Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 956

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр        Дугаар 181/ШШ2016/00956         Улаанбаатар хот

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамж, 62 тоотод оршин суух, Хиад овогт Гансүхийн Гарьд/РД:УХ90121803/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэл гудамжийн 40 дүгээр байшин, 2 тоотод оршин суух, Шошоологтон овогт Төвдийн Өнөртэгш/РД:ФА70020335/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байшин, 35 тоотод оршин суух, Монгол овогт Чойживдоржийн Оюунчимэг/РД: ФМ55101304/-д холбогдох,

 

Зээлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрчилгээ хүчингүй болгож, байруудыг буцаан олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галсанпунцаг, хариуцагч Ч.Оюунчимэг, хариуцагчийн өмгөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Өнөртэгш гаалиас бараагаа авах гэтэл мөнгөгүй болсон учир иргэн Ч.Оюунчимэгтэй уулзан мөнгө зээлэхийг хүссэн. Ч.Оюунчимэг нь “далан сая төгрөгийг барьцаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тохиолдолд зээлнэ.” гэсэн.

Мөнгөтэй болохын эрхэнд уг шаардлагыг нь зөвшөөрсөн.

Ийнхүү Ч.Оюунчимэг нь бид нартай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр наян сая /уг нь надад далан сая төгрөг өгсөн/ төгрөгийн зээлийн ба улсын бүртгэлийн Ү-22050058381, Ү-22050058382 дугаартай хоёр үйлчилгээний байрыг худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулсан.

Гэвч Г.Гарьд бид хоёр эдгээр гэрээг байгуулсан нь буруу болжээ. Учир нь бид наян сая төгрөг хүлээж аваагүй учир зээлийн гэрээнд зааснаар наян сая төгрөгөөс хүү тооцохоор бид хоёрт илэрхий хохиролтой байна. Мөн худалдах, худалдан авах гэрээ нь хуульд зааснаар байгуулах ёстой байсан барьцааны гэрээг хайцаалж халхавчилсан байна.

Иймд дээр дурдсан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байгааг албан ёсоор тогтоож Ү-22050058381, Ү-22050058382 дугаартай үйлчилгээний хоёр байрыг иргэн Ч.Оюунчимэгийн нэр дээр бүртгэж олгосон улсын бүртгэлийн 000400170, 000400171 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож уг 2 үйлчилгээний байрыг нэхэмжлэгч бидэнд буцаан олгох тухай шийдвэр гаргаж өгнө үү

Харин зээлийн 70 000 000 /далан сая/ төгрөгөө Т.Өнөртэгш би Ч.Оюунчимэгт төлөх болно.” гэв.  

 

Хариуцагч Ч.Оюунчимэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч иргэн Т.Өнөртэгш, Г.Гарьд нар хариуцагч Ч.Оюунчимэг миний өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Намрайн гудамжны 45/А байрны 16, 17 тоот үл хөдлөх эд хөрөнгийн Ү-22050058181, Ү-22050058382 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох нэхэмжлэл гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т заасан шүүхийн харьяалал зөрчсөн нэхэмжлэл байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

  1. Учир нь үл хөдлөх :эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэдэг билээ. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосны дараа буцаан олгож өгнө үү гэж шаардсан нь ойлгомжгүй байна. Энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөгчийн эрхэнд бүдүүлгээр халдаж буй ойлголт юм.
  2. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үйл баримтын талаар урьд “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02808 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны 997 тоот хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна.” гэв.

 

          Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нар зээлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар аль хэлцэлийг халхавчилж байгааг тодорхойлоогүй.

          2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээг Т.Өнөртэгш байгуулсан. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Г.Гарьд, Т.Өнөртэгш нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

          Яагаад 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчинтэй.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

          Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нар хариуцагч Ч.Оюунчимэгт холбогдуулан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрчилгээ хүчингүй болгож, байруудыг буцаан олгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Өнөртэгш хариуцагч Ч.Оюунчимэгтэй 80 000 000/наян сая/ төгрөгийн зээлийн гэрээ, нэхэмжлэгч нар нь хариуцагчтай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Өнөртэгш хариуцагчаас 80 000 000/наян сая/ төгрөгийг хүлээж аваагүй, нэхэмжлэгч нар нь худалдах, худалдан авах гэрээ нь барьцааны гэрээг халхавчилсан гэх тайлбар гаргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон .... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Өнөртэгш хариуцагчтай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 80 000 000/наян сая/ төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нар нь хариуцагчтай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205058382, Ү-2205058381 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хүчин төгөлдөр 02808 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хүчин төгөлдөр 997 дугаар магадлалын хуулбар, 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нар улсын бүртгэлийн Ү-2205058382, Ү-2205058381 дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 000400170, 000400171 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүчин төгөлдөр 02808 дугаар шийдвэр, 997 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, 000400170, 000400171 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Өнөртэгш хариуцагчтай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 80 000 000/наян сая/ төгрөгийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байгааг тогтоож, 2 үйлчилгээний зориулалттай байрыг нэхэмжлэгч нарт буцаан олгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч тус нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.”, 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Т.Өнөртэгш хариуцагч Ч.Оюунчимэг нарын байгуулсан 80 000 000/наян сая/ төгрөгийн Зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тус Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2 үйлчилгээний зориулалттай байрыг нэхэмжлэгч нарт буцаан өгөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Оюунчимэгтэй байгуулсан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байгааг тогтоож, 000400170, 000400171 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, уг 2 үйлчилгээний зориулалттай байруудыг буцаан олгох тухай нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Оюунчимэгтэй байгуулсан зээлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байгааг тогтоож, 000400170, 000400171 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, уг 2 үйлчилгээний зориулалттай байруудыг буцаан олгох тухай нэхэмжлэгч Г.Гарьд, Т.Өнөртэгш нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Гарьдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ