Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 127

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч: У.Анхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Гандулам,

Хохирогч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Алдар,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт овгийн Б.М-д холбогдох 1926003760070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай******* овогт Б.Г

Үйлдсэн хэргийн талаар

Яллагдагч “Б.М нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 46 дугаар гудамжны 08 тоотод байрлах “Приус” засварт иргэн Г.А-н толгойн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч Г.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогч Г.А-н мөрдөн байцаалтанд өгсөн...”2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр манай засварын газарт “Приус-30” маркийн машинтай эгч ирээд машины тосол гоожоод юм дуугараад байна гэхээр нь тэр машинд компьютер оношилгоо хийлгээд таны машинд онц гэмтэл байхгүй байна машиныг чинь задалж үзнэ гээд засварчин Б-р помпыг нь авахуулж үзэхэд зүгээр байсан. Тэгэхээр нь буцаж помпыг нь угсарсан. Манай засварчин Б нь өөрийн санаачилгаар жолоочийн талын дугуйг аваад наклад муудсан гэдгийг мэдсэн байсан. Б надад хэлэхдээ нөгөө хүүхний машиныг гудамжинд задалсан байна гээд 2 хүн ирчихээд загнаад байна гэсэн. Тэр хүүхэн дээр ирсэн 2 залуугийн нэг нь надад хандаж машин гудамжинд задалдаг та нар хэн бэ гэхээр нь би машины гэмтлийг задалж үзэхгүй өөр яаж үзэх юм гэсэн чинь нөгөө залуу нь яасан том дуугардаг чацаг вэ гэсэн. Би яах ёстой юм гэж хэлээд хүний машин оношлох гээд автомашины компьютер оношилгооны багажаа сунгаад явж байтал тэр залуу миний араас ирэхээр нь би эргээд хартал миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр залуу дахиад цохих гээд дайрахаар нь тэнд байсан манай ажлын залуу Бавуу тэр залуугийн гарнаас барьчихаад цохиулаагүй. Тэгсэн Б засварчин гүйж ирээд намайг өмөөрч тэр залууг баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн “Ланд-200” маркийн машинаас нэг бүдүүн ах бууж ирээд манай ажлын засварчин Бын хоолойг боосон. Манай ажлын ах Д тэр хоёрыг салгах гээд дундуур нь ортол Б.М гэгч нь Д ахын хоёр шуунаас нь базаад уруул руу нь цохьсон гэж сүүлд Д ах надад хэлсэн. Би энэ талаар хараагүй. Тэгээд би дэлгүүртээ ороод багажаа үзэхэд LAUNCH H-431 super scanner-ийн дэлгэц нь хагарчихсан байсан.Тэгээд 4,5 цагдаа ирээд манайх гадаа камертай тул камерийн бичлэгийг үзээд хуулж аваад явсан. О.Ганбат цагдаад тэр оройноо мэдүүлэг өгсөн. Ийм л зүйл болсон. “LAUNCH H-431 super scanner” багаж цагдаад хураалгасан байгаа. Ажиллаж байгаа эсэхийг шалгаагүй. Энэ багажийг 2013 онд “Альфа моторс” ХХК-аас 2500 доллараар худалдаж авсан. Гэрээ нь байгаа. Энэ багажаа Б.Мэр төлүүлмээр байна. Намайг Б.М л цохьсон өөр хүн цохиогүй. Надад тархины доргилт гэмтэл учирсан. Тархины томографийн зургийг 70000 төгрөгөөр авахуулсан. Би LAUNCH H-431 super scanner багажаар өдөрт 70000-150000 төгрөгийн орлого олдог. Энэ багажаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цагдаад хураалгасан. Энэ орлогыг би Б.М-р төлүүлж авмаар байна. Замын байцаагч Бүрэнтөгс нь хувийн машинтайгаа ирчихээд бид нартай маргалдсан. “Ланд-200” маркийн автомашинтай хүмүүстэй мэндлээд сайн явж байна уу ахаа гээд уулзаад байсан. Бадам ах надад хэлэхдээ Бүрэнтөгс нь тэр хоёр гөлөгийг барь гэж бариулсан гэсэн. Би гомдолтой байна. Би тухайн үед сугандаа хавчуулсан байсан багажаа газар унагаагүй. Багажаа нэг алдсан гэхдээ урт оосортой учраас газар унагаагүй. Нэг харсан багажны дэлгэц хагарсан байсан. Багажаа хоёр сугандаа ээлжилж хавчуулаад байсан. Б.М намайг цохих гээд дайраад байсан. Манай ажлын Доржоо хамгаалсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35, 37-39 хуудас/,

Гэрч А.А-н мөрдөн байцаалтанд өгсөн...”2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэнхэр өнгийн “Приус-30” маркийн машин манай засварын эзэн Г.Ад үзүүлээд машиныг ажлын Б янзалсан. Маргааны талаар би мэдэхгүй. Би хашаан дотор өөр хүний машины мотор боож байсан. Нэг харсан бүдүүн эрэгтэй хүн Г.Аийг барьж аваад Г.А-н нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохьсон. Тэгсэн манай ажлынхан тэр хоёрын дундуур ороод салгасан. Г.А-н оношилгооны багаж эвдэрсэн талаар мэдээгүй. Тэр өдөр нь багаж нь эвдэрээгүй Г.А багажаараа машин оношилоод байсан. Тэр бүдүүн залуу Г.А-г цохисноос болоод багаж эвдэрсэн гэж сүүлд нь Г.А надад хэлсэн. Машин засуулж байсан хүний машины боолт алга болсон түүнээс болоод маргалдсан гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Тэр машиныг засаж байсан Б л сайн мэдэж байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

Гэрч Ч.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн...”2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Приус-30” маркийн цэнхэр өнгийн машин явах боломжгүй чирүүлж ирсэн. Тэгсэн Г.А оношилдог багажаараа үзээд багажин дээр гэмтэл гарахгүй байна машины помпыг сугалаад үз гэсэн. Тэгсэн хар өнгийн “Ланд-200” маркийн автомашинтай 2 залуу ирээд яагаад машин задалж байгаа юм хэн задал гэсэн юм гэхээр нь би манай эзэн Г.А задал гэсэн юм гэж хэлсэн. Тэгсэн тэр 2 залуугийн нэг нь Г.Атэй уулзахаар явсан. Машины жолооч нь эмэгтэй хүн байсан. 10-12 насны эрэгтэй хүүхэдтэй хамт явсан. Тэгсэн нөгөө залуу Г.Атэй очиж маргалдаж байгаад Г.А-ийн машин оношилдог багажийг газарт унагасан. Би тэр хоёр дээр очоод чи хүний багаж унагаад эвчихлээ гээд Г.Аийг өмөөрч болиоч гээд тэр залуугийн зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Тэгсэн “Ланд-200” маркийн машинаас бүдүүн залуу бууж ирээд намайг заамдаад, миний өмсөж байсан цамцаар хоолой боогоод дээш нь өргөхөд нөгөө саарал цамцтай залуу миний толгойны ар дагз хэсэг рүү чи намайг цохидог хэн юм гэж хэлээд намайг гараараа нэг удаа цохьсон. Тэгээд манай залуучууд ирээд намайг салгасан. Би граш дотор ороод суусан. Удалгүй 3 цагдаа ирээд Г.А, Д хоёрыг аваад явсан гэдгийг сүүлд мэдсэн. Саарал цамцтай залуу Г.Аийг багажаа барьчихсан явахад нь чи хүний юм янзалж чадахгүй байж машин задаллаа гээд цээж рүү нь түлхсэн чинь Г.Аийн багаж дэлгүүрийн урд талын бетон дээр унасан. Өөр цохиж зодохыг нь хараагүй. Багаж унахыг бол харсан. “Ланд-200” унаж явсан залуу цагдаад дуудлага өгсөн. Г.А-г ямар цагдаа машинд суулгасан гэдгийг хараагүй. Би граш дотор байсан. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Тэнд байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч О.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн...”2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим би грашийн урд талд хүний машин янзалж байхад дэлгүүрийн урд талд манай засварын эзэн Г.Аийг “Приус-30” маркийн машин янзлуулж байсан залуу цохиод авсан. Г.А тухайн үед машин оношилдог багажаа газарт унагачихсан. Тэгсэн “Ланд-200” маркийн автомашинтай залуу цагдаад дуудлага өгсөн. Хулгар чихтэй цагдаа нь Г.Аийг чирээд машиндаа суулгах гээд Г.А суухгүй гээд эсэргүүцсэн чинь Г.А “Приус-30” маркийн машины 5 ширхэг шпилкийг өгөхгүй байна гээд боож унагаад хүчээр аваад явсан. Мөн Бадам ахыг машиндаа суулгаад аваад явсан. Тэр “Приус-30” маркийн машины жолооч Г.Аийг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. Нэг цагдаа нь Г.Аийг боож унагаад машинд хүчээр чирж оруулсан. “Ланд-200” маркийн машины жолооч Г.Аийг цохихийг хараагүй. “Приус-30” маркийн машины жолооч Г.А-г цохиж зодсноос болж багаж нь эвдэрсэн. Г.Аийн биед ил харагдах шарх байсан эсэхийг анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн...”2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Приус-30” маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд манай ажлын Баар машинаа засуулж байсан. Машинаа засуулж байгаа эрэгтэй хүн яах гэж машин задлуулсан юм гэж Г.А-д хэлсэн. Тэгсэн Г.А машиныг задалж үзэж байж оношилно биз дээ гэсэн. Тэгсэн Г.А-тэй ярьж байсан залуу Г.Аийг нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохьсон. Тэгэхээр нь манай ажлын засварчид бүгдээрээ очоод салгах гэсэн чинь “Ланд-200” маркийн машинаас бүдүүн ах гарч ирээд маргалдаад байсан. Тэгсэн нөгөө залуу Г.А-тэй маргалдаж байгаад Г.А-н машины багажыг газар унагаачихсан. Г.А-н машин оношилгооны багаж нь эвдэрсэн гэж сүүлд нь Г.А ярьсан. Бүдүүн залуу цагдаад дуудлага өгсөн. 4 цагдаа ирсэн. 2 цагдаа нь камерын бичлэгийг үзсэн. Бүрэнтөгс цагдаа нь “Ланд-200” маркийн машинтай хүмүүстэй юм ярьж байгаад Г.А, Бадам ах нарыг цагдаа машиндаа суулгаад аваад явсан. “Приус-30” маркийн машинтай ирсэн залуу л Г.Аийг цохьсон. Өөр хүн цохиогүй. Г.А-н хоёр шуу хөхөрсөн талаар би мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,

Гэрч Р.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн...”2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим би граш дотор машин янзлаад зогсож байтал гудамжинд хүмүүс шуугилдахаар нь гараад хартал “Ланд-200” маркийн хар өнгийн машинтай, хоёр залуу нэг хүүхэн ирчихсэн Б гэдэг манай ажлын залуу, бүдүүн залуутай барилцаад авчихсан зогсож байсан. Би тэр хоёрын дундуур ороод салгах гэсэн чинь бүдүүн залуу баруун гараараа миний ам руу нэг удаа цохьсон. Миний амнаас цус гараад доод уруул язарсан байсан. Тэр залуутай хамт явсан нөгөө залуу нь ирээд миний баруун гарын шуунаас зүүн гараараа татаад миний баруун шанааны хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би тэр залууд хандаж та нар залуу хүмүүс яагаад намайг цохидог юм гэж хэлсэн. Тухайн үед манай ажлын хүмүүс бүгд харж байсан. Г.Аийг Б.М болон хамт явсан хүмүүс цохиж зодсон талаар хараагүй. Г.Аийн багажыг дэлгэц нь хагарсан гэдгийг сүүлд камерийн бичлэгээс харахад Г.Аийг Б.М гэх залуу цохиод Г.А багажаа тэвэрч явснаа газарт унагаад дэлгэц нь хагарсан байсан. Г.Аийн хоёр шууг хэсгийн байцаагч О.Ганбат гэх цагдаа камер үзэх гэж чирээд, машинд суулгах гэж чирээд байсан. Тэгэхэд л хөхөрсөн байх гэж бодож байна. Г.Аийн биед ил харагдах шарх байсан эсэхийг сайн санахгүй байна. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн...”2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад би граш дотор амортозиторын пүрш солих гэж байсан. Тэгсэн гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гараад хартал манай засварын Г.А нэг ахтай маргалдаад зогсож байсан. Бие биенээ зодож цохисон гэдгийг бол хараагүй. Г.Атэй маргалдаж байсан залуу Г.Аийг цохих гээд дайрахад нь манай ажлын засварчид урдуур нь ороод салгасан. Тэгсэн хар өнгийн “Ланд-200” маркийн хар цамцтай ах бууж ирээд Б ахыг өмсөж явсан цамцаар нь боогоод байсан. Тэгсэн манай ажлынхан салгасан. Тэгээд л 4 цагдаа ирсэн. Цагдаа нар бичлэг үзэж байгаад гарч ирээд О.Ганбат цагдаа Г.Аийг машины боолтыг гаргаж өг гэхэд Г.А надад байхгүй гэсэн. Тэгээд тэр хоёр боолтны талаар маргалдаад байсан. Тэгсэн машины боолтыг машин дотроос машины эзэн гэх эмэгтэй гаргаад ирсэн. Г.А Бадам ах нарыг цагдаа аваад явсан. Г.А-г Б.М зодсон гэдгийг хараагүй. Барилцаж аваад л байсан. Г.Аийн багажыг хэн эвдэлсэн талаар хараагүй. Г.Аийн биед ил харагдах шарх харагдаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

Гэрч П.З-н мөрдөн байцаалтанд өгсөн...”Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу хувийн ажлаар явж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу ордог постноос 50 метрийн зайд машин эвдэрсэн. Тэгээд хадам аавын найз моторын тос авч ирээд машинаа засварын газар авч ирсэн. Тэгсэн засварын залуу компьютерын оношилгоо хийгээд ямар нэг алдаа гарсангүй помпыг нь задлаад үзнэ гэж хэлсэн. Тэгээд 2 залуу дуудаад машины хамар сөхөөд машины эд ангиудыг аваад байсан. Тослыг гоожуулж байгаад помпыг зүгээр байна гэсэн. Тэгээд Б.М машин задалсан хүмүүсээс яагаад задалсан гэж асуухад тэр залуу машины эвдэрлийг задалж үздэг юм байгаа биз дээ гэсэн. Тэгээд маргаан үүсэх шалтгаан болсон. Тэгээд Б.М, Г.А гэх залуутай хэл амаар маргалдаад байсан. Зодож цохьсон талаар хараагүй. Тэгсэн манай машиныг засаж байсан залуу Б.Мөнх-Эрдэнийг баруун шанаа хэсэгт төмөртэй гараараа цохьсон. Тэнд байсан хүмүүс салгасан. Б.М Г.Аийг зодож цохьсон зүйл байхгүй. Миний машиныг задлаад оношийг нь олохгүй байснаас болоод маргалдсан. Цагдаа нар ирээд машиныг нь оношилж чадаагүй юм бол буцаагаад боогоод өг гэсэн чинь засварын хүмүүс хөдлөхгүй эсэргүүцээд байсан. Тэгсэн цагдаа нар уурлаад 20-30 минут болсон. Тэгээд цагдаа нар Г.А-г машинд хүчээр суулгаад аваад явсан. Б.Мөнх-Эрдэнийг засварын хүмүүсийг зохиж зодсныг хараагүй. Намайг машинаа оношлуулахад Г.Аийн багаж баруун дээд хэсэгт нь цуурсан байдалтай байсан. Багаж нь зүгээр ажиллаж байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 хуудас/,

Гэрч О.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн...”2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэгчээр томилгоотой байсан. Тэгсэн орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг “Приус” засварын газарт хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагаар цагдаагийн ахлагч Б.Цолмонбаатар олон нийтийн цагдаа Н.Чимэдцэрэн нарын хамт очсон. Очиход тухайн үеийн замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч ажилтай хошууч Бүрэнтөгс ганцаараа ирчихсэн байсан. Б.М гэх хүнээс юу болсон талаар асуухад машин мэдэхгүй байж задалчихаад янзлаад өг гэхээр хэрүүл хийгээд зодох гээд байна гэж хэлсэн. “Приус” засварын эзэн Г.Атэй уулзахад наад хүмүүс чинь намайг бацаан гэж хэлсэн. Би цагдаагийн машинд Г.Аийн засварын ах болох хутга бариад дайрсан гэх хүнийг суулгасан. Засуулж байсан “Приус-30” маркийн машины 4 дугуйны боолт олдохгүй байхаар нь Г.Ад хандаж машины боолтыг нь олоод өгчих гэсэн чинь чадахгүй өөрсдөө ол гээд тэр хүмүүстэй хэрэлдээд байсан. Г.Аийг цагдаагийн газар руу авч явна гэсэн шаардлага тавьсан боловч явахгүй гээд байсан. Ойролцоогоор 5-10 минут болсон тэгээд явахгүй байхаар нь цагдаагийн ахлагч Б.Цолмонбаатартай хамт Г.Аийг хоёр талаас нь сугадаад авч явах гэхэд засварын залуучууд Г.Аийг явуулахгүй гээд эсэргүүцээд байсан. Тэгээд Г.А өөрөө машинд суусан. Цагдаагийн газар очоод зөрчлийн материал бүрдүүлээд тухайн хүмүүсээс мэдүүлэг авсан. Г.Аийн хоёр суганаас би гараараа барьсан. Тухайн үед ажилчид болон ээж, эхнэр нь явуулахгүй гээд суганаас нь татаад байсан. Б.Цолмонбаатар цагдаа ажилчдыг нь боль гэж шаардлага тавиад Г.Аийг цагдаагийн машинд суулгасан. Би ажил үүргээ гүйцэтгэсэн. Г.А цагдаагийн тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 422 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 257 тоот дүгнэлт /хх-ийн 90 хуудас/,

Шүүгдэгч Б.М-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-140/, эрүүгийн хариуцалага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-141/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-1/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1хх-192-194/,

Эд зүйлийн үнэлгээ, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /1хх-195-197/,

Банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /6хх-174-243/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /4хх-245-250/,

Ч.О-н “ягаан өнгийн дэвтэр”-ийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /5хх-10/,

Д.Б-н “хавтасгүй, дөрвөлжин шугамтай дэвтэр”-ийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /5хх-11/,

Хохирогч П.А-н С.Э-д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл /3хх-31-32/,

Хохирогч П.А-н: “Надад учирсан хохирлыг С.Э барагдуулсан тул уг хохирлыг С.Энхтуяа нэхэмжилнэ..” гэсэн хүсэлт /4хх-70-71/,

Хохирогч Ч.О, яллагдагч Б.Г нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /7хх-ийн 20-21/,

Хохирогч П.У, яллагдагч Б.Г нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /7хх-ийн 22-23/,

Шүүгдэгч Б.Г-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 50 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааний хуулбар /1-р хх-ийн 83, 86 хуудас/

Шүүгдэгч Б.Г-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 81 хуудас/ зэрэг болно.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 104 дугаартай тогтоолоор “шүүгдэгч Б.Г-н нэр бүхий 12 хохирогчид зээлийн хүүнд тооцож өгсөн гэх мөнгийг нарийвчлан шалгаж, хохирогч нараас авсан мөнгөний үлдэгдлийг түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, хүү тооцохгүйгээр хохирлын хэмжээг тогтоох, ингэхдээ банкны харилцах данс болон бэлнээр мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар шүүгдэгч Б.Г, нэр бүхий хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан шалгаж, хэрэгт хамааралтай бөгөөд үнэн зөв болох нь тогтоогдсон банкны шилжүүлэг болон бэлнээр өгч авсан мөнгөний тооцоог үндэслэн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж хохирлын хэмжээг тогтоох”, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа Б.Ганбаяртай бичгээр гэрээ байгуулахгүйгээр өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, ашиг олсон этгээдийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татах” гэсэн үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Г-г 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2012 оны 10 дугаар сарын хооронд хохирогч Д.Б-с 74240000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хохирогч ******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт 69240000 төгрөгийн хохирол учирсан талаар мэдүүлж байх тул хохирогч Д.Б-д 69240000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжтой байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 104 дугаартай тогтоолд заагдсан дээрх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж,  эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Б.Г-г удаа дараа буюу 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2012 оны 10 дугаар сарын хооронд хохирогч *******гаас 69240000 төгрөгийг, 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2012 оны 03 дугаар сарын хооронд Ч.О-с 38600000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч П.У-с 20850000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг  нотолж чадаагүй,             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал, /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г-н гэмт үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д 20805000 төгрөгийн, хохирогч Ч.О 38600000 төгрөгийн, хохирогч П.У 20850000 төгрөгийн хохирол учирсан болохыг эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж шүүх үзлээ.

Иймд Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Г-т ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “шүүгдэгч Б.Г-г удаа дараа буюу 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2012 оны 10 дугаар сарын хооронд хохирогч Д.Б-с 69240000 төгрөгийг, 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2012 оны 03 дугаар сарын хооронд Ч.О-с 38600000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч П.У-с 20850000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан бөгөөд хохирогч Д.Б, Ч.О, П.У нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Д.Б-г 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, Ч.О-г 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр, П.У-г 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус тус иргэний хариуцагчаар тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г нь 2012 оны 07 дугаар сараас эхлэн хохирогч Д.Б-с 6660000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч П.Б-с 47650000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын орчимд иргэн Ч.Г-с 9500000 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сард иргэн Б.Г-с 18000000 төгрөгийг, 2012 оны 08 дугаар сард хохирогч С.Э-с 51341500 төгрөгийг, 2012 оны 08, 10 дугаар саруудад хохирогч П.А-с 30000000 төгрөгийг, 2012 оны 08, 11 дүгээр саруудад хохирогч А.Г-с 24300000 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ю.А-с 15000000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч Ж.Д-с 2000000 төгрөгийг буюу нийт 204451500 төгрөгийг бусдаас хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Бүзмаа /1хх-21-22, 3хх-28, 161, 4хх-158/, хохирогч П.Б /1хх-24-25, 3хх-114, 157/, хохирогч Ч.Г /1хх-27-28, 159/, хохирогч Б.Г/1хх-35-36, 3хх-111/, хохирогч С.Э /1хх-37-42, 123, 3хх-27, 113, 165, 4хх-159, 5хх-24, 7хх-24-27/, хохирогч П.А /1хх-44-45, 4хх-155/, хохирогч А.Г /1хх-46-48, 124, 3хх-110, 169, 4хх-154/, хохирогч Ю.Ариунсанаа /1хх-158-159, 3хх-116, 153/, хохирогч Ж.Д /1хх-160-161, 3хх-112, 167, 4хх-156, 5хх-180, 7хх-30-32/, гэрч Л.А /1хх-53, 4хх-241/, гэрч Ч.О /1хх-7, 5хх-25/, гэрч Б.Э /5хх-29/, гэрч Б.М /5хх-222/ нарын мэдүүлгүүд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.А, Ж.Д, П.Б нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Г нь хэрэг хариуцах чадвартай болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц гэм судлалын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ¹15/2013 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г-д гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний эрх зүйн байдал дордож байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Г-д хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Г нь 2012 оны 07 дугаар сараас эхлэн хохирогч Д.Б-с 6660000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч П.Б-с 47650000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын орчимд иргэн Ч.Г-с 9500000 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сард иргэн Б.Гантуяагаас 18000000 төгрөгийг, 2012 оны 08 дугаар сард хохирогч С.Энхтуяагаас 51341500 төгрөгийг, 2012 оны 08, 10 дугаар саруудад хохирогч П.А-с 30000000 төгрөгийг, 2012 оны 08, 11 дугаар саруудад хохирогч А.Г-с 24300000 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ю.А-с 15000000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч Ж.Д-с 2000000 төгрөгийг тус тус хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хохирогч А.Г нь мөрдөн байцаалтанд “Б.Г-с хүү гэж 2000000 төгрөг авсан” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Должинсүрэн нь шүүгдэгч Б.Г-с 200000 төгрөг авсан, үүнээс Б.Г-н авсан куртканы үнэ 120000 төгрөгийг суутгаж авсан, үлдэгдэл 80000 төгрөгийг 2000000 төгрөгийн хохирлоос хасч тооцоход татгалзахгүй” гэж мэдүүлсэн тул хохирогч А.Г-н 24300000 төгрөгийн хохирлоос хүү болох 2000000 төгрөгийг, хохирогч Ж.Д-н 2000000 төгрөгийн хохирлоос 80000 төгрөгийг тус тус хасч тооцож,

Хохирогч Ю.А-н өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-с хохирол 15000000 төгрөг, хүү 7500000 төгрөг, нийт 22500000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн боловч хохирогч Ю.А нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбаяраас 15000000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн тул хүү болох 7500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Г-с хохирогч П.Б-д 9000000 төгрөг, хохирогч Б.Б-д 5840000 төгрөг, хохирогч А.Г 22300000 төгрөг, хохирогч  С.Э-д 73520350 төгрөг, хохирогч Ю.А-д 15000.000 төгрөг, хохирогч Ж.Д-д 1920000 төгрөгийг тус тус гаргуулж,

Шүүгдэгч Б.Гнь 138 хоног цагдан хоригдсон, хохирогч Ч.Г-д 9500000 төгрөг төлсөн, хохирогч Б.Г нь 18000000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн, хохиргч, иргэний хариуцагч Б.Б, П.У, Ч.О нар нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг  дурьдаж тус тус шийдвэрлэлээ.

Хохирогч С.Эн нь шүүгдэгч Б.Г-н Б гэх хүнээс зээлсэн 3000000 төгрөгийг би Бумцэндэд төлсөн тул энэ мөнгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн бөгөөд  шүүгдэгч Б.Г нь энэ мөнгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч С.Э нь хохирогч П.А-д учирсан хохирол болох 30000000 төгрөгийг, хохирогч А.Г учирсан хохирлоос 5000000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирогч П.А-н мөрдөн байцаалтанд “Надад учирсан нийт хохирол 30000000 төгрөг. Би Э-д өгсөн мөнгөө бүгдийг нь С.Э-с буцааж авсан. Миний хувьд С.Э-с авах авлага байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулсан. Харин Энхтуяагийн мөнгө өгсөн Б.Гр гэх хүнээс уг мөнгийг гаргуулан авч С.Э-д өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч А.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч С.Э-д өөрт нь учирсан хохирол болох 35520350 төгрөг дээр нэмж хохирогч П.А-н 30000000 төгрөг, хохирогч А.Ганзоригийн 5000000 төгрөг, Б-д төлсөн 3000000 төгрөг, нийт 73520350 төгрөгийг  шүүгдэгч Б.Г-с гаргуулж, хохирогч С.Энхтуяад олгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.О-н ягаан өнгийн хавтастай хавтас нь шар өнгийн дотортой 1-49 хүртэл тоогоор дугаарласан тэмдэглэлийн дэвтэр, *******гийн хавтасгүй нүүр болгонд хар өнгийн балаар 1-121 хүртэл дугаарласан дөрвөлжин шугамтай дэвтрүүдийг Ч.О, Д.Б нарт буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г-н эзэмшлийн “Alcatel” маркийн гар утас 1 ширхэг, иж бүрэн ханын стенкийг битүүмжилсэн 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* овогт Б.Г-д Өвөрхангай аймгийн прокуророос *******гаас 69240000 төгрөг, П.У-с 20850000 төгрөг, Ч.О-с 38600000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч******* овогт Б.Г-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Ганбаярт Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.Г нь 138 хоног цагдан хоригдсон, хохирогч Ч.Г-д 9500000 төгрөг төлсөн, хохирогч Б.Гантуяа нь 18000000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  шүүгдэгч Б.Г-с 127580350 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Б-д 9000000 төгрөг, хохирогч Д.Б-д 5840000 төгрөг, хохирогч А.Г-д 22300000 төгрөг, хохирогч С.Э-д 73520350 төгрөг, хохирогч Ю.А-д 15000000 төгрөг, хохирогч Ж.Д-д 1920000 төгрөгийг тус тус  олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ю.А-н нэхэмжлэлээс 7500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний хариуцагч Д.Б, П.У,  Ч.О нар нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Б-г, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хохирогч Ч.О-г, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч П.У-г тус тус иргэний хариуцагчаар тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.О-н ягаан өнгийн хавтастай хавтас нь шар өнгийн дотортой 1-49 хүртэл тоогоор дугаарласан тэмдэглэлийн дэвтэр, Д.Б-н хавтасгүй нүүр болгонд хар өнгийн балаар 1-121 хүртэл дугаарласан дөрвөлжин шугамтай дэвтэрүүдийг Ч.О, Д.Б нарт буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г-н эзэмшлийн “Alkatel” маркийн гар утас 1 ширхэг, иж бүрэн ханын стенкийг битүүмжилсэн  2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэвээр үргэлжлүүлсүгэй.