Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1271

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Н.Уранбайгаль,

          шүүгдэгч Ө.А , түүний өмгөөлөгч О.Оюунчимэг ҮД:27-24,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.А яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00191 ... дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ө.А

          Холбогдсон хэргийн талаар:

          Ө.А  нь 2019 оны 02 дугаар сарын27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04 цагаас 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 127 дугаар сургуулийн зүүн замд “Хьюндай Соната” маркийн 5502 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ, мөн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэол болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Пүрэвдоржийг мөргөж, амь насыг нь хохироож, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А  мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар зүйлийн 27-28-нд шилжих шөнө би хэргийн газраар шөнө явж өнгөрсөн. Би хүн дайраагүй. Би цонхоо өшиглөөд гарсан боловч цонх хагараагүй. Шүүх дээр байхад хэрэг авч ирж байсан нэг залуу хэргийг харснаа энэ хэрэг зөөвөрлөгдсөн хэрэг гэж хэлсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгмаа мэдүүлэхдээ: Талийгаач миний төрсөн ах. Гомдолтой байна. Тэр хүний хүүхдүүд үлдсэн. Хоёр хүүхдүүдийг  нь хэн харах вэ? 10-18  насны төрсөн хүүхдүүд нь байгаа. Одоо хүүхдүүд нь эмээ дээрээ амьдардаг. Хохирол төлбөр төлөөгүй байгаа. Манай зүгээс 6 сая гаран төгрөг нэхэмжилж байгаа. Хэргийн газар манай ах шөнө явган зорчигчийн байр сууринаас явж байсан. Энэ хүн шөнө тэнд явж байсан тул толь нь байсан байх. Тэр ах маань шөнө эгч рүүгээ явж байсан. Архи дарс уусан асуудал байхгүй. Өөр ярих юм байхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгмаа: ...Талийгаач миний төрсөн ах байгаа юм. Чимгээ гэдэг эмэгтэй хүнтэй хамт амьдраад 3-4 жил болж байгаа. Хамтдаа тусдаа амьдарч байсан. Харин хүү П.Мөнхбаатар нь эмээ К.Бямбасүрэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их Нарангийн 5-р гудамжны  26 тоотод амьдарч байсан. Хүү П.Мөнхбаатар нь манай нөхөртэй хамт хувиараа ажил хийж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Замын цагдаагийн газраас над руу утсаар залгаад ахыг нас барсан талаар хэлсэн. Тэгээд Замын цагдаагийн газар дээр очиж цагдаатай уулзсан. Жолоочтой уулзаагүй байгаа, жолоочоос мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Бид нар хоорондоо нэг их дотно биш баяр ёслолын үеэр ээжийндээ очихдоо тааралддаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чимгээ эгчтэй гэртээ хоноод 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Гансүх ахынд очсон, тэндээ өдөржингөө байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өглөө 09 цагийн үед Гансүх ах ажилдаа гарч явах үед талийгаач унтаад  үлдээгээд тэгээд 10 цагийн үед ирэхэд нь байхгүй байсан, Гансүх ах машин янзалж байгаад гэртээ ороогүй орой 18 цагийн үед гэртээ орох үед нь талийгаач унтаж байсан  19 цагийн орчим сэрээд намайг гэрт хүргээд өг гээд байхаар нь Гансүх ах хүргэн Зулаатай гэрт нь хүргэж өгөөд хашааруугаа оруулчихаад явсан гэсэн,
тухайн үедээ архи уучихсан байсан гэсэн. /1 дүгээр хавтас, хх-ийн 48, 50-51-р
тал /,

- 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15, 26, 17, 27, 18-25 дугаар тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Гансүхийн өгсөн: ...Гомбосүрэнгийн Пүрэвдорж гэдэг хүнийг танина, манай авгайн төрсөн дүү нь байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын 27-ны орой дүүгийн нөхөр болох Зулбаярын машиныг янзлаад орой 18 цагийн үед дуусгачихаад машиныг нь шалгах гээд байж байтал талийгаач гаднаас орж ирээд Ганаа ахаа гэрт хүргээд өгчих гэсэн тухайн үед талийгаач бага зэрэг архи уучихсан халамцуудуу байсан ямар ч байсан өөрийгөө авч явах чадвартай айхтар согтоогүй байсан. Тэгэхээр нь машиныг нь шалгангаа гэрт нь хүргээд өгье эж бодоод Зулбаярын Х.Фит маркийн цэнхэр өнгөтэй машины урд суудал дээр уулгаад Зулбаяр өөрөө машинаа жолоодоод би арын суудал дээр суугаад талийгаачийн гэр лүү явсан. Талийгаачийн гэр нь Монелоос Дарь эх руу явдаг энэ замын голд Ганц худагийн хойд талд байдаг гэрийнх нь хашааны үүдэнд 19 цаг 30 минутын орчим буулгахад өөрөө машинаас буугаад хашаа руугаа ороод баярлалаа Ганаа ахаа гэж хэлээд цаашаа явсан. Тэгээд Зулбаяр бид хоёр  гэр лүүгээ  яваад өгсөн юм. Тэгээд маргааш нь өглөө нь буюу 28-ны өглөө 11 цагийн үед жил дээрээ байж байхад талийгаачийн дүү болох Пүрэвлхагва над руу залгаад та гэрт ирэхгүй юм уу гэхээр нь яасан бэ ах нь ажил дээрээ байна шүү дээ гэсэн чинь Пүүжээ ах өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Бид хоёр  ер нь маш ойрхон байсан ер нь надаас салдаггүй байсан юм, би хувиараа машин тэрэг засдаг юм тэгэхээр надтай хамт яваад машин янзлаад би ч мэдэх юмаа зааж өгсөөр байгаад өөрөө машин янзлаад сурчихсан байсан. Архи дарс уухын хувьд уудаг гэхдээ тааруулж уудаг айхтар тасарч унатлаа уугаад байхгүй. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй 22 товчооны тэнд нэг ажилд орох гээд бүртгүүлчихсэн байгаа цээж зураг авахуулаад явж байсан гэж надад хэлж байсан. Өөр дээр нь байдаг хүүхэд нь манай ээж дээр байдаг юм. Талийгаач хувиараа хүний машин засдаг байсан  /1-р хх-ийн 93-94-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Мөнгөнтуяагийн өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Ө.А  бид хоёр “Соната-6 “маркийн 55-02 УНЯ улсын дугаартай автомашинтай халтуур хийх гээд гэрээс гараад явж байсан юм…Тэгтэл Ө.А ийн хуурай дүү гэх Цээгий гэж дуудаад байдаг залуу утсаар ярьж Цайзын тэнд байна, та хүрч ирээд авчихааж гэж хэлэхээр нь бид хоёр тэр залууг аваад Сансарын Түнель ороод Цээгий нь шүдний эмнэлэгт очоод шүд хийлгээд тэнд хүлээж байгаад бид гурав шууд манайд очоод  хоол унд хийж идэж байтал дүү нь гэх Цээгий нэг шил  Хараа архи, 2 литрийн пиво авч хүрч ирээд  явуулахгүй гээд   Ө.А , Цээгий  хоёр маргалдаад байсан ба  Цээгий явлаа гэсэн чинь  Ө.А    залуугаас машины  татвар  төлөх гэж  50.000 төгрөг авсан байсан. юм. Би тэр мөнгийг нь далд хийсэн  байсан бөгөөд  Цээгий яваад өгсөн ба  Ө.А  бид хоёр хороондоо  маргалдаад хэрүүл хийсэн чинь  Ө.А   надаас машины түлхүүр өг гээд байхаар нь би айгаад түлхүүрийг нь өөрт нь өгчихөөд байж байсан чинь Ө.А  машинаа асаагаад гараад явсан юм. Удалгүй буцаж орж ирээд хэрүүл хийгээд байсан чинь манай дүү Майцэцэг орж ирээд та хоёр яах гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ унтаж амар гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гээд дүүтэй бас хэрүүл хийгээд байхаар нь Ө.А ийн эгч Алтанцэцэг гэж хүнтэй нь дүүгээ ирж аваач энд согтуу агсам согтуу тавиад байна гэж хэлсэн чинь эгч нь утсаар нь ярьж манайд хүрээд ир гэсэн чинь явахгүй байсан тул манай дүү 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн чинь машинаа асаагаад гэрийн хана мөргөчихөөд машинаа жолоодон гарч явсан юм. Удалгүй цагдаа хүрч ирэхээр нь нөгөө дуудлага өгсөн хүн чинь гараад явчихлаа гэсэн чинь машинтай явсан юм уу гэхээр нь тийм ээ машинтай явсан гэж хэлсэн чинь улсын дугаар нь хэд вэ гэхээр нь 55-02 арын үсгийг нь мэдэхгүй байна гэсэн чинь ирсэн цагдаа за одоо тэгээд машинтай явж байгаад цагдаад баригдах юм бол эрхээ хасуулна шүү дээ баригдахгүй бол аз биз гэж хэлээд явсан юм…55-02 гэдэг машин байна уу гэж асуухаар нь байдаг гэсэн чинь машинаа ирж шалгуулах хэрэгтэй байна гэхээр машины түлхүүр нь надаа байхгүй байна манай нөхөр өөрөө байхгүй байна гэж хэлсэн чинь за гээд утсаа салгаад удалгүй байж байсан чинь бас нэг өөр дугаар залгаад танай машиныг шалгах гэсэн юм гэхээр нь гэрийн хаягаа зааж өгөөд хоёр цагдаа хүрч ирээд машиныг үзээд удалгүй араас нь баахан цагдаа нар хүрч ирээд намайг хувцсаа өмсөөд Ө.А  хаана байгаа юм олж өг гэж хэлсэн юм. Би найз Батхишигтэй нь утсаар ярьж Ө.А  хаана байна гэсэн чинь мэдэхгүй гэхээр нь цагдаа нар хайгаад байна гэж хэлсэн чинь тоглосон юм манай гэрт байгаа би одоо гэртээ харих гээд явж байна гэхээр нь Батхишигийн гэрт очоод Ө.А ийг аваад Замын цагдаагийн газар дээр ирж байгаа нь энэ юм. /1-р хх-ийн 97-98-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Бадамын: ...2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн үед ирээд ойр зуурын юм ярьж байгаад би Хадаа ахынд очоод ирж байна, Хадаа ахтай хэрэлдээд гэж байсан. ...2 аяга цай уучихаад үүрээр 05 цаг 10 минутанд явлаа гэхээр би хоноод яв гэсэн чинь хонохгүй ээ Хадаа ахын гадаа машинаа үлдээчихсэн хоёр  цонх нь хагарчихсан байгаа гээд гараад явсан. Тэгэхээр нь би хүлээж байгаад араас нь гарсан чинь манай айлын арын хашааны хажуугаас машин асаагаад гудамж руу эргээд яваад өгсөн. Бага зэрэг архи уусан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-101-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ө.Мандахын өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 07 цаг 20 минутын орчим би хичээлдээ явах гээд найзынхаа гэр рүү алхаж явтал Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 127 дугаар сургуулиас зүүн тийшээгээ 300 орчим метрийн зайд цэнхэр өнгөтэй хашааны урд талын ховил дотор цаашаагаа хараад толгой хэсгээс нь цус гарсан нуруу хэсэг нь ил гарчихсан хөдөлгөөнгүй хүн хэвтэж байсан. Тэгээд би 102 дугаарын утсаар энд ийм хүн байна гэж дуудлага өгчихөөд найзындаа очоод буцаад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Миний ойр орчимд ямар нэгэн машин, хүн байгаагүй, дээд талаас 2 хүүхэдтэй эгч бууж ирээд хамт дуудлага өгөхөд байж байгаад 2 хүүхдээ сургуульд нь хүргэж өглөө гээд явчихсан, гэхдээ надаас сүүлд ирсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-р тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Осол гаргасан гэх автомашин нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-331 б тоот гэсэн хаягтай ертөнцийн зүгээр урагшаа харсан төмөр хаалгатай хашаа байлаа. Уг хашаанд ороход 5-н ханатай Монгол гэр байх ба зүүн хойд талд цэнхэр цагаан алаг өнгийн бүтээлэгтэй суудлын автомашин байрлуулж тавьсан ба цагаан өнгийн “Хюндай Соната-6 “маркийн 55-02 УНЯ улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр баруун хойш харуулан тавьсан байдалтай байх ба автомашины буруу талын урд хаалганы шил нь хагарч /насан, хаалганы дунд хэсэгт хар өнгийн зураас гарсан байдалтай, буруу талын голь сууриараа хугарч, буруу талын хойд хаалганы жижиг шил нь хагарч бутарсан байх гуферийн хэсэгт халзарч шүргэсэн байдалтай байлаа гэх тэмдэглэл,

- Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 115-116, 117-121-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн иинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1312 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар нь хэргийн газраас хураан авсан гэх толины доод таг мөн байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн толь харьцуулах загварт ирүүлсэн 55-02 УНЯ улсын дугаартай, “Хьюндай Соната-6 маркийн автомашины баруун талын урд толь мөн байна. Шинжээч, цагдаагийн ахмад Г.Ганзориг гэх дүгнэлт /1-р хх-ийн 193-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн Шинжилгээний газрын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0701 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн 55-02 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн” Хьюндай Соната-6 “маркийн автомашинаас илрүүлж бэхжүүлсэн гэх 6 ширхэг гарын мөрөөс 5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2, 3, 4, 6 дугаартай гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN005610007905 дугаараар бүртгэгдсэн Ө.А ийн баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй 1 ширхэг гарын мөр нь бусад эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Одмаа гэх дүгнэлт /1-р хх-ийн 185-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний лабораторийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1281 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.

- Хар хөх хүрмэнд гарсан 210х20мм, саарал цамцанд гарсан 55мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна. Дээрх ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

- Хар хөх хүрмэнд гарсан 23мм, хөх жинсэн өмдөнд гарсан 24мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалтууд байна.

- Хар хөх хүрмэнд 23х17см хэмжээтэй талбайд, хар хос гуталд 10х15см хэмжээтэй талбайд, 10х7,5см хэмжээтэй талбайд гарсан гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр тус тус гарсан шинэ зулгаралтууд байна. Дээрх зулгаралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.

- Хар хөх хүрмэнд гарсан 60х40х50мм хэмжээтэй гэмтэл нь хатуу мохоо зүйлийн гогодох татах хүчний нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ гогодолт байна.

2. Бусад хувцас гэмтэлгүй. Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Солонго гэх дүгнэлт /1-р хх-ийн 173-174-р тал/,

Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 642 дугаартай шинжээчийн:

1. Талийгаач Г.Пүрэвдоржийн цогцост гавлын хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал, дух, хамар, хацар, хоншоор ясны хугарал, баруун дух, чамархай, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун чамархайн хуйх, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, духны зүсэгдсэн шарх, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, зүүн өвдөг, баруун шилбэ, ууц, зүүн өгзөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед мохоо зүйлд цохигдох, мөргөгдөх, шахагдах үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ууц, зүүн өгзөгний зулгаралт гэмтэл нь нас барсны дараа үүссэн ба бусад гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна.

3. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач нь 2019.02.28-ны өдрийн 13 цаг 20 минутын цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байна.

6. Талийгаач нь АВО системээр А/II/ бүлгийн цустай байна.

7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /1-р хх-ийн 163-165-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн: ...Талийгаач Г.Пүрэвдоржийн цогцост гавлын хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал, дух, хамар, хацар, хоншоор ясны хугарал, баруун дух, чамархай, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун чамархайн хуйх, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, духны зүсэгдсэн шарх зэрэг гэмтлүүдийг, бусад баруун зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, зүүн өвдөг, баруун шилбэ, ууц, зүүн өгзөгний зулгаралт гэмтлүүдийг босоо болон хэвтээ байрлалд авсан байх боломжтой байна. Өөр нэмж хэлэх зйүл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170-р тал/,

Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 122 дугаартай магадлагаанд: 55-02 УНЯ улсын дугаартай Хьюндай Соната маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.А  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ, мөн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...гэх /1-р хх-ийн 218-р тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 36-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ө.А ийн: ...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй...

...2019 оны 02 дугаар сарын 27-ны орой 23 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 55-02 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодоод гэрээсээ буюу Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо, Хангайн 8-331-б тоотоос гарч яваад Баянзүрх дүүрэг Монелийн хойно хаягийг нь хэлж мэдэхгүй байна ээж Бадамын гэрт 01 цагийн орчим ирсэн. Намайг ээжийнд ирэхэд ээж маань байсан бөгөөд талийгаач ахынхаа зургийг аваад ээжийндээ сууж байгаад 02 цаг өнгөрч байхад гараад эргээд гэр рүүгээ машинаа жолоодоод ирсэн. Гэртээ хэдэн цагт ирснээ санахгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-229, 230-232-р тал/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17, 27, 18-25-р тал/,

Шүүгдэгч Ө.А ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 233, 244-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ө.А  нь 2019 оны 02 дугаар сарын27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04 цагаас 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 127 дугаар сургуулийн зүүн замд Хьюндай Соната маркийн 5502 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, тайлбар; Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ, мөн 12.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэол болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Пүрэвдоржийг мөргөж, амь насыг нь хохироож, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгмаагийн өгсөн “...Талийгаач миний төрсөн ах байгаа юм. Чимгээ гэдэг эмэгтэй хүнтэй хамт амьдраад 3-4 жил болж байгаа. Хамтдаа тусдаа амьдарч байсан. Харин хүү П.Мөнхбаатар нь эмээ К.Бямбасүрэнгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их Нарангийн 5-р гудамжны  26 тоотод амьдарч байсан. Хүү П.Мөнхбаатар нь манай нөхөртэй хамт хувиараа ажил хийж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өглөө Замын цагдаагийн газраас над руу утсаар залгаад ахыг нас барсан талаар хэлсэн. Тэгээд Замын цагдаагийн газар дээр очиж цагдаатай уулзсан. Жолоочтой уулзаагүй байгаа, жолоочоос мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Бид нар хоорондоо нэг их дотно биш баяр ёслолын үеэр ээжийндээ очихдоо тааралддаг байсан. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чимгээ эгчтэй гэртээ хоноод 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Гансүх ахынд очсон, тэндээ өдөржингөө байж байгаад 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өглөө 09 цагийн үед Гансүх ах ажилдаа гарч явах үед талийгаач унтаад  үлдээгээд тэгээд 10 цагийн үед ирэхэд нь байхгүй байсан, Гансүх ах машин янзалж байгаад гэртээ ороогүй орой 18 цагийн үед гэртээ орох үед нь талийгаач унтаж байсан  19 цагийн орчим сэрээд намайг гэрт хүргээд өг гээд байхаар нь Гансүх ах хүргэн Зулаатай гэрт нь хүргэж өгөөд хашааруугаа оруулчихаад явсан гэсэн, тухайн үедээ архи уучихсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-ийн 48, 50-51-р тал/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Мөнгөнтуяагийн өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед Ө.А  бид хоёр “Соната-6 “маркийн 55-02 УНЯ улсын дугаартай автомашинтай халтуур хийх гээд гэрээс гараад явж байсан юм…Тэгтэл Ө.А ийн хуурай дүү гэх  Цээгий гэж дуудаад байдаг залуу  утсаар ярьж  Цайзын тэнд байна  та хүрч ирээд  авчихааж гэж хэлэхээр нь  бид хоёр тэр залууг аваад Сансарын Түнель ороод  Цээгий нь  шүдний  эмнэлэгт очоод  шүд хийлгээд тэнд хүлээж байгаад  бид гурав шууд манайд очоод  хоол унд хийж идэж байтал  дүү нь гэх Цээгий нэг шил  Хараа архи, 2 литрийн пиво авч хүрч ирээд  явуулахгүй гээд   Ө.А , Цээгий  хоёр маргалдаад байсан ба  Цээгий явлаа гэсэн чинь  Ө.А    залуугаас машины  татвар  төлөх гэж  50.000 төгрөг авсан байсан. юм. Би тэр мөнгийг нь далд хийсэн  байсан бөгөөд  Цээгий яваад өгсөн ба  Ө.А  бид хоёр хороондоо  маргалдаад хэрүүл хийсэн чинь  Ө.А   надаас машины түлхүүр өг гээд байхаар нь би айгаад түлхүүрийг нь өөрт нь өгчихөөд байж байсан чинь Ө.А  машинаа асаагаад гараад явсан юм. Удалгүй буцаж орж ирээд хэрүүл хийгээд байсан чинь манай дүү Майцэцэг орж ирээд та хоёр яах гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ унтаж амар гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гээд дүүтэй бас хэрүүл хийгээд байхаар нь Ө.А ийн эгч Алтанцэцэг гэж хүнтэй нь дүүгээ ирж аваач энд согтуу агсам согтуу тавиад байна гэж хэлсэн чинь эгч нь утсаар нь ярьж манайд хүрээд ир гэсэн чинь явахгүй байсан тул манай дүү 102-т залгаж цагдаад дуудлага өгсөн чинь машинаа асаагаад гэрийн хана мөргөчихөөд машинаа жолоодон гарч явсан юм. Удалгүй цагдаа хүрч ирэхээр нь нөгөө дуудлага өгсөн хүн чинь гараад явчихлаа гэсэн чинь машинтай явсан юм уу гэхээр нь тийм ээ машинтай явсан гэж хэлсэн чинь улсын дугаар нь хэд вэ гэхээр нь 55-02 арын үсгийг нь мэдэхгүй байна гэсэн чинь ирсэн цагдаа за одоо тэгээд машинтай явж байгаад цагдаад баригдах юм бол эрхээ хасуулна шүү дээ баригдахгүй бол аз биз гэж хэлээд явсан юм…55-02 гэдэг машин байна уу гэж асуухаар нь байдаг гэсэн чинь машинаа ирж шалгуулах хэрэгтэй байна гэхээр машины түлхүүр нь надаа байхгүй байна манай нөхөр өөрөө байхгүй байна гэж хэлсэн чинь за гээд утсаа салгаад удалгүй байж байсан чинь бас нэг өөр дугаар залгаад танай машиныг шалгах гэсэн юм гэхээр нь гэрийн хаягаа зааж өгөөд хоёр цагдаа хүрч ирээд машиныг үзээд удалгүй араас нь баахан цагдаа нар хүрч ирээд намайг хувцсаа өмсөөд Ө.А  хаана байгаа юм олж өг гэж хэлсэн юм. Би найз Батхишигтэй нь утсаар ярьж Ө.А  хаана байна гэсэн чинь мэдэхгүй гэхээр нь цагдаа нар хайгаад байна гэж хэлсэн чинь тоглосон юм манай гэрт байгаа би одоо гэртээ харих гээд явж байна гэхээр нь Батхишигийн гэрт очоод Ө.А ийг аваад Ө.А ийг аваад Замын цагдаагийн газар дээр ирж байгаа нь энэ юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Бадамын: ...2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн үед ирээд ойр зуурын юм ярьж байгаад би Хадаа ахынд очоод ирж байна, Хадаа ахтай хэрэлдээд гэж байсан...2 аяга цай уучихаад үүрээр 05 цаг 10 минутанд явлаа гэхээр би хоноод яв гэсэн чинь хонохгүй ээ Хадаа ахын гадаа машинаа үлдээчихсэн хоёр  цонх нь хагарчихсан байгаа гээд гараад явсан. Тэгэхээр нь би хүлээж байгаад араас нь гарсан чинь манай айлын арын хашааны хажуугаас машин асаагаад гудамж руу эргээд яваад өгсөн. Бага зэрэг архи уусан байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-101-р тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Осол гаргасан гэх автомашин нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-331 б тоот гэсэн хаягтай ертөнцийн зүгээр урагшаа харсан төмөр хаалгатай хашаа байлаа. Уг хашаанд ороход 5-н ханатай Монгол гэр байх ба зүүн хойд талд цэнхэр цагаан алаг өнгийн бүтээлэгтэй суудлын автомашин байрлуулж тавьсан ба цагаан өнгийн Хюндай Сонатаб маркийн 55-02 УНЯ улсын цугаартай автомашин ертөнцийн зүгээр баруун хойш харуулан тавьсан оайдалтай байх ба автомашины буруу талын урд хаалганы шил нь хагарч /насан, хаалганы дунд хэсэгт хар өнгийн зураас гарсан байдалтай, буруу талын голь сууриараа хугарч, буруу талын хойд хаалганы жижиг шил нь хагарч эутарсан байх гуферийн хэсэгт халзарч шүргэсэн байдалтай байлаа гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 115-116, 117-121-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1312 дугаартай шинжээчийн: ...Шинжилгээнд тэнцэж буй 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN005610007905 дугаараар бүртгэгдсэн Ө.А ийн баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна...” Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Б.Одмаа гэх дүгнэлт /1-р хх-ийн 185-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Н.Энхцолмонгийн өгсөн “...Талийгаач Г.Пүрэвдоржийн цогцост гавлын хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал, дух, хамар, хацар, хоншоор ясны хугарал, баруун дух, чамархай, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун чамархайн хуйх, дагзны хуйхны дотор гадаргуун цус хуралт, духны зүсэгдсэн шарх зэрэг гэмтлүүдийг, бусад баруун зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэний цус хуралт, зүүн өвдөг, баруун шилбэ, ууц, зүүн өгзөгний зулгаралт гэмтлүүдийг босоо болон хэвтээ байрлалд авсан байх боломжтой байна. Өөр нэмж хэлэх зйүл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 169-170-р тал/,

Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 122 дугаартай магадлагаа: 55-02 УНЯ улсын дугаартай Хьюндай Соната маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.А  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараахь зүйлийг хориглоно:а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн ,овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба, иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Тайлбар; Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ, мөн 12.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...гэх /1-р хх-ийн 218-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.А ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.А  өөрийгөө гэм буруугүй гэж мэтгэлцэж байх боловч хэргийн газрын үзлэгээр хураагдсан цагаан өнгийн суурь хугарсан, гадна талаараа никель хүрээтэй толь 1 ширхэг, NF-CAR H/COVER /RH/ ASA schefenacker 0122738 012274 бичиглэл бүхий хар хуванцар эд зүйлүүд нь шүүгдэгч Ө.Алтансүхийн жолоодож явсан 55-02 УНЯ улсын дугаартай, “Хьюндай Соната-6 маркийн автомашины эд анги болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, Гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 15, 26, 17, 27, 18-25 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн иинжилгээний газрын Мөр судлалын шинжилгээний 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1312 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 193-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн Шинжилгээний газрын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 0701 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 185-р тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ө.А ийг гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Тээврийн Прокурорын газраас Ө.А ийн гэм буруугийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ө.А  нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон, хэргийн газрыг орхиж зориуд зугтаасан болох нь хэрэгт авагдсан гэрч Х.Мөнгөнтуяа, Д.Бадам нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул түүний гэм бурууг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ..хохирогч нас барсан бол  түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгмаа 6.066.990 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Ө.А  уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Ө.А өөс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. /1-р хх-ийн 60-р тал/             

Талийгаач хохирогч Г.Пүрэвдоржийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгмаа 6.066.990 төгрөгийн гэм хорын хохирлыг баримтаар нэхэмжилж байгаа ба оршуулгын зардалд зайлшгүй гарсан зардал  гэж үзэхээр байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Ө.А өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

          Шүүгдэгч Ө.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд  гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба   хүний амь нас  хохирсон,  гэм  хорын хохирол бүрэн арилаагүй зэргийг харгалзан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Ө.А  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 44-р тал/

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

          Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.  

          Ө.А ийн 793699 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлж, хэргийн газрын үзлэгээр хураагдсан цагаан өнгийн суурь хугарсан, гадна талаараа никель хүрээтэй толь 1 ширхэг, NF-CAR H/COVER /RH/ ASA schefenacker 0122738 012274 бичиглэл бүхий хар хуванцар эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, мөн эд мөрийн баримтаар хураан авсан 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Ө.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан  автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ буюу замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрхи гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Ө.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  720  /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8  дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар Ө.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ял дээр мөн  хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногт шилжүүлэн тооцоход 90 /ер/ хоног буюу 3 /гурван/ сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 03 /гурван/ сарын хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө.А өд оногдуулсан 3 /гурван/ жил 03 /гурван/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Ө.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ө.А өөс 6.066.990 /зургаан сая жаран зургаан мянга есөн зуун ерөн/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Цэцэгмаад олгосугай.

          7. Хохирогч Г.Цэцэгмаа нь гэм хорын бусад хохирлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ө.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг тус тус баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураагдан ирсэн Ө.А ийн 793699 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвд   шилжүүлж, хэргийн газрын үзлэгээр хураагдсан цагаан өнгийн суурь хугарсан, гадна талаараа никель хүрээтэй толь 1 ширхэг, NF-CAR H/COVER /RH/ ASA schefenacker 0122738 012274 бичиглэл бүхий хар хуванцар эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураан авсан 2 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

          10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шүүгдэгч Ө.А өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

          11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.А өд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ