Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0451/З |
Дугаар | 671 |
Огноо | 2017-09-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 671
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “А*******” ХХК-д Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Т*******” хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ю.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн ерөнхий захирал З.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А*******” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг “Т*******” гэдэг газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын *******Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ихээхэн хэмжээний хөрөнгө, зардал гаргаж хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын газарт хандан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авахаар холбогдох материалыг бүрдүүлж өргөдөл гаргасан ба NM-02******* дугаарт бүртгэгдсэн.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс өргөдлийг хянаж үзээд Усны тухай хууль, Засгийн газрын 2012 оны “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолд заасны дагуу усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн давхцалтай байгаа тул Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас лавлагаа гаргуулахыг зөвлөсөн.
Харин Усны газраас 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манайд ирүүлсэн 5/475 тоот албан бичгээр “******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь усан сан бүхий хамгаалалтын бүсэд хамаарахгүй болно” гэсэн хариу өгсөн байсан тул Ашигт малтмалын газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамд хандан давхцлыг газар дээр нь шалгах, Засгийн газрын 194-р тогтоолыг хянаж үзэх хүсэлт удаа дараа гаргаж ирсэн. Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамнаас 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 5/1084 тоот албан бичгээр Гол мөрний урсац бүрдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтойгоор холбогдох журам гарсны дараа хянан үзэж дүгнэлт, лавлагаа гаргах хариу өгч байсан ба 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 05/4419 тоот албан бичгээр хайгуулын талбай нь нын хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэсэн хариу өгсөн.
Үүний дагуу тус компанид Ашигт малтмалын газраас зөвлөмж болгосны дагуу 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 14 тоот албан бичгээр нын хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгээр хайгуулын талбайгаас хасалт хийлгэх хүсэлт гаргаж, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Т*******” талбайн газар зүйн солбицлыг өөрчлөн өгсөн. Хариуд нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход өөр ямар нэгэн асуудал байхгүй гэсэн боловч ямар нэг шийдвэр гаргаагүй. Харин 2016 оны 6 дугаар сард Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хурлаар манайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн шийдэлд хүрсэн гэх боловч Кадастрын хэлтэс нь өнөөг хүртэл асуудлыг шийдвэрлэж өгөөгүй, ямар нэг шийдвэр гаргаагүй болно.
Иймд манай компани 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын даргад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргуулах талаар гомдол, хүсэлт гаргасан боловч 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн1/2557 тоот хариу бичгээр “Танай компанийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн үндэслэлээр гомдол, хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь “А*******” ХХК-д дараах үндэслэлээр Т******* хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах үүрэгтэй гэж үзэж байна. Үүнд:
-Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах 2013 оны 07дугаар сарын 16-ны өдрөөс өмнө 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан.
-Өргөдөл гаргах үед тухайн хайгуулын зөвшөөрөл цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байсан.
-Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах бүх шаардлагыг ханган материалыг бүрдүүлэн өргөдөл хавсаргасан. Энэ талаар Ашигт малтмалын газар, түүний Кадастрын хэлтэст маргаагүй, ямар нэг шаардлага тавиагүй.
-Ашигт малтмалын газраас өргөдлийг хянах үед “Т*******” хайгуулын талбайн зарим хэсэг хуульд заасан хориглолтын бүстэй давхцаж байсныг нягтлан дүгнэлт гаргаад арилгах арга хэмжээ авсан.
Ийнхүү Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тус компанид нэхэмжлэлд дурдсан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй, дээд шатны байгууллага нь гомдлыг хангахаас татгалзсан нь манай компанийн эрх, ашиг сонирхлыг дараах байдлаар хөндөж, хохирол учруулахаар байна. Үүнд:
-Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж ирсэн хугацаанд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа, түүний дотор ашигт малтмалын нөөц тогтооход зарцуулсан 700 сая т, “Төсөл”-ийн судалгаа, боловсруулалтын 200 сая т, үйл ажиллагааны 100 сая т, нийт тэрбум орчим тний зардлыг эргэн нөхөх боломжгүй болж, их хэмжээний бодит хохирол учирч байна.
-Хайгуул, бусад үйл ажиллагааны санхүүжилтийг зээлдүүлэгчдэд төлөх өртэй үлдэж байна.
-Уг талбай дээр хөгжүүлэх олборлолт, үйлдвэрлэлийн “Төсөл”-ийг боловсруулсан зардал, хүний нөөц, цаг хугацааны хувьд үнэлэх боломжгүй хохирол учирч “Төсөл”-ийг хэрэгжүүлэх боломжгүй боллоо.
Иймд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д зааснаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад манай компанид Т******* хайгуулын талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасны дагуу хайн талбай олгож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй юм” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул хайн кадастрын албаны даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 830 дугаар шийдвэрээр Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт орших “Т*******” нэртэй газар 5171 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх иргэн З Н*******д олгосон байна.
Иргэн З Н ашигт малтмалын хайгуулын Х\/-00******* дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянан Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.11 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул хайн кадастрын газрын албаны даргын 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1095 дугаар шийдвэрээр “А*******” ХХК-д олгосон байна.
2013 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жилийн хугацаатай байсан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага хангасан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргадаг. Хоёрдугаарт, Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага хараахан хангаагүй буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө бол Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, хай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг хайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ" гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Мөн энэ үед Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 410 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Дээрх 2 шаардлагаас алиныг нь сонгож хүсэлт, өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу “А*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээрээ Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан.
Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 26.1.2 “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх” гэж заасны дагуу зураг зүйн шүүлт хийсэн.
“А*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг “Уурхайн талбай нь дараах шаардлагыг хангасан байна”, 24.4.2 “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэсэн хуулийн дээрх шаардлагуудыг хангаагүй буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу дээрх хуулийн хориглосон талбайтай давхцалтай байсан. Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдаж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул хайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хүчин төгөлдөр талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан бол Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага буюу талбай нь ямар нэгэн давхцал байхгүй буюу давхцалыг арилгасан байхыг шаарддаг.
Төрийн захиргааны байгууллага болох Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид өргөдлийн талбайн давхцалыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр арилгуулах, өргөдлийг хуульд нийцүүлэх хэрэгтэйг тусгай зөвшөөрөл эзэмшигч “А*******” ХХК-д мэдэгдэж, боломжоор хангасан.
“А*******” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдлээ удаа дараа хуульд нийцүүлээгүй буцаагдаж байсан нь Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсаар болон бусад холбогдох нотлох баримтаар нотлогдож байна.
“А*******” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө бүрдлийн хамт Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагад нийцүүлэн хуулийн хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй ашигт малтмалын хайгуулын ХV-00******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа нь Кадастрын хэлтсийн УУКСС-д 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл бүртгэлтэй байсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байна.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоохтой холбоотой гомдлоо 3ахиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Иймд “А*******" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага маань дараах үндэслэлтэй юм. Үүнд:
- Өргөдлийн бүрдүүлбэр хангагдсан байсан. Учир нь Ашигт малтмалын газар бүрдүүлбэр хангагдсан өргөдлийг хүлээж авдаг бөгөөд тэр даруйдаа өргөдлийн бүрдүүлбэрийг шалгах үүрэгтэй байдаг ба түүний дагуу өргөдлийг хүлээж авсан, тэр талаар тэмдэглэл хийгдсэн, мэргэжилтэн нь гарын үсгээ зурсан байдаг. Тэгэхээр хариуцагч тал нь өргөдлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж буцааж байсан тохиолдол байхгүй юм. Гэтэл хариуцагчийн тайлбарт ингэж дурдсан байдаг.
- Өргөдлийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь “А*******” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. Учир нь их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, төслийг удаан хугацаанд хэрэгжүүлсэн, бусад хамтран ажиллагч, харилцагч нарын хүч хөдөлмөр шингэсэн юм.
- Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж ярьдаг. Гэтэл тус хугацаа өнгөрөөгүй бөгөөд өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжилж байсан. Энэ хооронд компани төрийн захиргааны байгууллага болох Кадастрын хэлтэстэй нягт ажиллаж ирсэн. Дараа нь Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцэгдсэн. Гэхдээ зөвхөн “А*******” ХХК-ийн асуудал биш, харин нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн компаниудын өргөдлийг хууль, эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дагаж гарах дүрэм журмууд өөрчлөгдөх ажил Монгол Улсын хэмжээнд явагдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор энэ асуудал удааширч, сунжирсан бөгөөд нийт өргөдлийг шийдвэрлэх ажиллагаа нийтлэг байдлаар зогсонги байдлаар түдгэлзсэн байсан. Энэ хурлаар хэлэлцэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгох нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тэдгээр нэр заагдсан компаниуд дотор “А*******” ХХК орсон байдаг. Мөн өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа удааширсан учраас нэхэмжлэгч компанийн эрх хэзээ зөрчигдөж байгаа үе нь тодорхойгүй байсан ба хуулийн хянан шийдвэрлэх хугацаа удаашраад хэзээ хариу гарах нь мэдэгдэхгүй, хүлээлтийн байдалтай 2016 оны 06 дугаар сард Засгийн газар солигдож, дараагийн яам агентлагийн дарга нар, түүний дотор Кадастрын хэлтсийн дарга солигдож үүрэг гүйцэтгэгч нар томилогдсон. Тэдгээр нь асуудлыг шийдвэрлэх эрх мэдэлгүй байсан ба урьдын асуудлыг судалж байна гэж байсаар 2017 онтой золгосон. Энэ үед асуудал сунжирч, бидний эрх ашиг зөрчигдөж байгааг ухамсарлаж Ашигт малтмалын газрын дарга, Уул хайн яаманд 01 дүгээр сарын 11-ний өдөр хандсан. Улмаар тус оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн дээд шатны байгууллага болох Ашигт малтмалын газрын даргад гомдлоо өгөхөд “Танай тусгай зөвшөөрлийн хугацаа өнгөрсөн байгаа учраас та нар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрх бүхий этгээд биш байна” гэсэн агуулгатай татгалзсан хариу өгсөн. Бид хуульд заасан журмын дагуу гомдлын хариуг авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандсан. Хариуцагчийн дээд шатны байгууллага нөхцөл байдлыг сайн мэдэж байсны үндсэн дээр бидний өргөдлийг хууль зөрчөөгүй байна гэж үзээд, хүлээн авч хянан шийдвэрлээд хариуг нь өгсөн байдаг. Эдгээр үндэслэлүүдээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байгаа юм.
Болсон үйл явдал нь өргөдлийн бүрдүүлбэрийг хангахтай холбоотойгоор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгч этгээд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т зааснаар хуулиар хориглогдсон газар нутагтай давхцалгүй газарт өргөдлөө гаргах ёстой байсан. Тэгээд 2012 онд Усны газраас давхцалгүй байна гэсэн лавлагаа авсны үндсэн дээр өргөдлөө өгсний дараа нь Засгийн газрын тогтоол гарсан. Бид Байгаль орчны яамнаас лавлагаа авахад хойд хэсэг нь нын энгийн хамгаалалтын бүсэд давхцалтай байна гэсэн хариу өгсөн. Тэгээд хилийн заагийг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж Ашигт малтмалын газарт болон Байгаль орчны яаманд хандахад эрх зүйн орчин өөрчлөгдөж байгаа тул үүний дараа улсын хэмжээнд нэгтгэж дүгнэлт гаргана гэсэн хариуг өгсөн. 2015 оны 02 дугаар сард урт нэртэй хуульд өөрчлөлт орж үүний дараа мөн оны 07 дугаар сарын 07-ны өдөр Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай гэж шинээр тогтоол гараад урьд нь байсан 194 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт болон хоёрдугаар хавсралтад нь өөрчлөлт орсон. Үүний дараа давхцлын заагийг нарийвчлан тогтоолгох боломж бүрдсэн боловч мөн л давхцалтай байна гэж гарсан. Үнэхээр нын энгийн хамгаалалтын бүсийн 200 метрт давхцал гарсан учраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст давхцалтай хэсгийн талбайг буцааж өгье гээд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө өөрчлөлт оруулах тухай өргөдлүүдийг тухайн онд өгч, холбогдох маягтыг өгсөн ба энэ нь дотоод хяналтын хуудсаар хүлээж авагдаад бүртгэгдсэн байгаа. Тэгээд өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой шалтгааны улмаас сунжраад яваад байсан. Улмаар 2016 онд 06 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдсэн ба энэ асуудлыг нийтээр нь цэгцлээд явъя гэсэн шийдвэр гарсан. Үүний дараа төрийн албаны үйл ажиллагаанд тодорхой доголдол гарсны улмаас шийдэгдэхгүй байсан. Ийм учраас өргөдлийн бүрдүүлбэр хангагдсан боловч хянан шалгах ажиллагаа тодорхой хугацаанд үргэлжилсэн. Тэгээд шийдвэрлэгдэхийг нь хүлээж тодорхой хугацааг өнгөрүүлсэн ба дээд шатны байгууллагад гомдол гаргаж, улмаар шүүхэд хандсан. Тиймээс хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү. Мөн манай гаргасан өргөдлийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож өгөх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Учир нь өргөдөл гаргах эрхтэй байх үедээ гаргасан өргөдлийн хувьд хуульд заасан нөхцөл шаардлага хангагдсан тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллага зөвшөөрөл олгох үүрэгтэй юм. Тэгэхээр өргөдөлд өөрчлөлт оруулсан хэсгээр гэж ойлгож болно. Учир нь өргөдлийн бүрдүүлбэрт өөрчлөлт ороод явсан байгаа. Үүнийг шүүх хэрхэн хүлээж авах нь өөрийн асуудал байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг маань хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний хувьд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хариуцаж Ашигт малтмалын газартай харьцаж байсан. Хариуцагч байгууллагын дарга нар солигдож, дотоод үйл ажиллагаа нь удааширсан. Үүний дагуу манай компанийн зүгээс шаардлага тавьж байсан баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Хасалт хийгээд өгсөн өргөдлөө авах боломжтой байсан нөөц бодсон талбай маань урт нэртэй хуульд хамрагдаад хасаад авах нөхцөл бага байсан. Ийм учраас 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэрэгжиж эхэлсэн урт нэртэй хуулийн өөрчлөлтөөр 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор батлагдсан хилийн заагийн нөөцөд хамрагдсан талбайн хамрагдсан хэсэг нь багасаж, нөөцийн талбайгаас гарсан, хасалтаа хийгээд авах боломжтой байсан учраас үүний дагуу хасалт хийлгэх хүсэлтээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өгсний дагуу хянан шийдвэрлэгдэх процесс дахиад явагдсан. Тэгээд тухайн үед дарга байсан Н.Ч уулзахад 10-аад компани байгаа бөгөөд дарга нарын зөвлөлийн хурлаар орно гэсний дагуу хурлаар шийдвэрлүүлсэн ба тэр үед Н.Ч дарга ажлаа өгч өөр албан тушаалд томилогдоод явсан. Улмаар Н.О******* гэдэг хүн түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд тэрээр шинэ дарга томилогдох хүртэл энэ асуудлыг шийдвэрлэхгүй гэсэн. 2016 оны 09 дүгээр сараас хойш шинэ дарга нарт хүсэлтүүдээ өгч явсаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөн хүсэлтээ өгсөн. Мөн Яаманд хүсэлт өгч байсны дагуу дуудаж уулзаж байсан ба хариуг 06 дугаар сард өгч байсан. Мөн Ашигт малтмалын газрын Н.Б даргад хүсэлт өгч байсны дагуу тэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгсөн. Ингээд шүүхэд хандсан юм” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэх ёстой байсан. Кадастрын хэлтэс өргөдлийн материалыг шүүж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахын тулд тус зүйлийн 26.1.2, 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг шалгаж үздэг. Ингэхийн тулд зураг зүйн шүүлт хийж урт нэртэй хуулийн дагуу Засгийн газрын 2011 оны 174, 194 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хэсэгчилсэн байдлаар хамрагдаж байсан. Тэгэхээр манай Кадастрын хэлтсээс хариу өгөхдөө “давхцаж байгаа байдал нь урт нэртэй хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан талбайтай танай хэсэг хэсэгчилсэн байдлаар давхцаж байгаа тул давхцалаа арилгаад, давхцалгүй байгаа хэсэгтээ өргөдөл гаргах эрх нь нээлттэй гэдгийг хэлсэн байгаа. Энэ процесс 4 жил үргэлжилж байна. Давхцалаа арилгаад хуулийн шаардлага хангуулсан өргөдөл гаргах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг юм. Тухайн үед хууль бус эс үйлдэхүй гаргасан зүйл байхгүй юм. Манай байгууллага тухайн үед 2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Ашигт малтмалын газар гэдэг нэртэй байсан. Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн дагуу холбогдох дээд шатны байгууллагуудын өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг болохын хувьд хуульд нийцээгүй өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх эрхгүй байсан. Энэ үетэй зэрэгцээд “А *******” ХХК болон “А*******” ХХК-иудын тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөн болон барьцаа нь эрх бүхий байгууллагууд болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бичгээр хязгаарлалтын бүртгэлд бүртгэх тухай бичиг ирсэн байдаг бөгөөд түүнд тухайн үеийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2/3718 дугаар албан тоотоор тус компаниудын тусгай зөвшөөрлүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Үүний дагуу манай байгууллага шилжүүлэх болон барьцаалах эрхийг хязгаарладаг. Зарим тохиолдолд дуусгавар болгох болон цуцлах эрхийг хүртэл хязгаарладаг. Манай байгууллага өргөдлийг ажлын 20 өдрийн дотор хянаад давхацсан шийдвэр гарах боломж байсан. Гэтэл хязгаарласан хоригтой байвал ямар нэгэн шийдвэр гарахгүй.
Тусгай зөвшөөрлийн хугацаа нь хайгуулын хүчин төгөлдөр хугацаагаар тоологдоод дуусгавар болсон байгаа. Системд дуусгавар болох гэсэн бүртгэлээр хязгаарлалтын бүртгэлтэй байгаа.
Тухайн үед бид шийдвэрлүүлэх гэхээр нөөц бодсон талбайн ихэнхи хэсэг нь давхацсан байсан гэсэн утгатай зүйл нэхэмжлэгч талаас ярьж хүлээн зөвшөөрч тайлбарласан. Хэрэв хууль бус эс үйлдэхүй байна гэж үзсэн бол 2013 оны тусгай зөвшөөрөл дуусгавар болсон үеэс ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20 хоногийн дотор шийдвэрлэж өгөхгүй байна гээд давхцалтай хэсэгтэй холбогдох төрийн захиргааны байгууллагуудын гаргасан дүгнэлт зэргийг өгсөн зүйл байдаггүй. Энэ талаар хэрэгт авагдаагүй. Хэрэв тийм зүйл өгсөн бол шийдвэрлэх боломж байсан. Гэтэл тийм зүйл гаргаагүй атлаа 4 жилийн дараа нэхэмжлэл гаргаад явж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Шүүхийн шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд бодит байдал дээр биелэгдэх ёстой байх юм. Гэтэл даалгах нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар хариуцагчийн эрх хэмжээнд халдсан зүйл болох юм. Учир нь 2015 онд 289 дүгээр тогтоол гараад 2013 онд давхцалтай байсан 174, 194 дүгээр тогтоолуудтай давхцалтай байсан ихэнхи хэсэг маань давхцлаасаа гарлаа гэж бодоход манай хянан шалгах эрх хэмжээний асуудалд халдах юм. Тийм учраас хууль зүйн үндэслэлгүй шаардлага юм.
Нэхэмжлэгч тал 2013 онд өргөдөл гаргасан асуудлыг ярьж байгаа юм. Давхцалтай байсан учраас тэдгээр тогтоолуудын хүрээнд давхцалтай байсан асуудлыг ярьж байгаа бөгөөд давхцалаа арилгаад ир гэхэд одоог хүртэл арилгаагүй нэхэмжлэгчийн эс үйлдэхүй байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талбай нь ямар нэгэн байдлаар давхцалтай байвал бүхлээр нь эхсүл тодорхой хэсгүүдийг арилгуулж өргөдөл гаргадаг журмын дагуу өргөдөл гаргаад шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Тэгэхээр хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй харагдахгүй байгаа юм. Учир нь тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын нутаг Т******* нэртэй газарт орших 5171 гектар талбайг хамарсан ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар бүхий тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 7 сарын 16-нд иргэн З Н*******д олгосон ба улмаар уг тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлийн 90110******* тоот гэрчилгээтэй, ашиг сонирхол нэг бүхий “А*******” ХХК-д шилжүүлснийг Геологи, Уул хай Кадастрын албаны даргын 2007 оны 1095 дугаар шийдвэрээр шилжүүлсэн, хүчин төгөлдөр байх хугацааны тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүр төлсөн болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ түүний хавсралтуудаар нотлогдож байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “А*******” ХХК-иас ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүсч 2013 оны 7 сарын 5-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, Уул хайн Кадастрын хэлтэст хандсаныг уг хэлтсийн холбогдох албан тушаалтан 2013 оны 7 сарын 5-ны өдрийн 14 цаг 39 минутанд хүлээн авч, үйлчилгээний хөлсөнд 1000,0 нэг сая т буюу 689,13 ам доллар төлсөн баримтын хамт NM-02******* дугаарт өргөдлийг нь бүртгэн авчээ. Энэ байдал нь Ашигт малтмалын газрын 2010 оны 6 сарын 14-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-4782 албан тоотоор тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргасан, өргөдлийг нь хүлээн авсан гэж үзэхээр байна.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсыг хариуцагч нь нотлох баримтаар ирүүлсэн ба уг хяналтын хуудасны бусад тэмдэглэгээ гэсэн хэсэгт 2013 оны 7 сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл шийдвэрлэгдсэн асуудлуудыг бичиж тэмдэглэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “А*******” ХХК нэр бүхий хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж буюу урьд гаргасан өргөдлөөр бүртгүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд хариуцагч захиргааны байгууллагад 2015 оны 3 сарын 13-ны өдрийн 04 дугаар , 2015 оны 3 сарын 13-ны өдрийн 05 дугаар , 2015 оны 3 сарын 17-ны өдрийн 08 дугаар , 2015 оны 8 сарын 26-ны өдрийн 14 дугаар , 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 14/26 дугаар , 2015 оны 10 сарын 28-ны өдрийн 17 дугаар , 2015 оны 5 сарын 18-ны өдрийн 11 дугаар , 2015 оны 5 сарын 18-ны өдрийн 12 дугаар, 2016 оны 4 сарын 21-ний өдрийн 04 дугаар , 2016 оны 9 сарын 28-ны өдрийн 10 дугаар , 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 11 дугаартай албан бичгүүдийг тус тус хүргүүлж байсан, энэ нь хариуцагч захиргааны байгууллагаас ирүүлсэн бичгийн баримттай зарим нь таарч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шууд үгүйсгэхгүй байх бөгөөд уг өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичгээр хариу өгөөгүй болохыг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагч нь өргөдлийн бүрдэл дутуу баримтыг хүлээлгэн өгсөн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасан хамгаалалтын бүстэй хэсэгчилсэн байдлаар давхцалтай учраас шийдвэрлэгдэхгүй байсан, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Зүй нь хэрвээ тусгай зөвшөөрөл хүсэгч нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй бол тэр талаар, эсхүл хангагдахгүй байгаа шалтгаан зэргийг зааж шийдвэрлэх үүргээ биелүүлэх ёстой байна. Иймд захиргааны байгууллагын шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус байна гэж шүүх дүгнэлээ.
Нөгөө талаас нэхэмжлэгчийн Усны газраас зөвшөөрөл бүхий талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүст хамаарахгүй гэснээр өргөдлөө гаргасан, дараа нь хэсэгчилсэн давхцалтай гэж хариу өгсөн, бидний зүгээс хилийн заагийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж үзэж Ашигт малтмалын газар болон Байгаль орчны яаманд удаа дараа хандахад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагалдан гарах нэмэлт журам гарсны дараа дүгнэлт гаргана гэж хариу өгсөн, давхцалаа хасаад шийдвэрлүүлэх буюу өргөдөлдөө өөрчлөлт оруулах талаар өргөдлөө өгсөн боловч шийдвэрлэгдээгүй гэж тайлбарлаж байгааг шууд буруутгах үндэслэлгүй, энэ нь захиргааны байгууллагуудын тодорхой бус байдал байна, ингэснээр нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй гэж шүүх үзлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д: “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, 19.2-т: “төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэснээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага шийдвэр гаргах үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэн авч, шийдвэрлэгдсэн асуудлуудыг дотоод хяналтын хуудсаар тэмдэглэж байсан боловч холбогдох шийдвэр бичгээр гараагүй болох нь тогтоогдож байх тул шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, үүгээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасан ... хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тасалдсан гэж шүүх үзсэнгүй. Яагаад гэвэл, 2016 оны 6 сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хуралдаан болж холбогдох баримт нь нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсанд тусгагдаж, улмаар 2016 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл тэмдэглэгээ хийгдсэн байна. Түүнчлэн шинээр томилогдсон Ашигт малтмал, газрын тосны газрын даргад “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх тухай” удаа дараагийн албан бичигтээ “ 2016 оны 6 сард Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн хурлаар манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн шийдвэр гарсан боловч Кадастрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй” талаар дурдаж байсан ч хариу өгөөгүй ажээ. Захиргааны байгууллагын холбогдох өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа энэ байдал нь нэхэмжлэгч компаний хувьд хүлээлт үүсгэсэн, захиргааны байгууллагын эс үйлдэхүй байна.
Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шатанд шийдвэрлүүлэхээр 2017 оны 3 сарын 30-ны өдөр “Т******* Хүрэн нүүрсний төслийн тухай” 04 дугаартай албан бичгийг хүргүүлсэн ба хариуг 2017 оны 4 сарын 17-ны өдөр авч, шүүхэд 2017 оны 5 сарын 16-ны өдөр хандан нэхэмжлэлээ гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн байна.
Шүүх нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг шууд ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14: “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15: “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах ... “, 11.1.16: ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.17: “тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11.1.25: ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох” гэхчлэн бүрэн эрхүүдийг хуулиар хариуцагч захиргааны байгууллагад олгосон ба “шүүхээс даалгаж шийдвэрлэх нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд халдсан” асуудал болох талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Хэрхэн яаж шийдвэрлэх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал болно.
Гэхдээ шүүхийн шийдвэр бодитой, биелэгдэх боломжтой байх шинжийг харгалзан нэхэмжлэгч нь удаа дараа хүсэлт өргөдлөө өгсөн байхад хариуцагч захиргааны байгууллагаас бичгээр хариу өгөөгүй байх тул “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасны үр дагаврыг шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлсний төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсанаар мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д: “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэ талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “уг хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 тийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 т гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН