Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 01215

 

 

 

 

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 142/ШШ2016/01215

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж 

              Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 15/21 дугаар байрны 304 тоотод оршин суух, “Мадимос групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Орхон аймаг,Баян-Өндөр сум, Говил баг, өөрийн байранд байрлах “Эрд маш” ХХК-д холбогдох

“30,869,200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016-05-17-ны өдөр хүлээн авч, 2016-05-24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дага Б.Номин нар оролцов.      

                                              ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч“Мадимос”групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: “Мадимос групп” компани нь Зам тээврийн яамнаас зохион байгуулсан Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт баригдах 25 км хатуу хучилттай автозамын гүйцэтгэгчээр шалгарч хийж гүйцэтгэсэн ба 2013 оны 09 сард уг ажпын урьдчилгаа төлбөрийг МУ-ын Хөгжлийн банкнаас гаргуулахад барьцаа хөрөнгө зайлшгүй шаардагдсан ба Мадимос групп компанийн нэр дээрх хөрөнгө тухайн үед хүрэлцэхгүй байсны улмаас Эрдмаш ХХК-ийн захирал С.Мижиддорж гэх хүнтэй уулзахад тэрбээр өөрийн компанийн нэр дээр бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт орших, үйлдвэр үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгөөр урьдчилгаа төлбөрийн баталгааг чинь гаргаж өгье, ингэсний хариуд 50.000.000 төгрөгийг Мадимос групп компани төлөхөөр тохиролцсон байна. Үүнийхээ ч дагуу “Урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулах тухай гэрээ”-г байгуулсан байдаг. Энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд талууд төлбөр тооцооны тухай тохиролцсон хэсэгт төлбөрийг 2 хувааж төлөх ба эхний төлбөрийг Хөгжлийн банкнаас урьдчилгаа төлбөр шилжсэний дараа 3 хоногийн дотор, үлдэгдэлийг гэрээний хугацаа дуусгавар болох үед тус тус төлөх байдлаар зохицуулсан байна.

Ингээд урьдчилгаа төлбөрөө авахаар банкинд хандахад барьцаа хөрөнгийнхөө талаар ШШГЕГ-аас лавлагаа авчир гэснийх нь дагуу лавлагаа авахад дээрх барилга нь Орхон аймгийн ШШГА-нд 30.869.200 төгрөгийн төлбөртэй, захиран зарцуулах эрхэнд нь хязгаарлалт хийгдсэн болох нь нотлогдсон. Гэрээг байгуулах үед С.Мижиддорж нь энэ талаараа огт хэлээгүй бөгөөд хэрэв хэлсэн бол Мадимос групп ХХК нь өөр арга хөөцөлдөх байсан дамжиггүй билээ.

Урьдчилгаа төлбөрөө Хөгжлийн банкнаас авахаас өөр аргагүй, цаг хугацааны хувьд ч маш их шахагдсан, өөр хөрөнгө хайж явах аргагүй нөхцөл байдалд байсан тул дээрх төлбөрийг С.Мижиддоржийн өмнөөс төлөхөөс өөр аргагүй болж, төлсөн билээ.

Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг урьд өмнө нь С.Мижиддорж арилжааны бүх банкуудад барьцаалж зээл авах гэж оролдсон, өөрөө зээлийн түүх нь боломжгүй этгээд байсан бөгөөд бидний зээлийг судалж байсан ХААН банкны эдийн засагч нь уг хөрөнгийн эзэн этгээд болон хөрөнгийн талаар бүхнийг мэдэж байсан тул Мадимос групп компанийн урьдчилгаа төлбөрийг олгохоос эелдэгээр татгалзсан хариуг “Барьцаа хөрөнгийн үнэлгээ доогуур” гэсэн шалтгаанаар өгсөн болно.

Нэгэнт ийм нөхцөл байдал бий болсон тул С.Мижиддоржоос түүний өмнөөс гүйцэтгэсэн төлбөрийг буцаан авах гэсэн боловч өгөхгүй, элдэв арга хэрэглэсээр байсан тул Цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасныг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Эрдмаш ХХК-ийн захирал С.Мижиддорж нь энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох дүнг өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2015 оны 06 сарын 30-ны өдөр өгсөн албан бичгээрээ 30 хоногийн дотор төлөхөөр баталгаа гаргасан ба төлбөрөө төлөхгүй өдийг хүрч байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, буцаан шаардаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Эрдмаш ХХК-аас 30.869.200 /гучин сая найман зуун жаран есөн сая хоёр зуун/ төгрөгийг гаргуулах гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Модимос групп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах тухай гэрээ, Эрдмаш ХХК-ийн 2015-06-30-ны өдрийн 18/15 дугаартай албан тоот, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1328 дугаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5/778 дугаар хариу мэдэгдэх хуудас зэргийг шинжлэн судлав.

a

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ”Эрдмаш” ХХК-наас 30,869,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мадимос”групп ХХК-нд олгосугай.  

2. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 312.300 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,хариуцагчаас 312.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.  Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч гуравдагч этгээд, тэдний хууль ёсны төлөөлөгч  буюу өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон  аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

4. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ             Б.БЯМБАСҮРЭН