний сав, Цэргийн гавъяаны одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, улсын аварга төлчин, Ардын хувьсгалын ойн медалиуд, 5 жилийн гавшгайч, хилийн цэргийн одон медаль хулгайлан авч 3,023,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын МУИС-ийн доод хэсэг 4-1 тоотод оршин суух иргэн Ц.Намдагдоржийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 1 ширхэг, Самсунг галакси С-6 загварын гар утас, Самсунг галакси нөт-1 загварын гар утас, бэлэн 10,000 төгрөг хулгайлан авч 875,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 2-26-03 тоотод оршин суух иргэн Ж.Байгалмаагийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хуримын хос монетон бөгж, монетон бөгж, Соверовский шигтээтэй бөгж, шигтгээтэй гослын ээмэг, дунд гарын цагаан чулуун хөөрөг, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, Самсунг С-6 загварын гар утас, арьсан хэтэвч, бэлэн 200.000 төгрөг хулгайлан авч 2.395.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг 9-4-21 тоотод оршин суух иргэн Д.Батболдын байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч мана хөөрөг, тамхины ууттай гаанс, мөнгөн бугуйвч, улаан шигтгээтэй бөгж, сувдан зүүлт хулгайлан авч 4,180,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-21 тоотод оршин суух иргэн Б.Батзаяагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлан авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-45 тоотод оршин суух иргэн Л.Ууганбаярын гэрт хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, шинэ цагийн бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон бөгж, 2 ширхэг мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч хулгайлан авч 2,780,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Найрамдлын хороо 10-09 тоотод оршин суух иргэн Ж.Сандагдоржийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 9 мөнгөн аяга, 5 ширхэг мөнгөн ээмэг, 4 ширхэг мөнгөн бөгж, 2 ширхэг кулон, 1 ширхэг мөнгөн шагай, 1 ширхэг мөнгөн бугуйвч, цагаан өнгийн шинэ цагийн хөөрөг хулгайлан авч 1,451,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 3-16 тоотод орин суух иргэн О.Гүнсэнноровын гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хаш хөөрөг хулгайлан авч 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай багийн 2-30 тоотод оршин суух иргэн Д.Буян-Өлзийгийн гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, чулуун хөөрөг, 2 ширхэг мөнгөн бөгж хулгайлан авч 2.070.000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Дэнжийн 8-77 тоотод оршин суух иргэн Р.Тунгалагын монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөн тоногтой 2 ширхэг бүс, зулын гол хийдэг мөнгөн хайрцаг, бурханы хүрд, үнэгэн малгай, I PAD /ай пад/ хулгайлан авч 1,004,840 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаа 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Б.Туулын гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч орос монетон ээмэг, монетон гинж кулон хулгайлан авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 08 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хохирогч Л.Лхагважавын орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч мөнгө аяга, дунд гарын халтар манан хөөрөг хулгайлан 1,350,000 төгрөгний хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ зарж борлуулж, өөрийн хувийн хэрэгцээг хангаж амар хялбар аргаар мөнгө олж, амьдралын эх үүсвэрээ болгож байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Н, Ж.З нар нь бүлэглэн хууль бусаар, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч:
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 багийн Хэрлэн 2-1 а тоотод суух хохирогч Ж.Батхуягийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч мөнгөн аяга, гар утас, хөөрөг, эрэгтэй, эмэгтэй монетон бөгж, даалин, нүдний шил, цүнх, цаг хулгайлан авч 2,030,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 багийн Зангиат 10-24 тоотод суух хохирогч Н.Энхсанаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч Самсунг Эс-6 загварын гар утас хулгайлан авч 400,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 багийн Хэрлэн 1-51 тоотод суух хохирогч А.Балжмаагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, Самсунг маркийн гар утас, цагаан өнгийн ээмэг, бөгж, кулон, цэнхэр цэцгэн шигтгээтэй ээмэг, бөгж, кулон, чулуун шигтгээтэй ээмэг, бөгж, цагаан сувдан ээмэг, бөгж, кулон, мөнгөн гинж, өрөөсөн ээмэг хулгайлан авч 1,203,000 төгрөгний хохирол учруулсан.
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 багийн Түргэн 6-5 тоотод суух хохирогч Г.Ганболдын гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч бугуйн цаг хулгайлан авч 18,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 багийн Бат-Уул 3-6 тоотод суух хохирогч Б.Ариунгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч хөөрөг хулгайлан авч 150,000 төгрөгний хохирол учруулсан,
2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 багийн Бат-Уул 3-7 тоотод суух хохирогч Ц.Батзаяагийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрч Карт гэсэн бичигтэй гар утас, Самсунг маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэх хулгайлан авч 156.600 төгрөгний хохирол учруулсан,
шүүгдэгч Ж.З нь
2017 оны 03 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ундармал” зочид буудалд хохирогч Р.Дарьсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн зодож, хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Д.У нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хархорин” зах дээр 2018 оны 03 дугаар сард удаа дараагийн үйлдлээр яллагдагч Ч.Нэс хулгайн гэмт хэргийн замаар олдсон гэдгийг мэдсээр байж мөнгөн аяганууд, гаанс, монетон эдлэлийг 1,950,000 төгрөгөөр худалдан авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагсдан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, тэдгээрт үйлдсэн гэмт хэрэг тус бүр хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин тус дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийг ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 21-7 тоотод оршин суух иргэн Н.Буджавын гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нууцаар нэвтэрч эд зүйл аваагүй, мөн Ж.Зтай бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3-р багийн Бат-Уул 3-6 тоотод суух Б.Одгэрэлийн гэрт хууль бусаар нууцаар нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь тэдгээрийн үйлдсэн дээрх үйлдлүүдийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байна.
Мөн шүүгдэгч Д.Уын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэг нь 2018 оны 03 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Н, Ж.З нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч тус бүр эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгч Ч.Нд оногдуулсан хорих ялыг хаалттай, шүүгдэгч Ж.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.
Шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нар шүүхийн хэлэлцүүлэгт “..нийт холбогдсон 26 үйлдлээс 9 үйлдлийг хийгээгүй...” гэх боловч Ч.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө дээрх үйлдлүүдийг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлдэг бөгөөд дээрх мэдүүлгүүд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримттай тохирч байгаа, өөрөөр хэлбэл хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид холбогдох хэргээс хохирогч Б.Батзаяа, Л.Ууганбаяр, Сандагдорж, О.Гүнсэнноров, Д.Буян-Өлзий, Ж.Байгалмаа, Д.Батболд, Р.Наранжаргал, Ц.Намдагдорж нарын 9 хүний гэрээс эд зүйлс хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй, шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарын хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй байна.
Шүүгдэгч Ч.Н нь хохирогч Д.Төгсөд 7,729,200 төгрөгний хохирол учруулсан ба үүнээс 669,200 төгрөг төлөөгүй, хохирогч О.Эрхэмбаярт 9,809,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 2,787,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Д.Оюунцэцэгт 280,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 280,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Ж.Хишигжаргалд 511,750 төгрөгний хохирол учруулсан үүнээс 147,250 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Э.Ууганцэцэгт 512,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 472,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч С.Нарангэрэлд 18,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 18,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Р.Наранжаргалд 3,023,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 3,023,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Ц.Намдагдоржид 875,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 875,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Ж.Байгалмаад 2,395,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 2,395,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Д.Батболдод 4,180,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 4,180,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Б.Батзаяад 1,200,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 1,200,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Л.Ууганбаярт 2,780,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 2,780,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Ж.Сандагдоржид 1,450,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 1,450,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч О.Гүнсэнноровт 7,000,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 7,000,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Д.Буян-Өлзийд 2,070,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 2,070,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Р.Тунгалагт 1,004,840 төгрөгний хохирол учруулсан үүнээс 1,004,840 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Б.Туулд 450,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 450,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Л.Лхагважавт 1,350,000 төгрөгний хохирол учруулсан үүнээс 1,350,000 төгрөг төлөөгүй байна.
Мөн шүүгдэгч Ч.Н нь Ж.Зтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос хохирогч Ж.Батхуягт 400,000 төгрөг төлөөгүй, хохирогч Б.Ариунгэрэлд 150,000 төгрөг төлөгдөөгүй, хохирогч Ц.Батзаяад 136,600 төлөгдөөгүй байна.
Шүүгдэгч Ч.Ням-Эрдэнийн дангаар үйлдсэн гэмт хэргийн улмаар учирсан хохирол 32,151,290 төгрөг дээр шүүгдэгч Ж.Зтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн хохирол 686,600 төгрөгөөс хувь тэнцүүлэн тооцож 343,300 төгрөг болж байна.
Иймд гэмт хэргийн улмаас бусдад нийт яллагдагч Ч.Н, Ж.З нарын хохирогч нарт учруулсан хохирлыг тооцож шүүгдэгч Ч.Нэс 32,494,590 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Төгсөд 669,200 төгрөг, хохирогч О.Эрхэмбаярт 2,787,000 төгрөг, хохирогч Д.Оюунцэцэгт 280,000 төгрөг, хохирогч Ж.Хишигжаргалд 147,250 төгрөг, хохирогч Э.Ууганцэцэгт 472,000 төгрөг, хохирогч С.Нарангэрэлд 18,000 төгрөг, хохирогч Р.Наранжаргалд 3,023,000 төгрөг, хохирогч Ц.Намдагдоржид 875,000 төгрөг, хохирогч Ж.Байгалмаад 2,395,000 төгрөг, хохирогч Д.Батболдод 4,180,000 төгрөг, хохирогч Б.Батзаяад 1,200,000 төгрөг, хохирогч Л.Ууганбаярт 2,780,000 төгрөг, хохирогч Ж.Сандагдоржид 1,450,000 төгрөг, хохирогч О.Гүнсэнноровт 7,000,000 төгрөг, хохирогч Д.Буян-Өлзийд 2,070,000 төгрөг, хохирогч Р.Тунгалагт 1,004,840 төгрөг, хохирогч Б.Туулд 450,000 төгрөг, хохирогч Л.Лхагважавт 1,350,000 төгрөг, Ариунгэрэл 75,000 төгрөг, Батзаяад 68,300 төгрөг, Батхуяг 200,000 төгрөгийг,
шүүгдэгч Ж.Заас
Хохирогч Дарьсүрэн хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй тул төлөх төлбөргүйд тооцож, 343,300 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ариунгэрэл 75,000 төгрөг, хохирогч Ц.Батзаяад 68,300 төгрөг, хохирогч Ж.Батхуягт 200,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Д.Уаас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу түүний үнэ болох 4,500,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Д.У цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Шүүгдэгч Ж.З энэ хэрэгт нийт 522 хоног, шүүгдэгч Ч.Н нь энэ хэрэгт нийт 524 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг цоож, арматурын төмөр, алаг пүүзэн гутал, дорцовны иш хураагдан ирж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч Н холбогдох хэргээс хохирогч Буджав, Б.Одгэрэл нарыг гэрт тус тус нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай,
2. Шүүгдэгч Их Мянган овогт ЧН Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг 3.1-т заасан дангаар болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Амаа овогт Ж Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусадтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Бэсүүд овогт Д Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Даянбуугийн Уламбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ч.Нд 10 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Зд 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зд 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүрэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Зд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Зд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Ч.Нд оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нэс 32,494,590 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Төгсөд 669,200 төгрөг, хохирогч О.Эрхэмбаярт 2,787,000 төгрөг, хохирогч Д.Оюунцэцэгт 280,000 төгрөг, хохирогч Ж.Хишигжаргалд 147,250 төгрөг, хохирогч Э.Ууганцэцэгт 472,000 төгрөг, хохирогч С.Нарангэрэлд 18,000 төгрөг, хохирогч Р.Наранжаргалд 3,023,000 төгрөг, хохирогч Ц.Намдагдоржид 875,000 төгрөг, хохирогч Ж.Байгалмаад 2,395,000 төгрөг, хохирогч Д.Батболдод 4,180,000 төгрөг, хохирогч Б.Батзаяад 1,200,000 төгрөг, хохирогч Л.Ууганбаярт 2,780,000 төгрөг, хохирогч Ж.Сандагдоржид 1,450,000 төгрөг, хохирогч О.Гүнсэнноровт 7,000,000 төгрөг, хохирогч Д.Буян-Өлзийд 2,070,000 төгрөг, хохирогч Р.Тунгалагт 1,004,840 төгрөг, хохирогч Б.Туулд 450,000 төгрөг, хохирогч Л.Лхагважавт 1,350,000 төгрөг, Б.Ариунгэрэл 75,000 төгрөг, Ц.Батзаяад 68,300 төгрөг, Ж.Батхуяг 200,000 төгрөгийг,
Шүүгдэгч Ж.Зулуунчулуунаас 343,300 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ариунгэрэл 75,000 төгрөг, хохирогч Ц.Батзаяад 68,300 төгрөг, хохирогч Ж.Батхуягт 200,000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4,500,000 төгрөгийг шүүгдэгч Д.Уаас гаргуулж улсын төвөст шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.З энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 522, шүүгдэгч Ч.Н энэ хэрэгт цагдан хоригдсон 524 хоног тус бүрийг шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан тооцсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 2 ширхэг цоож, арматурын төмөр, алаг пүүзэн гутал, дорцовны ишийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ут авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ж.З, Ч.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД П.АРИУНБОЛД
Д.РЕНЧЕНХОРОЛ