Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ХШТ/103

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 452 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн гэм буруутайд тооцсон, ял шийтгэсэн заалтуудыг “Шүүгдэгч Б.Н-ийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Гансүх, насанд хүрээгүй хохирогч Н.Н нарын  “... шүүгдэгч Б.Н-д  холбогдох  хэргийг  хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү ...” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

М.ПҮРЭВСҮРЭН

Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ