Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 528

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

 

             Б.Анхбаярт холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

ялтан Б.Анхбаярын өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Анхбаярын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201726010136 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Баатарын Анхбаяр, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын бетон армотур угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн 1-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 3-75 тоотод түр оршин суух,

Ховд аймгийн Булган  сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД:ИЖ88082617/,

 

Б.Анхбаяр нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны орцонд иргэн Ц.Мөнхжаргалыг “Үеэл дүү Э.Алтанзултай хамт архи уучихаад хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Анхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Анхбаярыг 1 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар Б.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ял дээр Ховд аймгийн Булган  сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг хорих ялын нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Анхбаярт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Б.Анхбаярын бичиг баримт шүүхэд шилжиж ирүүлээгүй, бусдад төлөр төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Анхбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх тсалан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “…Миний бие дүүгээ айлаас авах гэж очоод гурван согтуу хүнтэй маргалдан улмаар нэг нь миний шүдийг цохиж унагаахаар нь балмагдсандаа нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, нүдийг нь хөхрүүлэн хөнгөн гэмтэл учруулсан. Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж, хохирогч Ц.Мөнхжаргалд эмчилгээний мөнгөн төлбөрийг бүрэн барагдуулан удаа, дараа уучлалт гуйсан. Хохирогч гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн. Миний бие өөрийн үүдэн дээд шүдээ хуга цохиулж, гоо сайхнаараа хохирсоноос гадна 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байгаа явдал надад маш хүнд байна. Миний бие бүтэн өнчин, бие давхар эхнэр, гурван настай охинтойгоо хамт амьдардаг бөгөөд ар гэрээ авч явдаг хүн нь би билээ. Бид түрээсийн байраар амьдардаг бөгөөд эхнэр ажилгүй ба удахгүй төрөх гэж байгаа. Миний бие хорих ял эдлэх юм бол жирэмсэн эхнэр, гурван настай хүүхдийн минь цаашдын амьдрал туйлын хүнд байдалд орох тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.  

Ялтан Б.Анхбаярын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Анхбаяр нь өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Энэ үйлдлийн улмаас өөрөө хохирогчоор тогтоогдсон. Гэхдээ гомдлыг барагдуулсан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Анхбаяр хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Б.Анхбаяр урьд нь ял шийтгэл эдэлж байсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш үйлдэгдсэн хөнгөн хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Б.Анхбаярт тухайн зүйл ангийн хамгийн доод хэмжээгээр буюу 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсэн. Ялтан Б.Анхбаяр нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, тухайн хорих ялын доод хэмжээ, зарим буюу 1 жилийн хорих ялыг оногдуулж, баривчлах ялд нэмж нэгтгэн 1 жил 6 сар хорих ял оногдуулсан. Ялтан “надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байна. Анхан шатны шүүхээс түүнд хөнгөрүүлж болох бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хамгийн хөнгөн ял оногдуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Б.Анхбаяр нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны орцонд иргэн Ц.Мөнхжаргалыг “Үеэл дүү Э.Алтанзултай хамт архи уучихаад хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах Орчлон хорооллын 41 дүгээр байрны үүдэнд ирэхэд “чи ороод Алтанзулыг аваад гараад ир, би машиндаа байж байя” гэхээр нь хаягийг нь заалгаад заасан айлд нь очоод хаалгьг нь тогшиход нэг махлаг хүүхэд гарч ирээд “Алтанзул эгч явчихсан, ээж гаргаж өгөх гээд хамт гарсан” гэж хэлсэн. ...Удалгүй Алтанзул хамт ажилладаг эмэгтэй, бас нэг эмэгтэйн хамт гурвуулаа гаднаас нилээн согтолттой орж ирсэн. Тэгэхээр нь би Алтанзулыг аваад явах гэсэн чинь Алтанзул явахаасаа өмнө нэг хундага архи уучихъя гээд үлдэгдэл 0.75 литрийн архинаасаа нэг нэг татсан. ...хамт сууж байсан улаан подволк өмссөн туранхай намхан залуу надад хандаж “наад нэг архичин юмаа хурдан аваад явалдаа” гэхээр нь “би юу яриад байгаа юм, та нар чинь хамт архи уучихаад нэгнийгээ ингэж хэлээд байхдаа яадаг юм, архи чинь савнаасаа бусдыг дийлдэг юм шүү” гээд хэлэхэд “чи муу юу гээд байгаа пизда вэ” гээд тэр залуу надруу агсрах үед нь хамт байсан өндөр залуу нь татаад авсан. Тэгээд орцонд Бурмаа, дүү Алтанзул бид гурав үлдсэн чинь өндөр залуу гарч ирээд нүүрэнд гараараа цохиод авахаар нь би барьцалдаж, хананд налуулж байгаад нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон чинь араас улаан подволктой залуу гараараа боож татах үед хамт хойшоо унасан. Тэгсэн чинь тал талаас цохиж, Алтанзултай хамт ажилладаг хүний нөхөр нэмж цохисон. Тэр үед хажуу хаалганы хүмүүс “болиоч ээ” гэх үед тэр хэдээс мултарч шатны уруу гүйсэн чинь тарган бор залуу “ална” гээд араас хөөсөн...” /хх-ийн 47-48, 56-57/,

хохирогч Ц.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд “...23 цагийн үед Буянбаатарын эхнэр хамт ажилладаг гэх эмэгтэйтэй хоёулаа халамцуу байдалтай орж ирсэн. ...Буянбаатар, Дагвасүрэн, Бурмаа, түүний найз эмэгтэй Алтанзул бид тав хувааж уусан. ...Удалгүй Бурмаа, Дагвасүрэнгийн эхнэр хоёр Алтанзултай хамт орж ирсэн. Тэгсэн Алтанзул бид хоёртой хамт ширээний урд суух үед Бурмаа архи хундагалж Алтанзулд өгөх үед нь найз Дагвасүрэн Алтанзулд хандаж “чи ахыгаа хүндлэхгүй, чамайг авч явах гээд ирчихсэн байхад дэргэд нь архи уугаад байхдаа яадаг юм”, “чи ч гэсэн дүүгээ аваад яваач” гээд ахад нь хэлсэн чинь ах нь “та нар архи өгчихөөд юу гээд хуцаад байгаа юм” гэж хэлээд Дагвасүрэнтэй хэрэлдэж эхлээд дуу нь чангараад эхэлсэн чинь Бурмаа Алтанзулыг ахтай нь аваад гэрээс гарах хүртэл хэрэлдэж маргалдаад байхаар нь би Бурмаагийн араас гараад Алтанзулын ахад хандаж “манай найзыг уучлаарай, жоохон халамцуу байна гээд хэлсэн чинь Алтанзулын ах “та нар муу сайн пизданууд минь, та нар юу юм, та нарыг ална шүү” гээд миний өөдөөс салаавч гаргахаар нь би “чи намайг пизда гэж хэлээд байхдаа яадаг юм” гэж хэлэн заамдаж аваад нэг удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Гэтэл тэр залуу намайг зөрүүлээд цохиж авах үед би газар унасан. Тэгсэн толгой болон бие рүү 2-3 удаа цохиж авсан. Тэр үед Буянбаатарын эхнэр Бурмаа, Алтанзул нар тэр залууг надаас салгасан...” /хх-ийн 10-12/,

гэрч Э.Алтанзул мөрдөн байцаалтын шатанд “...Тэгсэн Бурмаа эгч архи хундагалаад надад өгөх үед Буянбаатар ахын найз Дагвасүрэн манай ах Анхбаярт хандаж “наад нэг юмаа аваад явчихаж чаддаггүй юм уу” гэж хэлсэн чинь ах уурлаад “чи юу гээд байгаа юм, хамт архи уучихаад” гээд хэлсэн чинь Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах гурав ах Анхбаярыг заамдаж авах үед нь Бурмаа эгч хамт байсан хүүхэн бид гурав салгаад ах Анхбаярыг аваад гарсан чинь араас Бурмаа эгч, хамт байсан эмэгтэй Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах нар гарч ирээд Мөнхжаргал нь ах Анхбаярыг заамдаад авсан чинь Анхбаяр Мөнхжаргалын зүүн нүдэнд нь гараараа нэг удаа цохих үед Дагвасүрэн, Буянбаатар хоёрыг салгасан, хөрш айлын эмэгтэй гарч ирэх үед ах Анхбаяр манай нөхрийг дуудахаар гүйгээд гарсан. Тэгсэн араас нь Дагвасүрэн, Мөнхжаргал, Буянбаатар ах нар хөөгөөд гүйцээгүй...” /хх-ийн 13-15/,

      гэрч М.Буянбаатар мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед найз Дагвасүрэн эхнэр Учрал, найз Мөнхжаргал нар гурвуулаа ирсэн. Би хоол унд болж 1 шил архи задалсан. Түүнийгээ ууж байгаад эхнэр Бурмааг ирэх болж байна уу гээд утсаар асуусан чинь ажил ихтэй, очих болоогүй гэж хэлсэн. Тэгээд найз нартайгаа ууж идээд сууж байгаад нилээн согтчихсон байсан. Нэг мэдсэн чинь эхнэр Бурмаа хамт ажилладаг Алтанзул гэдэг эмэгтэйтэй хамт ирчихсэн ширээ тойроод сууж  байсан. Тэгээд би тасраад унтчихсан. Нэг мэдсэн хүмүүс шуугих чимээ гарахаар нь сэрээд эхнэр Бурмаагаас юу болоод байгаа юм гэсэн чинь “Алтанзулын ах дүүгээ авахаар ирсэн юм” гээд коридорт зогсож байсан. Удалгүй найз Мөнхжаргалын нүд хавдчихсан ороод ирэхээр нь яасан юм гээд асуусан чинь “эхнэрийн чинь хамт ажилладаг эмэгтэйгийн ах намайг цохичихлоо” гэж хэлсэн...” /хх-ийн 16-17/,

      гэрч А.Бурмаа мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Алтанзул шагнал аваад түүнийг нь угаахаар ажлын хамт олонтойгоо ажлаа тараад орой паабад ууж идэж байгаад харихаар болсон чинь Алтанзул “тантай хамт явъя хүүхдэд чинь би бэлэг өгөх ёстой” гээд байхаар нь хамт гэртээ ирсэн. ...Алтанзул бид хоёр тэд нартай нийлж суугаад ууж идсэн. Нилээн орой болсон байхаар нь би Алтанзулыг “орой болчихлоо, одоо гэртээ харь” гэсэн чинь “би ахыг дуудчихсан, одоо ирж байгаа, жоохон байя” гэхээр нь зөвшөөрөөд жоохон сууж байгаад Алтанзулыг гаргаж өгөхөөр Өлзий-Учралын хамт гэрээс гараад явж байтал араас залгаад “Алтанзулын ах нь хүрээд ирчихлээ, ороод ир” гэхээр нь буцаад орсон чинь Алтанзулын ах Анхаа гэх зүс танил залуу ороод ирчихсэн сууж байсан. ...Тэгсэн ах нь “та нар хамт ууж идчихээд хүнийг хөөгөөд байхдаа яадаг юм” гэж хэлэх үед Дагвасүрэн “юу яриад байгаа юм дүү чинь гаднаас согтуу орж ирсэн” гээд хоорондоо маргалдаад эхлэхээр нь би Алтанзулыг ахтай нь гэрээс гараад орцонд лифт хүлээгээд зогсож байтал Мөнхжаргал араас гарч ирээд Алтанзулын ахаас уучлаарай гэж байсан чинь ард пид пад гэх чимээ гарахаар нь эргээд харсан чинь Мөнхжаргал газар уначихсан Анхбаяр дээрээс нь заамдчихсан байсан. Тэгсэн цаанаас Дагвасүрэн, Буянбаатар хоёр гарч ирээд Анхаа гэх залууг Мөнхжаргалаас татаж салгасан...” /хх-ийн 18-19/,

      гэрч Д.Дагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд “...Орой 21 цагийн үед Буянбаатарын эхнэр Бурмаа хамт ажилладаг эмэгтэйн хамт гаднаас согтуу орж ирсэн. ...Тэр архийг Бурмаагийн хамт ажилладаг эмэгтэй бид нар хуваагаад ууж байтал үл таних эмэгтэй чанга дуугаар яриад байхаар нь би түүнд хандаж “дуугаа намсгах” шаардлага тавиад “эндээс яв” гээд хэлсэн чинь эхнэр Өлзий-Учрал, Бурмаа хоёр гаргаад өгье гээд хамт гарсан. Тэр гурвыг гарсны дараа үл таних эмэгтэйн ах “дүүгээ авах гэж” ирсэн. Удалгүй Бурмаа, эхнэр Өлзий-Учрал нар буцаж орж ирсэн. Бурмаагийн хамт ажилладаг эмэгтэй ахиад архи уух гээд суухаар нь би “ах чинь ирчихсэн байна, чи яваач” гэж хэлээд, мөн ахад нь хандаж “чи дүүгээ аваад яваач” гэж хэлсэн чинь ах нь гэх залуу “та нар манай дүүд архи өгчихөөд хөөдөг юу юм бэ” гээд над руу дайрах үед Мөнхжаргал тэр залууг аваад гарч байсан. Тэгсэн шуугиад явчихаар нь гартал Мөнхжаргал, нөгөө залуутай дээр доороо ороод ноцолдож байхаар нь би салгах гэхэд дүү эмэгтэй нь намайг хойш нь татаж унагаах үед Мөнхжаргалтай ноцолдож байсан залуу зугтаахад би араас нь ганцаараа хөөгөөд гүйцээгүй...” /хх-ийн 24-27/,

      гэрч Б.Өлзий-Учрал мөрдөн байцаалтын шатанд “...Тэр үед нөхөр Дагвасүрэн ахад нь “дүүгээ аятайхан аваад яв” гээд хэлсэн чинь “та нар уулгачихаад юу гээд байгаа юм” гээд маргалдах үед Мөнхжаргал нөгөө залууг аваад үүдээр гарсан чинь шуугиад явчихаар нь гараад харахад Мөнхжаргалын нүд рүү нь цохичихсон, газар уначихсан зуураад байж байсан чинь нөхөр Дагвасүрэн араас нь салгах гээд татсан чинь Бурмаатай хамт ажилладаг эмэгтэй манай нөхрийг татаад унагаах үед нөгөө залуу алга болчихсон...” /хх-ий 28-30/,

      Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд “...Мөнхжаргалын бие учирсан гэмтлүүд тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарч болно. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учир нь зүүн нүдэнд гэмтэл учирсан байна. Хамрын хажуу цочирсон байна. Тархи доргилт бол нэг удаагийн цохилтын улмаас үүссэн байж болно. Тухайн цаг үед үүссэн шинэ гэмтэл мөн...” /хх-ийн 38-39/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Мөнхжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны дээд салстын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн...” зэрэгт хамаарах  болохыг тогтоосон шинжээчийн 981 тоот дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Ялтан Б.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 41 дүгээр байрны орцонд иргэн Ц.Мөнхжаргалыг “үеэл дүү Э.Алтанзултай хамт архи уучихаад хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн нүдэнд гараараа цохиж, бие махбодид нь “тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Анхбаярын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Б.Анхбаярыг бусдад хөнгөн гэмтэл санаатай учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан хэрэглэж, тухайн хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Ялтан Б.Анхбаяр нь 2015 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 86-94/-ын хуулбараар тогтоогдсон байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс Б.Анхбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсэгт зааснаар Б.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ял дээр, Ховд аймгийн Булган  сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялын зарим болох 1 жилийг хорих ялын нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Анхбаярт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж хуульчилжээ.

 

Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд доор дурдсан ял оногдуулна:”, 1.1. дэх хэсэгт “торгох ял;”, 1.2. дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ял;”, 1.3. дахь хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах ял;”, 1.4. дэх хэсэгт “хорих ял;”, 1.5. дахь эрх хасах ял.”, 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ.” гэж энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээг заажээ.

 

Дээрх байдлуудыг харьцуулан дүгнэж үзвэл ялтан Б.Анхбаярын эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийг хуульд заасан баривчлах ял гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрлөөс хасагдсан байх тул илүү хөнгөн хуулийг буцаан хэрэглэж, түүнийг анхан шатны шүүхээс оногдуулсан баривчлах ялаас нь чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн 2002 оны Эрүүгийн хуульд хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах үр дагаврыг зохицуулсан зохицуулалт байсан хэдий ч уг заалт Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, уг тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах гэдэгт хамаарахгүй юм. 

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.Анхбаярыг баривчлах ялаас чөлөөлсөн нэмэлт заалт, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин ялтан Б.Анхбаярын гаргасан “...хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: