Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 379

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэн ,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Хохирогч Г.Г.О- түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Хохирогч У.У.Х- түүний өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Д.Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л-д холбогдох эрүүгийн 1918002910410 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамтаар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Л-

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч 2018 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Цайдамын хөндий” гэх нэртэй газарт асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 06-32 ХӨҮ улсын дугаартай “Тоуоta Prius-20” маркийн хар хөх өнгийн автомашиныг жолоодон Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөн сум орохоор замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх 3.7.а-д заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Г.О-ийн жолоодож явсан 91-49 УНЭ улсын дугаартай “ Тоуоta Prius-20” маркийн сувдан цагаан өнгийн автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гарч улмаар зорчигч У.У.Х-, Н.Н.Б-, жолооч Г.Г.О- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Ц.Ц.У-, Д.Д.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.Л- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 4 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Н.Б-, Я-, Д.Б- гээд 3 хүнтэй гарч яваад Цайдамын тэнд нүд анилдаад зам тээврийн осол гаргасан” гэв.

     Хохирогч У.У.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:” Би 4 сарын 13-ны өдөр аваарт ороод тэрнээс хойш эмнэлэгт 2 сар гаран байсан. Би тухайн өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явахаар Г.О-ийн машинд сууж явсан. Дарханы эмнэлгээс “энд хэвтэх үү, Улаанбаатар хот руу явж хэвтэх үү” гэхэд нь би Улаанбаатар хот руу яваад үүрийн 5 цагт гэмтлийн эмнэлэгт очиж яаралтай хагалгаанд орсон. Би нүүр, нүд, хамар, хацарандаа хагалгаа хийлгүүлсэн. Байнгын эмчийн хяналтанд байсан. Энэ хугацаанд над дээр хэн ч ирээгүй. Би тухайн үед гомдол санал ярьж байгаагүй, бүх зардлаа өөрөөсөө гаргаж байсан. Сүүлд Д.Л-д “надад ийм байна тийм байна” гэж хэлэхэд 200,000 төгрөг, 300,000 төгрөг, 30,000 төгрөг өгч байсан. Би эрүүл саруул хүн байсан. Тэгэхэд намайг “урьд нь гэмтэлтэй байсан” гэсэн бичиг гарсан гэж сонссон. Одоо бол би маш их гомдолтой байна. Би насаараа тахир дутуу болчихлоо. Зүүн гаранд 50 хувийн хөдөлмөр алдалт тогтоогдсон. 4 сарын 13-наас хойш нэг ч ажил хөдөлмөр эрхлээгүй. 500 граммаас дээш юм өргөж болохгүй гэж хэлсэн. Өдөр болгон физик эмчилгээнд явж байгаа. Нүд ам гээд бүгд өөрчлөлт орсон байгаа” гэв.

     Хохирогч Г.Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:” Манай 10 настай охин улирлынхаа амралтаар Дарханд эмээ дээрээ очсон байсан. Би 2019 оны 4 сарын 13-ны өдөр охиноо авчаад Улаанбаатар хот руу гэррүүгээ буцаж явах замд Хонгор суманд урдаас урсгал сөрөөд нэг машин яах ийхийн зуургүй өөдөөс ороод ирсэн. Ослын дараа бид нарын утас эвдэрсэн байсан тул бид нарыг машинаас гаргасан хүмүүс дуудлага дуудсан байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдэж ирээд би эмнэлэгт 3 хоног хэвтсэн. Миний өвчүү, эгэм, 7 хавирга хугаралттай гэж гарсан. Зүүн гар хавдартай хөдөлгөж болохгүй байсан. Сонгодой эмнэлэгт үзүүлтэл дотроо судас дарагдсан, савхан яс хугаралттай байсан. Манай охины хамраас байнга цус гардаг болсон. Д.Л- ослоос хойш надад нэг ч төгрөг өгөөгүй. Хүн надад хэлэхдээ Д.Л-г машинаа журмын хашаанаас гаргаад зарсан байна гэж хэлж байсан. Тэгээд намайг утсаар ярьсны маргааш нь надад 1 сая төрөг өгсөн. Монре даатгалтай очиж уулзахад хохирогчид нь даатгалын мөнгө өгнө гэж хэлэхээр нь би Монре даатгалаас 5 сая төгрөг авсан. Машины үнэлгээ 7,142,000 төгрөг болсон үүн дээр гар утасны 710,000 төгрөг, эмчилгээний төлбөр дээр шатахууны төлбөр ороод 3,314,971 төгрөг болсон. Үүн дээр өнөөдрийн ирсэн зардал буцах зардалтайгаа нийлээд 21,200 төгрөг болж байгаа. Би хүнсний мухлаг ажиллуулдаг байсан. 3 сар мухлагаа ажиллуулхын тулд худалдагч авч хөлсөөр ажиллуулах гэрээ хийж ажиллуулсан. Худалдагчдаа сарын 800,000 төгрөгийн цалин өгч ажиллуулдаг байсан. Ингээд нийт зардал маань 13,588,171 төгрөг болсноос Д.Л- 1 сая төгрөг бэлнээр өгсөн мөн Д.Л-гийн даатгалаас 5 сая төгрөг гарч нийт 6 сая төгрөг авсан. Одоо үлдэгдэл 7,588,171 төгрөг үлдэж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно” гэв.

Эрүүгийн  1918002910410 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Д.Д.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...олон хоног машин жолоодсон байсан учраас нойрмоглоод эсрэг урсгал сөрөөд, сөрснөө гэнэт мэдээд буцаж өөрийнхөө урсгал руу орох гэж байгаад урдаас ирсэн цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би өөрөө ухаан алдаагүй Н.Б- урд суудал дээр унтаж байсан. Би буух гэсэн чинь хамгаалалтын бүс тайлагдахгүй байсан замын хүмүүс хайчаар хайчилж буулгасан, цагаан өнгийн машины жолооч эмэгтэй охинтойгоо буугаад ирчихсэн арын суудал дээр нь нэг эрэгтэй байсан. Би өөрийнхөө машины 3 хүнийг тусалж байгаад буулгасан тэгж байтал эмнэлэг, цагдаа нар ирээд би өөрөө үлдээд бусад хүмүүсийг эмнэлгийн машин авч яваад би зүгээр гээд яваагүй юм.” гэх мэдүүлэг /1-р хх 197/,

 

            Хохирогч У.У.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сумаас өнгөрч явтал Цайдамын талд явж байтал жолооч эмэгтэй орилох шиг болсон тэгэхээр нь харахад өмнөөс нэг цэнхэр машин ирж байх шиг харагдаад мөргөлдсөн тэрхэн хугацаанд ухаан алдах шиг болоод гэнэт сэрэхэд жолооч байхгүй би ганцаараа машинд арын суудал дээр суучихсан хамаг бие өвдөөд хөдөлж чадахгүй нүүр, хөл, толгой гээд энд тэнд өвдөөд байж байсан чинь эмнэлэг, цагдаагийн ажилтан нар ирээд эмнэлэгт ирж хэвтээд үзүүлэхэд зүүн гар мөр хэсгээрээ хугарсан, баруун нүдний яс хугарсан, хамар, хацар гэмтсэн байсан тэр шөнөдөө Улаанбаатар хотруу яваад Гэмтлийн эмнэлэгт очиж хэвтсэн. Гэмтлийн эмнэлэгт 15 хоног,  тэр эмнэлгээсээ гараад “Мед” коспитал нэртэй хувийн эмнэлэгт 9 хоног, “Отгонтэнгэр” нэртэй хувийн эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Мөр ясны хагалгаанд орсон дараа нь хацар, хамар ясны хагалгаанд орсон одоо 2019 оны 05-р сарын 28-ны өдөр нүдний ясны хагалгаанд орно” гэх мэдүүлэг /1-р хх 32/,

            “...Надад эмчилгээний зардалд 4.272.286 төгрөг, бинзен түлшинд 1.180.134 төгрөг, хоолонд 17.400 төгрөг, миний хоёр гар утас эвдэрсэн нийлээд 550,000 төгрөг, үнэлгээний зардал 10,000 төгрөг нийтдээ баримтаар 6,029,820 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэхдээ баримтгүй зардал бол маш их гарсан. Тэр зардал ойролцоогоор 2-3 сая төгрөг орсон. Түүнээс гадна нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод 2019.04.13-ны өдрөөс 2019.08.14-ний өдрийг хүртэл өвчтэй байсан хугацаан дээр нэмээд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссоор хөдөлмөрийн чадварыг 50 хувь алдсан гэж групп тогтоосныг нийлүүлээд нийт 16 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр үржүүлэхээр 5,120,000 төгрөг болж байгаа үүнийг нэхэмжилж байна. Бүх нэхэмжпэх дүн бол 11,149,820 төгрөг байна. Энэ мөнгийг гэм буруутай хүнээс гаргуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /1-р хх 34/,

 

            Хохирогч Г.Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сум өнгөрөөд явж байтал урдаас хэдэн машин ирж байгаа харагдаж байсан 3 машин зөрөх үед гэнэт энэ цэнхэр өнгийн Приус-20 маркийн машины миний машины өмнөөс мөргөсөн. Тэгээд тэрүүхэн үед ухаан балартаад сэрэхэд хоёр машин аймар болсон байсан би хөдөлж чадахгүй байсан. Эмнэлэг, цагдаа дуудаад бид нарыг эмнэлэг дээр авч ирсэн. Жолооч гээд залуу нь уучлаарай би унтсан байна гээд байсан. Би Дарханд эмнэлэгт 2 хоног хэвтээд Улаанбаатар луу явсан. Гэмтлийн эмнэлгийн цээж хэвлийн тасагт 3 хоног хэвтсэн. Дараа нь Улаанбаатар-сонгодо эмнэлэгт 5 хоног хэвтсэн” гэх мэдүүлэг /1-р хх 37/,

            “...Эмчилгээ, унааны зардалд баримтаар 3,314,971 төгрөг, гар утас эвдэрсэн үнэлгээтэйгээ 710,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, миний өөрийн 91-49УНЭ улсын дугаартай машины эвдрэлийн үнэлгээ 7,142,000 төгрөг, би өөрөө дэлгүүр ажиллуулдаг ажлаа хийж чадахаа болиод худалдагч цалинжуулсан сарын 800,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай ажиллуулсан 2,400,000 төгрөг. Нийтдээ 14,066,791 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хх 38/,

 

            Хохирогч Н.Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нутгийн танил Д.Л-гийн машинд суугаад Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явсан. Арын суудалд 2 хүн сууж явсан тэр хоёр хүнийг Д.Л- Драгоноос олсон. Бид хоёр тэр хүмүүсийг танихгүй. Хөвсгөл орно гээд зардлаа өгөөд суусан хүмүүс юм. Би машинд суухдаа архи уусан байсан учраас би урд суудал дээр нь сууж явсан. Урьхан дээр хоол идээд би урд суудал дээр нь дахин суугаад явсан. Би унтаад явж байсан чинь гэнэт осолд ороод Дарханы эмнэлэг дээр ирсэн. Эмч нар үзээд, цагдаа мэдүүлэг авсан. Миний аарцаг хугарсан, нурууны 5-р үе хугарсан.” гэх мэдүүлэг /1-р хх 40/,

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид нар Улаанбаатар хотоос өдөр 12:00 цагийн үед л гарсан байх /цаг бол тодорхой хараагүй, барагцаагаар тэгж бодож байна/ тэгээд замдаа Урьхан дээр хоолонд орчихоод цааш яваад Дархан- Уул аймаг руу орох гэж явтал урдаас гэнэт л машин ороод ирэх шиг болсон. Тэгээд цааш юу болсныг санахгүй байна, би осол болсноос хойш бараг гурав дөрвөн цагийн дараа сэргэсэн гэж тухайн үед хамт явсан хүн маань хэлж байсан. Би өөрөө бол хэр удаан ухаангүй байснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд эмнэлгийн машин дотор ухаан орсон. Би осолд орж эрүүл мэндээрээ хохирсон гомдолтой байна. Эмчилгээ хийлгэхэд 1 600 000 төгрөгийн зардал гарсан. Мөн эмчилгээ хийлгэх хугацаанд ажил хийж чадаагүй зэрэг байдлыг тооцоолоод үзэхээр дор хаяж дөрвөн сая төгрөгийн хохирол учирсан байна. ” гэх мэдүүлэг /1-р хх 45/,

 

            Насанд хүрээгүй хохирогч Ц.Ц.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хонгор сум өнгөрөөд явж байтал өмнөөс нэг машин гарч ирээд манай машиныг мөргөсөн. Би урд суудал дээр нь сууж явсан юм. Тэгээд миний бие өвдөөд байсан. Бид нарыг эмнэлэг дээр авч ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх 50/,

 

            Гэрч Т.Я-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний суусан машин хөх өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр машинд жолооч, урд суудал дээр нь архи уучихсан байсан. Би хойно нь нэг эрэгтэйтэй суугаад бид 4 13 цаг өнгөрч байхад хотоос гарсан. Тэгээд Урьхан гэх газар хоол идчихээд шууд унтсан. Би нэг сэрэхэд замаас гарчихсан шороон дээр хэвтэж байсан. Юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх 59/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5261 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

“1.3.У.У.Х-ын биед зүүн гарын атгаал ясны хүзүү хэсгийн зөрөө бүхий хугарал /уг хугарлын засах мэс заслын дараах байдал/. Баруун нүдний ухархайн дотор, доод, гадна ханын цөмөрсөн хугарал /уг хугарлыг засах мэс заслын дараах байдал/. Баруун хацрын нум ясны хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал /уг хугарлыг засах мэс заслын дараах байдал/. Хамар ясны хугарал. хамрын таславчийн хугарал, мурийлт нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хөлийн шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл учирчээ.

2.2019.05.08-ны өдрийн 5261 дугаартай дугнэлтэнд “хамрын таславчийн хугарал, мурийлт” гэмтэл оношлогдоогүй байжээ. Уг гэмтэл нь ирүүлсэн зургуудийг дүрс оношлогооны эмчээр уншуулахад оношлогдсон.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд яаж нөлөөлөхийг одоогоор тогтоох боломжгүй.” /1-р хх 68-69/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Г.Г.О-ийн биед гэмтэл учирчээ.

2.Өмнөх дүгнэлтэнд 5.6.7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдсон байх бөгөөд тухайн дүгнэлтэнд МRI шинжилгээ болон КТГ-н шинжилгээний хариу дүгнэлтэнд тусгагдаагүй байна.

3.Г.Г.О-ийн биед зүүн талын 1.2.3.4.5.6.7-р хавирганы эгэмний дунд шугамаарх далд хугарал, өвчүү ясны далд хугарал, өвчүүний бүдэрхий босоо хугарал, хүзүүний С6-С7 нугалмуудын завсрын жийргэвчийн фиборозон цагирагийн урагдал, цүлхийлт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5.Г.Г.О-ийн биед учирсан “зүүн талын 1.2.3.4.5.6.7-р хавирганы эгэмний дунд шугамаарх далд хугарал, өвчүү ясны далд хугарал, өвчүүний бүдэрхий босоо хугарал, хүзүүний С6-С7 нугалмуудын завсрын жийргэвчийн фиборозон цагирагийн урагдал, цүлхийлт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

7.Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой. /1-р хх 93-94/,

 

 

Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Ганболдын гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоосон дүгнэлт:

1. Жолооч Д.Л- нь Дархан Уул аймгийн Хонгор сумын 2-р баг Цайдамын хөндийн авто зам дээр Приус 20 маркийн 0632 ХӨҮ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 11 дүгээр бүлгийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

Мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх.

Мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дүрмийн заалтыг зөрчин Галбадрах овогтой Г.О-ийн жолоодож явсан Приус 20 маркийн 9149 УНЭ улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гарсан гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна.

2.Жолооч Г.О- нь Приус 20 маркийн 9149 УНЭ улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна.

З.Осол гарахад хариулт 1-д тусгагдсан шалтгаан нөхцөл нөлөөлсөн байна. /1-р хх 126/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 018 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Тухайн тээврийн хэрэгсэл нь Хөвсгөл аймгийн Автотээврийн үндэсний төвийн техник оношлогооны салбарт 2018-11-15-нд техникийн улсын үзлэг тооллогонд хамрагдсан байдал, Тоёота Приусс 20 маркийн 06-32 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага MNS4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг №01-07,

2.Техникийн хувьд бүрэн, бүтэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна Техник хяналтын дүгнэлтийн хуудас № 0, 12.1,

3.Тоёота Приусс 20 маркийн 06-32 ХӨҮ улсын дугаартай автомашин техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас№ 0, 12.1 Зураг №02-03—04-04,

4.РЭ*****1 регистртэй Д.Л-гийн жолоодож явсан Тоёота Приусс маркийн автомашины урд талын салхины шил, гэрэл дохионууд, урд салон нүүр гупер, толь, хагарсан, бүхээгний дагуу гуя /арал/ гулзайсан, зүүн гар талын хаалга хаалганы багана, крыло, туслах крыло тасарсан зэрэг нь ослын дараа гэмтэл байна. Зураг №01,

5.Ослын өмнө гэмтэлгүй байсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №0 12.1, /1-р хх 132/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.91-49 УНЭ улсын дугаартай Тоёота Приусс 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг. Автотээврийн үндэсний төвийн салбарт техник оношлогооны 2017-09-12- нд техникийн оношлогоонд хамруулсан, 2018 онд техникийн оношлогоонд хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага ММ8 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам. тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг №01-07,

2.Техникийн хувьд бүрэн, бүтэн ямар нэгэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан Зураг №01-07,

3.Тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэлгүй байсан. техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг №01-07,

4.4******* регистртэй Г.О- жолоодож явсан 91- 49 УНЭ улсын дугаартай Тоёота Приусс 20 маркийн тээврийн хэрэгслийн бүхээг урд талын хэсгээрээ, гэрэл дохио, салхины шил, аккумлятор, шил арчигчийн усны сав. гал хамгаалагчууд, хагарсан радиотор, сэнс, хөдөлгүүрийн блок, крыло, гупер. хөдөлгүүрийн хаалт, үндсэн арал урд хэсгээрээ тахийсан зэрэг нь ослын дараа  эвдрэл байна. Зураг №01-05-07,

Ослын өмнө эвдрэл гэмтэлгүй байсан байна. Зураг №-1 /1-р хх 142-143/,                   

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / 1-р хх 6/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 7-12/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /1-р хх 13-14/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх 15-20/,

“Ван Хас” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх 152-153, 164-165/,

“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт 1-р хх 174, 184/,

Шүүгдэгч Д.Д.Л-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн Ерөнхий газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, Ц.Цэлмэгтэнгэрийн төрсний гэрчилгээний хуулбар 1-р хх 199-223/,

Хохирогч У.У.Х-ын өвчний түүх, компьютерт томографи шинжилгээ /1-р хх 232-248, 2-р хх 27-29/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2-р хх 75-80/,

Хохирогч Г.Г.О-ийн өвчний түүх, компьютерт томографи шинжилгээ /1-р хх 249-250, 2-р хх 1-25, 37/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /2-р хх 39-48/,

Хохирогч Н.Н.Б-ын осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /2-р хх 26/,

Хохирогч У.У.Х-ын эмчилгээний зардалтай холбоотой баримт /2-р хх 91-97/,

Хохирогч Г.Г.О-ийн эмчилгээний зардалтай холбоотой баримт /2-р хх 100-137/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д.Л- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-а/ Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн хориглох заалтыг зөрчин хэт ядарсан буюу урт хугацаагаар өөрийн эзэмшлийн  06-32 ХӨҮ улсын дугаартай “Тоуоta Prius-20” маркийн автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу явахдаа 2018 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж жолооч Г.Г.О-ийн жолоодон явсан 91-49 УНЭ улсын дугаартай Приус20 автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Уг зам тээврийн ослын улмаас 06-32ХӨҮ автомашинд зорчин явсан Г.Н.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 91-49 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Г.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчин явагч У.У.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ц.Ц.У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хэрэг учралын газарт хийсэн тэмдэглэл...”Дархан-Уул аймаг Хонгор сумын ... баг Цайдам тал гэх газар байх бөгөөд уг газарт 91-49 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 06-32 ХӨҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байх бөгөөд 06-32 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урдаас хойшоо чиглэлтэй, 91-49 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл баруунаас зүүн тийш чиглэлтэй зогсож байна. /1х-7-8/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5261 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.3.У.У.Х-ын биед зүүн гарын атгаал ясны хүзүү хэсгийн зөрөө бүхий хугарал /уг хугарлын засах мэс заслын дараах байдал/. Баруун нүдний ухархайн дотор, доод, гадна ханын цөмөрсөн хугарал /уг хугарлыг засах мэс заслын дараах байдал/. Баруун хацрын нум ясны хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын цөмөрсөн хугарал /уг хугарлыг засах мэс заслын дараах байдал/. Хамар ясны хугарал. хамрын таславчийн хугарал, мурийлт нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, зүүн хөлийн шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл учирчээ.

2.2019.05.08-ны өдрийн 5261 дугаартай дугнэлтэнд “хамрын таславчийн хугарал, мурийлт” гэмтэл оношлогдоогүй байжээ. Уг гэмтэл нь ирүүлсэн зургуудийг дүрс оношлогооны эмчээр уншуулахад оношлогдсон.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд яаж нөлөөлөхийг одоогоор тогтоох боломжгүй.” /1-р хх 68-69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 761 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Г.Г.О-ийн биед гэмтэл учирчээ.

2.Өмнөх дүгнэлтэнд 5.6.7-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдсон байх бөгөөд тухайн дүгнэлтэнд МRI шинжилгээ болон КТГ-н шинжилгээний хариу дүгнэлтэнд тусгагдаагүй байна.

3.Г.Г.О-ийн биед зүүн талын 1.2.3.4.5.6.7-р хавирганы эгэмний дунд шугамаарх далд хугарал, өвчүү ясны далд хугарал, өвчүүний бүдэрхий босоо хугарал, хүзүүний С6-С7 нугалмуудын завсрын жийргэвчийн фиборозон цагирагийн урагдал, цүлхийлт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5.Г.Г.О-ийн биед учирсан “зүүн талын 1.2.3.4.5.6.7-р хавирганы эгэмний дунд шугамаарх далд хугарал, өвчүү ясны далд хугарал, өвчүүний бүдэрхий босоо хугарал, хүзүүний С6-С7 нугалмуудын завсрын жийргэвчийн фиборозон цагирагийн урагдал, цүлхийлт, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7.Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой. /1-р хх 93-94/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5088 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.О.Ц.У-ын-н биед хүзүү цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь уян зөөлөн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /1-р хх 102/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 468 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Н.Н.Б-ын биед бүсэлхийн 5-р нугаламын хажуугийн сэртэн ба ахар сүүлний 1-5-р нугаламын 2 талын хажуугийн сэртэнгийн хугарал, ахар сүүлний 2-р нугаламын хагас мултрал, тархи доргилт тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.Н.Н.Б-ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй /1-р хх 108-109/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4773 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Д.Д.Б--н биед их тархины зулайн дэлбэнгийн цэгчилсэн цус хуралт, дух зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, дух, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар, цээж, зүүн бугалга, зүүн шилбэ, тавхайд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт, зулайн хуйх, баруун хацарт шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /1-р хх 115/ зэргээр хэргийн үйл баримт, хүний эрүүл мэндэд учирсан  хохирлыг хөдөлбөргүй тогтоосон байна.

 Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Х.Ганболдын гаргасан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтоосон дүгнэлт: 1. Жолооч Д.Л- нь Дархан Уул аймгийн Хонгор сумын 2-р баг Цайдамын хөндийн авто зам дээр Приус 20 маркийн 0632 ХӨҮ улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 11 дүгээр бүлгийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дүрмийн заалтыг зөрчин Галбадрах овогтой Г.О-ийн жолоодож явсан Приус 20 маркийн 9149 УНЭ улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гарсан гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна. 2.Жолооч Галбадрах овогтой Г.О- нь Приус 20 маркийн 9149 УНЭ улсын дугаартай авто машиныг жолоодож явахдаа МУ-ын ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. З.Осол гарахад хариулт 1-д тусгагдсан шалтгаан нөхцөл нөлөөлсөн байна. /1-р хх 126/ гэж тогтоосон байх ба автомашины эвдрэл, ашиглалтын талаас осол гарахад нөлөөлөөгүй болохыг дараахь нотлох баримтаар нотлон тогтоосон байна. Үүнд:

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 018 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Тухайн тээврийн хэрэгсэл нь Хөвсгөл аймгийн Автотээврийн үндэсний төвийн техник оношлогооны салбарт 2018-11-15-нд техникийн улсын үзлэг тооллогонд хамрагдсан байдал, Тоёота Приусс 20 маркийн 06-32 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага MNS4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг №01-07, 2.Техникийн хувьд бүрэн, бүтэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсан байна Техник хяналтын дүгнэлтийн хуудас № 0, 12.1, 3.Тоёота Приусс 20 маркийн 06-32 ХӨҮ улсын дугаартай автомашин техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас№ 0, 12.1 Зураг №02-03-04, 4.РЭ86091931 регистртэй Дэмбээгийн Д.Л-гийн жолоодож явсан Тоёота Приусс маркийн автомашины урд талын салхины шил, гэрэл дохионууд, урд салон нүүр гупер, толь, хагарсан, бүхээгний дагуу гуя /арал/ гулзайсан, зүүн гар талын хаалга хаалганы багана, крыло, туслах крыло тасарсан зэрэг нь ослын дараа гэмтэл байна. Зураг №01, 5.Ослын өмнө гэмтэлгүй байсан байна. Техник хяналтын дүгнэлтийн хуудас №0 12.1, /1-р хх 132/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.91-49 УНЭ улсын дугаартай Тоёота Приусс 20 маркийн тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хот Баян гол дүүрэг. Автотээврийн үндэсний төвийн салбарт техник оношлогооны 2017-09-12- нд техникийн оношлогоонд хамруулсан, 2018 онд техникийн оношлогоонд хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн техникийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад автомашин дээр нь үзлэг хийхэд Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих.Ерөнхий шаардлага ММ8 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам. тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Зураг №01-07, 2.Техникийн хувьд бүрэн, бүтэн ямар нэгэн эд ангийн эвдрэл гэмтэлгүй байсэн Зураг №01-07, 3.Тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн эвдрэлгүй байсан. техникийн хувьд осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна. Зураг №01-07, 4.4076031561 регистртэй Галбадрах овогтой Г.О- жолоодож явсан 91- 49 УНЭ улсын дугаартай Тоёота Приусс 20 маркийн тээврийн хэрэгслийн бүхээг урд талын хэсгээрээ, гэрэл дохио, салхины шил, аккумлятор, шил арчигчийн усны сав. гал хамгаалагчууд, хагарсан радиотор, сэнс, хөдөлгүүрийн блок, крыло, гупер. хөдөлгүүрийн хаалт, үндсэн арал урд хэсгээрээ тахийсан зэрэг нь ослын дараа  эвдрэл байна. Зураг №01-05-07, Ослын өмнө эвдрэл гэмтэлгүй байсан байна. Зураг №-1 /1-р хх 142-143/,                                                     

Шүүгдэгч Д.Д.Л- нь 2018 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Цайдамын хөндий” гэх нэртэй газарт асфальтан зам дээр өөрийн өмчлөлийн 06-32 ХӨҮ улсын дугаартай “Тоуоta Prius-20” маркийн хар хөх өнгийн автомашиныг жолоодон Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөн сум орохоор замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4.б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх 3.7.а-д заасан “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Г.Г.О-ийн жолоодож явсан 91-49 УНЭ улсын дугаартай “ Тоуоta Prius-20” маркийн автомашиныг мөргөж, хохирогч У.У.Х-, Н.Н.Б-, Г.Г.О- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 иймд шүүгдэгч Д.Д.Л-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д.Л- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

1. Хохирогч У.У.Х- нийт 11.585.640 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс эмчилгээний зардал 4.272.886 төгрөг, эвдэрсэн утасны төлбөр 550.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсан 10.000 төгрөг, хот хоорондын зорчих тасалбар 26.600 төгрөг, зочид буудлын төлбөр 120.500 төгрөг нийт 4.979.986 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч Д.Д.Л-гийн төлсөн 830 000 төгрөгийг хасаж шүүгдэгчээс 4.149.986 гаргуулж хохирогч У.У.Х-т олгож, үлдэх 7.435.654 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Учир нь: хохирогч У.У.Х- 2019 оны 08 сарын 14-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөр магадлах комиссын 216927 тоот шийдвэрээр  хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон тул Иргэний хуулийн 228.3, 228.6, 505 дугаар зүйлийн 505.2-д заасныг баримтлан 5.120.000 төгрөг, шатахууны зардал 1.468.134 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримт шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхэд хангалтгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч У.У.Х- эмнэлэг, эмчилгээ, оношилгоо шинжилгээнд өөрийн автомашинаар явдаг, 2 автомашинаа ээлжлэн бензин, газ хийлгэдэг байсан гэж тайлбарлаж байх боловч автомашины талаарх нотлох баримт ирүүлээгүй, тухайн автомашинд дээрх зардлаар шатахуун хийсэн эсэх нь тодорхой бус,  түүнчлэн хохирогч гэм хор учрахаас өмнө цалин, хөлс орлогогүй байсан хэдий ч сар бүр ямар ажил үйлчилгээ орлого, түүнтэй адилтгах бусад орлого олдог байсан эсэхээ нотлох баримтаар нотолж ирүүлээгүй байгаа нь иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

2.Хохирогч  Г.Г.О- /иргэний нэхэмжлэгч Ц.Ц.У-ын КТГ-ийн төлбөр/ нийт 13.588.171 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс эмчилгээ зардал 3.314.971 төгрөг, эвдэрсэн утасны төлбөрт 700.000, автомашины хохиролд шууд зардал болох 6.432.000 нийт 10.468. 171 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэйгээс шүүгдэгч Д.Д.Л- 6. 000.000 төлсөн байх тул 4.468.171 төгрөг гаргуулж хохирогч Г.Г.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас худалдагч гэрээгээр ажиллуулсан хугацааны цалин 2.400.000 төгрөг, бензин шатахууны зардал 898.819 төлбөрийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч У.У.Х-, Г.Г.О- нарт учирсан хохирол хүндэвтэр, байнгын эмчийн хяналт, эм эмчилгээ шаардагдах тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

3.Хохирогч Н.Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Надад Д.Д.Л- 500 000 төгрөг өгсөн” гэх мэдүүлгээр шүүгдэгч Д.Д.Л-г хохирогч Н.Н.Б-т төлөх төлбөргүй байна гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Д.Л- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлийг шалгах хуудсаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ./1хх-200/

Зам тээврийн осол гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарна.

 

Шүүх шүүгдэгч Д.Д.Л-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдалд уг ослоос шүүгдэгчид хүнд хохирол учирсныг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 352 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1.Д.Д.Л-гийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн гуян дахь цус хуралт тогтоогдлоо. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. /1-р хх 121/ буюу эрүүл мэндийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ялын саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Д.Л-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Л-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Л-гээс 8.618.157 төгрөгийг гаргуулж У.У.Х-т 4.149.986 төгрөг /дөрвөн сая нэг зуун дөчин есөн мянга есөн зуун наян зургаа/-ийг, Г.Г.О-т  4.468.171 төгрөг /дөрвөн сая дөрвөн зуун жаран найман мянга нэг зуун далан нэг/-ийг тус тус олгосугай.

 

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч У.У.Х-, Г.Г.О- нар нь шүүхээс хэлэлцэгдээгүй хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Хохирогч У.У.Х-, хохирогч Г.Г.О- нар цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Л-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ