Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 1017

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 20 өдөр        Дугаар 181/ШШ2016/01017             Улаанбаатар хот

 

 

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                   

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Нарантуул ОУХТөв, Баялаг Ундраа худалдааны төв, “Хас банк” ХХК-ийн 151 тооцооны төвийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 дугаар хороолол, 10 айл гудамж, 4-р байр, 20 тооотод оршин суух, Киргуйд овогт Алтангэрэлийн Эрдэнэчимэг /РД: НВ65100701/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7 дугаар хороолол, 10 айл гудамж, 4-р байр, 20 тооотод оршин суух, Боржигон овогт Моононшарын Хадбаатар /РД: ХН61021472/ нарт холбогдох

 

Зээлийн  гэрээний үүрэгт 6 744 678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Эрдэнэчимэг нь “Хас банк” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1510007817 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Энэ гэрээнд Моононшарын Хадбаатар хамтран буюу нөхөн хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. А.Эрдэнэчимэг, М.Хадбаатар нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1510007817 дугаартай зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж, эргэн төлөлтийн хуваарийг зөрчин, гэрээний үүргээ зөрчиж байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 4 169 925 төгрөг, хүү 2 377 081 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 197 672 төгрөг нийт 6 744 678 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч А.Эрдэнэчимэг, М.Хадбаатар нар нь “Хас банк” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 6 744 678 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох 6 744 678/ зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 686 169 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                                                  

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч А.Эрдэнэчимэг, М.Хадбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 744 678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

  Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь А.Эрдэнэчимэг, М.Хадбаатар нараас зээлийн гэрээний үүрэгт 6 744 678 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч А.Эрдэнэчимэг, М.Хадбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6 744 678/ зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 686 169 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх  тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

                                                                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь харуицагч А.Эрдэнэчимэг, М.Хадбаатар нараас зээлийн гэрээний үүрэгт 6 744 678 /зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч А.Эрдэнэчимэг, М.Хадбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6 744 678/ зургаан сая долоон зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 686 169 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 686 169 төгрөгөөр тус тус хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 969 төгрөгийн тал хувь болох 61484.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн орон нутгийн төсвийн 2611192214 тоот данснаас 61484 төгрөгийг, хариуцагч А.Эрдэнэчимэг, М.Хадбаатар нараас 61484 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.

 

3. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурьдсугай.

 

 

 

 

                            ШҮҮГЧ                                              С.ХИШИГБАТ