Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 865

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр       Дугаар 181/ШШ2016/00865             Улаанбаатар хот

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 39-68 тоотод оршин суух Боржигон овогт Оюундэлгэрийн Уянга/РД:ХА81030501/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     өөрийн байранд байрлах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

               

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 40-50 мянгат, Энхтайван цамхаг-54, 1302 тоотод байрлах, “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК,

 

Орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлсэнийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/06092 дугаартай захирамжаар О.Уянгаас 48 344 341 төгрөгийг гаргуулж “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Хэдийгээр О.Уянгын хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо Дилав хутагт Жамсранжавын гудамж 39 дүгээр байрны 68 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033158 дугаарт бүртгэгдсэн 52,45 м.кв талбайтай орон сууцыг борлуулахаар дуудлага худалдаа зохион байгуулсан боловч борлогдоогүй.

Шийдвэр гүйцэтгэгч Отгонбаяр нь үзэж хувийн ашиг сонирхлоор хуулийн байгууллагын ажилд хандаж иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, хууль зөрчин төлбөр авагч “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн” ББСБ санал болгож, түүний өмчлөлд шийлжүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалт үнэлгээний хэлтэст гомдол гаргсан бөгөөд гомдлыг хянан үзээд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 132 дугаартай хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн. Үүнийг эс зөвшөөрч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 39 дүгээр байрны 68 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033158 дугаарт бүртгэгдсэн 52,45 м.кв талбайтай орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн” ББСБ-ын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэнг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/06092 дугаар захирамжаар О.Уянгаас 48 344 341 төгрөгийг гаргуулж “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан О.Уянга /ХА81030501/-ын хамтран өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 39 дүгээр байрны 68 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033158 дугаарт бүртгэгдсэн 52.45 м.кв талбайтай 3  өрөө орон сууцыг төлбөрт битүүмжлэн хураан албадан дуудлага худалдаанд оруулахаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчдийн харилцан тохиролцсон зах зээлийн үнэ болох 130 000 000 төгрөгийн 70 хувь буюу 91 000 000 төгрөгөөр 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч худалдан борлогдоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчдийн харилцан тохролцсон зах зээлийн үнэ болох 130 000 000 төгрөгийг 50 хувь буюу 65 000 000 төгрөгөөр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт болох хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.

            Иймд тус албаны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн санал болгох хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгож, шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгү болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/06092 дугаар захирамжаар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангахыг дурдсан. Барьцааны гэрээний дагуу барьцаалсан, хуулийн дагуу барьцаалсан. О.Уянга үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрч өөрөө барьцаалсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                          

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч О.Уянга хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлсэнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/06092 дугаар захирамжаар О.Уянгаас нийт 48 344 341/дөчин найман сая гурван зуун дөчин дөрвөн мянга гурван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-д олгохоор шййдвэрлэж, үүргээ сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох 39 дүгээр байр, 68 тоот 52.45 метр квадрат орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 00843 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдсон болох нь 06092 дугаар шүүгчийн захирамж/хх-43-44/ болон 00843 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсын/хх-42/ хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033158 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 39 дүгээр байрны 68 тоот, 52.45 м.кв талбайтай, 3  өрөө орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч хураан авсан болох нь 02/141 дугаар эд хөрөнгийг хураасан тогтоолын/хх-46/ хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс 68 тоот 3 өрөө орон сууцны үнийг саналыг авахад нэхэмжлэгч 68 тоот орон сууцыг 130 000 000/нэг зуун гучин сая/ төгрөгөөр үнэлсэн болох нь 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэлийн/хх-45/ болон нэхэмжлэгчийн 68 тоот орон сууцыг 130 000 000/нэг зуун гучин сая/ төгрөгөөр үнэлж байгаа тухай хариуцагчид гаргаж өгсөн үнийн саналын/хх-47/ хуулбараар тогтоогдож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд 68 тоот орон сууцыг 130 000 000/нэг зуун гучин сая/ төгрөгөөр үнэлсэн нэхэмжлэгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрч, албадан дуудлага худалдаанд оруулах санал гаргасан болох нь санал өгөх албан бичгийн/хх-48/ хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн .... зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ....”, 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.” гэж заасан.

 

68 тоот орон сууцыг нэхэмжлэгчид мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасныг тайлбарлан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаан оруулсан боловч тус 68 тоот орон сууц худалдан борлогдоогүй болох нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл/хх-49/, № 3/10886 мэдэгдэл/хх-63/, № 3/10887 мэдэгдэл/хх-53/, № 12166 мэдэгдэл/хх-54/, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл/хх-55/, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл/хх-59/, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн анхны, 2 дахь албадан дуудлага худалдааны протокол/61-62/, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны протоколын/хх-64-65/ хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй .... үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно.” гэж заасан.

 

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар 68 тоот орон сууцыг гуравдагч этгээдэд төлбөртэй тооцон авахыг санал болгосон болох нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдэл № 3/19009/хх-50/, 68 тоот орон сууцыг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж байгаа тухай 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл/хх-52/, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурлын 72 дугаар протоколын/66-68/ хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 68 тоот орон сууцыг хэт доогуур үнэлсэн болох нь тогтоогдохгүй байх ба санал болгох хурлын шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын бүртгэлийн Ү-2205033158 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 39 дүгээр байрны 68 тоот, 52.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлсэнийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч О.Уянгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны улсын бүртгэлийн Ү-2205033158 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 39 дүгээр байрны 68 тоот, 52.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хэт доогуур үнэлсэн болохыг тогтоож, санал болгох хурлаар “Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлсэнийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч О.Уянгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О.Уянгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ