Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 160

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Рэнцмаагийн Төгсбаярт холбогдох 1931002540169 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р баг, 5-р хэсэг, 164 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Рэнцмаагийн Төгсбаяр, /РД:МИ79092817/ Шүүгдэгч Р.Төгсбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Сарантуяаг 2015 оноос 2018 онд 8 удаа, 2019 оны 07 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд, 2019 оны 08 сарын 07-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрх чөлөөнд нь халдан зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Шүүгдэгч Р.Төгсбаярын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Д.Сарантуяа бид хоёр 2006 онд гэр бүл болж гэр бүлээ батлуулсан. Манай том хүү маань 13 настай, бага охин 9 настай, бид ам бүл 4-үүлээ амьдардаг. Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны орой дэлгүүрээс 200 граммын “Хараа” архи аваад гэртээ харьсан юм. Тэгээд тэр архиа уучхаад буцаад дэлгүүр орох гээд явж байхад манай хоёр хүүхэд эмээгийнх рүүгээ явж байгаа харагдахаар нь би араас нь дагаад 2 хүүхдүүдээ дуудаж уулзаад эмээгийнд нь хүргэж өгөх гээд явж байсан чинь манай эхнэр Сарантуяа мөн 2 хүүхдийнхээ урд ээжийнх рүүгээ явж байсан. Би хүүхдүүдээ эмээгийнх нь хашаа руу оруулж өгөөд байж байтал манай эхнэр Сарантуяа надтай юу ч ярихгүй зүгээр явж байснаа “ээжээ энэ намайг аллаа” гэж орилсон. Тэгэхэд хадам ээж Должинсүрэн гарч ирээд “юу болоод байгаа юм” гэхэд нь би Сарантуяад хандаж “энэ одоо юу ч болоогүй байхад яагаад аллаа хядлаа гэж худлаа орилоод байгаа юм” гэж хэлчхээд хашаанаас нь гарсан. Тэгэхэд манай ах Отгонбаяр тэдний хөрш юм болохоор сонсчхоод хүрч ирээд намайг дагуулаад шууд манай гэр лүү очсон. Тэгээд байж байхад хадам ээж, Сарантуяа нар цагдаа дагуулж ирээд цагдаад намайг “эхнэрээ зодсон” гэж хэлээд өгч явуулсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоносон юм. Би тэр үед эхнэртээ огт гар хүрээгүй, манай эхнэр ээжийнхээ хашаанд ороод л “ээжээ энэ намайг аллаа” гэж орилсон. Тэгэхэд хадам ээж гараад ирсэн, удалгүй манай Отгонбаяр ах гүйж ирсэн, тэр үед нь би хашааных нь үүдэнд байсан, Сарантуяа хоёр хүүхэдтэйгээ ээжийн байшингийн үүдэнд очсон байсан юм. Манай эхнэр ер нь архи их уудаг, уухаараа хүүхдүүдээ харж хандахгүй гадуур хонож өнжөөд явчихдаг хүн байгаа юм. Урд нь эхнэрээ үхсэн амьд нь мэдэгдэхгүй 5, 6 хоног алга болчихлоор нь хэд хэдэн удаа хайж олж байсан. Тэгээд л би “хүүхдүүдээ анхаарсангүй, гадуур хонолоо” гэх мэтээр хэлээд дээр нь жаахан хардаж, “янхан банзал” гэх мэтээр хэлээд тэгээд л эхнэрээ зодчихдог байсан. Мөн 2015 онд бас л хэрүүл маргаан болж эхнэрийнхээ цээжийг хутгаар зүсэж байсан юм. Тэгээд Эрүүгийн хуулийн 99.1 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, эхнэр бид хоёр хоорондоо “сайн дураараа эвлэрсэн” гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан юм. Би 2015 оны 07-р сарын 31, 2015 оны 10-р сарын 11, 2016 оны 11-р сарын 19, 2017 оны 05-р сарын 29, 2017 оны 07-р сарын 04, 2018 оны 07-р сарын 12, 2018 оны 09-р сарын 11-ний өдрүүдэд тус тус эхнэртээ агсам эрүүлжүүлэгдэж байсан нь үнэн. Учир нь манай эхнэр надаас дутахгүй архи ууж, гадуур дотуур хонож өнжөөд явчихдаг, хүүхдүүдээ хайхардаггүй юм. Тэгээд л хэрүүл маргаан болж, хааяа биеэ барилгүй гар хүрч зодчихдог. Тэгээд л эхнэр цагдаад дуудлага өгч намайг эрүүлжүүлдэг байсан юм. Би 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эрүүлжүүлэгдээд маргааш нь шүүхээр орж 15 хоног баривчлагдаж байсан, бусдад нь торгуулж байсан юм. Манай эхнэр өөрийнх нь буруу байсан гэдгээ ойлгоод маргааш нь байцаагчаас гуйгаад намайг эрүүлжүүлэхээс авдаг байсан юм. Манай хүүхдүүд төрөлхийн сэтгэцийн өвчтэй унаж татдаг, хэл ярианы хөгжил муутай, албан бус сургалтын төвд суулгадаг юм. Хүү маань овоо 10 дотор тоо бодож, бичихийн хувьд юм хараад хуулаад муухан бичнэ, харин охин маань огт юм сурахгүй байгаа юм. Манайх бас 2016 онд хүүтэй болж тэр хүү маань бас төрөлхийн саажилттай татаж унадаг байж байгаад 2019 оны 05 дугаар сард нас барчихсан юм. Би гадуур халтуурын ажил хийгээд мөнгө төгрөгний ая бодох гээд гараад явчихдаг байсан. Сарантуяа хүүхдүүдээ ч анхаарсан юм байхгүй архи ууж гадуур дотуур их явдаг байсан. Тэгээд хүүгээ нас барснаас хойш Сарантуяаг хүүхдүүдээ анхаарсангүй гэж их уурладаг байсан. Эхнэр бид хоёр гэр бүл болоод архи дарс нэг их уудаггүй байсан, сүүлийн 5 жил гарангийн өмнөөс буюу 2014 ноос хойш архи их уух болсон. Гэхдээ гадуур нэг их яваад тэнээд архи уугаад байдаггүй гэртээ, ууж иддэг байсан. Харин 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн бид хоёр гадуур архи ууж их явсан нь үнэн. Би эхнэртээ уурлаж, гадуур дотуур хонож өнжөөд ирэхэд нь биеэ барьж чадалгүй хэд хэдэн удаа зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэдгийг ойлгож байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 106-107-р ху/, 2.Шүүгдэгч Р.Төгсбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бол сүртэй болсон зүйл байхгүй. Ганбат бид 2 Сарантуяа гэдэг айлд хамт архи ууж 7, 8 хоносон. 08 дугаар сарын 19-нд хүртэл ерөнхийдөө хамт архи уугаад л явж байсан. 21-ний шөнө бол 50,000 төгрөгөөр утсыг нь ломбарданд тавиулаад толгойны өвчин намдаах эм авсан. Тэгээд байж байтал манай хүн тэгсэн л дээ “авгай чинь хэлж байна надад нэг ганц шил юм авахуулаад ир” гэж байна гэсэн. Тэгээд тэр шөнө уусан архины үйлдэл эхэлсэн. Тэгээд Сарантуяа 1 шил архи авчхаад 2 хүүхэдтэй нь явж байсан тул 2 хүүхдэд нь ундаа, чихэр авч өгчхөөд харих уу? гэсэн чинь 30, 40 минут суусан. Тэгээд яасан бэ? гэсэн чинь “Сараа тэгж байна, чамд хэлээд ганц шил юм авахуулчих гээд байна” гэсэн болохоор нь авч яван гэрийнх нь гадаа 0.75 литрийн архи уусан. Тэгээд хадам ээжийндээ очсон гэрийг барьж өгөх гэж. Тэгээд Сарантуяа айлд очъё гэж хэлээд хамт явсан. Мядагаа гэдэг айлд 3 очин шил архи уусан. Буцаад гэрлүүгээ алхаж явтал Сарантуяа дахиад ууя гэж 1 шил архи аваад гэртээ хариад уусан юм. Надад халаасны мөнгө үлсдэн юм. Орой 22 цаг өнгөрч байхад би 2 хүүхэдтэйгээ унтсан бусад нь хүртэл унтсан, ямар нэг хэрүүл маргаан байгаагүй. Шөнө 1 өнгөрөөд сэртэл эхнэр маань байхгүй байсан. Тэгээд өглөө 06 цагийн үед манайд хоносон хүнийг гэрт нь хүргэж өгсөн. Хадам ээжийндээ орж асуухад ирж хоноогүй гэсэн болохоор нь гэртээ ирээд байж байтал манай эхнэрийг Мядагмаа 10 цаг өнгөрч байхад авч ирж өгсөн. Тэгээд би цохисон нь үнэн. Гэртэй сууж байгаад яагаад шөнө гараад явсан юм бэ? гэж асуухад “Би хэзээ шөнө гарч явсан гэж, үүрээр гарсан” гэхээр нь “Би шөнө 1 цаг гээд сэрэхэд чи байхгүй байсан. Би агсан согтуу тавиагүй зүгээр унтаж байсан шдээ” гэсэн. Тэгээд зодсон. гэх мэдүүлэг, 3.Хохирогч Д.Сарантуяагийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Р.Төгсбаяр бид хоёр 2005 онд гэр бүл болж гэр бүлээ албан ёсоор батлуулсан юм. Тэгээд 2006 онд хүү Шинэбаяр, 2010 онд охин Азжаргал маань төрж бид ам бүл 4 болсон, өөрөөр хэлбэл Төгсбаяр бид хоёр эхнэр нөхөр байгаа юм. Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2 хүүхдээ дагуулаад дэлгүүр орчхоод буцаад ээжийнхээ гэр лүү гудамжаар явж байтал манай нөхөр Төгсбаяр араас дагаад намайг элдвээр хэлж доромжилсоор байгаад ээжийн гэрт ирсэн. Тэгээд хашааны гадна намайг заамдаж аваад хашаа руу шахаж зогсож байгаад миний баруун шанаа руу гараараа хальт цохиж авсан. Тэгэхэд нь би “чи яагаад байгаа юм бэ болиоч, туслаарай ээжээ” гэж орилсон. Тэгэхэд ээж “юу болоод байнаа” гээд гэрээсээ гарч ирэхэд нь би Төгсбаярын гарыг нь тавиулаад ээжийн хашаа руу ороход араас хашаанд дагаж орж ирээд ээжийн өөдөөс гарын салаавч гаргаад намайг мөн л нөгөө “янхан банзал, гичий жингэр” гэх мэтээр хэлээд орилоод агсам согтуу тавьсан. Тэгээд ээж бид хоёрыг хэл үгээр доромжилж байгаад гараад явсан. Тэгэхэд ах Отгонбаяр нь араас нь очоод дагуулаад аваад явж байгаа харагдсан юм. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Төгсбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг зодож хөмсөг сэтэлсэнээс хойш Төгсбаяр бид хоёр тусдаа амьдарч би ээжийндээ, Төгсбаяр гэртээ амьдарч байгаа. Төгсбаяр нь намайг 2015 оны 07 дугаар сарын 31, 2015 оны 10 дугаар сарын 11, 2016 оны 11 дүгээр сарын 19, 2017 оны 05 дугаар сарын 29, 2017 оны 07 дугаар сарын 04, 2018 оны 05 дугаар сарын 18, 2018 оны 07 дугаар сарын 12, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрүүдэд надад агсам тавьж зодож би цагдаад дуудлага өгч эрүүлжүүлэхэд өгч байсан. Дээрх өдрүүдээс нэг удаад нь баривчлагдаж бусдад нь би гомдол санал байхгүй, амьдрал ахуй маань ийм тийм гэж байцаагчид нь мэдүүлгээ өгөөд торгуулаад гаргаж авдаг байсан юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 85-86-р ху/, 4.Гэрч Р.Мөнх-Эрдэнийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар томилогдон Сүхбаатар сумын 4, 8 дугаар багийг хариуцан ажиллаж байна. Би хэсгийн байцаагчаар томилогдож ирснээс хойш Р.Төгсбаярийн эхнэр Д.Сарантуяа гэх хүн “манай нөхөр согтуугаар агсам согтуу тавьлаа, амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх зэргээр гомдол хэд хэдэн удаа гаргаж байсан. Тэгээд шалгах явцад Д.Сарантуяа нь “гомдол саналгүй, миний эрх чөлөөнд халдаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, энэ хүн ганцаараа ажил хийж амьдралаа авч явдаг” гэх зэргээр шийдвэрлүүлдэггүй байсан. Ер нь бол Р.Төгсбаяр архи уух дуртай, архины хамааралтай болсон, архи уухаараа хэрцгий догшин зан авир гаргадаг. Манай Цагдаагийн газрын “Судалгаа хяналтын сан”-гийн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч, архины хамаарал бүхий этгээд”-ийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Д.Сарантуяа бас архи уух дуртай, орой үдшээр найз нөхдийнхөө гэр орноор их орж гардаг, үүнээс нь болж нөхөр нь хардаж хэрүүл маргаан үүсгэж байдаг. Ер нь бол Сарантуяа ч гэсэн өөрөө зүгээр байдаггүй, тэднийх 3 хүүхэдтэй байж байгаад өнгөрсөн хавар бага хүүхэд нь өвчний учир нас барсан, одоо байгаа 2 хүүхэд нь тархины саажилттай, унаж, татдаг байнга уналтын эсрэг эм уулгадаг, хэл ярианы хөгжил муутай. Ийм хүүхдүүдтэй байж тэднийгээ харж хандахгүй гадуур архидаж явдаг хүн байгаа юм. Сарантуяагийн энэ байдлаас хамаараад хүүхдүүдийнх нь асран хамгаалагчийг ааваар нь буюу Төгсбаярыг сонгосон юм шиг байна лээ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р ху/, 4 5.Гэрч Н.Оюумаагийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сарантуяаг нөхөртэйгөө суугаагүй байхад нь л найзалдаг байсан найзууд байгаа юм. Төгсбаярыг Сарантуяагийн нөхөр гэдэг утгаар нь мэднэ. Уржигдар буюу 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчим манай найз Сарантуяа нөхөр Төгсбаярын хамт манай гэрт ирсэн юм. Тэгээд Сарантуяа хүнээс мөнгө авахаар болж бид нар хамт төв орсон чинь нөгөө хүнээс авах мөнгө нь бүтэхгүй Сарантуяа гар утсаа “Итгэл” дэлгүүрийн арын ломбарданд тавиад хүүхдүүддээ чихэр, жимс авч өгөөд бас 0,75 литрийн “Хараа” архи аваад манай гэрт очиж нөгөө архиа хувааж ууцгаасан юм. Тэгээд манайхаас хамт гарцгаагаад Сарантуяагийн ээжийнд очиж гэрийг нь барьж өгөхөөр очтол “гэрийн эсгий нь ирээгүй байна” гэж хэлэхээр нь тэндээсээ гараад хамт чүдэнзний ард байдаг Мядаг гэдэг эгчийнд орж сууж байгаад Төгсбаярыг “архи аваад ир” гээд “Мандах наран” дэлгүүр лүү явуулж 0,75 литрийн “Хараа” архи авч ирүүлэн Мядаг эгч, түүний нөхөр Ганаа ах, Төгсбаяр, Сарантуяа бид нар тэр архиа хувааж уучхаад Төгсбаяр, Сарантуяа, Мядаг эгч бид нар Төгсбаярынд орой болж байхад ирээд би тэндээ хэсэг байж байгаад гэрлүүгээ харьж унтсан. Маргааш өглөө нь 06 цагийн орчим Төгсбаяр орж ирээд намайг сэрээгээд “хөөе бос бос нөгөө Сараа чинь гараад алга болчихсон байна. Манайх руу хамт явъя, Сарааг олж ирье” гээд намайг дагуулаад гэртээ ирсэн. Бид хоёр Сарантуяаг хайхаар гэрээс нь гараад Мядаг эгчийнд ороход байхгүй байсан. Тухайн үед чүдэнзний ар тэр хавиар хайж байгаад буцаад Төгсбаярын гэрт очоод байж байхад Мядаг эгч Сарантуяаг дагуулж ирээд “би такси бариад юманд явах гэж байсан чинь Сарантуяатай таарлаа, чи битгий авгайгаа зодож цохичхоорой за юу” гэж хэлсэн. Тэр үед Сарантуяа тэр ирсэн машинаас нь буухгүй суугаад байсан. Тэгэхэд Төгсбаяр “би яалаа гэж авгайгаа зодох вэ, зүгээр зүгээр” гэж хэлээд Сарантуяаг машинаас буулгаад Мядаг эгчийг явуулсан юм. Тэгээд Төгсбаяр нь Сарантуяаг гэртээ оруулж байгаад “чи муу янхан хаагуур янхандаж яваад ирсэн юм бэ, янхан пизда минь чи ингэж янхандаж яваад хүүхдээ алаа биздээ” гэх мэтээр хэлээд үснээс нь зулгааж доош нь дарж байгаад толгой руу нь өвдөглөөд байсан. Би салгах гээд зууралдсан боловч дийлээгүй. Тэгээд эхнэрээ үсдэж газар унагааж байгаад нүүр лүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд хогийн саван дотор байсан архины шилийг аваад бас л гар, хөл, нурууруу нь болон толгой руу нь цохиод байсан. Тэгэхэд Сарантуяагийн духнаас нь цус садарч гараад байсан. Тэгэхэд нь би Төгсбаярыг “чи болиочээ хүн алчихлаа яасан зэрлэг юм бэ” гэж хэлээд орилсон, уйлсан намайг огт тоохгүй байсан. Тэгээд би арай гэж нэг юм Төгсбаярыг түлхээд гэрээс нь авч гараад аль болох тайвшруулах санаатай аргадсан. Тэгэхэд миний үгийг тоохгүй “чамд хамаагүй, Сараа одоо цагдаад дуудлага өгчихсөн байгаа. Намайг цагдаад өгнө, би одоо харихгүй” гээд байсан. Тэгээд нөгөө гар утас тавьсан ломбардан дээрээ очиж нэмж 30,000 төгрөг авахаар нь би гэрт нь хоол хүнсний жаахан юм аваад хүүхдүүдийг нь дагуулаад гэр лүү нь явсан. Төгсбаяр манай гаднаас надаас салаад явсан юм. Би хүүхдүүдийг нь дагуулж гэрт нь ирэхэд Сарантуяа байхгүй байсан. Би гэр орныг нь цэвэрлээд хүүхдүүдэд нь хоол унд хийж өгөөд гэрт нь хоносон юм. Энэ шөнө Төгсбаяр болон Сарантуяа нарын хэн хэн ч ирээгүй. Хүүхдүүдийг нь би Сарантуяагийн ээжийнд нь хүргэж өгчихөөд сая цагдаагийн газарт ирж байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өглөө Төгсбаяр манай гэрт ирэхдээ халамцуу ирсэн. Сарантуяа бол эрүүл байсан юм. Р.Төгсбаяр эхнэрээ зодох үед надаас гадна тэдний 2 хүүхэд нь байсан юм. Тэгээд Р.Төгсбаярыг аваад гарахад хамт гарч яваад надтай цуг буцаад гэртээ харьсан юм.Тэдний хүүхдүүд том хүү нь 13 настай бага охин нь 9 настай тэд нар нь тархи мэдрэлийн өвчтэй татаж унадаг, байнгын таталтын эсрэг эм уулгадаг юм, хөгжлийн бэрхшээлтэй, аав нь асран хамгаалагч нь гэж явдаг юм. Албан бус сургалтанд хамрагддаг. Төгсбаяр ер нь бол эхнэрээ зодож дээрэлхдэг хүн байгаа юм. Сая зодсоноос нь өөрөөр зодож цохиж байхыг нь хараагүй ч гэсэн Сарантуяа надад “Төгсбаярт зодуулаад” гээд хааяа хааяа нүүр ам нь хавдчихсан, хүзүү хоолой нь маажуулсан юм уу, боолгуулсан юм уу мэдэхгүй улаан эрээн болчихсон явж байдаг юм. Энэ хоёр нийлж хамт архи уучихаад л Төгсбаяр нь Сарантуяагаа хаа хамаагүй хүмүүстэй хардаад л зодож цохиод байдаг юм шиг байна лээ. Төгсбаяр Сарантуяа нар өөрсдийн гэсэн ажил төрөл байхгүй энд тэнд ажил олдвол ямар ч хамаагүй халтуурны ажилд явж амьдралаа залгуулж явдаг юм. Тэд олсон жаахан мөнгөөрөө архи уучихдаг юм шиг байгаа юм. Төгсбаяр, Сарантуяа хоёр хэн хэн нь ялгаагүй архи их уудаг хүмүүс. Гурван хүүхэдтэй байж байгаад бага хүүхэд татаж унасаар байгаад 3 сарын өмнө нас барчихсан. Одоо үлдсэн 2 хүүхэд нь бас тархи, мэдрэлийн өвчтэй 5 татаж унадаг ер нь бол ядруухан амьдралтай айл, тэрийгээ мэдэхгүй архи л их уух юм. Архиа уухаараа нөхөр нь эхнэрээ хардаж барьж авч зодоод л байж байдаг юм шиг байгаа юм. Төгсбаяр ер нь ширүүн дориун зантай архи ууж согтохоороо их балмад ааштай болчихдог хүн. Ялангуяа бага хүүхдээ алдсанаас хойш эхнэрээ “чамаас болж хүүхдээ алдсан, чи муу янхандаж явж байгаад хүүхэд алсан” гэх мэтээр хэлээд л зовоогоод, зодож цохиод байдаг юм шиг байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15-р ху/, 6.Гэрч О.Мядагмаагийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сарантуяа, Төгсбаяр хоёр манай гэрт архи барьж ирсэн. Тэр архийг нь бид гурав уучхаад Сарантуяа “манайд очьё” гээд байхаар нь би хамт тэр хоёртой гэр лүү нь явах замаараа дэлгүүрээс архи аваад очсон. Тэгээд архи ууж байгаад би согтоод унтаад өгсөн байсан. Нэг сэрсэн чинь би Төгсбаярын гэрт унтаж байсан ба өглөө 06 цаг болж байсан. Тэгээд Төгсбаярыг дуудаад сэрээхэд Сарантуяа гэртээ байгаагүй шөнө гараад явчихсан байсан юм. Тэгээд Төгсбаяр намайг гэрт хүргэж өгчхөөд Сарантуяаг хайж олохоор явсан юм. Хэсэг хугацааны дараа би төв орох ажилтай болж такси дуудаад гудамжиндаа явж байхад Сарантуяа ганцаараа явж таарсан. Тэгээд би Сарантуяаг “хааччихаад хаана хоноод ирж байгаа юм бэ” гэхэд хаана хоносон талаараа юм яриагүй. Тэгээд би “гэрт чинь хүргээд өгье” гээд машинд суулгаад гэрийнх нь гадаа очиход Сарантуяа машинаас буухгүй байсан ба нөхөр Төгсбаяр нь гарч ирээд Сарантуяаг “машинаас буугаач чи” гээд үснээс нь нэг удаа зулгаасан. Тэгэхэд нь би “чи болиоч битгий эхнэрээ зодоод байгаарай, хэрэв зодох юм бол би Сарантуяаг аваад явлаа” гэж хэлсэн. Тэгэхэд Төгсбаяр “би эхнэрээ зодохгүй” гэж байсан. Тухайн үед Сарантуяагийн найз Оюумаа байсан болохоор Сарантуяаг гэрт нь үлдээгээд явсан юм. Тэр өдрөөс хойш Төгсбаяр надтай таарчихаад “би Сарантуяагийн толгойг хагалчихсан цагдаа нар намайг хайгаад би гэртээ харьж чадахгүй байгаа” гэж хэлж байсан. Сарантуяа урьд нь Төгсбаярт зодуулж байсан талаараа хэд хэдэн удаа ярьсан. Төгсбаяр ер нь архи уухаараа л Сарантуяаг зоддог юм шиг байна лээ. Сарантуяа ч гэсэн өөрөө Төгсбаяраас дутахааргүй архи ууж, уухаараа хэд хоногоор гэртээ харихгүй хонож өнжөөд явчихдаг байгаа юм. Ер нь тэдний хэн хэн нь өвчтэй хоёр хүүхдээ харж хандахгүй хаячихаад л архи уугаад гадуур явцгааж байдаг хүмүүс байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р ху/, 7.Гэрч Ч.Туяагийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Нийгмийн ажилтан ажил эрхэлдэг юм. Манай багийн 5 дугаар хэсгийн 164 тоотод оршин суух Р.Төгсбаяр, Д.Сарантуяа нар нь ам бүл 4, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Энэ хоёр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ер нь бол амьжиргаа доогуур айл байгаа юм. Мөн 2019 оны 04 дүгээр сард шиг санаж байна 1 нас гарантай бага хүүхэд нь өвчний учир нас барсан, одоо 13 настай хүү, 9 настай охинтойгоо байдаг 2 хүүхэд нь сэтгэцийн өвчтэй, татаж унадаг, саажилттай байнгын асаргаа сувилгаа шаардагддаг хүүхдүүдтэй айл байгаа юм. Сүүлийн үед Төгсбаяр, Сарантуяа нарыг архи согтууруулах ундаа маш ихээр хэрэглэж, нэг нэгэнтэйгээ барьцаж гадуур дотуур их дэмий тэнэх болсон хүмүүс байгаа юм. Төгсбаяр, Сарантуяа нар 2019 оны 05 дугаар сард гэр бүлээ цуцлуулах гээд нэг хэсэг яваад байсан, тэр үед нь уулзаж ярилцахад Сарантуяа хэлэхдээ “манай нөхөр намайг хардаад зодоод байдаг юм” гэж хэлж байсан, өөрөөр би сайн мэдэхгүй байна. Энэ гэр бүлийн талаар бол багийн нийгмийн ажилтны зүгээс анхааралдаа авсан нөхцөл байдлын үнэлгээ хийгдэж байгаа, хувийн хэрэг нээгдсэн байгаа. Энэ хоёр хүнийг тэр энэ гэхгүй өвчтэй хүүхдүүдээ ч анхаарсан юм байхгүй аль аль нь л архидан согтуурч явдаг. Ялангуяа сүүлийн нэг жилийн хугацаанд бол маш их архи ууж байгаа, нөхөр Төгсбаяр нь л 2 хүүхдээ хүүе хаая гэж харж ханддаг байх, эхнэр нь бол огт тоодоггүй, энд тэнд очиж архи уугаад л явж байдаг. Энэ талаар би сайн мэдэхгүй байна, ямар ч байсан шүүхээр тогтоолгоогүй, байнгын асаргааны мөнгө гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгодог юм, тэр мөнгийг авах гэж Төгсбаяр материал бүрдүүлж өгснөөр ааваар нь тогтоосон байх. Мөн энэ айл хүнсний эрхийн бичиг /талон/-д хамрагдаж сард 46000 орчим төгрөгийн хүнсний зүйл авдаг. Тэднийх Сүхбаатар сумын 4 дүгээр байг 5 дугаар хэсэг буюу Шүдэнзний ар гэх газар өөрсдийн хувийн хашаа байшинд амьдардаг, амьдрах орчин бол сайн биш, эвдэрсэн хэмхэрсэн эд зүйлээ 6 засаж янзлаад өөд татахгүй, гэр орноо явдаг цэвэрлээд цэвэрхэн байж чадахгүй, өөрсдөө арчаагүй гэр орноо өөд татаад амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар санаачилга байхгүй, аливааг бэлэнчлээд сурчихсан сэтгэлгээтэй хүмүүс байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 86-р ху/, 8.Гэрч Ц.Гэрэлтуяагийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сарантуя бид хоёр найзууд байгаа юм. Бид хоёр хамт нийлж энд тэнд бага сага ажил төрөл олж хийдэг юм. Төгсбаярыг Сарантуяагийн нөхөр гэдэг утгаар нь л таньж мэднэ. Төгсбаяр, Сарантуяа нар ам бүл 4, Шүдэнзний ард өөрсдийн хашаа байшинд амьдардаг юм. Хоёр хүүхэд нь сэтгэцийн өвчтэй, саажилттай, унаж татдаг, хэл ярианы хөгжил муутай хүүхдүүд байдаг, амьжиргааны хувьд хоёулаа тогтсон ажил төрөл байхгүй энд тэнд халтуурын ажил хийдэг, 2 хүүхдийнхээ асаргааны мөнгөөр амьдралаа залгуулж явдаг айл байгаа юм. Мөн Төгсбаяр, Сарантуяа хоёр хааяа нийлж архи уучихсан байдаг. Тэгээд Төгсбаяр согтохоороо Сарантуяаг хэд хэдэн удаа зодож байсан гэж Сарантуяагаас сонсож байсан. Сарантуяатай хамт ажиллаж байхад зарим өглөө ирэхдээ “урьд шөнө унтаж чадсангүй, Төгсбаяр агсам тавьж зодоод шөнөжингөө зовоолоо” гэж хэд хэдэн удаа ярьсаар ирдэг байсан. Төгсбаяр эрүүлдээ нэг их юм ярьдаггүй юм шиг байгаа юм. Согтохоороо л эхнэрээ хаа хамаагүй хүмүүстэй хардаж, элдэв хэл үгээр доромжлоод агсам тавьж зоддог гэсэн. Би өөрөө ч гэсэн Төгсбаяр согтчихоод эхнэрээ элдэв хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, харааж, зүхэж орилж байхыг нь хэд хэдэн удаа харж, сонсож байсан юм. Энэ хоёрын хэрүүл маргааны дунд өвчтэй хоёр хүүхэд нь л зовж байгаа байх. Эднийх уг нь 3 хүүхэдтэй байсан бага хүүхэд нь бас тархи толгойны өвчтэй байж байгаад энэ оны 04 бил үү, 05 дугаар сард нас барсан юм. Тэгээд л Төгсбаяр согтохоороо эхнэрээ “чамаас болж хүүхэд нас барсан” гэх мэтээр хэлээд зовоогоод байх юм билээ. Энэ хоёр надтай хамт ажиллаж байх хугацаандаа яриа хөөрөөтэй, тоглоом наргиантай гайгүй л байдаг, харин Төгсбаяр архи ууж согтчихоороо л эхнэрээ хардаж, элдвээр доромжилж, зодож цохидог юм шиг байгаа юм. Сарантуяагийн хувьд уг нь ажилд сайн, хүнтэй нэг их маргалдаж хэрэлдээд байдаггүй юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 87-р ху/, 9.Гэрч Должинсүрэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сарантуяа нь миний охин, Р.Төгсбаяр нь миний хүргэн байгаа юм. Тухайн хэрэг болдог өдөр намайг гэртээ байж байхад гадаа хүн дуугарах шиг болохоор нь гарсан. Сарантуяа, Төгсбаяр нар манай хашаан дотор хүнтэй хэрэлдээд байх шиг байсан юм. Би тэр хоёрыг “юу болоод байгаа юм, больцгоо” гэж загнаад Сарантуяаг аваад гэртээ орсон Төгсбаяр нь буцаад явсан. Тухайн өдөр Сарантуяаг зодсон талаар хараагүй надад хэлэхдээ “хашааны гадна Төгсбаярт зодуулсан” гэж хэлж байсан. Би чих хатуу /муу сонсдог/ учир сонсоогүй. Сарантуяа хаяа хаяа нөхөртөө зодуулсан талаар хэлж байсан. Би “та нарын амьдрал муу, тэр ямар хамаатай юм” гэж хэлээд ойшоодоггүй байсан. Тэр хоёрын хэн хэн л адилхан архи их уудаг байсан. Өвчтэй хоёр хүүхдээ авч ирж хаячхаад л гадуур архи ууж явдаг. Энэ хоёр хүн анх сууж байхдаа гайгүй харьцаатай хүмүүс байсан. Сүүлийн үед архи уух нь ихсээд хоорондоо таарамжгүй байх шиг байгаа юм. Би эдний гэрээр нэг их ороод байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Төгсбаяр архи уугаагүй үедээ гайгүй ааш зантай байдаг. Сарантуяа ч мөн адил, харин архи уухаараа их агсам зантай улсууд шиг байгаа юм. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89-р ху/, 10.Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Сарантуяагийн биед баруун хөмсгөнд язарсан шарх, гуянд хянга нуруу хавантай, зовхи, зүүн дал мөр, бугалга, шуу, гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 7 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 23-р ху/, 11. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01, 72,83-р ху/, хохирогчийн цагдаагийн газарт гаргасан гомдол, /хх-ийн 03, 75-р ху/, Хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, Аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 04-08, 77-79-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 22-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 23-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг хохирогч Д.Сарантуяад яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 24-25-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 26-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 27-р ху/, эрүүлжүүлэгдсэн болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 30-37-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 38-р ху/, шүүгдэгчийн шийтгэгдэж байсан тухай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 41-45-р ху/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт бичиг /хх-ийн 49-57, 59-61-р ху/, эд зүйл, баримт бичиг,мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 58, 92-95, 96-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 65-66, 104-105-р ху/,яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 67-69, 106-107-р ху/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 71-р ху/, эд мөрийн баримт, гомдол мэдээлэл, бусад мэдээлэл баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 96-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 108-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 109-р ху/,/, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, /хх-ийн 115-р ху/, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Р.Төгсбаяр нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Сарантуяаг 2015 оноос 2018 онд 8 удаа, 2019 оны 07 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд, 2019 оны 08 сарын 07-ны өдрүүдэд эрх чөлөөнд нь халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол, Д.Сарантуяад яаралтай тусламж үзүүлсэн байдал, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл, мөн хууль сануулагдан асуугдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Төгсбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрх чөлөөнд нь халдан эхнэрээ байнга зодсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ прокурорыг гаргасан шүүгдэгчийг хорих ялаар шийтгэх саналыг үндэслэл болгосон болно. Шүүгдэгчид прокурорын санал болгосон хорих ялыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн тал дээр маргаангүй, хэргээ хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн 8 улмаас учирсан хохирол, төлбөр байхгүй байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйл ажиллагаа нөлөөлдөг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй зэргийг тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1.9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч Боржигон овогтой Рэнцмаагийн Төгсбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Рэнцмаагийн Төгсбаярт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар ялтан Р.Төгсбаярыг согтууруулах ундаа хэрэглэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хязгаарласугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг ялтан Р.Төгсбаярт мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Р.Төгсбаяр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Шүүгдэгч Р.Төгсбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд 9 гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НОЛХООСҮРЭН