Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 768

 

   2019       10          08                                   2019/ШЦТ/768

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Б.Бүжинлхам,

шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Есхүн овгийн С.А д холбогдох эрүүгийн 1802005850312 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Есхүн овгийн С.А , 1991 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, Хүүхдийн төв номын сангийн ай ти /IТ/ инженер ажилтай,  ам бүл 3, эх, дүүгийн хамт, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 54 дүгээр байрны 05 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч С.А  нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан,

- 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй /ягаан өнгөтэй дугуй хэлбэртэй, нэг тал дээр нь Ү гэсэн дардастай 29 ширхэг эм мэт зүйл/ экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан,

- 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон plomo8 plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй MDMA буюу Ecstasy агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан

- 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй /1 гэж дугаарласан нь 10 грамм, 2 гэж дугаарласан нь 9.9 грамм/ гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

-2018 оны 12 дугаар сарын 06-ны Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй /ягаан өнгөтэй дугуй хэлбэртэй, нэг тал дээр нь Ү гэсэн дардастай 29 ширхэг эм мэт зүйл/ экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

- 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон plomo8 plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй MDMA буюу Ecstasy агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд хар тамхи олж авч зарах зорилго байгаагүй. Над руу тухайн өдөр илгээмж ирсэн аваарай гэж шуудангаас залгаж хэлсэн. Би ай фоне гар утасны дагалдах хэрэгсэл захиалж авчруулан зардаг болохоор 8 дугаар сард захиалсан зүйлүүд ирж байна гэж бодсон. Захиалсан зүйл олон улсын шуудан илгээмжээр 2-3 сарын дараа ирдэг байсан. Би “Монгол шуудан” ХК-ий 24 дүгээр салбар руу орж гарын үсэг зурах гэж байхад миний захиалсан гэх зүйл их олон дугтуйтай илгээмж байхаар нь гайхаад шуудангийн ажилтанд яагаад ийм олон дугтуйтай зүйл байгаа юм бэ гэж асуухад мэдэхгүй ийм л зүйл ирсэн гэж хэлсэн. Би тухайн үед уг илгээмжид хар тамхи байгааг мэдээгүй, тэгээд дугтуйтай зүйлсийг авчхаад гарын үсэг зурсан. Гарын үсэг зураад 5 секунд ч бололгүй эргэж харахад цагдаагийн ажилтнууд намайг баривчлах гээд зогсож байсан. Энэ хар тамхи нь их хэмжээгээр байгаа учраас намайг худалдаалах зорилготой гэж тулгаж байгааг ойлгохгүй байгаа. Надад мөнгөний шаардлага гарсан зүйл байхгүй. Би өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг мөн манай ээж бас намайг мөнгө төгрөгөөр дутааж, гачигдуулж байгаагүй. Миний ээж Төмөр зам дээр Тоссо гээд газартай уг газрыг авахын тулд сүрдүүлэг их ирдэг байсан. Миний нэр, регистрийн дугаарыг мэдэж байхад ямар ч улсаас захиалга хийх боломжтой...” гэв. 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 3/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 04-07/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх 18-21/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 88-90/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...С.А ын биед үзлэг хийж хураан авсан эд зүйлс нь: 12х17 см харьцаатай, нүүр хэсэгт нь Alduul Sanragchaa Рobох510 Postoffice-24, 16066 Ulaanbaatar Mongolia гэсэн бичиглэлтэй, International Nederland 2014 PRIOPITY гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг марк наасан, ар талд нь Гаалийн хяналтад байгаа 2018-12-06, Монгол шуудан 2018-12-07 гэсэн баталгаат тэмдэг дарагдсан цагаан өнгийн дугтуй байлаа. Уг дугтуйг онгойлгож үзэхэд: цагаан өнгийн бичгийн цаасыг нугалж эвхсэн байх ба дэлгэж үзэхэд гялгар ууттай эм мэт зүйлс байсныг гялгар уутнаас нь гаргаж үзэхэд 25 ширхэг, ногоон, саарал өнгө хосолсон, эм мэт зүйл байх ба ногоон өнгөтэй хэсэг дээр EATS, саарал өнгөтэй хэсэг дээр UBER гэсэн бичиглэлтэй байлаа. Албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 14.3 грамм байв. Уг эд зүйлсийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авав.

-14x22 см харьцаатай, нүүр хэсгийн зүүн дээд хэсэгт Linda I Kasternmaker Hofplein 32 3011 AJ Rotterdam Nederlands гэсэн бичиглэлтэй, баруун дээд хэсэгт нь Iternational Nederland 2014 PRIORITY гэсэн бичиглэл бүхий 2 ширхэг марк наасан, гол хэсэгт нь Alduul Sanragchaa PObox510 Postoffice-24, 16066 Ulaanbaatar  Mongolia гэсэн бичиглэлтэй, ap талд нь Гаалийн хяналтад байгаа 2018-12-06, Монгол шуудан 2018-12-07 гэсэн баталгаат тэмдэг дарагдсан цагаан өнгийн дугтуй  байлаа. Уг дугтуйг онгойлгож үзэхэд: 13x20.5 см харьцаатай, хар өнгийн зип лок түгжээ бүхий, Phobi Dose гэсэн бичиглэлтэй, гялгар уут байх ба уутыг онгойлгож үзэхэд 16x25 см харьцаатай өнгөгүй гялгар уутанд ягаан өнгийн дугуй эм мэт зүйлс хийсэн байлаа. Уг уутыг онгойлгоход 13x7 см харьцаатай зип лок түгжээ бүхий ууттай ягаан өнгийн эм мэт зүйлс байв. Уутнаас нь гаргаж тоолоход 29 ширхэг байх ба бүгд Ү гэсэн дардастай байлаа. Албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 14.3 грамм байх бөгөөд ягаан өнгийн эм мэт зүйлсийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг албаны TRUNARC багажаар шалгахад Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан MDMA-ын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авав.

-32x26 см харьцаатай нүүр хэсэгт Alduul Sanragchaa 91912983 PObox510 Postoffice-24, 16066 Ulaanbaatar Mongolia гэсэн бичиглэлтэй, ap талд нь Гаалийн хяналтад байгаа 2018-12-06, Монгол шуудан 2018-12-07 гэсэн баталгаат тэмдэг дарагдсан цагаан өнгийн дугтуй байлаа. Уг дугтуйг онгойлгож үзэхэд: 13x20.5 см харьцаатай, хар өнгийн зип лок түгжээ бүхий, Phobi Dose гэсэн бичиглэлтэй, гялгар уут байх ба уутыг онгойлгож үзэхэд 15x10 см харьцаатай зип лок түгжээ бүхий хар өнгийн гялгар уут гарч ирэх бөгөөд онгойлгож үзэхэд хоёр ширхэг хүнсний скочоор ороосон баримлын шавар мэт зүйл гарч ирэх бөгөөд 1, 2 гэж дугаарлан албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд 1 гэж дугаарласан нь 10 грамм, 2 гэж дугаарласан нь 9.9 грамм гэж тус тус зааж байлаа. Уг баримлын шавар мэт зүйлсийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авав. /1-р хх 8-17/,

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Шуудан ХК-ний 24 дүгээр салбарын “шуудан хүргэгчийн дэвтэрт” үзлэг хийсэн тэмдэглэл: “...139 дүгээрт бүртгэгдсэн хаанаас гэсэн хэсэгт нь Нидерланд, хүлээн авагчийн хаяг гэсэн хэсэгт ШХ-510/91912983/ 1 ширхэг, 12 дугаар сарын 05-ны 700 эзэнд нь 12 сарын 05-ны 1200 хүлээн авагчийн гарын үсэг гэсэн хэсэгт Алдуул гэж бичсэн байлаа. Мөн дэвтрийн 172 дугаарт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 ширхэг илгээмж гадаадаас хүлээн авч Алдуул гэж гарын үсэг зурсан. 187 дугаарт 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1255 минутад Алдуул гэж гарын үсэг зурж илгээмж хүлээн авсан. 203 дугаарт 3 ширхэг шуудан илгээмж ирснийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 09 цаг 12 минутад хүлээн авч гарын үсэг зурсан байлаа.”, гарын үсэг зурсан хавтасны хуулбар...” гэх тэмдэглэл /1-р хх-33-39/,

Шуудангийн хайрцаг эзэмшигчийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Уг дэвтрийн 510 гэсэн бүртгэл дээр С.А , БГД-н 19-р хороо 54-5...” гэх тэмдэглэл /1-р хх 40/,

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл: “...Монгол шуудан ТӨХК дахь гаалийн хяналтын бүс иргэн С.А ын нэр дээр Нидерланд улсаас ирсэн 1 ширхэг дугтуйтай саарал өнгийн 10 ширхэг Экстази байж болзошгүй бодисыг эд мөрийн баримтаар  хураан авч тусад нь үзлэг хийхээр тогтов...” гэх тэмдэглэл /1-р хх 46-48/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...Нидерланд улсаас С.А ын нэр дээр шуудан илгээмжээр ирүүлсэн эд зүйлс нь: 12.5*17 см харьцаатай, нүүр хэсэгт нь Alduul Sanragchaa РОbох510 Postoffice-248 16066 Ulaanbaatar Mongolia гэсэн бичиглэлтэй, дугтуйны баруун дээд буланд Pinellaan 2016 LH Bloemendaal Nederland гэсэн наалттай, мөн Гаалийн хяналтад 2018-12-14 гэсэн баталгаат тэмдэг дарагдсан шаргал өнгийн дугтуй байлаа. Уг онгойлгож үзэхэд: 14.6*10 см харьцаатай хатуу цаас байх ба цаасны нэг талд 5*7 см харьцаатай мөнгөлөг өнгийн цаасыг ухаж суулган хоёр талаар нь скочоор наасан байх ба тугалган цаасыг зүсэж онгойлгосон хэсгийг нээж үзэхэд дотор нь саарал өнгийн нэг талдаа plomo, plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг эм мэт зүйлс байсныг албаны Т1000 загварын цахилгаан жин дээр жинлэхэд гялгар уутны хамт 4.9 грамм байв. Уг эд зүйлсийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж хүргүүлэхээр тогтов...” гэх тэмдэглэл /1-р хх 49, 50-60/

Гэрч Н.Есүхэй нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг 30 минутын үед над руу манай найз Алдуул залгаад гэрийнхээ гадаа гараад ир гэж хэлэхээр нь би шуб ээ аваарай гэж захиад гэрээсээ гараад машиныхаа хучлагыг аваад машинаа асаагаад халаагаад сууж байх үед Алдуул залгаад хаана байгаа талаар асуухаар нь Алтан төгрөг дэлгүүрийн харалдаа машинаа халаагаад сууж байна гэж хэлэхэд машин дотор орж ирээд би Алдуулын шубийг өмссөн шубийг өмсөөд өөрийнхөө өмсөж байсан куртикийг Алдуулд өгөөд сольж өмсөөд халаасанд байсан эд зүйлсээ сольсон ингээд Алдуул би шуудан орчхоод буцаад хүрээд ирье гэж хэлээд буугаад явсан. ...Алдуул шуудан орчхоод ирье гээд буусан шуудан орж яг яах гэж байгаа талаараа хэлээгүй. Хаанаас ямар эд зүйл ирсэн болох талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 91-92/,

Гэрч Д.Оюундэлгэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Интернэт сайтаас манай хүү утасны гэр захиалж аваад, хоёр дүү нь зардаг. Тэрэндээ уг шуудангийн хайрцгийг ашигладаг байж магадгүй, би яг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 93-95/,

Гэрч Ч.Байгалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Шуудангийн хайрцаг нээлгэхэд ямар нэгэн тодорхой шалгуур байхгүй. Албан ёсны бичиг баримт буюу иргэний үнэмлэхтэйгээ ирсэн хүн бүрд шуудангийн хайрцаг нээж болдог ...Уг шуудангийн хайрцгийг 2018.07.04-ний өдөр С.А  өөрийн нэр дээр эзэмшигчээр бүртгүүлж, гэрийн хаяг болон холбоо барих утсаа бүртгүүлсэн. ...Тухайн хүний нэр дээр илгээмжүүдийг холбогдох шуудангийн хайрцагт хийж, тухайн хүнд нь хүлээлгэн өгдөг. Илгээмж ирсэн хүнд өөрт нь бичиг баримтыг нь харж байгаад өгдөг. Илгээмж хүлээн авагчаас өөр хүнд өгдөггүй. Илгээмж дээр илгээмж явуулагч нь хаягаа тодорхой бичсэн байвал яг хаанаас хэн гэдэг хүн явуулсныг мэдэх боломжтой. С.А ын нэр дээр ирсэн илгээмж нь аль улсаас ирүүлсэн нь тодорхой боловч яг аль хотын хаана оршин суудаг хэн гэдэг хүн, байгууллага илгээмж ирүүлсэн нь тодорхой бус...” гэх мэдүүлэг /1-р хх 98-101/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Алдуул 2018.12.07 УШ91080257 ” шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Алдуул 2018 12.07 УШ91080257” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцед багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хх 107-108/,

Шинжээч Б.Цогбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018.12.18-ны 35 тоот дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд Санрагчаа Алдуул 2018.12.07 УШ91080257 гэж хаягласан шээсэнд стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж илэрсэн... Тестийн үр дүнг эцсийн үр дүн гэж үзэхгүй. Манай шинжилгээнд баримталдаг аргачлалын дагуу шинжилгээ хийхэд ТНС буюу тетрагидроканнабинол илэрсэн. Тест бол анхан шатны, тандалд хийх үүрэгтэй... ТНС буюу тетрагидроканнабинол, дельта 9 тетрагидроканнабинол хоёр нь нэг төрлийн бодис. Дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодисыг хүн хэрэглэж, бодисын солилцоонд орсон үед илэрч байгааг нь ТНС буюу тетрагидроканнабинол гэж нэрлэдэг...” гэх мэдүүлэг /1-р хх 112-113/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон, саарал өнгө хосолсон 25 ширхэг эм мэт зүйл, Ү гэсэн дардастай 29 ширхэг ягаан өнгийн эм мэт зүйлс, 1 гэж дугаарласан 10 грамм, 2 гэж дугаарласан 9.9 грамм баримлын шавар мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан шавар мэт зүйл, “2” гэж дугаарласан шавар мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн эм мэт зүйлээс Ecstasy /MDMA/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон, саарал өнгө хосолсон эм мэт зүйлсээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна. Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/, Ecstasy /MDMA/ нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт /1-р хх 117-118/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтэд: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн эм мэт зүйлээс MDMA /Methylenedioxymethamphemine/ буюу Ecstasy нь Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 123-124/,  

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 215 тоот  дүгнэлтэд: “...С.А  нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэггүй байна...” гэх дүгнэлт /1-р хх 132-134/,

Монгол шуудан ХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08/39 тоот албан бичиг, илгээмж хүлээн авч шилжүүлсэн тэмдэглэл /1-р хх 167-172/,

Гэрч О.Сарангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Олон улсын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг гаалийн хяналтаар оруулж, Дэлхийн шуудан холбооны конвенцид заасан хориглосон бараа /илгээмж/ байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгадаг. Мөн Гаалийн хууль тогтоомжийн дагуу шалгана. Хэрэв зөрчилтэй илгээмж байх юм бол Гаалийн байгууллагад шилжүүлдэг...Тухайн илгээмжийг явуулж буй хүн нь өөрийн хаанаас явуулж байгаагаа тодорхой бичихгүй бол аль улсын ямар хотоос, хэн гэдэг хүн явуулсан нь тодорхой харагдахгүй. Зөвхөн улс л харагдана. Гэхдээ илгээмж явуулахдаа, явуулж буй хүн нь өөрийн биеийн байцаалт болон яг хаанаас явуулж байгааг үнэн зөв бичсэн эсэхийг тогтоох боломжгүй ... Илгээмж хүлээн авагчийн хаяг нь тодорхойгүй, мөн хүлээн авагч өөрөө илгээмжээ хүлээн авахаас татгалзсан тохиолдолд буцаадаг...” гэх мэдүүлэг /2-р хх 29-30/,

Гэрч С.Чинбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Гаалийн Ерөнхий газрын харъяа Улс хоорондын шуудан илгээмжийн газарт хэрэг бүртгэгч, гаалийн байцаагчаар 2017 оноос хойш одоог хүртэл буюу 2 жил, Гаалийн байгууллагад 10 дахь жилдээ ажиллаж байна ... Гаалийн тухай хуулийн 222 дугаар зүйл “Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх” баримтлан тухайн сэжигтэй илгээмжийг саатуулан шалгаж, арга хэмжээ авдаг. Мөн хяналт шалгалт хийж буй гаалийн байцаагч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2014 оны 269/264 дүгээр тушаалаар “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ийн 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу илгээмжид шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтанг байлцуулан энэ журмын 2 дугаар хавсралтад заасны дагуу илгээмжид гаалийн шалгалт хийсэн тухайн тэмдэглэл үйлдэж, гаалийн болон шуудангийн байгууллагын ажилтан гарын үсэг зурж баталгаажуулан, задалсан илгээмжийг гаалийн таних тэмдэг бүхий туузан наалтаар битүүмжлэн, гаалийн байцаагчийн тэмдэг дарж, материалжуулан гэмт хэргийн шинжтэй байвал хуулийн байгууллагад шилжүүлнэ ... Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх үйлдэл маань өөрөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг учир, Улс хоорондын шуудан илгээмж ашиглан мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд холбогдох хяналт шалгалтын ажиллагааг тэр даруй хийж гүйцэтгэн хуулийн байгууллагад холбогдох материалыг хүргүүлэх ёстой. Мөн Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор уг барааг гаалийн хяналтын дор хүргэж болно. Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтран ажиллах Санамж бичиг, Хар тамхитай тэмцэх газар, Албаны нэгдсэн сургалтын төв, Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга нарын баталсан хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн С.А ын нэр дээр Англи, Нидерланд улсаас ирсэн 3 ширхэг дугтуйнд “хар тамхи болон мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй” холбоотой эд зүйл байж болзошгүй байсныг гаалийн хяналтаар илрүүлж, танай байгууллагын ажилчидтай хамтран уг барааны оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор хүлээн авагчийн хаягаар нь уг зүйлсийг хүргүүлсэн ... нэг дугтуйд нь 2 ширхэг баримлын шавар мэт зүйлсийг хүнсний скочоор ороосон, нөгөө хоёр дугтуйд нь эм мэт зүйлс байсан ... Улс хоорондын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг илгээсэн улсыг нь мэдэх боломжтой, харин хэн хаанаас яаж илгээснийг нь тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг /2-р хх 53-55/,

Гэрч Б.Эрдэнэбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа Истамбул Улаанбаатарын чиглэлийн онгоцоор Нидерланд улсаас ирж Төв шуудангийн 9041 УБС улсын дугаартай шуудангийн машинаар тээвэрлэгдэн ирсэн 0140 дугаартай богцыг албаны рентген төхөөрөмжөөр шалгаж байхад “Mongolia Ulaanbaatar 16066 postoffice-24 PObox 510 Alduul Sanragchaa 91912983” гэсэн хүлээн авагчийн хаягтай 22*41 см цагаан өнгийн дугтуйнд байгаа зүйл сэжигтэй байхаар нь задалж үзэхэд “sample phobi dose” гэсэн бичигтэй уутанд савласан нэг бүр нь дугуй хэлбэртэй чернелэн ягаан өнгөтэй 9 мм-ийн диаметр, 5 мм-ийн зузаантай 30 ширхэг “Экстази” гэх мансууруулах бодис байж болзошгүй бөөрөн дээрээ өөд, өөдөөсөө харсан 3 сумны дүрстэй зүйл гарсан. Уг зүйлсийг гялгар уутнуудынх нь хамт Монгол шуудан ХК-ийн Бичиг захидал ялган боловсруулах хэсгийн жин дээр жинлэхэд 20 грамм зааж байсан. Мөн 30 ширхгээс 1 ширхгийг авч CORE TEST нэртэй мансууруулах бодисын тестеер шалгахад эерэг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илэрч байсныг тэмдэглэлд тусгаж, 29 ширхгийг буцаан хийж, шуудангийн ялгагчид хүлээлгэн өгсөн. Мөн Их Британи улсаас 20 грамм шавар мэт өнгөтэй, үдээс хойш нь С.А  гэсэн хаягтай Нидерланд улсаас ирүүлсэн 25 ширхэг, ногоон саарал өнгөтэй хосолсон эм мэт, дөрвөлжин хэлбэртэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйлс ирснийг зохих журмын дагуу шалгаж, шуудангийн ялгагчид хүлээлгэн өгсөн... уг илгээмжийн оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор хүлээн авагчийн хаягаар нь хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 56-59/,

Гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 65-68, 83-88/,

Дээж авч шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 72-79, 89-111/,

Шүүгдэгч С.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний илгээмжээр авсан дугтуйтай эд зүйлсийг задалж үзэхэд дотроос нь эм шиг зүйлүүд гарч  ирсэн бөгөөд надад хэлэхдээ хар тамхи буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байна гэж хэлхээр нь маш их гайхсан. Надад уг нь шуудан илгээмжээр Ай фоне гар утасны гаднах гэр Герман, Хятад улсаас ирэх ёстой байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 202-204/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх 156/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 159/, шүүгдэгч С.А ын ажлын газрын тодорхойлолт /1-р хх 157/, оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хх 161/, гэрч О.Уранболдын мэдүүлэг /1-р хх 96-97/, шуудан илгээмжийн гаалийн газраас тодруулга хийлгэсэн тухай тэмдэглэл /2-р хх 138/, улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам /2-р хх 139/, шуудан илгээмжийн тухай хууль /2-р хх 143/, хар тамхитай тэмцэх газраас олон улсын интерполын байгууллагад гаргасан хүсэлт /2-р хх 172/, шүүгдэгч С.А ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2-р хх 189-194/, С.А ын өөрийн хаягаараа 6 удаа хийсэн гүйлгээ /2-р хх 192/, Интерполын Монгол дахь салбараас ирсэн хариу /2-р хх 196/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах талын бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч С.А  нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британий нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй /ягаан өнгөтэй дугуй хэлбэртэй, нэг тал дээр нь Ү гэсэн дардастай 29 ширхэг эм мэт зүйл/ экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон plomo8 plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй MDMA буюу Ecstasy агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан олж авсан, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, 1 дүгээр жагсаалтад орсон багтсан MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,

2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 19.9 грамм жинтэй /1 гэж дугаарласан нь 10 грамм, 2 гэж дугаарласан нь 9.9 грамм/ гашиш буюу шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Их Британийн нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 06-ны Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 1 дүгээр жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөт MDMA-ын агууламжтай гялгар уутны хамт нийт 10.1 грамм жинтэй /ягаан өнгөтэй дугуй хэлбэртэй, нэг тал дээр нь Ү гэсэн дардастай 29 ширхэг эм мэт зүйл/ экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон plomo8, plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг гялгар уутны хамт 4.9 грамм жинтэй MDMA буюу Ecstasy агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Нидерландын нэгдсэн вант улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 3/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 04-07/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх 18-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх 88-90/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 8-17/, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Шуудан ХК-ний 24 дүгээр салбарын “шуудан хүргэгчийн дэвтэрт” үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-33-39/, шуудангийн хайрцаг эзэмшигчийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 40/, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх 46-48/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 49, 50-60/, гэрч Н.Есүхэйгийн “...Алдуул би шуудан орчхоод буцаад хүрээд ирье гэж хэлээд буугаад явсан. ...Алдуул шуудан орчхоод ирье гээд буусан шуудан орж яг яах гэж байгаа талаараа хэлээгүй. Хаанаас ямар эд зүйл ирсэн болох талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 91-92/, гэрч Д.Оюундэлгэрийн “...Интернэт сайтаас манай хүү утасны гэр захиалж аваад, хоёр дүү нь зардаг. Тэрэндээ уг шуудангийн хайрцгийг ашигладаг байж магадгүй, би яг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх 93-95/, гэрч Ч.Байгалмаагийн “...С.А ын нэр дээр ирсэн илгээмж нь аль улсаас ирүүлсэн нь тодорхой боловч яг аль хотын хаана оршин суудаг хэн гэдэг хүн, байгууллага илгээмж ирүүлсэн нь тодорхой бус...” гэх мэдүүлэг /1-р хх 98-101/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 107-108/, шинжээч Б.Цогбаярын “...Би 2018.12.18-ны 35 тоот дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд Санрагчаа Алдуул 2018.12.07 УШ91080257 гэж хаягласан шээсэнд стандарт ажлын зааврын дагуу шинжилгээ хийхэд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан ТНС буюу тетрагидроканнабинолын агууламж илэрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 112-113/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 117-118/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 123-124/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 215 тоот дүгнэлт /1-р хх 132-134/, монгол шуудан ХК-ны 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08/39 тоот албан бичиг, илгээмж хүлээн авч шилжүүлсэн тэмдэглэл /1-р хх 167-172/, гэрч О.Сарангэрэлийн “...Олон улсын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг гаалийн хяналтаар оруулж, Дэлхийн шуудан холбооны конвенцид заасан хориглосон бараа /илгээмж/ байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгадаг. Мөн Гаалийн хууль тогтоомжийн дагуу шалгана...” гэх мэдүүлэг /2-р хх 29-30/, гэрч С.Чинбатын “...С.А ын нэр дээр Англи, Нидерланд улсаас ирсэн 3 ширхэг дугтуйнд “хар тамхи болон мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхтэй” холбоотой эд зүйл байж болзошгүй байсныг гаалийн хяналтаар илрүүлж, танай байгууллагын ажилчидтай хамтран уг барааны оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор хүлээн авагчийн хаягаар нь уг зүйлсийг хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 53-55/, гэрч Б.Эрдэнэбилэгийн “...Мөн Их Британи улсаас 20 грамм шавар мэт өнгөтэй, үдээс хойш нь С.А  гэсэн хаягтай Нидерланд улсаас ирүүлсэн 25 ширхэг, ногоон саарал өнгөтэй хосолсон эм мэт, дөрвөлжин хэлбэртэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйлс ирснийг зохих журмын дагуу шалгаж, шуудангийн ялгагчид хүлээлгэн өгсөн... уг илгээмжийн оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор хүлээн авагчийн хаягаар нь хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 56-59/, гаалийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх 65-68, 83-88/, дээж авч шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 72-79, 89-111/ болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.А ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч С.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн дугтуйтай 25 ширхэг /ногоон, саарал өнгө хосолсон/ эм мэт зүйл гялгар уутын хамт 14.3 грамм, цагаан өнгийн дугтуйтай ягаан өнгийн дугуй хэлбэртэй 29 ширхэг эм мэт зүйл, гялгар уутны хамт 14.3 грамм экстази гэх нэршилтэй марсууруулах сэтгэцэд нөлөөт бодис, цагаан өнгийн дугтуйтай нийт 19.9 грамм шавар гэх нэршилтэй тетрагидроканнибинол агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, шаргал өнгийн дугдуйтай саарал өнгийн нэг талдаа Plomo, нөгөө талдаа Plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг 4.9 грамм экстази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Есхүн овгийн С.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цагаан өнгийн дугтуйтай 25 ширхэг /ногоон, саарал өнгө хосолсон/ эм мэт зүйл гялгар уутын хамт 14.3 грамм, цагаан өнгийн дугтуйтай ягаан өнгийн дугуй хэлбэртэй 29 ширхэг эм мэт зүйл, гялгар уутны хамт 14.3 грамм эстази гэх нэршилтэй марсууруулах сэтгэцэд нөлөөт бодис, цагаан өнгийн дугтуйтай нийт 19.9 грамм шавар гэх нэршилтэй тетрагидроканнибинол агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, шаргал өнгийн дугдуйтай саарал өнгийн нэг талдаа Plomo, нөгөө талдаа Plata гэсэн бичиглэлтэй 10 ширхэг 4.9 грамм эмтази гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН