Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00714

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00714

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр

 

Нэхэмжлэгч:  Ц.Т

 

Хариуцагч: Н холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ҮүрийнЦ.Т, Б.Баясгалан нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Дуудлага худалдааг түр хойшлуулах, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Тус хэргийг хянан шийдвэрлэх явцад албадан дуудлага худалдаа болж өнгөрсөн бөгөөд барьцааны зүйл болох миний өмчлөлийн орон сууц худалдан борлуулагдаагүй болно. Тиймээс анх шүүхэд гаргасан дуудлага худалдааг түр хойшлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих үндэслэлгүй болж байна. Нийн шийдвэр гүйцэтгэх алба нь ийнхүү ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч А.Билгүүнтэй уулзаж төлбөр төлүүлэх арга хэмжээ авалгүй шууд иргэн Ц.Ц.Т миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэн хууль бусаар албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2015 оны 10 сарын 16-ны өдөр миний бие мэдсэн.

Хуулийн дагуу дуудлага худалдаанд орж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь дуудлага худалдаанд орох эрхтэй байдаг. Мөн дуудлага худалдаа явуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох эрхийг хуулиар олгосон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл өмчлөгч Ц.Ц.Т миний үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг аваагүй нь өмчлөгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа болсон. Хэт бага үнээр төлбөр авагч талд тооцон шилжүүлэх гэж байгаа хууль бус ажиллагаанууд нь надад болоод миний гэр бүл, үр хүүхдүүдэд маш их хохиролтой, эрхийг минь ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

Иймд Нийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар хийсэн үйлдлийг тогтоож, барьцааны зүйлийг дахин дуудлага худалдаанд оруулж, Нийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үүгэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар А.Билгүүнээс 81.525.665 төгрөг гаргуулж Ориент инвест ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.Билгүүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Ц.Тгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Монгол улсын иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч А.Билгүүн зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 140.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 125.000.000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ц.Ц.Т 34 тоот орон сууцаа 84.000.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч А.Билгүүн, өмчлөгч Ц.Ц.Т нарт мэдэгдсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 40а дугаар байр 03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнэ 125.000.000 төгрөгийн 70 хувь буюу 88.130.000 төгрөгөөр, Ц.Ц.Тгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байр, 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг харилцан тохиролцсон үнэ 84.000.000 төгрөгийн 70 хувь буюу 58.800.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй байна.

Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч Ориент инвест ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацаанд гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд зах зээлийн ханшийн дагуу үнэлэгдсэн. Хэт бага үнэлсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц.Т нь хариуцагч Нийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Улсын дээд шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 884 дүгээр тогтоолд заасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах боломж олгож шүүх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан ба нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж Нийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг хууль бусаар хийгдсэн болохыг тогтоож, барьцааны зүйлийг дахин дуудлага худалдаанд оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж тодруулсан болно.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжийн
1 дэх заалтаар хариуцагч А.Билгүүнээс 81.525.665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ориент инвест ББСБ ХХК-д олгох, 3 дахь заалтад Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол 40-а байрны зоорийн давхрын 3 тоот хаягт байрлах Ү-2204017913 улсын бүртгэлийн дугаартай, 000213263 тоот гэрчилгээтэй 93 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байр 34 тоот 42,5 м.кв 1 өрөө Ү-2204018659 бүртгэлийн дугаартай, 000186589 тоот гэрчилгээтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж шийдвэрлэсэн ба 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1206 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ.

 

Хариуцагч Нийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх, 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 23/1 байр 34 тоот 42,5 м.кв 1 өрөө Ү-2204018659 бүртгэлийн дугаартай, 000186589 тоот гэрчилгээтэй орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15/226 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15/283 дугаар тогтоолын дагуу хураан авсан, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлээр эд хөрөнгийн үнэлгээний саналыг авсан, 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 7/170 дугаар тогтоолын дагуу 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан, 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 8/147 дугаар тогтоолын дагуу 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн санал болгох ажиллагаа тус тус явагдсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Нийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээр дурдсан ажиллагааг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3/23546 тоот мэдэгдэл /хх-ийн 42 дахь тал/, 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдэл /хх-ийн 43 дахь тал/, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3/32200 тоот мэдэгдэл /хх-ийн 52 дахь тал/, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/35934 тоот мэдэгдэл /хх-ийн 53 дахь тал/, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 3/40349 тоот мэдэгдэл /хх-ийн 54 дэх тал/-ээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Ц.Т нь Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд биечлэн оролцсон, Ц.Ц.Ттай 2015 оны 09 дүгээр сарын 16 өдөр /хх-ийн 51 дэх тал/, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр /хх-ийн 53 дахь тал/, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр /хх-ийн 75 дахь тал/ тус тус ярилцлага хийж байсан болох нь баримтаар тогтоогдов.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаанд оролцох эрхийг нь хариуцагч Нийн шийдвэр гүйцэтгэх албанаас хангаж ажилласан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заажээ.

 

Хариуцагч Нийн шийдвэр гүйцэтгэх албанаас нэхэмжлэгч Ц.Ц.Тгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 23/1 байр 34 тоот 42,5 м.кв 1 өрөө Ү-2204018659 бүртгэлийн дугаартай, 000186589 тоот гэрчилгээтэй орон сууцны үнэлгээг 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэлээр авсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь 84.000.000 төгрөгөөр өөрийн орон сууцыг үнэлсэн үйл баримтад маргаагүй болно.

 

Төлбөр төлөгчийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо 13 дугаар хороолол 40-а байрны зоорийн давхрын 3 тоот хаягт байрлах Ү-2204017913 улсын бүртгэлийн дугаартай, 000213263 тоот гэрчилгээтэй 93 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ анхны албадан дуудлага худалдаанд 88.130.000 төгрөгөөр, 2 дахь албадан дуудлага худалдаанд 62.950.000 төгрөгөөр дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй болох нь баримтаар тогтоогдож байна. Түүнчлэн төлбөр төлөгч нь санал болгох хуралд ...Дэлгүүрийнхээ үйлчилгээний барилгыг 62.000.000 төгрөгөөр үнэлээд шилжүүлж өгье. Үлдсэн 20.000.000 төгрөгөө тодорхой хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбараас үзвэл төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгө нь нийт авах төлбөр буюу 81.525.665 төгрөгт хүрэхгүй байна.

 

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй. гэж заасан хуулийн зохицуулалт нь барьцаалагчийн хөрөнгө үүргийн гүйцэтгэлийн хангахад хангалттай байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй. Харин үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангаж болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль тогтоомжид заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Ц.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ؿ 120 120.2- , .

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ц.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР