Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/00072

 

Х.Кгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00098 дугаар магадлалтай,

Х.Кгийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тд холбогдох

Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, тус төвийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.К миний бие 2002 онд Монгол хэл бичгийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн, дээд боловсролтой, магистр зэрэгтэй. 2003 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн захирлын 12 тоот тушаалаар цагийн багшаар, 2003 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тус төвийн захирлын 44 тоот тушаалаар цагийн багшаар томилогдож, 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр захирлын 22 тоот тушаалаар үндсэн багшаар томилогдож, одоогийн байдлаар тус сургуульд 14 жил багшаар ажилласан. Ажилласан хугацаанд алдаа дутагдал гаргаж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ажилласан байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн болно. Энэ хугацаанд мэргэжлээр үр бүтээлтэй ажиллаж Байгууллагын аварга, Сургуулийн шилдэг авьяаслаг багш, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан ба урлаг спортоор уйгагүй хичээллэсний ур дунд ширээний теннисний чиглэлээр спортын дэд мастер зэрэг хамгаалж, волейболын аймгийн шигшээ багийн тамирчнаар шалгаран хичээллэж, гадаад дотоодод болон олон тэмцээн уралдаанд оролцож багийн болон хувийн олон амжилт гаргаж явлаа. 2017 оны 1 дүгээр сарын 05-07-ны хооронд ОХУ-ын Кош-Агаш районд зохиогдсон нээлттэй тэмцээнд багаар оролцох болсон тул волейболын аймгийн шигшээ

багийн тамирчдыг бүрэн бүрэлдэхүүнээр оролцуулахаар аймгийн удирдлага болон аймгийн Биеийн тамир, спортын газар шийдвэрлэж, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газар 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Х.К намайг 1 дүгээр сарын 03-09-ний хооронд ажлаас түр чөлөөлж, тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангахыг хүсэлт болгосон байгаа. Уг хүсэлтийг захирал И.Жанболатад тухайн өдөр аймгийн волейболын холбооны тэргүүлэгч Х.Манар нь биеэр хүргүүлж, чөлөө хүссэнийг Жанболат захирал цагийг нь зохицуулж, бололцоо гаргаж өгнө гэж амаар хариу өгсөн байдаг. Мөн тухайн үед улирлын амралт эхэлж байсан учир миний бие хичээлийн цагийг зохицуулж, сургалтын менежер Жараст мөн хэлж зохицуулан явсан байсан. Түүнчлэн аймгийн Биеийн тамир, спортын газрын 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Багш Х.К надад чөлөө хүссэн тухай 01 тоот бичгийн хүсэлтийг захирал Жанболат хүлээн авч, бичгээр татгалзсан хариу өгөөгүй учир чөлөө олгохыг зөвшөөрсөн гэж үзэж байна. Багш Х.К намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн захирлын 01 тоот тушаалд: Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.1-д заасан зөрчил болох Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэх заалт. Хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д заасан Хүндэтгэн үзэх шалтгаангүй 3 /гурав/ хоногоос дээш өдрийн ажил тасалсан гэх заалтуудыг баримталсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Учир нь багш Х.К миний бие хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрүүдэд ажил тасалсан үйлдэл гаргаагүй. Учир нь тухайн өдрүүдэд Х.К миний бие ОХУ-ын Кош-Агаш районд зохиогдсон волейболын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон маань холбогдох баримтуудаар батлагдаж байгаа билээ. Би чөлөө авсны дараа сургалтын менежер Т.Жарас-д чөлөө авсан талаар хэлж зохицуулалт хийхийг хүссэний дагуу миний орох ёстой хичээлүүдийг Еркегүл багш орлон заасан байна. Нөгөөтээгүүр, миний бие 3 дахь өдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үдээс хойш тэмцээнд явсан тул 12:00 цаг хүртэл ажлын байрандаа байж зохих бүртгэлийг хийлгүүлсэн юм. Мөн 07-ны өдөр 18 цагаас хойш хичээлтэй байсан тул ОХУ-аас оройн хичээлдээ амжиж ирж бүртгэлээ зохих журмын дагуу хийлгүүлж байсан. Намайг ажлаас тасалсан хэмээн үзсэн ч гэсэн бүртгэл хийсэн цагаар авч үзсэн ч гэсэн 3 хоногт хүрэхгүй юм. Сургуулийн захирал надтай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг гардуулж өгөөгүй байсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээг гардуулж аваагүй тул тус гэрээгээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд заасан гэдгийг ч мэдэхгүй юм. Надад гардуулж өгөөгүй хөдөлмөрийн гэрээгээр надад хатуу хариуцлага хүлээлгэж байгаа явдалд гомдолтой байна. Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалт болон Хөдөлмөрийн гэрээнд Хүндэтгэж үзэх шалтгаангүй ажил тасалсан гэдгийг тайлбарласан тайлбар байхгүй, шалтгаангүй ажил тасалсныг тодруулж тайлбарлаагүй учир Х.К миний тэмцээн уралдаанд оролцсон явдал тодруулбал аймгийг төлөөлөн оролцож байгаа болохоор хүндэтгэн үзэх шалтгаан гэж ойлгож байна. Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн багш ажилтай Х.К намайг 'зөрчил гаргаагүй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан явдал тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь сургуулийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.3, 10.1.4-д заасныг болон 10.1.13-д заасныг тус тус зөрчсөн гэж үзнэ. Иймд шүүхээс хүсэхэд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Хасений Х.К намайг Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн багшийн ажлаас чөлөөлөх тухай тус сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн захирал И.Жанболат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Гомдол гаргагч Х.Кгийн тусМ С Ү Тд холбогдуулан шүүхэд гаргасан Захирлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 3 дугаартай тушаалыг хүчингүй болгож, монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Х.К нь тусМ С Ү Тд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаас 2017 оны 1 дүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дур мэдэн ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 3 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.8-д багш зайлшгүй тохиолдолд чөлөө авахаар бол урьд өдөр нь мэдэгдсэний үндсэн дээр чөлөөг захирал чөлөөний хуудсаар олгохоор зохицуулсан байдаг. Гэтэл Х.К байгууллагын ажилтны хувьд захирал надад биечлэн ирж чөлөө олгох талаар хүсэлт гаргаж байгаагүй болно. Хэрэв урьд өдөр нь учраа хэлж бичгээр чөлөө олгохыг хүссэн бол хичээлийн цагийг нь зохицуулан дүрэм журмын дагуу чөлөө олгох асуудлыг судлан үзэх байсан. Гомдол гаргагч гомдолдоо чөлөө авсан, чөлөө авсан талаар сургалтын менежер Т.Жараст хэлж хичээлээ зохицуулж өгөхийг хүссэн хэмээн дурдсан ч сургуулийн сургалтын менежер Т.Жарас удирдлагын зөвшөөрөлгүйгээр хичээл зохицуулах эрх бүхий албан тушаалтан биш юм. Нөгөө талаар манай байгууллага спортын байгууллага биш учраас Х.Кгийн тэмцээнд оролцсон нь түүний хувийн асуудал болохоос тус байгууллагыг төлөөлөн уралдаан тэмцээнд оролцох үүрэг хүлээгээгүй. Хөдөлмөрийн гэрээгээр Х.К зөвхөн цагийн хуваарийн дагуу хуваарьт хичээл заах үүрэгтэй ба ажил олгогч түүний хөдөлмөрт тохирсон хөлс олгох үүрэгтэй. Мөн гомдол гаргагчийн гомдолдоо дурдсанчлан түүний заах ёстой хичээлийг Еркөгүл багш заагаагүй тэрээр тухайн үед тус сургуульд Еркегүл гэж багш байгаагүй юм. Х.К багш 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 2 пар, 05-ны өдөр 4 пар, 06-ны өдөр 4 пар, 07-ны өдөр 3 парын хичээл заах ёстой. Х.К багш хичээл ороогүйгээс болж суралцагчдад заах ёстой хичээл тасалдаж, монгол бичгээр бичигдэх ёстой байсан төгсөх ангийн сурагчдын мэргэжлийн үнэмлэх бичигдээгүй, гадны сургуулийн багшаар бичүүлсэн учраас 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр захирлын зөвлөлөөр Монгол хэл, уран зохиолын багш Х.Кгийн хичээл тасалсан асуудлыг хэлэлцэн Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд захиргааны арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Иймээс Х.Кгийн 2015 оны 11 дүгээр сард тухайн үеийн ажил олгогч С.Гүлстантай харилцан тохиролцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2.7-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцон гэрээг цуцлахаар тусгасан учраас нэгэнт ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дур мэдэн ажил тасалсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Мөн гомдолд дурдсанчлан ажил олгогч ажилтанд ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар урьдчилан танилцуулах үүрэг хүлээхгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил гаргасан бол холбогдох арга хэмжээ авах нь ажил олгогчийн эрхийн асуудал юм. Иймд гомдол гаргагч Х.Кгийн гомдол үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалыг хүчингүй болгож Х.Кгийг тус төвийн монгол хэл уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Төөс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00098 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Кгийн хариуцагч Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тд холбогдуулан гаргасан “тус төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол нь тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып хяналтын гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00098 дугаар магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Х.К нь Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тд 2003 оны 2-р сарын 27-ны өдрөөс эхлэн 14 дэх жилдээ ажиллаж байсан, ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй бөгөөд тус сургуулийн “Байгууллагын аварга”, “Сургуулийн шилдэг авьяаслаг багш”, “Боловсролын тэргүүний ажилтан”-аар шалгарч байснаас гадна спортын чиглэлээр ширээний теннисийн “спортын дэд мастер” зэрэгтэй, волейболын аймгийн шигшээ багийн тамирчин нь байна. Тэрээр залуу насаа, амьдралынхаа ихээхэн хэсгийг тус сургуульд зориулж өдгөө 40 нас золгож байгаа ч аймгийн хэмжээнд, улс, олон улсын хэмжээний тэмцээнүүдэд сургуулийн нэрийн өмнөөс оролцож амжилт гаргаж, нэр алдрыг өндөрт өргөж яваа нэгэн байна. Х.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Надад омог түшиг болж, тус хүргэдэг төрөл төрөгсөд, ах, дүү, аав, ээж, нөхөр, хүүхдүүд байхгүй ганц бие өрх толгойлсон эмэгтэй хүн бөгөөд арилжааны банканд удаан хугацааны цалингийн зээлтэй байгаа юм. Намайг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж худал хэлмэгдүүлж ажлыг минь хүчээр булааж авч, Аймгийн Засаг даргын хамаатны хүнд өгч байгаа явдал нь шударга ёс, хууль ёсны зарчимд үл нийцэж байна. Би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй...” хэмээжээ. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч Х.К нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ээс 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Кош-Агаш районд зохиогдсон нээлттэй тэмцээнд оролцсон болох нь тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзэх боломжгүй” гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэсэн боловч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00098 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх тухай журмыг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс болж нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдөж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн захиралд "Волейболын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн 2017 оны 01 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд ОХУлсын Кош-Агач районд болно. Уг тэмцээнд танай сургуулийн багш Х.К оролцох болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 3-9-ний өдрийг хүртэл ажлаас нь чөлөөлж, тэмцээн уралдаанд оролцох боломж олгох талаар явуулсан албан бичиг явуулсан байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Х.Кг чөлөөг биечлэн уулзаж аваагүй гэж буруутгаж байгаа боловч Биеийн тамир спортын газрын дарга Х.Хайнар, Волейболын холбооны тэргүүн Е.Зангар нар ОХУ-аад зохиогдох тэмцээнд оролцох тамирчдыг ажиллуулж байгаа байгууллагуудаас чөлөө авсан гэдгээ тухайн үед хэлж итгүүлж байсан байна. Үүнийг гэрч Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Х.Хайнар, Баян-Өлгий аймгийн Волейболын холбооны тэргүүн Е.Зангар нар нь "Манай аймгийн эмэгтэй волейболын шигшээ багийн тамирчин Х.К нь Оросын Холбооны Улсын Хош-Агач районд зохиогдсон нээлттэй тэмцээнд оролцсон нь үнэн, Х.Кйг энэ тэмцээнд оролцуулах талаар байгууллагын даргад албан ёсоор хүсэлт тавьж, чөлөө олгож өгөх тухай албан тоот илгээж байсан болно" гэж мэдүүлсэн байна. Оросын холбооны улсын Кош-Агач дүүрэгт 2017 оны 01 дүгээр сарын 05- наас 07-ны өдрүүдэд Лениний одонгийн 2 удаагийн шагналт, социалист Хөдөлмөрийн баатар Тебекова Кыдатын гэгээн дурсгалд зориулан зохиогдох улсын аварга шалгаруулах Эмэгтэйчүүдийн волейболын тэмцээн явагдах тухай тэмцээний удирдамж, тэмцээнд оролцох үеийн зургууд болон Монгол улсыг төлөөлөн оролцсон тамирчдад олгосон талархлын бичиг, мөн Х.Кгийн гадаад паспорт зэргээс үзэхэд нэхэмжлэгч Х.К нь улс орон нутгийг төлөөлж тэмцээнд оролцсон болох нь тогтоогдож байгаа болно. Биеийн тамир, спортын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5."тамирчин" гэж спортоор системтэй хичээллэж, тэмцээнд оролцдог этгээдийг ойлгоно гэж заасан байх ба Х.К нь тэмцээнд байнга оролцдог болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан тамирчны эрхийг эдлэх ёстой. Биеийн тамир спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тамирчны эдлэх эрхийг заасан байх ба, 15.1.2-т тэмцээнд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас санхүү, эдийн засгийн болон биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу чөлөөлөгдөх эрхтэй гэж заажээ. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Монгол улсад олон улс, тив дэлхийн спортын тэмцээн, наадмыг зохион байгуулах, санхүүжүүлэх журмын гуравдугаар зүйлийн 3.1-т “Тэм харьяалах шатны Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүсэлтийг үндэслэн үндсэн ажил, хичээлээс нь дор дурдсан хугацаагаар ажлын хоногоор чөлөөлнө” Үүнд: 3.1.1-д Сум, аймаг, дүүрэг, нийслэлийн аварга шалгаруулах болон бүсийн тэмцээнд оролцоход 10-аас доошгүй хоног гэж заасан байх тул Х.К нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй юм. Тэгсэн хэрнэ давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ганцхан үндэслэл нь тухайн тэмцээн Монгол улсад зохиогдоогүй, олон улс, тив дэлхийн спортын тэмцээн биш гэж үзсэн болно. Дээрх хуульд зааснаар бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бол 10 аас доошгүй хоног чөлөө олгохоор заасан байхад ОХУ-ын Кош-Агаш Районд зохиогдсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хүсэлтийн дагуу оролцсон явдалд нэхэмжлэгч Х.Кгийн буруу байхгүй байсан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх зөрчиж цаг бүртгэлтийн засвартай дэвтрийг эргэлзээтэй гэдгийг мэдсээр байж нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцээгүй юм. Цаг бүртгэлтийн дэвтэрт ажил тасалсан гэх өдрүүдэд урьд нь чөлөөтэй байсан гэж тэмдэглэсэн байсан боловч хариуцагчаас шүүхэд гаргаж өгөхдөө “Т” үсгээр дээрээс нь дарж баллаж засвар оруулж өгснийг шүүх эргэлзээгүй нотлох баримт хэмээн үнэлсэн нь хуульд нийцээгүй юм. Иймээс Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00098 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х.К нь Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тд холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалыг хүчингүй болгож, монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасныг хариуцагч татгалзаж, “...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой байна.

Ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 9.3.1, хөдөлмөрийн гэрээний 7.2.7 дахь заалт, Захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус баримталж, Х.К нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, “2017 оны 01 дүгээр сарын 5,6,7-ны өдрүүдэд ажил тасалж ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр ажлаас нь халжээ.

Давж заалдах шатны шүүх “...Чөлөө олгох эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь баримтаар тогтоогдсон, ...чөлөө олгохыг хүссэн Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын албан бичгийг Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тд хэзээ, хэн, хэнд хүргэсэн нь тогтоогдоогүй, ...Х.К нь сургуулийн захирлаас албан ёсоор чөлөө аваагүй...” ажил тасалсан нь тогтоогдсон, 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан...” гэж дүгнэхдээ хэрэгт байгаа баримтад тулгуурлаагүй байна.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгч тэмцээнд оролцсон болох нь тогтоогдож байх тул  хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалсан гэж үзэхгүй, зөрчил гаргаагүй...” гэж дүгнэсэн нь мөн үндэслэл муутай боловч дүгнэлтийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн оролцсон тэмцээн нь олон улс, тив дэлхийн спортын тэмцээн, наадам бус тул Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45 дугаар тушаал хамаарахгүйгээс гадна ажил олгогчоос чөлөө авахгүй байх үндэслэл биш юм.

Баян-Өлгий аймаг дахьМ С Ү Тийн захиралд хандаж, “Волейболын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн 2017 оны 01 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-ын Кош-Агач районд болно. Уг тэмцээнд танай сургуулийн багш Х.К оролцох болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 3-9-ний өдрийг хүртэл ажлаас нь чөлөөлж, тэмцээн уралдаанд оролцох боломж олгоно уу” гэх Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын 2017 оны 01 дүгээр сарын сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичиг хэрэгт авагджээ.

Уг албан бичгийг сургуулийн захиралд хүргэсэн талаар гэрч Е.Зангар, Х.Хайнар нар мэдүүлсэн, захирал И.Жанболат “...ажлыг чинь зохицуулж болох юм...” гэж амаар хариу хэлсэн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан, уг баримтуудыг хариуцагч үгүйсгээгүй байхад “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд албан бичгийг хэзээ, хэн, хэнд хүргэсэн нь тогтоогдоогүй...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Хариуцагчийн хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбараас үзвэл дээрх албан бичгийг ирүүлээгүй гэж эсэргүүцээгүй, харин тогтсон журмын дагуу зөвшөөрөл аваагүй гэж мэтгэлцжээ.

Х.К нь хичээлийн дүнгээ гаргасан тул 1 дүгээр сарын 4,5-ны өдрийн тус тус 4 паар хичээл орохгүй байсан гэж тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, цагийн бүртгэлд ажилтны ирц засвартай байгаа нь эргэлзээтэй байна. Нөгөө талаар тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.14-д заасан “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримт үндэслэлийг зөрчил гаргасан багш, ажилтан, ажиллагсдад урьдчилан танилцуулсан байна...” журмыг ажил олгогч баримтлаагүй нь байна. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Х.К нь 2004 оноос хойш тус төвд багшаар ажиллаж байгаа ба энэ хугацаанд сахилгын шийтгэл авагдаж байгаагүй, спортын тэмцээнд оролцоход нь ажил олгогч хэрхэн чөлөө олгодог,М С Ү Тийн дотоод журмын 8.8-д заасан журам хэрэгжиж, тогтсон эсэхийг нотлох баримт байхгүй байна. Чөлөө олгохыг хүссэн албан бичиг байгууллагад хүрсэн тул хариуцагч “нэхэмжлэгчийг тэмцээнд оролцохоор явах”-ыг огт мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд зөрчил гаргасан байдлыг хангалттай нотлогдоогүй гэж үзнэ.

Иймд ажил олгогчийн тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2017/00098 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА