Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 786

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч О.Сүхбат,

Улсын яллагч: Ж.Бүрэнжаргал,

Хохирогч: Р.Цэрэн, Нацаг,

Хохирогч З.Дорждэрэмийн өмгөөлөгч Л.Бурмаа,

Шүүгдэгч Т.А, Б.Т, Б.Б, О.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Цолмон /ҮД0622/,

Шүүгдэгч З.Г, түүний өмгөөлөгч Л.Ганганбарс /ҮД 0502/,

Шүүгдэгч Б.Г, С.Х, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа /ҮД 0644/,

Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор /ҮД 0124/,

Шүүгдэгч Б.Н, О.Ц, Г.С.Х, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтуяа /ҮД 0312/,

шүүгдэгч: О.О.Ц, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч Э.Батбаяр /ҮД 2454/

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг,

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн /ҮД 0147/,

Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Д.Ганбат /ҮД 0216/,

Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл /ҮД 1122/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь нар овогт Генералын С.Х, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Оюунтөгсийн О.Ц, Тарган овогт Даваасүрэнгийн Д.Т, Сартуул овогт Жанчивын Ж.О, Урианхад овогт Батчулууны Б.Г, Өндөр дарга овогт Оюун-Эрдэнийн О.Э, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харлаг овогт Төмөрсүхийн Т.А, Алтан хоролт овогт Бямбадоржийн Б.Т, Жиймий овогт Зоригтбаатарын З.Г, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэрээндоржийн С.Б, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товго овогт О.Эын Э.Н, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангий 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Борхүүгийн Б.Б, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саржаг даваа овогт Уртнасангийн У.Б, Урианхад овогт Сосорын С.Х, мөн хуулийн тусгай ангиин 21.2 дугаар зүилиин 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Борхүүгийн Б.Н нарт холбогдох эрүүгийн 1704001170081 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 3 дугаар гудамжны 12 тоотод  оршин суух,  урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан,

 -2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

-2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент      байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өршөөн хэлтрүүлсэн,

-2017 оны 6 дугаар сарын 27-ны Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах  ялаар шийтгэгдэж 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017/БХШЗ/275 дугаартай захирамжаар баривчлах ялаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, Шавь нар овогт Генералын С.Х /РД: БГ86102513/

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дундговь  аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, авто засвар, гагнуурчин мэргэжилтэй, Улаанбаатар хотод Хангай зах дээр хөрөө рам ажиллуулдаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 32 дугаар байрны 01 тоот хашаанд оршин суух /иргэний үнэмлэхний хаяг: Төв аймгийн Архус сумын 2 дугаар баг Нарст/, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан,

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг Өршөөлийн хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

2017 оны 6 дугаар сарын 27-ны Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах  ялаар,

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Оюунтөгсийн О.Ц /РД: РД: ЗН92022712/

3. Монгол Улсын иргэн, 1991 оны  10 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хужиртын 4 тоот хашаанд оршин суух, урьд 3 удаа ял шийтгэгдэж байсан,

 -2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  6 сарын  баривчлах ялаар,

-2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөлийн хуулиар ялаас хэтрүүлсэн,

- 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.32 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Тарган овогт Даваасүрэнгийн Д.Т /РД: УЮ91101390/

4. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Ихгүний 7 дугаар гудамжны 12 тоот хашаанд оршин суух, урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгэгдэж 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр торгуулийн ялаа бүрэн төлж дуусгасан, хэрэг хариуцах  чадвартай Боржигон овогт Сэрээндоржийн  С.Б /РД: НП90100271/

5. Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт оршин суух, урьд 2 ял шийтгэгдэж байсан,

 2006 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан,

2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Өндөр дарга овогт Оюун-Эрдэний О.Э, /РД: СО83071317/

6. Монгол Улсын иргэн, 1989 оны  4 дүгээр сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Дэрст-Хонхор гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Товго овогт О.Эын Э.Н, /РД: ЗМ89040915/

7. Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 9 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж уг ялыг эдлэхийг хойшлуулагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Харлаг овогт Төмөрсүхийн Т.А /РД: СП96010115/

8.  Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 13 дугаар гудамжны 11 тоотод оршин суух урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн боловч уг ялыг эдлүүлэх хойшлуулагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Алтанхоролт овогт Бямбадоржийн Б.Т /РД: УК97031835/

9. Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Мандал-Бэл жолооны курсд ажиллуулдаг, Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг, Бүрээт гэх газарт оршин суух урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан,

2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

2004 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн баривчлах ялаар,

2004 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан хэрэг хариуцах чадвартай, Жиймий овогт Зоригтбаатарын З.Г /РД: СО83071910/

10. Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Ишгэн толгой гэх газарт оршин суух, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилээр тэнсэн хянан харгалзсан,

2002 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Жанчивын Ж.О /РД:СТ73122931/,

11. Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, хүнд машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр баг, Дулаан Бүрд гэх газарт оршин суух ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхад овогт Батчулууны Б.Г /РД: СУ98122710/

12. Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн 5 дугаар хороо,  Нарийны 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух урьд 1 удаа ял шийтгэгдэж байсан,

2010 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж уг  ялыг 1 жилээр тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Бодонгууд овогт  Борхүүгийн Б.Б, /РД: ЖЭ76020771/

13. Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Сонгино 26 дугаар гудамжны 258 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Саржигдаваа овогт Уртнасангийн У.Б, /РД: БЗ86110217/,

 14. Монгол Улсын иргэн, 1978 оны  3 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой,  барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотод Хангай зах дээр хөрөө рам ажиллуулдаг,Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоо 32 дугаар байрны 01 тоот хашаанд оршин суух , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Борхүүгийн Б.Н, /РД: ЙС78031044/

15. Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  хувиар мал малладаг,Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багт оршин суух , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхад овогт Сосорын С.Х, /РД: СУ83061471/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шавь овогт Генералын С.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,

Боржигин овогт Оюунтөгсийн О.Ц, Тарган овогт Даваасүрэнгийн Д.Т, Сартуул овогт Жанчивын Ж.О, Урианхад овогт Батчулууны Б.Г, Өндөр дарга овогт Оюун-Эрдэнийн О.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан,

Харлаг овогт Төмөрсүхийн Т.А, Алтан хоролт овогт Бямбадоржийн Б.Т, Жиймий овогт Зоригтбаатарын З.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,

Боржигон овогт Сэрээндоржийн С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Товго овогт О.Эын Э.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Бодонгууд овогт Борхүүгийн Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Саржаг даваа овогт Уртнасангийн У.Б, Урианхад овогт Сосорын С.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Тайж овогт Борхүүгийн Б.Н нь Эрүүгийн хуулиин тусгай ангийн 21.2 дугаар зүйлиин 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

I. Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг шүүгдэгч Г.С.Хтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Ч.Оюунчимэгийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 тооны бод малыг хулгайлж бусдад 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Дээрхи үйлдлийг нотлогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзсэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийг уг үйлдэлд оролцсон, тус хэргийг үйлдсэн гэх баримт авагдаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед Г.С.Хын хадам ээж Д.Наранцэцэгийн гэрчээр өгсөн “...тэдний гэрийн баруун хойд талд байх саравчтай хашаан дотроос 2 тооны адуу гаргаж ирээд гэрийнх нь зүүн талд Дондог, Бямбаа, С.Х гурав янзалсан. Харин гэдсийг нь Дондог гэх хүний эхнэртэй хамт би арилгасан. ... Энэ зурган дээр байгаа Б.Б гэх хүн тэр орой Дондог гээд дуудаад байсан хүн мөн байна... Ямар ч байсан тэр хашаан дотроос 2 адуу гаргаж ирээд гэрийнх нь зүүн талд аваачиж янзалсан. С.Х, С.Хын төрсөн ах Бямбаа, тэр Дондог гэх хүн энэ гурав янзалсан... хоёулаа бараан зүсмийн адуунууд харагдсан...” гэх мэдүүлэгээр Б.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь тухайн гэрчийн мэдүүлэгт Б.Б гэж хүнийг мал хулгайлах гэмт хэрэгт оролцсон гэж шууд заасан утга агуулагдаагүйгээс гадна хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар Б.Бийг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж хөдөлбөргүй тогтоосон баримт авагдаагүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С.Х мэдүүлэхдээ: “...тус үйлдэлд Б.Б яваагүй, би ганцаараа үйлдсэн...” гэх, Б.Б мэдүүлэхдээ: “...би ийм хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлгүүд болон Б.Бийн биеийн эрүүл мэндийн байдал зэргээс үзэхэд түүнийг энэ гэмт хэрэгт үйлдэл оролцоо байхгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.      

 Мөн Багануур дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б нь  Г.С.Х, Д.Т, С.Б, Б.Г нарын 2018 оны 3 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан багийн нутгаас хохирогч З.Дорждэрэмийн 48 тооны бог малыг хулгайлан авч, 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж уг хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг авсан, 

шүүгдэгч Г.С.Х, О.О.Ц, Д.Т, Б.Г, О.Э, Ж.О нарын бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан иргэн Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлэгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуур хулгайлан авч 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгайн ноолуур зарсан мөнгөнөөс авсан гэж тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бийг бусдын гэмт хэрэг үйлдэж олсон мал, мөнгөн орлогоос авсан гэж үзэх баримт авагдаагүй байна. Зөвхөн шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг үндэслэсэн гэж ойлгогдохоор байна. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар мэдүүлэхдээ Б.Бт зарсан малыг гэмт хэргийн үйлдэж олсон гэж тэрбээр мэдүүгүй, тэгж хэлээгүй гэх мэтээр зөрүүтэй мэдүүлэгүүдийг өгсөн болно. Мөн шүүгдэгч нар хулгайн эд зүйлийг зарж борлуулсан мөнгөнөөс Б.Бийг аваагүй тухайн үед байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээр өөр хүнтэй андуурсан мэтээр мэдүүлж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд Багануур дүүргийн прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв.  

II. Багануур дүүргийн прокурорын газраас З.Гыг Г.С.Х, Ж.О, О.Э, Д.Т, Б.Г, Т.А, Б.Т нартай  бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын Лонход энгэр гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Мөн шүүгдэгч Г.С.Х, Д.Т, Б.Т, Б.Г, Т.А нарын бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг ”Мэлзийн ар” гэх газраас хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон мал гэдгийг мэдсээр байж зарж борлуулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм, гагцхүү яллагдагч шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байвал хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлж болох юм. Гэтэл шүүгдэгч З.Гыг дээрх гэмт үйлдлүүдэд оролцсон гэдгийг нотлох байримт тус хэрэгт авагдаагүй байна. Тиймээс З.Ганбаатрын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь дангаараа түүнийг гэмт үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт З.Г өөрийгөө гэмт үйлдлүүд хийгээгүй гэж мэдүүлж байх ба бусад шүүгдэгч нар ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ З.Гыг дээрхи гэмт үйлдлүүдэд оролцоогүй болохыг мэдүүлсэн болно.

Иймд Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсогож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

III. Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Мөрдөн байцаах албаны өрөөнд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр эрх үүрэг тайлбарлан мэдүүлэг авах “О.О.Цийг 2018 оны 3 дугаар сарын 07-09-ний хооронд надтай цуг байсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн,

мөн гэрч Д.Доржпалам, Х.Буяндэлгэр нарыг “2018 оны 3 дугаар сарын 07-ноос мөн оны 3 дугаар сарын 09-ний хооронд О.О.Цтэй цуг байсан“ гэж  зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан тус тус гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Н нь О.О.Цийн эхнэр байх бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдлыг тогтооход төөрөгдөлд оруулсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулсан хэргийн үйл баримтыг тогтооход мухардалд оруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн түүний худал мэдүүлэг өгүүлэхээр бусдыг ятгасан нь биелүүгүй байх ба гэрч Д.Доржпалам, Х.Буяндэлгэр нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулиин тусгай ангийн 21.2 дугаар зүйлиин 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв.    

IV. Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.А, Б.Т нарыг бусдын гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд: шүүгдэгч Т.А, Б.Т нарыг  бусдын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зарж борлуулсан орлогоос яг хэдий хэмжээг авсан болох нь тогтоогдоогүй, тус үйлдэлд оролцсон үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудын ямар нотолх баримтуудаар нь Т.А, Б.Т нарын дээрхи үйлдэл нотлогдож буй нь ойлгомжгүй байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

1. Шүүгдэгч Г.С.Х, Э.Н нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Талын толгой” гэх газраас хохирогч Н.Ганзоригийн 3 тооны үхрийг хулгайлж 2.550.000 төгрөгийн, хохирогч Ч.Ганбатын 3 тооны үхрийг хулгайлж 3.675.000 төгрөгийн хохирол буюу нийт 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Н.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Багануур дүүргийн 3 дугаар хороо “Талын толгой”-н 5-12 тоотод мал малладаг. 2017 оны 10 дугаар сарын 08-ны оройн 19 цагийн үед үхрээ хураагаад хашааныхаа гадаа авч ирсэн. Манай үхрүүд “Талын толгой”-н талбайгаар бэлчдэг бөгөөд гадаа хонодог, өглөө нь өөрсдөө бэлчээд явчихдаг юм. Маргааш өглөө нь буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчим үхрүүдээ бэлчээрт нь очиж бүртгэхэд шар тарлан эм шүдлэн, эрээн нүүртэй улаан эм шүдлэн, саарал эр шүдлэн, нийт 3 тооны үхэр маань алга болсон байсан бөгөөд хайгаад олдохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Манай алдагдсан 3 үхэр бэлчээрээсээ өөр газар луу явж байгаагүй“ гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25х/,

хохирогч Ч.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 08-ны орой үхэр бэлчдэг талбай дээрээс үнээнүүдээ таталгүй хээр хонуулсан. Маргааш өдрийн 11 цагийн үед бүртгэсэн чинь улаан халзан гуна, шар халтар халзан эр үхэр, шар тарлан сувай үнээ, нийт 3 тооны үхэр алга болсон байсан. Манай үхрүүд бол “Талын толгой” орчмоор бэлчдэг бөгөөд өөр ямар нэгэн газар луу бол явж байгаагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 26-28х/,

гэрч Т.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 08-ны оройн 20 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо “Талын толгой”-н хэсэгт манай гэрт ...Г.С.Х өдөр хамт орж ирсэн халзан, майга хүнтэйгээ манайд орж ирээд “Бид 2 гарчхаад буцаад ороод ирье, тэгээд мотоциколийг чинь авна шүү” гэхээр нь би ”Өгөхгүй өглөө хүүхэд хүргэж өгнө“ гэсэн чинь гараад явсан. Тэгээд 21 цаг болж байхад миний утас луу Г.С.Х залгахаар нь би эхнэртээ өгчихсөн чинь манай эхнэр миний утсыг аваад “Чамтай ярья гэж байна” гээд утсыг надад өгсөн би утас авахад Хадаа ”Пизда минь, чи мотоциклоо өг, муу баньд минь, чи муу ганц улаан мотоциклоо харамлаад байгаа юм уу, наад муу чинь хаанаас ч олддог юм өөрийг чинь өгчих юм болов уу” гэж бодоод ирсэн юм“ гэхээр нь би утсаа таслаад эхнэр Г.Цагаанцоожид “Дүү чинь намайг харааж доромжлоод байна, байнга хэрэлдэх гэж хэцүү юм, ирэхээр нь миний мотоциклыг өг, өөрсдөө тэгээд аваад явна биз“ гэж хэлээд сууж байсан чинь Г.С.Х гаднаас нөгөө танихгүй хүнтэйгээ 5 литрийн савтай бензин барьчихсан орж ирээд “Мотоциклио өгчих, юундаа харамлаад байгаа юм” гэхээр нь би “Түлхүүр нь тэнд байна“ гэж хэлэхэд, түлхүүр аваад мотоциклд бензин хийгээд унаад явсан. ...Маргааш өглөөний буюу 2017 оны 10 дугаар сарын 09-ний  өглөө үүрээр 04-05 цагийн үед гадаа хаалга нүдээд мотоциклын сигнал дуугараад байхаар нь гараад хашааны хаалга онгойлгосон чинь Г.С.Х нөгөө танихгүй, халзан хүнтэйгээ орж ирээд халуун цай уучхаад “Мотоциклыг чинь эвдэлгүй аваад ирлээ шүү, ахын буянд ажил бүтсэн шүү унтлаа” гээд унтсан. ...Өглөө нь Г.С.Х нөгөө халзан хүнээ айл уруу явуулчхаад буцаж орж ирээд “Би энэ худгын хойд талын торон хашаанаас 6 үхэр урагш нь мотоциклоор чинь хүргэчихсэн шүү“ гэхээр нь би “Хаана, яах гэж” гэсэн чинь “Урд Аягын аманд байшинд хийчихээд том юмаар дарчихаад ирлээ” гэхээр нь би “Битгий хаяа хадраад, хүний нэр гаргаад байгаарай, мөрөөрөө мотоцикль унаад явчихаад ирж чадахгүй“ гэсэн чинь “За зүгээр, одоо тэгээд чимээгүй болчих, би яг тэр хашаанаас туусан” гээд өөрөө гараараа худгийн зүүн талын хуучин ногоо тарьдаг байсан торон хашааг  заагаад байсан. ... “Юнител”-ийн урд талд яваад очсон чинь Хадаа, нөгөө танихгүй халзан хүнтэйгээ уулзаад зогсож байсан ба нөгөө танихгүй халзан хүн нь “Үхрийн бичиг бүтчихсэн шүү” гээд инээлдээд байсан ба хоорондоо “Оройхон очиж хийнэ шүү, явъя, явъя” гэхээр нь би “Аюултай хүмүүс юмаа” гэхэд “Чимээгүй” гээд байсан. ...Би эхнэрийн ажил дээр ирээд эхнэрт “Өчигдөр шөнө миний мотоциклыг Г.С.Х унаж яваад урд талын хашаанаас үхэр туугаад Аягын аманд хашчихсан байна, одоо дахиж мотоциклыг минь авах гээд байхаар нь хүрээд ирлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31х, 6хх-ийн 126-128х/,

гэрч Т.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 08-ны орой Г.С.Х, нэг танихгүй хүнтэй хамт үдээс хойш Т.Энхтүвшин ахын гэрт ирээд, орой гэгээ тасраад харанхуй болж байхад нөгөө хүнтэйгээ цуг гараад явсан. Г.С.Х нөгөө хүнтэйгээ гарч явахаасаа өмнө “Хамт яаж явах вэ, унаа олсон уу” гэж ярьж байгаад Т.Энхтүвшин ахын мотоциклыг аваад явсан.

...Би Т.Энхтүвшин ахын гэрт унтаж байхад шөнө Г.С.Х нөгөө хүнтэйгээ хамт орж ирээд, хажууд унтахаар хэвтсэн ба хэвтэж байхдаа хоорондоо “Найдвартай хашаанд хийчихлээ шүү, маргааш унаа яаж олно оо” гэж ярилцаж байсан. ...Маргааш өдөр нь Г.С.Х, Т.Энхтүвшин ахын гэрийн гадаа “Машин тэрэг, цагдаагийн бичиг яаж авах уу“ гэж ярьж байсан. Мөн “Урд хэдэн үхэр хашчихсан байгаа чимээгүй байгаарай” гэж надад хэлсэн. Г.С.Хтай цуг явсан хүнийг харвал би танина. Би Г.С.Хт ямар ч байсан 99-тэй дугаар авч өгсөн, одоо номерыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 32х, 6хх-ийн 129х/,

гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “С.Х над руу залгаад хот руу мах оруулах гэсэн юм мах оруулаад өгөөч гэсэн. Тэгээд би өөрийнхөө 09-53 УНО марктийн “Вонго Жи-2” маркийн  машинтай ирсэн. Би махыг нь ачиж өгсний хөлсөнд 200.000 төгрөг авсан. Тэр 2 махаа 2.000.000 орчим төгрөг болсон гэж  хоорондоо ярилцаж байсан. Түүнээс хойш С.Х над руу хэд хэдэн удаа залгаж мах оруулаад өгөөч гэж ярьж байсан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.Х миний 09-53 УНО улсын дугаартай машиныг 3.000.000 төгрөгөөр бодож авсан. Тэдний нядалсан үхэр 6 тооны үхэр байсан “ гэх мэдүүлэг /2хх-ийн 34-35х/,

гэрч Г.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “С.Х 2017 оны 10 дугаар сард над руу залгаад “та хүнд зам заагаад дагуулаад ирээч, ирээд та хүргэн Энхтүвшингийн мотоциколыг унаад яв, би Аягын амын цагаан байшинд байна” гэж хэлсэн. Тэгээд би юун харанхуй шөнө мал нядалж байгаа юм гэхэд манай найзын мал гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнд нь цагаан байшинг зааж өгсөн. Би тэнд 22 цагийн орчим очсон ба тэр нэг дээлтэй хүнтэй цуг байсан” гэх мэдүүлэг /6хх-ийн 125х/,

гэрч Т.Энхтүвшингээр сэжигтэн Э.Нийн зургийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 18-20х/, гэрч Т.Энхболдоор сэжигтэн Э.Нийн зургийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-22х /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-12х/, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ний малын хохирлын үнэлгээний “улаан халзан зүсмийн тугалах гунж 900.000, шар тарлан зүсмийн тугалах гунж 900.000, саарал зүсмийн эр шүдлэн 750.000, нийт дүн 2.550.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 43х/, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ний малын хохирлын үнэлгээний “улаан алаг зүсмийн эр соёолон 1.275.000, шар халтар, халзан зүсмийн эр хязаалан 1.050.000, шар алаг зүсмийн сувай үнээ 1.350.000, нийт дүн 3.675.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 45х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоосон байна.

2. Шүүгдэгч Г.С.Х,С.Б нар бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 25-ны шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Уурхайн нөхөн сэргээлтийн талбай дээр бэлчиж байсан хохирогч Д.Цэцэнбямбын 1 тооны адууг хулгайлан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Г.С.Х өөрийнхөө “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод, би өөрийнхөө 36-64 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр зам хэсгээр мал хулгайлахаар хайж явсан... Маргааш өглөө нь буюу 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед Г.С.Хын хамт ахиад Багануур дүүргийн “Талын толгой” нэртэй гэр хорооллын орчмоор бэлчиж яваа адуу мал хараад, Зэвсгийн агуулах гэх газрын орчимд бэлчиж яваа хэсэг адуунаас адуу авахаар ярьж тохироод гэр гэр лүүгээ буцаж хариад шөнө болохыг хүлээсэн. Орой 22 цагийн үед утсаар яриад уулзсан бөгөөд миний 36-64 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж өдөр харсан адуугаа хайгаад олохгүй байхаар нь Төмөр замын хэсэг болон уурхайн овоолсон шороонуудын хажууд дахиад адуу мал хайж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад уурхайн овоолсон шороон дундуур орж явсан адуунуудыг хараад араас нь орсон. Тэгээд авч явсан бугуйлаараа хүрэндүү өнгийн /шөнө байсан болохоор надад бараандуу зүстэй морь байна гэж харагдсан/ биерхүү морь бариад авсан. Г.С.Х бид хоёр шууд тэр газарт нь Г.С.Хын авчирсан жижиг хэмжээтэй төмөр иштэй сүхээр цохиж алсан. Адуугаа мөч мөчөөр нь эвдэж янзлаад би өөрийнхөө тээврийн хэрэгслийн тээшинд ачсан. Тэндээсээ хөдлөөд Талын толгойд байдаг Г.С.Хын хүргэн ах Түвшингийн хашаанд малын мах ачсан машинаа орхисон” гэх мэдүүлэг /2хх-ийн 31-32х/,

 хохирогч Д.Цэцэнбямбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний хэдэн тооны адуу Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хорих 427 дугаар ангийн урд хэсэгт байдаг. Уг адуунаас 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 2018 оны 5 дугаар сарын 25-нд шилжих шөнө зөв талын гуян дээрээ гурван нүдний дан чандмань тамгатай, 11 настай, хар хүрэн зүсмийн засмал дэлтэй, бүдүүн морь алга болсон. Орой 19 цаг өнгөрч байхад манай адуучин Хүрэлбаатар над руу утсаар яриад Уурхайн нөхөн сэргээлтийн талбайн хажууд манай адууг махлаад арьс, толгой, хөлийг нь үлдээгээд явсан байна гэж хэлсэн. Би цагдаа нартай очиж шалгахад алдсан хар хүрэн зүсмийн, зөв талын гуян дээрээ дан чандмань тамгатай морины маань арьс, толгой, 4 хөл нь байж байсан. Толгойнх нь махыг шувуу юу ч үгүй мөлжөөд идчихсэн байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 21-26х/,

гэрч Д.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 5 дугаар сарын 24-ний орой адуугаа харахад адуу Хорихын урд байдаг “Гүний нуур”-ын ус уруу орж байсан. Би очоод адуугаа бүртгэхэд адуу бүгд тоо толгойгоороо бүрэн байсан. Адуу уснаас гараад Уурхайн нөхөн сэргээх талбайн овоолготой шороо руу чиглээд явж байгаа харагдсан. Маргааш орой нь Д.Цэцэнбямба ах мотоцикл унаад адуугаа эргэнэ гээд уурхайн шороо руу орсон ба удалгүй адуугаа гаргаж ирээд хар хүрэн зүсмийн нэг тооны морь алга байна гэж хэлсэн. Би өдөржин адуугаа хайсан, овоолготой шорооны дундуур явж байгаад хонхор хэсэгт манай алга болсон морины арьс, толгой, 4 шийрийг хаясан байсныг олж харсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 27-28х/,

хэргийн газар үзлэг хийсэн “...хар хүрэн өнгийн арьс, толгой байх ба уг арьс толгойноос баруун талд 2 метрийн зайд 4 шийрийг хаясан байдалтай байв... Хар хүрэн арьс үстэй талаараа дээшээ харсан байх ба толгойг их биеийн арьснаас салгаагүй, толгойн хэсэгт байрлах арьс, мах, нүд гадны биет амьтанд идэгдэж мөлжигдсөн байдалтай байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 13-15х/, хулгайд алдагдсан малын үнэлгээ /2хх-ийн 33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3. Шүүгдэгч Г.С.Х, С.Б нар бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 28-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Их-Бага-Дөтлүүр гэх газарт нутаглаж байсан хохирогч Т.Мэндсайханы хоттой хониноос 10 тооны эр хонь хулгайлан авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “Баяндэлгэр сумын Хөтөл гэх газраас 10 тооны хонь хулгайлаад Нямсүрэнгийн хашаанд аваачсан. “ гэх мэдүүлэг /2хх-ийн 32х/,

хохирогч Т.Мэндсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр баг, Их Бага Дөтлүүрийн орчмоос 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 10 тооны эр хонь алга болсон бөгөөд би нэг хонио 180.000 төгрөгөөр үнэлнэ. Би 10 хонио 1.500.000 төгрөгөөр үнэлсэн малынхаа үнийг буруутай хүмүүсээс гаргуулж авах саналтай байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 62-65х/,

гэрч Д.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2018 оны 5 дугаар сарын 28-ны өглөөний 7 цагийн үед Боогий ганцаараа манай гэрт орж ирээд “5 тооны төлөг алаад өгөөч” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 80х/,

гэрч Б.Азбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 28-ны шөнө С.Б залгаад танай амбаарт 10 хонь хийх гэсэн юм гэж хэлсэн. С.Б 10 хонь гаргана гэсэн хаанаас хонь авчирсан тухай хэлээгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 82х/,

2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ “10 тооны хонь нийт үнэ 1.500 000 төгрөг” /2хх-ийн 68х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 67х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

4. Шүүгдэгч Г.С.Х, О.О.Ц, Д.Т, С.Б, Т.А нар бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг 82-ийн гарам орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Г.С.Х, О.О.Ц , Д.Т нар бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 06-наас 10-ны хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Уурхайн шорооны орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын хонгор гүү, шарга гүү, хүрэн морь нийт 3 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.Г, Д.Т, Т.А нар бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг төмөр замын тунелийн орчмоос хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2018 оны 01 дүгээр сард яг өдрийг нь санахгүй байна. 22 цаг өнгөрч байхад Багануурт гэртээ байж байхад Д.Т  над руу залгаад “хаана байна, гэрт чинь очлоо байж бай” гэж хэлсэн. Тэгээд 10 минутын дараа “ирчихлээ гараад ир” гэхээр нь гараад очсон чинь цагаан өнгийн “Санота-5” маркийн машинтай ирсэн байсан. Намайг очиход “хоёулаа ойрхон юманд яваад ирье” гэсэн. Би “хаашаа явах гэж байгаа юм” гэхэд “за за хот яваад ирье, суу” гэсэн. Тэгээд Баяндэлгэр сумын зүг явсан бөгөөд хар зам дээр хар өнгийн “Санота-5” маркийн машин зогсож байсан. ...Тэгээд машины хажууд зогссон тэгэхээр нь “би яах гэж байгаан, энэ машиныг чирч явах гэж байгаа юм уу” гэж асуусан. Тэгсэн чинь Д.Тийн утас нь дуугарсан тухайн үед хэн залгасан эсэхийг мэдээгүй яриад дуусахаар нь Хадаа залгасныг нь мэдсэн. Утсаар залгаад тэрээр “машины хажуунаас холдооч ээ” гэсэн. Тэгээд Д.Т хөдлөөд цаашаа явсан. Тэгээд уг газраас жаахан холдоод машинаа унтраасан.Тэгээд бид 2 юм ярьж байгаад унтаад өгсөн. Нилээн хэсэг хугацааны дараа цонх догшсон. Харсан чинь С.Х “болчихлоо нэг бугуйлаа адууны хүзүүнд хийгээд алдчихлаа” гэсэн. Баяндэлгэр сум өнгөрөөд гүүрэн дээр очсон. Уг газарт очоод Д.Т “намайг буу Хадаагийн машинд суу” гэж хэлсэн. Тэгээд би буугаад тамхи татаад зогсож байсан чинь Д.Т гүүртэй машинаа тулгаж зогсоож байгаад арьсыг нь өвчөөгүй хээр зүсмийн арьстай адууны махыг машиндаа хийсэн. Тэгээд тэр 2 гүүрний хажууд хунгаралсан байсан цаснаас аваад гүүрний  доогуур шидсэн. Тэгээд би доошоо харсан чинь адууны гэдэс, хээл байсан. Машин дээрээ ирсэн чинь цагаан өнгийн “Санота-5” маркийн машин дотор О.Ц, С.Б  2 махаа ачаад УБ хот руу хөдөлсөн. Харин Д.Т, Хадаа бид нар хар өнгийн “Санота-5”-д суугаад араас нь хөдөлсөн. Тэгээд УБ хотод О.Цийн гэрт ирсэн бөгөөд О.Ц, С.Б, Хадаа нар арьсыг нь өвчсөн. ...тэд нар хоорондоо саяны азарга адуунаас ахиж авахгүй гэж байсан. ...С.Х О.Цийг “наадахаа эртхэн зохицуулаарай” гэж гэсэн. Өглөө унтаж байхад  Хадаа О.Цийг дуудсан О.Ц “ за за  гарлаа” гээд гараад явсан.  ... унтаж байгаад сэрсэн чинь О.Ц саарал өнгийн микро автобустай ирсэн бөгөөд махаа тэр хүмүүс өгсөн бөгөөд хэдэн төгрөг болсон талаар мэдэхгүй байна. С.Х, О.Ц, С.Б, Д.Т нар махны мөнгөө хувааж авсан. Тэгээд бид нар Багануур дүүрэг уруу явсан би мөнгө аваагүй” гэх мэдүүлэг,

шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сард Баяндэлгэр сумын Рашаантын гол гэх газраас О.Ц, Д.Т бид 4 хул азаргатай бараан голдуу адуунаас халиун гүү, зээрд гүүг цагаан мяндсан бугуйлаар барьсан. “ гэх мэдүүлэг /2хх-ийн 195-196х/,

шүүгдэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “ 2018 оны 01 дүгээр сарын дундуур байх Б.Г, Д.Т бид 3 уурхайн шорооны орчмоос 1 хул байдас хулгай хийсэн. 2018 оны 01 дүгээр сард Д.Т гүүртэй машинаа тулгаж зогсоож арьсыг нь өвчөөгүй хэр зүсмийн адууг машинд ачаад УБ хот руу явсан. 2018 оны 01 дүгээр сарын дундуур Баяндэлгэр сумын төмөр замын түнээлийн орчим байсан 20 гаруй адуунаас хүрэн зүсмийн байдас барьсан ба машинд морио ачаад С.Х луу залгасан ба Хадаа Талын толгойн гудамжинд  зогсож байсан. Хадаа махаа зараад надад 430.000 төгрөг өгсөн.”  гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: ”2018 оны 01 дүгээр сүүлээр Д.Т, Т.А бид нар хамт  уурхайн шорооны урдаас нэг тооны хул байдас байсныг машиндаа амьдаар нь ачиж Багануур дүүрэгт ирээд Хадаа нэг айлын хашаанд буулгасан” гэх мэдүүлэг,

хохирогч Г.Өсөхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө Баяндэлгэр сумаас ертөнцийн зүг буюу 82-ийн гарам, түнээлийн ойролцоо байсан хул азаргатай адуун дээрээ иртэл халиун гүү, зээрд гүүний хүзүүнд уяа зүүсэн байсан. Миний алдсан 1 тооны гүү маань хул зүсмийн зөв гуяандаа саран дэсвгэртэй гал тамгатай адуу байсан бөгөөд адуугаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. ... 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Галуут 2 дугаар баг Рашаант гэх газраас хул азарагтай адуунаасаа хээр зүсмийн 1 тооны адуу алдсан. Тэр үед цуг бэлжиж байсан гүүний хүзүүнд 7 метр цагаан бугуйл зүүлттэй байсан. Хулгайч адууг маань бугуйлдаж барьсан юм шиг байна лээ. Би тэр бугуйлыг цагдаад өгсөн. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би шүүх хуралдаанд оролцохгүй. ...2018 оны 01 дүгээр сарын 06-наас 10-ны хооронд 3 тооны адуу шарга гүү, хонгор гүү, хүрэн гүү, дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 17-18-ны шилжих шөнө хээр гүү, дараа нь 2018 оны 02 дугаар сарын сүүлчээр хул гүү хулгайд алдагдсан. Миний 5 тооны адууг С.Х нар хулгай хийсэн гэсэн. Уг хэргийг Дарханбаярт мэдүүлэг өгсөн.” гэх мэдүүлэг /2хх-ийн 147х, 156х, 9хх-ийн 37-42х/,

 Хохирлын үнэлгээний тайлан “1 тооны адуу 1.000.000 төгрөг ... 3 адуу 4000.000 төгрөг, ... 1 адуу 1.000.000 төгрөг” /2хх-ийн 149х, 152х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5. Шүүгдэгч Г.С.Х, С.Б, Т.А нар бүлэглэж 2018 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 1 дүгээр баг, “Хонхор-Нуур” гэх газраас хохирогч Р.Лхамсүрэнгийн 4 тооны хонь, 2 тооны ямааг хулгайлан авч нийт 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: ”С.Х, Т.А бид гурав 2018 оны 5 дугаар сард Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг засмал замын урд хэвтэж байсан малаас 4 хонь, 2 ямаа хулгайлсан. Уг малаа С.Хын 20-55 УНТ улсын дугаартай машинд ачиж ирсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 195х/,

 хохирогч Р.Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 20-ны үед оторт гаргасан манай малаас 4 хонь, 2 ямаа дутсан. ...Би С.Х гэж хүнээс хонь худалдаж аваагүй. О.Ц гэдэг хүнээс хонь худалдаж авсан.  Би 2018 оны 5 дугаар сард төлөг худалдаж авна гэж зар тавьсан байсан чинь О.Ц цэнхэр өнгийн Бонго машинтай хонь амьдаар нь ачиж ирсэн. 4 төлөг бусад нь дандаа эм хонь, 1 ямаа нийт 21 хонь, 1 ямаа байсан. Би нийт 900.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд сүүлд тэр мал нь хулгайн мал болоод цагдаа нар ачаад явсан. Би нийтдээ 1.600.000 төгрөг нэхэмжилнэ. Хулгайн хонь авсан мөнгө 900.000 төгрөг, хулгайд алдсан малын үнэ 700.000 төгрөг. Миний алдсан малын үнэлгээтэй танилцлаа. Би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 184-187х/,

2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ, “4 хонь нийт үнэлгээ 500.000 төгрөг, 2 ямаа 200.000 төгрөг бүгд 700.000 төгрөг” /2хх-ийн 190х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичигийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

6. Шүүгдэгч Г.С.Х, О.Э, О.О.Ц, Д.Т, Б.Г нар бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 06-ноос 7-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутгаас хохирогч Н.Бямбадоржийн 2 тооныг үхрийг хулгайлан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч О.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2018 оны 3 дугаар сарын эхний 7 хоногт байх Хэнтий аймгаас ирээд эмнэлгийн урд явж байхад С.Х надтай таараад түүний машинд суугаад явсан. Тэгээд оройн 21 цагийн үед С.Хтай цуг гэрээс нь гараад О.Ц, Д.Т хоёртой уулзаад Багануурын нүүрсний уурхайн баруун талд очоод 3 адуу бугуйлдаад зүүн урагш яваад саравчин дээр үхрүүд хэвтэж байсан ба уг үхэрнээс 2 үхэр ачаад явсан. Бид нар 2 тооны үхэр ачаад Хадаа Багануурт буулгачхаад яваад очье гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /2хх-ийн 240х/,

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би багануур дүүрэгт С.Б, Т.А бид нар Д.Тийн найз охин Сувд-Эрдэний гэрт унтаж байхад шөнө дунд Д.Т орж ирээд ойрхон юманд явъя гээд дагуулж гарсан. Бид хоёр С.Х машинтай Хэрлэн гүүр гараад Жаргалтхаан сум ороод зогссон. О.Ц С.Х нартай утсаар ярьсан бөгөөд О.Ц, О.Э нар замын хажууд 3 тооны адуу, 2 тооны үхэр ачсан байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 241х/,

хохирогч Н.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 07-ны орчим 2 тооны үхэр алдагдсан. Би Генералын С.Х гэх хүнийг сэжиглэж байна.  ...Манай 2 үхэр мөн Балжинням гэдэг хүний 3 адуу хулгайд алдагдсан. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 233-239х/,

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ “2 тооны үхэр 2.000.000 төгрөг”/2хх-ийн 243х/, мэдүүлгийн газар нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 231-232х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

7. Шүүгдэгч Г.С.Х, Д.Т, Б.Т, Б.Г, Т.А нь бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг ”Мэлзийн ар” гэх газраас хохирогч Ц.Андрейгийн хоттой хониноос 20 тооны ямаа, 8 тооны хонь хулгайлан авч, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

хохирогч Ц.Андрейгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын үед манай малаас 20 тооны ямаа, 8 тооны хонь алдагдсан би хайгаад олдохгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би ямаагаа 100.000 төгрөгөөр, хонио 150.000 төгрөгөөр үнэлнэ. ... 2018 оны 3 дугаар сарын 15-ны орчим Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг, Мэлзийн ар буюу уурхайн шорооны орчим хаваржиж байхад 20 ямаа, 8 хонь хулгайд алдагдсан. Хохирол 3.200.000 төгрөг болсон байна танилцлаа. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 208-216х/,

-2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ “ 20 тооны  ямаа нэг бүрийн үнэ нь 100 000 төгрөг, 8 тооны хонь нэг бүрийн үнэ нь 150 000 төгрөг” /2хх-ийн 210х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

8. Шүүгдэгч Г.С.Х, О.Э, Д,Д.Т, О.О.Ц, Б.Г нар  бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг төмөр замын түнээлийн орчмоос хохирогч Ё.Балжиннямын 4 тооны адууг хулгайлан авч, 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Ё.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр адуугаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар баг, 82-ийн гарам буюу төмөр замын түнээлийн хойд талд хариулж орхисон. Би 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр очиж хартал манай адуунаас 4  тооны адуу байхгүй байсан бөгөөд адуугаа хайгаад олохгүй болохоор нь цагдаад бүртгүүлсэн. Миний алдсан 4 тооны морь сартай хамар цагаан хүрэн морь, улаан буурал морь, сартай хул морь, сартай халтар морь алдагдсан. Би алдсан морио нэг нь 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би сартай хамар цагаан том хүрэн морь, сартай халтар морь, улаан буурал морь, хул морь гэсэн 4 тооны адуу алдсан. Нийт үнэлгээ нь 4.000.000 төгрөг болсон байна. Хулгайч нар 3 адууг нь хүлээгээд байгааг ойлгож байна. Би 4 адуу алдагдсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 221-222х,228х/,

2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ, “4 тооны морь нэг бүрийн үнэ нь 1.000.000 төгрөг нийт 4.000.000 төгрөг”, /2хх-ийн 224х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

9. Шүүгдэгч Г.С.Х Э.Н нар бүлэглэж 2017 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар баг, “Шар чулуунт”-ын ферм гэх газраас хохирогч Б.Батдэлгэрийн 2 тооны үхрийг хулгайлан авч, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч Г.С.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “Цэнхэрмандалын сумын нутаг Нугаар гэх газраас Э.Нтой цуг 2 үхэр хулгай хийсэн” гэх мэдүүлэг /3хх-ийн 43х/,

хохирогч Б.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Энэ хэргийн хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн Мехтевхан нь манай малыг малладаг байсан бөгөөд тэрээр архи ууж байгаад Ховд аймаг уруугаа явсан. Хэргийн талаар Метхевхан тодорхой мэдүүлсэн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Малын үнэлгээтэй холбоотой санал байхгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 70х/,

хохирогч Д.Метхевханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 2 тооны үхэр алдагдсан байсан. Энэ үхрийн арьс манай малын арьс мөн байна. Манай алдагдсан үхрийг Хадаа, Э.Н нар хулгай хийсэн гэж хүмүүс гадуур ярьж байна” гэх мэдүүлэг,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 28-32х/, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ “2 үхэр 2.000.000 төгрөг” /3хх-ийн 71х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

10. Шүүгдэгч Г.С.Х, Д.Т, Б.Г, С.Б нар бүлэглэж 2018 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан багийн нутгаас хохирогч З.Дорждэрэмийн 48 тооны хонь ямааг хулгайлан авч 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэг нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын дундуур болов уу. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн нутгаас Гантулгын гэрээс наана сумын төвөөс зүүн тийш холгүй газраас С.Х, Б.Г, С.Б нартай хамт хулгай хийсэн. С.Хын Цэнхэр бонго машинтай явсан ба машинд С.Б бид 2 хамт байсан. Б.Г С.Х нар айлын хонь ямаа хөөгөөд ирсэн. Цөөхөн хэдэн хонь ямаа туугаад ирсэн. Тэгээд 30 гаруй хонь ямаа байсан ба ямаа голдуу байсан. Уг хонь ямааг машиндаа амьдаар нь ачаад мөн л аягын амруу нөгөө айлдаа буулгасан. С.Х мөн л өөрөө ганцаараа уулзаад байсан. Бид нар гадаа хонь ямааг буулгаад гадаа байсан. Урьд нь утсаар яриад байсан Дондог ахындаа буулгасан. Нийт 1 сая гаруй төгрөг болсон гэсэн. С.Х л тэгж ярьсан. Хүн бүр л 200 гаруй мянган төгрөг хувааж авсан. Ер нь л тэнцүүхэн л хувааж авдаг байсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 25х/,

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. С.Б бид 2-ыг машин янзлаад байж байсан чинь Д.Т, С.Х нар машинтай яваад олон тооны бог мал хулгайлсан. Д.Т өөрийнхөө цэнхэр өнгийн портер маркийн машинтай явсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 179х/,

хохирогч З.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны өвөл хүйтэн байсан учраас малаа тоолж чадаагүй юм. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр малаа тоолсон чинь 48 тооны бог мал дутсан.

гэрч Д.Эрдэнэсолонгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 6 дугаар сард хэсгийн төлөөлөгч утсаар малаа алдсан уу гэж асуусан. Тэгээд Багануур дүүргийн Аягын ам гэх газар нутаглаж байсан айлаас 23 ямаа, 7 хонио авсан. ...Манайх 2018 оны 3 дугаар сард байх нийт 48 тооны бог мал алдсан. Алдсан малаас 31 бог малыг Б.Боос олж авсан. Гомдолтой байна шүүх хуралдаанд оролцохгүй”  гэх мэдүүлэг /3хх-ийн 114-118х/,

Малд хийсэн үзлэгийн тэмдэглэл /3хх-ийн 119х/, Хулгайд алдагдсан малын үнэлгээ /3хх-ийн 130х/ болон хвтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

11. Шүүгдэгч Г.С.Х, Ж.О, О.Э нар бүлэглэж 2018 оны 02 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, Хээрийн бүрд гэх газраас хохирогч Д.Болдын 5 тооны эр хонь хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “С.Хтай цуг Болдын хониноос 5 тооны эр хонь хулгайлан авсан. С.Хын эхнэртэй найз байсан учраас дамжуулан танилцсан, харин Баатар гэдэг хүнийг бол танихгүй. Бусадтай бүлэглэн 5 тооны хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 152х/,

хохирогч Д.Болдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын орчим 5 тооны эр хонь алдсан. Би алдсан малаа 140.000-150.000 төгрөгийн хооронд үнэлнэ” гэх мэдүүлэг /3хх-ийн 150х/

Хулгайд алдагдсан малын үнэлгээ /3хх-ийн 155х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

12. Шүүгдэгч Д.Т, Б.Г, С.Б, Т.А нар бүлэглэж 2018 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан гэх газраас хохирогч З.Дорждэрэмийн 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 3 дугаар сард ээж Болормаа, дүү Төгөлдөр нарын хамт Д.Т над руу залгаад Цэнхэрмандал сумаас 2 тооны адуу олоод өгөөч бензин тосны мөнгө хэрэгтэй байна гэсэн. ... Марзатын эх газар эзэнгүй 10 тооны адууг хөөж эзэнгүй хаваржаан хийж байгаад дотроос нь 2 тооны адууг ачаад явсан. Би тухайн үед хэний адуу гэдгийг мэдээгүй сүүлд сонсоход Дорждэрэмийн 10 тооны адуу гэдгийг мэдсэн ... Д.Т, С.Б нар цэнхэр өнгийн Вонго маркийн машинтай ирээд 2 тооны адуу амьдаар нь ачаад явсан. Тэр адуу Дорждэрэм гуай адуу байсан гэсэн” гэх мэдүүлэг / 3хх-ийн 162, 180х/,

шүүгдэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Гантулгын гэрийг Б.Т бид нар нүүлгээд байхад ... Д.Т, С.Б нар 2 адуу ачаад явсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 182х/,

хохирогч З.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр адуугаа цуглуулахад 4 тооны адуу алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 177х/,

хулгайд алдагдсан малын үнэлгээ /3хх-ийн 180х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

13. Шүүгдэгч Г.С.Х, Ж.О, О.Э, Д.Т, Б.Г, Т.А, Б.Т нар бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Баянхутаг сумын Лонход энгэр гэх газар нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн 38 тооны бог малыг хулгайлан авч 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгүүд,

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны яллагдагчаар өгсөн:  “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. С.Х бид шөнө Хэнтий аймгийн төвөөс урагш гүүр гараад нэг айлын гадаа ойрхон ирээд Т.А бид хоёрыг дагуулаад 100 гаруй мал тасалж туугаад яв гэрэл харж тууж яваарай гэж хэлсэн. Тэгээд туугаад голын хажууд ирэхэд 2 ачааны машин зогсож байсан. 38 тооны эр ямаа 2 ачааны машинд хувааж ачаад аймгийн төв рүү явсан. Нэг ачааны машиныг манай найз Б.Т жолоодож явсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 192х/,

шүүгдэгч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... шөнийн 3 цагийн орчим 30 ямаа тууж ирээд машинд ачсан. Б.Г намайг 2 удаа гуйж гэр лүүгээ буюу Хэнтий аймаг Цэнхэрмандал сум руу авч явж, гэрээс нь хонь ямаанд явсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 202х/,

шүүгдэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “... 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Б.Тгийн цэнхэр өнгийн улсын дугаарыг санахгүй байна жижиг ачааны машинтай Хадаа өөрийнхөө хар өнгийн машинаа зарчихсан гээд цагаан өнгийн “Санота-5” маркийн машин унаад ирсэн. Б.Тгийн машинтай явж байхад Хадаа уурхайн шорооны тэнд нэг айл байгаа буцаад яв гэсэн. Тэгээд уурхайн шорооны тэнд Д.Т, Б.Т нар машинтайгаа үлдээд Хадаа Б.Г бид 2-ыг дагуулаад айл руу явсан. Тэгээд айлын хоттой хониноос таслаад  эзэнгүй чулуун хороон дээр аваачиж хашиж байгаад Б.Т Д.Т 2-ыг дуудсан. Б.Тгийн машин дээр 20 гаруй мал ачсан. Хэнтий аймгийн төвийн наад  талаар эргээд шороон замаар шонгийн мод дагаад явж байгаад Хадаа нэг хүн уруу залгасан чинь мотоциклтой хүн ирсэн бөгөөд түүний хотонд ямаануудаа буулгасан. Д.Т Хадаа бид 2-ыг буудалд үлдээгээд гарч явсан.

... Хадаа нэг бүдүүн залуутай цуг ирсэн бөгөөд тэр хүнээс “чи бид нарт гайгүй айл зааж өгнө гэсэн” гээд нөгөө залуу яваад тэр айлаа хайгаад олоогүй. Тэгээд нэг айлын гадаа ирээд Хадаа Б.Г бид 2 дагуулаад тэр айлын хоттой хониноос таслаад хөөгөөд ирэхээр нь тууж яваад голын цаана Улаан Ганаа ах О.Цийн Вонго машинтай зогсож байсан мөн Б.Т машинтайгаа байсан бөгөөд тэр 2-ын машинд хувааж ачаад Хэнтий аймаг чиглээд явсан. Хэнтий аймгийн баруун талд нэг айлд ямаагаа буулгасан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Тэгээд бид нар буудалд байж байхад оройн 21 цагийн үед Хадаа нэг бүдүүн залуутай уулзаад “чи гайгүй айл зааж өгнө гэсэн” гэхэд энд байгаа гээд бид нарыг дагуулж явсан. Тэр айлаа олохгүй байсан. Тэгээд Хадаа Амарасанаа бид 2-ыг буу гээд дагуулж нэг айлын хоттой хониноос таслаад хөөсөн. Тэгээд голын цаана ирээд Б.Т  О.Ц нарын машинд ачаад Хэнтий аймаг чиглээд явсан. Хэнтий аймгаас нийтдээ 40 гаран ямаа хулгайлсан, хонь байхгүй байсан.” гэх мэдүүлэг,

шүүгдэгч З.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2018 оны 3 дугаар сарын сүүлч, 2018 оны 4 дүгээр сарын эхээр байх утсаар С.Х залгаад самбарын энд аймаг руу ирж байна, хэдэн ямаа зараад өгчих гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4хх-ийн 14х/,

хохирогч Р.Цэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын эхээр манай малаас 40 орчим ямаа дутсан. Би алдсан 38 тооны ямаагаа 105.000 төгрөгөөр нэг бүрийг нь үнэлнэ”  /3хх-ийн 250х/,

гэрч Б.Баатарболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай хамаатны ах Цэрэн 3 дугаар сард ямаагаа алдсан гэж хайж явсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 21х/,

Хулгайд алдагдсан малын үнэлгээ /4хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

14. Шүүгдэгч Г.С.Х, О.О.Ц нар бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багт нутаглаж байсан хохирогч С.Энхсаруулын 24 тооны бог малыг хулгайлан авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгч Г.С.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Хэнтий аймгийн Мөрөн сумаас урагш дэрстэй газраас 20 гаруй тооны хонь ямаа авсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч О.О.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “Хадаа бид хоёр Хэнтий аймгийн мөрөн сумд дэрстэй газраас байсан жижиг гэрийн гадна байсан малаас 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр хонь голдуу мал авч Лхамсүрэн гэдэг хүнд зарсан” гэх мэдүүлэг,

хохирогч С.Энхсаруулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би Хэнтий аймгийн мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг өөрийн хонь, ямаа болох нийт 300 гаран тооны бог малыг 2018 оны 3 дугаар сарын 09-нд хөдөөнөөс авчирч Энхбаяр, Амартайван гэх малыг таньдаг 2 хүнээр малуулсан. Манай малаас 2018 оны 3 дугаар сарын 12,14-ны өдөрт билүү нээх удаагүй байхад манай энэ малнаас 24 тооны бог 23 хонь, 1 ямаа маань дутсан. Тэгээд энэ тухайгаа мөрөн сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн. Би  алдсан ямаагаа 100.000 төгрөгөөр, зусаг эм хонио 150.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Таньж олуулах ажиллагаанд таниар таниулсан улаан халзан зүсмйн ямаа миний алдсан ямаа мөн байна. Тэр ямаа нь хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин С.Х гэдэг айлын малд байсан. Би гомдолтой байна, миний алдсан малыг С.Х гэдэг хүн өөрийн мал гэж худлаа хэлж байсан. Тиймээс С.Х гэдэг хүнээс малаа гаргуулан авмаар байна” гэх мэдүүлэг,

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай хохирлын үнэлгээний тайланд “23 хонь, 1 ямаа  нийт 3.300.000 төгрөг” болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баритуудаар нотлогдон тогтоогдож байна.

15. Шүүгдэгч Г.С.Х, О.О.Ц, Д.Т, О.Э, Б.Г нар бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг гэх газарт нутаглаж байсан  хохирогч Б.Дарханбаатарын 26 ямаа, 10 хонийг хулгайлан авч, 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... Дарханбаатар гэдэг айлын гадна ирээд О.Ц бид хоёр буугаад түүний хоттой хониноос 20 гаруй хонь ямааг тасалж туусан. Тэгээд Д.Тийн машинд 23-25 бог малыг ачсан байх” гэх мэдүүлэг /4хх-ийн 83х/,

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “намайг 2018 оны 3 дугаар сарын 20-ны орчим гэртээ байж байхад С.Х, Д.Т, О.Ц нар ирээд намайг аваад явсан. Тэгээд Эрдэнэчимэг гэдэг айлын гадна очиход С.Х намайг О.Цийг дагаад буу гэж хэлсэн. Тэгээд О.Ц бид хоёр Эрдэнэчимэгийн бог малын үүдэнд очоод 40 орчим тооны хонь ямааг тасалж хашаанаас гаргаад Д.Т, С.Х уруу утсаар ярихад тэр 2 ирсэн. Тэгээд Баяндэлгэр суманд хөдөө айл буулгасан” гэх мэдүүлэг /4хх-ийн 132х/,

хохирогч Б.Дарханбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манай малаас 26 ямаа, 10 хонь алдагдсан. Уг алдагдсан малаас 4 ямааг Лхамсүрэн гэдэг айлын малд байхад авсан” гэх мэдүүлэг /4хх-ийн 101х/,

хулгайд алдагдсан малын үнэлгээ /4хх-ийн 126х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

16. Шүүгдэгч У.Б нь  2017 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгой гэх газраас шүүгдэгч Г.С.Х, О.Э.Н нарын хохирогч Н.Ганзоригийн 2 тооны нэг бүрийн үнэ нь 900.000 төгрөгийн үнэ бүхий гунжин үхрүүд, 1 тооны 750.000 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн үхэр, хохирогч Ч.Ганбатын 1 тооны 1.275.000 төгрөгийн үнэ бүхий эр соёолон үхэр, 1 тооны 1.050.000 төгрөгийн үнэ бүхий эр хязаалан үхэр, 1 тооны 1 350.000 төгрөгийн үнэ бүхий сувай үнээ нийт 6 тооны үхэр хулгайлан авч 6.225.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж  хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос тээвэрлэж өгсөний хөлс гэж  200.000 төгрөг авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “С.Х над руу залгаад хот руу мах оруулах гэсэн юм мах оруулаад өгөөч гэсэн. Тэгээд би өөрийнхөө 09-53 УНО маркийн “Вонго Жи-2” маркийн  машинтай ирсэн. Би махыг нь ачиж өгсний хөлсөнд 200.000 төгрөг авсан. Тэр 2 махаа 2.000.000 орчим төгрөг болсон гэж хоорондоо ярилцаж байсан. Түүнээс хойш С.Х над руу хэд хэдэн удаа залгаж мах оруулаад өгөөч гэж ярьж байсан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.Х миний 09-53 УНО улсын дугаартай машиныг 3.000.000 төгрөгөө бодож авсан. Тэдний нядалсан үхэр 6 тооны үхэр байсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-35х/,

шүүгдэгч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2017 оны 10 сарын эхээр байх С.Х утсаар “энд нэг найзынх нь хэдэн үхэр байгаа юм, хотруу оруулж өгөөч” гэсэн. Би Гарал үүслийн бичиг байгаа эсэхийг асуухад байгаа л гэж байсан. Тэгээд би 16 цагийн үед би хотоос гарсан. Би тэр үед 09-53 УНО дугаартай цэнхэр өнгийн Бонго Ж-2 маркийн ачааны машинтай байсан юм. Тэр машинаа унаад хотоос гараад Багануур гарч явсан. Би 22 цагийн орчимд би Багануурт очсон. Багануурт очиход С.Хын ах Омбоо намайг тосч авсан. Тэгээд зам заалгуулаад нэг эзэнгүй блокон хашаатай бараг балгас шиг цонхгүй байшин байсан. Тэнд 23 цагийн үед очиход С.Х нэг танихгүй халзандуу шингэн үстэй намхан бор залуутай хамт байсан. Тэнд 6 үхэр байсан бөгөөд 3-г нь нядлаад жижиглээд 3-г нь унагаачихсан байсан. 02 цагийн үед үхрүүдийг янзалж дуусгаад махаа машинд ачаад С.Х нөгөө бор залуутай хамт бид 3 Багануур луу оролгүй баруун тийшээ явсан. Хотын замд ороод замдаа горхи таарч гар нүүрээ угаагаад үүрээр 06-07 цагийн орчимд хотруу орж ирээд Дэнжийн 1000-н  зах дээр тэр 2 махаа тушаагаад надад 200,000 төгрөг өгсөн. Машины хөлс гэж надад өгсөн юм” гэх мэдүүлэг /6хх-ийн 169-170х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-12х/, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ий Малын хохирлын үнэлгээний “улаан халзан зүсмийн тугаллах гунж 900.000, шар тарлан зүсмийн тугаллах гунж 900.000, саарал зүсмийн эр шүдлэн 750.000, нийт дүн 2.550.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 43х/, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ий Малын хохирлын үнэлгээний “улаан алаг зүсмийн эр соёолон 1.275.000, шар халтар, халзан зүсмийн эр хязаалан 1.050.000, шар алаг зүсмийн сувай үнээ 1.350.000, нийт дүн 3.675.000 төгрөг” гэх тайлан /1хх-ийн 45х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

17. Шүүгдэгч Г.С.Х нь 2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугаар баг төмөр замын тунелийн орчмоос шүүгдэгч Б.Г, Д.Т, Т.А нарын бүлэглэж хохирогч Г.Өсөхжаргалын 1 тооны адууг хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон малыг зарж борлуулсан,

 Мөн шүүгдэгч Д.Т, Б.Г, С.Б, Т.А нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Хужхан гэх газраас хохирогч З.Дорждэрэмийн 4 тооны адууг хулгайлан авч 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зарж борлуулсан тус тус гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч З.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр адуугаа цуглуулахад 4 тооны адуу алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /3хх-ийн 177х, 9хх-ийн 162-163х/

шүүгдэгч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Гантулгын гэрийг Б.Т бид нар нүүлгээд байхад... Д.Т, С.Б нар 2 адуу ачаад явсан. 2018 оны 01 дүгээр сарын дундуур Баяндэлгэр сумын төмөр замын түнээлийн орчим байсан 20 гаруй адуунаас хүрэн зүсмийн байдас барьсан ба машинд морио ачаад С.Х луу залгасан ба Хадаа Талын толгойн гудамжинд  зогсож байсан. Хадаа махаа зараад надад 430.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /3хх-ийн 182х/,

шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “Б.Г, Т.А нартай цуг  2018 оны 01 дүгээр сарын сүүлчээр нэг тооны адуу хулгай хийсэн. Уг адуугаа С.Хаар заруулсан бөгөөд Хадаа надад 150.000,  нөгөө 2-т 100.000 төгрөг өгсөн. Б.Г, Т.А нартай цуг 2018 оны 3 дугаар сард Цэнхэрмандал сумын хаваржаанд хашиж байгаад 2 тооны адуу хулгай хийсэн. Хадаа Хуцаагийн гудамжинд тосч авсан. Хүн тус бүрд 100.000 төгрөг өгсөн. 2018 оны 01 дүгээр сүүлээр Д.Т, Т.А бид нар хамт уурхайн шорооны урдаас нэг тооны хул байдас байсныг машиндаа амьдаар нь ачиж Багануур дүүрэгт ирээд Хадаа нэг айлын хашаанд буулгасан.” гэх мэдүүлэг,

Хулгайд алдагдсан малын үнэлгээ /3хх-ийн 180х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

18. Шүүгдэгч Г.С.Х нь 2018 оны 5 дугаар сард Багануур дүүргийн нутаг дэвсгэрт гэрч Т.Энхтүвшинг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн, ятгасан гэмт үйлдэл хийсэн болох нь

гэрч Т.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Энхтүвшин ахыг байнга л дарамталж занаад байдаг юм. Би С.Хын хулгайн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Манай ах Энхтүвшин бид хоёрыг “өгсөн мэдүүлгээсээ буц. Цагдаа дарамталж зодож байгаад мэдүүлэг авсан гэж хэл” гээд дарамтлаад байсан. Ах Энхтүвшинг Хадаа “чамайг ална шүү, шалдан хөөж хог түүлгэнэ шүү пизда минь” гээд дарамталдаг гэсэн. С.Х бол байнга л дарамталдаг “би энэ шоронд мөнх байхгүй шүү. Гарч ирээд ална” гээд хөмхий зуугаад дарамталж байсан. 2017 оны 12 дугаар сард С.Х 3 адуу хөтөлж ирсэн. Мөнгө өгнө ажлаад өг гэсэн надад 60.000 төгрөг ажлын хөлсөнд өгсөн” гэх мэдүүлэг /6хх-ийн 127-128х/,

гэрч Т.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Анх би С.Хын 6 үхэр хулгайлаад миний мотоциколыг аваад явсан талаар цагдаад мэдэгдсэн. Тэрнээс болоод Хадаа намайг дарамталаад манай эхнэр хүртэл “манай дүүг цагдаад барьж өглөө” гээд байсан. Бямбадорж ах нь хүртэл “чи муу миний дүүг барьж өглөө, чамайг харнаа” гээд байсан. Хадаа надад “чамайг толгойноос чинь оосорлоод машинаар шалдан гүйлгээндээ” Би их сайндаа 7 жил сууна биз, гарч ирээд чамайг ална мэдэв үү, чамаас болж баригдлаа. Чи муу нэгд нэггүй бүгдийг нь хэлсэн байна лээ. Миний цагдаад өгсөн мэдүүлгийг Хадаа “өөрчилж” тэгэхийн бол би гайгүй болно” гээд ятгаад байсан, ер нь намайг байнга л дарамталдаг. Надад хэцүү л байдаг. Хадаа 3 адууг Хэрлэнгийн гүүрний орчмоос тууж ирсэн юм шиг байна лээ. Зүүн талаас авчирсан байх. С.Х батлан даалтанд гарчихвал намайг ална гээд байгаа. Надаас боллоо гээд занаад байдаг.” гэх мэдүүлэг /6хх-ийн 130-131х/,

Багануур дүүргийн прокурорын газраас Хянан шалгах ажиллагаа явуулсан тухай баримтууд /5хх-ийн 05-12х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

19. Шүүгдэгч О.О.Ц, Д.Т нар бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Бор-Толгой гэх газарт нутаглаж байсан хохирогч Ж.Нацагийн сүүний чиглэлийн семинтал үүлдрийн 1 тооны үнээг хулгайлан авч 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлгүүд,

хохирогч Ж.Нацагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай үхэр хайрганы үйлдвэрийн орчим хоносон. Би үхэрээ нуугаад явж байхад доод хэсэгт шар өнгийн юм харагдахаар нь хэн хог хаясан юм бол гээд яваад очиход миний /Баярмаа/ нэртэй үхрийг алаад толгой, гэдэс, гүзээ, арьс зэрэг нь байсан ба цагдаад би дуудлага өгсөн. Миний үхэр цагаан зүсмийн семинтал үүлдрийн үхэр байсан.” гэх мэдүүлэг /8хх-ийн 140-143х/,

Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт “улаан зүсмийн жижгэвтэр биетэй шүдлэн гунж тонгол үхэр” /9хх-ийн 52-53х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх-ийн 136-139х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

20. Шүүгдэгч Г.С.Х нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдийн хооронд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт бэлчиж байсан хохирогч Ч.Оюунчимэгийн хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг нийт 5 тооны бод малыг хулгайлж бусдад 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд

хохирогч Ч.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4-р баг, Бор хужирын Улаанчулуун гэх газар мал малладаг юм... манайх 2017 оны 12 дугаар сары 05-ны өдөр адуугаа хашиж идшээ хийчхээд буцаад адуугаа суллаж бэлчээрт нь гаргасан юм. Тухайн үед манай адуу нийт 28 тооны адуу байсан ба 2 тооны адуу нь айлд, мөн 2 тооны адууг уналгад ашигладаг байсан юм. Тэгээд үлдсэн 24 тооны адуу маань бэлчээрт гараад Шарбулагийн энгэр Түлээт, Мандалтхайрхан уулын энгэр, ар, өврөөр нь бэлчдэг байсан юм. Тэгээд би адуугаа бэлчээрт нь гаргачихаад 7 хоног эмнэлэгт хэвтээд манай хүүхдүүд хөдөө гэрт ирж, очин л мал маллаж байсан юм. Тэгээд би эмнэлгээс гараад хөдөө гэртээ очоод адуунуудаа дурандаж харсан чинь ер нь л харагдахгүй байгаад байхаар нь хэд хоногийн дараа хүү Өлзийбаяр руу утсаар залгаж адуунууд ер нь харагдахгүй байна гэж хэлсэн.... нийт 11 тооны адуугаа тууж ирсэн. Тэгээд үлдсэн 13 тооны адуугаа хайгаад олоогүй юм... 2018 оны 5 дугаар сард... 8 тооны адуу нь гүйгээд ирсэн бөгөөд 5 тооны адуу нь ирээгүй юм. Буцаж ирээгүй 5 тооны адуугаа зүсэлбэл... хээр морь, хойд хөл бэлэвсэн хонгор морь, толин сартай хар морь, хонгор халзан гүү, сартай зээрд байдас зэрэг маань очоогүй... Дэлтэй хонгор морь маань өмнө нь азарга байсан ба 2016 онд хөнгөлсөн юм. Дэлтэй хонгор морь азарга байсан болохоор махлаг биетэй адуу байсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 234-237х/,

гэрч А.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 08 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо Замчин 4а-4 тоотод гэртээ байж байсан чинь манай хүргэн Энхболд орж ирээд ээж энд нэг хүн 3 адуу янзлаад өгөөч гэж байна тэгээд гэдсийг нь цэвэрлээд өгвөл нэг гэдсийг нь өгье гэнээ гэхээр нь би төрсөн дүү Отгончулууны хамт гарсан чинь урд талд байрлах мөн манай төрсөн дүү Эрдэнэбатын амьдардаг Замчин 4б-4 тоот хашаанд манай хүргэн Энхболд, нэг жижиг биетэй шар залуутай хамт 3 адуу оруулчихсан янзалж байсан. Тэгээд манай хүргэн Энхболд 2 адууг нь янзалсан ба би дүү Отгончулууны хамт янзалсан 2 адууны гэдсийг нь арилгаж өгсөн юм. Тэгсэн чинь 11 цаг өнгөрч байхад цагаан өнгийн портертой нэг залуу ирээд үлдсэн 1 адууг нь янзалсан ба нөгөө адуу янзлуулж байгаа гэх жижиг биетэй шар залуу утсаар яриад л хүн дуудаад байсан ба удалгүй жижиг цагаан өнгийн машинтай эхнэр, нөхөр бололтой 2 хүн ирээд 3 адууны арьсыг нь авч машиндаа ачаад махыг нь араас аваад ирээрэй гэж нөгөө жижиг шар залууд хэлээд явсан. Тэгээд ардаас нь нөгөө сүүлд ирсэн цагаан өнгийн портер машинд 3 адууны махыг нь ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 240х/,

гэрч А.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайн 2-16 тоотод гэртээ байж байсан чинь миний 88437540 дугаарын утас руу Энхтүвшин 88965205 дугаарын утаснаас залгаад нэг хүн адуу хийгээд өгөөч гэж байна гэхээр нь би оройтчихлоо маргааш хийгээд өгч болох юм уу гэсэн чинь болно болно гэхээр нь за за гээд утсаа тасалсан... 2018 оны 12 дугаар сарын 08-ны 12 цагийн үед миний утас руу С.Х 95-тай дугаартай утаснаас залгаад та ирж нөгөө адуугаа хийхгүй юм уу гэхээр нь би машин байна уу? гэсэн чинь та машинтайгаа гялгар уут аваад хүрээд ир гэхээр нь би өөрийн 12-90 БРА улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинаа унаад гялгар уут аваад Багануур дүүргийн 3 дугаар хороо Төмөр замд очсон ба С.Х намайг хүүхдийн тоглоомын талбайн хажуу талаас тосч аваад Хилчин хорооллын урд талаасаа 2 дахь гудамж санагдаж байна урагш харсан ногоон хашааны хаалгатай хашаанд очсон. Тэгээд хашаанд орсон чинь Бор /Энхболд/ 2 адуу хийгээд дуусч байсан, бас 2 эгч адууны гэдэс арилгаад байж байсан. тэгээд би дуусчихсан уу гэсэн чинь одоо та 1 адуу янзалчих гэсэн тэгэхээр нь би дэлтэй хонгор бүдүүн адууг янзалж өгсөн юм. Тэгээд адуугаа янзалж дууссан чинь С.Х утсаар ченж дуудсан ба удалгүй эхнэр, нөхөр бололтой 2 хүн жижиг суудлын автомашинтай ирсэн. Тэгээд уг 2 ченж гэх хүнд 3 адууны арьсыг нь өгсөн ба махыг нь миний машинд ачаад Энхболд, С.Х бид гурав Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны урд хэсэгт байрлах нөгөө 2 ченжийн хашаанд авч очоод байшинд хийсэн. Тэгээд С.Х нөгөө ченжийн машинд суугаад Багануур дүүргийн 5 дугаар хороо “Хар хорин” төв дээр ирсэн ба би ардаас нь машинтайгаа хамт дагаад ирсэн чинь С.Х надад 30.000 төгрөг өгсөн... сүүлд ченж ирээд арьсыг нь өгөхөд нэг нь хээр зүсмийн адууны арьс байсан нөгөө адууных нь зүсийг бол анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /8хх-ийн 241х/,

гэрч Т.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэж санагдаж байна 08 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо Төмөр замын гэр хороололд байрлах хадам ээж Эрдэнэчимэгийн гэрт унтаж байсан чинь миний 88590416 дугаарын утас руу С.Х залгаад намайг Бороо гэж дууддаг болохоор Бороо мал хийх үү гэхээр нь би хийнэ наад мал чинь хэний мал юм гэсэн чинь С.Х манай найз хийлгэх гэж байгаа юм гэсэн... С.Х би малаа аваад очих уу гэхээр нь би тэг тэг аваад ир гэж хэлсэн. Тэгээд С.Х 09 цагийн үед 3 адуу хөтөлчихсөн манайд ирэхээр нь би гараад хадам ээж Эрдэнэчимэгийн дүүгийн хашаанд 3 адууг нь оруулаад 2 адууг нь янзалсан тухайн үед С.Х Баттулга руу утсаар яриад дуудсан байсан ба намайг 2 адууг нь янзлаад дуусч байхад 13 цагийн үед Баттулга ирээд 1 адууг нь янзалсан... тухайн үед Баттулга өөрийн цагаан өнгийн портер маркийн машинтай ирсэн байсан тул уг машинд нь С.Х, Баттулга бид гурав янзалсан адууны мах, ширийг нь ачаад Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн хэсэгт байрлах ченжид авч очиж өгсөн. Тэгээд С.Х ченжээс адууны махны мөнгө гээд 1.000.000 гаран төгрөг бэлэн авсан... С.Хын авч ирсэн 3 тооны адуу нь бүгд бүдүүн морьд байсан ба сартай хар морь, хээр морь, дэлтэй хонгор морь байсан ба толгой, шийр нь дээрх янзалсан хашаанд байсан юм...” гэх мэдүүлэг /8хх-ийн 241х/,

гэрч М.Лутсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай эхнэрийн 88401155 дугаарыг түүхий эд авахаар Багануур дүүргийн Сүлжээ 3 гэх телевизэд зар байршуулсны дагуу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед... Төмөр замын урагшаа харсан ногоон хашаатай айлаас 3 адууны шир ирээд аваач гэж дуудлага ирэхээр нь эхнэр бид 2 очиж 3 ширийг нь худалдаж аваад махыг нь яах талаар асуухад анх дуудлага өгсөн залуу 1 кг 3300 төгрөгөөр зарна гэхээр нь 100 төгрөг татаад өгчих гэж гуйгаад 3200 авахаар болж хашаагаа зааж өгсөн тэгээд цагаан өнгийн портер машинд ачаад ирэхээр нь тухайн үед тооцож үзээд 1.400.000 төгрөг гэж бодож бэлэн мөнгө тоолж өгөөд авсан. Маргааш нь өөр нэг хүнээс сургалтын задгай, төмөр авдаг цэгийн баруун талын хашаанаас адууны шир ирээд авчих гэж утсаар хэлэхээр нь эхнэр бид 2 тийшээ очиж 2 ширхэг адууны шир худалдаж аваад явсан. Тухайн газар очиход ногоон дээлтэй 1 залууд 2 ширхэг хул, хонгор зүсмийн адууны шир байсан. Газар дээр нь 2 ширийг нь 40.000 мянган төгрөгөөр худалдаж аваад явсан. Махыг нь аваагүй өөр хүнд зарсан байх... би харсан хүнээ өөрийнхөө чадахаар дүрслэн хэлье. Эхний өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3 адууны мах, шир зараад байгаа хүн бол 150-160 см өндөр нуруутай, шар царайтай, монгол дээл өмсөөгүй, сахалгүй, халимаг үстэй хүн байсан... маргааш нь 2 адууны шир зарсан хүн бол ногоон өнгийн дээлтэй, 160-165 см өндөр нуруутай, туранхай шардуу гэмээр царайтай хүн байсан...” гэх мэдүүлэг /9хх-ийн 1х/,

гэрч Д.Дэжидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төмөр замын задгай орчимд хаягаар дуудахаар нь очиход 3 адууны ширийг тэр мал нядалж байсан залуу өгсөн. Махаа болохоор гэрт араас цагаан өнгийн портер машинаар өгсөн. 2017.12.09-ний өдөр Сургалтын задгай, төмөр авдаг цэгийн баруун талын хашаанаас адууны 2 шир 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед өмнө нь арьс шир өгч байсан залуу байгаагүй, өөр дээлтэй залуу байсан... Тэр залуу 2017.12.09-нд өгсөн адууны ширнээс өмнөх арьс, ширнүүдийг өөрийн биеэр нөхөр бид хоёрт зарсан. Сүүлийн шир зарахад өөрөө байгаагүй, өөр хүнээр бид 2-т заруулсан байсан...” гэх мэдүүлэг /9хх-ийн 3х/,

гэрч Т.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 08-ны үүрээр 05 цаг болж байхад хашааны хаалга дугараад гэрийн хаалга хүн цохихоор нь хэн бэ гэсэн чинь С.Х ганцаараа орж ирээд Энхтүвшин ахыг сэрээ гэж хэлснээ ирээд намайг татаад байхаар нь би согтуу хүн шиг жүжиглээд ёо яах гээд байгаа юм гэсэн чинь... гадаа би гурван амьтан авч ирсэн шүү танай хашаанд хийчихье гэхээр нь би өө үгүй шүү эхнэр өглөө ажилтай би өөрөө хүүхдийн хичээлийн хуралд сууна чадахгүй гэсэн чинь Баттулга, Бор хочит Энхболд хоёрын утасны дугаарыг нь мэдэх үү гэхээр нь би чи мэдэж байгаа биз дээ би яаж мэддэг юм гэсэн чинь С.Х өөрийн утсаа үзэж байгаад манай дүү Бор хочит Энхболдын утас руу залгасан чинь манай дүү цаанаас нь хэн бэ гээд утсаа авсан чинь... наашаа адуу ачиж ирж байгаад машин эвдэрчихлээ тэгээд би нэгийг нь унаад 2-ыг нь туугаад ирлээ Энх болдоо чи хийлцээд өгөх үү мөнгө цаасыг нь өгнө Баньдхүү ардаас ирэх байх гэсэн чинь манай дүү Энхболд утасны цаанаас би юманд орооцолдмооргүй байна шүү гэгээн цагаан өдөр хүмүүсийн нүдэн дээр хийвэл хийнэ гэсэн чинь за за мөнгийг нь өгнө би унаад очлоо гээд С.Х утсаа тасалсан... Баттулгын утас руу залгаад Тулгаа ах аа та халтуур хийх үү ганц, хоёр адуу байна мөнгийг нь өгнө гэсэн өдөр юм бол хийе өдөр хэдэн цагийн үед юм бол гэсэн чинь за за би ярья гээд С.Х утсаа тасалсан. Тэгээд С.Х танай хашаанд хийчих үү гэхээр нь би үгүй ээ өглөө манай ах ирнэ болохгүй гэсэн... гараад явахаар нь ардаас нь гараад харсан чинь цанатай 3 тооны адуу хашаан дотор хаалганы хажууд үнсний ойролцоо уячихсан байсан... 3 адууны зүсийг харах боломжгүй байсан... 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед... С.Х миний утас руу залгаад... хүрээд ир гэсэн... эхнэр бид хоёр Багануур дүүргийн 1 дүгээр хороо Сургалтын задгайд байрлах С.Хын гэрт очсон... С.Х манай эхнэрээс утас чинь хаана байна гээд... утсыг нь аваад гадаа гараад утсаар яриад намайг гараад ир гээд дуудахаар нь би гарсан чинь Түвшин ахаа одоо машин ирнэ та ирэхээр нь урд амбаарт байгаа 2 арьсыг гаргаж тавиад та өгчихөөрэй гэсэн тэгэхээр нь би яах гэж байгаа юм би өгмөөргүй байна гэсэн чинь өгчих өө өгчих би мэдэж байна гээд буцаад орсон. Харин би гадаа нь зогсож байсан чинь цагаан өнгийн жижиг суудлын машин ирээд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн ба эрэгтэй нь бууж ирээд аль юм гэхээр нь энэ байна гэсэн чинь аваад машиныхаа ард хийгээд урд байгаа эмэгтэйгээс мөнгөө авчих гэсэн тэгэхээр нь би очоод урд сууж байсан эмэгтэйгээс 40.000 төгрөг авсан... С.Хт өгсөн...” гэх мэдүүлэг /9хх-ийн 4х/,

гэрч Х.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 12 сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Борхужирын Улаан чулуун гэх газар өвөлжөөндөө байсан ба 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өвлийн идшээ хийчихээд адуугаа сулласан байсан юм. Манай адуу нийт 24 тооны адуу байсан ба Цэнхэрмандал сумын Мандалтхайрхан уулын ар, өвөр, Шарбулагийн энгэр, Түлээтийн эх зэрэг газрууд манай өвөлжөөнөөс 3 км зайд байрладаг юм... 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр адуугаа хайгаад явсан чинь Мандалт хайрхан уулын зүүн талд айлын адуун дунд 4 тооны адуу маань орсон байхаар нь салгаж авсан... үлдсэн 13 тооны адуугаа хайгаад олоогүй бөгөөд 2018 оны 01 сар хүртэл хайсан юм. Тэгсэн чинь 5 дугаар сарын эхэн үед хайгаад олохгүй байсан 13 тооны адуунаас маань 8 тооны адуу нь буцаад хүрээд ирсэн ба 5 тооны адуу нь байхгүй байсан... 5 тооны адууны зүс, тамга нь сартай хар морь /зүүн гуяндаа холбоо онги тамгатай/, хээр морь /зүүн гуяндаа холбоо онги тамгатай/, дэлтэй хонгор морь /зүүн гуяндаа холбоо онги тамгатай/, жижиг сартай хүрэн зээрд байдас /зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай/, хойд 2 хөл нь бэлэвсэн цавьдар халзан гүү /зүүн гуяндаа ширээтэй хас тамгатай/ адуунууд байсан юм. Дэлтэй хонгор морь нь азарга байж байгаад 2016 онд хөнгөлсөн байсан ба тарган адуу байсан...” гэх мэдүүлэг /9хх-ийн 8х/,

гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хүргэн С.Хыг хаагуур юу хийгээд яваад байдгийг мэдэхгүй... 2017 оны 12 дугаар сард байсан шиг санагдаж байна... нэг өдөр 18 цагийн орчимд хүргэн С.Хын гэрт ороод сууж байсан чинь С.Х надад хэлэхдээ ээжээ би хүнээс адуу худалдаж авч идэж байгаа... та хамт яваад гэдсийг нь арилгаад өгөөч гэхээр нь тэгье гээд... С.Хын төрсөн ах Бямбаа бид нар хамт явсан... хазгар хөлтэй Дондог гэх хөдөөний айлд очсон... тэдний гэрийн баруун хойд талд байх саравчтай хашаан дотроос 2 тооны адуу гаргаж ирээд гэрийнх нь зүүн талд Дондог, Бямбаа, С.Х гурав янзалсан. Харин гэдсийг нь Дондог гэх хүний эхнэртэй хамт би арилгасан. Тэгээд бид нар 2 адуугаа янзлаад нэлээн орой 22 цагийн үед дуусаад махаа тэдний амбаарт нь орхиод С.Х, Бямбаа бид гурав Багануурт ирээд би гэртээ буусан... Ямар ч байсан тэр хоёр адууны мах, гэдсийг С.Х гэртээ авч ирсэн зүйл байхгүй... Энэ зурган дээр байгаа Б.Б гэх хүн тэр орой Дондог гээд дуудаад байсан хүн мөн байна... Ямар ч байсан тэр хашаан дотроос 2 адуу гаргаж ирээд гэрийнх нь зүүн талд аваачиж янзалсан. С.Х, С.Хын төрсөн ах Бямбаа, тэр Дондог гэх хүн энэ гурав янзалсан... хоёулаа бараан зүсмийн адуунууд харагдсан...” гэх мэдүүлэг /9хх-ийн 21х/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /9хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

21. Шүүгдэгч Г.С.Х, О.О.Ц, Д.Т, Б.Г, О.Э, Ж.О нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг “Зүүн баян” гэх газарт нутаглаж байсан хохирогч Р.Цэрэнгийн гэрийн гадна байсан чингэлгийн цоожийг хөшиж орж дотроос 208 кг ямааны ноолуур хулгайлан авч 20.800.000 төгрөгийн учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг

шүүгдэгч Г.С.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “ бид нар өмнө 38 ямааг нь хулгайлж байсан Цэрэн гэх хүний талаар мэддэг бөгөөд ямаагаа самнаад ноолуураа гэрийнхээ ар талын чингэлэгт хийдэг талаар мэдээд тэр гуравтай нийлээд Хэнтий аймгийн Баянхутаг сумын баруун талд байр Цэрэнгийн гэрийн гадна талд хол машинаа тавьсан. Шөнө байсан учраас хамт явсан О.Э зам зааж тэдний гадаа ирсэн. Тэгээд айлынх нь унтаж байхад ар  талд нь байх чингэлэг дээр ирээд даруулга төмрийг хойш таттал онгойсон. Ингээд дотроос нь 13 шуудай ноолуур авсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 20-ны орчим Д.Т, С.Х, О.Э, О.Ц, Ж.О нарын хамтаар Ж.О зам заагаад ... Цэрэн гэх айлынх руу Хадаа хар өнгийн машинтай бас портер маркийн машинтай шөнө очсон. ... Бид тэнд очоод чингэлгийн цоожийг Ж.О хөшөөд дотроос нь 10 гаруй шуудай ноолуур аваад машин дээрээ ирсэн. Ж.О Цэрэн гэх айлын чингэлэг дотор ноолуур байгаа гэж хэлсэн. Энэ хэрэгт Т.А, Б.Т нар оролцоогүй. Ж.О, О.Э, Хадаа, Д.Т, О.Ц бид нар цуг ноолуур хулгай хийсэн” гэх мэдүүлэг,

шүүгдэгч О.О.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ж.О цуг явсан Цэрэн гэх айлыг зааж өгсөн Хадаа, Ж.О нар түрүүлээд тэр чингэлэг дээр очоод цоожийг эвдсэн байсан. Би тэр ноолуураас 3.000.000 төгрөг авсан. Т.А хулгайн ноолуурнаас мөнгө авсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Д.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “С.Х, О.Ц, Б.Г, О.Э бид нар буудалд байж байхад гаднаас Ж.О орж ирсэн бөгөөд Хадаа ойрхон явъя гээд тэр айлын гадна ирсэн. Хадаа надад 1 сая гаран төгрөг өгсөн арай 2 сая төгрөг хүрээгүй. Ж.О гэгч нь хулгай хийх газрыг зааж өгсөн” гэх мэдүүлэг,

хохирогч Р.Цэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Бид 2018 оны 3 дугаар сарын 23-ны оройн 20 цагийн өнгөрч байхад 19 шуудай ноолуур мухлагт хийж цоожлоод гэртээ ирсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 24-ний өглөө малчин Энхзолбоогийнд очиж дахин ямаагаа самнаад орой 19 цаг өнгөрч байхад хүү Мөнхжаргал орж ирээд” аав мухлагаас ноолуур авсан юм уу” гэж хэлсэн. Тэгээд би “үгүй ээ аваагүй” гэж хэлсэн тэгээд мухлагаа онгойлгож ноолуураа тоолж үзэхэд 19 шуудай буюу 20.8 кг ямааны ноолуур алдагдсан байсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 24-ний өглөө босоод цэргүүдэд хоол хийж өгсөн. Тэгээд оройн 20 цагийн үед Цэрэн ахын бага хүү Мөнхжаргал ямааны ноолуур алга болсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Энхзолбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 24-ний өглөө босоод малдаа явах гээд эмээлээ мориндоо тохох гэхэд эмээлийн 2 олом байхгүй байсан. ... тэгээд орой цэргүүд самнасан ямааны ноолуураа хийх гэхэд мухлагт байсан ямааны ноолуур байхгүй байсан” гэх мэдүүлэг

гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Т.А шуудай аваачиж өгсөн талаар мэдэж байгаа. Багануур дүүргийн мөрдөнд байхдаа Хадаа надаас 20 кг ямааны ноолуур асуугаад байна шүү би мэдэхгүй шүү гэж хэлэхэд С.Х харин тиймээ бид хэд ямааны ноолуур хулгай хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирлын үнэлгээ “208 кг ноолуур нийт үнэ 20.800.000 төгрөг” болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

22. Шүүгдэгч С.Х нь 2018 оны 3 дугаар сарын дундуур шүүгдэгч Г.С.Х, О.О.Ц нарын бүлэглэн Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр  нутаглаж байсан хохирогч С.Энхсаруулын 24 тооны бог малыг хулгайлан авч 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж олсон малыг авсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч С.Энхсаруулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг өөрийн хонь, ямаа болох нийт 300 гаран тооны бог малыг 2018 оны 3 дугаар сарын 09-нд хөдөөнөөс авчирч Энхбаяр Амартайван гэх малыг таньдаг 2 хүнээр маллуулсан. Манай малаас 2018 оны 3 дугаар сарын 12, 14-ний өдөрт билүү нээх удаагүй байхад манай энэ малнаас 24 тооны бог мал буюу 23 хонь 1 ямаа маань дутсан. Тэгээд энэ тухайгаа Мөрөн сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн. Тухайн үед тэмдэглүүлэхдээ бэлчээрээс дутсан гэх байдлаар тэмдэглүүлсэн. Би алдсан ямаагаа 100.000 төгрөгөөр, зусаг эм хонио 150.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Таньж олуулах ажиллагаанд таниар таниулсан улаан халзан зүсмийн ямаа миний алдсан ямаа мөн байна. Тэр ямаа нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малчин С.Х гэдэг айлын малд байсан. Би гомдолтой байна миний алдсан малыг С.Х гэдэг хүн өөрийн мал гэж худлаа хэлж авсан. Тиймээс С.Х гэдэг хүнээс малаа гаргуулан авмаар байна” гэх мэдүүлэг /12хх-ийн 24х/,

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 104 дугаартай хохирлын үнэлгээгээний тайланд 23 хонь, 1 ямааны үнэлгээ 3.300.000 төгрөг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотологдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамыг зөрчөөгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.

Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.С.Хыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг ирүүлжээ.

Хавтас хэрэгт авагдсан бичигийн нотлох баримтуудаас үзэхэд Г.С.Х нь гэмт хэрэг үйлдэж олсон мал, орлогыг өөрийн гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулж байсан эсэхийг тогтоосон баримт байхгүй, зөвхөн гэмт хэргийн замаар олсон орлого нь амьдралын эх үүсвэр нь болж байсан гэж үзэх боломжгүй тул түүнийг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.     

Мөн түүний үйлдсэн гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн гэмт үйлдлийг улсын яллагч яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийг үйлдсэн гэж дурдаж ирүүлснийг, зүйлчлэлийг өөрчилснөөр Г.С.Хт оногдуулах ялын хэмжээ хүндрэхгүй, эрх зүйн байдал нь дордохгүй тул зөвтгөж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.  

Иймд шүүгдэгч Г.С.Хыг бусадтай бүлэглэн нийт 17 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашгилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,

шүүгдэгч О.О.Ц /нийт 8 үйлдэл/, Д.Т /нийт 12 үйлдэл/,  Ж.О /нийт 3 үйлдэл/, Б.Г /нийт 9 үйлдэл/, О.Э /нийт 6 үйлдэл/ нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан,

шүүгдэгч Т.А /нийт 5 үйлдэл/, Б.Т /нийт 2 үйлдэл/, С.Б /нийт 6 үйлдэл/ нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан,

шүүгдэгч Товго овогт О.Эын Э.Нийг нийт 2 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Саржаг даваа овогт Уртнасангийн У.Б, Урианхад овогт Сосорын С.Х нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Т.А нь хохиролд төлөхөөр нийт 700.000 төгрөгийг байршуулсан байх тул үүнээс хохирогч Г.Өсөхжаргалд 200.000 төгрөгийг, хохирогч Ц.Андрейд 125.000 төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэнд 125.000 төгрөгийг, хохирогч З.Дорждэрэмд 125.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 125.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн дээрхи дансанд шүүгдэгч Б.Т нь хохиролд төлөхөөр нийт 1.183.000 төгрөгийг байршуулсан байх тул хохирогч Ц.Андрейд 640.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 543.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн дээрхи дансанд шүүгдэгч О.О.Ц нь хохиролд төлөхөөр нийт 688.000 төгрөгийг байршуулсан байх тул хохирогч Д.Дарханбаатарт олгох нь зүйтэй байна.

Мөн дээрхи дансанд шүүгдэгч Б.Г нь хохиролд төлөхөөр нийт 1.103.000 төгрөгийг байршуулсан байх тул хохирогч Р.Цэрэнд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.О.Ц, Д.Т, Ж.О, Б.Г, Б.Т, С.Б, Э.Н, С.Х, У.Б нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо биет болон мөнгөн хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон хохирол төлөхтэй холбогдуулан шүүхээс 5 хоногийн завсарлага авсан үед бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүгдэгч Г.С.Хаас нийт 20.062.234 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Ганбатад 1.737.500 төгрөгийг, хохирогч Н.Ганзоригт 1.275.000 төгрөгийг, хохирогч Ё.Балжиннямд 800.000 төгрөгийг, хохирогч Н.Бямбадоржид 400.000 төгрөгийг, хохирогч Г.Өсөхжаргалд 1.783.334 төгрөгийг, хохирогч Д.Цэцэнбямбад 500.000 төгрөгийг, хохирогч Ц.Андрейд 640.000 төгрөгийг, хохирогч Б.Батдэлгэрт 1.000.000 төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэнд 233.400 төгрөгийг, хохирогч Т.Мэндсайханд 750.000 төгрөгийг, хохирогч Ц.Оюунчимэгт 4.400.000 төгрөгийг, хохирогч З.Дорждэрэмд 1.056.000 төгрөгийг, хохирогч Д.Болдод 300.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 3.889.000 төгрөгийг, хохирогч С.Энхсаруулд 610.000 төгрөгийг, хохирогч Б.Дарханбаатарт 688.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч О.Эаас нийт 6.077.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.Балжиннямд 800.000 төгрөгийг, хохирогч Н.Бямбадоржид 400.000 төгрөгийг, хохирогч Д.Болдод 300.000 төгрөгийг, хохиррогч Р.Цэрэнд 3.889.000 төгрөгийг, хохирогч Д.Дарханбаатарт 688.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Э.Ноос нийт 937.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.З.Гт 512.500 төгрөгийг, хохирогч Н.Ганзоригт 425.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Т.Агаас нийт 1.716.400 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Андрейд 515.000 төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэнд 108.400 төгрөгийг, хохирогч З.Дорждэрэмд 675.000 төгрөгийг, хохирогч Р.Цэрэнд 418.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч У.Бын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн, шүүгдэгч С.Хын 2018 оны 3 дугаар сард үйлдсэн, шүүгдэгч Г.С.Хын 2018 оны 1,3 дугаар сард тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, мөн Г.С.Хын 2018 оны 5 дугаар сард үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргүүдэд тус тус оногдуулах ял нь 1 нэг жилийн хорих ялаас бага байх ба хэрэг үйлдэгдээд нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.   

Шүүгдэгч Г.С.Х, О.Э, Т.А нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нийт гэмт хэрэг үйлдсэн тоо хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлуудыг нь харгалзан тохирох хэмжээгээр нь ялгамжтайгаар хорих ялыг оногдуулж, Г.С.Хт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, О.Э, Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.О.Ц, Д.Т, Ж.О, Б.Г, С.Б, Б.Т нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, нийт гэмт хэрэг үйлдсэн тоо хэмжээ, хувийн байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ялыг тохирох хэмжээгээр нь ялгамжтай оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 08-36 УБУ улсын дугаартай “Соната-2” маркийн автомашин, 36-64 БРА улсын дугаартай “Киа Ортима” маркийн суудлын автомашин, 09-53 УНО улсын дугаартай “Вонго” маркийн  ачааны автомашин тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг олс, 3 ширхэг тамхины иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6 , 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн прокурорын газраас Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

З.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангиин 21.2 дугаар зүилиин 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай.

Мөн Багануур дүүргийн прокурорын газраас Б.Т, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

2. Багануур дүүргийн прокурорын газраас Г.С.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Шавь нар овогт Генералын С.Хыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан,  ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлсэн, ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан,

Шүүгдэгч Боржигин овогт Оюунтөгсийн О.Ц, Тарган овогт Даваасүрэнгийн Д.Т, Сартуул овогт Жанчивын Ж.О, Урианхад овогт Батчулууны Б.Г, Өндөр дарга овогт Оюун-Эрдэнийн О.Э нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан,

Шүүгдэгч Харлаг овогт Төмөрсүхийн Т.А, Алтан хоролт овогт Бямбадоржийн Б.Т, Боржигон овогт Сэрээндоржийн С.Б нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан,

Шүүгдэгч Товго овогт О.Эын Э.Нийг бүлэглэн бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Саржаг даваа овогт Уртнасангийн У.Б, Урианхад овогт Сосорын С.Х нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашгилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч У.Б, С.Х нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.С.Хын холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул  хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

5. Г.С.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгэгт зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сар хорих ял,

мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял,

шүүгдэгч О.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Цэд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял, Д.Тд 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар хорих ял, Ж.От 1 /нэг/ жил хорих ял, Б.Гд 1 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О.О.Цэд 1 /нэг/ жил хорих ял, Д.Тд 1 /нэг/ жил хорих ял, Ж.Од 1 /нэг/ жил хорих ял, Б.Гд 1 /нэг/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Ад 2 /хоёр/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Т, С.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил тус бүр хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Нийг 2 /хоёр/ сарын хугацаанд хохиролын 937.500 төгрөгийг төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.С.Хын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих  ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч О.Эт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих  ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч О.О.Цэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих  ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, мөн өмнөх Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнээс эдлээгүй үлдсэн 324 /гурван зуун хорин дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийгэх ялыг 40 /дөч/ хоногийн хорих ялд шилжүүлэн, нэмж нэгтгэн,   түүний  нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар 40 /дөч/ хоногийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих  ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.О, Б.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих  ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тус тус хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, тэдгээрийн  нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.С.Хт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, О.О.Ц, Д.Т, Ж.О, Б.Г, Т.А, Б.Т, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, З.Г нийт 29 хоног цагдан хоригдсон, Б.Б нийт 15 хоног цагдан хоригдсон, У.Б нийт 29 хоног цагдан хоригдсон, С.Х нийт 29 хоног цагдан хоригдсон, Э.Н нийт 58 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.С.Хын цагдан хоригдсон нийт 406 /дөрвөн зуун зургаа/ хоногийг,

О.О.Цийн цагдан хоригдсон нийт 100 /нэг зуу/ хоногийг,

Д.Тийн цагдан хоригдсон нийт 99 /ерэн ес/ хоногийг,

Ж.О цагдан хоригдсон нийт 41 /дөчин нэг/ хоногийг,

Б.Гантулгын цагдан хоригдсон нийт 117 /нэг зуун арван долоо/ хоногийг,

О.Эын цагдан хоригдсон нийт 99 /ерэн ес/ хоногийг,

Т.Агийн цагдан хоригдсон нийт 259 /хоёр зуун тавин ес/ хоногийг,

Б.Тгийн цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг,

С.Бын цагдан хоригдсон нийт 326 /гурван зуун хорин зургаа/ хоногийг тэдгээрийн биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.С.Хаас нийт 20.062.234 /хорин сая жаран хоёр мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Ганбат /РД: НИ74102911/-д 1.737.500 /нэг сая долоон зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч Н.Ганзориг /РД: ИС81032331/-д 1.275.000 /нэг сая хоёр зуун далан таван мянга/ төгрөгийг, хохирогч Ё.Балжинням /РД: НЧ43052411/-д 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг, хохирогч Н.Бямбадорж /РД: УГ60061217/-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Г.Өсөхжаргал /РД: НЧ77102018/-д 1.783.334 /нэг сая долоон зуун наян гурван мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг, хохирогч Д.Цэцэнбямба /РД: НД77020777/-д 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Ц.Андрей /РД: ОК65010135/-д 640.000 /зургаан дөчин мянга/ төгрөгийг, хохирогч Б.Батдэлгэрд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэн /РД: АЗ81070101/-д 233.400 /хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хохирогч Т.Мэндсайхан /РД: НУ75011751/-д 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг, хохирогч Ц.Оюунчимэг /РД: СУ55042464/-д 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч З.Дорждэрэм /РД: СУ94040818/-д 1.056.000 /нэг сая тавин зургаан мянга/ төгрөгийг, хохирогч Д.Болд /РД: СЭ77122417/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Р.Цэрэн /РД: СЕ58111012/-д 3.889.000 /гурван сая найман зуун наян есөн мянга/ төгрөгийг, хохирогч С.Энхсаруул /РД: СО75030601/-д 610.000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийг, хохирогч Б.Дарханбаатар /РД: ВЛ79042019/-д 688.000 /зургаан наян найман мянга/ төгрөгийг,

Мөн шүүгдэгч О.Эаас нийт 6.077.000 /зургаан сая далан долоон мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ё.Балжинням /РД: НЧ43052411/-д 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг, хохирогч Н.Бямбадорж /РД: УГ60061217/-д 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг, хохирогч Д.Болд /РД: СЭ77122417/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, хохиррогч Р.Цэрэн /РД: СЕ58111012/-д 3.889.000 /гурван сая найман зуун наян есөн мянга/ төгрөгийг, хохирогч Д.Дарханбаатар /РД: ВЛ79042019/-д 688.000 /зургаан наян найман мянга/ төгрөгийг,

  Мөн шүүгдэгч Э.Ноос нийт 937.500 /есөн зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.З.Г /РД: НИ74102911/-д 512.500 /таван зуун арван хоёр таван зуу/ төгрөгийг, хохирогч Н.Ганзориг /РД: ИС81032331/-д 425.000 /дарван зуун хорин таван мянга/ төгрөгийг,

Мөн шүүгдэгч Т.Агаас нийт 1.716.400 /нэг сая долоон зуун арван зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Андрей /РД: ОК65010135/-д 515.000 /таван зуун арван таван мянга/ төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэн /РД: АЗ81070101/-д 108.400 /нэг зуун найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг, хохирогч З.Дорждэрэм /РД: СУ94040818/-д 675.000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг, хохирогч Р.Цэрэн /РД: СЕ58111012/-д 418.000 /дөрвөн зуун арван найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай. 

11. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Т.Агийн байршуулсан нийт 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Өсөхжаргал /РД: НЧ77102018/-д 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг, хохирогч Ц.Андрей /РД: ОК65010135/-д 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг, хохирогч Р.Лхамсүрэн /РД: АЗ81070101/-д 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг, хохирогч З.Дорждэрэм /РД: СУ94040818/-д 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг, хохирогч Р.Цэрэн /РД: СЕ58111012/-д 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг,

Мөн шүүгдэгч Б.Тгийн байршуулсан нийт 1.183.000 /нэг сая нэг зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Андрей /РД: ОК65010135/-д 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөгийг, хохирогч Р.Цэрэн /РД: СЕ58111012/-д 543.000 /таван зуун дөчин гурван мянга/ төгрөгийг,

Мөн шүүгдэгч О.О.Цийн байршуулсан нийт 688.000 /зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Дарханбаатар /РД: ВЛ79042019/-д

Мөн шүүгдэгч Б.Гантулгын байршуулсан нийт 1.103.000 /нэг сая нэг зуун гурван мянга/ төгрөгийг  гаргуулж хохирогч Р.Цэрэн /РД: СЕ58111012/-д тус тус олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг олс, 3 ширхэг тамхины иш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 08-36 УБУ улсын дугаартай “Соната-2” маркийн автомашин, 36-64 БРА улсын дугаартай “Киа Ортима”  маркийн суудлын автомашин,  09-53 УНО улсын дугаартай “Вонго” маркийн  ачааны автомашин тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.   

14. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.С.Х, О.О.Ц, Д.Т, Ж.О, Б.Г, О.Э, Т.А, Б.Т, С.Б нарт урьд авсан цагдан хорих, Б.Н, З.Г, Б.Б, У.Б, С.Х, Э.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ

                  ШҮҮГЧИД                                      П.АРИУНБОЛД

                                                                   Б.ХАЛИУН