Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1270

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч А.Сайнбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Ө. У , түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн ҮД:27-03, Х.Гантулга ҮД:27-69,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батсүх, 

иргэдийн төлөөлөгч М.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр сарын 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Ө.У яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00431 .....дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ө.У

Холбогдсон хэргийн талаар:

Ө. У  нь 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 14 дүгээр гудамжны 10б-ийн 509/а/ тоотод оршин суух гэртээ О.Төмөрцоожийг алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                         

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө. У  мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийнхээ талаар ярих зүйлгүй. Хохирогчийн хохирлыг манай ар гэрийнхэн төлж барагдуулсан байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батсүх мэдүүлэхдээ: Дүүгийн маань амь насыг хохироосонд маш их гомдолтой байна. Оршууллагын зардал 13.350.000 төгрөг зарцуулсныг Ө. У гийн ар гэрийнхэн төлсөн. Өөр ярих зүйлгүй гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч О. Батсүхын: “...Тэгээд хамгийн сүүлд  2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  18 цагийн үед  ах Төмөр цоожтой  99325942 дугаарын утсаар холбогдоход  одоо машины мотор задалчихсан Ганцоож найзтайгаа засаж байгаа, үүнийг дуусгаад танай шинэ байранд  тавилга  хийж өгөх хүнээ  дагуулж очиноо, Тэгээд Сэлэнгэ явж найзаасаа   машин худалдаж авна гээд бага зэрэг зав  муутай байна” гэж байсан. Үүнээс хойш  төрсөн ах Төмөрцоожтой холбогдоогүй, утас руу залгахаар  холбогдох боломжгүй гээд байсан... гэх мэдүүлэг /1-р хх-н 69-70-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Нямсүрэнгийн: ...Өчигдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 09 цагийн үед нөхөр бид хоёр босоод 2 хүүхдээ хооллоод сууж байхад Төмөрцоож ах босоод архи гардаггүй яах вэ гэж бид хоёрт хандаж хэлсэн. Манай нөхөр дэлгүүр явж ойр зуурын хүнсний зүйлүүдээ цуглуулаад ирэхдээ 1 ширхэг том савтай боргио пиво авч ирээд Төмөрцоож ахтай хоёулаа хувааж уусан. 13 цагийн орчимд манай ээж гэрт ирээд жаахан сууж байгаад явсан. 14 цаг өнгөрч байхад манай эгч Хишигжаргал яриад 2 хүүхдээ унтуулчихаад ээжийн ажил дээр хүрээд ир гэхээр нь би хүүхдүүдээ унтуулчихаад 15 цагийн үед гэрээс гарах гэж байхад манайх руу Төмөрцоож ахтай хамт ажил хийгээд байдаг "Цоожоо" гэж дууддаг ах 750 граммын “Хараа” нэртэй 1 шил архи авч орж ирээд манай нөхөр, Төмөрцоож ах тэр 3 архиа задлаад юм яриад суугаад үлдсэн. 17 цаг өнгөрч байхад би нөхөр Ө. У гийн 88373432 гэсэн утас руу өөрийнхөө утаснаас залгаж юу хийж байна гэж асуухад манай нөхөр нэлээн согтчихсон цаад талд нь манай 2 хүүхэд хоёулаа уйлаад байгаа нь сонсогдож байсан учраас би утсаа таслаад ээжийгээ дагуулаад гэртээ очсон. Яг намайг гэрийн үүдээр орох үед манай нөхөр Ө. У  гэрийн дотор үүдэнд, угаалтуурын урд талд нэг гартаа 500 граммын архи барьчихсан, нөгөө гартаа гэрт байдаг хоёр  жижиг хутганы нэгийг нь барьчихсан байсан. Би яг аль хутгыг нь гэдгийг мэдэхгүй яагаад гэвэл хоёр  хутганы иш нь хоёулаа жижиг учраас манай нөхөр ишийг нь харагдахааргүй гартаа базаад барьчихсан байсан, сүүлд архи авч гэрт ирсэн Цоож гэж дууддаг ах гэрийн баруун талд хөргөгчний урд талд гутлаа өмсөөд газарт сууж байсан.Төмөрцоож ах баруун баганы хажуу талд дээшээ хараад хэвтэж байсан, би хүүе юу болж байгаан гэж хэлтэл Төмөрцоож ах ээж бид хоёрт хандаж танай Ө. У  чинь хутга бариад дайраад байна гэж хэлсэн Манай хоёр хүүхэд зүүн орон дээр уйлаад сууж байхаар нь би очоод харахад манай охины өмд цамцан дээр цус шиг зүйл болоод хатчихсан байсан. Би хоёр хүүхдээ өлгийнд нь ээжтэй хамт боогоод тэврээд гэрээс гарсан...Манай нөхөр Ө. У  ээж бид хоёрыг гэрт байхад ямар нэгэн зүйл бид хоёрт хандаж хэлээгүй. Харин Цоож гэх ахтай би, чирээд хоорондоо маргалдаад байсан...Намайг орох үед хоёр хүүхэд маань их айчихсан уйлаад орон дээр сууж байсан. Тэгээд ч манай нөхөр Ө. У  аймаар чангаар бүгдийг чинь алнаа, Цоожоо гаръя, пизда минь, пиздаануудаа гээд орилоод хутга бариад байсан учраас би зодоон болох учраас хүүхдүүдээ аваад явъя гээд гарсан...Манай нөхөр архи уусан үедээ агсан тавьж аймаар зоддог учраас би айгаад ойртож чадаагүй юм. Тэгээд ч их ууртай бүгдийг чинь ална гээд орилоод байсан учраас би хүүхдүүдээ аваад хурдан гарахыг бодсон...Манай гэрт хоёр л хутга байдаг. 1 дэх хутга нь шар бор өнгийн жижиг, нарийхан хутга байгаа. 2 дахь хутга нь арай уртдуу, хар өнгийн иштэй нарийхан, Заазуур байдаггүй. Манай нөхрийн гартаа бариад зогсож байсан хутга бол гэрийн хутга байсан. Тэгэхдээ аль хутга нь гэдгийг би хэлж мэдэхгүй байна, яагаад гэвэл ишний өнгө нь харагдахгүй байсан...Манай нөхөр Ө. У  дээгүүрээ цэнхэр өнгийн жинсэн хүрэмтэй, дотуураа ногоон өнгийн даавуун нимгэн цамцтай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, бор өнгийн бойтгон гуталтай байсан. Төмөрцоож ах дээгүүрээ улаан өнгийн малгайтай куртиктэй, дотуураа хар өнгийн дугуй захтай ноосон цамцтай, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан. Гуталгүй оймстойгоо хивсэн дээр сууж байсан. Гадагшаа өмсөж гардаг гутал нь хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гутал байдаг...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-74, 75-76 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Мөнхцэнгэлийн: ...ногоон цамцтай Ө. У  гэх залуу нь өглөөгүүр манай дэлгүүрт ганцаараа орж ирээд Монгол стандарт 0.75 гр архи аваад тооцоогоо картаар хийсэн. Ингээд дараа өдөр нь орж ирээд...тооцоогоо картаар хийсэн. Тэр карт нь өөрийнх нь биш юм шиг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Түвдэндуламын: ... ногоон цамцтай Ө. У  гэх залуу нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 18, 19 цагийн орчим манай дэлгүүрт 1 удаа орж ирсэн...Өчигдөр орж ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн, их ууртай байдалтай, амандаа пизда, пизда гэж хараагаад орж ирээд юнителийн нэгж 3000 төгрөгөөр бусад зүйлийн хамт авсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэбаатарын: ...Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 10 /Б/ гудамжны 555 тоотод оршин суудаг, Өчигдөр өглөө ажилдаа явах гээд гэрээсээ 07 цаг 30 минутын орчим гараад машинаа асаагаад явж байтал манай хашааны урд талын ус зайлуулах хоолойн урд хэсэгт эрэгтэй хүн толгой хэсэг нь ертөнцийн зүгээр хойшоо хараад толгойн хэсэг нь зүүн зүг рүү харсан байдалтай хэвтэж байхаар нь би очоод хөөе босооч ээ гээд дуудахад ямар нэгэн хариу хэлэхгүй, хөдлөхгүй байсан учраас өөрийн дугаараас 102-т дуудлага өгсөн...газар байсан хүнийг татаж үзэхэд хөшчихсөн, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-84-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бямбасүрэнгийн: ...Өдөр 13 цаг 30 минутын үед охин Нямсүрэнгийн гэрт очиход хүргэн Ө. У , зүс таних Төмөрцоож хоёр, том савтай боргио пиво хувааж уугаад, охин хоёр хүүхэдтэйгээ тавуулаа байсан, Ө. У  надад пиво аягалж өгөхөөр нь би уухгүй, та хоёр уусаар л байна уу ажил хийж байна уу гэхэд Ө. У  ажил хийгээгүй, амарч байна маргааш ажилдаа явна гэсэн. Төмөрцоож өчигдөр архи уугаад тасраад ирчихсэн байна, яаж ирснээ мэдэхгүй байна, танай охиныг байхгүй байхад Ө. У тэй хамт гэрт нь 20 гаран хоног цуг байсан гэж хэлсэн. Би хоёр зээгээ үнсчихээд гараад “Нарантуул” зах ороод ойр зуурын хэрэгтэй зүйлээ цуглуулаад ажил дээрээ ирэхэд охин Нямсүрэн ирчихсэн байсан, охиндоо памперс аваарай гээд 3000 төгрөг өгөөд утаснаасаа Ө. У  рүү залгаад чанга яригч дээр нь тавихад цаад талд нь манай хоёр зээ уйлаад орилоод байсан учраас би охиноо цуг гэр рүү чинь явъя гээд такси бариад гэрт нь очсон. Такси хашааны гадаа зогсонгуут би түрүүлж буугаад хашаанд нь орсон, Ө. У  жорлонгийнхоо хажууд ална, пиздануудыг ална гээд гартаа тал архитай 500 граммын шил барьчихсан байсан. Би гүйгээд гэр рүү орсон, гэр нь харанхуй болчихсон, гэрэлгүй байсан. Миний араас Ө. У  орж ирээд бүгдийг нь алаад өгнө, гараад ир пиздануудаа гээд орилоод байсан. Араас нь охин орж ирсэн, гэрийнх нь зүүн талын орон дээр манай хоёр зээ уйлчихсан, ээрээд их айчихсан, том зээ охин Сайнзаяагийн өмсөж байсан цамц, өмдний урд хэсэг нь цус болчихсон. Охин Нямсүрэн ээжээ Ө. У  хутга барьчихсан байна шүү дээ гээд айсан шинжтэй надад хэлсэн. Төмөрцоож баруун баганы цаад талд газарт хэвтээд танай Ө. У  хутга шөвөг бариад ална гээд байна шүү дээ гэж хэлсэн, хөргөгчний урд талд танихгүй залуу гутлаа өмсөж байсан, би царайг нь харж байгаагүй хүн байсан. Би хоёр зээгээ хурдан өлгийдөөд л гэрээс нь аваад гарсан. Ө. У гийн амнаас хөөс сахраад л бүгдийг чинь ална, чи наад гутлаа хурдан өмсөөд гараад ир алаад өгье гээд зуухны урд талд гутлаа өмсөж байсан залууд хэлсэн. Гэрийнх нь сэрээ, халбага хутга хийдэг шүүгээний 2 шургуулга газарт уначихсан, галынх нь мод хийдэг төмөр сав хөмрөөд моднууд нь асгарчихсан эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд хоёр зээгээ аваад охинтойгоо гэртээ харьсан. Шөнө унтаж байхад миний утас руу 03 цаг 05 цагийн орчимд манай хүргэн Ө. У  залгасан байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-89-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганцоожийн: ...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төмөрцоож бид хоёр хамт ажил дээр юм хийж байгаад ажлынхаа Сайханаа гэх залуутай /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гурвуулаа 22 цагийн орчимд гараад "Мон Вет"-ийн урд талд байх караокед орж 0.75 литрийн шилтэй 1 шил архийг хувааж уусан. Тэгээд караокегаас шөнө 01 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд Төмөрцоож хамт ажиллаж байхдаа би хуурай дүү Ө. У гийн гэрт амьдарч байгаа гэж хэлж байсан, бас өмнө нь тэднийд хүргэж өгдөг байсан юм. Тэгээд тэр шөнө 02 цаг өнгөрч байхад Сайханаагийн хамтаар Төмөрцоожийг Ө. У гийн гэрт хүргэж өгөөд би гэр рүүгээ харьсан. Тэгээд 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд манай ажлын Цэрэнхүү гэх залуу залгаад Төмөрцоож ажилдаа ирээгүй байна, чи ирэх болж байна уу гэхээр нь удахгүй очно гээд Ө. У гийн гэрт очсон, би гэр рүү нь орохоос өмнө Ө. У гийн гэрийн гудамжны үзүүрт байдаг дэлгүүрээс 0.75 литрийн шилтэй "Хараа" архийг авсан. Тэдний гэрт ороход Төмөрцоож, Ө. У  болон Ө. У гийн эхнэр нэрийг нь сайн санахгүй байна. 2 жоохон хүүхэд байсан. Төмөрцоож согтолттой байсан бөгөөд архи чинь гараагүй байгаа юм нэмээд уусан юм уу гэж асуухад дүүгээрээ архи авахуулж уусан юм гэж хэлсэн, тэгээд би өөрийнхөө авч ирсэн архийг харуулахад наадахыг чинь ууя гэж хэлсэн бөгөөд жоохон хүүхэд байгаа юм байна, дэлгүүр орж боов, боорцог авъя гэж хэлэхэд дүүг явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд Ө. У гийн гэрт ороод архиа задлаад нэг нэг хундага архи уучиххаад би Ө. У д өөрийн эзэмшлийн “ХААН” банкны виза картыг өгөөд сүү, боов аваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд Ө. У  дэлгүүр яваад сүү, боов авчирсан бөгөөд бид гурав нөгөө архиа хувааж уусан. Архиа уугаад дуусах гэж байхад Төмөрцоож унтлаа гээд унтсан, тэр үед Ө. У гийн эхнэр ойрхон гарчихаад ирье гээд гарсан бөгөөд би Ө. У тэй архиа ууж дуусгаад дахин Ө. У  дэлгүүр яваад нэг шил архи авч ирсэн. Ө. У  0.75 литрийн шилтэй "Хараа" архийг авчирсан бөгөөд бид хоёр тэр архийг ууж байхдаа би тамхи асаасан юм, тэгэхэд Ө. У  хэлэхдээ хүүхдийн хажууд тамхи татлаа гэхээр нь чи түрүүнд татаад байсан биз дээ гэж хэлсэн, тэгээд тэрнээс болж бид хоёр маргалдахад Ө. У  миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд 2 удаа нүүр рүү нь цохисон бөгөөд Ө. У  миний хамар руу цохиход хамарнаас цус гарсан. Би тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа бөгөөд би бодохдоо Ө. У  намайг боож унагаасан юм болов уу гэж бодож байна, би тэр үед ер нь нилээд согтолттой байсан, Ө. У  бас согтуу байсан. Тэгээд нэг мэдэхэд Ө. У  намайг сэрээсэн бөгөөд би Ө. У гээс цаг асуухад 02 цаг өнгөрч байна гэж хэлсэн. Тэгээд Ө. У  надаас Төмөрцоож ах хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй байна, чамд ийш тийш явлаа гэж хэлсэн юм уу гэж хэлэхэд тийм юм яриагүй, би юу ч гэсэн гараад үзээд ирье гээд гарсан. Тухайн үед намайг сэрэхэд Ө. У  бид хоёр л байсан, Ө. У гийн хүүхдүүд байхгүй   байсан, тэгээд Ө. У  5-10 орчим минутын дараа Төмөрцоожийг цээжээр нь тэврээд гаднаа орж ирсэн бөгөөд Төмөрцоож ах үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн...Ө. У г тэгэж хэлэхээр нь би ойртоод очиход Төмөрцоожийн баруун rap нь татчихсан, нүд нь нээлттэй байсан. Тэгэхээр нь би гэр орныхонд нь мэдэгдье, дүүгийнх нь гэрийг мэдэх үү гэж Ө. У гээс асуухад мэднэ гэж хэлэхээр нь дуудаад ир гэж хэлсэн, тэгэхэд Ө. У  байж бай гээд байсан. Тухайн үед Төмөрцоож доогуураа хар биеийн тамирын өмд, дээгүүрээ хар цамцтай. Гуталгүй байсан. Өмд нь үнс шиг саарал өнгөтэй болсон байсан. Тэгээд Ө. У  Төмөрцоожийн куртик, малгайг өмсүүлж байсан. Гутлыг нь хэзээ өмсгөснийг мэдэхгүй байна. Би тэдний орон дээр суугаад тамхи татаад сууж байгаад буцаад жоохон унтчихсан байсан, тэгэхэд Ө. У  дахин намайг сэрээгээд хүн үхчихсэн байхад унтаад байх юм, босооч гэхээр нь босоход хоёулаа хүн амины хэрэгт орж байгаа юм байна, осгож үхсэн юм шиг байна, хоёулаа буцаагаад гаргаад тавьчихъя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд би цээж хэсгээр нь, Ө. У  хөл хэсгээр нь өргөөд гарсан. Би гадаа тавих юм болов уу гэж бодсон, тэгтэл ийшээ явъя гээд баруун зүгт байх жалганы тийшээ аваачиж орхисон. Тэр үед миний бодлоор 5 цаг болж байсан байх гэж бодож байна. Тэгээд бид хоёр гэрт нь буцаж ороод тамхи татаад суусан бөгөөд Ө. У  надад хэлэхдээ манай гудамж камергүй, би гэрээ цоожлоод ахынхруу явлаа, хоёулаа манайхаас гаръя гээд гэрээ цоожлоод хамт гарсан. Тэгээд бид хоёр 16-н буудал руу алхсан бөгөөд 16-н буудлаас би таксинд суусан, Ө. У гээс чи Гандан руу ахынхруугаа явна гэсэн яасан гэж асуухад би үлдлээ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-96-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө. У гийн яллагдагчаар өгсөн: ...2019 оны 01 сарын 13-ны шөнө 03 цагийн үед миний танил Ганцоож найз Төмөрцоожийг дагуулж манай гэрт согтуу орж ирсэн. Ингээд Ганцоож ах Төмөрцоожийг манайд унтуулчихаад өөрөө гэртээ харихгүй бол болохгүй гээд явсан. Тэр үед би гэртээ эхнэр Нямсүрэн 2 хүүхдийнхээ хамт байсан. Ингээд өглөө 9 цаг болж байхад талийгаач сэрээд намайг пивонд яваад ирээч гээд надад 10.000 төгрөг өгсөн. Ингээд би ганцаараа гудамжинд байдаг нэрийг нь мэдэхгүй дэлгүүр орсон. Дэлгүүрээс 2,5 литртэй Боргио пиво 1 ширхэгийг аваад буцаад гэртээ очсон. Ингээд авч ирсэн пивыг Төмөрцоож ганцаараа ууж сууж байтал 11 цагийн үед гаднаас манай хадам ээж Бямбасүрэн орж ирсэн. Ингээд ээжид пивоноос 2 стаканыг Төмөрцоож хийж өгөөд үлдсэнийг нь өөрөө ууж дуусгасан. Би пивоноос нь уугаагүй. Ингээд талийгаач ууж дууссанаас хойш 30 минутын дараа 00 орох гээд гарсан. 00 орчихоод ирэхдээ Ганцоожтой гаднаас хамт орж ирээд 2 минут орчим болоод Төмөрцоож буцаж гараад 1 шил 0,75 литр Хараа архи авч орж ирсэн. Ганцоож ах архи авч ирээд тэрийгээ эхнэрээс айгаад гадаа түр тавьчихсан байсан юм байна лээ. Ингээд Ганцоож ах надад өөрийнхөө Хаан банкны ногоон картыг өгөөд 2 хүүхэддээ идэх юм авч ирж өг, 20.000 төгрөгөнд багтаагаарай гэх хэлэхээр нь би ганцаараа дээрээ нийтийн байртай дэлгүүр ороод 1ш савхан боорцог, 1ш кола-тай хамт авах гэсэн боловч картных нь дугаарыг мэдэхгүй эргэж очиж Ганцоожоос кодыг нь асуугаад буцаж очиж дэлгүүрээс ирсний дараа манай эхнэр Цайз орж ээжтэйгээ уулзана гээд явсан. Ингээд эхнэрийг явсны дараа архиа бид 3 хувааж уугаад 0,75 литр архи талдаа орж байх үед Төмөрцоож тасраад унтсан. Ганцоож ах бид 2 тэр архиа дуусгаад ахиад 0,5л Стандарт архи дээрх нийтийн байртай дэлгүүрээс аваад уусан. Ингээд авч ирсэн 0,5л архи ууж дууссаны дараа Ганцоож ах гэрт тамхи татаад байхаар нь би уурлаад та гадаа гарч тат гэж хэлсэн чинь чи ч гэсэн татдаг биз дээ гээд надтай маргалдаад намайг цохиод авахаар нь би хамар руу нь цохисон чинь хамраас нь цус гарчихсан. Тэгтэл талийгаач цаанаас сэрээд босч ирээд манай найзыг яаж байна гээд дайрахаар нь би гал тогооны шүүгээнд байсан эрээн иштэй хутгыг нөгөө 2-г айлгах гээд бариад авсан. Ингээд Төмөрцоож намайг зодох гээд гараараа далайхаар нь би гартаа барьсан байсан хутгаараа биеийн хүйснийх нь ойролцоо хатгачихсан. Ингээд хатгасны дараа Төмөрцоожоос зүгээр үү гэсэн чинь зүгээр гэж хэлсэн. Тэгээд би Төмөрцоожийг цамцаа сөх дөө гэж хэлсэн чинь цамцаа сөхсөн бөгөөд хүйснийх нь ойролцоо шалбараад цус гарч байх шиг байсан. Ингээд Төмөрцоож гэрт үлдээд би жалганы урд байдаг дэлгүүр ороод Юнителийн 3000 төгрөгний нэгж аваад гэртээ орсон. Нэгж авсан дэлгүүрийн худалдагч нь ямар хүн байсныг санахгүй байна. Тухайн үед 18 цаг болж байх шиг байсан. Ингээд буцаад гэртээ орсон. Намайг орох үед Төмөрцоож гэрийн баруун хойно тамхи татаад сууж байсан бөгөөд Төмөрцоож намайг их согтсон байна унт гэж хэлсэн. Ингээд би унтсан бөгөөд намайг унтахад гэр маш эмх замбраагүй байдалтай болсон байсан бөгөөд Ганцоож ах бид 2 зодолдоод Ганцоож ахын хамарнаас цус гараад энд тэндгүй цус болсон байсан. Би унтаад шөнө 02 цаг болж байхад сэртэл Ганцоож гэрийн баруун хойно суугаагаараа унтаж байсан. Сэрэх үед гэр орон цэвэрлэсэн байсан бөгөөд би талийгаачийг цэвэрлэсэн байна гэж ойлгосон...гэх мэдүүлэг /1-р хх-н 237-238-р тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Ганболдын: ...талийгаач уг гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хийж 5-6 цаг амьд байх  боломжтой, эмнэлгийн тусламж авсан бол мөн мэс засал цаг алдалгүй хийсэн тохиолдолд амьд гарах боломжтой, талийгаач уг шархыг авахад босоо байрлалд түүнээс 200-300 грамм цус гадагш гарч өмсч буй хувцасанд нэвчинэ ...гэх мэдүүлэг /1-р хх-н 109-110-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 319 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачид хэвлийн зүүн доод хэсгээр нэвтэрч нарийн гэдэсний хана нэвт, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хоёр өвдөгний зулгаралт, хоёр сарвууны хөлдөлт тогтоогдлоо.

2. Хэвлийн шарх нь 2,0 см орчим өргөн, 6,0 см-ээс дээш урттай, ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр, хоёр өвдөгний зулгаралт нь унах үед үүснэ. Хоёр сарвууны хөлдөлт нь нам хэмийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байна.

4. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

5. Амьсгал бүтэлтийн шинж илрээгүй.

6. Цус нь 3-р бүлэг байна.

7. Талийгаач нь хэвлий хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсний улмаас хэвлийн хөндийд цус алдаж нас баржээ. Шинжээч эмч Ц.Ганболд гэх дүгнэлт /1-р хх-н 101-103-р тал/

- Хохирол төлсөн баримтууд /1-р хх-н 121-123, 159-161-р тал/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 9-29-р тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 30-35-р тал/

- Шүүгдэгч Ө. У гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хх-н 2-11 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ө. У  нь 2019 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайзын 14 дүгээр гудамжны 10б-ийн 509/а/ тоотод оршин суух гэртээ О.Төмөрцоожийг хутгалж хэвлий хөндий нэвтэрч нарийн гэдэс, чацархай гэмтээсний улмаас хэвлийн хөндийд цус алдаж амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бямбасүрэнгийн өгсөн “...Такси хашааны гадаа зогсонгуут би түрүүлж буугаад хашаанд нь  орсон, Ө. У  жорлонгийнхоо хажууд ална, пиздануудыг ална гээд гартаа тал архитай 500 граммын шил барьчихсан байсан, Би гүйгээд гэр лүү орсон, гэр нь харанхуй болчихсон, гэрэлгүй байсан. миний араас Ө. У  орж ирээд бүгдийг нь алаад өгнө, гараад ир пиздануудаа гээд орилоод байсан, Араас нь охин орж ирсэн, гэрийнх нь зүүн талын орон дээр манай хоёр зээ уйлчихсан, ээрээд их айчихсан, том зээ охин Сайнзаяагийн өмсөж байсан цамц, өмдний урд хэсэг нь цус болчихсон, охин Нямсүрэн “ээж ээ Ө. У  хутга барьчихсан байна шүү дээ” гээд айсан шинжтэй надад хэлсэн. Төмөрцоож баруун баганы цаад талд газарт хэвтээд танай Ө. У  хутга шөвөг бариад ална гээд байна шүү дээ гэж хэлсэн, хөргөгчний урд талд танихгүй залуу гутлаа өмсөж байсан, би царайг нь харж байгаагүй хүн байсан. Би хоёр зээгээ хурдан өлгийдээд л гэрээс нь аваад гарсан, Ө. У гийн амнаас хөөс сахраад л бүгдийг чинь ална, чи наад гутлаа хурдан өмсөөд гараад ир алаад өгье гээд зуухны урд талд гутлаа өмсөж байсан залууд хэлсэн. Гэрийнх нь сэрээ, халбага хутга хийдэг шүүгээний 2 шургуулга газарт уначихсан, галынх нь мод хийдэг төмөр сав хөмрөөд моднууд нь асгарчихсан эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд хоёр зээгээ аваад охинтойгоо гэртээ харьсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-89-р тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганцоожийн өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төмөрцоож бид хоёр хамт ажил дээр юм хийж байгаад ажлынхаа Сайханаа гэх залуутай /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ гурвуулаа 22 цагийн орчимд гараад "Мон Вет"-ийн урд талд байх караокед орж 0.75 литрийн шилтэй 1 шил архийг хувааж уусан. Тэгээд караокегаас шөнө 01 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд Төмөрцоож хамт ажиллаж байхдаа би хуурай дүү Ө. У гийн гэрт амьдарч байгаа гэж хэлж байсан, бас өмнө нь тэднийд хүргэж өгдөг байсан юм. Тэгээд тэр шөнө 02 цаг өнгөрч байхад Сайханаагийн хамтаар Төмөрцоожийг Ө. У гийн гэрт хүргэж өгөөд би гэр рүүгээ харьсан. Тэгээд 01 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд манай ажлын Цэрэнхүү гэх залуу залгаад Төмөрцоож ажилдаа ирээгүй байна, чи ирэх болж байна уу гэхээр нь удахгүй очно гээд Ө. У гийн гэрт очсон, би гэр рүү нь орохоос өмнө Ө. У гийн гэрийн гудамжны үзүүрт байдаг дэлгүүрээс 0.75 литрийн шилтэй "Хараа" архийг авсан.Тэдний гэрт ороход Төмөрцоож, Ө. У  болон Ө. У гийн эхнэр нэрийг нь сайн санахгүй байна/. 2 жоохон хүүхэд байсан.Төмөрцоож согтолттой байсан бөгөөд архи чинь гараагүй байгаа юм нэмээд уусан юм уу гэж асуухад дүүгээрээ архи авахуулж уусан юм гэж хэлсэн, тэгээд би өөрийнхөө авчирсан архийг харуулахад наадахыг чинь ууя гэж  хэлсэн бөгөөд жоохон хүүхэд байгаа юм байна, дэлгүүр орж боов, боорцог авъя гэж хэлэхэд дүүг явуулчихъя гэж хэлсэн. Тэгээд Ө. У гийн гэрт ороод архиа задлаад нэг нэг хундага архи уучиххаад би Ө. У д өөрийн эзэмшлийн “ХААН” банкны виза картыг өгөөд сүү, боов аваарай гэж хэлээд явуулсан. Тэгээд Ө. У  дэлгүүр яваад сүү, боов авчирсан бөгөөд бид гурав нөгөө архиа хувааж уусан. Архиа уугаад дуусах гэж байхад Төмөрцоож унтлаа гээд унтсан, тэр үед Ө. У гийн эхнэр ойрхон гарчихаад ирье гээд гарсан бөгөөд би Ө. У тэй архиа ууж дуусгаад дахин Ө. У  дэлгүүр яваад нэг шил архи авчирсан. Ө. У  0.75 литрийн шилтэй "Хараа" архийг авчирсан бөгөөд бид хоёр тэр архийг ууж байхдаа би тамхи асаасан юм, тэгэхэд Ө. У  хэлэхдээ хүүхдийн хажууд тамхи татлаа гэхээр нь чи түрүүнд татаад байсан биз дээ гэж хэлсэн, тэгээд тэрнээс болж бид хоёр маргалдахад Ө. У  миний баруун талын шанаа руу нэг удаа цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд 2 удаа нүүр рүү нь цохисон бөгөөд Ө. У  миний хамар руу цохиход хамарнаас цус гарсан. Би тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа бөгөөд би бодохдоо Ө. У  намайг боож унагаасан юм болов уу гэж бодож байна, би тэр үед ер нь нилээд согтолттой байсан. Ө. У  бас согтуу байсан.Тэгээд нэг мэдэхэд Ө. У  намайг сэрээсэн бөгөөд би Ө. У гээс цаг асуухад 02 цаг өнгөрч байна гэж хэлсэн, Тэгээд Ө. У  надаас Төмөрцоож ах хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй байна, чамд ийш тийш явлаа гэж хэлсэн юм уу гэж хэлэхэд тийм юм яриагүй, би юу ч гэсэн гараад үзээд ирье гээд гарсан. Тухайн үед намайг сэрэхэд Ө. У  бид хоёр л байсан, Ө. У гийн хүүхдүүд байхгүй байсан. Тэгээд Ө. У  5-10 орчим минутын дараа Төмөрцоожийг цээжээр нь тэврээд гаднаа орж ирсэн бөгөөд Төмөрцоож ах үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн...Ө. У г тэгэж хэлэхээр нь би ойртоод очиход Төмөрцоожийн баруун rap нь татчихсан, нүд нь нээлттэй байсан. Тэгэхээр нь би гэр орныхонд нь мэдэгдье, дүүгийнх нь гэрийг мэдэх үү гэж Ө. У гээс асуухад мэднэ гэж хэлэхээр нь дуудаад ир гэж хэлсэн, тэгэхэд Ө. У  байж бай гээд байсан. Тухайн үед Төмөрцоож доогуураа хар биеийн тамирын өмд, дээгүүрээ хар цамцтай, гуталгүй байсан. Өмд нь үнс шиг саарал өнгөтэй болсон байсан. Тэгээд Ө. У  Төмөрцоожийн куртик, малгайг өмсүүлж байсан. Гутлыг нь хэзээ өмсгөснийг мэдэхгүй байна. Би тэдний орон дээр суугаад тамхи татаад сууж байгаад буцаад жоохон унтчихсан байсан. Тэгэхэд Ө. У  дахин намайг сэрээгээд хүн үхчихсэн байхад унтаад байх юм, босооч гэхээр нь босоход хоёулаа хүн амины хэрэгт орж байгаа юм байна, осгож үхсэн юм шиг байна, хоёулаа буцаагаад гаргаад тавьчихъя гэж хэлэхээр нь зөвшөөрөөд би цээж хэсгээр нь, Ө. У  хөл хэсгээр нь өргөөд гарсан. Би гадаа тавих юм болов уу гэж бодсон, тэгтэл ийшээ явъя гээд баруун зүгт байх жалганы тийшээ аваачиж орхисон. Тэр үед миний бодлоор 5 цаг болж байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-96-р тал/,

мөрдөн шалгах ажиллагаанд Ө. У гийн яллагдагчаар өгсөн “...Ганцоож ах гэрт тамхи татаад байхаар нь би уурлаад та гадаа гарч тат гэж хэлсэн чинь чи ч гэсэн татдаг биздээ гээд надтай маргалдаад намайг цохиод авахаар би хамар руу нь цохьсон чинь хамраас нь цус гарчихсан. Тэгтэл талийгаач цаанаас сэрээд босож ирээд манай найзыг яаж байна гээд дайрахаар нь би гал тогооны шүүгээнд байсан эрээн иштэй хутгыг нөгөө 2-г айлгах гээд бариад авсан. Ингээд Төмөрцоож намайг зодох гээд гараараа далайхаар нь би гартаа барьсан байсан хутгаараа биеийн хүйснийх нь ойролцоо хатгачихсан. Ингээд хатгасаны дараа Төмөрцоожоос зүгээр үү гэсэн чинь зүгээр гэж хэлсэн. Тэгээд би Төмөрцоожийг цамцаа сөхдөө гэж хэлсэн чинь цамцаа сөхсөн бөгөөд хүйснийх нь ойролцоо шалбараад цус гарч байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 237-238-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 9-29-р тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 30-35-р тал/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ө. У г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Дээрх нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч Ө. У  нь талийгаач О.Төмөрцоожийг алах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар О.Төмөрцоожийн амь нас хохирсон нь шүүгдэгч Ө. У гийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 319 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4-рт хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ гэсэн байх ба хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж буюу хүнд зэргийн согтолттой байхад Ө. У г бусдын амь насыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хохироосон байна гэж үзэж хэргийг прокурорт буцаахаар 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг гаргасан байх боловч Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 593 дугаартай магадлалд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн гэж үзжээ. /2-р хх-н 135-139, 153-155-р тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт:... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэж хуульчилсны дагуу хэргийг хянан хэлэлцэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар гэм хорын хохирол буюу амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төрсөн дүү О.Батсүх оршуулгын зардал 13. 927. 945 төгрөгийг нэхэмжилж гарсан зардлын нотлох баримтаа хавтаст хэрэгт гарган ирүүлжээ. /1-р хх-н 92-99-р тал/

Шүүгдэгч Ө. У , түүний ар гэрийнхнээс хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч О.Батсүхэд 13.200.000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-н 121-123, 159-161-р тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ө. У д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ө. У  нь Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөгийн торгуулийг төлсөн болох нь шүүхийн шийтгэх тогтоол болон Өмнөговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 2019 оны  08 дугаар сарын 09-ний өдрийн №01/1031 тоот зэргээр тогтоогдож байна. /2-р хх-ийн 3-10, 162 дугаар тал/

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Ө. У д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийн талаар:

            Ө. У  нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 209 хоног цагдан хоригдсон болох нь сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, цагдан хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж,  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол зэргээр тогтоогдож байна. /1-р хх-н 241-247-р тал, 2-р хх-н 71-72, 84-85, 135-138, 153-155-р тал/

            Шүүгдэгч Ө. У гийн цагдан хоригдсон 209 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 хэмжээтэй “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шил 2 ширхэг, “Хараа” гэсэн бичиглэлтэй архины хагархай шил 1 ширхэг, “Ерөөл” гэсэн бичиглэлтэй 100 грамм хэмжээтэй шил 1 ширхэг, хар хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн алчуур, хивснээс хайчилж авсан тасархай хэсэг, бор шаргал өнгийн бойтог гутал 1 хос, хар хөх өнгийн жинсэн як, ягаан өнгийн туяатай орны даавуу, улаан өнгийн малгайтай цамц, “Пума” гэсэн бичиглэлтэй хар хөх  өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, бор шаргал өнгийн пудволк 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Ө. У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Харцага   овогт Ө. У г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ө. У д 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 209  хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ө. У  нь баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 хэмжээтэй “Хараа” гэсэн бичиглэлтэй архины шил 2 ширхэг, “Хараа” гэсэн бичиглэлтэй архины хагархай шил 1 ширхэг, “Ерөөл” гэсэн бичиглэлтэй 100 грамм хэмжээтэй шил 1 ширхэг, хар хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн иштэй хутга 1 ширхэг, хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, ягаан өнгийн алчуур, хивснээс хайчилж авсан тасархай хэсэг, бор шаргал өнгийн бойтог гутал 1 хос, хар хөх өнгийн жинсэн як, ягаан өнгийн туяатай орны даавуу, улаан өнгийн малгайтай цамц, “Пума” гэсэн бичиглэлтэй хар хөх өнгийн юүдэнтэй цамц 1 ширхэг, бор шаргал өнгийн пудволк 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан  шатны шүүхийн Тамгын газарт  шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ө. У д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                             С.ӨСӨХБАЯР

 

    Д.МӨНХТУЯА