| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0930/Э |
| Дугаар | 933 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 933
2019 11 01 2019/ШЦТ/933
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,
Улсын яллагч Б.Баярхүү,
Шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Б.Мянган нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокуорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Зг холбогдох эрүүгийн 1902006370232 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн түүхийн ангийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эмэг эхийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 1 дүгээр хэсэг 10-3372а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч А.З нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Ус хангамж, эрчим хүчний 1 дүгээр ангийн Зүүнхараа хэсгийн хашааны хойд тал орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны ‘‘Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Мөн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 58 дугаар байрны орчим байрлах ногоон байгууламжийн сааданд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 112.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эд зүйлдээ буюу үүргэвчиндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сургуулийн дадлага хийж байгаад буцах замдаа тухайн өвсийг түүж авсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр согтуу явж байгаад 10 жилийн ангийн 3 хүүхэдтэй таарсан. Хэрхэн таарсан талаараа санахгүй байна. 1 хүүхэдтэй үлдсэн байхад цагдаа ирж баривчилсан. Тэгээд ухаан орсон....” гэв.
Эрүүгийн 1902006370232 дугаартай хэргээс:
Шүүгдэгч А.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа ухаарч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 159-162 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Хэрэг болсон гэх газар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд байх ба тус хэсгийн сандал дээр цоолж нүхэлсэн “Бонакуа” гэх бичигтэй хуванцар сав нэг ширхэг, шар өнгийн хуванцар асаагуур 1 ширхэг, 3 ширхэг тугалган цаас, 1 ширхэг хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт байв. Үзлэгийн үеэр тус сандал дээр байх хар өнгөтэй цүнхийг шалгахад...цэнхэр өнгөтэй ургамлын хатаасан нунтаг мэт зүйл байсныг түр хураан авч гэрэл зургийн үзүүлэлтээр бэхжүүлэв...” гэжээ /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-34 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.Идэрсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөрт шилжих шөнө 01 цагийн үед хамаатан Мөнхжаргал, зүс таних Аюур нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 58 дугаар байрны хойд талын сааданд үл таних цагаан подволктой хүнтэй таарсан. Тэр эрэгтэй надад хандан “Хар тамхи авах уу” гэж хэлсэн. Бид гуравт хандан би одоохон үзүүлнэ гэж хэлээд намайг усны сав, “Чук гэх” гэх чихэр зэргийг аваад ир гэсэн. Тэгээд би дэлүүррүү яваад захисан зүйлсийг нь авсан. Тэр ах өөрөө тамхиар миний авчирсан усны савын цоолоод чихрийн мөнгөлөг цаасыг хэвэнд оруулж бэлдээд 20 төгрөг хуйлж соруул жийж мөнгөн цаас дээрээ өвс хийж асаасан. Тэгээд өөрөө тэрнээсээ татаж байгаад надад нэг удаа соруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай хамаатны хүүхэд болох Идэрсайхан Аюур гэх ахын хамт Сүхбаатарын талбайд над дээр ирсэн. Бид 3 гэр рүүгээ явж байх үед манай хамаатны хүүхэд Идэрсайхантай нэг хүүхэд юм яриад зогсоод байсан. Идэрсайхан дээр очоод явъя гэхэд уулзаад зогсож байсан хүүхэд “гүүрний доошоо оръя гоё юм үзүүлье би өөрөе та нарт харуулья” гэсэн. Юу юм бол гэж бодоод арслантай гүүрий доор очоод хартал тэр хүүхэд цүнхнээсээ өвс гаргаж ирэхээр нь “чи яагаад наад юмаа авч явж байгаа юм бэ” гэхэд “би 21 настай, энийг Сэлэнгэ аймгаас авчирдаг, би 9 дүгээр ангиасаа хойш татсан өдийг хүртэл нэг ч удаа баригдаагүй явж байна” гээд Идэрсайханыг ус, шоколад гэх зүйлсэд явуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Гэрч Я.Аюур мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатарын талбай дээр тоглолт үзэх санаатай өөрийн дүү Идэрсайхантай хамт ирсэн. Гэртээ харих гээд явж байгаад Мөнхжаргалтай таарсан. Бид 3 Сэлбэ голын хажуугаар алхаж явахад урд нэг цүнх үүрсэн хүн гуйваж дайваад яваад байсан. Тухайн үед би тэрийг хэтрүүлээд архи уучихсан хүн байна гэж бодоод зөрсөн. Идэрсайхан тэр хүнтэй үлдчихсэн хойно юм яриад зогсож байсан. Нөгөө залуу “би гэртээ харих гэсэн чинь мөнгө байхгүй байна та нарт гоё юм үзүүлье та нар авах уу” гэж асуухаар нь сонирхол татаад юу юм бол гэж бодоод арслантай гүүрний доод талд бургасны тэнд очиж сууцгаасан. Тэр залуу усны сав, шоколадны тугалаган цаас, шүдэнз, тамхи, мөнгө, хэрэгтэй гэсэн. Тэгээд Идэрсайхан эдгээр зүйлүүдийг авахаар явсан. Тэр хооронд тэр залуу цүнхнээсээ ууттай юм гаргаж ирээд ”энэ бол өвс буюу хар тамхи, би Сэлэнгээс явж авчирсан, та нарт хямдхан зарчихъя нэг тогоо нь 1 сая төгрөг харин та нарт 5 мянган төгрөгөөр заръя, би өдөрт 10 сая төгрөг олдог өнөөдөр 10 жилийн найзуудаа бүгдийг нь дайлаад надад мөнгө үлдээгүй, энэ зүйлийг би 9 дүгээр ангиасаа эхлээд хэрэглэсэн ганц удаа ч цагдаад баригдаагүй” гэж ярьсан. Манай дүү ирсэн. Усны сав гэх зүйлсээ тэр залууд өгөхөд өөрөө тэрэн дотроо юм хийж сороод нүд ам нь эргэлдээд гачин сонин болоод байсан. Манай дүүд намайг харж амжаагүй байхад өгчихсөн байхаар нь би дүүгээ яаж солиорч байна гэсэн чинь цагдаа хүрээд ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,
Гэрч Г.Баянбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн офицерын үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 14-нд шилжих шөнийн 02 цаг 15 минутанд Тамир-10 буюу Жижүүрийн шуурхай албанаас Арслантай гүүрний баруун талд хэдэн залуус өвс зараад байна гэх дуудлагыг хүлээн авч очиж шалгасан. Тухайн хэргийн газарт уг этгээдүүд нь байгаагүй бөгөөд биечлэн эрэн сурвалжлага хийхэд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны хойд талын сааданд 2 залуу байсан. А.З, Б.Идэрсайхан гэх хүмүүс байсан. Уг хүмүүсийг шалгахад саадны сандал дээр хар өнгийн үүргэвч тавьсан хажуу талд Бонокуа гэх 0.33 грамм цэвэр усны сав цоолсон байдалтай, хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас, мөн харалж шатсан байдалтай тугалган цаас, шар өнгийн асаагуур, цэнхэр өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл зэрэг эд зүйлс тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 112.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “Bonaqua” гэх бичиглэлтэй усны сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, харлаж бохирдсон тугалган цаас 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулж хэлбэрээ алдсан тугалган цаас 1 ширхэг, АМ3885730 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт “А.З 2019.07.14 д/ч Т.Сэргэлэнбат” гэх хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар илэрч дээж авсан 43 грамм жинтэй өвс гэх зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ. /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4034 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4078 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Хуйлсан АМ3885730 гэсэн сери дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” гэжээ /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4035 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэжээ /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4438 дугаартай дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4534 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүх сэтгэц эмгэг судлалын №992 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт:
Шүүгдэгч А.Зын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 99 дүгээр хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 100-118 дугаар хуудас/, гэрч Б.Нандинцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч А.Ууганболдын мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч Э.Дагийчогдонгийн мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.З нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын Ус хангамж, эрчим хүчний 1 дүгээр ангийн Зүүнхараа хэсгийн хашааны хойд тал орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны ‘‘Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,
Мөн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 58 дугаар байрны орчим байрлах ногоон байгууламжийн сааданд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай 112.2 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн эд зүйлдээ буюу үүргэвчиндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №4034, №4078, №4035, №4438 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
Насанд хүрээгүй гэрч Б.Идэрсайхан, А.Мөнхжаргал, гэрч Я.Аюур, гэрч Б.Нандинцэцэг, гэрч Г.Баянбаатар нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон хэргийн газраас нь хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хэрэглэж, биедээ хадгалж байсныг дээрх нотлох баримтуудаар нотолжээ.
Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгчээс зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, өөрөө хэрэглэх зорилгоор, байгалаас түүж, улмаар өөртөө байлгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авах хуульзүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Иймд шүүх шүүгдэгч А.Зыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Зоригбаатарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгэмд үзүүлэх хор аюул, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч А.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...А.Зын анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.
Учир нь шүүгдэгч А.Зын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох ургамлыг 112.2 грамм буюу их хэмжээгээр зориуд түүж бэлтгэн улмаар гудамжинд явсан насанд хүрээгүй хүүхдүүдэд сонирхуулж хэрэглүүлэх, татан оролцуулах нөхцөл байдлыг үүсгэж, тус хэрэг цагдаагийн байгууллагаас таслан зогсоогдоогүй тохиолдолд учирч болох хор аюул үлэмж ихсэхээр байдлыг үүсгэсэн байх тул шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Гэсэн хэдий ч шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 112.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “Bonaqua” гэх бичиглэлтэй усны сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, харлаж бохирдсон тугалган цаас 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулж хэлбэрээ алдсан тугалган цаас 1 ширхэг, АМ3885730 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт “А.З 2019.07.14 д/ч Т.Сэргэлэнбат” гэх хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар илэрч дээж авсан 43 грамм жинтэй өвс гэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, нийгэмд хууль журмыг баримтлах, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.Зыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 112.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, “Bonaqua” гэх бичиглэлтэй усны сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, харлаж бохирдсон тугалган цаас 2 ширхэг, тогоо хэлбэрт оруулж хэлбэрээ алдсан тугалган цаас 1 ширхэг, АМ3885730 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт “А.З 2019.07.14 д/ч Т.Сэргэлэнбат” гэх хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйл, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр А.Зын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар илэрч дээж авсан 43 грамм жинтэй өвс гэх зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН