Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч Э.Бадрал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

            Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Н.Мандах, Э.Нарангарав,

           Хохирогч Г.Энхмаа,

Иргэдийн төлөөлөгч Б.Ариунаа нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Дд холбогдох эрүүгийн 1911006580342 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигон овогт Д.Д, 1985 оны 03 сарын 23-нд Төв аймгийн Заамар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 57 дугаар гудамж, 12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ..............................................................................

Шүүгдэгч Д.Д нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 01 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 57 дугаар гудамж 12 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Энхмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “шалны модоор” толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн талын чамархай, дагз цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн дархины зөөлөн эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Би тухайн өдөр гэр бүлийн маргаанаас болж уурласан уурандаа санамсаргүйгээр эхнэр Г.Энхмааг цохисон” гэв.

Хохирогч Г.Энхмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид үл ялих зүйлээс хэрүүл үүсгэж улмаар намайг цохисон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх дүгнэлт гарсан. Д.Д нь эмчилгээний зардлыг надад гаргаж өгсөн.  Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”гэв.

Гэрч Г.Энхчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дугарсүрэн манай дүүгийн толгойг шалны модоор цохиж хагалсныг Энхмаа гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2 хоногийн дараа бид нарт хагалгаанд орох шаардлагатай гэж хэлснээр мэдсэн ...” гэх мэдүүлэг /хх-15-17х/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2447 тоот дүгнэлтэд:

“1. Г.Энхмаагийн биед зүүн талын чамархай, дагз ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-31х/,

Өвчний түүх, гэрэл зургууд,

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд хохирогч Г.Энхмаагаас цагдаагийн байгууллагад хандсан дуудлагын бүртгэл /хх-56-57х/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-70-71х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 29-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 57 дугаар гудамж 12 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Энхмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “шалны модоор” толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн талын чамархай, дагз цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн бага тархи, дагзны дэлбэнгийн дархины зөөлөн эдийн няцрал, зүүн хөхлөг сэртэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар хэргийг зүйлчилж ирүүлжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс дүгнэн үзэхэд уг гэмт хэрэг нь хардалтын улмаас үйлдэгдсэн байна. Хохирогч Г.Энхмаа нь шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: “... би нөхрийгөө үндэслэлгүйгээр хардаж хэрүүл маргаан үүсгэсний улмаас ийм асуудал үүслээ. Бага насны 3 хүүхдийн маань ирээдүйг бодож нөхөрт маань хөнгөн ял оноож өгнө үү” гэж мэдүүлснийг харгалзан үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Дд холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Энхмаа нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Дг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Д.Дг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шалны модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.