Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1169

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Ганбулган, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Н.Ганбат, шүүгдэгч о, түүний өмгөөлөгч Ц.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт С.Н, Совогт Э.О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09448 0807 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1. Монгол Улсын иргэн, 

2. Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

            1. Яллагдагч С.Ннь Э.О бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах хохирогч Д.Отгонсүрэнгийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2. яллагдагч Э.Онь С.Най бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах хохирогч Д.Отгонсүрэнгийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 16-933 тоот хашаанд байрлах хохирогч С.Саранчимэгийн зуны модон байшингийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хана цоолдог дрилл хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Нмэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Омэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сард үйлдсэн хэрэг. Би яллагдагч Нямбаатартай ажлын холбоотой байсан. Ажил тарчихаад Отгонсүрэнгийн хойно таньдаг айлдаа нэг юм уусан. Би харьлаа гэхэд Нямбаатар нь намайг байж бай би Отгонсүрэнтэй уулзчихаад ирье гэсэн. Тэгээд би хашааны гадаа хүлээж байхад Нямбаатар Отгонсүрэн эгчтэй уулзаад гарч ирэхдээ хайрцагтай юм барьж гарч ирсэн. Яллагдагч Нямбаатарын дүү нь таарсан. Тэгээд дүүгийнхээ машинд хийгээд явсан. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр найз Дашдавгийнх руу орж хана цоолдог өрөм аваад Отгонсүрэн гэдэг айлд аваачаад 30.000 төгрөгөөр өгсөн.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3, 43/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-7, 44-48/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.Отгонсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9-10, 56-57/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.Саранчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-53/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 54-55/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Цэгмидээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 19, 64/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.Мөнхөөгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 69-70/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Наас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 24-27/, мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр Э.Оээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Оээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-н 32-35, 76-77/, яллагдагч С.Нын ялын тооцооны тодорхойлолт /хх-н 84/, С.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 92/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 93-107/, Э.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 108/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 109-119/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас яллагдагч С.Ннь Э.О бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах хохирогч Д.Отгонсүрэнгийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            яллагдагч Э.Онь С.Най бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах хохирогч Д.Отгонсүрэнгийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нууцаар, хууль бусаар нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22в-ын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 16-933 тоот хашаанд байрлах хохирогч С.Саранчимэгийн зуны модон байшингийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хана цоолдог дрилл хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч С.Н 2018 оны 11 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 2 хэсэг 18-978 тоот хашаанд байрлах иргэн Д.Отгонсүрэнгийн эд хөрөнгөө хураасан агуулах буюу амбаарт нэвтэрч БНХАУ-д үйлдвэрлэсэн “Кейнэн” маркийн 22вольтын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж, нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонсүрэнгийн өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой гэртээ амарч байхад 20 цагийн үед Нямбаатар, Отгонхүү хоёр манайд ирээд "ажлаа дуусгачихлаа, цалингаа авч чадсангүй, та ганц шил архины мөнгө өгөөч, цалингаа аваад өгье" гээд гуйхаар нь байгаа 7.000 төгрөгөө өгөөд "махны мөнгөө өглөө, цалингаа буухаар өгөөрэй" гэж хэлсэн. Тэгээд Нямбаатар мөнгө аваад явсан. Орой 21 цаг өнгөрч байхад дахиад хашааны хаалга балбаад байхаар нь гарсан чинь Нямбаатар, Отгонхүү хоёр нэлээд согтсон байдалтай "дахиад мөнгө өгөөч" гэхээр нь би уурлаад "байгаа мөнгөө өгсөн" гээд загнаад хаалгаа цоожлоод гэртээ ороод амарсан. Маргааш өглөө нь 06 цагийн орчим босоод бие засах гээд гарсан чинь байшингийн зүүн талд байдаг амбаарын хаалга онгорхой байхаар нь гайхаад нөхрөө босгоод цуг очиж үзсэн чинь амбаарт яг үүдэнд нь байсан цэнхэр цаасан хайрцаг дотор байсан 220 вольтын цахилгаан үүсгэгч мотор алга болсон байсан. Уг мотор нь шинэ 700.000 төгрөгийн үнэтэй, дээрх үнээр нь үнэлж байна. 21 цагийн үед ирэхдээ Нямбаатар согтуу, харин нөгөө Отгонхүү нь цаана нь зогсож байсан. Одоо надад гомдол санал байхгүй. Миний алдагдсан моторыг цагдаа нар олоод надад өгсөн..." гэх мэдүүлэг /хх-н 9-10, 56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Нын өгсөн: "...2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчим Хүй долоо худаг дээр барилгын ажил хийж байгаад ажлаа дуусаад хот руу явсан. Замдаа цуг ажиллаж байсан ажлын хүмүүстэй 1 шил 0.75 литрийн стандарт архи хувааж уугаад Отгонхүү бид хоёр Хужирбуланд манай найзынд очоод нэг шил 0.5 литрийн Хараа архи 3-лаа хувааж уугаад найзынхаасаа Отгонхүү бид хоёр гараад Отгонсүрэн эгчийнд очоод хаалгыг нь нүдсэн чинь Отгонсүрэн эгч гарч ирээд мөнгө асуусан чинь "надад мөнгө алга, харьж амарцгаа" гэж хэлээд хашааныхаа хаалгыг хаахаар нь хашааг нь тойроод хойд талынх нь модон хаалгаар ороод хашааны хойд хэсэгт байрлах нүүрсний амбаар руу орсон чинь үүдэн хэсэгт нь жижиг цаасан хайрцагтай юм байхаар нь аваад гарсан. ...гудамжинд дүү Алтансүхтэй тааралдаад "ахыгаа гэрт хүргээд өг" гэсэн чинь Алтансүх "суучих" гэхээр нь би мотороо багажинд нь хийгээд машинд нь суусан. Отгонхүү бид хоёр нэг шил архинд барьцаанд тавьчих санаатай хулгай хийсэн. Өөр ямар нэгэн санаа агуулаагүй..." гэх мэдүүлэг /хх-н 26/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7 хуудас/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн нохойн төлөөлөгч, дэд ахлагч Н.Хаш-Эрдэнийн үүрэг гүйцэтгэх хугацаанд бичсэн илтгэх хуудас /хх-н 13/, хөрөнгийн Үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн хулгайд алдагдсан эд зүйлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 19/, шүүхийн хэлэлцүүлэгт С.Нын “...гадаа зогсож байсан. Би хулгай хийх гэж байгаагаа хэлээгүй. Би мөнгө авахаар орсоныг мэдэж байсан. Тэгэхээр мэдэж байгаа л гэж бодсон.” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Оийн “... би хулгай хийнэ гэдгийг мэдээгүй. Отгонсүрэн эгчтэй хамт гэрт нь орж мөнгө асуухаар орсон. Тэгээд л гарч ирэхдээ цаасан хайрцагтай юм аваад гарч ирээд л явсан.” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Мөн шүүхээс шүүгдэгч Э.О ганцаараа 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 16-933 тоот хашаанд байрлах хохирогч С.Саранчимэгийн зуны модон байшингийн вакум цонхыг хөшиж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хана цоолдог дрилл хулгайлж 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Саранчимэгийн өгсөн: "...би Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 16-933 тоотод хашаа байшинтай. Уг хашаа байшинг манай дүү Сарантуяа, нөхөр Төмөрбаатар нар харж амьдардаг юм. Би өөрөө зундаа очиж зуныхаа байшинд гардаг байсан. Өвөл болохоор уг зуны байшиндаа барилга, багаж, тоног төхөөрөмж зэрэг эд хогшилуудаа хадгалдаг байсан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө манай дүү Сарантуяа над руу залгаад "...танай байшингийн цонх онгойчихсон байна, цонхоор нь шагайгаад хартал багажнаас алга болсон байна" гэж хэлсэн. Тэгээд юу алга болсон байна гээд бүртгэж үзэхэд яндан өрөм алга болчихсон байсан. Өөр алга болсон эд зүйлгүй. Манай зуны байшингийн түлхүүр нь надад байдаг. Манай дүүгийнд байдаггүй. Би цонх, хаалга зэргийг бүгдийг нь цоожилсон байсан. Сүүлд нь харахад түгжээтэй хэсгийг нь юмаар хөшиж онгойлгосон байсан. Надад гомдол санал байхгүй, яндан өрөмөө олж авсан..." гэх мэдүүлэг /хх-н 51-52/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Отгонсүрэнгийн өгсөн: "...манай гэрийн ойролцоо байдаг таньдаг хүү Отгонхүү 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим намайг гэртээ байж байхад ирээд "эгчээ би хоолны өрөнд орчихоод байна, таньд дриллээ барьцаанд тавиад 30.000 төгрөг зээлээч, 2-3 хоногийн дараа цалин буухаар ирээд авна" гэж хэлээд 30.000 төгрөг зээлсэн. Тэгээд 2-3 хоног болоод би Отгонхүү ирж дриллээ авахгүй байхаар нь ээжтэй нь уулзаад, ээж нь 30.000 төгрөг өгөөд дриллээ авсан. Тухайн үед Отгонхүү "...миний дрилл, би ажил хийж байхдаа худалдаж авч байсан юм" гэж хэлсэн. Отгонхүү ганцаараа явж байсан.." гэх мэдүүлэг /хх-н 58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.Нямдаваагийн өгсөн: "...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хичээлээ тараад ирэхэд аав цагдаад дуудлага өгчихсөн гэж байсан. Тэгээд гэрт хулгай ороод яндан өрөм алдагдсан байсан. Би Отгонхүүд очоод авчих гэж бол хэлээгүй. Отгонхүүтэй энэ яндан өрөмийн талаар яриагүй..." гэх мэдүүлэг /хх-н 60-61/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Оийн өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 2 хэсэг манай гэрийн зүүн тийш 3 айлын цаад талд байдаг. Найз Дашдаваагийн хашаа байшин байдаг модон банзаар хийсэн жижиг байшингийн зүүн хойд талын вакум цонхыг түлхэж ороод цонхны доор байсан улаан өнгийн яндан өрөм нэршилтэй марк тодорхойгүй дриллыг авсан. Хашааны хаалгаар гараад баруун хойшоо байдаг эгч Отгоогийн гэр рүү явсан. Отгоо эгчид 30.000 төгрөгийн түр барьцаанд тавиад 30.000 төгрөгийг үрж дууссан. Мөнгөний хэрэг гараад л хулгай хийсэн. Ямар нэгэн зорилго байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 76/,

Хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-47/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 53/, хөрөнгийн Үнэлгээний "Тод Үнэлгээ" ХХК-ийн хулгайд алдагдсан эд зүйлд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 63/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч С.Н, Э.Онарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт, мөн шүүгдэгч Э.Оийн ганцаараа үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэнийг шүүгдэгч Э.О С.Най бүлэглэсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Нын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, шүүгдэгч Э.Оийн ганцаараа үйлдсэн гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар тус тус зүйлчлэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэв. 

Шүүгдэгч С.Н, Э.Онар нь хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч С.Ннь 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 91 хоног, шүүгдэгч Э.Онар нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн нийт 92 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

             Шүүхээс шүүгдэгч Э.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирлыг төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 0231 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хорох ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэв.