Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ХШТ/38

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 711 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 132 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлын хэргийн зүйлчлэлтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                   Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ