Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 01202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Бямбасүрэн даргалж

Нэхэмжлэгч Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг 14 дүгээр гудамжны 59 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФЖ84090100/, Чонос овгийн Жаргалсайхны Батжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг, 2 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФМ85122813/, Мандал овгийн Лхагвасүрэнгийн Эрдэнэбилэгт холбогдох “Гэрлэлт цуцлуулах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Батжаргал, хариуцагч Л.Эрдэнэбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Эрдэнэбилэгтэй 2005 онд найзаар нь дамжуулан танилцаад 2006 онд гэр бүл болж 2009 онд охинтой болж гэрлэлтээ батлуулж амьдрах хугацаандаа таарч тохирохгүй байнга ар, гэрийнхэн нь амьдралд оролцоод ойр ойрхон салж нийлдэг амьдралтай явсаар, 2014 оны 07 дугаар сард салж одоогоор 2 талд хүнтэй сууж амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжиндаа авч, охиндоо тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Ж.Батжаргалын нэхэмжлэлтэй Л.Эрдэнэбилэгт холбогдох иргэний хэрэгт охин Б.Од-Эрдэнийг эцэг Л.Эрдэнэбилэг нь өөрийн асрамжиндаа авахаар шүүхэд өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байгаа. Нэхэмжлэгч Ж.Батжаргал миний зүгээс нэмэлт тайлбар гаргахад охин Б.Од-Эрдэнэ нь 2009 оны 04 дүгээр сарын 11-нд төрсөн охиныг минь төрсөн цагаас нь эхлэн Л.Эрдэнэбилэгийн ар гэрийнхэн нь болох аав, ээж нь миний хүү Эрдэнэбилэгийн хүүхэд биш хэмээн надтай болон охинд минь их таагүй ханддаг байсан. Эрдэнэбилэг бид хоёр охины минь хамт тодорхой хугацаанд тусдаа гараагүй байсан тул миний ар гэр болон Эрдэнэбилэгийн гэр хооронд түр түр хугацаанд амьдарч байсан. Эрдэнэбилэгийн эгч болох Урантогос нь 2010 оны 01 дүгээр сард охинийг минь 8 сартай байхад оройн 9 цагт охин бид 2-ыг дүүгээс минь сал гээд цүнхтэй хувцастай минь хөөж байсан. Тэр үед хүүхдээ би аваад явах үед Эрдэнэбилэг аав ээж болон эгч дүү нарын хамт гэртээ үлдсэн. Бид хоёрыг салж нийлж амьдарч байх явцад ар гэрийнхэн нь амьдралд байнга оролцож байнга хэрүүл үүсгэж салахад хүргэдэг байсан. Эрдэнэбилэгийн ар гэрийнхэн нь миний охинд их таагүй ханддаг байсан салж нийлэх үед би нэг л удаа охиноо Эрдэнэбилэгт орхин явж үзсэн удаагүй 7 хоноод очоод авахад миний охин хиртэй хувцастай их царай алдсан байдалтай байсан. Эрдэнэбилэг нь хувь хүнийхээ хувьд их архи уудаг, ааш зангийн хувьд их тогтворгүй, охиндоо анхаарал халамж тавьж байгаагүй, одоогоор Эрдэнэбилэг нь нэг бүсгүйтэй цуг байгаа, тэр хүн нь 3-4 дүгээр ангийн хүүтэй гэсэн. Миний зүгээс Эрдэнэбилэг нь хүүхэдтэй хүнтэй амьдарч байгаа, учир нь эх хүний зүгээс миний охинтой ойролцоо насны эрэгтэй хүүхэдтэй охиноо нэг дор амьдруулж чадахгүй. Би 2016 оны 04 дүгээр сарын 25-нд хүүтэй болсон. Эрдэнэбилэг намайг нялх хүүхэд харж байгаа тодорхой эрхэлсэн ажилгүй тул охиноо асран халамжилж чадахгүй гэх тайлбар өгсөн байсан. Би охиноо асран асран халамжлах боломжтой, би өөрийн гэсэн орлого болох 5 сая төгрөгийг хүүтэй зээл гаргадаг, хүүнийнх нь мөнгөөр өөрийн бодит орлого хийдэг. Миний нөхөр болох Д.Нямдаваа нь Жүр үр ХХК-д ажилладаг. Иймд Л.Эрдэнэбилэгийн ар гэрийнхэн болон Л.Эрдэнэбилэг охинд маань таагүй хандаж эцэг Л.Эрдэнэбилэг нь охиноо сүүлд хамраас нь цус гартал зодсон байсны улмаас би охиноо аваад тэр хүний гэрээс нь явж гэр бүл салсан. Иймд тэр хүнд охиноо өгөх хүсэлгүй байна гэжээ.

            Хариуцагч Л.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Эрдэнэбилэг миний бие 2005 онд Ж.Батжаргалтай танилцаж, 2009 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.Од-Эрдэнэ маань төрсөн. Охиныгоо цэцэрлэгт явдаг байхад нь би хүргэж өгч, авдаг байсан. 2012 оноос өмнө бид хоёр хадам аавынд мөн манай аав ээж хоёр дээр ирэн очин амьдараг байсан. Ж.Батжаргал нь 2009 онд охиноо нэг сар гарантай байхад нь орхиод 1 хоног гадуур яваад ирсэн. Мөн 3 настай байхад нь долоо хоногоор надад орхиод явж байгаад ирсэн. Охиндоо анхаарал халамж тавьдаггүй юм. Бид хоёр 6 сар гаруй хугацаанд тус тусдаа амьдарсан юм. Энэ хугацаандаа Ж.Батжаргал нь нэг залуутай болж, тэр залуутайгаа Согоот багийн 6 дугаар хороололын  05 дугаар байранд байр хөлсөлж суудаг байсан, миний охин, аав нь ч хамт байдаг байсан. Ингээд охин маань намайг санаад бие нь өвдсөн. Би охиноо өрөвдсөн тул Ж.Батжаргалыг уучилж хүлээж авсан. Тэр ялихгүй зүйлээр шалтаглаж гэрээсээ явдаг нэг өдөр яваад л өгсөн. Тэрээр өөр залуутай уулзаж учирдаг болсон. Ингээд бид салах болсон. Түүний энэ байдлыг хэлэхээр уурлаж, өөрийгөө хорлохыг оролдож хутга барьж, гар хөлөө сийчдэг, нэг удаа өөрийгөө хутгалж байсан. Ж.Батжаргал нь 2014 оны 06 дугаар сард гэрээсээ явсан. Явахдаа охиныг маань аваад явсан. Намайг охинтой маань уулзуулдаггүй, утсаар ч яриулдаггүй юм. Би охинтойгоо 2015 онд 1 удаа гудамжинд таарч уулзсан. Бусдаар охинтойгоо уулзах гэхээр уулзуулдаггүй юм. Ж.Батжаргал нь одоо хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн гэсэн. Харин би саяхан нэг бүсгүйтэй танилцсан, түүнтэйгээ хамт байгаа. Миний зүгээс Ж.Батжаргалаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө. Л.Эрдэнэбилэг Ж.Батжаргал бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Харин охин Б.Од-Эрдэнийгээ Ж.Батжаргалын асрамжид үлдээх хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ж.Батжаргал нь аавындаа амьдарч байгаа, саяхан төрсөн нялх хүүхэдтэй, гэртээ хүүхдээ асраад сууж байгаа. Хоёр бага насны хүүхдийг харахад хүндрэлтэй. Тэрээр зан суртахууны хувьд хүүхэд сайн үлгэр дууриалал үзүүлж чадахгүй, хүүхээ сайн харж ханддаггүй, анхаарал сул тавьдаг байсан, мөн тогтвор сууршилтай ажил төрөл эрхэлдэггүй байсан зэргээс дүгнэхэд охиноо түүнд үлдээмээргүй байна. Иймд Л.Эрдэнэбилэг би охиноо өөрийнхөө асрамжинд авч үлдэх хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Батжаргал, Л.Эрдэнэбилэг нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.Од-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, ам бүлийн тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.        

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Батжаргал нь хариуцагч Л.Эрдэнэбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Ж.Батжаргал,Л.Эрдэнэбилэг нар нь 2005 онд танилцан 2006 онд гэр бүл болж 2008-03-20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байх бөгөөд хамтран амьдрах хугацаанд 2009-04-11-ний өдөр охин Б.Од-Эрдэнэ төрсөн болох нь гэрлэлтийн болон хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар батлагдаж байна.

            Гэрлэгчид нь гэр бүл болж амьдарсан цагаасаа эхлэн хоорондоо таарамж муутай, бие биенээ ойлгож хүндэлдэггүй, хариуцагчийн эцэг, эх, ар гэрийнхэн нь тэдний амьдралд хөндлөнгөөс оролцдог байсаны улмаас үе үе  салж нийлэх байдлаар амьдарсаар ирсэн байна.

            Улмаар 2014 оны 07 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болж, салж тус тусдаа  өөр хүнтэй сууж,гэр бүлийн амьдралаар амьдрах болжээ.

             Дээрх нөхцөл байдлуудын улмаас гэрлэгчид нь цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь хүлээн зөвшөөрч байна. Харин хариуцагч нь хүүхдийг өөрийн асрамжинд авна, нэхэмжлэгч нь амьдрал ахуй, зан төлөвийн хувьд хүүхдийг асарч хүмүүжүүлэх боломж байхгүй гэж маргалдаж байна.

            Хариуцагч нь нэхэмжлэгчийн хувийн зан байдлыг тогтоолгохоор түүний эмнэлэгт өөрийгөө хутгалан хүргэгдэж байсан болон бусадтай маргалдаж зодолдон Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан талаарх баримтыг шүүхэд хүсэлт гаргасаны үндсэн гаргуулан авч, хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан байна. Дээрх байдлын талаар нэхэмжлэгч маргахгүй байгаа бөгөөд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч цаашид ийм байдал гаргахгүй, хүүхдэдээ анхаарал халамж тавьж асран хүмүүжүүлж чадна гэж тайлбарлаж байна. Мөн нэхэмжлэгчийн  хүсэлтээр Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын мэргэжилтэнг оролцуулан охин Б.Од-Эрдэнээс саналыг авахад ээжтэйгээ байх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн байна. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугласан баримтаар эцэг, эхийн хэн алин нь тусдаа амьдралтай, хүүхдээ өсгөн тэжээн тэтгэх,ажил хөдөлмөр эрхлэх чадвартай,бүрэн боломжтой болох нь тогтоогдсон. Ж.Батжаргал нь хувь хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлдэг болох нь /хх47-51/, Л.Эрдэнэбилэг нь РСЦ ХХК-ийн барилга засварын цехэд засал чимэглэлийн 2 дугаар хэсэгт Плотникаар ажилладаг тухай тодорхойлолт/хх71-73/зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Эдгээр баримтуудаар зохигчдын хэн алин нь тодорхой цалин, орлоготой  ажил эрхэлж байгаа хүүхдүүдээ тэжээн тэтгэх боломжтой гэж дүгнэх үндэс байх боловч хүүхдүүдийн насны байдал,гэр бүлийн орчны нөлөөлөх байдал,зохигчдын хувийн байдал зэргийг харгалзан хүүхдүүдийг эхийн асрамжинд байлгах нь тэдний ашиг сонирхолд нийцнэ гэж үзэв.

Иймд гэрлэлтийг цуцалж,охин Б.Од-Эрдэнийг эхийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг гаргуулах, гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115,2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Монгол Улсын  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан          Ж.Батжаргал, Л.Эрдэнэбилэг нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  2009-04-11-ний өдөр төрсөн охин Б.Од-Эрдэнийг эх Ж.Батжаргалынх нь асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Л.Эрдэнэбилэгээр нь сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар  Ж.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Эрдэнэбилэгээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Батжаргалд олгосугай.

5.Шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа шийдвэрийн хувийг  Улсын бүртгэлийн газарт явуулахыг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.         

8. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН