Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 01175

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2016/01175

Орхон аймаг

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж

            Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах, /регистрийн дугаар 2668041/ “Хүрэнбулаг” ХХК-ны нэхэмжлэлтэй

 Хариуцагч:  Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багт байрлах, /регистрийн дугаар 2031027/, “Их Ирээдүйн Наран” ХХК-нд холбогдох “101.9 метр квадрат талбайг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Гомбо, Ч.Оюун, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хүрэнбулаг” ХК-ийг  анх иргэн Р.Мягмардорж миний бие 1999 онд 100 хувийн хувьцаагаар худалдан авч “Хүрэнбулаг” ХХК болгон үүсгэн байгуулж 100 хувийн хөрөнгө оруулалтаар ХК байх үед үйлчилгээний төвийн барилгыг худалдан авсан.

Гэтэл тухайн үед тус компанийг захирч байсан хүмүүс хувьцаат компанийн хөрөнгөнөөс зарим хэсгийг нь дур мэдэн худалдсан байдаг. “Хүрэнбулаг” ХХК-ийн өмч болох үйлчилгээний төвийн барилгын зарим хэсэг тус компанийн өмчлөлд байгаа.

Үүнд бусдад худалдаж, шилжүүлж болохгүй байнгын үйл ажиллагаатай обеъктууд байдаг. Үүний нэг болох үйлчилгээний төвийн барааны заалны агааржуулалтыг бүрэн ажиллуулж байдаг венткамерийн өрөө болох 101,9 метр квадрат бүхийг объектийг “Их Ирээдүй наран” ХХК нь өөрийн өмч мэтээр өөр бусдад худалдаж агааржуулалтын тоног төхөөрөмжийг эвдлэн сүйтгэж барааны заалны 1224 метр квадрат талбайн агаарыг сэлгэх боломжгүй болгон үйлчлүүлэгчид, лангуу түрээслэгч нарыг эрүүл мэндээр хохироож байна.

“Их Ирээдүй наран” ХХК-д худалдсан хамгийн сүүлийн баримтаар 1998 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар 1450 метр квадрат талбайг худалдаж авсан гэдэг баримт байдаг боловч энэ талбайд манай эзэмшлийн 101,9 метр квадрат талбай ороогүй юм. Бид тухайн үед МХА-нд хүртэл албан тоот өгч байсан. Иймд манай компанийн хөрөнгө болох, “Их Ирээдүйн наран”  ХХК-ийн бусдад худалдсан 101,9 метр квадрат талбайг чөлөөлүүлж хэвийн үйл ажиллагааг хангаж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Өмнө нь Хүрэнбулаг ХХК нь 2015 оны  10 дугаар сарын 29-нд А/49 тоотоор манайд хаяглаж ирүүлсэн мэдэгдлийн хариуг 2015 оны 10 дугаар сарын 30-нд А/29 тоотоор “Их Ирээдүй наран” ХХК-д хүргүүлсэн. “Их Ирээдүй наран” ХХК-д 1998 онд 90 сая төгрөгөөр нийт 1660 метр квадрат талбай бүхий объектыг худалдахаар Хүрэнбулаг ХХК-ийн ТУЗ, захирлуудын зөвлөгөөнөөр гаргасан шийдвэрийг хуулийн дагуу хүчин төгөлдөр болохыг нотолж, анхлан Орхон аймгийн Шүүхэд өгсөн Хүрэнбулаг ХХК-ийн 1999 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот нэхэмжлэлийн дагуу шат шатны шүүх хурлуудаар дамжин улсын хяналтын шатны шүүх хуралдаар эцэслэн шийдэгдсэн байдаг. Цахилгааны шит /12 метр квадрат/, дулааны узел /36 метр квадрат/, буюу нийт 48 метр квадрат хоёр өрөөг дундын өмчлөлд үлдээсэн байдаг ба анх худалдахдаа Хүрэнбулаг ХК уг объектыг хүнсний захын зориулалтаар ашиглахаар үйлдүүлсэн зураг төслийн хамт 1998 оны 06 дугаар сарын 25-ны байр худалдах гэрээний 3 дугаар заалтаар тодорхой тусгаж, манайд хүргүүлсэн өгсөн. Зургийн дагуу вентикамерын өрөөг чөлөөлж, ханыг нь буулгах, ажлыг дутуу үлдээж, манайд түлхүүрийг нь хүлээлгэн өгөхөд камерууд нь тоногдож, ажилгүй болсон байсан. Сүүлд нь барааны заалны вентиляцийн шатсан моторыг сольж хэсэг ажиллуулж байснаа тэр нь эвдэрч, вентилятор, төмөр хоолойгоо өөрсдөө буулгаж сулласны дараах манайх зургийн дагуу ханыг буулгуулж, 2006 онд иргэн Д.Тунгалагт өмчийг шилжүүлж өгсөн. Д.Тунгалаг нь 2008 онд иргэн О.Гомбод худалдсан байдаг ба одоо уг объект иргэн О.Гомбын өмч юм гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Хүрэнбулаг ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээ/ хх-4/,Барилга байгууламж хүлээлцсэн акт / хх-5/,төлбөрийн жагсаалт / хх-33/, Байр худалдах тухай 1998-06-25-ны өдрийн гэрээ/ хх-34/,Барилгын хэсгийг худалдах тухай Хүрэнбулаг ХХК-ны захиралын 1998-06-26-ны өдрийн № а/45 тоот тушаал /хх-35/,Хүрэнбулаг ХК-ны захиралуудын зөвлөлийн гишүүдийн хурлын 1998-04-01-ний өдрийн №01 тоот шийдвэр/ хх-36/,Хүрэнбулаг ХХК-наас 1999-02-08-ны өдөр шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл/хх-37/,зарлагын падаан,үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1999-04-29-ний өдрийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх 2006-06-27-ны өдрийн гэрээ /хх-40/, улсын бүртгэлийн 2006-06-27-ны өдрийн гэрчилгээ /хх-41/,Хүрэнбулаг ХХК-наас Мэргэжлийн хяналтын албанд гаргаж байсан 2008-11-20-ны өдрийн №9/98 тоот албан бичиг/хх-44/, гэрчилгээ хүчингүй болгох,дахин гэрчилгээ олгох тухай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын даргын 200-09-06-ны өдрийн 109 дугаартай тушаал /хх-49/,Монгол Улсын үнэт цаасны хорооны 2002-05-07-ны өдрийн №92 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1998-12-15-ны өдрийн мэдүүлэг болон улсын бүртгэлтэй холбоотой баримтууд / хх-64-88-р хуудас/, Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2016-04-04-ний өдрийн дүгнэлт/хх-90-96-р хуудас/, улсын дээд шүүхийн 2001-02-21-ний өдрийн №90 дугаартай шийдвэр/ хх-106/, Хүрэнбулаг ХК-ны дэлгүүрийн өөрчлөлтийн зураг төсөл зохиох 1998-04-01-ний өдрийн гэрээ /хх-110/,гэрч С.Алтанцэцгийн мэдүүлэг /  хх-13-14-р хуудас/,МХГ-ын ирсэн баримт бичгийн бүртгэлийн хуудас,хөрөнгийн үнэлгэний тайлан / хх153-160-р хуудас/, Шинжээчийн 2016-06-03-ны өдрийн дүгнэлт / хх-161/,Үнэт цаасны хорооны 2002-04-03-ны өдрийн тэмдэглэл, Үнэт цаасны хорооны 2002-01-22-ны өдрийн № 07 тоот мэдэгдэл/ хх-173/, түрээслүүлэх тухай 1999-10-08-ны өдрийн аж ахуйн гэрээ / хх-176/,

                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК-нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн өөрийн өмчлөлд байдаг бараа худалддаг заалны агааржуулалтыг бүрэн ажиллуулж байдаг венткамерын өрөө болох 101.9 кв.м талбай бүхий объектыг хариуцагч “Их Ирээдүй Наран” ХХК нь өөрийн өмч мэтээр бусдад худалдсан гэж үзэн дээрх талбайг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК-ны захирал Р.Мягмардорж нь өмч хувьчлалын дагуу “Хүрэнбулаг ХК-ийг 1999 онд 100 хувийн хувьцаагаар худалдан авч дээрх үйлчилгээний төвийн барилга байгууламжийн өмчлөгч болсон байна.

             Хүрэнбулаг ХХК нь   1998-06-25-ны өдөр Их ирээдүй наран ХХК-тай Байр худалдах тухай  гэрээ/ хх-34/ байгуулан Хүрэнбулаг ХК-ны үйлчилгээний төвийн барилгын зүүн,зүүн урд жигүүрт байрлалтай агуулахын аж ахуй,гараашийн барилгын 1660 ам.метр талбай бүхий өөрийн эзэмшлийн хэсгийг тус компаны хувьцаа эзэмшигчдийн 5-р хурлаар шийдсэний дагуу,компаны дүрэмд зааснаар ТУЗ-ийн 1998-03-23-ны өдрийн 03 тоот тогтоол,гүйцэтгэх захиралын 1998-06-26-ны өдрийн А/45 тоот тушаал зэргийг үндэслэн Их ирээдүй наран ХХК-нд 90.000.000 төгрөгөөр худалдсан байна. Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, түүний хүчин төгөлдөр эсэх тал дээр болон нэхэмжлэгч 90,000,000 сая төгрөгийг төлж барагдуулсан гэдэг дээр маргахгүй байна.

             Ингээд талуудын хооронд байгуулагдсан дээрх худалдах-худадан авах гэрээний дагуу Барилга байгууламж хүлээлцсэн тухай 1998-11-03-ны өдрийн актаар Үйлчилгээний төвийн гараш,барилгын агуулахуудын хэсэг бүгд 1450 м.кв / 4800 куб.м / талбай бүхий барилга байгууламжийг “Их Ирээдүйн наран” ХХК-ны өмчлөлд шилжүүлж хүлээлгэн өгсөн байна. Энэхүү актаар уг объектод байрладаг цахилгааны шит/12 кв.м /,дулааны узель /36 м.кв / өрөөнүүдийг дундын өмчлөлд үлдээжээ.

              Өөрөөр хэлбэл талууд хэдийгээр нь   1998-06-25-ны өдөр “Их ирээдүй наран” ХХК-тай Байр худалдах тухай  гэрээгээр 1660 м.кв талбай бүхий барилга байгууламж худалдана гэж тохирсон боловч бодит байдал дээр 1450 м.кв талбай бүхий барилгын хэсгийг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь батлагдаж байна.

            Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтээр 1998-11-03-ны өдрийн барилга байгууламж хүлээлцсэн актын дагуу хүлээлцсэн талбайгаас 1. цахилгааны шит 2,8х6,14=17.1 м.кв 2.  Дулааны пункт 8.458х4=33,8 м.кв хасвал 1540,3 м.кв болно. Үүнээс : вент камер 11,92х8,55=101,9 м.кв хасвал үлдэгдэл бүгд талбай 1438,4 м.кв болж байна.

Энэ нь “Хүрэнбулаг” ХХК-аас “Их ирээдүйн наран” ХХК-нд хүлээлгэн өгсөн гарааж,агуулахын хэсгийн талбай болно. 1998-11-03-ны барилга байгууламж хүлээлцсэн актаар гарааж,агуулахын хэсгийн талбайг өрөөгөөр нь нарийвчлан задалж тооцоогүй нэгтгэж бүгд 1450 м.кв гэж хүлээлцсэн байна гэж дүгнэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд  нэхэмжлэгч “Хүрэнбулаг” ХХК нь 1998 онд ТУЗ болон захиралуудын зөвлөлөөрөө гаргасан шийдвэрийн дагуу 1660 кв.м талбай бүхий талбайг хариуцагч “Их-Ирээдүйн-Наран” ХХК-нд 90 сая төгрөгөөр худалдсан. Энэ талаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж тайлбарлаж байна.

            “Хүрэнбулаг” ХХК-наас 1999-02-08-ны өдөр шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл /хх-37 байх боловч тухайн үед “Хүрэнбулаг” ХК-наас шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл нь тус компанийн 1998-06-19-ний өдрийн ээлжит бус хурлаас сонгогдсон ТУЗ нь компанийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдсаныг хууль бус гэж үзэж “Их Ирээдүй наран” ХХК, иргэн Баярсайхан,Өлзийбулаг ХХК, иргэн Баярсайхан нараас тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэсэн агуулгатай байна.

            Орхон аймгийн шүүхийн 1999-12-23-ны өдрийн 16а дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 39,40 дүгээр зүйлийн 2,41,161 дүгээр зүйлүүдэд зааснаар Хүрэнбулаг ХК-иас иргэн Батбаяр, Ивгээл, Нямдорж, Баярсайхан, Батнайрамдал, Т.Баярсайхан нартай байгуулсан байр худалдах-худалдан авах тухай хэлцэл гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж тооцож, “Хүрэнбулаг” ХК-ийн ТУЗ-ийн барилга объектуудыг буцаан авах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

              Дээд шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр магадлалаар Орхон амйгийн шүүхийн 1999-12-23-ны өдрийн 16а дугаар шийдвэрийг хэвэр үлдээж, нэхэмжлэгч өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон байна.

            Ингээд Улсын дээд шүүхийн шүүгч Ж.Дашдоржийн 2001-01-13-ны өдрийн эсэргүүцлээр хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2001-02-21-ний өдрийн №90 дүгээр тогтоолоор Орхон амйгийн шүүхийн 1999-12-23-ны өдрийн 16а дугаар шийдвэр, Дээд шүүхийн 2000-03-13-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Орхон аймгийн шүүхэд буцаасан байх бөгөөд уг хэргийг дахин хянан хэлэлцээгүй орхисон, энэ талаар нотлох баримт байхгүй,зохигчид хэргийг дахин хянан шийдвэрлээгүй гэж байх бөгөөд дээрх хавтаст хэрэг архивт шилжсэн байна.

            Иймд хариуцагчийн дээр асуудлаар урьд нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж тайлбарлаж байгаа боловч  дээрх шийдвэр, магадлалууд нь энэхүү венткамерын өрөөг чөлөөлүүлэх тухай маргаантай хамааралгүй байна.

             Түүнчлэн хариуцагч нь энэхүү нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байгаа боловч нэхэмжлэгч нь венткамерын өрөөний ханыг нурааж эхэлсэн тэр үеэс эрх нь зөрчигдсөн байх бөгөөд энэ талаар 2008 онд мэргэжлийн хяналтын газарт хандаж, хууль бус үйлдлээ зогсоохыг удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч энэхүү үйлдлээ зогсоогоогүй улмаар бусдад худалдсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэх боломжгүй байна.

          Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

Монгол  Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,106 дугаар зүйлийн 106.1-д заасаныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байршилтай Үйлчилгээний төвийн барилгын венткамер буюу агааржуулалтын өрөө болох 101.9 м.кв талбайг хариуцагч “Их ирээдүйн Наран” ХХК-ны хууль бус өмчлөл, эзэмшлээс чөлөөлж, “Хүрэнбулаг” ХХК-ны эзэмшил өмчлөлд шилжүүлсүгэй.  
Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  
Энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
Шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч ,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                                    

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Б.БЯМБАСҮРЭН