Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 689

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Г.Б , С.Ц  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нийслэлийн Газрын албанд холбогдох,

Гуравдагч этгээд: Д.Г 

Гуравдагч этгээд: П.Н 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г , П.Н  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Д.Г ийн нэр дээр 186443109******* дугаар нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , түүний өмгөөлөгч Э.Г*******, нэхэмжлэгч С.Ц ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Д.Г , П.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Наранг******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б , С.Ц  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Г.Б , С.Ц  бид "Б*******" ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны ******* дүгээр байрны зүүн талд байрлах авто машины тоосгон гараашийг 1997-1998 онуудад худалдан авч эзэмшиж эхэлсэн.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Ерөнхий архитектор, БХБА-ны дарга Т.Ж нь тус хорооны нутаг дэвсгэрт 16 автомашины гарааш барих зөвшөөрлийг “Б*******” ХХК-д 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/892 дугаар албан бичгээр олгосон байдаг ба бид газрын төлбөрийг цаг тухайд нь төлж тооцоо нийлэх акт үйлдэж байсан.

Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр П.Н  гэгч хүн утасдаж “...гараашийг ирж авахгүй бол нураалаа доторх зүйлээ ав ...” гэж заналхийлж, бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр гараашийг оролцуулаад нийт 4 гараашийг хамруулан цэнхэр хашаа барьж, чөлөөл хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Иргэн Д.Г ийн шүүхэд бүрдүүлж өгсөн газар эзэмших эрхийн талаарх баримт материалыг судалж үзэхэд тэрээр Нийслэлийн Засаг даргын 20******* оны А/947 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 100 м.кв газрыг өөрийн эх Б.Ц аас шилжүүлэн авч, иргэн П.Н ийн хамт 1 жил 8 сарын хугацаатай эзэмшихээр 00051******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна.

Б.Ц  нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшиж эхэлсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 179 дүгээр захирамж, 20******* оны А/501 дүгээр захирамжаар тус тус сунгаж иргэн Д.Г , П.Н  нарт 20******* оны А/947 дугаар захирамжаар шилжсэн.

Нийслэлийн Засаг даргын дээрх захирамжууд нь иргэн бидний эд хөрөнгөд бүдүүлгээр халдан Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж, газрын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн хууль бус захирамжууд болсон гэж үзэж байна. 

Нийслэлийн засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжаар иргэн Б.Ц ад 0.01 га газрыг 2 жилийн хугацаатайгаар, үйлчилгээний барилгын зориулалтаар олгож, газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг байдаггүй бөгөөд эргэлтийн цэгийг анхнаасаа огт тогтоогоогүй байдаг. Эзэмших хугацаа дууссанаас хойш 4 жилийн дараа буюу 2008 онд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дүгээр захирамжаар уг газрыг эзэмших эрхийг 5 жилээр сунгасан.

Уг захирамж нь ямар эрх зүйн үндэслэлээр гарсан нь ойлгомжгүй бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчжээ.

Нийслэлийн засаг даргын 20******* оны А/947 дугаар захирамжаар иргэн Д.Г , П.Н  нарт газар эзэмших эрхийг шилжүүлсний дараа газар эзэмших гэрээ, газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлт, нэгж талбайн хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт болон эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбайн зураг зэргийг байгуулсан байх бөгөөд уг газрыг эзэмшиж байсан иргэн Б.Ц ад газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2002 оны 361 дүгээр захирамж, хугацаа сунгасан 2008 оны 179, 20******* оны А/501 дугаар захирамжуудын дагуу дээрхтэй ижил газар эзэмших гэрээ, газрын байршлын кадастрын зураг, нэгж талбайн хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт болон эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбайн зураг зэргийг өмнө нь үйлдээгүй. Иргэн Д.Г , П.Н  нар нь энэхүү төрийн байгууллагын уялдаагүй, нэгдсэн цогц мэдээлэлгүй, буруутай үйл ажиллагааг ашиглаж газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа бидний гарааш байрлаж байгаа газрыг давхцуулан эргэлтийн цэгийг хожим тогтоолгосон нь Газрын тухай хуулийн 27, 34 дүгээр заасанд нийцэхгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-т “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан ба иргэн Б.Ц  нь уг газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 179 дүгээр захирамжаар сунгуулсны дараа газрын төлбөрийг 2008-20******* оныг хүртэл 6 жилийн туршид төлөөгүй бөгөөд 20******* оны 02 дугаар сарын 11-ний өдөр газрын төлбөрийн тооцоо нийлсэн 020*******0126 тоот акт үйлдэж алдангитай тооцуулан төлсөн байна. 

Иргэн Б.Ц  нь 2002 оноос хойш уг газрыг 12 жилийн хугацаанд эзэмшихдээ үйлчилгээний зориулалтаар тус газрыг огт ашиглаагүй тул түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасны дагуу хүчингүй болгох үндэслэлтэй болно.

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас томилогдсон ажлын хэсгийн шинжээчийн дүгнэлтээр Нийслэлийн Газрын албаны кадастрын мэдээллийн сангаас дээрх иргэдийн эзэмшиж буй газрыг нэгж талбарын дугаараар хайлт хийн үзэхэд 20******* оны 08 дугаар сарын архивын мэдээлэлд нэгж талбарын 186443109******* дугаар бүхий 100 м.кв талбайтай газар нь иргэн Б.Ц  /Х3*******/-ийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, мөн 2017 оны зурган мэдээлэлд нэгж талбарын 186443109******* дугаар бүхий газар нь 100 м.кв талбайтайгаас иргэн Д.Г  //-ийн нэр дээр тус тус бүртгэлтэй байна. ...Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн архивын мэдээлэлд бүртгэгдсэн нэгж талбарын 186443109******* дугаар бүхий 100 м.кв талбайтай газрыг нэгж талбарын 186443109******* дугаар бүхий 100 м.кв талбайтай газартай давхцуулж үзэхэд ямар нэгэн давхцалгүй гэдэг нь тогтоогдож байна.

Гэтэл газрын нэгж талбарын байршлын кадастрын зурагт "Б.Ц аас нэр шилжсэн тул хамтран эзэмшигчдийг бүртгэе” гэсэн тэмдэглэгээтэй боловч газарт бэхэлсэн эргэлтийн цэгүүд өөрчлөгдөж кадастрын зураг дахь газрын нэгж талбарын дугаар 186443109******* болж өөрчлөгджээ.

Газрын тухай хуулийн 27 зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна", Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 зүйлийн 16.7-д “Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна", Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 16 тоот тушаалаар батлагдсан “Нэгж талбар дугаарлах журам”-ын 2.3-т “Нэгж талбарын дугаар нь улсын хэмжээнд дахин давтагдахгүй байна’’ гэж тус тус заасан.

Харин тус журмын 5.1-д нэг газрын кадастрын тойрогт харьяалагдах газрын нэгж талбарын тоо 99999-өөс хэтэрсэн, эсвэл хот суурин газрыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ хороолол, хотхон бий болсон нөхцөлд газрын нэгж талбарын дугаарт өөрчлөлт оруулж болохоор заажээ. Иймд Нийслэлийн засаг даргын 20******* оны А/947 дугаар захирамжийн дагуу иргэн Б.Ц ын нэгж талбарын 186443109******* дугаар бүхий 100 м.кв талбайтай газрын эзэмших эрх иргэн Д.Г , П.Н  нарт шилжихдээ газрын нэгж талбарын 186443109******* дугаар бүхий 100 м.кв газар болж өөрчлөгдөх эрх зүйн үндэслэлгүй юм.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”- ын 16.2-т “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хяналтын баталгааны дүгнэлтийг санаатайгаар гэмтээх, засварлах, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан.

Нийслэлийн Газрын алба нь “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл, мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.1.1-д “Иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдлийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын газрын даамал энэ журмын 2.1.3-2.1.6, 2.1.8-2.1.11-д заагдсан үйл ажиллагааг хийж хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу хээрийн судалгаа хийх, засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах, эзэмшил олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицжуулах, газар эзэмших гэрчилгээ олгох, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргаж өгөх, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх болон нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх үүрэгтэй байна.

Гэвч Нийслэлийн газрын алба нь дээрх хууль, тогтоомжоор хүлээсэн үйл ажиллагааг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүйн улмаас иргэн бидний гарааш байгаа газартай давхцуулан иргэн Д.Г , П.Н  нарт эрх шилжүүлэн олгосон нэгж талбарын 186443109******* дугаар бүхий газрын эргэлтийн цэгийг өөрчлөн, нэгж талбарын 186443109******* дугаар бүхий газар болж өөрчилсөн байна. Энэхүү газрын кадастрын мэдээллийн хууль бус өөрчлөлтийг үндэслэл Нийслэлийн засаг даргын даргын 20******* оны А/947 дугаар захирамжаар иргэн Д. Г, П.Н  нарт нэгж талбарын 186443109******* дугаар бүхий газар эзэмших эрхийг олгожээ.

Нийслэлийн газрын алба нь газар эзэмших эрх шилжүүлсэн газрын байршил, координатын эргэлтийн цэгийг өөрчилж, нэгж талбарын дугаар шинээр үүсгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэгч бидний 18 гаруй жил тасралтгүй эзэмшиж байгаа, газрын төлбөр төлж ашигладаг гарааштай давхцан бидний эрх ашиг, сонирхлыг зөрчиж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г , П.Н  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Д.Г ийн нэр дээр 186443109******* дугаар нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Ц  нь иргэн Д.Г , П.Н  нарт газар эзэмших эрхээ шилжүүлэх тухай хүсэлт гарган, холбогдох материалыг бүрдүүлэн өгсний дагуу Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дүгээр захирамжаар дээрх 100 м.кв газрын газар эзэмших эрхийг Д.Г , П.Н  нарт шилжүүлж, 1 жил 8 сарын хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Тухайн газарт нэр бүхий иргэд зөвшөөрөлгүй гарааш барьж газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон тул газар эзэмшигч байсан Б.Ц  нь газраа чөлөөлүүлэхээр харьяа дүүргийн Газрын алба болон иргэний шүүхэд хандаж байсан байна.

Нэхэмжлэгч Г.Б  нь Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1, 27.4-д заасныг зөрчсөн тул тухайн байрлалд газар эзэмших эрхгүй бөгөөд түүний газартай холбоотой хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.

Иргэн Б.Ц ад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, орон сууцны ******* дүгээр байрны зүүн урд Нийслэлийн Засаг даргын 20******* оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/501 дүгээр захирамжаар 100 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18644310954872 дугаар бүхий газрыг улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Б.Ц  нь уг газар эзэмших эрхээ иргэн Д.Г , П.Н  нарт шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 186443109******* дугаар бүхий зургийг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж гэрээ байгуулан гэрчилгээ олгосон.

Нийслэлийн Засаг даргын 20******* оны А/501 дүгээр захирамжаар иргэн Б.Ц ад эзэмшүүлсэн газар дээр бусдын барилга байгууламж баригдсан тул иргэн Д.Г , П.Н  нарт шилжүүлэн эзэмшүүлэхдээ нэгж талбарыг өөрчлөн зөвшөөрөлгүй гараашийн газар чөлөөлөх талаар нотариатаар баталгаа гаргуулж авсны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн хурлын дүгнэлт гарсны дагуу Нийслэлийн Засаг даргын 20******* оны А/947 дугаар захирамж гарсан.

Хүчин төгөлдөр Засаг даргын шийдвэрийг үндэслэн бүртгэл хийсэн бөгөөд нэгж талбарыг өөрчлөн улсын бүртгэлд бүртгэсэн нь хэн нэгний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.Г , П.Н  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нар газар эзэмших эрхгүйгээс гадна тэдний эзэмшлийн гэх гарааш хууль бусаар баригдсан, улмаар газар эзэмших болон гарааш өмчлөх эрхтэй гэдэг нь баримтаар нотлогддоггүй.

Нэхэмжлэгч нарын эзэмшлийн гэх гарааш Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйл 1.2-т “Эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” гэсэн заалтыг зөрчиж хууль бусаар баригдсан ба тэдний “Зөвшөөрлийн үндсэн дээр баригдсан гарааш” гэсэн нь нотлох баримтаар нотлогддоггүй.

Харин нэхэмжлэгч Г.Б , С.Ц  нарын шүүхэд анх гаргаж өгсөн “Б*******” компанийг гарааш барьсан гэх нотлох баримт шаардлага хангаагүй ба хуулийн дагуу нотлох баримтыг бүрдүүлээгүй байгаа байдал зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 38 дугаар зүйлийн 38.2 дахь заалтад нийцэхгүй байна. 

Дээрхи байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг ноцтой зөрчжээ.

Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн газрын алба Д.Г  /хамтран эзэмшигч П.Н / надтай 100 м.кв газрыг 1.8 жилийн хугацаатайгаар гэр бүлийн хэрэгцээнд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7 дэх заалтуудад нийцэж байна.

Энэ хуулийн заалтаас харахад иргэн Д.Г , надад нэгж талбарын 186443109******* дугаартай газар эзэмших гэрчилгээ олгож, миний нэр дээр нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгэсэн явдал нь Нийслэлийн газрын албаны ажил үүрэг болон дотоод зохион байгуулалтын асуудал бөгөөд хуулийн дагуу хийгдсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б , С.Ц  нар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г , П.Н  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Д.Г ийн нэр дээр 186443109******* дугаар нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа асуудлаар дүгнэж, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн “Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г , П.Н  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч нарын зүгээс “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны ******* дүгээр байрны зүүн талд байрлах авто машины тоосгон гараашийг 1997-1998 онуудад худалдан авч эзэмшиж эхэлсэн..” гэж, хариуцагчийн зүгээс “...нэхэмжлэгчийн гарааш нь газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Г.Б  нь 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн П.Этой “Автомашины гарааш худалдан авах гэрээ”  байгуулж, 18 дугаар хорооны ******* дүгээр байрны зүүн талд байрлах авто машины тоосгон гараашийг 1150 /нэг мянга нэг зуун тавин мянган/ ам.доллароор худалдан авчээ.

Улмаар нэхэмжлэгч Г.Б  2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 18-*******-7 тоот , нэхэмжлэгч С.Ц  20******* оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус тус гараашийн 18 м.кв газрыг ашиглах газрын төлбөр 95040 /ерэн таван мянга дөчин/ төгрөгийг жил бүр төлөхөөр Баянзүрх дүүргийн Газрын албатай газрын төлбөрийг тодорхойлох тухай акт байгуулжээ.

Нэхэмжлэгч нар маргаан бүхий газар дээрх гараашийг худалдаж авч, ашиглан, газрын төлбөр төлж байсан ч хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр газрыг эзэмшиж, ашигладаггүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар нэхэмжлэгч нарыг хууль ёсоор газар эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч нар газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаагүй боловч Г.Б  2012-20******* оныг дуустал , нэхэмжлэгч С.Ц  20******* оныг дуустал  газрын төлбөрөө төлсөн болох нь уг актын хавсралт , тэдний газрын төлбөрийг тодорхойлох актын хавсралт, Баянзүрх дүүргийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 800 дугаар албан бичиг  зэргээр тогтоогджээ. 

Ийнхүү газрын төлбөрийг төлүүлж байсан нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө” гэж заасантай нийцэж байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй байна. 

Мөн нэхэмжлэгч нар газрын төлбөрийг 2017 оныг дуустал нөхөн төлсөн баримтаа 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй юм.

Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжаар  Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, орон сууцны ******* дүгээр байрны зүүн урд талд иргэн Б.Ц ад 5 жилийн хугацаатай 0,01 га газар ашиглах эрх олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дүгээр захирамжаар  5 жилээр, 20******* оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/501 дүгээр захирамжаар  2 жилээр тус тус сунгасан байна.

Б.Ц  нь дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн төрсөн охин Д.Г т шилжүүлэхээр 20******* оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” 6712 дугаар гэрээ  байгуулж, Д.Г  нь 20******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн нөхөр П.Н ийн хамт уг газрыг шилжүүлэн авах хүсэлтийг гаргасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар  Д.Г , П.Н  нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн 1 жил 8 сарын хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

Иргэн Б.Ц  нь 2002 оноос хойш газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, тооцоо нийлсэн, гуравдагч этгээд нар нь мөн газрын төлбөрөө төлсөн нь Нийслэлийн газрын албанаас газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 3/892 тоот мэдэгдлээр “Б*******” ХХК-д “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 16 автомашины гарааш барихыг зөвшөөрсөн...” гэх талаарх албан бичгийг гуравдагч этгээдийн зүгээс хуурамч гэж тайлбарладаг бөгөөд уг албан бичгийг Архивын газар, Үндэсний төв архиваас шаардахад Архивын газар 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04/64 , Үндэсний төв архив 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02/178 дугаар албан бичгээр  хадгалагдаагүй гэсэн хариу ирүүлжээ.

Мөн “Б*******” ХХК маргаан бүхий гараашуудыг бариагүй гэдэг нь тус компанийн захирал М.Бын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр П.Гын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг, тус компаниас шүүхэд ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын *******-ний өдрийн 04/******* дүгээр албан бичиг  зэргээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нарт газар эзэмших, ашиглах эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй тул Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Г , П.Н  нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх журмаар газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ. 

Нэхэмжлэлийн “иргэн Д.Г ийн нэр дээр 186443109******* дугаар нэгж талбарыг мэдээллийн санд бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч “...иргэн Д.Г , П.Н  нарт эрх шилжүүлэн олгосон нэгж талбарын 186443109******* дугаар бүхий газрын эргэлтийн цэгийг өөрчлөн, нэгж талбарын 18644310******* дугаар бүхий газар болгож өөрчлөөгүй байсан бол бидний гарааш байрлах газартай давхцахгүй байсан. Газар эзэмших эрх шилжүүлэхдээ хуучин нэгж талбарын дугаараар шилжүүлэх ёстой” гэж, хариуцагч “...Нийслэлийн засаг даргын 20******* оны А/501 дүгээр захирамжаар иргэн Б.Ц ад эзэмшүүлсэн газар дээр бусдын барилга байгууламж баригдсан тул иргэн Д.Г , П.Н  нарт шилжүүлэн эзэмшүүлэхдээ нэгж талбарыг өөрчлөн зөвшөөрөлгүй гараашийн газар чөлөөлөх талаар нотариатаар баталгаа гаргуулж авсны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг зөвшөөрсөн хурлын дүгнэлт гарсны дагуу Нийслэлийн Засаг даргын 20******* оны А/947 дугаар захирамж гарсан” гэж маргаж байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ” гэж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20******* оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/******* дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтын нэгийн 1.5.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам /цаашид “Журмын” гэх/-д заасан үйл ажиллагаа явуулж, бичиг баримтын бүрдлийг хангуулан тухайн шатны Засаг даргад танилцуулан шийдвэр гаргуулах” гэж дүүргийн Газрын албаны хэрэгжүүлэх эрх, үүргийг хуульчилжээ. 

Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 16.2-т “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийг санаатайгаар гэмтээх, засварлах, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан байна.

Иргэн Б.Ц ын эзэмшлийн газар өмнө нь мэдээллийн санд ороогүй, Д.Г , П.Н  нарын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлж бүртгэхэд түүний эзэмшлийн газар дээр барилга баригдсан байсан гэх тул Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5.2.2-т “тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгах” гэж заасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын /тухай үеийн нэрээр/ ажлын хэсгийн 20******* оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар иргэн Д.Г ийн нэр дээр нэгж талбарын 186443109******* дугаар газрыг бүртгэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэлийн Газрын алба эрх бүхий Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн иргэн Д.Г ийн нэр дээр нэгж талбарын 186443109******* дугаар газрыг бүртгэсэн үйлдлийг санаатайгаар кадастрын зурагт өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй бөгөөд энэхүү үйлдэл нь дээр дурдсан Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан эрхийн хүрээнд хийгдсэн байна гэж дүгнэлээ. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Б , С.Ц  нарын “Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г , П.Н  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Д.Г ийн нэр дээр нэгж талбарын 186443109******* дугаар газрыг бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Мөн нэхэмжлэгч Г.Б , С.Ц  нар шинжээчийн зардал болох 176572 /нэг зуун далан зургаан мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг “Геомеп” ХХК-ийн дансанд урьдчилан төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.*******-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б , С.Ц  нараас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 20******* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Г , П.Н  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, иргэн Д.Г ийн нэр дээр нэгж талбарын 186443109******* дугаар газрыг бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал шинжээчийн зардал болох 176572 /нэг зуун далан зургаан мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч нар төлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ДАМДИНСҮРЭН