Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 150/2017/00056/и |
Дугаар | 001/ХТ2018/00276 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2018/00276
З.Хын нэхэмжлэлтэй
иргэнийхэргийнтухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2017 оны08дугаарсарын02-ныөдрийн147дугааршийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар магадлалтай,
З.Хын нэхэмжлэлтэй
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШШГХ холбогдох
Үнэлгээ тогтоосон актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Г.Ц-ын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч З.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Иргэн З.Х би өөрийн үл хөдлөх хөрөнгө болох 754 мкв талбай бүхий сургуулийн барилга, 2480.3 мкв бүхий сургуулийн зориулалттай газрыг ХХБны зээлийн барьцаанд тавьсан. Гэтэл төлөлтийн маргаанаас үүдэн 88.293.000 төгрөгөнд дуудлага худалдаанд оруулахыг шаардсан. Иргэн би 550.000.000 саяас буулган үнэлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Д.Төмөрхуяг нь Дархан-Уул аймгийн “К З”ХХК-д хүсэлт гарган тухайн байгууллагын үнэлгээчин Я.Батбаяр нь манай сургуулийн үл хөдлөх хөрөнгийг 286.532.400 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд тухайн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Тухайн объект нь 756 м.кв талбай бүхий байр дотроо 54 өрөөтэй, нэг заалтай, гаднах талбай 3000 гаруй м.кв талбай бүхий газартай, эргэн тойрон хашаа хийгдсэн. Би 2000 оноос хойш энэ байрыг эзэмшиж авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа. 2007 онд наад талын 306 мкв талбай бүхий барилгыг барьсан. 2000 оноос хойш 2016 оныг хүртэл тухайн байрыг засварласан мөнгө гэхэд 280.000.000-д төгрөг болж байгаа. Энэ байрыг мэргэжлийн хүмүүсээс зах зээлийн үнэлгээг нь асуусан. Уул модонд биш төв газар барьсан байр байгаа. Ашигтай байрлалтай ямар ч зориулалтаар ашиглах боломжтой барилга байдаг. Би тэр 286.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би дор хаяж 450.000.000 төгрөгөөр үнэлүүлж байж дуудлага худалдаанд оруулна. Хоёрдугаарт нь би хүний өмнөөс байраа тавьсан. ХХБны захирал Б.Б2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд намайг таны хүүхэд чинь энэтэй холбоотой байна. Та үүнийг дараад зохицуулаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би Солонгост очоод эмчлүүлээд ирсэн хүн байсан. Мөнгө төгрөгний боломж муу байсан. Ийм үндэслэлтэй хэцүү байна гэж хэлсэн чинь гуйгаад байхаар нь 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 19 хүний цалингийн зээлэнд энэ байраа тавьсан. Тэгж тавихад Б.Бюу гэж хэлсэн гэхээр бусад хүмүүсээс авалцах мөнгийг нь би бас дуудалцаж авалцана гэж амлалт өгсөн. Хэрвээ энэ асуудал өөрөөр шийдэгдвэл бид нар авилгатай тэмцэх газарт хандана. Эхний ээлжинд өөрийнхөө саналыг хэлье. Би 286.000.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүний өмнөөс тавьсан. Би өөрөө Хас банкинд зээлтэй байсан. Миний Хас банкны зээлийг нааш нь татаж оруулаад 19 хүн байна уу? хэд байсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн хүмүүсийн цалингийн өмнөөс би байраа тавьсан. Тийм учраас ямар ч үндэслэлгүй болж байгаа. Гуравдугаарт 2015 оны 05 дугаар сарын 4-ний өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл өдөр болгон ийм байна, тийм байна одоо болохоо байлаа яах уу, та энийг дараадхаач гээд байхаар нь би аргагүй эрхэнд өвчин зовлон үзсэн. Хүүхдээ эцгийгээ алдчихсан болохоор сэтгэл санааны хямралд оруулаад яахав гэж бодоод байраа тавиад өгсөн. Яг үндэслэл би өөрөө зээл аваагүй... гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШШГХэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 136 тоот шийдвэрээр Зундуй овогтой З.Х, Дагвадорж овогтой Оюунцэцэг нар нь ХХБинд 88.292.789 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Төлбөр авагч тал ХХБны захирал Б.Бнь манай ШШГХ 2016 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр 82 тоот зардал, урамшууллын гэрээ байгуулж манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Төлбөр төлөгчид удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөх талаар сануулга өгөхөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Тухайн үед нь 09 сараас 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ХХБны захирал Б.Бнь ХХБинд байгаа барьцаа хөрөнгийг үнэлгээ хийлгэж, дуудлага худалдаанд оруулж, өр төлбөрийг барагдуулж өгөөчээ гэсэн хүсэлтийг манай байгууллагад гаргасан. Энэ хүсэлтийн дагуу барьцаанд байсан 2 үл хөдлөх хөрөнгийг хураан авч үнийн санал өгөхийг Зундуй овогтой З.Х болон ХХБны захирал Б.Б-т хүсэлт тавьсан. Хүсэлтэнд З.Х эгч 550.000.000 төгрөгөөр объектоо үнэлнэ гэж хэлсэн. ХХБ анх 125.000.000 төгрөгөөр үнэлж авсан объектоо тэр 125.000.000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлсэн. Үнэлгээн дээр тохироогүй учраас “К З”ХХК хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэсэн. Хөндлөнгийн шинжээч “К З”ХХК нь 286.532.400 төгрөгөөр үнэлсэн. Ингэж үнэлэхдээ ХХБинд барьцаанд тавьсан 2 объектыг үнэлсэн. З.Хын яриад байгаа 3000 хэдэн мкв хойд талын газар гэж хэлээд байгаа зүйл ороогүй. Зөвхөн 2 объект нь ХХБинд тавьсан газартайгаа үнэлэгдсэн. Хажууд нь амбаар шиг юм хойно нь сул талбай нь өөр гэрчилгээтэй өөр зүйл байгаа. Манайх яг барьцаанд тавьсан объектыг нь “К З”ХХК-иар үнэлгээ хийлгэсэн... гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар иргэн З.Хын “К З”ХХК-ний албадан дуудлага худалдаанд оруулахаар санал болгосон 286.532.400 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар З.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар магадлалаарСэлэнгэ аймгийнСайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 сарын 02-ны өдрийн 147 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:1 дэх заалтыг:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар иргэн З.Хын Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь ШШГХ холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай. гэж,2 дахь заалтыг:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар З.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Хын давж заалдах гомдол гаргахдаа төлсөнтэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Ц хяналтын гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.Төлбөр төлөгч-иргэн З.Хаас “эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах талаар” Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШШГХ холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр “гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл”-ээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч-иргэн З.Хаас давж заалдах гомдол гаргаж, улмаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаар магадлалаар “ХХБ, З.Х нар нь ипотекийн зүйлийг өөр хэлбэрээр эсхүл албадан дуудлага худалдаагаар худалдах хэлбэрийг шүүхээр тогтоолгосон эсэх, З.Х нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар тохиролцсон зэрэг нь тодорхойгүй, энэ талаар холбогдох нотлох баримт авагдаагүй гэх үндэслэлээр” үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаар шийдвэрээр З.Х, Д.Оюунцэцэг, “Эрдмийн ундраа” лицей сургууль, “Сайхан бужир” ХХК-иас 88.292.789 төгрөгийг гаргуулж ХХБны Хөтөл тооцооны төвд олгохоор шийдвэрлэснийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт байрлах 171000605 нэгж талбарын дугаартай 2100 мк.в газар Ү-1310000921 улсын бүртгэлийн дугаартай 448 м.кв сургуулийн зориулалттай барилга Ү-1310000921 улсын бүртгэлийн дугаартай 306 м.кв сургуулийн зориулалттай барилгыг газрын хамт битүүмжлэн хурааж, үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсноор “Капитал зууч” ХХК-иас хөрөнгийг 286.532.400 төгрөгөөр үнэлж, талуудад үнэлгээг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.Иймд: 1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 тоот магадлалаар З.Хын анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа хуулийн хугацааг нэг хоногоор хэтрүүлснийг хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэж дүгнэсэн. 2. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь “Капитал зууч” /РД:4251393/ ХХК-ний Худалдаа хөгжпийн банкны барьцаа хөрөнгийг үнэлсэн 286,532,400 төгрөгийн үнэлгээг ямар нотлох баримтыг үндэслэн хүчингүй болгосон нь ойлгомжгүй, тодорхой бус байх тул Улсын Дээд Шүүхэд хянуулахаар гомдол гаргаж байна.Сэлэнгэ аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 38 тоот магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч З.Х нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШШГХ холбогдуулан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоосон актыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ХХБ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.
Нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх мэдэгдлийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх... нэхэмжлэлийн бүрдүүлбэр буюу тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 01 сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлж 2017 оны 01 сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасныг зөрчөөгүй байна.
З.Х нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаар шийдвэрийн дагуу ХХБинд 88.292.789 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба уг шийдвэрийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэж, үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх, хураах, үнэлгээ хийх ажиллагааг 2017 оны 1 дүгээр сарын 04 хүртэл хугацаанд явуулснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдсан байх тул шүүх 2017 оны 7 дугаар сарын 01-нээс үйлчилж эхэлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг хэрэглэсэн нь буруу тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.
Төлбөр төлөгч, төлбөр авагчийн хэн аль нь зээлийн үүргийг хангуулах зорилгоор “...448м,кв талбай бүхий сургуулийн өргөтгөлийн барилга, 2100 м.кв талбай бүхий сургуулийн барилгын талбай бүхий газар, 380м.кв талбай бүхий биеийн тамирын заалны зориулалт бүхий газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шүүх шийдвэр гаргаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1,53.3,53.6-д заасан дарааллын дагуу явагдах ёстой байна. Уг хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн байгууллага төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулахдаа эхнийээлжиндбэлэнмөнгө, эсхүлбанк, банкныбуссанхүүгийнбайгууллагадахьхадгаламжийнболонхарилцахдансандбайгаатөлбөртөлөгчийнмөнгөнхөрөнгөболонбусадүнэтзүйлээстөлбөрийггаргуулах, түүнчлэнүлхөдлөхбахөдлөхэдхөрөнгө, бусадхөрөнгөөсгаргуулахажиллагаагдарааллын дагуу явуулахгүйгээр шууд үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах журамтай тул барьцааны гэрээ хэлбэрийн хувьд байгаа хэдий ч шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар шийдвэрлээгүй нөхцөлд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн 53 дугаар зүйлд заасан дарааллаар явагдах учиртай болно.
Хариуцагч нь төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй тул ...үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй, магадлалыг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Харин давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэснийг зөвтгөх боломжтой бөгөөд энэ зөрчил нь хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл болохгүй байна.
Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 176 дугаарзүйлийн 176.2.2-т заасныгудирдлагаболгон ТОГТООХ НЬ :
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхийн2017 оны10 дугаарсарын11-ныөдрийн38 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүхийншийдвэргүйцэтгэхтухайхуулийн55 дугаар зүйлийн 55.7 ...гэснийг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай .
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчхяналтыншатнышүүхэдгомдолгаргахдааулсынтэмдэгтийнхураамжтөлөөгүй болохыг дурьдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА