Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 933

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч С.Оюунжаргал, насанд хүрээгүй  хохирогч А.У хууль ёсны төлөөлөгч Б.С, хохирогчийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт С Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00221 0183 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.67 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр "Очир-Ундрах" дэлгүүрийн баруун замд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг 53 минутын орчимд Ш.Батжаргалын эзэмшлийн "Тоёота Приус" маркийн 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Уянгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.     

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С мэдүүлэхдээ: “…Нийт 4.990.000 төгрөгийг шүүгдэгчээс эмчилгээний төлбөрт авсан. Энэ төлбөрт 1.690.000 төгрөгийг хагалгааны төлбөр, эм тариа, шинжилгээний төлбөрт нэхэмжилсэн мөнгө байсан. Сүүлд 3.300.000 төгрөгийг шүд хийлгэнэ гэж авсан. Цаашид гарах зардал хэдэн төгрөг болохыг хэлж мэдэхгүй байна. Нийт 8.600.000 төгрөг нэхэмжлэснээс 3.300.000 төгрөгийг өгсөн. Үүнээс үлдэгдэл 5.300.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 31-нээс хойш 2 жилийн хугацаанд төлж барагдуулна гэж хэлсэн.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/,  зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-10/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 17-19/, насанд хүрээгүй хохирогч С.Уянгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20/, хохирогчийн гаргасан өргөдөл /хх-н 23-26/, хохирлын баримтууд /хх-н 27, 29-30/, гэрч А.Батмөнхийн мэдүүлэг /хх-н 36-37/, гэрч С.Наранчимэгийн мэдүүлэг /хх-н 39-40/, гэрч Д.Нарангэрэлийн мэдүүлэг /хх-н 42-43/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3097 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 45/, мөрдөгчийн магадлагаа /хх-н 46-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 64/, сиди бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 69/, мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар Ш.Батжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 71-72/,  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Бээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 87-90/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 92/, хохирол төлсөн баримтууд /хх-н 98-107/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалаас яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 2.67 хувийн согтолттой үедээ Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр "Очир-Ундрах" дэлгүүрийн баруун замд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг 53 минутын орчимд Ш.Батжаргалын эзэмшлийн "Тоёота Приус" маркийн 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Уянгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр "Тоёота Приус" маркийн 39-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас насанд хүрээгүй явган зорчигч С.Уянгыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сын өгсөн: “...Сайнжаргалын Уянга нь миний том охин байгаа юмаа. Одоо Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч юм. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг 30 минутын манай охин С.Уянга миний дугаар руу залгаад "ээж би машинд мөргүүлчихлээ" гээд уйлаад залгасан. Тэгээд би ослын газар буюу Баянзүрх дүүргийн 5 хороо Очир Ундрах дэлгүүрийн гадна охин маань амнаас цус гарчихсан суугаад байж байсан. Мөргөсөн жолооч нь нэг эмэгтэй утсаар яриад согтуу байдалтай байсан. Тэгээд охиноо гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд хамарных нь баруун яс хугарч хамар мурийсан, нүүрний хоншоорны яс хугарсан. 1 дүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс засал дээр хагалгаанд орно. Ослыг нүдээр хараагүй ээ. Миний хувьд гомдолтой байна." гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор С.Уянгын өгсөн: "... 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14 цаг 30 минутын орчим би хичээлээ тарчихсан автобуснаас буугаад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Капитал буудлын хажуугийн явган замаар алхаад явж байсан. Гэтэл гэнэт араас нэг машин замын хажуу руу орж ирээд л миний араас мөргөсөн. Би араасаа шууд газар унасан. Араас мөргүүлсэн болохоор яаж унаснаа санахгүй байна. Тэгээд байж байтал намайг дэлгүүрийн худалдагч ах дэлгүүр рүү оруулаад нэг хүн нойтон салфетикаар миний цусыг арчсан. Тэгээд би ээж рүүгээ утасдсан. Тухайн үед намайг мөргөсөн эмэгтэй жолооч дэлгүүр дотор байсан ба "машинаа унтраагаад ирье" гээд явах гээд байхаар нь би гаргахгүй гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч над руу уурлаад байсан. Ингээд удалгүй манай бэр эгч ирсэн. Ийм л зүйл болсон. Осол болох үед замын хөдөлгөөн сийрэг байсан. Миний хоёр хөлний араас л мөргөсөн. Би явган хүний замаар явж байсан. Миний хамар хугарсан, хамрын доод яс хугарсан, үүдэн нэг шүд хугарч, нэг шүд унасан. Миний нуруу өвдөж байна. Нуруу давсгаа дахиж компьютерт харуулмаар байна. Хурдан хичээлдээ явмаар байна." гэх мэдүүлэг /хх 20/

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Ш.Батжаргалын өгсөн: "...39-72 УНГ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би өөрөө хөдөө буюу Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажилладаг бөгөөд хааяа хот орж ирэхээрээ машинаа унаад бусад үед нь өөрийн нагац ах Батмөнхөд үлдээгээд явчихдаг юм. Ах Батмөнхийн найз С.Б уг нь машиныг унаж яваад зам тээврийн осол гаргасан гэдгийг ах Батмөнхөөс сүүлд сонссон. Надад ослын талаар мэдэх зүйл алга байна. 39-72 УНГ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг С.Бт унах эрх олгоогүй. Ах Батмөнхөд л "унаж бай, би хотод ирэхээр нь унана" гэж хэлээд сүүлд 2018 оны намар орхиод явсан. С.Бийг сайн танихгүй, зүгээр ах Батмөнхийн найз гэж л сонсож байсан. Би иргэн Уянгад учирсан хохирлыг хариуцахгүй. Би Батчимэгт ямар нэгэн байдлаар машин жолоодох эрх олгоогүй. Би машинаа үнэлүүлэхгүй, гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг /хх-н 71-72/

              Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Батмөнхийн өгсөн: "...Тухайн үед манай гэрт манай найз Батчимэг үлдсэн бөгөөд би түлхүүрээ Батчимэгт орхиод явсан байсан. Угаасаа хааяа Батчимэг бид хоёр ээлжилж унадаг байсан. Осол гарах үеэр Батчимэг хөдөөнөөс биеэ үзүүлэхээр ирээд манайд түр байсан юм. Харин миний зүгээс согтуу жолоодож явахыг нь зөвшөөрч хэлсэн зүйл байхгүй. Эрүүлдээ бол унаад л явдаг байсан. Осол болдог өглөө би гэрээсээ гарахад Батчимэг эрүүл байсан, хэзээ хаана архи уусныг нь мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-н 36-37/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3097 дугаартай:       

1. С.Уянгын биед дээд эрүүний түүшин сэртэн ба хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний талласан хугарал, буйланд цус хуралт, хамарт цус хуралт, зулгаралт, дээд уруул, баруун ташаа, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-45/, 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: "...Сүхбаатарын Батчимэгийг драйгер багаж ашиглан шалгахад 2.67 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 145 дугаартай:

1. "Тоёота Приус маркын 39-72 УНГ улсын дугаартай хэрэгслийг жолоодож явсан С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дурмийн 3.7-д заасан "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч С.Уянга нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. " гэх магадлагаа /хх-н 46-47/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч С.Бийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С “...нийт 8.600.000 төгрөгийн хохирол учирсанаас 3.300.000 төгрөгийг бэлнээр авсан. Үүнээс үлдэгдэл 5.300.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулна гэсэн. Энэ нь цаашид гарах зардал. Одоо гомдол саналгүй. ” гэж хэлсэн нь хэрэгт авагдсан баримт /хх 122-123/, хохирлын баримт /хх 97-107/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүхээс шүүгдэгч С.Бт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлж хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.    

Шүүхээс шүүгдэгч С.Бийн үйлдсэн дээрхи гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу шийдвэрлэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди, В ангиллын 746280 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд төлөх төлбөргүй болохыг дурдав.   

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дээрхи гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа Иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.