| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/00909/И |
| Дугаар | 210/МА2026/00541 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00541
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/11499 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, *******, *******, ******* нарт тус тус холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
Нэхэмжлэлийн шаардлага: *******,*******,*******,*******, хаягт байршилтай, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг цаашид хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч ******* ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. , ХХК нь ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 23, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тоот захирамжийн дагуу ыг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байна. Тус банкны зээлийн барьцааны зүйл болох ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,*******, хаягт орших орон сууцанд хариуцагч нар өмчлөгч буюу эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр оршин сууж байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч нь Иргэний хуулийн 90.2, 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй гэж, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх үүрэгтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, барьцааны зүйл гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа бөгөөд тухайн эзэмшил хууль бус байх тохиолдолд барьцаалагч нь шударга эзэмшигч буюу өмчлөгчийн нэгэн адил барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй. *******, ******* нар маргаан бүхий байрыг өөрсдөд нь эзэмшүүлж буй этгээд болох *******ийг тухайн байрны өмчлөгч биш, түүнчлэн тухайн байрыг захиран зарцуулах эрхгүй этгээд болохыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа зэргээр тогтоогдох учраас тэднийг өөрсдийн эзэмшлээ хууль бус болохыг мэдэх боломжтой байсан. ,ны барьцаанд байгаа ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,*******, хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь *******, ******* нарын бодит эзэмшилд байгаа ба эдгээр хүмүүс нь хууль буюу хэлцлийн үндсэн дээр энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхгүй.
1.2. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд шууд бус эзэмшигч байна гэж заасан. Хариуцагч ******* нь ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж тухайн хөрөнгийг эзэмших, ашиглах, бусдад хөлслүүлэх эрхтэй мэт ойлголт төрүүлж *******, ******* нарт эзэмшүүлж байх тул түүнийг хууль бус бөгөөд шууд бус эзэмшигч гэж үзэхээр байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсдэг онцгой эрх тул *******ийг ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй этгээд гэдгээ мэдсэн гэж үзэх бөгөөд өмчлөгч буюу аас хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших, бусдад дамжуулан түрээслүүлэх эрхийг олж аваагүй. Тиймээс хариуцагч ******* нь ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлж байх тул Иргэний хуулийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгч тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, захиран зарцуулж буй үйлдлээ зогсоох үүрэгтэй.
1.3. ХХК нь маргааны зүйл болох ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарт ашиглуулахаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орон сууц ашиглуулах, ашиглах гэрээ байгуулсан. ХХК нь маргаан бүхий орон сууцыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гэрээ байгуулах зөвшөөрлийг өмчлөгч аас авсан талаарх баримт буюу орон сууцыг захиран зарцуулах, хариуцагч *******, ******* нартай орон сууц ашиглуулах, ашиглах гэрээ байгуулах бүрэн эрх өмчлөгчөөс олгогдсон болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байх эрх зүйн үр дагавартай бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрх гагцхүү өмчлөгчид хадгалагдах тул аливаа этгээд бусдын өмчлөлийн зүйлийг түүний зөвшөөрлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхтэй. Гэтэл ХХК нь маргаан бүхий орон сууцыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гэрээ байгуулах зөвшөөрлийг өмчлөгч аас аваагүй тул 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орон сууц ашиглуулах, ашиглах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна.
Иймд ******* ХХК-ийн барьцаанд байгаа ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,*******, хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, хариуцагч *******д тус үл хөдлөх эд хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгах, тус орон сууцыг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад зэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаа явуулахгүй байхыг ХХК-д даалгаж өгнө үү
2. Хариуцагч ******* ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ХХК нь *******ны нутаг дэвсгэрт нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоныг барьж ашиглалтад оруулсан. Тус хотхоныг баригдаж байх явцад компанийн захирал *******ийн танил нь орон сууц худалдаж авах мөнгө хүрэлцэхгүй байна, захиалгын гэрээ байгуулаад орон сууцыг миний нэр дээр шилжүүлээд өгчих би банк юм уу банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад зээл аваад өөрийн мөнгөтэйгөө нийлүүлээд орон сууцны төлбөрийг төлье гэж гуйсан тул хүлээн зөвшөөрч 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж хотхоны*******ны 3 давхрын хаягт байрлах 267.93 м.кв талбайтай 9 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3,777,866.76 төгрөг, нийт 1,012,203,840 төгрөгөөр худалдахаар тохирсон. Гэтэл нь орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаасаа хойш зээл гарахгүй байна гэх мэт зүйлийг хэлж орон сууцны үнийг төлөхгүй удаж байгаад ор сураггүй алга болсон.
Тэрээр анхнаасаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож залилж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваад бусдад барьцаалсан байна. ХХК нь ад залилуулсан гомдлоо Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаснаар дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд түүнийг эрэн сурвалжилж байгаа болно. Манай компаниас ад холбогдуулан гаргасан гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэж дуусахаас өмнө ******* ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, дээрх орон сууцны өмчлөлийн маргааныг эрүүгийн журмаар шалгаж байхад иргэний шүүх ХХК-ийг өмчлөгч биш, улмаар хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж, дүгнэлт хийх боломжгүй юм. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.
2.2. Хариуцагч ******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулсан бөгөөд одоо ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллахгүй байдаг. ******* ХК нь *******ийг ХХК-ийн захирлын хувиар хариуцагчаар татаагүй, харин иргэний хувиар татсан учраас энэ хэрэгт хамааралгүй. *******,*******, 3 давхрын хаягт байрлах 267,93 м.кв талбайтай 9 өрөө орон сууцыг ын нэр дээр улсын бүртгэлд өмчлөх эрх бүртгэгдэж, улмаар ******* ХК-ийн зээлийн барьцаанд бүртгэгдсэн.
Барьцааны зүйл бусдын хууль бус эзэмшилд байгаа гэж үзвэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг үндэслэн шаардах эрхтэй. Харин тухайн үл хөдлөх хөрөнгө хууль бус эзэмшилд орсон эсэх асуудлыг шалган тогтоосноор хэргийг шийдвэрлүүлэх ёстой байдаг. ******* ХК нь маргаан бүхий орон сууцыг барьцаанд авах үед үл хөдлөх эд хөрөнгө ХХК-ийн эзэмшилд байсан байхад ******* ХК нь эзэмшлийг мэдсээр байж барьцааны гэрээ байгуулан ХХК-ийг хууль бусаар эзэмшсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, энэ талаарх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Маргаан бүхий орон сууцыг хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшээгүй, харин ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлтэй холбоотой залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд уг асуудал эцэслэн шийдвэрлэн ыг орон сууцны залилах гэмт хэрэг үйлдэн олж авсан гэж үзвэл ХХК-ийн өмчлөлд шилжих үр дагавартай шийдвэр гарч болзошгүй. Ийм байдлаар шийдэгдэгдвэл ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдож хууль бусаар эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй юм. Орон сууцыг ашиглалтад оруулсан ХХК-ийн зөвшөөрөлтэйгээр уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх тул хууль бус эзэмшил гэж үзэхгүй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. ******* ХК нь барьцааны гэрээ байгуулсан уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн тайлбарласан. Энэ заалтад барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлд нийцүүлэн уг барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай болохоос банкны эзэмшилд шилжүүлэх эсвэл ын эзэмшилд шилжүүлэх талаар шаардлага гаргаагүй. ******* ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байх тул орон сууцыг өмчлөгчийн өмнөөс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, *******, *******, ХХК нарт холбогдуулан гаргасан барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******,*******, хаягт байршилтай, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус бөгөөд шууд эзэмшлээс гаргуулж, тус хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгах, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь өмчлөгч ын өмнөөс шаардлага гаргах эрхгүй этгээд бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний дагуу барьцааны эрхийг бүртгүүлснээс бус өмчлөх эрхийг хуульд зааснаар бүртгүүлэх замаар олж аваагүй гэж тайлбарласан. Гэтэл , ХК нь анхнаасаа өмчлөгчийн хувиар нэхэмжлэл гаргаагүй, харин Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалагчийн хувьд барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон барьцааны зүйлийг барьцаалагч нь барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэхийн тулд бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах нь нарийвчилсан хуулиар зохицуулсан шаардах эрх байх бөгөөд уг шаардах эрхийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 106 дугаар зүйлийн 106.1, 95 дугаар зүйлд нийцүүлэн хэрэгжүүлэхээр байна.
Барьцаалагч нь шаардах эрхээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцүүлэн хэрэгжүүлнэ гэснийг барьцаалагч нь барьцааны зүйлийн өмчлөх эрхийг хуульд зааснаар бүртгүүлэх замаар олж авсны дараа өмчлөгчийн хувиар шаардах эрх хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан барьцаалагчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцүүлэн хэрэгжүүлнэ гэснийг нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн барьцаалагч байх, барьцааны зүйл хариуцагчийн эзэмшилд байх, түүнчлэн хариуцагч нарын эзэмшил хууль бус байх гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд барьцаалагч нь барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй байхыг ойлгоно. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч буюу барьцаалагч ийнхүү барьцааны зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулахаар шаардах эрхтэй байхын тулд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд зааснаар бүртгүүлэх замаар олж авсан байх шаардлагатай гэж үзсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.
5.2. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь байна гэж зөв дүгнэсэн атлаа уг дүгнэлтээ үгүйсгэж барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хариуцагч *******, ******* нар хариуцагч ХХК-тай байгуулсан гэрээ, хэлцлийн үндсэн дээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа нь тогтоогдсон тул тэднийг хууль бусаар орон сууцыг эзэмшилдээ авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан эзэмшил хууль бус байх ойлголт нь хариуцагч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу эсхүл хүчин төгөлдөр гэрээ, хэлцлийн дагуу эзэмшилдээ аваагүй бол түүний эзэмшлийг хууль бус гэж үзэх явдал юм.
Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу зөвхөн өмчлөгч л өөрийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хуулиар эдэлнэ. Гэтэл хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш, уг хөрөнгийг хуулийн дагуу эзэмших, ашиглах, бусдад дамжуулан түрээслэх зэргээр захиран зарцуулах эрхгүй. Мөн хүчин төгөлдөр гэрээ, хэлцлийн үндсэн дээр буюу өмчлөгч аас эрх олгогдсоны дагуу уг орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд тэдгээрийн эзэмшлийг хууль ёсны гэж үзнэ. Түүнчлэн, нотлох үүргийн хуваарилалтаар хариуцагч нар тэдгээрийн эзэмшил хууль ёсных гэдгийг нотлох үүрэгтэй. Хариуцагч ХХК болон ******* нар маргаан бүхий орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг өмчлөгч аас гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч ХХК, ******* нар өөрсдийн эзэмшлээ хууль ёсны болохыг нотолж чадаагүй тохиолдолд нотлох үүргийн хуваарилалтын дагуу тэдгээрийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.
Хариуцагч *******, ******* нарын тухайд ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул эзэмшил хууль ёсны гэж маргадаг. Хэрэгт *******, ******* болон ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай байгуулсан орон сууц ашиглуулах, ашиглах гэрээ авагдсан боловч гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар гагцхүү өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хуулийн хүрээнд захиран зарцуулах эрхтэй бөгөөд бусдын өмчлөлийн зүйлийг захиран зарцуулж буй этгээд нь энэ талаар өмчлөгчөөс зайлшгүй зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Хариуцагч ХХК болон ******* нараас маргаан бүхий орон сууцыг хариуцагч *******, ******* нарт ашиглуулахаар гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээд болох өмчлөгч аас зөвшөөрөл авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Энэхүү орон сууц ашиглуулах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тул хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр олж авсан эзэмшлийг хууль ёсны гэж үзэхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс гадна нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооццог.
Хариуцагч *******, *******, ******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар, татгалзлын үндэслэл, түүний нотлох баримтаа шүүхэд бичгээр гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар гаргаж, өөрсдийн татгалзлын үндэслэлийг нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх хариуцагч нарын тайлбарт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс , ХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувиар бус барьцаалагчийн хувиар нарийвчилсан хуулиар олгогдсон шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан тухай тайлбарыг удаа дараа хэлсээр байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.4. Барьцааны зүйл болох маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ирээдүйд хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байх, ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах шаардлага нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Иргэний хуулийн 90.2, 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйд нийцүүлэн тодорхойлсон маргаан бүхий орон сууцыг хариуцагч ХХК болон ******* нарын шууд бус бөгөөд хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай салшгүй холбоотой буюу тус шаардлагатай уялдуулан гаргаж байгаа шаардлага юм.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23.4, Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс гаргуулсан ч энэ нь хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ирээдүйд дахин хууль бусаар захиран зарцуулж, бусдад эзэмшүүлж, ашиглуулахгүй байх баталгаа болж чадахгүй. Хожим хариуцагч ХХК болон ******* нар маргаан бүхий орон сууцыг дахин шууд бусаар эзэмшиж, бусдад түрээслүүлэх, хөлслүүлэх зэргээр бусдын эзэмшил, ашиглалтад хууль бусаар шилжүүлэхийг үгүйсгэхгүй тул ирээдүйд ийм үйлдэл гаргахгүй байх буюу ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч нарт даалгаснаар иргэний эрх зүйн хамгаалалт бүрэн утгаараа хэрэгжих юм.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ХХК, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцсэн. Нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг үндэслэл болгон тайлбарладаг. Гэвч уг хуулийг хэрэглэх урьдчилсан нөхцөл барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон байх, анх хэний эзэмшилд байснаас ын эзэмшил болсон, буцаад хариуцагч нарын хууль бус эзэмшилд орсон гэх үйл явдлыг тогтоох ёстой. *******нд байрлах Sunshine нэртэй хотхоныг хариуцагч ХХК 2017 онд барьж ашиглалтанд оруулж, үүнээс хойш энэ барилга нь ХХК-ийн эзэмшил байсан. Мөн ******* ХК-аас маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалах үед ХХК-ийн эзэмшилд байсан.
Эзэмшил болон өмчлөх гэдэг хоёр өөр ойлголт буюу эзэмшил хэзээ ч шилжээгүй учраас бусдын хууль бус эзэмшилд орсон гэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөх эрхтэй маргаагүй, өмчлөх эрхтэй шилжсэн хэлцэлтэй холбогдуулаад цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгагдаад явж байгаа. Гомдолд дурдагдсан аас эзэмшлийг шилжүүлж авсан нь нотлогдоогүй гэх үндэслэл байдаг. Гэтэл эзэмшил нь хариуцагч компианиас руу шилжээгүй учраас буцаад аас шилжүүлж авах боломжгүй, эхлээд шилжсэн эсэх асуудлыг тогтоох ёстой. нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр улсын хилээр гарсан, түүнээс хойш эргэж Монгол улсад орж ирээгүй, түүний өмчлөх эрх зөрчигдөж байгаа тохиолдолд ийм хугацаанд нэхэмжлэл гарган эрхээ хэрэгжүүлэх боломж байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан ын өмчлөлийн *******,*******, хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ХХК, *******, ******* нарын татаж, хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх, хариуцагч ХХК, ******* нарт орон сууцыг цаашид захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Хариуцагч ХХК нь иргэн тай 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, гэрээний дагуу маргаж буй *******,******* нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******, орон сууцны өмчлөх эрхийг ад шилжүүлж, тэрээр 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болжээ. /1-р хавтасны-15 хх/
3.7. Дээрх орон сууцны үнийг ХХК-д төлөөгүй тул тус компани 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулсан залилуулсан гэх гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан ба мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. /1хх-ийн 238-240/
3.2. ХХК-ийн захирал нь . Нэхэмжлэгч ******* ХК нь ХХК-тай 2018 оны 07 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 300,000 ам.долларыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор энэ өдөр талууд барьцааны гэрээг байгуулж, ын өмчлөлийн *******,******* нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******,од байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /1-р хх-ийн 17-21/
3.3. Үүний дараа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 412,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, ын өмчлөлийн *******,******* нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******,од байрлах, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, дээрх барьцааны гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /1-р хх-ийн 10-14/
3.4. нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2019 оны 03 сарын 01-ний өдөр улсын хилээр гарах чиглэлд бүртгэгдсэн ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2162 дугаар шийдвэрээр ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. /1-р хх16, 2-р хх150, 195/
3.5. ХХК нь банкны зээлийг төлөөгүй, тус компанийн захирал нь Монгол Улсын хилийн боомтоор гарсан байх тул ******* ХК нь түүнд холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын гуравдугар хэлтэст гомдол гаргаснаар 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг нээж шалгалтын ажиллагааг явуулахад нь Монгол Улсын хилээр гарсан тул Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны ажлын албаар дамжуулан олон улсын хэмжээнд интерполын хөх булант зар мэдээгээр зарлуулсан. Улмаар тус хэлтсээс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлснээр Баянзүрх дүүргийн Прокуорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 537 дугаартай хэргийг хаах тогтоол гаргасан. /2-р хх-ийн 169/
3.6. ХХК нь *******, ******* нартай 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц ашиглуулах, ашиглах гэрээ-г 24 сарын хугацаатай тус тус байгуулж, гэрээгээр маргаан бүхий *******,******* нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******, орон сууцыг 301а, 301б гэж дугаарлан хувааж 301а тоотыг *******ид, 301б тоотыг ******* нарт ашиглуулах, *******, ******* нар ашиглалтын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. /1хх-ийн 190-191, 192-193/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХК нь тухайн орон сууцны өмчлөгч ын өмнөөс барьцааны зүйл болох орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэх үндэслэлээр чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж, мөн гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өмчлөгч нь тул ******* ХК өмчлөгчийн шаардах эрхийг эдлэхгүй, хариуцагч нар гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх тул хууль бусаар орон сууцыг эзэмшилдээ авсан гэж үзэхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулан дүгнэнэ.
4.1. Маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн өмчлөгчийн шаардах эрх биш Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл гуравдагч этгээдийн хууль бус эзэмшилд орсон бол барьцаалагч нь Иргэний хуулийн 90.2, 106.1 дэх хэсэг болон 95 дугаар зүйлд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй гэж зохицуулсан.
4.2. Нэхэмжлэгч ******* ХК болон иргэн нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 23, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдаж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
4.3. Хэргийн баримтаар нь маргаж буй орон сууцны өмчлөгч байх бөгөөд ******* ХК-тай байгуулсан барьцааны гэрээний хувьд тэрээр барьцаалуулагч, банк нь барьцаалагч ба барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээний үндсэн дээр барьцааны эрх банкинд үүсчээ.
4.4. Хариуцагч ХХК нь ад маргаж буй орон сууцыг худалдан борлуулж, улмаар өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн боловч уг орон сууцны үнийг төлөөгүйн улмаас бодитойгоор тус компанийн эзэмшилд байсан, гэрээний үүргийг биелэгдээгүйн улмаас эзэмшил ашиглалтыг шилжүүлэн өгөөгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ХХК-ийн эзэмшлийг хууль ёсны дагуу буюу шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.
4.5. Харин хариуцагч ХХК нь хариуцагч *******, ******* нартай 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц ашиглуулах, ашиглах гэрээ-г тус тус байгуулж, гэрээгээр маргаан бүхий *******,******* нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******, орон сууцыг 301а, 301б гэж дугаарлан хувааж 301а тоотыг *******ид, 301б тоотыг ******* нарт ашиглуулахаар тэдгээрийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхдээ өмчлөгч болон барьцааны гэрээний барьцаалагчийн хувьд ******* ХК-аас зөвшөөрөл аваагүй байна.
4.6. Тэгэхлээр өмчлөгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу бусдад өөрийн хөрөнгийг түрээслэх, хөлслөх, худалдан борлуулах эрхийг эдэлдэг тул түүний орон сууцыг хариуцагч ХХК нь гуравдагч этгээдэд шилжүүлэн эзэмшүүлэх эрхгүй юм. Хариуцагч ХХК нь хариуцагч *******, ******* нартай гэрээ байгуулж хөлслөх эрхгүй тул Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******, ******* нарын эзэмшлийг хууль бус буюу шудараг бус эзэмшигч гэж үзнэ.
4.7. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс шаардан гаргуулах эрхтэй.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь *******,******* нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******, хаягт байршилтай, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагч ХХК, ******* нарт тус орон сууцыг цаашид хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг даалгахаар шаардах эрхтэй.
6. Дээрх үндэслэлээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,******* нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******, хаягт байршилтай, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг цаашид хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг хариуцагч ХХК, ******* нарт даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/11499 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******,******* нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж,*******, хаягт байршилтай, 267.93 м.кв талбай бүхий 9 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, орон сууцыг цаашид хууль бусаар захиран зарцуулах, бусдад эзэмшүүлэх, ашиглуулах үйлдэл хийхгүй байхыг хариуцагч ХХК, ******* нарт даалгасугай. гэж өөрчлөн,
2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч ХХК, *******, *******, ******* нараас 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ