Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх ргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч О.Баярсайхан, /томилолтоор/

хохирогчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багангай ргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялл дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Сод холбогдох эрүүгийн 1907003170120 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , , Сүхбаатар рэг, , тоотод оршин суух, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Т.С, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /ялл дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.С нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 12-нд шилжих шөнө Налайх ргийн ны нутаг дэвсгэрт -ын иргэн Ю.Ютай маргалдаж, улмаар зодолдож түүний духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 7 сарын 11-ний өдөр ажлынхаа газрын эгчтэй хамт амралтанд явсан. Ажлын газрын маань эгчийн хамт амьдардаг хүмүүс , эгчийнх нь гэр бүл хамт явна гээд намайг дагуулаад явсан. Бид 2 дотно байсан болохоор хамт нэг өдөр амраад ирэх зорилгоор явсан. Тэгээд хоол унд идээд, морь унаад хамт сууж байсан чинь ажлын газрынхан нь уусан. Тэр ******* бол нэлээд согтсон байсан. Би гадаа ажлынхаа газрын эгчийнхээ хамт явсан хүнтэй юм яриад зогссон. Тэгсэн чинь хохирогчийн нөхөр нь ирсэн. Хохирогчийн нөхөр ирээд бид 3 юм ярьсан. Би ч юм яриагүй. Хамт нэг газар ажилладаг хүмүүс учраас хоорондоо юм ярьсан. Тэгэхэд намайг буруугаар ойлгосон юм шиг байсан. Тэгээд би шууд гэрлүү ороод утсаа гаргаж ирээд сууж байтал миний нүүр рүү ус цацсан. Тэгээл би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яадаг юм бэ чамайг хараар уур хүрээд байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 ширээн дээр байсан юмнуудыг авч шидэлцсэн. Тэр ******* уурлаад над дээр ирээд намайг үсдсэн. Бид хоёрыг салгад тэр *******н толгойн дээрээс цус гарч байсан. Тэгээд нөхөр дагуулаад шууд эмнэлэг явсан...” гэв.

Хохирогч Ю.Юаны өмгөөлөгч Ө.Амарбаясгалан шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хохирогч Ю.Ю нь монголд суурин амьдардаг цагаач иргэн. Энэ хэргээс үүдсэн зүүн талын нүдний дээд зовхинд соривжсон гэмтэл авсан. Энэ гэмтлийн сорвио эмчлүүлэх гээд -руу явсан. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ шүүх хуралдааны тов гараас өмнө мэдэгдэж байсан. Хохирлын хувьд хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн 150.000 төгрөгийг авсан. Цаашид гар хохирлыг иргэний журмаар жич нэхэмжилнэ...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дара нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Ю.Юаны мөрдөн шалг ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд нөхөр В.Юнфэй болон өөрийн таван хүүхдийн хамт Тэрэлжид байх амралт руу явсан. Бид нартай нөхрийн найзууд гэх хүмүүс 2 машинтай дагаж явсан. Тэрэлжид байх нэрийг нь мэдэхгүй амралтын газарт очиж гэрт амарсан. Бид нар 20 цагийн орчимд очсон. Нэг хонь гаргаад хорхог хийж идсэн. Хүүхд тоглоод бид нар архи, пиво уусан. Нөхөрийн найз гэх хүмүүс болон гурван Монгол ******* гээд танихгүй хүмүүс байсан. Тэгээд идэж уугаад байж байхад 01 цагийн орчимд намайг цохиж гэмтээсэн Т.С гэх ******* нөхөр гадаа тамхи татаад зогсож байхад нь хажууд нь очоод сээтэгнээд хажууд нь очиж би харьлаа та харих бол намайг аваад явчихаарай замдаа би бууя гэж хэлсэн. Би гэр рүү түрүүлээд орсон. Араас Т.С орж ирсэн. Би хараад уур хүрээд байхаар нь Т.С руу цэвэр ус цааад чи аятайхан байгаад өгөөрэй гэж хэлсэн. Яагаад над руу ус цацаад байгаа юм бэ гэхээр нь яадаг юм гэж хэлчихээд доошоо хартал духан дээр юм цохисон. Гараараа барьтал цус гоожиж байсан. Тэр ******* миний үснээс зулгаагаад байсан. Нөхөр тавь чи тавь гэж тэр хүүхний гарыг тавиулсан.  Нөхөр духан дээр цаасаар дараад байсан. Тэгээд бид хоёр хүүхдээ үлдээгээд Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Өглөө эргээд очиход Т.С болон хамт байсан ******* нь явсан байсан. Тухайн *******н дугаар нь , хамт байсан *******г нь Д гэдэг нь гэсэн утасны дугаартай. Т.Сын эгч нь гэж байсан...” гэсэн мэлэг,

            /хх-ийн 09 дүгээр хуудас/

 

            Гэрч О.Дий мөрдөн шалг ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ ийн хамт байж байхад 15 цагийн үед хамт ажилладаг Э утсаар яриад гэр бүлийнхэнтэйгээ хамт явж байна. Салхинд гаръя гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд утсаа салгасан. Би Т.С руу залгаад Э салхинд гаръя гэж байна хамт салхинд гар уу гэхэд тэгье гээд зөвшөөрсөн. Т.С Э тай түрүүлж уулзаад Ург нарангаас намайг авсан. Тэрэлжид байх нэрийг нь мэдэхгүй амралтын газарт 18 цаг өнгөрч байхад очсон. Бид нар 3 гэр авсан. Нилээд олуулаа байсан. Э ын ажилчид нь гэх хятад хүмүүс гэр бүлийнхээ хамт ирсэн байсан. Би Т.Сын хамт тэнд байсан хүүхдтэй морь унаар явсан. Бараг цаг гараны дараа ирэхэд хамт хүмүүс нилээн халаад ууж идсэн байсан. Нэг гэрт бөөнөөрөө сууцгааж байсан. Хорхог боодог нь гараад бид нар идсэн. хүмүүс нь гараад гэр рүүгээ орж амарлаа гээд гарсан. Би хоёр пиво уугаад нэг пиво уусан. Т.С гараад хэсэг байж байгаад буцаад орж ирсэн. Т.Стой зодолдсон гэх ******* Т.Сын өмнөхөн орж ирээд суусан байсан. Т.Сыг орж амр уу гэхэд за гээд утсаараа оролдоод суусан. Зодуулсан гэх ******* Т.Сын нүүр рүү ууж байсан усаа цацсан. Би гайхаад яаж байна гэхэд та яаж байгаа юм бэ гэж Т.С босч ирээд асуухад яадаг юм гэж тэр хүүхэн хариулсан. Тэр хоёр ширээн дээр байсан юмнуудыг хоорондоо авч шидэлцсэн. Тухайн хүүхэн цаасан аяга рүү шидсэн. Дүү зөрүүлээд юм аваад шидэж байсан. Юу авч шидсэнийг харж чадаагүй их хурдан болоод өнгөрсөн. Тэр хүүхэн Т.Сын үснээс зулгаагаад орон дээр хэвтсэн. Тэр хүүхэний нөхөр нь гэх Сүхээ залуу бид хоёр салг гээд ноцолдсон. Тэр үед Т.Сын хүзүүг тэр хүүхэн маажсан. Тэр хүүхний гарыг нь тавиулад туг үс гарт нь байсан. Тэр хүүхэн Т.Сын гэдэс рүү нилээд олон удаа өшиглөсөн. Тэр үед салгаад тэр хүүхний нөхөр нь баруун талын орон дээр аваачиж суулгасан. Нөхөр рүүгээ тэр хүүхэн би чиний 5 хүүхдийг гаргаж байхад чи яаж байгаа юм гэж хэлсэн. Тэр хүүхний духнаас цус гарч байсан. Нөхөр нь машинтайгаа тэр хоёр эмнэлэг орно гээд явсан. Дүү Т.С гадаа сааданд сууж байгаад хүн дуудаад шөнө 02 цаг орчимд яваад өгсөн. Тэгээд бид нар унтаж амарсан. Өглөө нь нөгөө хүүхэн зоонтог барьж орж ирээд чинь хаана байна гээд орилоод байсан. Манай явчихсан. Ах нь ирээд аваад явсан гэж хэлсэн. Тухайн *******гээс яагаад манай рүү ус цацсан юм бэ гэж асуухад би юу ч сангүй тасарчихсан байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаатай уулзчихаад бид нар хот руу явсан...” гэсэн мэлэг,

            /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

            Гэрч И.Тын мөрдөн шалг ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөр Э ажлынхаа газрын хүмүүстэй Тэрэлжид салхинд гарна гээд гэрээсээ би хүүхдээ аваад нөхрийн ажил дээр очиж нөхрөө аваад Тэрэлж рүү явсан. Ажлын хүмүүстэй нь Налайхад уулзаад бид нар бөөнөөрөө Тэрэлжид байх амралтын газарт очсон. Очоод хүүхдийн хамт морь уначихаад эргээд ирэхэд харанхуй болчихсон байсан. Хоёр танихгүй ******* байсан. Хүүхдээ нэг гэрт оруулсан. Хорхог гараад бид нар хоол ундаа идсэн. Тэнд байсан хүмүүс архи дарс уусан. ажилчид хэд хэдэн хүн байсан. Ууж байгаад нилээд халсан. Нөхрийгөө хүүхд байсан гэрт оруулж унтуулсан. 00 цаг өнгөрч байсан санагдаж байна. Хүн орилох чимээ ууж байсан гэрээс гараар нь би ууж байсан гэр рүү ороход Юань газарт дээр нь залуухан танихгүй хүүхэн гараад суучихсан гараараа толгой руу нь цохиод байсан. Би очоод тэр хоёрыг салгаад тэгээд Юань эгчийг гэрээс аваад гарсан. Тэгсэн гадаа нөхөртэй нь тааралдаад нөхөр нь яачихваа гээд цус гарч байсан хэсэгт нь гараараа дарсан. Тэгээд том охин нь бас гэрээсээ гарч ирчээд уйлсан. Юаныг хот руу явж толгойг нь үзүүлнэ гээд нөхөр нь аваад явсан. Бид зодоон болсон гэр рүү буцаж очсон чинь нөгөө зодоон гаргасан хоёр хүүхэн юм яриад сууж байсан. хүмүүс гэртээ ороод амарсан байсан. Намайг гэрт яваад ороход хоёр хүүхэн Юань гурав л байж байсан. Юаныг зодсон хүүхнээс чи юугаар цохиж гэмтээсэн юм гэж асуухадтухайн хүүхэн виноны шилээр цохиод гэмтээчихсэн яадгийн хохь нь гэж хэлж байсан. Би ямар шил юм бол гээд бодож байтал ширээн доор нарийхан доод тал нь аймар зузаан бөөрөнхий шил байсан. Би та хоёр юунаас болоод ийм юм болчвоо гэж асуухад надад хариу хэлээгүй. Би Юаныг зодсон хүүхнийг чи одоо эндээс яв баан гадаадын хүмүүс байна. Чамаас болоод янз бүрийн асуудалд орвол яана хурдан яв гэсэн чинь тэр хүүхэн миний урдаас та одоо юу юм намайг хөөгөөд байгаа юм уу гээд байхаар нь би чиний төлөө хэлж байна гэж хэлсэн. Тэгээд 30-аад минутын дараа Юаныг зодсон хүүхэн хүнтэй утсаар яриад чи хаана явж байна гэж хэлэхэд Д гэх хүүхэн хажууд нь яриад байх юм гараад утсаар ярь гэж байсан. Т.С гэж ******* гараад явсан. Юанийн зүүж байсан монгол загвартай нэг ээмгийг Д гартаа бариад явж байхаар нь би Дд хандаж наад чинь Сүхээгийн эхнэрийн ээмэг байна гэж хэлээд авчээд эргээд хүүхд байгаа гэр рүү орсон. Хэсэг сууж байгаад гэрээс гарч машин руугаа очиж нөгөө ээмгийг нь машиныхаа хаалганы нүд рүү хийчээд нөгөө зодоон болсон гэр рүү яваад орсон чинь нөгөө Юаныг зодсон хүүхэн яваад өгсөн байсан. Үүрийн 4 бил үү 5 цагийн үед Юань нөхөртэйгээ хүрч ирэн толгойндоо 13 оёдол тавиулсан гэж байсан. Юань Д гэх хүүхнээс нөгөө хүүхэн чинь хаана байгаан гэсэн чинь явчихсан гэж хариулж байсан. Би нөгөө ээмгийг нь гаргаж өгсөн. Тэгээд Юань Дөөс хамт ирсэн хүүхнийг чинь хэн гэдэг юм чи хамаатан гээ биз дээ гэж асуухад Д мэдэхгүй гээд илтэд худал хэлээд байсан. Тэгээд би Тэрэлжийн ны цагдаагийн хэсэгт очоод нэг цагдаатай уулзаад өргөдөл гарг гэсэн юм аа гэсэн чинь энд өргөдөл гаргаддаггүй юм аа Налайхын цагдаа дээр оч гэсэн. Тэгээд Юань бид хоёр тэр зодуулсан хүнийхээ нэрийг нь ч мэдэхгүй та очоод эгч нь гээд нэг хүхэн байгаа нэрийг нь тодруулаад өгөөч гэж гуйгаад хамт яваар болсон юм. Тэгээд тэр ******* дээр очоод та энэ хүнд гэмтэл учруулсан хүний эгч нь үү гэсэн чинь би эгч нь биш гэр хаягыг нь хэлээд өгье гээд цагдаад хэлж байсан...” гэсэн мэлэг,

            /хх-25 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8594 дугаар:

            “1. Юаны биед духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниул тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

            /хх-ийн 15 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8801 дугаар:

            “1. Т.Сын биед хүзүүнд сорви, баруун зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулгүй тул гэмтлийн зэрэгт хамаархгүй” гэх дүгнэлт,

            /хх-ийн 17 дугаар хуудас/

 

            “Мэд Траума” эмнэлэгийн толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт,

            /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалг хуудас,

            /хх-ийн 30 дугаар хуудас/

 

            Сүхбаатар ргийн ны тодорхойлолт,

            /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

            Т.Сын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч Т.С нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 12-нд шилжих шөнө Налайх ргийн ны нутаг дэвсгэрт -ын иргэн Ю.Ютай маргалдаж, улмаар зодолдож түүний духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуул,

шүүгдэгчийн өмгөөлөгч “...Үйлчлүүлэгч маань гэм буруу дээрээ марггүй байгаа. Үйлчлүүлэгч маань “Би тухайн үед үл ойлголцлоос болоод ийм асуудалд хүрчихлээ. Надруу ус цацсан. Халуун савтай зүйл авч шидсэн үйлдэлд нь би зүгээр байж чадаагүй. Харилцан юм шидсэн. Харамсалтай нь надад гэмтэл тогтоогдоогүй. Хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон” гэдэг тайлбар хэлдэг...” гэх,

 

шүүгдэгчээс “...Надад хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Сод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.С нь 2019 оны 07 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Налайх ргийн ны нутаг дэвсгэрт -ын иргэн Ю.Ю “Ус цацсанаас” болж хоорондоо маргалдан, зодолдож түүний духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Т.Сын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалг ажиллагаанд хэргээ хүл өгсөн “...би шууд гэр рүү ороод утсаа гаргаж ирээд сууж байтал миний нүүр рүү ус цацсан. Тэгээл би “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яадаг юм бэ чамайг хараар уур хүрээд байна” гэж хэлсэн. Тэгээд бид 2 ширээн дээр байсан юмнуудыг авч шидэлцсэн. Тэр ******* уурлаад над дээр ирээд намайг үсдсэн. Бид хоёрыг салгад тэр *******н толгойн дээрээс цус гарч байсан. ” гэх, 

хохирогч Ю.Юаны “...доошоо хартал духан дээр юм цохисон. Гараараа барьтал цус гоожиж байсан. Тэр ******* миний үснээс зулгаагаад байсан. Нөхөр тавь чи тавь гэж тэр хүүхний гарыг тавиулсан.  Нөхөр духан дээр цаасаар дараад байсан. Тэгээд бид хоёр хүүхдээ үлдээгээд Гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан....” гэх,

            Гэрч О.Дий “...Тэр хоёр ширээн дээр байсан юмнуудыг хоорондоо авч шидэлцсэн. Тухайн хүүхэн цаасан аяга рүү шидсэн. Т.С зөрүүлээд юм аваад шидэж байсан. Юу авч шидсэнийг харж чадаагүй их хурдан болоод өнгөрсөн. Тэр хүүхэн Т.Сын үснээс зулгаагаад орон дээр хэвтсэн. Тэр хүүхэний нөхөр нь гэх Сүхээ залуу бид хоёр салг гээд ноцолдсон. Тэр үед Т.Сын хүзүүг тэр хүүхэн маажсан. Тэр хүүхний гарыг нь тавиулад туг үс гарт нь байсан. Тэр хүүхэн Т.Сын гэдэс рүү нилээд олон удаа өшиглөсөн...Тэр хүүхний духнаас цус гарч байсан....”  гэх,

            Гэрч И.Тын “...гэр рүү ороход Юань газарт дээр нь залуухан танихгүй хүүхэн гараад суучихсан гараараа толгой руу нь цохиод байсан. Би очоод тэр хоёрыг салгаад тэгээд Юань эгчийг гэрээс аваад гарсан....” гэх мэлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8594 дугаартай “...Юаны биед духанд шарх, зүүн дээд зовхи, баруун нүдний гадна булан, баруун шуу, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо....Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниул тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ю.Юаны бие мбодид хөнгөн хохирол учирсан боловч түүний  өмгөөлөгч “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, цаашид гар зардлыг нэхэмжлэх эрхийг нээлтэй үлд өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  харин гар зардалаа ИХШХШТХуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Т.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуул саналтай байна” гэх,

Хохирогч Ю.Юаны өмгөөлөгч Ө.Амарбаясгалан “Хохирогч Ю.Юаний эрүүл мэндэд хөнгөх хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 15-р хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлт мөн хохирогч Ю.Юаний мэлэг, шүүгдэгч Т.Сын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээсэн мэлэг зэргээр тогтоогдож байна. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн ял шийтгэл болон гэм буруу дээр ямар нэг маргаан байхгүй. Цаашид хохирогч өөрт учирсан хохирлоо Иргэний журмаар жич нэхэмжилнэ” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганхөлөг “...Өнөөдөр манай үйлчлүүлэгч Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4-р курсийн оюутан. Тухайн үед болсон энэ маргааныг эв зүйгээр шийдэх боломжтой байсан гэхдээ ийм харамсалтай зүйл болсон гэдгээ илэрхийлдэг. Тийм учраас тухайн зүйлд ангид заасан хөнгөн хэлбэрээр буюу 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Т.Сын үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Т.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурд нь зүйтэй.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч ******* овогт Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сод оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  4. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дь хэсэгт зааснаар хохирогч Ю.Ю нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

  6. Шийтгэх тогтоолд давж заалд гомдол гарг, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалд гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалд шатны шүүхэд гарг эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сод урьд авсан хувийн баталгаа гарг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ