Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 50

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, шүүгч Ч.Цэнд-Очир, Н.Амарзаяа, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Г.ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргад холбогдох 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Захирамжийн заалт хүчингүй болгох тухай А/62 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Т.*******, гуравдагч этгээд Д.*******, гуравдагч этгээд Ц.ын өмгөөлөгч М., иргэдийн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. миний бие 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуулийн дагуу материалаа бүрдүүлж Халиун сумын Ямаан усны хаваржаа, Хамар замын өвөлжөө зэргийг 60 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан байсан. Миний бие П.*******тай 1998 оноос хамтран амьдарч байгаад 2006 онд хууль ёсны гэр бүл болсон юм. П.*******ийн охин т хамт амьдарч байсан. Би охин тыг өөрийн охин шигээ харж хандаж явсан. Хань П.******* 2011 онд өвчний улмаас нас барсан. 2015 онд охин надаас эд хөрөнгө болох өвөлжөө, хаваржааг авахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Энэ нь 2015 оны 05 сарын 14-ний өдөр шийдэгдээд хэрэгсэхгүй болгосон юм. Үүнээс хойш Ц. нь надад мэдэгдэхгүй Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржаа-г хууль бусаар өөрийн нэр дээр болгож хүнд зарсан байгаа юм. Миний бие 2016 оны хавар мэдээд аймгийн Засаг дарга болон газрын албанд мэдэгдэл өгч байсан хариу өгөөгүй. Мөн 2016 оны 7 сард дахин мэдэгдэл өгөхөд завгүй байна, сонгууль гэж явсаар 2016 оны 09 дүгээр сарын 02-нд хариу өгсөн. ...Халиун сумын Хамар зам нэртэй өвөлжөө, Ямаан ус нэртэй хаваржааг 2007 онд Халиун сумын Засаг даргын Тамгын газарт хандан уламжилж мал аж ахуй эрхлэх зорилгоор тус өвөлжөө, хаваржааг эзэмших өргөдөл гарган эхнэр П.*******тай хамт очин өрхийн тэргүүлэгч миний нэр дээр гэрчилгээг авсан. Мөн миний бие эхнэр П.*******, ач ******* бид хамт амьдарч байсан. Ц. Эрдэнэт хотод сурч байсан. Ээж нь өвчтэй байх үед, хэвтэрт орсон үед ч ганц удаа ч асарч үзээгүй. Би 1998 оноос одоог хүртэл Халиун сумын Чацран багт амьдарч байна. Би 1998 оноос одоог хүртэл тус газарт өвөлжиж, хаваржиж байна. Би 2015 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлыг мэдээгүй. Ц. багийн хуралд оролцож хүмүүст буруу ойлголт мэдээлэл өгсөн. Хуулийн дагуу эзэмшиж, амьдарч байгаа өвөлжөө, хаваржааныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр болгуулан авах хүсэлтэй байна. Эхнэр П.******* бид 2 хамт амьдарч байхдаа охин ыг 2005 онд тусад нь гаргаж өмч хөрөнгийг нь өгөөд явж байсан. Иймд миний өвөлжөө, хаваржааг булаалцалдаад байх шаардлага байхгүй. Хууль бус шилжүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хуулийн дагуу өөрийн нэр дээр авах тул энэ асуудлыг яаралтай хурдан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг дарга Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Өвөлжөөний бүс нутгийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж тогтоодог. Иймд багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн 70 хувийн саналаар маргаан бүхий өвөлжөө, хаваржааг *******ийн охин эзэмших ёстой гэж сумын Засаг даргын захирамж гарсан. Энэхүү захирамж нь хууль зөрчөөгүй гэж бодож байна. Мөн Газрын тухай хуулийн 40.1-т зааснаар өвөлжөөний газарт зусдаг зөрчлийг нэхэмжлэгч тал одоо хүртэл гаргасаар байгаа. Миний бие ажил авснаас хойш өвөлжөөний бүсд 500 метрийн зайд зусаж болохгүй гэдэг шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Мөн 2016 оны 5 дугаар сарын сүүлээр 6 дугаар сарын эхээр сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гаргаж шаардлагыг хүргүүлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь одоо болтол өвөлжөөний бүс нутагт зусаж байна. Энэ нь багийн иргэдийн Нийтийн Хурал болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн Өвөлжөөний бүс нутагт зусахгүй байх журмыг зөрчиж сумандаа хүндрэл учруулж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээд Ц. нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний ээж П.******* нь бага хүүхэдтэй малаа маллаж хүчрэхгүйн улмаас малчин авна гээд 1998 оны үед Г. гэдэг хүнийг анх малчнаар ажиллуулахаар Цогт сумын Баянтоорой тосгоноос авчирч байсан. Манай малыг маллаж байгаад 2005 оноос эхлэн миний ээж *******тай хамтран амьдарч байгаад 2006 онд 500 мянган төгрөг засгаас шинээр гэр бүл болсон хүмүүст олгож эхэлсэнтэй холбоотойгоор миний ээжтэй хуурамчаар гэр бүлээ батлуулсан. Энэ цагаас хойш Г. нь миний ээжийн болон бидний мал ахуй, өвөлжөө, хаваржааг өөрийн мэт захиран зарцуулж ирсэн. Мал хөрөнгийг минь аваад зогсохгүй одоо манай өвөлжөө, хаваржаа руу санаархаж байна. Эмээ, өвөө болон нагац ах ******* маань насан өөд болтлоо Чацран багийн Ямаан усны хаваржаа, Хамар замын өвөлжөөг үе дамжин уламжилж, өвөлжиж ирсэнийг нутгийн буурлууд болон ард иргэд мэднэ. Г. нь ээжийг амьд байхад нь мэдэгдэхгүй тухайн өвөлжөө, хаваржааг өөрийн нэр дээр шилжүүлсэн байсан. Г. нь намайг өөрийн охин шигээ харж хандаж байсан удаа байхгүй, харин ч ах дүүсээрээ нийлж дээрэлхэн миний бүх хөрөнгийг надаас авсан.

Тухайн Ямаан усны хаваржаа, Хамар замын өвөлжөөны эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн тухайд: 2015 оны 05 дугаар сарын 11-д маргаан бүхий 2 газрын талаар шүүх хурал болж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлээд улмаар Завхан аймагт Давж заалдах шатны шүүхэд хандахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тухайн шийдвэрт тусгасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурал хийж, иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр Ц. миний биед эзэмшүүлэх иргэдийн нийтийн хурлын тогтоол гарч тухайн тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын захирамж гарсан. Тухайн багийн иргэдийн нийтийн хурал болох гэж байгааг Г.т багийн Засаг дарга нь мэдэгдсэн боловч мэдсээр байж тухайн хуралд ирээгүй. Мөн сумын газрын даамал ******* нь танай газар хүчингүй болж байна гээд 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1/138 дугаартай албан тоотоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Иймд иргэн миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.ын өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ц.ын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Г. нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийнА/62 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь гуравдагч этгээд Ц.ын өв залгамжилж ирсэн Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрт байдаг Хамар зам, Ямаан-Усны өвөлжөө хаваржааны газрын маргаан байдаг. Дээрх асуудал бол 1981 онд ******* ахынх нь нэр дээр байсан өвөлжөө хаваржааны газрыг ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр 2006 онд газар эзэмших эрх үүсгэж сумын Засаг дарга захирамж гаргасан байгаа. Энэхүү захирамжийг сумын Засаг дарга Эрдэнэдалай нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Газрын тухай хуулийн 40.1.1, мөн хуулийн 60.1.2, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэж А/62 дугаар захирамжийг гаргасан байдаг.

1998 онд малчин авах зар тавьсны үндсэн дээр Г. ирсэн байгаа. Тухайн үед Г. нь *******тай танилцаад, улмаар хамтарч амьдарсан. Ийнхүү хамтран амьдарч байхдаа 2006 онд 500000 төгрөг авах ашиг сонирхлын улмаас гэр бүлээ батлуулсан байдаг. Энэ цагаас эхэлж Ц. нь хойд эцэг Г.ын гарыг харсан болохоор орон гэртээ амьдрахаа больсон. Ингээд Ц.ын ээж ******* 2006 онд нас барснаас хойш ямар үндэслэлээр газар эзэмших эрхийн захирамж гарч, нэхэмжлэгч Г.т олгогдсон нь нууц байдаг. Ийнхүү ээж нь нас барснаас хойш Ц. айл, айлаар хэсдэг болсон.

Хууль ёсны өв залгамжлагч Г. мөн юм бол өнөөдөр Ц.тай эвтэй байх боломжтой байсан. Гэтэл Ц.ын амьдрал өдөр ирэх тусам дордсон. Эцэст нь Ц. ганц өнчин ишиг үгүй үлдсэн. Гэтэл Г.ын эзэмшиж буй газар нь Ц.ын өвөөгийн газар гэдгийг хэлдэг. Мөн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зөндөө мөнгөн эдлэл, гаанс, хөөрөг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нь өв залгамжлагч тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Хэргийн материалд авагдсан 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/68 дугаар сумын Засаг даргын захирамжаар П.*******ийн хууль ёсны өв залгамжлагчийг Ц. гэж тогтоосон. Энэхүү захирамж нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийг үндэслэдэг. Гэтэл энэхүү захирамжид холбогдуулан нэхэмжлэгч Г. маргаагүй. Ийнхүү сумын Засаг даргын захирамжаар Ц. нь хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон бол Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар маргаан бүхий өвөлжөө, хаваржааг Г.аас шаардах эрх үүссэн юм. Иймд нэхэмжлэгч Г.ын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.

Эрдэнэдалай маргаан бүхий захирамжийг гаргахдаа олон талаас нь харж, маш олон хүнээс тайлбар мэдүүлэг авсан байдаг. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн Ц.ын эрх ашиг ямар байдлаар хөндөгдөж байгаа юм бэ? гэхээр Ц. бол хууль ёсны өв залгамжлагч нь байдаг. Гуравдагч этгээд Ц. бол ээж нь нас барсан айлын ганц охин. Гэтэл удам дамжсан өвөлжөө, хаваржаа нь хэн нэгэн этгээдийн хууль бус өмчлөлд орсон. Тухайн маргаан бүхий өвөлжөө, хаваржааг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бол Ц.д байдаг. Үүний дагуу гуравдагч этгээд Д.*******од зарсан байдаг. Ийм учраас гуравдагч этгээд Д.*******ын эрх ашиг хөндөгдөж байна. Иймд нэхэмжлэгч Г.ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 6 дугаар сард хууль ёсны гэрчилгээтэй өвөлжөө, хаваржааг Ц.аас худалдаж авсан. Ингэхдээ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Оюунчимэгээр гэрээгээ хийлгэж, нотариатаар батлуулсан. Гэтэл одоо шүүх дээр маргаан үүссэн байна. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.

Би Ц.ыг мэднэ. Бид нар ойрхон нутагладаг байсан. Ц. нь эмээ, нагац ах, ээжтэйгээ хамт амьдарч байсан. Гэтэл эмээ, нагац ах нь нас барсан. Дараа нь ээжтэйгээ, Г.тай амьдарч байгаад, ээж нь нас барсан. *******ийн ганц охин нь Ц. юм. Иймд өвөлжөө, хаваржааны хуул ёсны өв залгамжлагч нь Ц. мөн гэж боддог. Манай нутгийнхан ч тэгж боддог. Иймд Г.ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Халиун сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 19-ны 1/238 тоот албан бичгээр Чацран багийн иргэн Г.т түүний өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх хүчингүй болсоныг мэдэгдсэн байгаа ч хариуцагчийн зүгээс уг албан бичгийг ямар хугацаанд Г.т мэдэгдсэн, гардуулж өгсөн нь тодорхойгүй байна. Г. нь уг өвөлжөө, хаваржааны газрыг бусдад зарсныг 2016 онд мэдээд аймгийн Засаг даргад гомдлоо гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариу авсан[1] үүний дараа шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дордурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Анх Говь-Алтай аймгийн Халиун сумын Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны 1981 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 10 дугаар захирамжаар[2] Чацран багийн Хамар зам, Ямаан ус гэх өвөлжөө хаваржааны газруудыг П.Бяруузаны бригадын суурьт хариуцуулж байсан байх бөгөөд иргэн П.******* нь 1998 оны 10 сарын 15-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар[3] тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г. нь 2006 оны 10 сарын 06-ны өдөр иргэн П.*******тай гэр бүл болж гэрлэлтээ батлуулан[4] түүнтэй хамтран амьдарч байх хугацаандаа Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамжаар[5] Хамар зам нэртэй өвөлжөөний, Ямаан ус нэртэй хаваржааны газруудыг эзэмшсэн байна.

Г.т 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *******, ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[6] олгож, Хамар зам нэртэй өвөлжөөний газрыг 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр[7], Ямаан ус нэртэй хаваржааны газрыг 2006 оны 03 сарын 13-ны өдөр эзэмшүүлэхээр[8] тус тус гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч Г.ын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн газар эзэмшихийг хүссэн өргөдөл[9], дээрх *******, ******* тоот гэрчилгээнүүдээс үзэхэд тухайн өвөлжөө, хаваржааны газрыг Г. нь дангаараа эзэмшихээр хүсэлт гаргаж, түүнд тухайн өвөлжөө, хаваржааны газруудыг эзэмшүүлж байсан байна.

Говь-Алтай аймгийн Халиун сумын газрын даамал Б.*******ын ...2010 оны 03 дугаар сарын 01-ны өдөр уг ажилд томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Ажил хүлээн авах үед өргөдөл гомдол бүртгэсэн дэвтэр байгаагүй. Г. нь өргөдөл гаргасан баримт байсан. Г.ын нэгж талбарын хувийн хэргийг 2013 онд нөхөн бүрдүүлж авсан. Г. нь 2010-2014 оны газрыг төлбөр төлж байсан гэсэн тайлбараар[10] Г. нь тухайн өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байна. Түүний хувийн хэрэг материалыг 2013 онд нөхөн бүрдүүлсэн гэх тул Хамар зам нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлэх гэрээг 2013 оноор бичүүлсэн байна гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.

Ийнхүү Г. нь 2006 оноос 2015 он хүртэл маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшсэн байх бөгөөд Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Захирамжийн заалт хүчингүй болгох тухай А/62 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны магадлал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаартай захирамжийн хавсралтын 26-д *******ийн ыг эзэмшигчээр тогтоосон Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржаа гэсэн заалтыг хүчингүй болгож, Чацран багийн нутагт байршилтай Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржааны эзэмшигчээр тус багийн харьяат иргэн Ц.ыг тогтоосон байна.

Гуравдагч этгээд Ц.ын өмгөөлөгч М. сумын Засаг даргын захирамжаар П.*******ийн хууль ёсны өвлөгчөөр Ц.ыг тогтоосон тул уг өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших эрхтэй хэмээн маргасан байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А/58 дугаар захирамжаар[11] П.*******ийн хууль ёсны өвлөгчөөр түүний төрсөн охин ыг тогтоосон байх боловч ийнхүү өвлөгчөөр тогтоосноор тухайн өвөлжөө, хаваржааны газрыг Ц. эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй юм. Учир нь маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газрыг П.******* эзэмшиж байсан нь баримтаар тогтоогдохгүй байна. Иргэн П............................. нас барсны гэрчилгээ, иргэн Г., П.******* нарын гэрлэлтийн лавлагаанаас харахад *******, ******* нар нь Пэлжээ гэсэн нэг овгоор овоглогдож байх тул *******, ******* нарыг ах, дүү хоёр гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. Хэдийгээр П................., П.******* нар нь ах дүү нар байх боловч П.. суурьт хари...................уцуулж байсан уг өвөлжөө, хаваржааны газрыг П.******* эзэмших эрхтэй байсан гэж үзэх боломжгүй байна.

Говь-Алтай аймгийн Халиун сумын 4-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Өвөлжөө, хаваржааны эзэмшлийн гэрчилгээ хүчингүй болгож, шинээр эзэмшүүлэх тухай 02 дугаар тогтоолоор[12] тус багийн нутагт байрлах Хамар замын өвөлжөө, Ямаан усны хаваржааг малчин Г.ын эзэмшлээс чөлөөлж, гэрчилгээг хүчингүй болгон, тус өвөлжөө, хаваржааг П.*******ийн өв залгамжлагч Ц.д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 22.1-д Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 22.1.1-д нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтыг зохион байгуулах; 52 дугаар зүйлийн 52.2-т ...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн дээрх зохицуулалт нь өвөлжөө, хаваржааны нутаг, бэлчээрийг малчдад ашиглуулах тохиолдолд иргэдийн Нийтийн Хурлын саналыг харгалзах зохицуулалт бөгөөд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэхэд хуульд заасан журам үйлчлэх учиртай.

Хариуцагч Т.******* нь дээрх иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэж А/62 дугаар захирамжийг гаргасан гэх боловч захирамжид дээрх тогтоолын талаар тусгаагүй байна.

Хариуцагч нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан газар эзэмшигч газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хороонд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх гэж зааснаар сумын Засаг дарга газар эзэмших ашиглах талаар иргэн хоорондын маргааныг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэхээр байгаа хэдий ч уг шийдвэр нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл Халиун сумын Засаг дарга 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хуульд нийцүүлэх шаардлагатай байсан байна. Захирамжийн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж зааснаар өвөлжөө хаваржааны газар эзэмшигч Г. нь газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн байхыг шаардах бөгөөд энэ байдал нь тогтоогдохгүй байна. Мөн Говь-Алтай, Завхан аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар магадлалыг захирамжийн үндэслэл болгосон. Магадлалд ...Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан журмыг хэрэглэсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан заалттай нийцэхгүй байна гэж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзсэн байхад магадлалыг шууд захирамжийн үндэслэл болгож Г.ын эзэмшлийн өвөлжөө хаваржааныг газрыг хүчингүй болгож, Ц.ыг газар эзэмшигчээр тогтоосон байгаа нь үндэслэлгүй байна.

Ц. нь маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших хүсэлтээ 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гаргаж[13], Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжаар дээрх өвөлжөө, хаваржааны газрыг түүнд эзэмшүүлсэн байх боловч Халиун сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/59 дүгээр захирамжаар дээрх маргаан бүхий өвөлжөө, хаваржааны газрыг иргэн Д.*******ын эзэмшилд шилжүүлсэн байна. Үүнээс дүгнэж үзвэл Ц. нь тухайн өвөлжөө, хаваржааны газрыг эзэмших хүсэлт сонирхол байхгүй байсан байна гэж үзэхээр байна.

Хариуцагч нь маргаан бүхий А/62 дугаар захирамжийг гаргахдаа ийнхүү хуульд нийцүүлээгүй байх тул уг А/62 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Г.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Халиун сумын Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 23-ны А/62 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

ШҮҮГЧ Б.САРАНЧИМЭГ

 

 

[1] Хавтаст хэргийн 2-р хуудас

[2] Хавтаст хэргийн 62-р хуудас

[3] Хавтаст хэргийн 63-р хуудас

[4] Хавтаст хэргийн 56-р хуудас

[5] Хавтаст хэргийн 57-р хуудас

[6] Хавтаст хэргийн 6-7-р хуудас

[7] Хавтаст хэргийн 178-р хуудас

[8] Хавтаст хэргийн 173-р хуудас

[9] Хавтаст хэргийн 196-197,234-р хуудас

[10] Хавтаст хэргийн 165-р хуудас

[11] Хавтаст хэргийн 140-р хуудас

[12] Хавтаст хэргийн 142-р хуудас

[13] Хавтаст хэргийн 229-р хуудас