Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 875

 

 

 

 

 

 

 

 

 

2019        10         07                                         2019/ШЦТ/875

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч П.Бямбасүрэн, шүүгдэгч Д.С, П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника, тэдгээрийн өмгөөлөгч О.Санчирбал, Г.Должинсүрэн, хохирогч Б.Бархас, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, гэрч Г.Энхжаргал, Ц.Цэрэнсодном, Ц.Цэнд-Аюуш, Ш.Ариунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

 

-мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Дуламсүрэнгийн Сэргэлэн, Боржигон овогт Пүрэвдоржийн Сарансайхан, Боржигон овогт Сергейн Вероника, Боржигон овогт Дуламсүрэнгийн Хулан нарт холбогдох эрүүгийн “1809042250153” дугаартай, 185/2019/0787/э индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүн хэлэлцээд.222

01019018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуур, автын инженер мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 29 дүгээр байрны 34 тоотод байнга оршин суух бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 8а тоотод түр оршин суух байгаа гэх, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигин овогт Дуламсүрэнгийн Сэргэлэн /РД:УЗ88071331/,

 

2.Монгол улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 8а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Пүрэвдоржийн Сарансайхан /РД:ШБ70081127/,

 

3.Монгол улсын иргэн, 1987 оны 085 дугаар сарын 17-ны өдөр Оросын Холбооны Улсын Москва хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ХОТУЛА” нэртэй амралтын газар менежер ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү, охин нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хоро, Бэлхийн 45 дугаар гудамжны 8а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,  Боржигин овогт Дуламсүрэнгийн Хулан /РД:УЖ87051708/,

 

4.Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 8а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Сергейгийн Вероника /РД:УЗ90102321/,

 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч С.Вероника нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараагаар “Д.Сэргэлэнг иргэн Б.Бархасын толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Бархас нь өөрөө газарт унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч П.Сарансайхан нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараагаар “Д.Сэргэлэнг иргэн Б.Бархасын толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Бархас нь өөрөө газарт унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Хулан нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараагаар “Д.Сэргэлэнг иргэн Б.Бархасын толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Бархас нь өөрөө газарт унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Сэргэлэн нь 2018 оны 09 дүгээр сарын 16-аас 2018 оны 09 дүгээр сарын 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцсийн автобусны буудлын орчим иргэн Б.Бархасын нүүрэн тус газарт гараараа, толгойн дагзны хэсэгт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч  нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Д.Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Бархас эгчтэй тамхи татаж байгаад алга болсон. 20-30 минутын дараа хайж олоод хаалгыг нь онгойлгоод нэг л цохьсон. Эгчийг авч яваад гэрт орохын өмнө Бархас өөрөө тоосго барьж ирээд өөрөө л саваад унасан. Тухайн үед боржур дээр унасан үгүйг анзаараагүй. Тухайн үед анхны тусламжийг Хулан эгч үзүүлсэн. Дэлгүүрээс ямар ч хүн гарч ирээгүй. Эгч яанаа гээд л байсан. Одоо би нэг хүүхэдтэй, эхнэр жирэмсэн байгаа. Би бол тоосгоор цохиогүй. Түргэний эмч ирээд шалбархай байна л гэсэн. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ, танилцаад л сайхан л байсан. Би бол гомдолтой л байна.

Шүүх гэм буруутайд тооцож, завсарлага авсны дараа хэлсэн эцсийн үгэндээ:..хохирогчид 3 000 000 төгрөг өгсөн. Би барилгын засал чимэглэл хийдэг. Нэг жилийн хугацаанд ажлаа хийгээд хохирол өгөх саналтай байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

1.2.Шүүгдэгч П.Сарансайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би 12 настай хүүхдээ асардаг, хэвтрийн дэглэмтэй. Тэр өдөр караокед сууж байсан. Сэргэлэн, Хулан нартай Бархас нилээн халамцуу байсан. Би бол танихгүй. Машин дотор бид хоёр л байсан. Хоргоогоод байхаар нь урд талд суусан. Намайг Бархас оролдоод байсан би ноцолдсон. Тэгээд машины хаалга онгойгоод Сэргэлэн Бархасыг нүүрэн тус газар нь цохисон. Хамраас нь цус гарсан. Гэртээ орох гээд явж байсан Бархас араас орилж байсан. Сэргэлэн Вероника бид гурав явж байхад хойноос дэвээд ирж байсан. Буцаад Сэргэлэн өөдөөс нь очсон. Намайг харахад Бархас араар нь унаж байгаа харагдсан. Тэр байшинд бүгдээрээ амьдардаг. Үйл хөдлөлөөрөө өөрөө далайгаад эрчиндээ унасан, хууль тайлбарлаагүйгээс болоод хэрэгт орооцолдоод байна. Архи ууж танхайн хэрэг хийчихээд одоо ингэж болохгүй шүү дээ, идэж уухаа татах хэрэгтэй, бүтэн жил зууралдаад явж байна гэв.

1.3. Шүүгдэгч Д.Хулан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Яг эд нарыг яахад байгаагүй, өөрөө унаад босохгүй байна гээд Вероника дуудсан. Нөгөө залуу саваад уначихлаа л гэж байсан. Ухаангүй биш ухаантай байсан. Дэлгүүрээс 3 хүүхэн гарч ирсэн. Эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Сэргэлэн өөдөөс нь очиж харагдсан. Өөрөө л саваад уначихлаал гэсэн. Би тухайн үед камерийн бичлэг байвал шалгаад өгөөч ээ гээд 2 удаа хүсэлт гаргасан. Эхлээд Вероника намайг дуудаад очиход энэ хүн хэвтэж байсан. Намайг орилоход дэлгүүрээс хүмүүс гарч ирсэн. Гэрлүүгээ авч орсон. Мөн намайг байцаагч байцаахдаа 5-6 хүн суудаг өрөөнд байцаалт авсан, төрсөн эгч дүү хоёр, надад эрх, үүрэг тайлбарлаагүй. Миний хувьд бас гомдолтой байна. Бархас ч гэсэн хүн м бол улайн цайм 3-4 хүнийг авчраад ингэж болохгүй шүү дээ.Чиний зөв биш биздээ.Чамайг ингэж яваагүй бол ийм юм болохгүй байсан гэв.

 1.4.Шүүгдэгч С.Вероника шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би Бархасыг унахад гэрийнхээ үүднээс үйл хөдлөлөөр нь харсан. Сэргэлэнгий цаана Бархас харагдаж байсан. Гараа далайж байсан. Өөрөө сарвайж харагдсан.Далайж ирээд л өөрөө бүдрээд унасан.Тухайн үед байцаалт авахад 3-4  хүн суудаг ажлын өрөө байсан. Би үеэл дүү нь, надад эрх, үүрэг юу ч яриагүй, юу болсон яасан гээд л байсан. Дэлгүүрийн дээр камер байсан. Миний хувьд бс санал нэг байна маш их гомдолтой байна. Гүтгүүлээд зогсож байгаадаа.Чамайг бид нар ийм болгоогүй, буруу байхгүй гэв.

 1.5.Хохирогч Б.Бархас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би тэр өдөр тэр караокед ганцаараа байсан. Энэ гурав орж ирээд надад пиво аягалаж өгөөд байсан. Гараад найзыгаа хүлээгээд байж байсан. Хөдөлгөөнт эргүүл явж байсан. Шөнийн 02-03 цагийн үед байхаа цагийг нь сайн санахгүй байна. Би машиныхаа хойд суудалд сууж байхад Сэргэлэн намайг цохисон. Урд сууж байсан эгч болиоч гээд байсан. Тэгээд би тусламж дуудах гээд дэлгүүр дээр очсон. Дэлгүүрийн хашааных нь хаалга онгорхой байсан. Цонхыг нь тогшсон. Буцаад гарсан чинь Сэргэлэн намайг нилээн ойрын зайнаас нэг хатуу юмаар цохиод унагасан. Нэг сэрэхэд цагдаа намайг гэрээ заагаад өгнө үү гээд байж байсан. Эхнэр намайг ирж авсан. Би хэрэг гарахаас өмнө ажилтай, машинтай байсан.  Хэрэг гарснаас хойш би нэг жил ажил хийсэнгүй. Машинаа зарж эмчилгээ хийлгэлээ. Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмчилгээгээ цааш нь хийлгэхгүй бол унадаг болно гэсэн. Хууль, шүүх өөрөө үнэн зөв шийдэж өгнө үү гэв.

Шүүх гэм буруутайд тооцож, завсарлага авсны дараа хохирогч мэдүүлэхдээ:...шүүгдэгч 3 000 000 төгрөг өгсөн. Надтай адилхан хоёр жаахан хүүхэдтэй болохоор хорих ял эдлүүлэхгүй саналтай байна гэв.

1.6.Шүүх хуралдаанд гэрч Г.Энхжаргал мэдүүлэхдээ:..Тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан, 1 ээлжинд 2 хүн ажилдаг байсан.Тооллоготой байсан.Манай дэлгүүрээр байнга орж гардаг. Шөнө 02 цагийн үед хохирогч залуу цонх тогшсон. Жагаа гээд байсан. Нэг залуутай муудалцаад тоосго цохиод зугтсан. Би утсаараа түргэн, цагдаа дуудсан. Харанхуйд цохих шиг л болсон. Би бол цохичихлоо л гэж харсан. Би харсанаа л хэлсэн. Өмнө цохиулсан яасан ийснийг би мэдэхгүй.Тэр унасан газар довжоо байхгүй. Гадна бол манайх камертай, гэхдээ тухайн үед ажиллаагүй.Өөрөө унасан асуудал бол байхгүй, цохисон л гэж харсан гэв.

1.7.Шүүх хуралдаанд гэрч Ш.Ариунтуяа мэдүүлэхдээ:..Төгөлдөр дэлгүүрт худалдагч  ажил хийдэг. Тэр газар тал тоосго байсан цустай, толгойноос нь цус гарсан байсан. Газар унасан байхад нь түрүүлж ирсэн. Энхжаргал надад цонх тогшоод хүн цохичлоо гэж хэлсэн. Гараад айгаад цагдаа дуудсан. Манай дэлгүүрийн хаалга бол онгорхой байсан гэв.

1.8.Шүүххуралдаанд гэрч Ц.Цэрэнсодном мэдүүлэхдээ:...Тухайн үед цонх тогшоод удаагүй хүн цохчихлоо гээд л байсан. Манай дэлгүүрт камер бол байдаг, тухайн үед ажиллаагүй. Хард нь эвдэрсэн байсан. Цонх тогшихыг бол сонссон гэв.

1.9.Шүүх хуралдаанд гэрч Ц.Цэнд-Аюуш мэдүүлэхдээ:..Хагалгаанд орсны дараа гэрч Энхжаргалаас очиж асуухад юм шидээд унагахыг харсан гэж Энхжаргал хэлсэн. Тэр дагуу л бичсэн. Эргүүлийн цагдаа 04 цагийн үед авчирсан манай нөхрийн толгойн хагарсан байсан. Ярих чадваргүй байсан. Бид хоёр гэрлээд 7 жил болж байгаа, эмнэлэгт очоод шууд хагалгаанд орсон гэв.

Хоёр: Шүүгдэгч, хохирогч, гэрч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бархасын:...2018 оны 09 дүгээр сарын 16-ны орой 21 цаг 30 минутын орчим найз Энхтайвантай хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караокед ороод 2-3 шил 0,5 гр сэнгүр пиво ууж байгаад манай найз Энхтайван 23 цаг 40 минутын орчим гэрлүүгээ явсан. Би ганцаараа үлдээд сууж байтал миний сууж байсан газрын баруун талд хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүмүүс сууж байхаар нь нийтийн караоке болохоор хажууд байсан хүмүүс хамт дуулж эхэлсэн тэгээд ширээн дээр сууж байсан хамгийн ахмад эмэгтэй нь надад аяганд пиво хийж өгөөд бид нар хамт дуулж суусан. 00 цаг 40 минутын орчим нийтийн караокеноос гараад Бэлхийн эцэст байрлах өөрийн приус-30 маркийн автомашинаа булан тойроод байрлуулаад машин дотор сууж байхад хамт нийтийн караокед байсан ахмад эмэгтэй нь хүрж ирээд миний машины урд талын суудалд орж ирж суугаад ойр зуурын юм яриад байж байтал хамт явсан эрэгтэй нь хаалга онгойлгоод миний толгой руу хатуу зүйлээр цохиод би манараад өөдөөс нь хөлөөрөө жийгээд өөрийгөө хамгаалсан тэгээд урд сууж байсан эгч болиочээ гээд хаалгыг нь онгойлгоод хүүхэд нь аваад цаашаа явсан би толгойноосоо гарж байгаа цусаа дараад машинаасаа буугаад тусламж гуйх гээд Бэлхийн эцэст байрлах Төгстөмөр дэлгүүр лүү яваад орох гэтэл дотор нь тооллого хийгээд асаалттай байсан би эргээд хартал намайг цохисон залуу над руу чулуу шидсэн би бол оногдсон үгүйгээ санахгүй байна. Тухайн үед ухаан алдаад унасан байсан. Нэг сэрсэн чинь цагдаагийн машин дотор сэрээд гэрээ заасан гэх мэдүүлэг. /хх-н 70/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Энхжаргалын:...Би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Төгстөмөр” нэртэй дэлгүүрт ажилладаг. 2018 оны 09 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад дэлгүүрийн цонхийг цохиод Жагаа гээд намайг дуудсан. Цонхоор хартал Бархас манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг залуу зогсож байсан. Түүнийг нэг өндөр залуу толгой руу нь тал тоосгоор цохиж унагаад зугтсан. Манай дэлгүүрийн ажилтнууд ээлж хүлээлцэж байсан. Бид дөрөв гадаа гарч Бархасийг харахад маш их хэмжээний цус алдаж байсан. Бид нар шууд цагдаа, түргэн дуудсан. Бархасийг цохиод зугтсан залуугийн гүйсэн зүгээс нэг бүдүүн эмэгтэй хүрч ирннд сандарч байсан. Тэр эмэгтэйн гүйж ирсэн булангаас нэг хүн цухалзаад байхаар нь дөхөөд хартал нэг эмэгтэй цаад талынн нь хашаа руу гүйгээд орчихсон. Нөгөө гүйж ирсэн бүдүүн эмэгтэй Бархасийг ухаан оронгуут татсаар байгаад босгоод хажуунаас нь түшээд явья гээд дагуулаад нөгөө буланд байсан эмэгтэйн орсон хашаа руу орсон. Удалгүй эмнэлэг, цагдаа зэрэг ирсэн бөгөөд тухайн айлаас Бархасийг цагдаа нар арай гэж авч гарсан гэсэн гэх мэдүүлэг. /хх-н 80/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Ариунтуяагийн:...2018 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө хэдэн цагийн үед гэдгийг сайн мэдэхгүй байна. “Төгс төмөр” дэлгүүр дээр ээлж авахаасаа өмнө барааны тооллого хийж байсан. Манай худалдагч Энхжаргал “Бархас цонх цохиж байна” гэсэн, яг тэгж хэлснийхээ дараа “Бархас цохиулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь худалдагч Энхжаргал, Ганчимэг, Цэрэнсодном нарын хамт дөрвүүлээ гараад хартал манай дэлгүүрээр байнга орж ирдэг Бархас гэх залуу газарт уначихсан, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байна. Тэр үед манай худалдагч Ганчимэг түргэн дууд луу яалаа манай худалдагч нар цагдаа, түргэн тусламж дуудсан. Бид дөрөв Бархаст хүрч чадахгүй, айгаад зогсож байтал нэг бүдүүн хүүхэн ирээд Бархасын толгойг нь өвдөг дээрээ тавьчихаад, толгойг нь цамцаараа боогоод байсан. Бархасыг босгоод ирсэн зүг рүүгээ аваад явсан гэх мэдүүлэг. /хх-н 88/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цэрэнсодномын:..ээлжийн тооллогоо хийж байхад дэлгүүрийн цонх хүн тогшсон. Тэгтэл манай дэлгүүрийн худалдагч Энхжаргал гадаа Бархас хүнд зодуулчихлаа гэнгүүт нь Ганчимэг, Энхжаргал, Ариунтуяа бид дэлгүүрийн хаалагны цоожийг онгойлгоод гарахад дэлгүүрээс Бархас эмийн сан автобусны буудлын голд толгой нь баруун тийшээ, харсан байдалтай хэвтэж байхаар нь хүүе яасан бэ гэж асуухад юм яриагүй, тэгээд толгойных нь орчим газар цус болсон байсан. Яг хаанаас нь цус гарч байсаныг мэдэхгүй байна. Бархасын хажууд зогсож байхад нэг махлаг бор хүүхэн ирээд Бархасыг тэвэрчээд яанаа гээд толгойг нь цамцаараа ороож дарж байхад Бархас арай гайгүй болоод Бархасыг нөгөө хүүхэн дагуулаад хуучин Номи нэртэй дэлгүүр байсан байшин луу яваад ороод гарч ирээгүй. Би энэ дэлгүүрт 2012 оноос хойш 6 жил ажллаж байна. Би тэр хавийнхаа байнгын үлчлүүлэгч нараа танина. Бархас байнга дэлгүүрээс орж ирж үйлчлүүлдэг үйлчлүүлэгч. Барахсын хэвтэж байсан газрынх нь ойролцоо тал тоосго байсан гэх мэдүүлэг. /хх-н 10, 102/,  

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цэнд-Аюушийн:..шөнө 04 цагийн үед цагдаа залгаад нөхөр чинь толгойгоо хаглуулсан байдалтай байна ирж авах боломж байна уу гэхээр нь боломжгүй байна гээд засмалын төгсгөлөөс очиж авсан. Очиж авахад толгойн хагарсан, хамаг хувцас нь цус болчихсон, явж чадахааргүй байсан. Гэрт очоод харахад зүүн талын дээд талд хагарсан 2 шарх байсан. Тухайн үед толгойноос өөр газар учирсан гэмтэл харагдаагүй машин нь Ууган төвийн хойд талын гудамжинд байсан. Машины жолоочийн хажуугийн урд талын суудал орчимд их цус болсон байсан. Гэрээс гарахад нь биед нь гэмтэл учраагүй байсан гэх мэдүүлэг. /хх-н 103-104/,

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батзулын:..дуудлагаар хүнсний дэлгүүрийн гадаа очиход хүн байгаагүй, дуудлага өгсөн утас руу залгахад хаалттай дэлгүүрээс хүн гарч ирээд толгойноос нь цус гарсан хүн байж байгаад урагшаа явсан. Тэр сараалжин хашаатай байшин руу орох шиг болсон гэж хэлсэн. Ирсэн цагдаатай сараалжин хашааг харахад гэрэл нь асаалттай байсан. Хаалгыг нь нээхийг шаардсан боловч нээгээгүй. Цагдаа цонхоор нь харж байж цустай даавууг харж хаалгыг нь онгойлгуулсан. Байшинд орсоны дараа цаад өрөөнөөс толгойгоо угаасан өндөр залуу, 40 орчим насны хүүхэнтэй цуг гарч ирэхээр нь асуухад чулуу шидэх шиг болсон юу болсоныг санахгүй байна, гэж бүдэг бадаг яриад байсан. Тухайн газарт байсан 25 орчим насны, нөгөөх нь 40 орчим насны эмэгтэй нараас таньдаг хүн юм уу гэхэд танихгүй, энэ хавьд байдаг зүс таньдаг, энүүгээр явж байхаар нь оруулж ирсэн гэж хариулсан. Толгойн зулайн хэсэгт бага хэмжээний цохигдсон шархтай, өөр биед ил гэмтэл шарх сорви байгаагүй, хохирогчтой ямэар ч байсан 2 эмэгтэй байсан. Тэр хүмүүс ерөөсөө хараагүй, манай хаалганы энд ирэхэд нь тусламж үзүүлж оруулсан гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-н 235/,  

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Сарансайханы:...Манай эгчийн хүүхдүүд болох Хулан, Сэргэлэн бид гурав нийтийн караоке руу 22 цагийн үед ороход зүүн гар талын ширээнд үл таних эрэгтэй хүн пиво уугаад сууж байсан тэгээд бид нар ширээн дээр суугаад 0,33 гр шилтэй сэрүүн пиво уугаад караокед дуулаад сууж байтал бүжгийн талбайд гарч бүжиглээд байж байтал нөгөө зүүн талын ширээн дээр сууж байсан үл таних залуу хүрч ирээд бид нарыг бүжиглэвэл хамт бүжиглээд дуулхаар хамт дуулж байгаад цаг ч орой болсон байсан. Нийтийн караоке нь хаалаа гэхээр нь бид нар гараад явж байтал нөгөө халамцуу залуу хамт дагаж гарч ирээд та нар жоохон байж бай хэдүүлээ хамт юм ярья гээд байхаар нь тэгэхээр нь Сэргэлэн, Хулан нарыг гэртээ хариад байж бай, эгч нь удахгүй яваад очно гэж хэлсэн. Намайг юм ярьж сууя гээд хоргоогоод байхаар нь эгч нь даараад байна гээд хэлсэн чинь миний машинд суучих гэсэн чиний машин хаана байгаан гэсэн чинь Ууган төвийн хажууд зогсож байна гэхээр нь очоод сууж байтал намайг сонирхоод үнсэх гээд байхаар нь би болиоч гээд түлхсэн чинь манай дүү хаалгыг нь онгойлгоод нүүрэн тус газар нь цохиод авсан. Би яаж байгаан бэ гэтэл таныг машины цонхоор харлаа таныг гараараа түлхэж байхаар нь таныг дээрэмдэж байна гэж бодоод цохичлоо гээд боль гэж хэлээд өөрийн охин Вероника, дүү Сэргэлэн нарыг гэр лүүгээ дагуулаад үүдээрээ орох гэж байтал бид нарын араас гартаа тоосго бариад одоо эр хүн шиг үзье гэж хэлээд гүйгээд ирэхээр нь манай дүү Сэргэлэн өөдөөс нь яах гээд байгаан гээд яваад очтол тоосгоороо цохиход нь манай дүү бултаад өөрөө хүчиндээ унахаар нь хэдүүлээ хүн хаяж явж болохгүй байх гээд цонхоороо харж байтал унасан газраасаа босохгүй болохоор нь Хулан гэрээс гарч ирээд яасан бэ гээд очтол толгойноос нь цус гарсан байна түргэн дуудаачээ гээд орилсон чинь дэлгүүрээс худалдагч нар гарч ирээд түргэн дуудаж өгсөн. Бид нар нөгөө залууг өргөөд гэртээ оруулаад анхны тусламж үзүүлээд байж байтал 103-н машин ирээд цагдаа нар аваад гарсан гэх мэдүүлэг. /хх-92/,

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11443 тоот актын:

1. Б.Бархасын биед зүүн зулай ясны цөмөрч, бяцарсан хугарал, зүүн зулайн тархины эдийн няцрал, зүүн ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, зүүн зулайн хуйхны шарх, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэсэн  дүгнэлт. /хх-107/,

 Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1.  Улсын яллагч: Хавтаст хэргээс 67-69, 72-73, 78-79 дүгээр хуудас хохирогч Б.Бархасын мэдүүлэг, 80-81 дүгээр хуудас гэрч Г.Энхжаргалын мэдүүлэг, гэрч Ш.Ариунтуяагийн мэдүүлэг, гэрч Ц.Цэнд-Аюушийн мэдүүлэг, гэрч Ц.Цэрэнсодномын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн фото зураг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс 66-68 дугаар хуудас хохирогч Б.Бархасын мэдүүлэг, 123 дугаар хуудас хохирогчийн эмчилгээний зардал төлбөрийн баримт, 107 дугаар хуудас шинжээчийн дүгнэлтийн тогтоох хэсэг, 109-110 дугаар хуудас шинжээч эмчийн мэдүүлэг, 80-81 дүгээр хуудас гэрч Г.Энхжаргалын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Санчирбал:..хавтаст хэргээс 18 дугаар хуудас хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тэмдэглэл, 28 дугаар хуудас хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тэмдэглэл, 29 дугаар хуудас хэрэг бүртгэлтийн хугацаа сунгасан тэмдэглэл, 54 дүгээр хуудас гэрч нарын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмлэглэл, 95 дугаар хуудас гэрч С.Вероникагийн мэдүүлэг, 89-90 дүгээр хуудас гэрч Д.Сэргэлэнгийн мэдүүлэг, 91-92 дугаар хуудас гэрч П.Сарансайханы мэдүүлэг, 82 дугаар хуудас Д.Сэргэлэнгийн ял шийтгэл шалгасан хуудас, 93-94 дүгээр хуудас гэрч Д.Хулангийн мэдүүлэг, гэрч Г.Энхжаргалын мэдүүлэг, 235 дугаар хуудас гэрч Б.Батзулын мэдүүлэг 12 зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн: Хавтаст хэргээс 19 дүгээр хуудас гэрч Д.Хулангийн мэдүүлэг, Сарансайханы мэдүүлгийг газар дээр нь хийсэн тэмдэглэл, 32 дугаар хуудас гэрч Ц.Цэнд-Аюушын мэдүүлэг, 98-99 дүгээр хуудас хохирогчийн ээжийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй байна.

       Шүүгдэгч Боржигин овогт Дуламсүрэнгийн Сэргэлэнд Сүхбаатар дүүргийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

 

     -мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвдоржийн Сарансайхан, Боржигон овогт Сергейн Вероника, Боржигон овогт Дуламсүрэнгийн Хулан нарт  холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

            Шүүгдэгч П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника нарыг цагаатгах талаарх шүүхийн дүгнэлт:..шүүгдэгч С.Вероника, П.Сарансайхан, Д.Хулан нарыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах 204 тоот өрөөнд гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараагаар “Д.Сэргэлэнг иргэн Б.Бархасын толгойн хэсэгт тоосгоор цохиж газарт унагаагүй, Б.Бархас нь өөрөө газарт унасан” гэж  худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

            Шүүгдэгч П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника нар нь шүүгдэгч Д.Сэргэлэнтэй Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх,  үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлах өгөөгүй буюу хавтаст хэрэгт гэрч, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлсээр байтал тэдэнд энэ эрхийг нь мөрдөгч тайлбарлан өгөөгүй байна.

           

            Үндсэн хуулинд заасан өөрийн болон гэр бүлийн гишүүд гэдэг нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;

мөн хуулийн 3.1.6.“садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлнэ гэж заасан байна.

 

Шүүгдэгч Дуламсүрэнгийн Сэргэлэн, Дуламсүрэнгийн Хулан нар нь төрсөн эгч дүү болох нь, мөн шүүгдэгч П.Сарансайхан нь шүүгдэгч Д.Сэргэлэнгийн нагац эгч, шүүгдэгч С.Вероника П.Сарансайханы төрсөн охин болох нь, мөн тэдэнтэй Сүхбаатар дүүргийн 18 дугаар  хороо, Бэлхи 45 гудамж 8а тоотод хамт амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд, хорооны тодорхойлолт, оршин суух хаягын тодорхойлолт, тэдний мэдүүлүүлгээр тус тус тогтоогдож байх тул тэднийг гэр бүлийн гишүүд гэж үзэхээр байна. /1 хавтас 183, 199, 202, 210, 216, 223, 225, 226 хуудас/

 

            Улсын яллагчаас П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника нарыг худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж яллаж байгаа гол нотлох баримт болох 1 хавтаст хэргийн  91-95 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч П.Сарансайхан 91-92 хуудас, Д.Хулан 93-94 хуудас, С.Вероника 95 дугаар хуудас мэдүүлэг авсан тэмдэглэлээс үзэхэд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг авсан гэж тэмдэглэлд тусгасан боловч эрх зүйн байдлын хувьд гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн аль нь болох нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол...” гэж уг гэмт хэргийн обьектив талын шинжийг тодорхойлж өгснөөс үзэхэд П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника нарын хувьд эрх зүйн байдлын хувьд түүнийг гэрч, хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан гэж үзэх боломжгүй, гэрч хохирогчийн хувьд Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийнхөө болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг танилцуулаагүй нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгүүдэд заасныг ноцтойгоор зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэж   худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус яллаж байгаа, мөн мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд мэдүүлэг аваагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх  тул П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

            Гэм буруугийн шүүхийн дүгнэлт:..Харин шүүгдэгч Д.Сэргэлэнгийн хувьд дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч өөрийг нь зодож гэмтээсэн хүнийг шууд зааж мэдүүлсэн, хохирогчийн толгой хагарч цус гарсан байдалтай байсан, хохирогч, шүүгдэгч нар маргаж муудалцсан болохыг гэрч баталж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх  үзсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтэндээ:Шүүгдэгч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгсөн нь хохирогч Б.Бархасын мэдүүлэг, гэрч Энхжаргал, гэрч Ариунтуяа, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тус тус гэм буруутайд тооцож, Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Харин шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “гэмт хэрэг гарсан байдал, хохирогчийг тоосго эсхүл замын боржуур алинаар нь цохисон эсэх, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, цаг хугацааны хувьд зөрүүтэй, эд мөрийн баримтаар тоосгыг шалгаагүй” гэх агуулгатай хүсэлт гомдол гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч тухайн үед өөрийг нь цохиж гэмтээсэн зүйлийн талаар “тоосго, хатуу зүйлээр гэж” адилхан хатуу биет гэсэн ойлголтоор мэдүүлгээ өгч байсан, шүүх хуралдааны явцад “ хатуу зүйлээр цохьсон” байсан талаар мэдүүлж буй нь утгын зөрүүгүй, хохирогчийн биед учирсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэл, гэмтэл нь унах үед үүсэх боломж багатай зэрэг шинжээч тодорхой мэдүүлсэн байх тул энэ талаархи гомдол үндэслэлгүй.

Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж,хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлж, шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгадаг учиртай.

Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг  урьдчилан сануулж, гарын үсэг зуруулж, энэ талаархи баримтыг шинжилгээний байгууллагын архивт хадгалдаг.

            Ийм учраас “Б.Бархасын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор” хийсэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, мөрдөгчөөс тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхисон, худал дүгнэлт гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй болохыг дурьдаж байна.

            Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг  “тоосгоор” цохиж, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн Д.Сэргэлэнгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 Шүүгдэгч Д.Сэргэлэнгийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Бархас “...гомдолтой, нийт эмчилгээ, бусад зардалд 28 842 729 төгрөг нэхэмжилснээс эмчилгээ, эм тарианд нийт 12 926 076 төгрөгийг шүүгдэгч Д.Сэргэлэнгээс гаргуулж хохирогч Б.Бархаст олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шатахуун, утасны төлбөр, хоол хүнс зэрэг нийт 3 316 653 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9 600 000 төгрөгийг шүүх хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.Сэргэлэнг гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс төлбөр төлөх талаар завсарлага авч, завсарлагын хугацаанд шүүгдэгчээс хохирогчид 3 000 000 төгрөг төлсныг шүүх 12 926 076-3 000 000 төгрөг хасч бүгд 9 926 076 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, цаашид үлдэх хохиролыг 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг зарим хэсгийг төлсөн, нөхөн төлхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох,  мөн дээрх нөхцөл байдлууд, орлого олох боломжийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлж барагдуулагүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.,.

Хохирогч Б.Бархаст 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Д.Сэргэлэнг хохирогч Б.Бархаст 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн дотор 9 926 076  /есөн сая есөн зуун хорин зургаан мянга далан зургаан / төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулсан ял дээр нэмж хэрэглэх нь зүйтэй байна.

.Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь: 

            1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Дуламрагчаагийн Сэргэлэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Сэргэлэнг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэргэлэнд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэргэлэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэргэлэнгээс нийт хохирол төлбөрт 9 926 076 төгрөг гаргуулж хохирогч Б.Бархаст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 316 653 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Хохирогч нь цаашид эмчлүүлэхэд гарсан зардал, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 4-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг 1 /нэг/ жилийн хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Сэргэлэнд мэдэгдсүгэй.

 

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           10.Шүүгдэгч П.Сарансайхан, Д.Хулан, С.Вероника нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

11.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сэргэлэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.РЕНЧЕНХОРОЛ