Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/04

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч С.Цэрэндалай,

шүүгдэгч Г.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1907000330036 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 09 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ус хангамжын инженер мэргэжилтэй, *******нд *******ны ******* ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн гэх газар бүртгэлтэй, ******* ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, овогт Г.Ж.

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч овогтой Г.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******, тоот өөрийн гэртээ Б.ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Нийслэлийн *******, тоот өөрийн гэртээ Б.тай архи хувааж уухгүй гэж маргалдаж, заамдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зүүн хэсэгт цус хуралт, 2 шүдний ганхалт бүхий гэмтэл учруулсан үйл явдал болсон байна.

 

Энэхүү үйл явдал нь:

Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгч Г.ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Мөрдөн байцалтад хохирогч Ч.ын өгсөн: ”...2019 оны 01-р сарын 11-ний өдөр ангийн найз той дайралдан тэдний гэрт гэр бүлээрээ 2.5 л хэмжээтэй Нийслэл нэртэй пиво хувааж уусан юм. Г.Ж нь надруу чи гийн шээс мөн үү чамтай хамт архи ууна гэж байхгүй гээд эцгийн минь нэрийг дуудаад байсан. Би гарах гэж байтал Г.Ж намайг заамдаад авахаар нь би зөрүүлж барилцаж аваад ноцолдсон. Эхлээд тэр залуу намайг нүүрлүү цохисон би ноцолдож байгаад доороо хийж байгаад за би явлаа больёо ийм хэрүүл уруултай архи уухгүй гээд дээр нь гараад хэлэхэд нөгөө залуу за больёо гэж хэлсэн. Энэ үед цаад өрөөнөөс гарч ирээд салгасан би гарах гээд хаалгаруу ийн араар гарах гэтэл тэр залуу миний зүүн нүд орчим хүчтэй цохьсон. Би өө пизда гээд нүдээ дараад эргээд харсан чинь Г.Ж би наад залууг чинь ганц л цохилоо шүү гээд байсан. Би нүдээ дараад гэртэй орсон чинь миний зүүн нүд нилээд хавдсан байсан. Манай эхнэр юу болов хэн зодсон гээд байсан би хавдсан хэсгийг хагалаад өг гэж эхнэртэй хэлсэн чинь манай эхнэр би чадахгүй эмнэлэг явж үзүүлнэ, тэр зодсон хүмүүсийг чинь цагдаад өгнө гээд байсан ба гэрт , эхнэр хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд эхнэр намайг эмнэлэг явъя гээд гэрээс ыг хамт авч явсан замдаа би эхнэртэй 6-р байрны өмнө байсан Приус 20 маркын машиныг энд сууж явсан гээд зааж өгсөн чинь нөгөө машины жолооч дээр очоод “та нар яагаад хүн зодож байгаа юм” гэж хэлэхэд өгөө залуу би биш дотор байгаа хүмүүс гээд архи уусан байраа зааж өгсөн. Тэгээд эхнэр тэр хаалгыг нүдсэн чинь хаалга онгойж цаанаас нь Г.Ж гарч ирээд надтай хэрүүл хийж эхэлсэн. Би тухайн үед уур хүрээд барилцаад авсан чинь бид хоёрын голд орж салгасан. “одоо боль наад хүмүүсээ цагдаад өг” гээд намайг аваад эмнэлэг явсан. Би сүүлд очоод цохиогүй. Г.Ж намайг гараараа нүүр хэсэгт 3-4 удаа цохьсон. Би Г.Жтэй ноцолдож байх явцдаа биеэ хамгаалах зорилгоор нэг л удаа нүүр шанаа хэсэгт цохьсон.” гэх мэдүүлэг

/хх-ийн 5, 74 дүгээр тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.ын өгсөн: “...Тэгсэн харанхуйд , Г.Ж нар хоорондоо зодолдоод эхэлсэн, хэн нь хэдэн удаа цохьсон талаар харанхуй байсан болохоор мэдэхгүй байна. ын зүүн нүд тагларч хавдсан байдалтай эхнэртэйгээ мөн гэх залууг дагуулсан гурвуулаа орж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг

 /хх-ийн 16-18 дугаар тал/,

Мөрдөн байцалтад яллагдагч Г.ийн өгсөн: ”...Би босоод ын нүүрлүү нэг мөргөөд 3-4 удаа цохьсон. салгаад гал тогооны өрөө рүү ороход нь ыг зүүн гараараа дахин нэг удаа цохьсон.” гэх мэдүүлэг

            /хх-ийн 8-10 дугаар тал/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №76 дугаартай   

  1. Б.ын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зүүн хэсэгт цус хуралт, 2 шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломтжой.

3.  Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт

/хх-ийн 28 дугаар тал/,

 

            Г.ийн ял шалгах хуудас

/хх-ийн 37 дугаар тал/,

 

            Г.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа

/хх-ийн 39 дүгээр тал/,

 

            Г.ийн цалингийн тодорхойлолт

/хх-ийн 42 дугаар тал/,

 

            Г.ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40, 41, 45,  дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.ийн: ”... би цохиж гэмтээсэн нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон улсын яллагчийн судласан “шинжээч эмчийн гаргасан №76 дугаартай: ”...Б.ын биед зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зүүн хэсэгт цус хуралт, 2 шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.ын: “...Миний зүүн нүд орчим хүчтэй цохьсон, гараараа нүүр хэсэгт 3-4 удаа цохьсон.” гэрч  Г.ын: “...тэгсэн харанхуйд , Г.Ж нар хоорондоо зодолдоод эхэлсэн, хэн нь хэдэн удаа цохьсон талаар харанхуй байсан болохоор мэдэхгүй байна. ын зүүн нүд тагларч хавдсан байдалтай эхнэртэйгээ мөн гэх залууг дагуулсан гурвуулаа орж байгаа харагдсан.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Г.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Нийслэлийн *******, тоот өөрийн гэртээ Б.тай архи хувааж уухгүй гэж маргалдаж, заамдан түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи болон алимны салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зүүн хэсэгт цус хуралт, 2 шүдний ганхалт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг гэм буруутай гэж шүүх үзлээ.

 

Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ шүүхийн шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна.

 

            Шүүгдэгч Г.Ж нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт  ийн ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Г.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Жд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Жд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          

                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ