Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1768

 

  2019         11         21                                       2019/ШЦТ/1768

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

хохирогч Б.Б ,

шүүгдэгч Д.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г т холбогдох эрүүгийн 1906 02796 2294 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,Д.Г , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Г  нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 гудамжны орчим иргэн Б.Б ыг “миний нутаг дэвсгэрт шээлээ” гэж маргаан үүсгэн улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Миний амьд явах эрх, эрүүл мэнд аюулгүй байдал, амьдрах эрх зөрчигдсөн. Шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Би шүүгдэгчид өш хонзон санаагүй. Би энэ хүнийг танихгүй. Тэр өдөр муу усны жалганд шээгээд эргээд харахад энэ хүн согтуу 0.75 литрийн шилтэй архитай, 2 ундаа барьчихсан явж байсан. Тэр маргаанаас болж өнөөдрийн ийм байдалд хүрсэн шүүх үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү, би бүх зардлаа баримтаар өгсөн байгаа. Баримтаар байгаа зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ харих гээд явж байтал 13 дугаар гудамж, 14 дүгээр гудамжны завсар бие засаад байж байтал үл таних залуу ганцаараа ирээд “миний нутаг дэвсгэр дээр шээлээ гээд” барьж байсан 0.75 литрийн архитай шилээр толгой руу нэг удаа цохитол уг архитай шил хагараагүй, тэгээд дараа нь дахин 2 дахь удаагаа толгой руу цохитол шилтэй архи хагарч толгойны зүүн талаас цус гарч хагарсан. Тэгээд би ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би сэртэл намайг цохисон гэх залуу миний хажууд зогсож байсан. Тэгсэнээ тэр залуу уг хашааны ар талын айлд ороход 4 залуу архи уусан байдалтай сууж байсан. Тэгсэн Нямбаяр гэх залуу миний толгойн цусыг цэвэрлээд сууж байтал тухайн гэрийн эзэн гэрээс гарахыг шаардахаар нь би гараад эхнэр Сэндэрмааг дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-14 дүгээр хуудас/,

Гэрч Г.Сэндэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр Батсайхан над руу залгаад “хүнд зодуулчихлаа , чи хурдан хүрээд ир” гэхээр нь би 22 дугаар хорооны байрны хажууд байдаг Далангийн хажууд очсон чинь манай нөхрийн цамц болон жилетканых нь товчнууд унаж задраад цээж нь гарчихсан толгой, нүүр, хувцас цамц нь битүү цус болчихсон нэг танихгүй залуутай хамт зогсож байсан. Тэгээд би нөхрөөсөө яасан талаар асуухад танихгүй хүн намайг 0.75 литрийн шилтэй архиар цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Хуягбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд архиа ууж дуусчихаад Ганзориг гэрээс гарч яваад удалгүй эргэж орж ирэхэд араас нь толгойноос нь цус гарчихсан нэг залуу дагаад ороод ирэхээр нь би гайхаад яасан гээд асуусан чинь тэр толгойноос нь цус гарсан залуу Ганзоригийг цохьчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹5443 дүгнэлтэд “Б.Б д дээд уруул, хамрын нуруу, нуруунд зулгаралт, баруун шанаанд цус хуралт, зүүн тавхайн үений суналт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хэргийн 26 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 49-60 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 гудамжны орчим иргэн Б.Б ыг “миний нутаг дэвсгэрт шээлээ” гэж маргаан үүсгэн улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч Д.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ харих гээд явж байтал 13 дугаар гудамж, 14 дүгээр гудамжны завсар бие засаад байж байтал үл таних залуу ганцаараа ирээд “миний нутаг дэвсгэр дээр шээлээ гээд” барьж байсан 0.75 литрийн архитай шилээр толгой руу нэг удаа цохитол уг архитай шил хагараагүй, тэгээд дараа нь дахин 2 дахь удаагаа толгой руу цохитол шилтэй архи хагарч толгойны зүүн талаас цус гарч хагарсан. Тэгээд би ухаан алдаад уначихсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би сэртэл намайг цохисон гэх залуу миний хажууд зогсож байсан. Тэгсэнээ тэр залуу уг хашааны ар талын айлд ороход 4 залуу архи уусан байдалтай сууж байсан. Тэгсэн Нямбаяр гэх залуу миний толгойн цусыг цэвэрлээд сууж байтал тухайн гэрийн эзэн гэрээс гарахыг шаардахаар нь би гараад эхнэр Сэндэрмааг дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-14 дүгээр хуудас/,

Гэрч Г.Сэндэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны орой 22 цаг өнгөрч байхад манай нөхөр Батсайхан над руу залгаад хүнд зодуулчихлаа чи хурдан хүрээд ир гэхээр нь би 22 дугаар хорооны байрны хажууд байдаг Далангийн хажууд очсон чинь манай нөхрийн цамц болон жилетканых нь товчнууд унаж задраад цээж нь гарчихсан толгой, нүүр, хувцас цамц нь битүү цус болчихсон нэг танихгүй залуутай хамт зогсож байсан. Тэгээд би нөхрөөсөө яасан талаар асуухад танихгүй хүн намайг 0.75 литрийн шилтэй архиар цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-17 дугаар хуудас/,

Гэрч Б.Хуягбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд архиа ууж дуусчихаад Ганзориг гэрээс гарч яваад удалгүй эргэж орж ирэхэд араас нь толгойноос нь цус гарчихсан нэг залуу дагаад ороод ирэхээр нь би гайхаад яасан гээд асуусан чинь тэр толгойноос нь цус гарсан залуу Ганзоригийг цохьчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-23 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹5443 дүгнэлт “Б.Б д дээд уруул, хамрын нуруу, нуруунд зулгаралт, баруун шанаанд цус хуралт, зүүн тавхайн үений суналт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.”  /хэргийн 26 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 49-60 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Г т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Б нь 8.082.636 төгрөгний хохирлыг нэхэмжилсэнээс шүүх 555.743 төгрөгийг Д.Г оос гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.Хэргийн 49-59 дүгээр хуудсанд хохирогчоос гаргаж ирүүлсэн хохирлын талаархи нотлох баримтууд авагдсан боловч хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 2019 оны 10 сарын 16-ны өдрийг өдрийг хүртэл хугацаанд авсан шатахууны зардлын баримтууд байх бөгөөд эдгээр баримтууд нь гэм хорын хохиролтой холбоогүй байна.

Хэргийн 56,57 дугаар хуудсанд Хятадад эмчлүүлсэн гэх баримт ирүүлсэн ба энэ баримт нь 2019 оны 9 сарын 10 өдөр  “тус өвчтөн нь тархиндаа хүнд гэмтэл авч манай эмнэлэгээр эмчилгээ хийлгэсэн” гэжээ.Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хөнгөн зэргийн гэмтлийн шалгуур үзүүлэлтийг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц,үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” байхаар заасан байна.Гэтэл тухайн хэрэг 2019 оны 5 сарын 2-ны өдөр үйлдэгдсэн,Хятадад эмчилгээ хийлгэсэн баримт нь хүнд гэмтлийн авч эмчилгээ хийлгэсэн байхаас гадна цаг хугацааны хувьд 2019 оны 9 сарын 10-ны өдөр байна.

Мөн тамганы үйлдвэрт тамга захиалуулж хийлгэсэн гэх баримт нь энэ хэргийн хохиролд хамааралгүй байна.

240.000 төгрөгний бариа засал хийлгэсэн баримт ,эмийн сангаас эм худалдан авсан баримт болон зураг угаалгасан баримтуудыг үндэслэн хохирлыг 555.743 төгрөгөөр тогтоосон болно.Хохирогчийн эмийн сангаас эм худалдан авсан баримтууд нь эмчийн жоргүй,хохирогчид учирсан гэмтэлтэй холбоогүй хоолойн өвдөлтөд уудаг эм зэрэг байсныг дурьдаж байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.