Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1601

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О, улсын яллагч С.О, насанд хүрээгүй  хохирогч А.У-н өмгөөлөгч Х.Д, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00221 0183 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.67 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр "Очир-Ундрах" дэлгүүрийн баруун замд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг 53 минутын орчимд Ш.Бын эзэмшлийн "Тоёота Приус" маркийн 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.У-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-10/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сайнжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-19/, насанд хүрээгүй хохирогч С.Уянгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20/, хохирогчийн гаргасан өргөдөл /хх-н 23-26/, хохирлын баримтууд /хх-н 27, 29-30/, гэрч А.Батмөнхийн мэдүүлэг /хх-н 36-37/, гэрч Д.Нарангэрэлийн мэдүүлэг /хх-н 42-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3097 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 45/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 46-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/, сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 69/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар Ш.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 71-72/,  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 87-90/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 92/, хохирол төлсөн баримтууд /хх-н 98-107/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.67 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр "Очир-Ундрах" дэлгүүрийн баруун замд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг 53 минутын орчимд Ш.Батжаргалын эзэмшлийн "Тоёота Приус" маркийн 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Уянгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр "Тоёота Приус" маркийн 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч С.Уянгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С өгсөн“...

." гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.Ун өгсөн: "... 2

 

 гэх мэдүүлэг /хх 20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Ш.Бын өгсөн: "...3

 

." гэх мэдүүлэг /хх-н 71-72/

              Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б өгсөн: "...

гэх мэдүүлэг /хх-н 36-37/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3097 дугаартай:       

1. С.ын биед дээд эрүүний түүшин сэртэн ба хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний талласан хугарал, буйланд цус хуралт, хамарт цус хуралт, зулгаралт, дээд уруул, баруун ташаа, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-45/, 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: "...Сүхбаатарын Батчимэгийг драйгер багаж ашиглан шалгахад 2.67 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 145 дугаартай:

1. "Тоёота Приус маркын 39-72 УНГ улсын дугаартай хэрэгслийг жолоодож явсан С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дурмийн 3.7-д заасан "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С.Уянга нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. " гэх магадлагаа /хх-н 46-47/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Бийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.   

           Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.Уд 5.300.000 төгрөг учирсан байх тул шүүгдэгч хохирол төлөх завсарлага авсан боловч хохирлыг төлж барагдуулсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч С.Бээс 5.300.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрхи гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо Иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч С.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди, В ангиллын 746280 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.