Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 658

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Хамтын гэрээг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, түүний ажилчдын “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус шүүхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан хамтын гэрээ бүртгэхийг даалгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч байгууллага 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаар бүртгэлээр хамтын гэрээг бүртгэсэн болно. 

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзах хүсэлт гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Хамтын гэрээг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, түүний ажилчдын “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Хамтын гэрээг бүртгэхгүй байгаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, түүний ажилчдын “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 2017-2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг бүртгэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                       Н.ДОЛГОРСҮРЭН