Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 819

 

 

                                                           

           

 

 

 

2019        10          29                                    2019/ШЦТ/819

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Батбямба,

Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Ж.Од холбогдох эрүүгийн 1911021301000 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Чонос овогт Ж.О, Монгол Улсын иргэн, 1974 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Булган аймаг Булган сумын 2 дугаар баг, Хужирт 2б-8 дугаар гудамж 11 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1198 тоотод түр оршин суух,

урьд: Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 208 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, .......................................

           Шүүгдэгч Ж.О нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1194в тоотод оршин суух, хохирогч Э.Амарсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч Айфоне 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 547.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Оэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өглөө 07 цагийн орчим утсаар ярих гээд Амараагийн гэрийн гадаа очиж Амарааг дуудсан. Гарч ирэхгүй болохоор нь хаалгыг нь татахад хаалга нь онгорхой байсан. Тэгээд хаалгыг нь онгойлгоод гэрт нь ороход буйдан дээр хүн унтаж байсан. Би буйдан дээр байсан гар утсыг аваад утсаар ярих гэхэд кодтой байсан. Би кодыг гаргаж чадахгүй байсан учраас хүнээр онгойлгох зорилгоор аваад гарсан ...” гэх мэдүүлэг /хх-34-35х/,

Шүүгдэгч Ж.Оэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хэрэг болох өглөө Амараагийн гэрт ороод нөхөрийнхөө утас руу залгаж ярих гээд орсон. Учир нь гэр нь онгорхой байсан. Зам дээр нэг машин зогсож байхаар нь та кодыг нь гаргаад өгөөч гэж хэлсэн чинь нөгөө Амараагийн гар утсыг аваад яваад өгсөн. Би ингээд гэртээ орж ирээд байж байхад Амараа орж ирсэн. Би Амараад үнэнээ хэлсэн” гэв.

Хохирогч Э.Амарсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр би 06 цагийн орчимд Баянхошуу явж ажилчдаа тосож аваад явсан ажилчдын хоолны махаа мартаад буцаад гэртээ ирсэн чинь манай охин гар утас алга болсон байна, та залгаач гэхээр нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд манай ажлын Ганаа гэх залуу надад хэлэхдээ танай гадаа чинь нэг хүүхэн Амараа гэж орилж байгаад гэрт чинь ороод гарсан гэж хэлсэн. Тэгээд би манай тэр хавиар архи уугаад байдаг Оюун-Эрдэнэ гэх эмэгтэй байдаг. Би тэр эмэгтэйгийн гэрт орсон чинь гэртээ согтуу хэвтэж байхаар нь та манай гэрт орсон юм биш үү гэж хэлсэн чинь харин тиймээ би танайхаас гар утас авсан юм. Тэгээд зарах гээд зогсож байсан чинь надаас хүн аваад зугтаачихсан гэж хэлсэн ...” /хх-12-13х/, “...манай гэрээр Оюун-Эрдэнэ орж гараад явж байдаг, бид нар олон жил хөршүүд байгаа юм. Тэдний гэр манайхаас баруун тийш 50-100 метр орчим ойрхон байдаг ...” гэх мэдүүлэг /хх-14х/,

Гэрч Г.Гансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өглөө 06-07 цагийн орчим сэрээд айлаас гараад хашаан дотор нь явж байхад манай ажлын газрын дарга Амарсайханы хашааны гадна хар өнгийн нүдний шил зүүсэн, бор цайвар өнгийн хүрэм өмссөн бараан өнгийн царайтай эмэгтэй Амараа, Амараа гэж орилж байгаад тэдний гэр лүү яваад орчихсон. Тэдний гэр лүү ороод 2-3 минут болсоны дараа уг эмэгтэй тэдний гэрээс гарч явсан. Харин Амараа ахыг ирсний дараа танай гэр лүү нүдний шилтэй, цайвар өнгийн хувцастай эмэгтэй ороод гарч явсан гэж хэлэхэд намайг дагуулаад баруун талын хашаатай айл руу явж ороход тухайн эмэгтэй гэртээ байж байсан. Тэгээд Амараа ах уг эмэгтэйгээс манай гэр лүү орсон юм уу гэж асуухад уг эмэгтэй утсаар ярих гэж ороод утас авсан талаараа үнэнээ хэлсэн юм. Амараа ахын гэрээс авсан гар утсаа бусдад худалдсан гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-20х/,

Гэрч Д.Дамдиндоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би тухайн өдрийн өглөө 07 цагийн орчим өөрийн 32-64 УБР улсын дугаартай, саарал өнгийн Хонда инсят маркийн авто машинтай явж байсан. Тэр орчимд байдаг найзыгаа хүргэж өгөх гээд Хайлаастаас Баянхошуу руу явах чиглэлд зам дээр зогсож байсан. Харин энэ үед Төв замын урд талд нэг эмэгтэй хүн машинууд зогсоогоод юм үзүүлээд байх шиг байсан. Харин би замынхаа хойд талд зогсож байсан ба уг эмэгтэй над дээр ирж уулзаад “эгч нь шартаж үхлээ охиныхоо утсыг 5000-10.000 төгрөгөөр зарчихмаар байна” гэж хэлсэн. Тэгээд халааснаасаа айфоне 7 загварын цайвар өнгийн гар утас гаргаж ирээд надад үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-10х/,

Эд зүйл түр хураан авсан тухай 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хх-10х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл /хх-11х/,

Дамно ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЧД-2-19-453 дугаартай “...Айфоне 7 маркийн гар утас 547.000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-25-26х/,

          Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-43х/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37х/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ж.О нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 07 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 83-1194в тоотод оршин суух, хохирогч Э.Амарсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд нэвтэрч Айфоне 7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 547.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ж.Од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Амарсайхан нь мэдүүлэхдээ: “...би өөрийн гар утсаа мөрдөгчөөр дамжуулан олж авсан учраас одоо ямар нэгэн гомдол санал байхгүй ...” /хх-14х/  гэсэн байх тул шүүгдэгч Ж.Оюун-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.