Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 0145

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй Иргэдийн төлөөлөгч Н.Б Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О Улсын яллагч Ц.С Хохирогч Ш.Н Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 201606000042 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

1.  С.Э

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар. Шүүгдэгч С.Э нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт Ш.Ч-ыг зодож, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Э-г хүнийг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “Миний гэм буруутай үйлдлээс хохирогч нас барсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм 2 буруугаа хүлээн зөвшөөрөхөд бусдын албадлага, ятгалгад орсон, эрүүдэн шүүсэн асуудал байхгүй” гэв. Хохирогч Ш.Н мэдүүлэхдээ “Нэхэмжилж байгаа хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо гомдолгүй. Хохирлыг бэлэн мөнгөөр авсан. Э-гийн дүү Эрдэнбатаас 5.000.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэв. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-10 хуудас/,

хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 16, 18-19 хуудас/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-13 хуудас /, С.Э-гийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 20-25,32-34 хуудас/, хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 31-33 хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 38-41 хуудас/ эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 51-53-р хуудас/ 

2. Хохирогч Ш.Н-гийн ...“Өчигдөр орой буюу 2016 оны 02 дугаар сарын 04- ний 21 цагийн үед С.Эрдэнэчимэг над руу утсаар залгаад танай ах Ш.Ч чинь манай хашаанд согтуу тасраад байна. Хувцас хунараа тайлсан байдалтай байна, ирж аваач гэж ярихаар нь өөрийн төрсөн охин Наранцэцэгийг дагуулаад Э-гийн гэрт очсон. Тэгээд Э-гийн хашааны гадаа очтол С.Э нь нэг хүнтэй хэрэлдээд хашааны дотор хэрэлдээд байсан ба яг юунаас болж хэнтэй хэрэлдээд байсныг мэдээгүй, сонсож чадаагүй. Тэгэхээр нь хашаа руу яваад ортол өөрийнхөө ах Э-тай хэрэлдэж байсан юм байна лээ. Намайг хашаанд орох үед Э нь өөрийнхөө байшин руу яваад орчихсон. Тэгтэл Э-гийн байшингийн үүдний урд талд манай ах Ш.Ч толгойгоо байшингийн үүд рүү харуулчихсан, зүүн гараа доороо хийсэн хажуулдаад хэвтэж байсан, хиймэл хөл хажууд нь салсан, ухаангүй чимээгүй хэвтэж байсан. Тэгэхээр би Ч ах босооч гэж дуудсан боловч хариу өгөлгүй би осгохнээ гээд хэвтээд байсан. Тэгтэл Э ирээд танай ах чинь осголоо. Хувцсаа тайлаад хэвтээд байх юм, авч яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнэчимэгийн өгсөн чарган дээр тавиад дээлэнд ороож байгаад охины хамтаар чирээд харьсан. Гэртээ очоод талийгаач Ш.Ч-ыг нөхөр С.М, охин Н нарын хамтаар гэртээ өргөж оруулсан. Гэрт оруулаад гэрэлд харсан чинь нүүр нь шалбарсан, амнаас нь цус гарсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар талийгаач Ш.Чулуунбаатар ахаас асуусан чинь Эрдэнэдалай миний цээж рүү өшиглөсөн. Одоо цээж даагдахгүй өвдөөд байна гэсэн. Тэгээд талийгаач ахыг орон дээр хэвтүүлэх гэсэн боловч хэвтэж чадахгүй эгэм цээж өвдөөд, амьсгал давчдаад байна гэсэн. Талийгаач нь дахин Эрдэнэдалай миний цээж рүү өшиглөөд дээрээс дэвсээд байсан. Тэгээд л миний цээжийг болохоо болгосон байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би босгож суулгах гэтэл цээжээ даахгүй, хажуу тийшээ өнхөрч унаад байсан. Шөнөжингөө ёолж цээж өвдөөд байна гээд унтаж амраагүй. Тэгэхээр би өвчин намдаах эм өгсөн боловч биеийн байдал нь зүгээр болоогүй. Тэгээд өнөөдөр буюу 2016 оны 02 сарын 05-ны өглөө 06 цагийн үеэс эхлэн чимээгүй болчихсон. Тэгээд би шөнөжингөө нойргүй байсан болохоор хэсэг унтаж байгаа юм болов уу гэж бодсон. Тэгж байгаад 06 цагийн үед түргэн дуудсан чинь эмч М ирж үзээд аль хэдийн нас барсан гэсэн" гэсэн мэдүүлэг. /1- р хх-ийн 56-60 хуудас/

3. Гэрч Э.А-лын ...“Ах бид 2 хоолоо идээд дуусч байтал эгч Э 3 гаднаас орж ирээд цүнхээ тавьчихаад С.Э ахыг дуудаад хаалга онгорхой хаагаад гарахаар нь намайг очоод хаалга хаах үед Эрдэнэчимэг эгч Нансаагийн нь дуудна гэх нь сонсогдсон ба байшингийн хаалгыг хаасан. Тэгээд Э эгч С.Э ах 2-ыг юу ярьсаныг хэлж мэдэхгүй байна. Тэгээд би байшингийнхаа 2 давхарт гараад ханаа арчаад зурагтны хөгжмийн суваг дээр дуу тавиад байж байсан болохоор гадаа ямар үйл явдал болсоныг хэлж мэдэхгүй байна. Тэр 2 байшингаас гарч явснаас хойш бараг 40 орчим минутын дараа нэг давхарт хаалга дуугараад хүн орж ирэхээр нь харсан чинь эмээ Лийзаа, эгч Э ах Эрдэнэдалай 3 зэрэг орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд Э эгч Н ахыгаа аваад явчихлаа гээд ярих нь сонсогдсон. Тэгээд би 2 давхарын өрөөнд орсон. Тийм л зүйл болсон" гэсэн мэдүүлэг. / 1 хх-ийн 64-65 хуудас/

4. Насанд хүрээгүй гэрч М.Н-ийн ...“Эрдэнэчимэг гэж хүн Ч ах чинь манайд тасраад уначихсан хөлдөж үхэх гэж байна гэсэн. Тэгэхээр нь ээж бид 2 Э эгчийн гэрт очихоор 10 орчим минут явган алхсаар очсон. Тэгтэл Э эгч бид хоёрыг хашаан дотроосоо наашаа хүрээд ир гэхээр нь хашаа руу яваад очтол шовгор байшингийнх нь үүдний довжооний урд талд Ч ах атийгаад зүүн гараа толгой доороо дэрлээд дээлээрээ өөрийгөө ороосон байдалтай өмдөө өвдөгөө хүртэл тайлсан, хиймэл хөлөө салгаад нурууныхаа ард тавьсан байдалтай байхаар нь босооч нүдний булай болоод байх юм гэж хэлээд зүүн талаас нь өгсөн хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн чинь чимээгүй хэвтээд байсан. Ээж Эрдэнэчимэг эгч 2 татаж дээш нь босгоод түшээд сууж байхад нь желетикийг нь /хар өнгийн нимгэн/ куртикийг нь би өмсгөсөн. Тэгсэн талийгаач Ш.Ч ах нь энд хэсэг унтъя гээд байсан. Тэгэхээр нь би та алив хурдан хувцсаа өмсөөд манайд очоод унт гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач Ш.Ч ах ямар нэгэн зүйл дуугаралгүй хэвтээд байсан. Тэгтэл Э эгч наад хүнээ чарган дээр чирээд аваад яв гээд чарга авчирч өгсөн. Тэгэхээр нь бид 3 нийлж байгаад чарган дээр хэвтүүлээд дээлээр нь ороогоод авч гэр лүүгээ явсан. Замдаа чаргаар ээж чирээд би эрүүл хөлнөөс нь өргөөд түрээд авч явсан. Тэгээд гэрт очоод аавыг дуудаж байгаад гэр рүүгээ оруулаад шалан дээр хэвтүүлсэн. Тухайн үед манай гэр дулаахан байсан болохоор талийгаач ах Ш.Ч ах хэсэг байж байгаад сэрсэн. Тэгээд талийгаач Ч ах 30 минутын дараа сэрээд ах нь хөлдлөө дулаацуулаад өгөөч гэж хэлэхэд ээж хөлөн дээр нь хөнжил тавьсан чинь хэсэг чимээгүй болсон. Ш.Ч ах унтаж өгөхгүй цээж өвдөөд байна ёо ёо гээд байсан ба би бөөлжмөөр байна гэхээр нь гаднаас би нохойн сав оруулж өгсөн чинь цусаар бөөлжихөөр нь би нуруун дээр нь дарж өгсөн. Тэгэх үед амнаас цус гараад байсан. Тэгээд би нүүрлүү нь харсан чинь хүнд зодуулсан юмуу яасан юм гэж асуутал ямар нэг зүйл дуугараагүй. Тэгээд хэсэг зуур хэвтэж байснаа ахыгаа өндийгөөд босгоод өгөөч гэсэн Тэгтэл л ээж өндийлгөж босгоод байж байхад би аманд нь халуун бүлээндүү цай хийж өгсөн. Тэгтэл уулгах гэж байсан аягыг амнаас нь цус гараад нэлэнхүйд нь цус болгосон.Тэгж байж байгаад Ш.Ч ах 23 цагийн үед орчим эхлээд ах нь хүнд зодуулчихсан ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь аав хэн юм бэ хэнд зодуулсан юм гэж тодруулж асуутал Далайд зодуулчихсан гэсэн. Тэгэхээр нь аав хэн юм ямар далай гэхэд Хутагийн Чимгээгийн Далай гэж хэлсэн ба тэр нь Эрдэнэчимэг эгчийн дүү Эрдэнэдалай гэж хүн юм байна лээ. Тэгээд шөнөжин унтаж өгөлгүй ёолоод цээж өвдөөд байна миний энд гээд цээжин хэсэгт зааж үзүүлсэн.Тэгээд өвчин намдаах эм өгсөн боловч зүгээр болоогүй. Тэгээд Чулуунбаатар ах Далай намайг ийм болтол зодох гэждээ хогийн залуу юмдаа гээд байнгын хэлээд ёолоод байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 66-67 хуудас/

5. Гэрч С.М-ын ...“Утсыг бариад харсан чинь Эрдэнэчимэгийн дугаараас залгасан байсан ба Эрдэнэчимэг нь ахыгаа ирж аваач, манай энд хувцас хунараа 4 тайлчихсан согтуу байна гэсэн. Тэгэхээр нь манай Наранцэцэг, эхнэр Н 2 авахаар явсан. Тэгээд бараг 40 гаран минутын дараа байх эхнэр охин 2 орж ирэхээр нь яасан юм бэ гэтэл ах босч чадахгүй байна, чарган дээр чирээд хүрээд ирлээ гэрт оруулаадахъя гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад харсан чинь Ш.Ч ахыг чарган дээр дээлээр нь ороогоод авчирсан байсныг би гэрт өргөж оруулсан. Ш.Ч ахыг гэрт оруултал хиймэл нэг хөл нь гуталтай байсан. Тэгээд Ш.Ч ахыг гэрт оруулаад шалан дээр хэвтүүлсэн. Тэгээд намайг харсан чинь амнаас нь цус гарсан, нүүр нь шалбарчихсан байсан. Тэгээд манай эхнэр охин 2 асраад хэвтүүлж өндийлгөөд байсан ба талийгаач Ш.Ч ах толгой эргээд байна цээж нэл өвчин хөдлөхөд хэцүү байна гээд тогтож сууж чадахгүй байна гээд байсан. Тэгээд ёолж бие өвдөөд байна гэж амандаа хэлээд байхаар нь би юу болсон бэ гэхэд эхлээд юм дуугарахгүй чимээгүй байж байгаад нэлээд хэсэг болсоны дараа би Д-гийнд архи уусан юм. Д намайг зодож дээрээс минь дэвсээд цээжин бие нь дийлдэхгүй хөдөлж чадахгүй байна. Д намайг арай аймаар зодчихож муухай юмдаа гэж хэлсэн. Тэгээд шөнийн турш унтаж чадахгүй, шалан дээр тийчлээд байсан. Тэгж байх үед нэг хэсэг би унтаж амарсан байсан ба өглөө 06 цагийн үед босч цай өгөхөд тал аяга цай өгсөн Ш.Ч ах өөрөө аяга бариад л цай ууж чадахгүй байхаар нь би аманд аягалж өгсөн. Тэгээд өглөө манай эхнэр сумын эмнэлэгийн албанд дуудлага өгсөн ба Мөнхжаргал эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд л сумын цагдаагийн албанд мэдэгдсэн" гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 72-73 хуудас/

6. Гэрч Б.Н-ын ...“Би 18 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад гарч явахад төв замын эсрэг талд дэлгүүрийн үүдэнд шахуу Э гуай дүү Ч-гийнхээ дэлгүүрийн зүгээс гэрийнхээ чиглэлд ганцаараа явж байхаар нь би Чимгээ эгч дэлгүүр дээрээ байна уу гэж асуухад байгаа гэж хэлэхээр нь би та хаачих гэж байгаан гэж асуухад гэрлүүгээ явж байна гээд гэрээ чиглээд яваад өгсөн. Би Э гуайтай ингэж ярилцчихаад төв замын цаад талд байдаг Ч-гийнх нь дэлгүүр рүү бараа үзэх гэж ороод 19 цаг өнгөртөл цаг гаран бараа үзэж зогссон Тэгээд байж байхад гаднаас Э гуай ганцаараа орж ирээд Чимгээд Нансааг дууд нөгөөдөх нь гадаа хөлдөж үхлээ, ирж ав гэж хэл тэгэхгүй бол хөлдчихнө гэж хэлсэн чинь хэн таныг архи уу гэсэн юм Хүн амьтан гэр орондоо авч ирж уугаад гэж загнасан чинь Э гуай утасдаач дээ, дуудаач дээ гэж дахиж хэлсэн чинь Ч урдаас нь хэн таныг гэр орондоо хүн авчирч архи уу гэсэн юм бэ, яах гэж архи уудаг юм бэ загнасан чинь гараад явчихсан. Тэгээд удалгүй Ч ээжийгээ одоо оройтчихлоо явъя гэж хэлэхээр нь би гараад шууд гэрлүүгээ явсан..." гэсэн мэдүүлэг./1-р хх-ийн 81 хуудас/

7. Гэрч Ч.Э-тын ...“Манайх талийгаач Ч-ын төрсөн дүү Н-гийн гэрээс баруун тийшээ гурав дахь айл байгаа юм. 2016 оны 02 сарын 05-ны өглөө 09 цагийн үед би гэртээ унтаж байхад Нансалмаа охинтойгоо орж ирээд манай эхнэрийг асуусан. Би тэгэхээр нь доошоо уруудсан гэж хэлсэн. Тэгээд жоохон байж байгаад ах маань өнгөрчихлөө гэж хэлээд уйлсан. Тэгээд 10 минут шахуу уйлж байгаад гараад явсан. Би босоод хувцсаа өмсөөд байж байхад эхнэр ирэхээр нь би Нансаагийн Чук ах нь өнгөрчихсөн гэж байна гэж хэлээд бид 2 гараад Н-гийнд очиход охинтойгоо хажуу айлынхаа хүнтэй хамт байсан. Тэр үед Нансаагийн нөхөр бас Оюунцэцэг нөхөртэйгээ ирээд хоорондоо ярилцахдаа Ч-гийн ах Д дээр цагдаа нар очсон чинь байхгүй зугтаачихсан байна гэж ярьж байсан. Би тэгээд буцаж яваад замдаа Чимгээ рүү яриад Далай ах яачихсан юм хоорондоо зодоон нүдээн хийсэн юм уу цагдаа нар хайгаад олохгүй байна гэж яриад байна ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Ч юу яриад байгаа юм гэртээ байна ш дээ гэж хэлэхээр нь би за за гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 5 үдээс хойш Н-гийн охин Нараа 16 цагийн үед орж ирээд мах чанаж байсан шөлнөөсөө хийж өгөөд ууж байхад нь яасан юу болсон гэж асуухад Ч эгчийн ах нь зодсон гэсэн. Мөнхөө эмчид үзүүлсэн чинь зодуулсан байна гэж хэлсэн. Бас цусаар бөөлжсөн гэж ярьсан.Өөр юм яриагүй” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 85 хуудас/

8. Гэрч Ж.Б-рын ...“2016 оны 02 сарын 04-ний 16 цагийн үед ажлаасаа буугаад явж байгаад Төрийн банкны урдуур гарах үед тэр 2 хүн банкны урд талын сандал дээр хамт сууж байсан. Өөр хүн харагдаагүй хоорондоо чанга чанга яриад сууж байсан. Би урдуур нь яваад өнгөрсөн. Яг архи дарс уусан байсан эсэхийг би сайн мэдэхгүй" гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89 хуудас/

9. Гэрч Д.М-нийн ...“Тэгээд тэр цагдаагийн хүн Хутагийн Ч-гийн хашаан дотор амьдардаг ахынх нь шовгор байшинд үзлэг хийсэн. Гурван хүн үзлэг хийгээд бид 2 хараад зогсч байсан. Гэтэл энэ үед Хутагын Ч-гийн ээж гэх нэрийг нь мэдэхгүй настай 70 орчим насны эмэгтэй хүн Хутагийн Ч-гийн ахад /нэрийг нь мэдэхгүй байна/ чи мэдүүлгээ зөв өгөөрэй. Чи буруу мэдүүлэг өгвөл хар толгойгоороо үүрнэ шүү гэж орилсон. Энэ үед тэнд байсан нэг танихгүй цагдаа тэр хөгшинг та ингэж болохгүй та цагдаа дээр очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд цааш нь холдуулж байсан. Ингээд нэлээн хэсэг хугацааны дараа үзлэг дуусаад бид 2-т үзлэгийн талаар танилцуулж гарын үсэг зуруулсан. Тэгээд болсон уу гэхэд болсон гээд бид 2-ыг явуулсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 100 хуудас/

10. Гэрч Р.Б-лын ...“Би хаан банкинд 2014 онд үйлчлэгчээр анх ажилд ороод өнөөдрийн хүртэл ажиллаж байна. Би өглөө 09 цагт ажилдаа ирдэг. Тэгээд ажлаасаа 18 цаг гээд банкны гүйлгээ хааж 18 цаг 30 минут гээд гэрлүүгээ харихаар явдаг ба миний ажил өдөр болгон тогтсон цагтаа өглөө ирж орой гэрлүүгээ харьдаг. 2016 оны 02 сарын 04- ний орой Хаан банкны гүйлгээ 18 цаг гээд зогссон. Энэ үед би хаан банкны хаалгыг бариад доторхи цэвэрлэгээг хийсэн. Ингээд цэвэрлэгээг 18 цаг 30 минут гээд дуусгасан. Тэгээд 18 цаг 35 минутын орчимд ажлаасаа гараад гэрлүүгээ харихаар явган алхсан. Төрийн банкны хажуугийн залгаа айл болох Эрдэнэчимэгийн байшингийн арын гудамжаар нь 18 цаг 40 минутын орчимд ганцаараа явган алхаж явтал С.Э-гийн хашаан дотор байдаг шовгор жижиг байшингийн харалдаа хойд талаар нь явж байхад дотор талд нь согтуу гэмээр нэг хүний дуу чангаар нэлээн хэдэн удаа хашгираад байгаа нь сонсогдсон. Тухайн үед би яг юу гэж чангаар яриад байсныг бол анзаарч сонсоогүй хажуугаар нь яваад өгсөн ба миний бодлоор бол нэг согтуу хүн нь нөгөө хүн рүүгээ дайрч давшлан хашгираад байгаа юмуу гэж сонсогдсон. Намайг тэр шовгор байшингаас холдох хүртэл чанга чангаар нөгөө хүний дуу хашгираад байгаа нь сонсогдсон” гэсэн мэдүүлэг. /2- р хх-ийн 33 хуудас/

11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 сарын 11-ний өдрийн №11 дугаартай дүгнэлтийн ...“Ш.Ч-ын цогцост хийсэн ШЭ-ийн задлан шинжилгээгээр цээж хэвлийн битүү гэмтэл: Дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зуүн 2,4,5,6.7,9-р хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт, цус алдалт /500-800 мл/ Өвдгөнд цус хуралт, нүүр, мөчидөд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь босоо, суугаа, хэвтээ аль ч байрлалд үүсэх боломжтой. Хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ш.Ч нь цээж, хэвлий битүү гэмтэл: Дотор эрхтний хавсарсан олон гэмтэл баруун 1-11-р хавирга, баруун 1-6-р хавирга, зүүн 2,4,5,6,7,9-р 6 хавирга, зүүн 7,8-р хавирганы дан болон давхар хугарал, өвчүү ясны хугарал, дотор эрхтний доргилт. Цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач Ш.Ч нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 125-126 хуудас/

12. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн №1568 дугаартай дүгнэлтийн ...“Шинжилгээнд ирүүлсэн С.Э-гийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Чу-ын гэх цусанд 1,1 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1,1 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 127 хуудас/

13. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 сарын 12-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтийн ... “С.Э-гийн байшинд үзлэг хийх явцад илрүүлж, бэхжүүлсэн Монгол стандарт гэсэн бичигтэй архины шилэн дээрээс илрүүлсэн мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн №2 гэж тэмдэглэсэн мөр нь Ш-рын Ч-ын баруун гарын эрхий хуруугаар дарагдсан байна. Ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 132-р хууудас/ 14. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийн ... “Сэжигтэн С.Э-гийн байшинд үзлэг хийх явцад хураан авсан, хуванцар бариул хашааны гаднаас үзлэгийн явцад хураан авсан 2 хэсэг цагаан өнгийн металл нь нэг бүхэл зүйл байсан байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 143-144-р хуудас/

15. Шүүхийн шинжилгээнй албаны шинжээчийн 2016 оны 02 сарын 25-ны өдрийн №1569 дугаартай ... “Хохирогч Ш.Ч-рын гэх цэнхэр цамц, саарал зузаан цамц, хөх бэлттэлийн өмд, дээл дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Бусад хувцаснууд дээр цус илрээгүй. Сэжигтэн С.Э-н гэх гутал дээр цус илэрсэн. Энэ нь В/3/ бүлгийн харъяалалтай хүний цус байна. Бусад хувцас, хумс дээр цус илрээгүй. Хохирогч сэжигтэн нарын гэх хувцаснууд, сэжигтний гэх хумс дээр биологийн бусад ул мөр илрээгүй. Хохирогч Ш.Ч-ын гэх цус нь В/3/ бүлгийн цус байна. Сэжигтэн С.Э гэх цус нь В/3/ бүлгийн цус байна..." гэсэн дүгнэлт. / 1-р хх-ийн 149-150-р хуудас/

16. Шүүх сэтгэц гэм судлалын шинжээчдийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн магадлагаанд ... “Магадлуулагч С.Э нь сэтгэцийн хувьд эрүүл. Магадлуулагч С.Э нь гэмт хэрэг үйлдэх өөрийн хийж буй үйлдэлийг удирдан жолоодож ухамсарлан ойлгох чадвартай байсан. Магадлуулагч С.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 154-р хуудас/

17. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 05 сарын 16-ны өдрийн №3734 дугаартай ...“Шинжилгээнд ирүүлсэн Ш.Ч-ын гэх хүрэн өнгийн дээлний энгэр хэсэгт илэрсэн цацарсан цус. С.Э гэх 1 хос хүрэн өнгийн гуталын зүүн хөлний гуталын хоншоор хэсэгт илэрсэн цусны хэмжээ нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд хүрэлцэхгүй. №1569 тоот дугаартай цамцан дээр дээрээс авсан цусны толбон дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Ш.Ч-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 157-158 хуудас/ 7 18. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтэнд ... “Хохирогч Ш.Ч-ын хүрэн өнгийн даавуун дээлний захны залгаас оёдол 4 см ханзарсан /хуучин/, ягаан өнгийн босоо захтай даавуун цамцны цээжний хэсэгт цахилгаанаас 9см зайд 0,5 см тойргийн урттай 2 ширхэг түлэгдэж цоорсон байх ба уг цооролтоос доош 6 см зайд 0,5 см түлэгдэж цоорсон /хуучин/, хар өнгийн цагаан канттай өмдний баруун гуянд дотор залгаас оёдлоос 8 см зайд 1 см тойргийн урттай зах ирмэг нь жигд бус цооролт /хуучин/, цагаан дотортой хар өнгийн хүрэмний захны ар хэсгийн залгаас оёдол “Г хэлбэрийн 20x10 см хэмжээтэй ханзарч урагдсан /хуучин/ байх ба уг ханзралтаас зүүн тийш 5 см зайд 1см тойргийн урттай зах ирмэг нь түлэгдсэн цооролт /хуучин/ үүссэн байна. Дээрх урагдалт, цооролт, ханзралтууд нь эдэлгээний явцад үүссэн хуучин урагдалт, цооролт, ханзралтууд байна. Ямар нэгэн тээврийн хэрэгслийн мөр болон чирэгдэж сэмэрсэн мөр үүсээгүй байна гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 8-9-р хуудас/ 19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн 674 дугаартай дүгнэлтэнд ... “Шинжээч эмч О.Н-гийн гаргасан №11 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач Ш.Ч-ын биед цээж, хэвлийн битүү гэмтэл, баруун 2-10-р хавирганы хугарал, баруун, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал зүүн 2-10-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээжний хөндийд 500-800 мл цус хуралдалт, бүдүүн гэдэс, ходоодны хана, хэвлийн баруун дээд хэсгийн дотор талын булчин, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, няцраг мөчдөд зулгаралт, цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүдийг авсан даруйдаа цээжээр, тухайлбал хавирга хугарсан хэсгээр хүчтэй өвдөж эхлэх ба өвдөлт нь амьсгал авах, хөдөлгөөн хийх, ханиах үед улам ихэснэ. Цээжний хөндийд цус, хий хуралдсан үед амьсгалахад хүндрэлтэй болох, амьсгал өнгөц олон болох, цустай ханиах, уушиг гэмтсэн үед ам, хамраас цус гарах зэрэг шинжүүд илэрнэ. Бүдүүн гэдэс, ходоодны хана, хэвлийн баруун дээд хэсгийн дотор талын булчин, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, няцрал гэмтлийн үед хэвлийгээр өвдөх зовиур илэрнэ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед согтолтын зэргээсээ хамаарч өвдөлтийг мэдрэх мэдрэмж буурах боловч дээрх олон хавирганы хугарал, өвчүүний хугарал, цээжний хөндийд 500-800мл цус хуралдалт, бүдүүн гэдэс ходоодны хана, хэвпийн баруун дээд хэсгийн дотор талын булчин, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, няцрал гэмтлийн үед өвдөлт мэдрэгдэнэ. Талийгаач Ч-ын баруун талын 2-8-р хавирга эгэмний дунд шугамаар шууд бус хугаралтай, баруун 9-р хавирга суганы урд шугамаар шууд бус хугаралтай, далны шугамаар шууд хоёрлосон хугараптай, баруун эгэмний 10-р хавирга суганы дунд шугамаар шууд бус хугаралтай, зүүн 2,7-р хавирга эгэмний дунд шугамаар шууд бус хугаралтай, зүүн 4,5,6-р хавирга суганы урд шугамаар шууд бус хугаралтай, зүүн 8,9,10-р хавирга далны шугамаар шууд хугаралтай байна. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд хэдий хугацаанд шокод орж орчноо мэдрэхгүй, дуугарахгүй болон ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй болох цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Ш.Ч-рын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг босоо, хэвтээ, суугаа аль ч байрлалд авах боломжтой. Задлан шинжилгээгээр талийгаач нь үхэлд хүргэх архаг өвчингүй байна. Талийгаач Ш.Чнь цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл, баруун 2-10-р хавирганы хугарал, баруун, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 2- 10-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээжний хөндийд 500- 800 мл цус хуралдалт гэмтлийн улмаас нас баржээ. Нас барсан цаг хугацааг цогцост хийсэн анхны үзлэгээр тогтооно. Согтолтын зэргийг дахин тогтоох боломжгүй. Өмгөөлөгчөөс тавьсан асуултын хариулт: Дээрх цээж, хэвлийн битүү гэмтэл, баруун 2-10-р хавирганы хугарал, баруун, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 2-10-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, 8 цээжний хөндийд 500-800 мл цус хуралдалт, бүдүүн гэдэс, ходоодны хана, хэвлийн баруун дээд хэсгийн дотор талын булчин, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, няцрал гэмтлүүдийг авсан даруйдаа цээжээр, тухайлбал хавирга хугарсан хэсгээр хүчтэй өвдөж эхлэх ба өвдөлт нь амьсгал авах, хөдөлгөөн хийх, ханиах үед улам нэмэгдэнэ. Бүдүүн гэдэс, ходоодны хана, хэвлийн баруун дээд хэсгийн дотор талын булчин, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, няцрал гэмтлийн үед хэвлийгээр өвдөх зовиур илрэх ба өвдөлт, зовиур огт илрэхгүй байх боломжгүй. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг хаана, хэдийд авсан болохыг цаг хугацааны хувьд нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /3-р хх-ийн 82-85 хуудас/

20. Гэрч Д.У-лын ...“Талийгаач миний санаж байгаагаар 2014 онд хөлөө хөлдөөгөөд өрөөсөн хөлнийхөө өвдөг хэсгээр тайруулаад түүнээс хойш Тэшиг сумын эмнэлгийн хяналтанд орсон. Ямар нэгэн архаг хууч өвчин мэдэгдээгүй. Би талийгаачийн оршин суудаг багийн нийт 30 жил хариуцан ажилласан” гэсэн мэдүүлэг / 4-р хх-ийн 152- 153-р хуудас/ болон хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрч бичлэгийн хуурцаг, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эхэхийг шалгасан лавлагаа, хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогчидоос шинэ нотлох баримт гаргаж өгөөгүй болно. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.С дүгнэлтдээ “Яллагдагч С.Э нь Булган амгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт амь хохирогч С.Чулуунбаатарын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал дараах нөхцөл байдлаар тогтоогдож байна. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хйисэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдээр гэм хэрэгт үйлдсэн нь тогтоогдож байгаа. Мөн дараах бичгийн нотлох баримт болох, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, ямар зовиур шаналалтай байсан талаарх амь хохирогчийн дүү Эрдэнэчимэгийн мэдүүлэг, ах чинь манай хашаанд согтуу байна. Ирж ав гэсний дагуу очиход ухаан алдсан, хиймэл хөл нь салсан байдалтай байсан. Мөн тухайн нөхцөл байдлыг насанд хүрээгүй гэрч Н тодорхойлсон байгаа. Гэрт авчирсан хойно ямар зовиуртай байсан талаар хохирогч, Н нарын мэдүүлгээр маш тодорхой байгаа. Цээжээ даахгүй, даараад байна гээд тойрог үүсгэж газраас босч чадахгүй атирсан байдалтай байсан. Олон удаагийн үйлчлээр цээжин дэх яс болон хавирга хугарсан. Мөн энэ гэмтлээс болж дотор эрхтэн бүгд гэмтсэн байгаа. Мөн 500-800 гр шингэн цус хуралдсан байж байгаад нас барсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Мөн гэмт хэргийн үйл явц байж болохыг мэдүүлсэн гэрч Баасанжаргалын мэдүүлэг байдаг. “Хашааны араар явж байхад Эрэгтэй хүний дуу чангаар сонсогдож байсан” гэдэг. Мөн гэрч Наранзул 18 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад Цэ-гийн дэлгүүрээр орох гээд явж байхдаа Эрдэнэдалайтай таарсан. Дэлгүүрт ороод байж байхад Нансалмаад хэл Ч хөлдөж үхэх гээд байна гэж хэлсэн байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар уг хэрэг онц хэрцийгээр үйлдэгдсэн гэдэг нь тогтоогддог. Энэ нөхцөл байдлаар Улсын дээд шүүхээс урьдчилан хэлэлцүүлэг хийлгэж мөрдөн байцаалтанд буцааж ял хүндрүүлж сонсгож ирсэн байгаа. Энэ нөхцөл байдал нь тухайн хүнд үүссэн гэмтлийн нөхцөл байдал, үүсч байгаа зовиур шаналал, энэ талаар бүрэлдэхүүнтэй шинжээч дүгнэлт гаргасан. Энэ ямар нэгэн үйл 9 хөдөлгөөн хийхгүй, албадмал байдалд ордог. Цээж, хэвлийгээр маш хүчтэй өвддөг. Энэ талаар гэрчүүд ч давхар мэдүүлдэг байгаа. Биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан байгаа. Энэ нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаар тогтоосон. Тухайн амь хохирогч таяг тулсан, 2 тийшээ хайвагнаж хазагнаж явж байгаа дүр зургийг хүртэл бид сая харлаа. Амь хохирогчийн эсрэг ийм олон тооны үйлдэл хийхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх нөхцөл байхгүй байгаа. Эдгээр байдлыг мэдээд Эрдэнэдалай үйлдлээ таслан зогсоох ёстой байсан. Гэвч үйлдлээ таслан зогсоогоогүй. Иймд шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан буюу хүний амь насыг онц хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмааас шүүгдэгч Э нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Хохирогч Н 5.000.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйл зүйлгүй гэдгээ илэрхийлж байна. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Эрдэнэдалайд холбогдох хэргийг хэлэлцээд гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд гэсэн дүгнэлтийг гаргасан тул Эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 12 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Гэм хорын хохирлыг нөхөн төлсөн байна. Шүүгдэгч С.Э нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 3 жил 3 сар 27 хоног цагдан хоригдсон байна. Цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ял оруулан тооцуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 22 төрлийн хувцас, таяг зэрэг нотлох баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгчийн хувьд өөрийнхөө гэм буруутайд үйлдлээс хохирогчид гэмтэл учирч амь насыг хохироосон гэдэг дээр маргахгүй гэсэн байр суурьтай байгаа. Өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлтэй холбоотой асуудал дээр дүгнэлтийг хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 2.1, 2.7-д зааснаар хүндрүүлж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж гэж байгаа гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийг хиймэл хөлтэй гэдгийг мэдэж байсан гэдэг нь нотлогдож тогтоогдсон зүйлгүй. Нас барсны дараа шинжилгээ хийгээд биеэ хамгаалах чадваргүй гэж үзэхээр хиймэл хөлтэй гэдэг нь тодорхойлогдсон. Энэ нөхцөл байдлаар хүндрүүлж зүйлчилж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байгаа. Сая бичлэг үзэхэд нүдэнд ил харагдахаар бие эрхтэний эмгэгтэй гэж үзэх боломжгүй нөхцөл байсан. Энэ нь зүйлчлэлийн хувьд боломжгүй гэж үзэж байгаа. Лавтай мэдсэн нотлогдоогүй байгаа. Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэдэг. Олон тооны гэмтэл учирсан гэдэг тогтоогддог. Энэ гэмтлээс нас барахдаа яг үхлийн шалтгаан нь юу байсан бэ, онц харгис хэрцгий аргаар гэдэг олон тооны гэмтлийг авч үзээд байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлгээр зовиур шаналалтай, үйлдэл хөдөлгөөнгүй байсан гэдэг. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, гэмтэл, амь хохирогчийн өөрийнх нь бие эрхтэний эмгэг энэ 3 янзын нөхцөл байдлаас үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй байсан юм гэдэг нь шалтгаалж болно. Шууд гэмтлээсээ байна гэж үзэх боломж байхгүй. Тийм учраас энэ дээр эргэлзээ төрж байгаа. Нөгөө талаар үхлийн шалтгааныг цээжний хөндийн цус алдалт байна гэсэн. 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр цээжний хөндийд үүссэн тэр цусыг соруулж авсан бол амь насыг нь аврах боломжтой байсан байна гэсэн дүгнэлт гарсан байгаа. Гэмтлийн шокоор нас барсан бол онц харгис хэрцгий аргаар гэдгийг шууд ойлгож болно. Онц харгис хэрцгий гэдэгт тоо хамаарах боловч үхлийн шалтгааныг юу гэж тогтоосон юм гэдэг нь хамаарна. Цээжний хөндий цус алдаж, зүрх судасны дутагдалд орж нас барсан л гэсэн 10 дүгнэлт байгаа. Иймд эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой гэж үзэж байна. Бас нэг салаа утга нь амь насыг нь аврах боломж байсан гэж дүгнэдэг. Тэгэхээр гэмтлийн хүндрэл өгч байж хүн нас бардаг. Хүндрэл өгөөгүй байхад нас барна гэсэн ойлголт байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг аваад үзэхэд эцэслэн 100 хувийн үндэслэлтэй аль зүйлчлэлийг хийх мөрдөн шалгах ажиллагаа нарийн хийгдээгүй. Гэм буруугийн асуудлыг тогтоосон ч гэсэн. Хууль хэрэглээний хувьд ингэж үзэх бүрэн үндэслэлтэй. Энэ бүгдийг шүүгч нар нарийвчлан зөв дүгнэлт хийх байх гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар Эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж үзээд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашитайгаар шийдвэрлэнэ гэсэн энэ зарчмыг баримтлаж шийдвэрлэнэ үү гэсэн хүсэлттэй байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу гэж үзсэн тул Эрүүгийн хариуцлагыг хуульд заасан ялын доод хэмжээгээр санал болгож байгаа улсын яллагчийн саналыг эсэргүүцэх үндэслэл алга байна. Эрдэнэдалайгийн 3 жил 3 сар 27 хоног цагдан хоригдсон байгаа. Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй нөхцөл байдал байгаа. Иймд хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна” гэв. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад хэргийн үйл баримт, шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, хуулийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлага, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлуудын талаар дараах дүгнэлтийг хийлээ.

Үүнд: 1. Хэргийн үйл баримтын талаар: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Н-гийн мэдүүлэг, гэрч С.М-хын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Н-гийн мэдүүлэг, гэрч Ж.Бя-ын мэдүүлэг, Р.Б-лын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд зэргээс үзвэл 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт С.Э нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Ч-тай хамт архи ууж байгаад маргалдан зодож, цээжин тус газарт удаа дараа өшиглөж цээж, хэвлийн битүү гэмтэл, баруун 2-10-р хавирганы хугарал, баруун, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 2-10-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, бүдүүн гэдэс, ходоодны хана, хэвлийн баруун дээд хэсгийн дотор талын булчин, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, няцрал, мөчдөд зулгаралт, цус хуралт зэрэг гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогдож байна. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй мэдүүлэг, тайлбар гаргасан, санал зөрж мэтгэлцсэн зүйлгүй байна. 2. Шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн шинж, хуулийн зүйлчлэлийн талаар: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Н-гийн мэдүүлэг, гэрч С.М-ын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч М.Наранцэцэгийн мэдүүлэг, гэрч Ж.Б-ын мэдүүлэг, Р.Б-ын мэдүүлэг, гэрч Б.Н, Ч.Э, Д.-Э нарын мэдүүлгээс зэргээс үзвэл шүүгдэгч С.Э нь амь хохирогч С.Чу-тай хэрэг учрал болсон өдөр хамт архи уусан, амь хохирогчтой маргалдаж, түүний цээжин тус газарт удаа дараа өшиглөж зодсоны улмаас амь насанд аюултай гэмтэл учирч хохирогч нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд С.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 11 Амь хохирогч нь биеийн эрүүл мэндийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй байсан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар шинжлэн судалсан дүрс бичлэг зэргээр тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн биед цээж, хэвлийн битүү гэмтэл, баруун 2-10-р хавирганы хугарал, баруун, зүүн 9-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 2-10-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, цээжний хөндийд цус хуралдалт, бүдүүн гэдэс, ходоодны хана, хэвлийн баруун дээд хэсгийн дотор талын булчин, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, няцрал, мөчдөд зулгаралт, цус хуралт зэрэг гэмтэл учирсан болохыг тогтоосон байна. Амь хохирогчид олон тооны гэмтэл учирсан нөхцөл байдлыг дүгнэж үзвэл түүнийг онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэж үзэх үндэстэй байна. Иймд шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ. 3. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгчид ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг төлж барагдуулсан боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, нөхөн сэргээгдэх боломжгүй хүнд хохирол учирсан байх тул хохирол төлсөн гэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй болно. Шүүгдэгч С.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 1183 хоног буюу 3 жил 2 сар 28 хоног цагдан хоригдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 4. Эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, шаргал өнгийн хуучин 2 үзүүр нь сэмэрч урагдсан бүс, саарал өнгийн урд энгэртээ эрэгтэй хүний зурагтай подволк, ягаан өнгийн босоо захтай 2 ханцуй цагаан өнгийн канттай энгэртээ цахилгаантай хоёр мөрөнд хөх өнгийн оруулгатай цамц, саарал өнгийн босоо захтай урд энгэртээ товчтой цамц, 5 ногоон өнгийн нилонон зах нь ханцуйтаа цамц, хөх саарал өнгө хосолсон хуучин түрсик, хөх өнгийн нилонон хоёр хажуу талдаа халаастай зүүн талд adidas бичиглэлтэй өмд, хар өнгийн хоёр талдаа халаастаа нарийн кантан судалтай өмд, халаасанд хуучин хиртэж бохирлогдсон 2 хос оймс, 2 хос ягаан хуучирч элэгдсэн оймс, хос саарал өнгийн хуучирч элэгдсэн оймс, саарал өнгийн хүрэн өнгийн ноосон оймс, хос гутал, нэг хөлөнд хиймэл хөлтөй, бор өнгийн хуучин элэгдэж урагдсан дээл, хар өнгийн нялонон материалтай үстэй доторт