Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 000077

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             С.Анхбаярт холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                               Хэргийн индекс 142/2017/0142/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:      

 

                 Прокурор                                          Ц.Идэрмөнх

                 Ялтан                                            С.Анхбаяр

                 Ялтны өмгөөлөгч                            Х.Оюунбат

                 Нарийн бичгийн дарга                 У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолтой Сүхбаатарын Анхбаярт холбогдох, 201714000210 дугаартай эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун Дэнжийн 5 дугаар гудамжны 3 тоотод амьдардаг, урьд  нь  2016 -4-12-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 2016-11-30-д ялын хугацаа дуусч суллагдсан,  ФА 86041711 регистрийн дугаартай, Боржигон овгийн Сүхбаатарын Анхбаяр.

 

С.Анхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдаад ялтай байх хугацаандаа 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 16-1 тоот Г.Мөнхбаярын гэрт орж 32 инчийн хэмжээтэй “Самсунг” загварын “ЛСД” зурагт хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Сүхбаатарын Анхбаярыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч С.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч С.Анхбаярт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч С.Анхбаярын цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Анхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Ялтан С.Анхбаяр давж заалдах гомдолдоо:

Миний бие нь анхан шатны шүүхээр орж 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Миний бие ээжтэйгээ хамт амьдардаг надаас өөр ээжийг минь харж хандах хүн байхгүй тул ялыг минь хөнгөлж өгнө үү. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шүүгдэгч С.Анхбаярын үйлдсэн хэрэг тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв..., шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Орхон аймгийн Прокурорын газраас С.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 261 дүгээр зүйлийн 261.1.д зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа дуусч суллагдсан бөгөөд ялтай байх хугацаанд буюу 2017 -04- 09-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 16-1 тоот Г.Мөнхбаярын гэрт орж 32 инчийн хэмжээтэй “Самсунг” загварын “ЛСД” зурагт хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх С.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Анхбаяр нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн учраас түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу шинээр мөрдөж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй бөгөөд энэ хуульд давтан гэсэн ойлголт байхгүй боловч тэрээр орон байранд нэвтэрч хулгай хийсэн байх тул хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, мөн түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэн тооцоход оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээ өөрчлөгдөхгүй байна.

 

Харин шүүгдэгч С.Анхбаяр хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон ахуй амьдралын хувьд өндөр настай эхийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2., 3., 4 дугаар заалтыг:

 

- Шүүгдэгч Боржигон овгийн Сүхбаатарын Анхбаярыг орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1. дугаар зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч С.Анхбаярыг 1 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д заасныг баримтлан шүүгдэгч С.Анхбаярт оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж.,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч С.Анхбаярын давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 87 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ЦЭЦЭГМАА

 

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

 

                                                                                                            Ц.ТУЯА