Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 438

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч А.Насандэлгэр нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааны ирц: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Будхүү нар оролцов.

Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э н ж к” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А , иргэдийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, З бны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргажээ. Шүүх хуралдааны явцад гаргасан шүүхийн тогтоолын дагуу нэхэмжлэгч, хариуцагч талын гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын өмнө гаргасан тайлбаруудыг үндэслэн гуравдагч этгээд нар болон иргэдийн төлөөлөгчийн эзгүйд захиргааны хэргийг хянан шийдвэрлэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянзүрх дүүрэг, 1 хороо, ийн гудамжинд байх Г в хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууц, С-.. тоот автозогсоолын өмчлөгчөөр Д.О ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр Д.О ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

..Миний төлөөлүүлэгч Д овогтой О нь 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Э н ж к” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо ийн гудамж Г в хотхоны ... дугаар байрны ... тоот 81,75 м/кв талбай бүхий орон сууцыг С-.. тоот дугаартай автозогсоолын хамт 110362 ам.долларын үнэ төлж худалдаж авсан.

 Уг орон сууц, автозогсоолын үнийг бүрэн төлж барагдуулсан болохыг “Э н ж к” ХХК Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт тодорхойлж 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр тооцоо дууссан тухай албан бичиг хийж өгсөн бөгөөд өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан боловч “Э н ж к” ХХК болон З б, БНСУ-ын Х банкны хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 3018, 6683 тоот шүүгчийн захирамж, 2010 оны 441 тоот шүүгчийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрээр уг эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг маань буцааж бүртгэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

 Д.О нь хууль ёсны дагуу гэрээ байгуулж орон сууцны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.1, 24.8-д заасны дагуу Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 хороо, ийн гудамж Г в хотхоны ... дугаар байрны ... тоот 81,75 м/кв талбай бүхий орон сууц болон С-.. тоот дугаартай автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ авах эрхтэй бөгөөд үүнийг “Э н ж к” ХХК бүрэн хүлээн зөвшөөрч холбогдох албан бичгүүдийг /үнэ төлсөн баримт, барилга байгууламжийг улсын комисст хүлээн авсан акт гэх зэрэг/ иргэн Д.О д гаргаж өгсөн байна. 

“Э н ж к” ХХК болон З б , БНСУ-ын “Х банк”-ны хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь орон сууцыг шударгаар худалдаж авсан Д.О гэдэг хүнд ямар ч хамаагүй бөгөөд энэ талаар мэдэх ямар ч боломжгүй байсан. Нөгөө талаараа ... дугаар байр нь ямар хэмжээгээр хэрхэн барьцаалагдсан, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болох нь тодорхойгүй байна.

 Мөн “Э н ж к” ХХК болон З б, БНСУ-ын Х банкны хоорондох иргэний маргааныг 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүх шийдвэрлэж 1193 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Үүнээс хойш өмчлөгч нар хэсэг хэсгээрээ, шүүхэд хандаж, Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газрын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, эд хөрөнгөө хуулийн дагуу өмчилж улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж байгаа юм.

 Иймд Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 1 хороо, ийн гудамж Г в хотхоны ... дугаар байрны ... тоот 81,75 мкв талбай бүхий орон сууцыг С-.. тоот дугаартай автозогсоолын өмчлөгчөөр Д.О ыг бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгаж шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дашбэмбэрэлийн О нь 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  “Э н ж к” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Г в хотхоны ... дугаар байрны ... тоот нийт 81.75 м2 талбайтай орон сууцыг С-.. дугаартай авто зогсоолын хамт эзэмшилдээ шилжүүлж авсан. Уг орон сууц, авто зогсоолын үнийг бүрэн төлж барагдуулсан.

“Э н ж к” ХХК болон Эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлбөр тооцоо дуусаж, гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тодорхойлж албан бичиг гаргаж өгсөн. Мөн барилга байгууламжийг улсын комисст хүлээн авсан акт, барилгын хаяг тогтоосон бичиг, бусад шаардлагатай баримтыг Д.О д гаргаж өгсөн.

Ингээд бүх материалуудаа аваад Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан боловч бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн. Хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь “З б”, БНСУ-ын “Х банк”, “Э н ж к” ХХК зэрэг 3 байгууллагын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээнд энэ байр барьцаалагдсан байна. Мөн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны тодорхой албан тоотуудаар өмчлөх эрхийг шилжүүлэхийг түдгэлзүүлсэн байна” гэсэн ийм хариу өгсөн.

 Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн 2007 оны барьцаат зээлийн гэрээг харахаар тухайн барилгын ... дугаар байрыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь барьцаалсан. 

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн, шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан бичгүүдийг харахаар хэдийн хугацаанд, ямар хэмжээгээр энэ түдгэлзүүлэлт, хязгаарлалтын ажиллагааг хийсэн нь ойлгомжгүй байсан. 

Бид нарын өмчилж,  худалдаж авсан ... дугаар байрны ... тоот нь 60 хувийн гүйцэтгэлд хамааралгүй гэж үзэж байна. Нөгөө талаар ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй ... дугаар байрыг бүхэлд нь шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарлаад барьцаалсан нь үндэслэлгүй байгаа учраас Эд хөрөнгийн бүртгэлийн газраас манайд өгөөд байгаа хариу нь  бидний худалдаж авсан орон сууц, зогсоолд хамааралгүй гэж үзэж байна.

Энэ асуудал дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3 байгууллагын хоорон дах иргэний хэргийн маргааныг шийдвэрлэсэн ... дугаар байрны нэлээн олон  өмчлөгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахыг даалгасан шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар өгсөн.... тоот байр хамаарахгүй гэж үзэж байна. Хариуцагчаас 2012.05.24-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн. Үүнээс хойш ... дугаар байрны оршин суугч нар хэсэг хэсгээрээ шүүхэд хандаад улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж байгаа.

Бид нарын хувьд 2010 онд байраа авсан. Өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, худалдаж авсан эд хөрөнгийнхөө өмчлөгч болж чадахгүй хохирч байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Г в” цогцолборын ... дугаар байр буюу ийн гудамж-../. тоот байрыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60%-ийн гүйцэтгэлтэйгээр “Э н ж к” ХХК /2823.../-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн O-... дугаарт бүртгэсэн байх бөгөөд “З” банк болон БНСУ-ын “Х” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны *******, *******, *******, 2012 оны *******, *******, *******, 2013 оны , *******, 2014 оны ******* Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны ******* албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. 

Тухайн орон сууцыг “Э н ж к” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60%-ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасан байдаг. 

“Э н ж к” ХХК нь тухайн орон сууцаа барьцаалан “З” банк болон БНСУ-ын “Х” банкнаас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” хэмээн заасан байдаг. 

Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд “Г в” цогцолборын ... дугаар байрны ... тоот орон сууц, С-.. тоот автозогсоолыг “Э н ж к” ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн Д.О ын өмчлөлд бүртгэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Г в цогцолборын ... дугаар байр буюу Деневрийн гудамж ..  байрыг холбогдох баримтыг үндэслэж 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “Э н ж к” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэж,  З б болон БНСУ-ын Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны *******, *******,*******, тоот,  2012 оны , *******, , тоот,  2013 оны *******, , 2014 оны ******* тоот,  мөн Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны ******* тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхүүдийг түдгэлзүүлсэн байна. 

Мөн тухайн орон сууцыг “Э н ж к” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь улсын бүртгэлд бүртгүүлсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан байдаг. Иймд “Э н ж к” ХХК нь З б болон БНСУ-ын Х банкнаас зээл авсан барьцааны гэрээ нь албан ёсоор дуусгавар болоогүй байгаа нь барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр орон сууцыг салгаж бүртгэх боломжгүй байна.

Гуравдагч этгээд “З” банк ХК дахь банкны эрх хүлээн авагч Н.А нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.О ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. “Э н ж к” ХХК нь 2007 оны 08 дугаар сард Баянзүрх дүүрэг, ийн гудамжинд баригдаж байсан Г в орон сууцны барилгын ажилд зориулж 20 тэрбум вонын бондыг 24 сарын хугацаатай, жилийн 12,5 хувийн хүүтэйгээр БНСУ-ын P bank, W bank, S C, Х банк зэрэг байгууллагуудад худалдсан. 

“Э н ж к” ХХК-ийн Г в орон сууцны цогцолборыг бариулах санхүүжилтийг БНСУ-ын хөрөнгө оруулагч талууд тэдгээрийг төлөөлөн Х банк, нөгөө талаас З б оролцон олон талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг БНСУ-ын хөрөнгө оруулагч тал давхар барьцаалсан. Энэ гэрээнд З б нь БНСУ-ын хөрөнгө оруулагч талын оруулсан санхүүжилтыг “Э н ж к” ХХК-ийн барилгын ажлын явц байдал, санхүүжилттэй уялдуулан шилжүүлж байх, орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд борлуулалтын орлогыг тусгай дансанд төвлөрүүлэн буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.

Дээрх гэрээнүүдийг байгуулах үед “Э н ж к” ХХК-ийн нэр дээр Г в орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээ эрхийн улсын бүртгэлээс гарган өгсөн байсан бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн гаргасан тус компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм. 

Орон сууцыг захиалах, худалдан борлуулахаас өмнө тус компани дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдад шилжүүлэх, барьцаалах, захиран зарцуулан бүрэн эрхтэй юм. 

Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны барилга нь бүхэлдээ дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан ба сууц өмчлөгч тус бүрээр гэрчилгээ салган гаргаагүй тул “Э н ж к” ХХК-ийн өмч хэвээр байна. “Э н ж к” ХХК-ийн өмчлөлийн энэ байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагад дууссан барилгын гэрчилгээ гаргуулан авч, захиалагч тус бүрээр гэрчилгээг салган гаргах ёстой бөгөөд түүнчлэн З б ХК болон “Х банк”-ны ипотекийн шаардах эрхтэй холбогдох асуудлыг анхааран хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

 Иймд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд холбогдох хууль томтоомжид дурьдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан хариу тайлбарыг З б дэмжиж байгаа болно. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцох боломжгүй байгаа тул байлцуулалгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд “Э н ж к” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Д.О ын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт тус компани гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 1 хороо, Г в хорооллын ... дугаар байрны ... тоот 81,75 м/кв талбай бүхий орон сууц, С-.. тоот автозогсоолын төлбөр тооцоо болох 110 362$-г Д.О нь төлөх ёстой байснаас 97065$ төлсөн байна. Иймд уг байрны төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна.” гэжээ.

         ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Шүүхээс нэхэмжлэгч Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А аас гаргасан “Баянзүрх дүүрэг, 1 хороо, ийн гудамжинд байх Г в хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууц, С-.. тоот автозогсоолын өмчлөгчөөр Д.О ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр Д.О ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” гэсэн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэжээ /хх 15/. 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтын талаар /он дарааллаар/:

-Монгол-Солонгосын хамтарсан “Э н ж к” ХХК-иас 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ийн гудамж 15/5 дугаартай тус компанийн хөрөнгөөр барьж байгаа “Г в” орон сууцны зориулалттай 11 давхар дуусаагүй барилгыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг /хх  1-р хавтас 27-28-р хуудас/ гаргаж, холбогдох баримт бичиг /хх 1-р хавтас 29-45-р хуудас/-ийг хавсаргажээ.

-Дээрх мэдүүлгийг үндэслэн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, ийн гудамж 15/5, орон сууцны зориулалттай 6305,64 мкв талбайтай, зоорийн давхартайгаа 11 давхар 60%-ийн гүйцэтгэлтэй барилгын хууль ёсны өмчлөгчөөр “Э н ж к” ХХК-ийг Ү-... дугаартай улсын бүртгэлд бүртгэн, 00000.... дугаартай гэрчилгээг 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр олгосон гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 1-р хавтас 46-р хуудас/, хариуцагчийн тайлбар /хх 1-р хавтас 24-25-р хуудас/ зэргээр тогтоогдов.

-Уг улсын бүртгэлийн Ү-..., 00000.... дугаар гэрчилгээ бүхий 60%-ийн гүйцэтгэлтэй барилгыг “Э н ж к” ХХК нь З бнаас авсан дөрвөн тэрбум долоон зуун арван таван сая төгрөгийн зээлийн барьцаанд, Х банктай байгуулсан 20 тэрбум солонгос воны үнэ бүхий Бонд гаргах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанд тус тус барьцаалсан гэдэг нь “Э н ж к” ХХК-ийн 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 300 дугаар Хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  “Зээлийн гэрээ” /хх 1-р хавтас  47-51-р хуудас/, 2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ” /хх 1-р хавтас 52-55-р хуудас/, 2007 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний төсөл /хх 1-р хавтас 57-68-р хуудас/, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар /хх 1-р хавтас 25-р хуудас/, гуравдагч этгээдийн “З б” ХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн тайлбар / хх 1-р хавтас 148-149-р хуудас/  зэргээр тогтоогдож байна.  

- Дээрх улсын бүртгэлийн Ү-..., 00000.... дугаар гэрчилгээ бүхий 60%-ийн гүйцэтгэлтэй барилгыг барьцааны бүртгэлд 2010 оны 09 дүгээр сард  бүртгүүлсэн гэдэг нь Х банк, З б, “Э н ж к” ХХК-ийн хамтарсан албан тоот /хх 1-р хавтас 69-р хуудас/, З бны албан тоот /хх 1-р хавтас 70-р хуудас/,  хариуцагчийн хариу тайлбар зэргээр нотлогдов.   

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын улсын мөрдөн байцаах газрын албан бичгүүдийг үндэслэн улсын бүртгэлийн Ү-..., 00000.... дугаар гэрчилгээ бүхий 60%-ийн гүйцэтгэлтэй барилгын улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн гэдэг нь хариуцагчийн тайлбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *******, 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *******, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *******, 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *******, 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн , 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *******, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *******, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн , 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* /хх 1-р хавтас 72-73, 78-82, 90-92/, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны ******* /хх 1-р хх 74-75/, 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10/4-4235 /хх 1-р хавтас 76/-аар албан тоот зэргээр тогтоогдож байна. 

-Иргэн Д.Б нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, ийн гудамж-15, Г в цогцолборын ... дугаар байрны . дугаар давхрын ... тоот 3 өрөө байрыг “Э н ж к” ХХК-иас 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 55,181 ам.доллар төлж, 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 41,884 ам.долларыг тус тус төлж нийт 97.065 ам.доллараар худалдан авсан гэдэг нь гэрч Д.Б , Б.А нарын мэдүүлэг /хх 2-р хавтас 3-6/, гэрч Б.Б ы мэдүүлэг / 2-р хх 40-42-р хуудас/, мөнгө тушаасан баримтын хуулбар, тооцоо нийлсэн баримт /хх 2-р хавтас 7-9-р хуудас/ зэргээр нотлогдов. 

-Нэхэмжлэгч Д.О нь иргэн Д.Б ээс маргаан бүхий нь орон сууц, авто зогсоолыг 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах” гэрээний нэр шилжүүлэн 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 /тавин/ сая төгрөг, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 70.000.000 /далан/ сая төгргийг тус тус төлж нийт 120.000.000 /зуун хорин/ сая төгрөгөөр худалдан авсан гэдэг нь гэрч Д.Б , Б.А нарын мэдүүлэг /хх 2-р хавтас 3-6/, гэрч Б.Б ы мэдүүлэг / 2-р хх 40-42-р хуудас/, мөнгө тушаасан баримтын хуулбар, Х х бны тодорхойлолт /хх 2-р хавтас 215-р хуудас/, 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Орон сууц захиалгаар бариулах” гэрээ /хх 1-р хуудас 5-7-р хуудас/ зэргээр тогтоогдов.

-“Э э ж к” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Д.О нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо ийн гудамж /52-т байрлах Г в хотхоны ... дугаар байрны  ... тоот /С.. автозогсоолын хамт/ тоотын захиалагч бөгөөд төлбөр тооцоогоо бүрэн барагдуулсан талаарх тодорхойлолт 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 197 дугаар албан бичиг /1-р хавтас 8 хуудас/-ээр гаргажээ. 

-Нэхэмжлэгч Д.О нь маргаан бүхий орон сууцанд амьдарч, авто зогсоолыг ашиглаж байгаа гэдэг нь Г в СӨХ-ны тодорхойлолт, /хх 2-р хавтас 34-р хуудас/, цахилгааны төлбөр төлж байсан талаарх баримтууд, фото зураг зэргээр тогтоогдож байна. 

-Нэхэмжлэгч Д.О нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий Баянзүрх дүүргийн 1-р хороо, Г в хотхоны ийн гудамж, ... дугаар байрны ... тоот орон сууц, С-.. авто зогсоолыг хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт, мэдүүлгийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтэст гаргажээ. Гэвч маргаан бүхий орон сууц, автозогсоол нь 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “Э н ж к” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Зоос болон Х банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн ерөнхий газрын албан бичгүүдийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул нэхэмжлэгч Д.О ын нэр дээр салган бүртгэх боломжгүй гэж Баянзүрх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсээс нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзжээ / хх 1-р хавтас 9-10/.

Дээр дурдсан улсын бүртгэлийн байгууллагын нэхэмжлэгчийг маргаан бүхий байр, автозогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан шийдвэрийн талаар Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргаж, захиргааны дээд шатны бүртгэлийн байгууллагаас гомдлыг хангаагүй хариуг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид өгчээ /хх 1-р хавтас 14/.

Үүний дараа нэхэмжлэгчээс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Дүгнэхэд, “-гуравдагч этгээд “Э н ж к” ХХК нь маргаан бүхий орон сууц, автозогсоол хамаарах 6305,64 мкв 60%-ийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан, 

-гуравдагч этгээд “Э н ж к” ХХК болон З б, Х банктай байгууллсан Зээлийн барьцааны болон Бонд гаргах гэрээг үндэслэн уг барилгыг барьцааны бүртгэлд 2010 оны 09 дүгээр сард бүртгэсэн, 

-мөн шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагын албан бичгүүдийг үндэслэн уг барилгын улсын бүртгэлд 2009-2014 онд тусгай тэмдэглэгээ хийгдсэн, 

-нэхэмжлэгч маргаан бүхий орон сууц, автозогсоолыг иргэн Д.Б ээс 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдөр худалдан авсан, 

-нэхэмжлэгч Д.О нь маргаан бүхий орон сууц, автозогсоолыг худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа, 

-нэхэмжлэгч маргаан бүхий орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч байгууллагад гаргасан,

-хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас “барьцаалагчийн зөвшөөрөл, маргаан бүхий эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг мэдүүлэгт хавсаргаагүй” үндэслэлээр нэхэмжлэгчийн маргаан бүхий орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан” зэрэг үйл баримт тогтоогдож байна. 

Шийдвэрийн хууль зүйн үндэслэл, түүнийг нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай холбон дүгнэсэн талаар:

Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдэлтэй холбоотой байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Эд хөрөнгийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх эрхийн, эд хөрөнгө эзэмших эрхийн, эд хөрөнгийн ашиглах эрхийн, барьцааны ... зэрэг төрөлтэй байхаар заажээ. Эдгээр улсын бүртгэлээс нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл улсын бүртгэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн Гуравдугаар бүлэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэж баталгаажуулахтай холбоотой үүсэх харилцааг тусгайлан зохицуулжээ. 

Түүнчлэн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэгтэй холбоотой болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журам зэргийг баримтлана. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтлөхөөр заажээ. Энэ хуулийн зохицуулалтаар улсын бүртгэгч эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хөтлөхдөө уг журмыг баримтлахыг улсын бүртгэгчид үүрэг болгосон байна. 

Иймээс улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ мөн хэрэглэхээр байна. 

Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа үндэслэлээр  маргаан бүхий байр, авто зогсоолын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг бүртгүүлэх, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх нэхэмжлэгчид  шилжсэнийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг мөн хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хариуцагч байгууллагад гаргасан гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгчээс мэдүүлэг гаргах үед /2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр/ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ““Э н ж к” ХХК-ийн үл хөдлөх өмчлөх эрхэд 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээж, уг бүртгэлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны бүртгэлд 2010 оны 09 дүгээр сард бүртгэсэн, мөн 2009-2014 оны шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагын албан бичгүүдийг үндэслэн уг барилгын улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээ хийгдсэн байжээ. 

Маргааны үйл баримтаас үзэхэд маргаан бүхий байр, авто зогсоолыг гуравдагч этгээд “Э н ж к” ХХК нь бариулж, уг барилгыг  дуусаагүй буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь “Э н ж к” ХХК-ийн өмчлөлд анх бүртгэж, улмаар уг бүртгэлийг хүчингүйд тооцсон шийдвэр гараагүй. 

Нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан үл хөдлөх эд хөрөнгүүд нь өмнө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн учир Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу улсын бүртгэгч өмнө нь гуравдагч этгээд “Э н ж к” ХХК-ийн өмчлөх эрхэд бүртгэгдсэн улсын бүртгэлд нэмэлт, өрчлөлт оруулах замаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд гэрээ, хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч Д.О ын өмчлөлд шилжсэнийг бүртгэнэ. Цаашлаад энэхүү өмчлөгчийн шилжилтийг бүртгэхдээ улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.1.3-д заасны дагуу барьцаалагч этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэг гаргагчаас заавал шаардахыг хуулиар хариуцагчид үүрэг болгожээ. 

Нөгөөтэйгүүр, маргааны үйл баримтаас үзэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан үндэслэлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэгээтэй байгаа бөгөөд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д заасан үндэслэлээр улсын бүртгэгч уг бүртгэлд өөрчлөлт буюу тусгай тэмдэглэгээнд оруулна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д улсын бүртгэгч энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заажээ. 

Үүнээс дүгнэхэд, маргаан бүхий байр, авто зогсоолын өмнөх өмчлөгчийн эрхийг нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн өөрчлөхөд эрх, ашиг нь хөндөгдөх гуравдагч этгээд З бны зөвшөөрлийг хавсаргаагүй, тусгай тэмдэглэгээг өөрчлөх үндэслэл арилсан талаар баримтыг мөн хавсаргаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл дээр дурдсан хуулийн хэм хэмжээнд нийцжээ. 

Дүгнэхэд улсын бүртгэгчийн нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн шилжилтийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан үйлдэл хуульд нийцээгүй бөгөөд уг үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд нийцээгүй үндэслэлээр зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нэхэмжлэгч талын тайлбаруудыг дүгнэхэд: 

Хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын өмнө бүртгэлтэй байсан үл эд хөрөнгөтэй холбоотой иргэний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хуулийн заалтаар өмнө нь бүртгэгдсэн  барьцааны болон тусгай тэмдэглэгээтэй холбоотой баримт бичиг хавсаргах, өмнөх бүртгэл хүчингүй болоогүй тохиолдолд тухайн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар иргэний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ дээр дурдсан баримт бичгийг заавал хавсаргахаар заажээ. Иймээс “хууль ёсны дагуу гэрээ байгуулж орон сууцны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул орон сууц болон автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ авах эрхтэй, үүнийг “Э н ж к” ХХК бүрэн хүлээн зөвшөөрсөн, барьцаат зээлийн гэрээ нь орон сууцыг шударгаар худалдаж авсан Д.О д хамаагүй, энэ талаар мэдэх боломжгүй, ... дугаар байр нь ямар хэмжээгээр хэрхэн барьцаалагдсан, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан болох нь тодорхойгүй, өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн, шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан бичгүүдэд хэдий хугацаанд, ямар хэмжээгээр түдгэлзүүлсэн  ойлгомжгүй” гэж нэхэмжлэгч талаас маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрч хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагч, барьцаалуулагч хамтран гаргасан хүсэлт, түүнчлэн шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааг дуусгавар болгоно.”, 311.3-д “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчилэгдсэн эрх дуусгавар болно.” гэж зааснаас үзэхэд барьцааны бүртгэл барьцааны эрх дуусгавар болж, талууд энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлснээр дуусгавар болдог байна. Иймээс нэхэмжлэгч талаас “ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй байрыг бүхэлд нь түдгэлзүүлж, барьцаалаагүй зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэй байрыг барьцаалсан учир нэхэмжлэгчид барьцааны бүртгэл хамааралгүй” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч талаас ““Э н ж к” ХХК болон З б, БНСУ-ын Х банкны хоорондох иргэний хэргийн маргааныг Баянзүрх дүүргийн шүүх шийдвэрлэж 1193 дугаартай шүүхийн шийдвэр гарснаас хойш өмчлөгч нар хэсэг хэсгээрээ, шүүхэд хандаж, эд хөрөнгөө өмчилж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулж байгаа” гэж тайлбарлажээ. Гэвч эдгээр шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралгүй, нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй талаар иргэний шүүхийн шийдвэр гараагүй, цаашлаад эдгээр иргэний шүүхийн шийдвэрээс шалтгаалж хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын нэхэмжлэгчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн гуравдагч этгээд “Э н ж к” ХХК-аас “маргааны зүйл орон сууц, автозогсоолын төлбөр тооцоо болох 110 362$-г Д.О нь төлөх ёстой байснаас 97065$ төлсөн. Байрны төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна.” гэж маргажээ. Энэхүү маргаж байгаа зүйл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш байгааг дурдах нь зүйтэй. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.10-т заасныг тус тус баримтлан Д.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг, 1 хороо, ийн гудамжинд байх Г в хотхоны ... дугаар байрны ... тоот орон сууц, С-.. тоот автозогсоолын өмчлөгчөөр Д.О ыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусад тооцож, уг орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр Д.О ыг бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 ШҮҮГЧ                А.САРАНГЭРЭЛ

 ШҮҮГЧ                 Б.АДЪЯАСҮРЭН

  ШҮҮГЧ                  А.НАСАНДЭЛГЭР