| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2023/02608/И |
| Дугаар | 210/МА2026/00819 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00819
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00092 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* *******, *******, *******, ******* гудамж, *******, хаягт байршилтай, 119,97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг -иас бартераар авч, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр -тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******ын нэр дээр гарсан. Орон сууцны барилгыг барьж байсан учраас орон сууц худалдах, худалдан авах гэрээг мөн тухайн компанитай байгуулсан.
1.2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/04955 дугаар шийдвэрээр *******т холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг болон төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт гаргаж өгөх *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, мөн Улсын дээд шүүхийн тогтоолоор *******ын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. болон -ийн бартерт авсан орон сууцыг *******т шилжүүлж өгсөн, үүнд өмчлөлийн маргаан байдаггүй.
Гэтэл тухайн орон сууцанд ******* нь хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй буюу түүнтэй гэрээ, хэлцэл байгуулаагүй, тодорхой эрх зүйн харилцаа үүсээгүй байхад хууль бусаар орон сууцанд амьдарч байна. Иймд орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр -тай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний үнэд 467,833,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаар тухайн орон сууцанд нүүж орж одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Тухайн орон сууцтай холбоотой асуудлаар -д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, аливаа нэг шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэгчид уг орон сууцыг хүлээн авах эрх үүсээгүй.
2.2 Эрхийн доголдолтой орон сууцыг нь *******т гэрээгээр шилжүүлсэн байх тул орон сууцыг ******* нь албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй. Мөн ******* нь -д төлбөр төлсөн баримт хэрэгт байхгүй тул ******* орон сууцны өмчлөгч гэдгээр болон ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, ******* /17080/, гудамж, *******, хаягт байрлах, 119.97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ХАГ-01/25 тоот болон *******ын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ээр талууд орон сууцны төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан болно гэж дүгнэсэн байхад шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дараалалгүй, үйл баримтуудыг бодит байдлаас зөрүүлж дүгнэсэн.
Шүүхийн дүгнэлтээр нь -д хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн. Компаниудын гэрээний хоорондын гэрээний асуудал тухайн орон сууцыг худалдан авч буй этгээдэд хамааралгүй бөгөөд, тухайн орон сууцыг хэнээс худалдан авч байгаа нь бус, тухайн орон сууцны өмчлөх эрхийг олгох зөвшөөрлийг хөрөнгийн эзэн өгч байгаа эсэх асуудал л хамаатай юм. Гэтэл нь зөвшөөрөл өгч *******тай гэрээ байгуулахаар болсон учраас -тай байгуулсан гэрээний төлбөрийг ******* төлж дуусгасан.
4.2 Шүүхэд хэргийн оролцогчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Энэ нь мөн хуулийн 25 зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан *******ын нэхэмжлэлтэй *******, -тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хэрхэн хянан шийдэгдсэнээс хамаарч ******* энэхүү маргаан бүхий орон сууцыг шударгаар олж авч өмчлөгч болсон талаар тогтоогдох юм.
4.3 Мөн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд -ийн захирал ыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасныг шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаагүй. Хэргийн үйл баримтын талаар -ийн захирал сайн мэдэж байгаа бөгөөд тухайн этгээдээс 2019 онд байгуулсан хэлцлээ яагаад 2021 онд цуцалсан талаарх асуудлыг тодруулах шаардлагатай байсан. Гэтэл гэрчийг асуулгүйгээр гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн.
4.4 Тус хэрэгт хариуцагчийн зүгээс 2 удаа сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч тухай бүр шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэгт цугларсан баримтаас харахад сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байсан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүйгээс болж *******ын зүгээс өөр шүүхэд нэг асуудлаар дахин хандаж тусдаа иргэний хэрэг үүсгэж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 10-т Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04955 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар авч үзсэн. Уг шийдвэр нь *******ын өмнө нь буюу 2022 онд гаргасан өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 0287 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 00418 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан.
Ийнхүү дээрх шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон болохыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэсэн.
5.2 Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17, 18 дахь хэсгүүдэд өмчлөлтэй холбоотой маргаан өмнө нь шүүхээр хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн болох нь тогтоогдсон талаар тодорхой дүгнэлт хийсэн. Уг дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцэж байна. Иймээс анхан шатны шүүх *******ын өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн, өмчлөлтэй холбоотой маргаангүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
5.3 Харин хэрэг буцсаны дараа хариуцагч удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд шүүх эдгээрээс үндэслэл бүхий хүсэлтүүдийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, *******, *******, *******, ******* гудамж, *******, хаягт байршилтай, 119,97 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* нь маргааны зүйл болж буй орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр -тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр өмчлөгч болсон. Өмнө нь *******т холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримт бичиг болон төлбөр тооцоо дууссан тухай албан тодорхойлолт гаргаж өгөх *******ын нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тайлбарласан.
3.1 Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...******* нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр -тай VIP-19/95 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гэрээний үнэд 467,833,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулснаар тухайн орон сууцанд нүүж орж одоог хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Мөн тухайн орон сууцтай холбоотой асуудлаар -д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, аливаа нэг шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэгчид уг орон сууцыг хүлээн авах эрх үүсээгүй юм. Мөн ******* орон сууцны өмчлөгч гэдгээр болон ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэн маргажээ.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчаас ... болон *******ын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн VIP-19/95 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцыг *******т шилжүүлэхийг даалгуулах сөрөг шаардлага гаргасныг шүүгчийн мөн өдрийн 183/ШЗ2024/22932 дугаар захирамжаар ...үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй бөгөөд хамтатган шийдвэрлэх маргаан биш гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /1хх 120, 129-130/
Мөн хариуцагчаас 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг мөн өдрийн шүүгчийн 192/ШЗ2025/20634 дугаар захирамжаар ...гэрээний нэг тал болох -ийн эрх ашиг хөндөгдөхөөр байх тул гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсаныг буруутгахгүй. /1хх 152, 157-158/
5. Харин хариуцагч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох, иргэний хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө тус хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШЗ2026/00454 дугаар захирамжаар ...иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй, тусад нь шийдвэрлэх боломжтой гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. /1хх 227, 239/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр зохицуулсан.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШЗ2026/00322 дугаар захирамжаар *******, -д холбогдох, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай *******ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ. /1хх 228/
5.1 Тодруулбал, маргааны зүйл болж буй орон сууцны худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон эсэхэд дүгнэлт өгөх буюу тухайн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү маргааны зүйлийн өмчлөх эрх үүссэн үндэслэлийн талаар талууд өөр шүүхэд маргаж байгаа, тэрхүү хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэснээс энэхүү маргаан хамаарахаар байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангана.
5.2 Түүнчлэн, хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр -ийн захирал , -ийн захирал , -ийн захирал нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2024/22932 дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаатай холбогдуулан гэрчээр , , нарыг асуулгах нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. /1хх 125, 129-130/
Мөн хариуцагчаас 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр -ийн захирал ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/51630 дугаар захирамжаар ...гэрээг яагаад цуцалсан талаарх эргэлзээ тодруулах зорилгоор -ийн захирал ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт ач холбогдолгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна. /1хх 218, 221-222/ Өөрөөр хэлбэл, дээрх хүсэлт нь маргаанд ач холбогдол бүхий байж болохоор байхаас гадна мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт харшлаагүй байна. Иймд гэрчийг асуулгүйгээр гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00092 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН