Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00251

 

М.Жгийн нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийнИргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны09дүгээрсарын08-ныөдрийн101/ШШ2017/02778дугааршийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2232 дугаар магадлалтай,

М.Жгийн нэхэмжлэлтэй

Ц.Цид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23 552 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Цийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номингэрэл, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Цтой зээлийн гэрээ байгуулан 9 500 ам.долларыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийгхүртэлнэг сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хуваарийн дагуу төлбөр хийхээр тохиролцсон. Гэрээний хугацаа дуусгавар болсон, зээлдэгч нь 3 600 000 төгрөгийг төлсөн.Иймд зээлийн үндсэн төлбөрт 9 500 ам.долларыг2444.95 төгрөгөөр тооцож, 23 227 025 төгрөг, зээлийн хүү 3 925 611 төгрөг, нийт 23 552 636 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг нэхэмжлэл нь харьяаллын бус өөр хаягаар ирсэн. Харьяаллын дагуу шийдвэрлэх ёстой.Мөн2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн гэх 9 500 ам.доллар зээлдүүлсэн гэрээ нь ямар ч үндэслэлгүй, албан хүчээр хийлгэж, гарын үсэг зуруулсан гэрээ юм.Нэхэмжлэгч М.Жтай анх бизнесийн хамтын ажил эхлүүлсэн бөгөөд ямар ч бэлэн мөнгө аваагүй, харин ч би өөрөө мөнгө өгсөн. Бизнес маань тодорхой цаг хугацааны дараа ашгаа өгөх тул уг нэхэмжлэлийг шүүхэд хандах шалтгаан гэж үзэхгүй байна. Миний тайлбар нь бүгд нотлох баримттай тул уг дарамт шахалтанд хийсэн гэрээг хүчингүй гэж үзэх үндэслэлтэй байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02778 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3дахь хэсэгтзаасныг баримтлан хариуцагч Ц.Цоос 22 054 961 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Жд олгож, нэхэмжлэлээс 1 497 675 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 275 713 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Цоос 268 224 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2232 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02778 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 121 600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Ц хяналтын гомдолдоо: Цэдэнбалын Ц.Ц би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Жгийн нэхэмжлэлтэй, Цэдэнбалын Ц.Цид холбогдох 22,054,961 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэрэгт хариуцагчаар оролцсон болно. Тус шүүхийн 2017 оны 10-р сарын 20-ний өдрийн 2232-р шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Ц.Ц миний бие Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хариу тайлбарт бичсэний дагуу М.Жгаас ямар ч бэлэн мөнгө аваагүй болно. 2015 оны 7-р сард хамтран бизнес эрхлэхээр шийдэж аман гэрээ байгуулан тоног төхөөрөмж худалдан аван 5 жилийн хугацаанд үр ашгаа өгөх ажлыг эхлүүлсэн билээ. Уг тоног төхөөрөмжийг худалдан авахад 50-иас дээш хувийн хөрөнгө болох 7,500+500 доллар, мөн 3,600,000 төгрөгийг тус тус миний бие хөрөнгө оруулсан болно. /нотлох баримттай/ Үүнээс 3 сарын дараа М.Ж нь ээж болон эхнэр уурлаад байна хэмээн хамтарч ажиллахаас татгалзан өөрийн оруулсан мөнгөн дүнг үйл ажиллагаа жигдэрч ашгаа өгөхөөр буцаан өгөөрэй хэмээн мэдэгдсэн болно. Үүнээс хойш М.Жаргалтөгс гэх хүн /М.Жгийн ээж нь/ надаас өдөр шөнөгүй хүүгийнхээ оруулсан мөнгийг нэхэж эхэлсэн. Үйл ажиллагаа нь тодорхой хугацааны дараа ашгаа өгөх байсан тул би тийм хэмжээний мөнгийг нэг дор өгөх боломжгүй байсан. Иймээс тодорхой хугацаанд бага багаар барагдуулж явсан билээ. 2016 оны 9-р сарын 30-нд М.Жаргалтөгс нь нөхрийн хамт ажил дээр маань ирж тоног төхөөрөмжийг байгаа эсэхтэй танилцаж, ажлын бүх тоног төхөөрөмжийг зургаар баримтжуулж нэгэн гэрээнд гарын үсэг зурахыг шаардсан юм. Уг гэрээнд 9,500 долларыг бэлнээр авсан хүүтэй төлөх заалтууд байсан. Ажлынхаа хөрөнгийг алдахгүйн тулд уг гэрээнд арга буюу гарын үсэг зурсан. Би тухайн үеийн ханшаар нийт 19,000,000 төгрөг гаргуулж, үүнээс 3,600,000 төгрөг М.Жаргалтөгсд төлсөн билээ. Гэтэл 2017 оны 7-р сарын 26-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бэлэн мөнгө хүүтэй зээлсэн гэх тэрхүү гэрээгээр нэхэмжлэл гаргасан байсан. Би шүүхийн хугацаанд очиж нэхэмжлэлтэй танилцан хариу тайлбараа өгсөн. Уг тайлбарт харъяаллын хувьд зөрчигдсөн, мөн ямарч бэлэн мөнгө аваагүй, шахалтанд гарын үсэг зурсан гэрээ, мөн намайг мөнгө авсан гэх нотлох баримт байхгүй, анхнаасаа 5 жилд ашгаа өгөх бизнес байсан гэдгийг тайлбарт дурьдсан болно.Иргэний хэргийн анхан шатны шүүх уг тайлбарыг үл харгалзан, шүүх хуралдаан зарлах гэж нэг удаа залгасан байсан хоёр минутын дараа эргүүлэн залгахад утсаа аваагүй бөгөөд би тэр дугаарыг шүүхээс залгасан гэж мэдээгүй. Уг үндэслэлээр шүүх хуралдааныг надгүйгээр зохион байгуулж төлбөрийг одоогийн ханшаар тооцон хүү, алдангийг нэмж тооцон 22,054,961 төгрөгийг надаас гаргуулан авах шийдвэрийг гаргасан байсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь хэтэрхий нэг талыг баримтлан харъяа дүүрэг, нотлох баримт, мөнгөн дүн зэргийг үл харгалзан нэхэмжлэгчийн талд бүх талаар ашигтай шийдвэрийг гаргасанд миний бие гомдолтой байгаа билээ.Иймд уг хэргийг Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд үнэн зөв, харилцан адил тэгш эрхийн дагуу, нотлох баримтыг үндэслэн тус 22,054,961 төгрөгийн мөнгөн дүнд бодит үнэлгээ гарган миний төлөх ёстой 15,400,000 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Ц.Цид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23 552 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-т зааснаар талууд өмнөх үүргийг өөр үүргээр солих тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл зохигчдын хооронд кино камерын түрээсийн үйлчилгээг эрхэлж, ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч талууд гэрээг дуусгавар болгожээ. Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгчид хандан түүний оруулсан 10 000 ам.долларыг буцаан төлөх, уг мөнгөн дүнгээс 1 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 19 000 000 төгрөгийг сард 2 хувийн хүүтэй зээлж, барьцаанд студийн тоног төхөөрөмжүүдийг барьцаалан зээлийн гэрээ байгуулахад бэлэн байна гэсэн агуулга бүхий хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн, улмаар зохигчид нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 9 500 ам.долларыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаатайгаар, нэг сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй байна. 

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэрээг зээлийн гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ. Хариуцагч нь гэрээнд заасан мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь буцааж төлөх үүрэгтэй.

Талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг буцааж өгөхөөр тохирсон, энэ тохиролцоог зээлийн гэрээний үүрэг болгосон тул “...зээлийн мөнгийг аваагүй, хамтран ажиллах гэрээг дүгнэх байсан...” гэх хариуцагчийн гомдол үндэслэл муутай байна. 

Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд, нэхэмжлэлийн хүрээнд хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг тогтоосон, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцсэн байна.

Шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 176 дугаарзүйлийн 176.2.1 дэххэсэгтзаасныгудирдлагаболгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/02778 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхийн2017 оны10 дугаарсарын20-ныөдрийн2232 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчхяналтыншатнышүүхэдгомдолгаргахдааулсынтэмдэгтийнхураамжид 2017оны11 дүгээрсарын13-ныөдөртөлсөн129 000 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА