Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 583

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                              

ТОГТООХ НЬ:

 

  1.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Зуун наст овогт Цэгмидийн Мэндбаяр, Алагынхан овогт Гантогтохын Уртнасан нарын гэрлэлтийг сэргээсүгэй.

           

             2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                     

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.ЭНХЦЭЦЭГ