Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Бд холбогдох эрүүгийн 1907003050121 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, “Сувдан төгөл” хотхонд манаач ажилтай, *******, , , , , , тоотод оршин суух, ******* овогт Ч.Б, регистрийн дугаар **********,

Урьд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацар тэнссэн,

мөн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-наас 2019 оны 07 дугаар сарын 06-нд шилжих шөнө Налайх дүүргийн , тоотод өөрийн гэртээ эхнэр Г.Этай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож дагзны хуйханд шарх, тархи доргилт, зүүн доод зовхи нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр найз Жгийндаа очоод 2 шил архи уугаад гэртээ ирсэн. Тэгээд унтах гэсэн чинь эхнэр агсам тавиад унтуулахгүй хөнжил хуулаад над руу хувинтай угаадас аваад цацсан. Тэгэхээр нь би босож ирээд түлхэж унгаад 2 өшиглөсөн. Тэгсэн чинь ээж авч гараад гадаа сууж байсан. Тэгээд араас нь гараад гадаа хүйтэн харанхуй болсон болохоор гэртээ орж унтъя гэсэн чинь өөдөөс цохьсон. Тэгээд уурандаа мод аваад толгой руу нь цохьсон” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.Бгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед эхнэр Эын хамт Ж гэх найзындаа очиж хоёр шил архи хувааж уугаад гэртээ 22 цаг өнгөрч байхад бид хоёр ирсэн. Унтах гэхэд эхнэр согтчихоод хөөж туугаад болохгүй байхаар нь унтаг гэж бодоод гараад явсан. Цаг гаруй гадаа байж байгаад эргээд ороод ирэхэд эхнэр унтаагүй байж байсан. Эхнэр намайг хөөж туугаад зайл гээд байхаар нь хэрүүл уруул хийгээд яахав  унтая гээд охиноо тэврээд орон дээр хэвтэж байхад унтуулахгүй харааж ерөөгөөд үснээс зулгад хөнжил булааж аваад шөнөжингөө агсам тавиад байхаар нь миний уур гэнэт хүрээд эхнэрийг түлхэсэн чинь газар унасан. Би эхнэрийн цээж рүү нь баруун хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн чинь хадам ээж Г аваад гэрээс гарсан. Би хүүхдээ тэвэрч байгаад араас нь хүүхдээ тэвэрсэн чигээрээ гарахад эхнэр гэрийн хажууд сууж байсан. Эхнэрийн хажууд нь байсан модыг аваад эхнэрийн толгой хэсэгт цохисон. Толгой хагараад цус гарсан. Хүүхдээ хувцаслаад эмнэлэг рүү авч явъя гэж бодоод байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

            Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Ч.Бгийн хамт 21 цагийн үед гэрээс гарч найз Жгийн гэрт очсон. Тэдний гэрт эхнэр хүүхдүүд нь байсан. Ж эхнэрийнхээ хамт согтуу байсан. Хоёр шил архийг бид 4 хувааж уусан. Жгийн гэрээс 23 цагийн үед гараад гэртээ ирсэн. Би нөхрийг андуураад З гээд өмнөх нөхрийн нэрээр дуудсан чинь Ч.Б уурлаад бид хоёр хэрэлдсэн. Би гадаа гараад сууж байхад Ч.Б гарч ирээд оръё гэхээр нь орохгүй гадаа сууна чи өөрөө ор гэж хэлэхэд Зая хүлээгээд байна уу гэж хэлэхээр нь уур хүрээд гараараа нөхрийг нэг удаа цохисон чинь буцад гараараа миний толгой руу нэг удаа цохиод гэрийн хнд байсан мод аваад толгой руу цохиход цус гарч эхэлсэн. Ч.Б цус гарахыг хараад эмнэлэг явъя гээд байж байхад цагдаа хүрээд ирсэн. Тэгээд бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад эмнэлэг рүү авч ирсэн. Би эмнэлэг дээр 6 оёдол тавиулсан. Нөхрийг цагдаа руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

            Гэрч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллнд өгсөн: “Манай охин нөхөртэйгөө хамт шөнийн 24 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Хоорондоо маргалдаад байсан. Удалгүй Ч.Б Г.Эыг дарж унгаад өшиглөөд бүгдийг чинь ална гэж дайраад байхаар нь би охиноо гэрээс гаргаад суулгаж байтал Баясаа гэрээс гарч ирээд модоор эхнэрээ цохисон чинь толгойноос нь цус гарахаар нь түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/372 дугаар:

            “1. Г.Эын биед дагзны хуйханд шарх, тархи доргилт, зүүн доод зовхи нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх дагзны хуйханд шарх, тархи доргилт, зүүн доод зовхи нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 25 дугаар хуудас/

 

            Налайх эрүүл мэндийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас, /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавл,

             /хх-ийн 42 дугаар хуудас/

 

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоол,

             /хх-ийн 50 дугаар хуудас/

 

            Гэрлэлт бүртгэлгүй тухай лавл,

            /хх-ийн 52 дугаар хуудас/

           

            Ч.Бгийн Иргэний үнэмлэхийн лавл,

            /хх-ийн 53 дугаар хуудас/

           

            Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 55-59 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч Чулуундорж овогтой Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө өөрийн гэртээ буюу Налайх дүүргийн 4-р хороо тоотод эхнэр Г.Этай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ хэрүүл маргаан үүсгэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Эын мэдүүлэг, гэрч Ц.Гэрэлцэцгийн мэдүүлэг, яллагдагч шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох саналтай байна гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Бд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө өөрийн гэртээ буюу Налайх дүүргийн 4-р хороо тоотод эхнэр Г.Этай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн түүнийг “өмнөх нөхрийн нэрээр намайг дуудлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож дагзны хуйханд шарх, тархи доргилт, зүүн доод зовхи нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан учруулсан болох нь:

шүүгдэгч Ч.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллнд хэргээ хүлээж өгсөн “...миний уур гэнэт хүрээд эхнэрийг түлхэсэн чинь газар унасан. Би эхнэрийн цээж рүү нь баруун хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. ...Эхнэрийн хажууд нь байсан модыг аваад эхнэрийн толгой хэсэгт цохисон. Толгой нь хагараад цус гарсан...” гэх, 

хохирогч Г.Эын “гараараа миний толгой руу нэг удаа цохиод гэрийн хнд байсан мод аваад толгой руу цохиход цус гарч эхэлсэн....” гэх,

          гэрч Ц.Гийн “...Ч.Б Г.Эыг дарж унгаад өшиглөөд бүгдийг чинь ална гэж дайраад байхаар нь би охиноо гэрээс гаргаад суулгаж байтал Баясаа гэрээс гарч ирээд модоор эхнэрээ цохисон чинь толгойноос нь цус гарахаар нь түргэн дуудсан” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/372 дугаартай “...Г.Эын биед дагзны хуйханд шарх, тархи доргилт, зүүн доод зовхи нуруунд цус хуралт, зүүн хацар, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ч.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Эын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба шүүгдэгч Ч.Б нь өмнө нь эхнэр Г.Эыг мөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  хийсэн хэрэгтээ гэмшиж ухаараагүй байна гэж үзсэн ба гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Ч.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цонхны рам модийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Золбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ