Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 357

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д.Г- ,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Б.Б.Б-, П.П.А-,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Ш.Ө-маа, Б.Цэрэнбат, Н.Баярмаа,

Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С-, Ж.Ж.Ц- /хохирогч/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ц-, П.С-, Ш.О-, Ш.Ө-, Ж.Ц- нарт холбогдох эрүүгийн 1918004210337 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 1-р баг Пионерийн 12-77 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш.Ц-

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 3-р баг Угалзын 1-5Б тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, П.С-

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр УБ хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 1-р баг Пионерийн 12-77 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш.О-

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 05-ны өдөр УБ хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, нийтийн ахуйн үйлчилгээнд зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг 66 бракийн 4 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш.Ө-

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймаг Дархан сум 1-р баг чулуун кариарын задгайл суудаг, урьд 2010 оны 08 сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Ж.Ц-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ш.Ш.Ц- Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас иргэн Б.Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол,

 

Яллагдагч Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С-, Ш.Ш.Ц- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг Дархан-2-т нутаглаж байсан иргэн Ж.Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, Ж.Ж.Ц- нар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан-2” гэх газраас иргэн П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Ж.Ж.Ц-, Ш.Ш.Ц-, Ш.Ш.О- нар бүлэглэн 2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин баг “Дархан-2” гэх газраас иргэн Д.Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ш.Ш.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Шүүгдэгч П.П.С- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

     Шүүгдэгч Ш.Ш.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч Ш.Ш.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч Ж.Ж.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гол руу адуугаа гаргахаар туугаад төмөр замын нүхэн гарцаар гаргахаар ирэхэд Ш.Ш.Ц- хэдэн адуу шахсан, нэг адууг барьж уясан, нэг адууг оосорлох гээд барьж чадахгүй байхаар нь би тэр адууг нь оосорлож өгөөд, явуулсан. Би хэний адууг барьж байгааг мэдээгүй, би өөрийнхөө адууг уг нүхэн гарцаар гаргаад гол руу гаргасан. Миний хувьд тэр адууг хулгайлахад оролцоогүй мөртлөө гэм бурууг хүлээх болоод байна шүү дээ.  Ягаан үнээ, алаг гунж, халиун бухыг хэнийх гэдгийг мэдэхгүй, Ш.Ш.Ц- мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би туугаад, аваачиж өгсөн” гэв.

            Хохирогч П.П.А- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манайх ДЦС-ын хаягдал усны далангийн хажууханд 9 жил болж байгаа бөгөөд манай адууг тэндхийн бүх хүн таньдаг юм. Өмнө нь манай адуунаас нэг ч хүн хулгайлж байгаагүй. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр худаг дээр ирэхэд н.А- гэх залуу танай адуунд шарга гүү, хүрэн гүү алга гэхээр нь үзэхэд үнэхээр байгаагүй бөгөөд хайгаад олдоогүй учир 2019 оны 05 дугаар сарын 29-ний орой 21:00 цагийн үед цагдаагийн газарт мэдэгдэж, тэмдэглүүлсэн. Цагдаа нар одоо адуугаа хайгаад хэрэггүй байх аа хулгай авсан байна гэж хэлж байсан. Манай тэр хоёр гүү бол бүтэн өвөлжингөө тэжээж онд оруулсан янзын тарган, хээлтэй гүү байсан юм. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай хадам хөгшин цус харвасан. Тэрнээс өмнө манай хадам аав шүүгдэгч Ж.Ж.Ц-тэй уулзаж, манай адууг мэднэ шүү дээ алга болчихлоо харсан уу гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Ж.Ж.Ц-ийнх манай адууг алга болохоос 3 хоногийн өмнө гол руу нүүсэн байдаг. Ж.Ж.Ц-тай манайх саахалт айл. Хэд хоногийн дараа адуу хулгайлсан хүмүүсийг оллоо гэсэн. Ж.Ж.Ц- нь манай ажилд тусалдаг, манай бүх адууг таних ёстой хүн. Миний 2 тооны гүүг хулгайлж надад 2,900,000 төгрөгийн хохирол учруулснаас 1 сая төгрөгийг Ш.Ш.Ц-, Ш.Ш.О- нараас авсан. Үлдэгдэл мөнгөө авбал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, дахин битгий хулгайн хэрэг хийгээрэй гэж хэлье. Би тэр шарга гүүг П.С- аймгийн Мөнххайрхан сумаас нэлээн үнэтэй худалдаж авсан юм” гэв.

            Хохирогч Б.Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ”...2019 оны 05 дугаар сарын 16-ны шөнө би хул алаг морио чөдөрлөж тавиад, 01:00 цагийн үед алдсан юм. 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Ш.Ш.Ө-ы ээжтэй хамт явж, П.П.А-гээс жороо шарга морийг худалдаж авсан. Би сайн морь унах дуртай хүн байгаа юм. Би тус морийг унаж байгаад 2 удаа булгиулаад унасан, ааштай морь байсан учир тэр хүрэн гүүгээр сольж аваад 6 хоног унаад, аргамжихаар алддаг юм байна гэж бодоод, хашаандаа сул тавиад, энэ хулгайч нарт алдсан юм байна. Ингээд нэг мөр 2 адуугаа алдчихлаа гэж гомдож байгаа хүндээ. Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О- нар хохирол төлсөн. Би адуугаа олдохгүй байх гэж бодоод 1,500,000 төгрөгөөр үнэлсэн. Үлдсэн хохирлоо гаргуулж авмаар байна,

   Хохирогч Ж.Ж.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ...”2019 оны 06 дугаар сард манай эцэг, эх Улаанбаатар хот руу явсан. Би ганцаараа малаа хараад үлдсэн юм. Сар өдрийг нь санахгүй байна өглөө босоход манай хоёр үнээ байхгүй байсан учир цагдаад мэдэгдсэн. Харин орой нь үхрийнхээ сэвсийг нь олсон. Яг хэн авсныг мэдээгүй” гэв.

 

Эрүүгийн  1918004210337 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ц.Ш.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019.06.09 ны орой 23 цагийн үед манай эхнэр Ш.О-, П.С-, Ш.Ө- нарын хамтаар миний 7824УНХ дугаарын ниссан тино маркийн машинтай төмсний бригад орчим явж адуу хулгай хийж ирэхээр явсан. Барилгын цэргийн 017-р ангийн туслах аж ахуйн тэнд байдаг айлуудын хамгийн наад талын айлын том торон хашаанд сул хүрэн зүсмийн байдас байхаар нь барьж аваад олсоор ногтлоод зайдан унаад явсан. Манай эхнэр Ш.О-, П.С-, Ш.Ө- нар миний машинтай түрүүлээд явсан. Би уг байдсыг унаад явсаар байгаад шөнө 03 цагийн үед древенд ирээд Х.Х-ын хашаанд ирээд Х.Х- бид 2 уг байдсыг нядалсан. 2019.06.10 ны өглөө Ш.Ө- хуучин Дарханы 18-н автобусны хажууд байдаг мал эмнэлгийн эмч Гэрэлцолмонгоос гарал үүслийн бичиг бичүүлэн авчирсан ингээд махны ченж дуудан адууны махаа өгсөн. Уг махны ченж надад махны үнэ гэж 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 15/,

“...2019 оны 06 сарын 04-ны өдөр Ж.Ц- нь манай хашаанд 3 тооны үхэр тууж ирээд хашиж орхиод энэ үхрийг битгий гаргаарай гэж ээж аавдаа хэлээрэй гэж захиад манай хүүхдүүдийг гэрт байхад үлдээгээд явсан байсан. Тэгээд би мэдээд Ж.Ц-тай утсаар ярихад халиун бухыг нь Ш.Ө- мөнгө болгож аваарай, алаг гунжийг нь надад мөнгө болгож өгөөрэй, ягаан гунжийг нь чи мөнгө болгоод аваарай гэж хэлсэн юм. Тэгээд би хашаандаа хонуулчихаад ягаан гунжийг нь авч үлдээд нөгөө хоёр үхрийг нь хашаанаасаа гаргаад явуулчихсан юм. Ягаан гунжийг нь махлаад зараад 500.000 төгрөг болгож авсан юм. 2019 оны 06 сарын 06-ны өглөө Ш.Ө- 94039598 дугаарын утаснаасаа миний 94105003 дугаарын утасруу залгаад урагшаа яваад Ж.Ц-ын үхрээс 2 үхэр аваад ирье гэхээр би дургүйцээд одоо больё гэхэд над руу Ш.Ө- нь “Яагаад новшроод байгаа юм бэ би та нарыг чадвал чадна шүү чамайг бол яаж л бол яаж л чадна шүү” гэсэн мессеж бичихээр нь би зөрүүлээд “ямар мессеж явуулаад байгаа юм бэ” гэхэд “Ж.Ц-ынх руу орой 2 үхэрт яваад ирье” гэхээр нь би за гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх 164/,

“...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 17-18 цагийн орчим би эхнэр Ш.О-, хадам эгч Ш.Ө- бид 3 миний машинтай Дархан-2 орчим төмөр замын нүхэн гүүрний харалдаа очсон тэнд шарга азаргатай 10 гаруй тооны адуу байсан. Түүнээс би шарга гүүг нь барьж авсан хүрэн гүүг нь барих гээд хөөж байхад Ш.Ө-ы хуучин нөхөр болох Ж.Ц- гэдэг залуу цагаан өнгийн мотоциклтой ирж хамт хөөж сартай хүрэн гүүг барьж өгсөн. Би машинд авч явсан уяагаар ногт хийж уг 2 тооны гүүг хөтөлж хашааруугаа явсан миний машиныг Ш.Ө- манай эхнэр Ш.О-тэй хамт унаж хашаанд ирсэн намайг уг 2 адууг хөтлөөд хашаанд орж ирэхэд Ш.Ө- машинтай ирчихсэн байсан би уг 2 адууг хашаандаа оруулж хашааны шонгоос уяасан. Ш.Ө- утсаар нэг хүнтэй яриад хүн дуудсан тэр хүн ирээд нэг адууг нь янзалсан би Ш.Ө-тай хамт нэг адууг нь янзалсан 04 цаг 30 минут болж байхад Ш.Ө- явлаа гээд гарсан би 06 цаг өнгөрч байхад Ш.Ө- руу залгаад махаа өгөх ченж олсон юм уу гэж асуухад махны ченж байна 99***878 дугаарын утас руу залгаад үзүүлээ гэж хэлсэн. Тэр хүнтэй нь яриад үзүүлсэн аваагүй. Өөр хүнд дамжуулж өгсөн мөнгөө аваад Ш.Ө- дээр очоод 2 хувааж надад 880.000 төгрөг өгсөн Ш.Ө- бас 880.000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1-р хх 232/,

Шүүгдэгч П.П.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ш.Ө-, Ш.О-, Ш.Ц- бид 4 Ш.Ц-ийн машинтай Дарханаас зүүн тийшээ хуучнаар 017 дугаар цэргийн туслах аж ахуйн цаана очоод нэг морины хажууд очоод өдөр харсан морь энд байгаа гэсэн чинь нохой хуцаад байхаар цаашаа хэсэг явж байгаад буцаж яваад 017 ангийн туслах аж ахуйн хажууд нэг айлын хашаанд морь байна гээд Ш.Ц- машинаас буугаад Ш.Ц-ийн машиныг Ш.Ө- жолоодоод Ш.О- бид 3 буцаад Дархан чиглэж яваад древенд Х-нд ирсэн. Би Х-нд ирээд хэсэг байж байгаад 66-р брак луу гэрлүүгээ хариад амарсан. Манай хамтран амьдрагч Ш.Ө- Х.Х-ынд унтаад үлдсэн. 2019.06.10-нд өглөө 06 цагт ажил дээрээ очоод цагаа бүртгүүлчихээд байж байтал манай мастер чи одоо жоохон амарч бай гэхээр нь гэртээ харьсан. Хариад байж байтал Ш.О- утсаар яриад малын гарал үүслийн бичиг хэрэгтэй байна гэхээр нь хуучин Дарханы 18-н буудлын хажууд байдаг мал эмнэлэг рүү Ш.Ө- бид 2 хамт яваад малын гарал үүслийн бичиг аваад Ш.Ө- малын гарал үүслийн бичгийг Ш.Ц-д хүргэж өгөхөөр явсан би тэндээсээ шууд ажил руугаа явсан” гэх мэдүүлэг / 1-р хх 17/,

“...2019 оны 06 сарын 06-ны орой 21 цаг өнгөрч байхад 94105003 дугаарын утсаар Ш.О- надтай яриад Ц- бид хоёр бэлэн байна нөгөө юмандаа явах юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр тэгвэл яваад очъё гэж хэлсэн. Тэгээд 23 цагийн орчим Дархан сумын 6 дугаар баг 66 дугаар брак 04 тоотод байх гэрээсээ хамтран амьдрагч Ш.Ө- бид 2 алхаад Дархан сумын 1-р баг Чулуутын 3-47 тоотод Ш.Ц-ийн гэрт ирсэн. Тэгээд тэдний гэрт байж байгаад 01 цагийн үед Ш.Ц-ийн 78-24 УНХ дугаарын машинтай Ш.Ц- Ш.О-, Ш.Ө- бид 4 яваад Дархан-2 явдаг замын хажуугийн далангийн хажууд зусаж байгаа айлуудын малын хажууд очоод Ш.Ө- Ш.О-тэй хамт машинаас бууж хэсэг байж байгаад 2 тооны улаан халзан зүсмийн шүдлэн үхэр тууж машин луу ойртуулсан тэгээд Ш.Ц- бид 2 машинаас бууж тэр 2 үхрийг тууж явсан. Ш.Ө- Ш.Ц-ийн машиныг бариад Ш.О-тэй хамт явсан. Үхрээ туугаад хашаа луу нь оруулахад Ш.Ө-, Ш.О- хоёр ирчихсэн байсан.Тэгээд Ш.Ц- бид хоёр үхрийг төхөөрч дуусаад махыг нь байшинд оруулсан. Өглөө би 06 цаг болж байхад ажилдаа явсан. Ш.Ө-, Ш.Ц-, Ш.О- тэр хэд үлдсэн” гэх мэдүүлэг  /1-р хх 152/,

Шүүгдэгч Ш.Ш.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ш.Ц-, П.С-, Ш.Ө- бид дөрөв 017 дугаар цэргийн ангийн туслах аж ахуйн тэнд очсон. Очоод машинаас Ш.Ө- эгч буугаад би юм харчихаад ирье гээд яваад эргэж ирээд манай нөхөр Ш.Ц-ийг дуудаж уулзаж байгаад нэг хашаараа руу манай нөхөр Ш.Ц- ороод нэг хүрэн зүсмийн адуу хөтлөөд гараад ирсэн. Тэгтэл Ш.Ө- манай нөхөр Ш.Ц-ийг унаад эндээс холдоодох би машиныг чинь жолоодоод явна гэж хэлсэн. Ш.Ө- намайг утсаа нөхөртөө өг гээд миний утсыг Ш.Ц-д өгүүлээд явсан. Ш.Ө- утсаараа Ш.Ц- рүү залгаад одоо наадахыг чинь хаана очиж янзлах уу гээд байсан. Тэгээд Ш.Ө- танай хашаанд аваачад янзалья гэхээр нь би уурласан юм. Тэгээд манай нөхөр Х.Х-ыг гуйгаад хашаанд нь нөгөө хүрэн зүсмийн адуугаа аваачсан. Би тэндээсээ шууд гэртээ харьсан. 2019.06.10-нд өглөө 07 цагт Ш.Ө- над руу яриад чи адууны мах ченжэд өгөөдөх би ажилруугаа явлаа авах хүнд нь хэлсэн байгаа гэсэн” гэх мэдүүлэг /1-р хх 25/,

“...Ш.Ө- өөрийн 94039598 дугаарын утаснаас миний 94***003 дугаарын утас руу залгаад “Машинаараа юманд яваад өгөөч бензин болон явсан хөлсийг нь өгнө” л гэж яриад байсан манай нөхөр Ш.Ц- машин тэрэг болохгүй байгаа гээд дургүйцсан чинь Ш.Ө- нь утаснаасаа 4-5 удаа Та хоёрыг дарамтлана чадна, надад новширлоо, үнэд орлоо, байнга ийм байхыг чинь харна барина гэсэн утгатай мессеж бичээд байна гэсэн. Тэгэхээр нь би нөхөр Ш.Ц-тэй ярилцаж байгаад Ш.Ө- руу яриад уулзъя юу болоод яагаад байгаа юм асууя гэж хэлээд Ш.Ц-ийг Ш.Ө- руу утсаар яриулахад Ш.Ө- нь би танайд очиж байна гэж хэлээд манай гэрт 22 цаг өнгөрч байхад ирэхдээ П.С-, Дашка, Ш.Ө- гурав хамт ирсэн. Орж ирээд хэсэг дуугай суугаад байхаар нь Ш.Ц- юу болоод яагаад байгаан гэж асуухад Ш.Ө- нь Ж.Ц- ирээд 2 шүдлэн үхэр ав гэсэн яваад өг гэхээр нь Ш.Ц- машин болохгүй байгаа гэж хэлэхэд ядаж дөхүүлээд өгчих яаж тийшээ алхах юм гээд гуйгаад шаналгаад байхаар нь Ж.Ц-ийнх руу явж байгаад Ж.Ц-ын гэрээс нэлээн зайтай зогсоод машинд Дашка, П.С-, Ш.Ц- гурав үлдээд Би Ш.Ө-тай хамт Ж.Ц-ын гэрийн гаднаас 2 үхэр туугаад машин руу дөхүүлээд цаашаа П.С-, Дашка, Ш.Ц- гурав туусан юм” гэх мэдүүлэг /1-р хх 170/,

“...Дархан-2 орчим төмөр замын нүхэн гүүрний харалдаа очсон. Тэнд шарга азаргатай 10 гаран тооны адуу байсан. Ш.Ө- эгч бид 2 машинаас бууж уг адуунуудыг нүхэн гүүр лүү шахаж түүнээс Ш.Ц- шарга гүүг барьж авсан. Бусад адууг нь алдсан. Ингээд явах гэж байхад нүхэн гүүрний зүүн тал мотоциклтой хүн ирсэн. Тэр нь манай хүргэн Ж.Ц- байсан. Дахиж тэр хэдэн адууг манай нөхөр болон Ж.Ц- хөөж ирсэн. Тэгээд Ж.Ц- сартай хүрэн гүүг нь барьж авсан. Ж.Ц- ах наад 2 адуугаа хашааруугаа аваад яв гээд өөрөө яваад өгсөн. Манай нөхөр уг 2 адууг хөтлөөд хашааруугаа явсан. ...Ш.Ө- эгч 3 эрэгтэй 2 эмэгтэй хүн дагуулж ирсэн. Манай нөхөр тэр хүмүүстэй нийлж тэр 2 адууг янзалсан” гэх мэдүүлэг /1-р хх 234/,

“...Ж.Ц- Ш.Ц- 2 хоорондоо юм ярьж байгаад төмөр замын нүхэн гарцны наад талд хэдэн үхэр гарч ирж байсан юм энэ үхэр дотор халиун бух ягаан үнээ, нэг алаг үхэр байгаа та хоёр тэр гурван үхрийг туугаад гэрийнхээ хашаанд хүргээд хашчих нэгийг нь зараад надад мөнгө болгоод өгөөрэй, нэгийг нь Ш.Ө-д өгөөрэй, үлдсэнийг та 2 зараад аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь бид үхрийг туугаад төмөр замын нүхэн гарцаар гараад туугаад явсан чинь ийш тийшээ зугтаад байхаар нь Ш.Ө- эгч рүү залгаад энэ гурван үхэр чинь талын нэг тараад гүйгээд байна бид 2 хаячихаад гэрлүүгээ харьж байна гэж хэлсэн. Тэгсэн Ж.Ц- ах гурван үхрийг халзан морьтой хөөж ирээд манайд хашсан гэж гэрт үлдсэн манай хүүхдүүд хэлсэн. Тэгэхээр нь би Ж.Ц- руу залгаад 3 үхрээ авч ирээд хашсан юм уу. Энэ 3 үхрийг яах юм бэ гэж асуухад Ш.Ө-аас асуу нэгийг нь зараад надад мөнгийг нь өгөөрэй, нэгийг нь Ш.Ө-д өг, нөгөө үлдсэнийг та 2 аваарай гэж хэлсэн. Маргааш өглөө нь 05 цагийн үед Ш.Ө- руу залгаад нар гарчихлаа энэ 3 үхрийг яах юм бэ гэж асуухад наад 3 үхрээ гаргаад явуул гэж хэлсэн юм. Тэгэхээр нь бид хоёр алаг гунж, халиун бух 2-ыг гаргаж явуулаад ягаан үхрийг авч үлдээд нядалсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх 117/,

Шүүгдэгч Ш.Ш.Ө-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Шөнө 23 цаг өнгөрч байхад Ш.О- миний утас руу залгаад аниа бид 2-н яриад байсан юманд явах юм уу гэхээр нь би машиныг чинь барьж явна шүү гэж хэлээд хамтран амьдрагч П.С-ыг хамт явъя гээд Ш.О-, Ш.Ц- нарын хамтаар төмсний бригадаас цаашаа яваад 017-р ангийн туслах аж ахуйн тэнд очоод Ш.Ц- миний авах гэж байгаа адуу энэ гээд нэг аргамжаатай бор морь харуулсан. Тэгэхээр нь би яах юм бэ наана чинь нохой, шувуу ихтэй юм байна гээд буцаад 2 хашааны голоор нь ороод явж байхад айлын торон хашаанд нэг адуу байхаар нь Ш.Ц- үүнийг аваад явчих уу гэхээр нь өөрсдөө мэд гэсэн чинь Ш.Ц- буугаад үлдсэн. Би Ш.Ц-ийн 7824УНХ улсын дугаартай ниссан тино маркийн машиныг нь жолоодоод П.С-, Ш.О- бид гурав Х.Х-ын гэрт нь очоод би унтсан. Манай хамтран амьдрагч П.С- 66-р бракруу гэртээ харьж унтана гээд явсан. 2019.06.10 нд өглөө 05 цаг өнгөрөөд сэрээд харсан чинь Ш.Ц-, Х.Х-, Ш.О- нар Ш.Ц-ийн авч ирсэн адууг нядлаад дуусч байсан. Ингээд би өглөө эрт ажил руугаа очиж цагаа бүртгүүлчихээд ажилгүй гэхээр нь гэртээ хариад байж байхад Ш.О- миний утасруу залгаад гарал үүсэлгүй бол авахгүй гээд байна гарал үүсэл авч ирээд өгчих гэсэн. Тэгэхээр нь П.С- бид 2 хуучин Дарханы 18-н буудлын хажууд байдаг малын эмчээс гарал үүсэлийн бичиг бичүүлж аваад би Ш.Ц-д гарал үүслийх нь бичгийг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 16/,

“...2019 оны 06 дугаар сарын 06-ны орой 21 цаг өнгөрч байхад 94105003 дугаарын утсаар манай дүү Ш.О- надтай яриад Ш.Ц- бид 2 бэлэн байна нөгөө юмандаа явах уу гэж хэлсэн тэгэхээр нь би П.С- бид 2 яваад очъё гээд Дархан сумын 6 дугаар баг 66 дугаар бракт байх гэрээсээ гараад алхаж яваад Ш.Ц-, Ш.О- нарын гэр болох Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын 3-47 тоот хашаанд нь ирж гэрт нь байж байгаад 01 цагийн үед Ш.Ц-ийн 78-24 УНХ дугаарын машинтай Ш.Ц-, Ш.О-, П.С- бид 4 яваад Дархан-2 явдаг замын хажуугийн далангийн хажууд зусаж байгаа айлуудын малын хажууд очоод би Ш.О-тэй хамт өвс идэж байсан хэсэг үхрээс 2 тооны улаан халзан зүсмийн шүдлэн үхэр тууж машин луу ойртуулсан. Тэгээд П.С-, Ш.Ц- нар машинаас буугаад тэр хоёр үхрийг туугаад явсан. Би Ш.Ц-ийн машиныг унаад Ш.О-тэй хамт гэр лүү нь түрүүлээд явсан ирээд гэрт нь байж байхад 30-40 минутын дараа П.С- Ш.Ц- хоёр хашаа руу үхэр туугаад ороод ирсэн би Ш.Ц-ийн гэрээс гараагүй Ш.Ц-, П.С- нар байшингийн хажууд авч ирсэн хоёр шүдлэн үхрээ янзалсан махыг нь байшинд оруулсан” гэх мэдүүлэг /1-р хх 150/,

“...Дархан-2 орчим төмөр замын доогуур мал гардаг нүхэн гүүрний харалдаа очоод Ш.Ц- бууж би машиныг нь барьж Ш.Ц-ийн эхнэр Ш.О-тай хамт гэр лүү нь явсан. Гэрт нь очоод 2 цаг гаруй болсны дараа Ш.Ц- 2 тооны адуу хөтлөөд ороод ирсэн. ...Тэгээд харанхуй болохоор нь Ш.Ц- тэр 2 адууг ээлжлээд нядалж эхэлсэн. Би эхнэр Ш.О-тэй нь хамт нядалж байгаа 2 адууны гэдсийг янзалсан. Махыг нь байшинд оруулсан” гэх мэдүүлэг /1-р хх 230/,

Шүүгдэгч Ж.Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20 цаг өнгөрч байхад  Ш.Ц- нүхэн гүүрний цаанаас 12 тооны адуу туугаад гараад ирсэн. Би наанаас нь өөрийнхөө адуугаар шахсан. Тэгээд хөдөлгөөнгүй болгосон. Ш.Ц- 1 шарга гүү бариад уяачихсан байсан. Би наанаас нь шахаж өгсний дараа нь сартай зээрд халзан гүүг Ш.Ц- уяагаар оосорлож барьж авсан. Би өөрөө адуугаа нүхэн гүүрээр гаргаад гэрлүүгээ явсан. Ш.Ц- тэр адууг аваад явсан” гэх мэдүүлэг /1-р хх 228/,

“...Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ гэмт хэрэгт хамааралгүй. Энэ хэргийн талаар би мэдэхгүй. Өмнө нь Инжинаш хошууч надаас тулгаж мэдүүлэг авсан болохоор  гомдолтой байна. Чи үүнийг аваад мөнгө төгрөгийг нь идчихсэн юм бишүү гэхээр нь би наад адууны асуудалд оролцоогүй гэсэн чинь яахараа мэддэггүй юм чиний найз Ш.Ц- чинь надад бүгдийг хэлсэн. Энэ цаасан дээр байна гээд үхрийн толгойны зураг үзүүлсэн. Чулуун карьераас үйлдвэрийн ард талд Сүлд овооны зүүн хойд зүгт хонь үхэртэйгээ ганцаараа байсан.” гэх мэдүүлэг / 2-р хх 12/

“...Манай эхнэр Ш.Ө-ыг өрөнд ороод байна гэж надад хэлсэн юм. Эхнэр бид 2 тус тусдаа амьдардаг. Миний 4 хүүхдийг харж ханддаг болохоор туслах гэж мөн Ш.Ц- банкны өртэй гэж ярьж байсныг санаад 2019 оны 06 сарын 04-ны орой Ш.Ц-тэй утсаар ярьсан чинь Ш.Ц- манай хашаанд үхрээ хөөгөөд ир гэж ярьсан. Би энэ үдэш өөрийн хүргэн Д.Д.Г-ийн халиун бух, хүрэн алаг гунж ягаан үнээ зэрэг 3 тооны үхрийг Дархан-2-ын нүхэн гүүрний тэндээс тууж древэн дэх Ш.Ц-ийн хашаанд тууж хүргэж өгсөн юм. Маргааш өглөө нь нь утсаар ярихад халиун бух, хүрэн алаг гунж 2-ыг нядлаагүй хашаанаас гаргасан, харин ягаан үнээг нь нядалсан талаар надад хэлсэн юм.” гэх мэдүүлэг /2-р хх 105/,

            Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сумын 2-р баг 017 дугаар ангийн туслах аж ахуй гэж нэрлэдэг газар мал маллаж амьдардаг юм. Хашаандаа хүрэн зээрд зүсмийн гүүгээ сул тавьсан байсныг 2019 оны 06 сарын 09-с 10-нд шилжих шөнө хулгай авсан байсан учир Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хүрэн зээрд зүсмийн 6 настай гүү байгаа юм. Энэ гүүг 2019 оны 05 сарын сүүлээр хүнээс худалдаж авч байсан юм. Би унаж байгаад нурууг нь аваад одоо уг шарх нь эдгэж байгаа шинэ сорвитой байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх 13/,

 

            Хохирогч Ж.Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 06-ны орой би хэдэн үхрээ саасан мал бүрэн байсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 05 цагт босоод үхрээ саах гэтэл үхэр дотор байсан Улаан халзан, Хүрэн халзан зүсмийн 2 тооны шүдлэн үхэр байхгүй байсан тэгээд ойр орчмоороо хайгаад олоогүй маргааш өглөө Малчин баг 3 шар хараа голын эрэг орчмоор хайж явсан олоогүй дурангаар ойр орчим харж байхад хогон дээр үхэр овоороод байхаар нь очиж үзэхэд нэг цагаан шуудайнд үхрийн гэдэс хийгээд амыг нь боочихсон байсан мөн хажууд нь 8 ширхэг шийр, 2 үхрийн шир байсан уг 2 үхрийн шир нь манай алга болоод хайгаад байгаа 2 үхрийн шир мөн байсан тэгээд цагдаагийн газарт мэдэгдсэн юм.” гэх мэдүүлэг /1-р хх 145/,

 

            Хохирогч П.П.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 13-14 цагийн үед өөрийнхөө адууг шалгахад хээлтэй шарга гүү, хүрэн гүү хоёр байхгүй бусад нь худаг руу явж байсан. Тэгээд хадам эцэг Г- хамт алга болсон 2 адуугаа чулуун каррер орчим эрэлд гараад 2019 оны 5-р сарын 29-ний орой 21 цаг хүртэл хайгаад олдохгүй болохоор нь 22 цагийн үед тов цагдаа дээр ирж өргөдөл өгч бүртгүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх 226/,

 

Хохирогч Д.Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн малчин баг Дархан-2 гэх газар мал маллан амьдардаг юм. Тэгсэн 2019 оны 06 сарын 05-ны өглөө 08 цагийн үед үхрээ саагаад бэлчээрт гаргасан. Тэгээд би тухайн өдөр Дарханд төвд ажилтай явж байгаад 16 цагийн үед гэртээ ирэхэд манай үхэрнүүд ирчихсэн байсан. Тэгээд үхрээ бүртгэхэд ягаан гунж, халиун бух, цагаан бяруу, алаг гунж 4 тооны үхэр алга байсан. Тэгэхээр нь би үхэрнүүдээ Дархан-2 хавиар хайгаад олоогүй юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2015 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 06 цаг өнгөрч байхад тосгоны хуучин будааны замаар халиун бух, цагаан бяруу, алаг гунж 3 ирж байгаа нь харагдсан. Тэгэхээр нь тосож аваад үхэртэйгээ нийлүүлээд ягаан гунж хайж эхлээд олдохгүй байсан болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /2-р хх 101/,

 

            Гэрч Д.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Урд шөнө буюу 2019 оны 6 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө 01-02 цагийн хооронд манай хашаа руу гэрэл тусахаар нь хартал ховдын хороолол чигтээ нэг машин цааш явж байгаа гэрэл харагдсан. Их хол байсан тул ямар байсныг нь хараагүй” гэх мэдүүлэг /1-р хх 19/,

 

Гэрч Б.Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...2019.06.10 нд үүрээр 05 цагийн үед надруу Ш.Ц- 99371694 дугаарын утаснаас миний 94***096 дугаарлуу залгаад танай хашаанд нэг адуу оруулаад нядлах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь ямар учиртай адуу юм бэ гэсэн чинь ямарч асуудалгүй хулгайн адуу биш гэж хэлсэн. Тэгээд намайг адуу нядалхад барилцаад өгөөч гэхээр нь би барилцаж өгсөн. Уг адууг Ш.Ө-, Ш.Ц- бид гурав хамт нядалсан. Адуугаа нядалж дуусаад толгой, шир, шийр, гэдсийг хамт булалцаад өг гэхээр нь манай хашааны хогын цэгийн хажууд нүх ухаад би хамт булалцаж өгсөн юм. Тэгээд би тэндээсээ ажилдаа шууд явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 28/,

 

Гэрч Д.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019.06.10 нд Хуучин бирж дээр мах зардаг Нандиа та завтай бол древенээс адууны мах үзээд авчихаач гээд нэг утасны дугаар өгсөн юм. Ингээд уг өгсөн утас руу залгахад адууны мах байна гэхээр нь очиж үзээд авъя гэж яриад уулзахаар болсон. Древенийн 6-н буудлын хажуугийн дэлгүүрийн урд эрэгтэй, эмэгтэй 2 зогсож байсан тэр 2 хүн машин асахаа байчихлаа гэхээр нь очиж махыг нь үзэхээр тэр 2 хүн зам заагаад гэр хороолол дундуур явж байгаад нэг хашаанд очиж саарал өнгийн 7824 УНХ дугаартай машины ард адууны мах ачсан байсан. Махыг нь үзээд 600,000 төгрөгөөр авахаар тохирч мөнгийг нь бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 28/,

 

Гэрч Д.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ Ш.Ө- гээд байгаа эмэгтэй надруу утсаар яриад 2 жижиг үхрийн мах байна авах уу гэхээр нь бичиг баримттайгаа бол авъя гэж хэлсэн чинь байгаа байгаа гээд удалгүй нэр усыг нь ч мэдэхгүй харж байгаагүй эрэгтэй эмэгтэй 2 хүн Буян захын бильяардтай талд над руу ирчихлээ гээд утсаар ярьсан. Бодвол миний утасны дугаарыг энэ Ө- гэх эмэгтэй өгсөн юм байлгүй. Тэгээд би гарч очоод нөгөө эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй уулзахад цагаан саарал өнгийн ниссан тино маркийн машины багажинд ачиж авч ирсэн байсан. Машины багажнаас 2 үхрийн махыг нь аваад тэрэгчин дээр очоод хяналтын жин дээр жинлэж үзэхэд нэг нь 60 гаран кг нөгөөх нь 70 гаранхан кг жинтэй мах байсан. Тэгээд гарал үүслийн гэрчилгээг нь хураалгаж татвар хураамжийг нь төлөөд би 1 килограммыг нь 6.000 төгрөгөөр бодож аваад 700.000 гаран мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн надаас мөнгөө бэлнээр аваад л яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 156/,

 

Гэрч Д.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ Ш.Ө- гэх эмэгтэй над руу утсаар яриад 2 адууны мах байна авах уу гэж асуухаар нь эгч нь адууны мах авдаггүй харин зүгээр адууны мах авдаг хүнд хэлж өгье гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьсны дараа өмнө над дээр ирж үхрийн мах зарсан хүүхэд дагуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ниссан тино маркийн машинтайгаа ирээд уулзахаар нь буян захын хойд талын биллярдын ард талд байдаг 2 давхар адууны мах авдаг Э- дээр дагуулж очоод махыг нь үзүүлж харуулаад уулзуулж өгсөн. Тэгээд тэд нар махаа үзүүлж харуулаад жинлэж бариад мөнгө хөлсөө тохироод зарсан байхаа. Би зүгээр хооронд нь уулзуулж өгөөд л явсан” гэх мэдүүлэг /1-р хх 238/,

 

Гэрч А.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БВЕТМОН ХХК-ны мал эмнэлэг дээр сууж байхад гаднаас 6 дугаар сарын 6-ны өдөр үхрийн 1 гулууз маханд гэрчилгээ бичүүлж авсан залуу дахин орж ирээд хар байдас адууны гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авмаар байна гэхээр нь өмнө нь нэг удаа бичүүлж авсан болохоор нь асуудалгүй байх гэж бодоод гарал үүслийн гэрчилгээг П.С- гэх хүний нэр дээр өмнө бичүүлж байсан машин болох 78-24 УНХ улсын дугаартай машин жолооч Ш.Ц- гэж бичиж тэмдэглэн гарал үүслийн гэрчилгээг олгосон” гэх мэдүүлэг /1-р хх 29/,  ...2019 оны 06 сарын 06-ны өдөр БВ**МОН ХХК-ны мал эмнэлэг дээр сууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд танай эхнэртэй утсаар ярьсан эхнэр чинь манай багийнх гарал үүслийн гэрчилгээг нь бичээд өгчих гэсэн гэхээр нь асуух гээд эхнэр лүү утсаар залгахад манай эхнэр утсаа авахгүй болохоор нь хулгайн мах биш биз дээ гэж асуухад биш гэхээр нь за найдвартай биз арай ч хулгайн мах авч ирээгүй биз гэж бодоод гэрчилгээ гаргаж өгсөн. Уг гэрчилгээг хүрэн эр үхрийн гулууз 1 ширхэг маханд бичиж өгөөд явуулсан. Тээвэрлэж явах тээврийн хэрэгсэл дээр 78-24 УНХ улсын дугаартай машинтай Ш.Ц- гэх жолоочтой гэж бичиж тэмдэглүүлсэн харин аж ахуй нэгж иргэний хаяг дээр Төмөрбаатар овогтой П.С- гэх хүний нэр дээр бичүүлж авсан” гэх мэдүүлэг /1-р хх 157/,

 

Гэрч О.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын сүүлчээр гадуур малын вакцин хийж яваад гэртээ орой 21 цагийн үед ирээд удаагүй байхад манай урд талын айлын урд талд нүүж ирээд удаагүй айлын эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд махны гарал үүслийн бичиг авах гэсэн юм гэхээр нь би ямар мал юм бэ гэж асуухад адууны гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн юм гэхээр нь би танайх “А” данс бүртгэл байхгүй шүү дээ гэж хэлэхэд цуг явж байсан эмэгтэй нь манай дүү 18 буюу малчин баг дээр “А” данстай тэдний хоёр адуу байгаа юм гэж хэлэхээр би үнэхээр Дархан-Уул аймаг дархан сумын малчин багт “А” даснтай юм бол гэрчилгээг нь бичиж өгье гэж хэлээд малын махных нь гэрчилгээг бичиж өгсөн. Бичиж өгөхдөө ямар нэг асуудалтай хулгайн малын мах юм биш биздээ гэж асуухад ямар ч асуудалгүй гэж хэлсэн болохоор нь гэрчилгээг нь бичиж өгсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх 236/,

 

Гэрч Ч.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хойд зах дээр олон жил наймаа хийж байгаа махны ченж О- эгч ирээд адууны гулууз мах 2 бүтнийг худалдаж авсан. Нийт 296 кг жинтэй 2 ширхэг адууны мах худапдаж авсан юм. Уг адууны мах нь гарал үүслийн гэрчилгээтэй байсан. Тухайн үедээ гэрчилгээг нь үзэж хараад махны ченжээс авсан учир ямар нэг зүйл бодож саналгүй авсан” гэх мэдүүлэг /1-р хх 238/,

 

Гэрч С.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн үед Чулуун карьерын урд худгаас ус уухаар адуу ирэхэд хээлтэй шарга гүү, хүрэн гүү хоёр байхгүй байсныг хараад адуугаа хүргэн хүү П.А-гийн хамт хайж байгаад олдохгүй болохоор нь 5 сарын 29-ний орой цагдаа дээр өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 239/,

 

Гэрч М.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө над руу утсаар яриад деревнийн мал эмнэлгийн энд хүрээд ирээч манай Ш.Ц- гэх ах 2 адуу авч ирсэн та ирээд туслаад өгөөч гэж гуйхаар нь би заза гуйгаад байгаа юм бол тэгье гэж хэлээд дрэвэнгийн мал эмнэлгийн хажууд очихдоо дрэвэнгийн тэрүүгээр явж байдаг зүс мэдэх 2 залууг хамт яваад туслаад өгөөч гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд очсон чинь Ш.Ц- гэдэг ахын гэртэй хашаанд 2 адуу оруулчихсан байсан тэгээд Ш.Ө- надад ямар ч хулгайн мал биш асуудалгүй уяа энэ тэрээс барилцаад туслаад өг гэхээр нь би уяанаас нь барьж тусалсан. Надтай хамт очсон хүмүүс ч ойр зуурын ажилд нь туслаад л явсан. Тэнд байсан адуугаа Ш.Ө-, Ш.Ц- гэх хүмүүс өөрсдөө нядалсан” гэх мэдүүлэг /2-р хх 31

 

Гэрч М.Н-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 6-р сарын 05-ны өглөө манай мах шулдаг С- гэж залуу тэнд нэг үхэр байна очиж үзэх үү гэхээр нь деревнь очиж үзсэн. Тэгээд туранхай юм байна. Хямдхан авна шүү гарал үүслийн гэрчилгээ нь хаана байгаа юм гэхэд ээжийн бие гэнэт муудаад гарал үүслийн гэрчилгээгээ авч амжсангүй гэж хэлсэн. Би тэр үхрийн махыг 500 000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /2-р хх 114/,

                                               

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх 2, 135, 214, 2-р хх 83/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 3-8, 136-141 /,

Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 216-220/,

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /1-р хх 63, 185, 2-р хх 15, 38, 133, 140/,

Мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн 00058584 дугаартай гэрчилгээ /1-р хх 72/, 00058554 дугаартай гэрчилгээ /1-р хх 197/, 00021210 дугаартай гэрчилгээ /2-р хх 19/,

Шүүгдэгч Ж.Ж.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх 73-75, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх 76-80/,

Шүүгдэгч Ш.Ш.Ө-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын албан тоот, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Ц.Д-, Ц.Д-, Ц.Д-, Ц.Д- нарын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх 82-91/,

Шүүгдэгч Ш.О- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, Ц.Т-, Ц.А-, Ц.О-, Ц.Т-, Ц.О- нарын төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх 92-101/,

Шүүгдэгч Ш.Ш.Ц-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн түр зөвшөөрөл /1-р хх 102-108/,

Шүүгдэгч П.П.С-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх 109-113/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /2-р хх 32, 35, 87, 90/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх 44-48/,

Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С-, Ж.Ж.Ц- нарын арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /2-р хх 55-64/,

Дархан-Уул аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын тодорхойлолт /2-р хх 66/,

М.Н-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 94-95/,

Ш.О- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх 98/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, Ж.Ж.Ц- нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан-2” гэх газраас хохирогч П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ж.Ж.Ц- нар нь бүлэглэн 2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин баг “Дархан-2” гэх газраас хохирогч Д.Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5 800 000 төгрөгийн хохирол учруулсан

Шүүгдэгч Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С-, Ш.Ш.Ц- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг Дархан-2-т нутаглаж байсан хохирогч Ж.Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Ш.Ц- Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С- нар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас хохирогч Б.Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

Гэрч Б.Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “...2019.06.10 нд үүрээр 05 цагийн үед надруу Ш.Ц- 99371694 дугаарын утаснаас миний 94053096 дугаарлуу залгаад танай хашаанд нэг адуу оруулаад нядлах шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь ямар учиртай адуу юм бэ гэсэн чинь ямарч асуудалгүй хулгайн адуу биш гэж хэлсэн. Тэгээд намайг адуу нядалхад барилцаад өгөөч гэхээр нь би барилцаж өгсөн. Уг адууг Ш.Ө-, Ш.Ц- бид гурав хамт нядалсан. Адуугаа нядалж дуусаад толгой, шир, шийр, гэдсийг хамт булалцаад өг гэхээр нь манай хашааны хогын цэгийн хажууд нүх ухаад би хамт булалцаж өгсөн юм. Тэгээд би тэндээсээ ажилдаа шууд явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 28/,

гэрч Д.Мухааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Древенийн 6-н буудлын хажуугийн дэлгүүрийн урд эрэгтэй, эмэгтэй 2 зогсож байсан тэр 2 хүн машин асахаа байчихлаа гэхээр нь очиж махыг нь үзэхээр тэр 2 хүн зам заагаад гэр хороолол дундуур явж байгаад нэг хашаанд очиж саарал өнгийн 7824 УНХ дугаартай машины ард адууны мах ачсан байсан. Махыг нь үзээд 600,000 төгрөгөөр авахаар тохирч мөнгийг нь бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 28/,

гэрч А.Намхайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр БВЕТМОН ХХК-ны мал эмнэлэг дээр сууж байхад гаднаас 6 дугаар сарын 6-ны өдөр үхрийн 1 гулууз маханд гэрчилгээ бичүүлж авсан залуу дахин орж ирээд хар байдас адууны гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авмаар байна гэхээр нь өмнө нь нэг удаа бичүүлж авсан болохоор нь асуудалгүй байх гэж бодоод гарал үүслийн гэрчилгээг П.С- гэх хүний нэр дээр өмнө бичүүлж байсан машин болох 78-94 УНХ улсын дугаартай машин жолооч Ш.Ц- гэж бичиж тэмдэглэн гарал үүслийн гэрчилгээг олгосон” гэх мэдүүлэг /1-р хх 29/,

...2019 оны 06 сарын 06-ны өдөр БВ**МОН ХХК-ны мал эмнэлэг дээр сууж байхад гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд танай эхнэртэй утсаар ярьсан эхнэр чинь манай багийнх гарал үүслийн гэрчилгээг нь бичээд өгчих гэсэн гэхээр нь асуух гээд эхнэр лүү утсаар залгахад манай эхнэр утсаа авахгүй болохоор нь хулгайн мах биш биз дээ гэж асуухад биш гэхээр нь за найдвартай биз арай ч хулгайн мах авч ирээгүй биз гэж бодоод гэрчилгээ гаргаж өгсөн. Уг гэрчилгээг хүрэн эр үхрийн гулууз 1 ширхэг маханд бичиж өгөөд явуулсан. Тээвэрлэж явах тээврийн хэрэгсэл дээр 7**4 УНХ улсын дугаартай машинтай Ш.Ц- гэх жолоочтой гэж бичиж тэмдэглүүлсэн харин аж ахуй нэгж иргэний хаяг дээр Төмөрбаатар овогтой П.С- гэх хүний нэр дээр бичүүлж авсан” гэх мэдүүлэг /1-р хх 157/,

гэрч О.Цогзолмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирээд махны гарал үүслийн бичиг авах гэсэн юм гэхээр нь би ямар мал юм бэ гэж асуухад адууны гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн юм гэхээр нь би танайх “А” данс бүртгэл байхгүй шүү дээ гэж хэлэхэд цуг явж байсан эмэгтэй нь манай дүү 18 буюу малчин баг дээр “А” данстай тэдний хоёр адуу байгаа юм гэж хэлэхээр би үнэхээр Дархан-Уул аймаг дархан сумын малчин багт “А” данстай юм бол гэрчилгээг нь бичиж өгье гэж хэлээд малын махных нь гэрчилгээг бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх 236/,

гэрч Д.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ Ш.Ө- гээд байгаа эмэгтэй надруу утсаар яриад 2 жижиг үхрийн мах байна авах уу гэхээр нь бичиг баримттайгаа бол авъя гэж хэлсэн чинь байгаа байгаа гээд удалгүй нэр усыг нь ч мэдэхгүй харж байгаагүй эрэгтэй эмэгтэй 2 хүн Буян захын бильяардтай талд над руу ирчихлээ гээд утсаар ярьсан.” гэх мэдүүлэг /1-р хх 156/,

“...Энэ Ш.Ө- гэх эмэгтэй над руу утсаар яриад 2 адууны мах байна авах уу гэж асуухаар нь эгч нь адууны мах авдаггүй харин зүгээр адууны мах авдаг хүнд хэлж өгье гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьсны дараа өмнө над дээр ирж үхрийн мах зарсан хүүхэд дагуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ниссан тино маркийн машинтайгаа ирээд уулзахаар нь буян захын хойд талын биллярдын ард талд байдаг 2 давхар адууны мах авдаг Эрка дээр дагуулж очоод махыг нь үзүүлж харуулаад уулзуулж өгсөн. Тэгээд тэд нар махаа үзүүлж харуулаад жинлэж бариад мөнгө хөлсөө тохироод зарсан байхаа. Би зүгээр хооронд нь уулзуулж өгөөд л явсан” гэх мэдүүлэг /1-р хх 238/,

гэрч Ч.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хойд зах дээр олон жил наймаа хийж байгаа махны ченж Оюун эгч ирээд адууны гулууз мах 2 бүтнийг худалдаж авсан. Нийт 296 кг жинтэй 2 ширхэг адууны мах худалдаж авсан юм. Уг адууны мах нь гарал үүслийн гэрчилгээтэй байсан” гэх мэдүүлэг /1-р хх 238/,

гэрч С.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 15-16 цагийн үед Чулуун карьерын урд худгаас ус уухаар адуу ирэхэд хээлтэй шарга гүү, хүрэн гүү хоёр байхгүй байсныг хараад адуугаа хүргэн хүү П.А-гийн хамт хайж байгаад олдохгүй болохоор нь 5 сарын 29-ний орой цагдаа дээр өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 239/,

гэрч М.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...очсон чинь Ш.Ц- гэдэг ахын гэртэй хашаанд 2 адуу оруулчихсан байсан тэгээд Ш.Ө- надад ямар ч хулгайн мал биш асуудалгүй уяа энэ тэрээс барилцаад туслаад өг гэхээр нь би уяанаас нь барьж тусалсан. Надтай хамт очсон хүмүүс ч ойр зуурын ажилд нь туслаад л явсан. Тэнд байсан адуугаа Ш.Ө-, Ш.Ц- гэх хүмүүс өөрсдөө нядалсан” гэх мэдүүлэг /2-р хх 31/,

гэрч М.Н-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 6-р сарын 05-ны өглөө манай мах шулдаг Сүхээ гэж залуу тэнд нэг үхэр байна очиж үзэх үү гэхээр нь древэн очиж үзсэн. Тэгээд туранхай юм байна. Хямдхан авна шүү гарал үүслийн гэрчилгээ нь хаана байгаа юм гэхэд ээжийн бие гэнэт муудаад гарал үүслийн гэрчилгээгээ авч амжсангүй гэж хэлсэн. Би тэр үхрийн махыг 500 000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /2-р хх 114/ болон хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, Д.П.С-, Ж.Ж.Ц- нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

“бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлсон, эрүүгийн харицлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, Д.П.С-, Ж.Ж.Ц- нарын гэм буруу нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Ж.Ц-...“хохирогч П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, тухайн үед... “Ш.Ш.Ц- нүхэн гүүрний цаанаас 12 тооны адуу туугаад гараад ирсэн. Би наанаас нь өөрийнхөө адуугаар шахсан. Тэгээд хөдөлгөөнгүй болгосон. Ш.Ц- 1 шарга гүү бариад уяачихсан байсан. Би наанаас нь шахаж өгсний дараа нь сартай зээрд халзан гүүг Ш.Ц- уяагаар оосорлож барьж авсан. Би өөрөө адуугаа нүхэн гүүрээр гаргаад гэрлүүгээ явсан. Ш.Ц- тэр адууг аваад явсан” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц-...” Хавтаст хэргийн 228-229 дүгээр талд авагдсан Ж.Ж.Ц-ын мэдүүлгийг хавтаст хэргээс хасуулах хүсэлт гаргаж байна. Өмгөөлөгч намайг оролцуулалгүйгээр Ж.Ж.Ц-аас мэдүүлэг авсан мөртлөө намайг байлцуулсан мэтээр бичсэн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журам зөрчсөн байна гэж үзэж байгаа тул хавтаст хэргээс хасуулах саналтай байна. Улсын яллагч яллах дүгнэлтдээ энэ мэдүүлгийг дурдсан  байна лээ. Ж.Ж.Ц-ыг П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлсан гэх хэрэгт тус мэдүүлгийг эх сурвалж болгоод байна. Шүүгдэгч Ш.Ш.Ө- Ж.Ж.Ц-ыг энэ гэмт хэрэгт оролцоогүй гэдэг талаар хэлсэн байдаг. Ж. Ж.Ц- энэ хулгайн хэргээс ямар нэгэн зүйл аваагүй бөгөөд Н.Х.Х-аас оролцооны хувьд бага гэдгийг шүүх харгалзаж үзнэ биз дээ. Ж.Ж.Ц- нүхэн гарцаар адуугаа гаргах гэж яарч Ш.Ш.Ц-д барьж чадахгүй байсан гүүг нь барьж өгснөөс оролцоо байхгүй. Гэтэл Н.Х.Х- нь хулгайн малыг хашаандаа алж, толгой шийрийг нь булаад, 190,000 төгрөг авсан байдаг шүү дээ. Шүүгдэгч Ж.Ж.Ц- нь Д.Д.Г-ийн үхрийг хулгайлсандаа уучлал гуйх хэрэгтэй бөгөөд энэ хэрэг дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй боловч шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж, хийгээгүй хэргийг хүлээлгэхгүй байх нь зүйтэй. Тухайн үед Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө- нарыг гэмт хэрэг үйлдэж байгааг ухамсарлаагүй, хүний гуйснаар тусалж, барьж чадахгүй байсан адууг нь барьж өгснөөр энэ гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэргээс ашгаа Ж.Ж.Ц- аваагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж улсын яллагчтай мэтгэлцлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж шүүгдэгч Ж.Ж.Ц-, түүний өмгөөлөгч Б.Ц- нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Ж.Ж.Ц-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан байх ба тухай мэдүүлгийг нотлох баримтаас хасах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулж мэдүүлэг авсан байх тул хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн байх ба өөрийнх эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулж мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй субъект юм. /2хх-228-229/

 

Шүүгдэгч Ж.Ж.Ц-ыг “бусдыг гэмт хэрэг үйлдэж байгааг ухамсарлаагүй, хүнд тусалсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдлын талаар өгсөн шүүгдэгч Ж.Ж.Ц-ын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалжаас хасах эсхүл үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Ж.Ц- нь хохирогч П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлах гэмт хэрэгт бүлэглэн оролцсон болох нь шүүгдэгч Ш.Ш.Ц-ийн ...”Ш.Ө- анх хэлэхдээ Ж.Ц- ах чинь ирээд 2 адуу аваадах гэж байна гэж хэлээд манай гэрээс намайг эхнэртэй хамт дагуулаад гарсан“ гэх мэдүүлэг /1х-233/, шүүгдэгч Ш.Ш.О-н...”Ш.Ц- шарга гүүг нь барьж авсан тэгээд бусад адууг нь алдсан тэгээд явах гэж байхад нүхэн гүрний зүүн талд мотоцикльтой хүн ирсэн манай хүргэн Ж.Ц- ах байсан дахиж тэр хэдэн адууг Ж.Ц- манай нөхөр Ш.Ц- 2 эргүүлж хөөж ирсэн, тэгээд Ж.Ц- сартай хүрэн гүүг нь барьж авсан Ж.Ц- ах наад 2 адуугаа хашаа руугаа аваад яв гээд өөрөө яваад өгсөн, манай нөхөр уг 2 тооны адууг хөтлөөд хашаа руу явсан” гэх мэдүүлэг /1х-234-235/, шүүгдэгч Ж.Ж.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд үед гэрчээр өгсөн ...”2019 оны 05 сарын 27-ны өдөр 14 цагийн үед Ш.Ц- над руу өөрийнхөө 94***003 дугаарын утсаар залгаад мөнгөний хэрэг байна ганц нэг адуу зохицуулаач гэсэн, тэгэхээр нь би орой уулзъя гүрний цаана адуу байгаа шүү гэж хэлсэн, 20 цаг өнгөрч байхад Ш.Ц- нүхэн гүүрний цаанаас 12 тооны адуу туугаад гараад ирсэн, би наанаас өөрийнхөө адуугаар шахсан тэгээд хөдөлгөөнгүй болсон Ш.Ц- нэг шарга гүү барьчихсан байсан би наанаас нь шахаж өгсөн, дараа нь сартай зээрд халзан гүүг Ш.Ц- уяагаар оосорлоод барьж авсан. Би өөрөө адуугаа нүхэн гүүрээр гаргаад гэр лүүгээ явсан. Ш.Ц- тэр адууг аваад явсан“ гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Ж.Ц- нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байсан төдийгүй, хууль бус үйлдлийн улмаас бусдын мал хулгайлагдаж хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж зориуд хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул  шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. Иймд:  

Шүүгдэгч Ш.Ш.Ц-ийг

-2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, Ж.Ж.Ц- нартай бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан2” гэх газраас хохирогч П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

-2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин баг “Дархан-2” гэх газраас шүүгдэгч Ж.Ж.Ц-, Ш.Ш.О- нар бүлэглэн хохирогч Д.Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай ,

-2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө шүүгдэгч Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С- нартай бүлэглэн Дархан-Уул аймгийн Малчин баг “Дархан2” гэх газраас хохирогч Ж.Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө шүүгдэгч Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С- нартай бүлэглэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас хохирогч Б.Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Ш.Ө- нь  

-2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ш.Ш.О-, Ш.Ш.Ц-, Ж.Ж.Ц- нартай бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан-2” гэх газраас хохирогч П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

-шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, П.П.С- нартай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 06-нөөс 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг Дархан-2-т нутаглаж байсан хохирогч Ж.Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай

шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, П.П.С- нартай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас хохирогч Б.Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

 

Шүүгдэгч Ш.Ш.О- нь

-2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ш.Ш.Ц-, Ж.Ж.Ц-, Ш.Ш.Ө- нартай бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан-2” гэх газраас хохирогч П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

-2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин баг “Дархан-2” гэх газраас шүүгдэгч Ж.Ж.Ц-, Ш.Ш.Ц- нартай бүлэглэн хохирогч Д.Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

-2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, П.П.С- нартай бүлэглэн Дархан-Уул аймгийн Малчин баг Дархан-2-т нутаглаж байсан хохирогч Ж.Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

-2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, П.П.С- нартай бүлэглэн хохирогч Б.Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

 

Шүүгдэгч П.П.С- нь  

-2019 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Малчин баг Дархан-2-т шүүгдэгч Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ц- нартай бүлэглэн хохирогч Ж.Ж.Ц-ын 2 тооны шүдлэн үхрийг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

-2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг, 017-р цэргийн ангийн туслах аж ахуй гэх газраас шүүгдэгч Ш.Ш.Ц- Ш.Ш.Ө-, Ш.Ш.О- нартай бүлэглэн хохирогч Б.Б.Б-ын 1 тооны адууг хулгайлж 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай

Шүүгдэгч Ж.Ж.Ц- нь

-2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг, “Дархан-2” гэх газраас шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө- нартай бүлэглэн хохирогч П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлж 2 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

2019 оны 06 сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум Малчин баг “Дархан-2” гэх газраас шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О- нартай бүлэглэн хохирогч Д.Д.Г-ийн ягаан үнээ, халиун бух, алаг гунжийг хулгайлж 5 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, П.П.С-, Ж.Ж.Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Гэмт хэргийн улмаас хохирогч П.П.А-д 2.900.000 төгрөгийн /1хх-,/ хохирол учирсныг шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, П.П.С- нараас тус бүр 725000 төгрөгийг гаргуулж олгохоор байна.

хохирогч Д.Д.Г-т 5.800.000 төгрөгийн /2хх-133-134/ хохирол учирснаас буган халиун бух, алаг зүсмийн гунж буюу 2 тооны үхрээ эргүүлэн авсан байх тул хохирол төлбөр биет байдлаар төлөгдсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Ж.Ж.Ц- хохирогч Д.Д.Г-ийн хохирлоос ижил насны 1 тооны гунж өгсөн болохыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ 1000.000 төгрөгт тооцсон гэсэн тул үлдэх 800.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Ш.Ц- 400.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч Ш.Ш.О- 3 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж хэлцэл хийжээ.

хохирогч Б.Б.Б-д 1.500.000 төгрөгийн /1хх-63-64/ хохирол учирсныг шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, П.П.С- нараас тус бүр 375000 төгрөг төлөгдөж хохирол барагджээ.

хохирогч Ж.Ж.Ц-ад 1.500.000 төгрөгийн/2хх-184-185/ хохирол учирсныг шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, П.П.С- нараас 375000 төгрөгөөр тус тус нөхөн төлөгдөхөөр боловч  шүүгдэгч Ш.Ш.Ө-аас хохирол 375000 төгрөг авахаас татгалзсаныг дурдаж, шүүгдэгч П.П.С-, Ш.Ш.Ц- нар өөрт оногдох төлбөрөө барагдуулсан байна.

Хохирогч Ж.Ж.Ц-, П.П.А-, Б.Б.Б- нар шүүхэд ирүүлсэн “шүүгдэгч Ш.Ш.Ө-, П.П.С-, Ж.Ж.Ц- нараас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолт, хохирол төлсөн талаарх банкны баримт, дансны хуулга, хохирогч П.П.А-гийн “ шүүгдэгч Ш.Ш.О-эс хохирол төлбөрт 500 000 төгрөгийг авч үлдэх 225 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон, хохирогч Ж.Ж.Ц-ын “шүүгдэгч Ш.Ш.О-эс үлдэгдэл хохирол төлбөр болох 375 000 төгрөгийг 3 сарын хугацаанд авахаар тохиролцсон” гэх тодорхойлолт ирүүлж харилцан тохиролцож, гэрээ байгуулж хугацаа тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын ....хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцсэн гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, Д.П.С- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, П.П.С-, Ж.Ж.Ц- нар нь нөхөн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгчийн нарын шууд санаатай шунахай сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө- нарт 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч П.П.С-, Ж.Ж.Ц- нарт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ш.Ш.О-д 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Ш.О- нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бага насны хүүхэдтэй болох нь хүү Ц.Отгонболдын төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх.. хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.Ш.О-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогч П.П.А-, Д.Д.Г-, Ж.Ж.Ц- нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэлцлийн дагуу нөхөн төлж барагдуулах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ,

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хохирогч П.П.А-гийн 2 тооны адууг хулгайлах  гэмт хэрэг үйлдэхдээ гэмт үйлдлээ түргэтгэх, махыг худалдан борлуулахаар  зөөж зөөвөрлөх зорилгоор шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С- нар нь  78-24 УНХ автомашиныг, шүүгдэгч Ж.Ж.Ц- 0665ДАЗ улсын дугаартай мотоциклийг гэмт үйлдлийг түргэтгэх зорилгоор ашигласан, 2019 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө хохирогч Б.Б.Б-ын 1 тооны адууг хулгайлах гэмт үйлдэлдээ 78 24 УНХ улсын дугаартай  тээврийн хэрэгслийг дээрхийн нэг адил зорилгоор ашигласан, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Д.Д.Г-ийн 3 тооны үхрийг хулгайлах гэмт үйлдэлдээ шүүгдэгч Ж.Ж.Ц- хонгор халзан зүсмийн шүдлэн үрээгээр тууж гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Капитал зууч” ХХК-ий үнэлгээгээр 300000 төгрөгөөр үнэлэгдсэн хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ-1 тооны адууг /2хх-140/, Бүгд Найрамдах Хятад улсад үйлдвэрлэгдсэн 0665 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоциклыг хурааж улсын орлогод оруулах, 78-24УНХ дугаартай Ниссан Тино автомашин Төмөрбаатарын Мөнхбаярын өмчлөлийнх болох нь тээрийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээ 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.О-, Ш.Ш.Ө-, П.П.С- нараас тус бүр 450.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Ц-, П.С-, Ш.О-, Ш.Ө-, Ж.Ц- нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.Ц-ийг, шүүгдэгч Ш.Ш.Ө-ыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ж.Ж.Ц-ыг, шүүгдэгч П.П.С-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ш.Ш.О-г 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ж.Ж.Ц-, П.П.С- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.О-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ш.О-д хохирогч П.П.А-, Ж.Ж.Ц-, Д.Д.Г- нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.О-д шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатайгаар гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, хүлээлгэсэн үүрэг, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

           

            7.Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, Ж.Ж.Ц-, П.П.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ж.Ц-ын хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ, 0**5 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл, хонгор халзан зүсмийн морийг, шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С- нараас тус бүр 450 000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            9.Хэрэгт битүүмжлэгдсэн 7**4 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай тогтоол, хонгор халзан зүсмийн шүдлэн үрээг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, 06 65 ДАЗ улсын дугаартай мотоцикл битүүмжлэгдээгүй, тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашаанд хадгалагдаж байгааг дурдсугай.

 

            10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, Ж.Ж.Ц-, П.П.С- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ