Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 342

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин ,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.С-,

Шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А-д холбогдох эрүүгийн 1818006620301 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 06 сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ц.А-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.А- нь ашиг олох зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас иргэн Ч.А- өмчлөлийн 37-83 ДАХ улсын дугаартай “Fuso” маркийн ачааны автомашинаар СБА серитэй, 1623393 дугаартай мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний хугацааг 27 хоног хэтрүүлж буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 15.1мЗ нарсан зах банз модыг тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Батсайхан гэдэг хүнээс хашааны зах банз авахаар тохиролцсон. Тэгээд Б.Т- гэх хүний тээврийн хэрэгслийг ашиглаж зөөвөрлөж байгаад саатуулагдсан” гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хэргийн материалтай танилцаж үзэхэд байгаль орчинд учруулсан хохирол нь 1,248,018 төгрөг тогтоогдсон байсан. Тэгтэл хуулинд уг хохирлыг 3 нугалж төлсөн байх ёстой гээд тодорхой заасан байгаа. Байгаль орчны сайдын журам гэж байдаг. Гарал үүслийн гэрчилгээгүй бол зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзнэ. Уг гэмт хэрэгт учирсан хохирол 3,744,045 төгрөгнөөс төлөгдсөн дүнг хасаад үлдэгдэл төлбөрийг нэхэмжилнэ” гэв.

Эрүүгийн  1818006620301 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой Ч.Амарбясгалан гэдэг хамаатан ахынхаа 37-83 ДАХ улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгслийг гуйж Б.Т-аар машиныг нь жолоодуулаад дүү Оюунбат, Батдэлгэр нарын хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явуулсан юм. Тэндээс би Батсайхан гэдэг хүнээс хашааны банз худалдаж авахаар ярьж тохирсон байсан юм. Тэр Батсайхан гэдэг хүн Хүдэрт зөвшөөрөлтэй модны аж ахуй эрхэлдэг юм. Тэгээд би Батсайхан гэдэг хүнээс хашааны банз хэрэгтэй байна. Худалдах зах банз байна уу” гэж асуухад “Ирээд үзээд ав” гэж гэсэн юм.Тэгээд би Б.Т-, Оюунбат, Батдэлгэр нарыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу банз ачуулахаар явуулсан. Тэгээд Батсайханы хөрөө рамын хашаанаас муусайн зах банзыг нь ялгаж ачаад Дархан руу авч ирэх гэтэл тэндээс гарал үүслийн бичиг олоогүй юм. Тэгэхээр нь би урьд нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Дагва гэдэг хүнээс хэрэглээний зах банз худалдаж авч явж байсан хугацаа нь дууссан мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг өгөөд явуулсан юм. Тэгсэн тэд нар банзаа ачаад Дарханд орж ирээд цагдаад шалгуулж саатуулагдсан юм. Би зөвшөөрөлгүйгээр мод, модон материал тээвэрлүүлж явуулснаа хүлээн зөвшөөрч байна. Батсайхан гэдэг хүнээс худалдаж авсан 2 метрийн урттай зах банз нь зөвшөөрөлтэй юм байна лээ. Би өөрийнхөө хашаанд хэрэглэх зах банз худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг /хх 84/,

 

            Иргэний нэхэмжлэгч П.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дархан-Уул аймгийн Байаль орчин аялал жуулчлалын газраас намайг хэрэг бүртгэлтийн 181800662 дугаартай хэрэгт төрийг төлөөлж, буруутай хүмүүсийн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр уг хэрэгт хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжпэгчээр томилон оролцуулж байгаа юм. Би байгаль орчины эсрэг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүдээс байгаль орчинд учирсан хохирлыг хуулинд заасан үндэслэл журмын дагуу нөхөн төлүүлж хохиролгүй болгох арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх 63/,

 

            Гэрч Б.Ш- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчим поль эргээд явж байхад Зулзагын салдаг уулзвар дээр компаний машин зогсож байхаар нь яваад очтол манай захирал А- болон 2 залуу байж байсан. Тэгээд энэ машин эвдэрсэн байгаа шүү хараад байж байгаарай гээд захирал минь 1 жижиг хар машин жолоодон нэг эрэгтэй хүний хамтаар яваад өгсөн. Тэгээд үлдсэн 1 залуугаас нь юу ачиж яваа юм бэ гэхэд бөөр ачиж яваа гээд юм яриад сууж байтал удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх 66/,

 

Гэрч Б.Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “3783 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгсэл нь А- хамаатан Ч.А- гэдэг хүний тээврийн хэрэгсэл гэсэн. Ч.А- Солонгос улс руу явчихсан байгаа гэсэн. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3783 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан юм. Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ц.А- надад “ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хүнээс хашааны банз авахаар ярьчихсан байгаа. Очоод ачаад ирээч” гэж хэлсэн юм. Тэгээд би явсан юм. Тэгээд Ц.А- өөрийнхөө дүү О- гэдэг залууг бас нэг залуугийн хамт явуулсан юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 18-ны орой Сэлэнгийн Хүдэр суманд очоод тэр банз авах хүнтэйгээ холбогдож хашааны банзуудыг нь ачаад шөнө хагаслаж Дархан руу хөдөлсөн юм. Тэгээд Дархан руу орж ирэх гэж яваад цагдаа саатуулж шалгасан юм” гэх мэдүүлэг /хх 67/,

 

Гэрч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой 20:00 цагийн орчим Дархан-Уул аймгаас эгч А- 99373783 дугаарын утсаар залгаад Сэлэнгэ рүү мод ачаад өг гэсэн. Тэгээд би Гэгээ хүнсний дэлгүүрийн гаднаас хүлээж байгаад 37-83 дар гэсэн улсын дугаартай Fuso маркийн машинд суухад жолооч ахын хажууд 1 эрэгтэй хүн байсан. Бид 3 шууд Сэлэнгэ аймгийн чиглэлтэй яваад 00:00 цагийн орчим мод ачих газраа очоод айлын хашаанд орж зах банзаа 3-уулаа ачаад 04:00 цагийн орчим буцаад Дархан-Уул аймаг руу гарсан. Би банзаа ачиж дуусаад машинд ороод унтсан. Нэг сэрсэн чинь өглөө болсон Дархан-Уул аймагт ирсэн байсан ба Дархан-Уул аймгийн Зулзага явах замын хажууд зогсож байсан. Надтай хамт байсан 2 ах байхгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх 68/,

 

Гэрч Т.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хүдэр-Мөнгөлөг ХХК-ийн нягтлан бодогч Б.Э- нь орой 17 цаг өнгөрч байхад ирж СБА сертэй 16283393 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авсан. Гарал үүслийн гэрчилгээг олгоход ачиж яваа тээврийн хэрэгслийн ачсан ачааг үзэж кубээр нь олгосон юм. Хуурай хэрэглээний банз ачсан байсан. Ачсан машин нь 37-83 ДАХ улсын дугаартай Fuso  маркийн машин байсан” гэх мэдүүлэг /хх 71/,

 

Гэрч Г.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Мод модон материал гарал үүслийн гэрчилгээг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн инженер олгож бичилтийг нь хийдэг. Миний хувьд гарал үүслийн гэрчилгээнд дурдагдсан мод модон бүтээгдэхүүний төрлийг хянаж баталгаажуулж гарын үсэг зурдаг. Мод модон бүтээгдэхүүн тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл нь саатаж, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухайн орон нутгийнхаа улсын байцаагчид мэдэгдэж үзүүлж мод модон бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг нэг удаа сунгуулна” гэх мэдүүлэг /хх 72/,

 

Гэрч Ч.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “3783 дах улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2010 онд Улаанбаатар хотоос автомашины зах дээрээс 60.000 000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Солонгос улс руу зээ хүүхдээ хүргэж өгөх гэж явсан юм.Тэгээд Солонгост 45 хоног байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. Би Солонгос явахдаа Ц.А-гийн Толгойтод байдаг хашаанд нь машинаа үлдээгээд явсан. Би явахдаа Ц.А-д “Ойр зуурын хэрэгцээ гарвал миний машиныг хэрэглэж байгаарай“ гэж хэлээд машиныхаа бичиг баримт, түлхүүрийг нь үлдээгээд явсан. Тэгээд намайг Солонгос улсаас ирсэн чинь Ц.А- миний машинаар банз ачиж яваад цагдаад журамлуулсан байна лээ. Миний хувьд одоо өөрийнхөө эзэмшлийн машиныг гаргаж авч ажил төрлөө хиймээр байх юм. Би энэ 37-83 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгслээр амин зуулгынхаа хэдэн төгрөгийг олдог юм” гэх мэдүүлэг /хх 73/,

 

Гэрч Ц.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “37-83 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгсэл нь манай хамаатан Ч.А- гэдэг хүний тээврийн хэрэгсэл юм. Ц.А- эгч надад 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Хүдэрээс хашааны банз ачаад Дарханд авч ирэх хэрэгтэй байна. Ч.А- ахын 37-83 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгслийг аваад явах хэрэгтэй байна. Би машин жолоодох хүнийг олчихлоо. Чи цуг яваад банз ачилцаад хүрээд ирээч“ гэж хэлсэн юм. Тэгээд би явахаар болоод 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой Б.Т- гэдэг хүнээр машиныг нь жолоодуулаад Батдэлгэр гэдэг залууг аваад явсан юм. Тэгээд Хүдэрт тэр оройдоо очоод банз өгөх хүнтэй нь уулзаад нэг хөрөө рамын хашаанд хураалттай байсан банзнуудаас нь ялгаж ачсан юм. Банзаа ачсаар орой болж тэгээд шөнө хагаслаж тэндээс хөдлөөд Дархан руу явсан юм. Тэгээд Дархан руу орж ирж яваад саатуулагдсан” гэх мэдүүлэг /хх 74/,

 

Гэрч О.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Зулзагын гол руу явдаг замаар ороод хэсэг явж байтал замын хажууд тарианы талбайн захад 37-83 ДАХ гэсэн улсын дугаартай бүхээгтэй машин зогсож байсан юм. Машины хажууд ертөнцийн зүгээр баруун хойд талд 20 орчим метрийн зайд саарал өнгийн жижиг тэрэг зогсож байсан. Тэгээд би тэр машин дээр явж очиход тэр жижиг тэргэнд нэг настайвтар хүн, бас нэгэн залуу хоёр байсан. Би тэр машинд сууж байсан хүмүүсээс “энэ ачааны машины жолооч нь хаана байна “ гэж асуухад тэр залуу нь “ Би мэдэхгүй. Энэ машины жолооч нь дотогшоо Дархан орсон“ гэж хэлсэн Тэгсэн нөгөө настайвтар эрэгтэй хүн нь “Би энэ машины хүнийг мэдэхгүй ээ. Би энэ тариан талбайн манаач байгаа юм “ гэж хэлсэн. Би тэгэхээр тэр хоёрыг дагуулаад 37-83 ДАХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн амбаарыг онгойлгож үзэхэд банз ачсан байсан. Би тэр залуугаас “энэ машинд хаанаас ямар учиртай банз ачиж яваа юм” гэж асуухад тэр залуу  Би шөнө байсан болохоор хаанаас ачсаныг мэдэхгүй байна. Шөнө нэг газраас ачсан юм. Би жолоочийг нь мэдэхгүй, танихгүй" гэж хэлж байсан юм. Тэгээд би тэр машинд үзлэг хийж шинжээчээр ачааны байдлын гэрэл зургийг нь авч бэхжүүлсэн” гэх мэдүүлэг /хх 75/,

 

Шинжээч Л.Ө- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн У.Мөнхзул нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн 181800662 дугаартай иргэн Ц.А- нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 37-83 ДАХ улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгслээр СБА серитэй, 1623393 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний хугацааг 27 хоногоор хэтрүүлж 15м3 банз модыг тээвэрлэж явсан гэх хэрэгт Ц.А-гийн тээвэрлэж явсан 15.1 м.куб нарс банзанд экологи эдийн засгийн үнэлгээ тооцож дүгнэлт гаргасан байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.248.015 /нэг сая хоёр зуун дөчин найман мянга арван таван төгрөг/ гэж гаргасан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйл .Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх

1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлнө гээд заасан байдаг юм. Ойгоос зөвшөөрөлтэй бэлтгэсэн мод учраас байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан гэж үзэхгүй. Харин мод, модон бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ олгох, журмын нөхцөл болзлыг зөрчин тээвэрлэсэн байгаа учраас модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцсон 1.248.015 /нэг сая хоёр зуун дөчин найман мянга арван таван/ төгрөгний хохирлыг төлөх нь зүйтэй байгаа юм” гэх мэдүүлэг /хх 85-86/,

 

БОАЖГ-ын мэргэжилтэн У.Мөнхзулын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/02 дугаартай модны экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай дүгнэлт:

 

“1. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 37-83 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас СБА сери дугаартай 1623393 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэж яваа мод модон материал нь нарсан зах банз болно.

2. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 37-83 ДАХ улсын дугаартай Пуссо маркийн автомашинаар тээвэрлэж ирсэн 2,0 м урттай нарсан зах банз нь 15,1 м.куб болж байна.

3. Дээрх нарсан зах банз модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 28500 тегрөг /1 шоо.метр/ * 15,1 м.куб * 2,9 / зүсмэл материалын итгэлцүүр/= 1.248.015 /Нэг сая хоёр зуун дөчин найман мянга арван тав/ төгрөг болно.

4. БОНХСайдын 2013 оны А-153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.6-д “....Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтоохдоо 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцон хүрэх цэг хүртэл цаг, минутыг тавьж өгнө” гэж, 4.8-д “Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд тухайн орон нутгийн БОХУБайцаагчид хүсэлт гарган мөн адил хэмжээгээр 1 удаа сунгаж болно” гэж тус тус заасан байдаг.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дүгээр заалтын дагуу дээрх экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ” /хх 51/,

 

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт:

Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны байдлаар 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр тодорхойлов.” /хх 56/,

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-4/,

37-83 ДАХ улсын дугаартай Fuso маркийн автомашины техникийн тодорхойлолт, Б.Б.Т-ын жолоочийн үнэмлэх /хх 5-6/,

Сери СБА 0110415 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ, мод модон материалын гарал үүслийн гэрчилгээний бүртгэл /хх 22-24/,

2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 25-26, 28-29/,

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 77 дугаартай 2018 онд ойгоос бэлтгэх модны төрөл, хэмжээ, хуваарийг батлах тухай тогтоол, Сери СБА 0110157 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, Хүдэр сумын нутаг дэвсгэрээс 2018 оны үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэглээний мод, түлээний хуваарь /хх 33-36/,

Ч.А-гийн гадаад паспортын хуулбар /хх 43/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 48/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 94/,

Ц.А-гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх талаарх лавлагаа /хх 107-121/,

Л.Б-, Б.О-, Б.Л-, Л.Х- нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 127-130/, Л.Б- амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх 131-134/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас гарал үүслийн гэрчилгээгүй 15.1 м3 нарсан зах банз модыг 37-83 ДАХ улсын дугаартай FUSO маркийн автомашинаар хууль бусаар тээвэрлэсэн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

            Гэрч Б.Шатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчим поль эргээд явж байхад Зулзагын салдаг уулзвар дээр компаний машин зогсож байхаар нь яваад очтол манай захирал А- болон 2 залуу байж байсан. Тэгээд энэ машин эвдэрсэн байгаа шүү хараад байж байгаарай гээд захирал минь 1 жижиг хар машин жолоодон нэг эрэгтэй хүний хамтаар яваад өгсөн. Тэгээд үлдсэн 1 залуугаас нь юу ачиж яваа юм бэ гэхэд бөөр ачиж яваа гээд юм яриад сууж байтал удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх 66/, гэрч Б.Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “3783 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгсэл нь А-н хамаатан Ч.А- гэдэг хүний тээврийн хэрэгсэл гэсэн. Ч.А- Солонгос улс руу явчихсан байгаа гэсэн. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 3783 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан юм. Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Ц.А- надад “ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хүнээс хашааны банз авахаар ярьчихсан байгаа. Очоод ачаад ирээч” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх 67/, гэрч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой 20:00 цагийн орчим Дархан-Уул аймгаас эгч Ариунаа 99373783 дугаарын утсаар залгаад Сэлэнгэ рүү мод ачаад өг гэсэн. ...00:00 цагийн орчим мод ачих газраа очоод айлын хашаанд орж зах банзаа 3-уулаа ачаад 04:00 цагийн орчим буцаад Дархан-Уул аймаг руу гарсан.” гэх мэдүүлэг /хх 68/, гэрч Л.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ц.А- надаас банз байна уу гэхэд нь 1 машин банз байгаа гэж хэлэхэд 38-83 ДАХ дугаартай Fuso маркийн машинтай Оюунболд гэдэг залуу ирсэн юм. Ц.А-гийн банз ачуулж явах машин нь ачигч байхгүй ирээд манай ажилчид ачиж өгөөд явуулсан. 37-83 дугаартай машин нь банз ачиж байхдаа ухарч байгаад машиных нь бөгс эвдэрчих шиг болсон. Тэгээд банкныхаа гарал үүслийг бичүүлж аваад Хүдэрээс 17 цаг өнгөрч байхад гарч явсан юм.” гэх мэдүүлэг /хх 69-70/, гэрч Т.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Гарал үүслийн гэрчилгээг олгоход ачиж яваа тээврийн хэрэгслийн ачсан ачааг үзэж кубээр нь олгосон юм. Хуурай хэрэглээний банз ачсан байсан. Ачсан машин нь 37-83 ДАХ улсын дугаартай Fuso  маркийн машин байсан” гэх мэдүүлэг /хх 71/, гэрч Ч.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг Солонгос улсаас ирсэн чинь Ц.А- миний машинаар банз ачиж яваад цагдаад журамлуулсан байна лээ.” гэх мэдүүлэг /хх 73/, гэрч Ц.Оюунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч.А- ахын 37-83 ДАХ улсын дугаартай Фуссо маркийн тээврийн хэрэгслийг аваад явах хэрэгтэй байна. Би машин жолоодох хүнийг олчихлоо. Чи цуг яваад банз ачилцаад хүрээд ирээч“ гэж хэлсэн юм. Тэгээд би явахаар болоод 2018 оны 08 дугаар сарын 18-ны орой Б.Т- гэдэг хүнээр машиныг нь жолоодуулаад Б- гэдэг залууг аваад явсан юм. Тэгээд Хүдэрт тэр оройдоо очоод банз өгөх хүнтэй нь уулзаад нэг хөрөө рамын хашаанд хураалттай байсан банзнуудаас нь ялгаж ачсан юм. Банзаа ачсаар орой болж тэгээд шөнө хагаслаж тэндээс хөдлөөд Дархан руу явсан юм” гэх мэдүүлэг /хх 74/, гэрч О.Эрхэмзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр хоёрыг дагуулаад 37-83 ДАХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн амбаарыг онгойлгож үзэхэд банз ачсан байсан. Би тэр залуугаас “энэ машинд хаанаас ямар учиртай банз ачиж яваа юм” гэж асуухад тэр залуу  би шөнө байсан болохоор хаанаас ачсаныг мэдэхгүй байна. Шөнө нэг газраас ачсан юм. Би жолоочийг нь мэдэхгүй, танихгүй" гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хх 75/, БОАЖГ-ын мэргэжилтэн У.Мөнхзулын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2018/02 дугаартай модны экологи эдийн засгийн үнэлгээ тооцсон тухай дүгнэлт: “1. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 37-83 ДАХ улсын дугаартай Пуссо маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас СБА сери дугаартай 1623393 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэж яваа мод модон материал нь нарсан зах банз болно. 2. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас 37-83 ДАХ улсын дугаартай Пуссо маркийн автомашинаар тээвэрлэж ирсэн 2,0 м урттай нарсан зах банз нь 15,1 м.куб болж байна. 3. Дээрх нарсан зах банз модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 28500 тегрөг /1 шоо.метр/ * 15,1 м.куб * 2,9 / зүсмэл материалын итгэлцүүр/= 1.248.015 /Нэг сая хоёр зуун дөчин найман мянга арван тав/ төгрөг болно. 4. БОНХСайдын 2013 оны А-153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.6-д “....Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг тогтоохдоо 300 км тутамд хоногийн 24 цагаар тооцон хүрэх цэг хүртэл цаг, минутыг тавьж өгнө” гэж, 4.8-д “Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд тухайн орон нутгийн БОХУБайцаагчид хүсэлт гарган мөн адил хэмжээгээр 1 удаа сунгаж болно” гэж тус тус заасан байдаг. 5. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дүгээр заалтын дагуу дээрх экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ” /хх 51/,

                                   

Шүүгдэгч Ц.А- нь 2018 оны 08 дугаар сарын 18-19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас иргэн Ч.А-гийн өмчлөлийн 37-83 ДАХ улсын дугаартай “Fuso” маркийн ачааны автомашинаар гарал үүслийн гэрчилгээгүй 15.1м3  нарсан зах банз модыг тээвэрлэсэн нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод тээвэрлэх” гэмт хэргийн  шинжтэй байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.А-г гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.А- нь хохирол төлбөрт 1 248 015 төгрөг төлсөн нь Төрийн банкны мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- шүүгдэгч Ц.А-гаас Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дүгээр заалтын дагуу дээрх экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: шүүгдэгч Ц.А- нь хууль бусаар тээвэрлэсэн 15.1м3 нарсан зах банзыг Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх тусгай зөвшөөрөл бүхий “Хүдэр тамир” ХХК-ий аж ахуйгаас авсан болох нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 77 дугаар тогтоолын хавсралт, /хх-35 ху/, мод бэлтгэх эрхийн бичиг, гэрч П.Б- мэдүүлэг /хх-076 дугаар хуу/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хохирогчийн төлөөлөгч Б.Б- нэхэмжилсэн 3 744 045 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.А-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 37-83 ДАР улсын дугаартай “Fuso” маркийн ачааны автомашин нь Чинбатын Ч.А-гийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн 01105624 дугаар бүхий гэрчилгээний хуулбар /хх-05 ху/, гэрч Ч.А-гийн “би явахдаа Ц.А-д ойр зуурын хэрэгцээ гарвал миний машиныг хэрэглэж байгаарай гэж хэлээд машиныхаа бичиг баримт, түлхүүрийг үлдээгээд явсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй гэж үзэн түүний үнэ болох 15 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэж зөвшөөрөлгүй тээвэрлэсэн 1.248.015 төгрөгийн үнэ бүхий 15.1 м3 нарсан зах банзыг худалдан борлуулж орлогыг улсын орлогод тус тус оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт 15.1 м.куб нарсан зах банзыг битүүмжилсэн 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 1818006620301 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.А-г гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-гаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15 000 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг, хэрэгт битүүмжлэгдсэн 15.1 м.куб нарсан зах банзыг худалдан борлуулж орлогыг улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

            4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 744 045 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            5.Дархан-Уул аймгийн хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

            7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ