Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 215

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,

Хохирогч: П.Т, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000610284 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй,.дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сөүл рестораны гадаа П.Тыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ... Би 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр найз Атай хамт гадуур ажилтай явж байгаад орой 22 цагийн үед “Оргил” бааранд ороод манай найз А 2 шил пиво уусан байсан би ерөөсөн архи согтууруулах ундаа хэрэглээгүй 4 жил гаруй болж байгаа хамт орж бүжиглэж байсан чинь манай найз А тэнд байсан хоёр хүүхэнтэй маргалдаад хэрүүл хийгээд байсан юунаас болсон гэхээр тэр хоёр хүүхэн нь Аын эхнэрийг “янхан” гээд хэл амаар доромжлоод байсан юм шиг байгаа юм түүнээс нь болоод А тэр хоёр эмэгтэй хүнтэй ширээн дээр нь очоод хэрүүл хийгээд цохиж авах гээд байсан юм.Тэгэхээр нь би найзынгаа салгаж аваад чирээд баарнаас гаргасан юм.Тэр хооронд нөгөө хоёр эмэгтэй урдаас нь хэрүүл хийгээд зодоон хийх гээд байсан би дундуур нь ороод салгаад найзаа арай хийж салгаад Оргилын урд талын төв зам дээр өргөж авчирсан тэгсэн нөгөө хоёр хүүхэн бас араас нь хэрүүл хийгээд гараад ирсэн тэгсэн бааранд байсан 3 залуу нөгөө хоёр эмэгтэй хүнтэй хамт ирээд Атай хэрүүл хийгээд хэл амаар доромжилоод байсан юм. Урдаас нь манай найз ч гэсэн бас хэрүүл хийгээд байсан тэгээд би найзаа урдаас нь тэвэрчихсэн байсан чинь “чи намайг тавичих миний эхнэрийн над хүмүүс чинь хэл амаар доромжилоод” байсан гээд л дайраад байсан юм. Тэгээд миний гараас мултрах гээд янз бүр болж байгаад миний гараас мултраад тэр залуучууд руу гүйж очих гэж байгаад хажуухан талд нь цасан дээр хальтраад А газарт унасан тэгсэн нөгөө 3 залуу Аын хажууд нь хүрээд ирээд А гэх залуу нь Аыг газарт унасан байхад нь дээрээс нь заамдаж авсан тэгэхээр нь би араас нь гүйж очоод тэр залуу нь заамдаж аваад болъё гээд хэлсэн чинь миний урдаас бас заамдаж авсан тэгэхээр нь газарт унагаах гээд баруун , зүүн талд хөлд нь хавсарсан тэгсэн надаас зуураад унаагүй доош хярж бөхийсөн тэгсэн араас нь тэнд хамт байсан нэг залуу нь түүний араас над руу чиглээд намайг цохих гээд гүйгээд ирсэн тэгэхээр нь би гарынхан цохилтоос хойш бултаад урдаас нь баруун хөлөөрөө хэвлий хэсэг рүү нь жийж холдуулаад Аыг аваад зам руу доош уруудаж алхаад Булган төвын урд байдаг сандал дээр сууж байгаад машинтай дүүгээ дуудаад найзынгаа гэрт нь хүргэж өгөөд би сүүлд нь гэртээ хүргүүлсэн юм.Тэгээд маргааш өглөө нь 12 цагийн үед ажил дээр байж байсан чинь нөгөө 3 залуу манай ажил дээр хүрж ирээд жчи өчигдөр намайг өшиглсөн чинь би босож чадахгүй байна эмчилгээ хийлгэх гэсэн юм 300,000 төгрөг өгчих цагдаа гээд яахав” гэсэн тэгэхээр “за хамт эмнэлэг явъя үзүүлээд өгъе” эмнэлэг орсон. Тэгсэн өглөө нь ЭХО-д харуулчихсан зургийг нь авхуулсан байсан юм байлгүй тэгээд Э гээд гэмтлийн эмчээс асууж тодруулсан чинь бөөрөнд бага зэргийн цус хурсан байна 7-10 хоногт хэвтэж эмчлүүлээд хурсан цусыг шимэгдүүлнэ гэсэн гэхдээ зураг дээр нь цус хуралтын цаана угийн гэмтэл байж магадгүй байна шүү гэсэн тэр гэмтэл нь цохилтоос хамаарахгүй юм байна хуучин гэмтэл байх магадлалтай цус хуралтыг нь эдгээсний дараа дахин шинжилгээ хийж байж мэдэгдэх байхаа гэсэн.Тэгсэн нөгөө залуу эмчийн өрөөнөөс гараад яваад өгсөн юм.Тэгээд би араас нь очоод яахаар байна гэсэн чинь л би цагдаа дээр очино эгчийгээ дуудчихсан байгаа гээд л цагдаагийн газарт ирсэн юм. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан би сүүлийн 4 жил гаруй архи согтууруулах ундаа хэрэглээгүй явж байна. Баарны зөөгч нь хүртэл мэдэж байгаа намайг бааранд орохоор та ус авах уу ундаа авах уу гэж асуудаг тухай өдөр би АРU -гийн 350 граммтай ус авсан байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/

... 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би А гэдэг найзтайгаа хамт орой 22 цагийн орчимд “Оргил” бааранд бүжиглэхээр хоёулаа орсон...Би очиход А Аыг тавьчхаад над руу эргэж хараад заамдаад авахаар нь би зөрүүлж заамдсан. Би тэгээд Аг тавиулах гээд баруун, зүүн хөл рүү хавсарсан. Тэр агшинд Т Агийн араас гүйж ирээд миний нүдний шил рүү цохих гээд гараараа далайж ороод ирэхээр нь би бултаад хойш нь гэдийж Тын хэвлий орчимд нь 1 удаа жийж холдуулаад Аптанжолоо гараа тавихаар нь Аыг аваад шууд явсан. Тэнд би өөр хүн цохиогүй. Нөгөө хэд чинь араас орилоод байсан. Би ч тоохгүй шууд Аыг авч явсан. Би уг Аыг тэднээс салгах зорилгоор очсон. Мөн Т намайг цохих гээд миний нүдний өмнө гар нь ороод ирэхээр нь биеэ хамгаалах гээд хойш нь гэдийгээд Тыг жийсэн юм. Тэгэхгүй бол миний нүдний шил рүү цохиод нүд сохлох байсан...гэх мэдүүлэг. /хх-ийн 109-110/,

2. Шүүгдэгч Ц.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр найз Аын хамт Оргил бааранд ороод 2 пиво захиалсан. Би архи уудаггүй учраас ус захиалаад бүжиглэж байтал 3 залуу намайг өдөөд байна гэхээр нь хүмүүстэй муудалцаад яах юм бэ гэж хэлсэн. Гэтэл удалгүй А 2 залуутай маргалдаж байхаар нь салгаад Аыг аваад гарсан чинь араас хэл амаар доромжлоод байсан. А миний гарыг тавиулаад нөгөө 3 руу гүйж байгаад наана нь халтирч унасан. Гэтэл нөгөө 3 залуу нийлээд Аыг өшиглөөд байсан. Тэгэхээр нь би наана нь байсан А гэх залууг барьж аваад байж байтал гэнэт Тын гар орж ирэхээр нь би бултаад жийсэн. Би тэр залууг гэмтээх гэж өшиглөөгүй. Харин энэ 3 залуу манай найзыг гэмтээх санаа зорилготой байсан гэв..

 3. Хохирогч П.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Би 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед найз Түвшинжаргал, А бид 3 “Орд” караокенд орж бүжиглэж байгаад орой 22 цагийн орчимд “Оргил” бааранд орж бүжиглэж байгаад 23 цагийн үед гараад явж байсан чинь Түвшинжаргал “Сөүлын” гадаа нэг залуутай маргалдаад байсан...тэгээд салгах гээд очсон чинь миний гарыг түлхээд бөөр лүү нэг өшиглөсөн тэгээд би амьсгаа авч чадахгүй болохоор нь хэсэг сууж байгаад гайгүй болохоор нь такси бариад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/

 ... би очоод дундуур нь гүйж ороод салгах гэтэл миний зүүн бөөрөнд өшиглөсөн тэгээд тухайн үед би амьсгаа авч болохгүй байсан болохоор доошоо суухад найз А өргөж босгоод Тумбааш худалдааны төвийн шатан дээр сууж байхад манай найз Түвшинжаргал ирсэн байсан тэгээд бид 3 таскинд суугаад эхлээд би гэртээ буусан... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/

Би гомдолтой байна. Нэхэмжпэх зүйл гэвэл эмчилгээ, хагалгаа замын зардал болон бусад зүйлд зарцуулсан зардлаа нэхэмжилмээр байна. Гэхдээ дээрх задрлын баримтыг шүүхийн шатанд өгнө. Хэдэн төгрөг болохыг баримтаа харж байж нэхэмжилнэ...гэх мэдүүлэг. /хх-ийн 117-118/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Т мэдүүлэхдээ: ... А, Түвшинжаргал нартай хамт Оргил бааранд ороод нэг нэг пиво захиалаад сууж байтал Түвшинжаргалын таньдаг 3 охин байсан. Тэгээд ширээ дээр нь очоод юм яриад сууж байтал Ц.Гын найз нь ирээд хэл амаар доромжлоод, тэр охидуудтай маргалдаад байсан. Сүүлдээ Түвшинжаргалтай маргалдсан. А бид 2 ширээндээ сууж байсан. Шөнийн 23 цагийн үед бид 3 баарнаас гарсан. Түвшинжаргал, А хоёр муудалцаад байхаар нь салгах гээд А очсон. Тэгээд нэг харсан чинь Ц.Г Аг тонгойлгоод цохиж байхаар нь би гүйгээд очтол намайг өшиглөсөн. Бид 3 Аыг нийлж зодсон зүйл байхгүй. Би тухайн маргаан, зодоонд оролцоогүй. Би өшиглүүлээд амьсгаа авч чадахгүй газар унасан. А намайг түшиж босгосон. Дотор муухайраад Тумбаш дэлгүүрийн гадаа бөөлжиж байгаад тэндээсээ такси бариад гэр, гэр рүүгээ явсан гэв.

5. Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...найз Ттай дээр очоод чи явж бай би Түвшинжаргалыг аваад ирье гээд зууралдаад байсан 2 дээр очоод салгаад байж байтал Г гэдэг залуу миний зүүн хөлний шагайны дээд талд өшиглөөд намайг тонгойход миний нуруу дээр гараараа цохиод тэгсэн Т гүйгээд ирж байсан тэгээд намайг өндийхөд Т миний хажууд гэдсээ бариад эвхрээд унасан...би Тыг түшээд Сөүл рестораны урд талын хайсны хундамын цементэн дээр суугаад 10 орчим минут суулгаж байгаад би такси бариад гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/

6. Гэрч Г.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... бид Сөүл рестораны урд сууж байгаад явах гэсэн манай найз явж чадахгүй байна алхаж болохгүй байна гэхээр нь таксинд суулгаад гэрт нь хүргэж өгөөд А бид 2 гэртээ харьсан юм ...гэх мэдүүлэг. /хх-ийн 69-71/,

 7 Шүүгдэгч Ц.Гын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

 ... Би 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр найз Атай хамт гадуур ажилтай явж байгаад орой 22 цагийн үед Оргил бааранд ороод манай найз А 2 шил пиво уусан байсан би ерөөсөн архи согтууруулах ундаа хэрэглээгүй 4 жил гаруй болж байгаа хамт орж бүжиглэж байсан чинь манай найз А тэнд байсан хоёр хүүхэнтэй маргалдаад хэрүүл хийгээд байсан юунаас болсон гэхээр тэр хоёр хүүхэн нь Аын эхнэрийг янхан гээд хэл амаар доромжилоод байсан юм шиг байгаа юм түүнээс нь болоод А тэр хоёр эмэгтэй хүнтэй ширээн дээр нь очоод хэрүүл хийгээд цохиж авах гээд байсан юм.Тэгэхээр нь би найзынгаа салгаж аваад чирээд баарнаас гаргасан юм.Тэр хооронд нөгөө хоёр эмэгтэй урдаас нь хэрүүл хийгээд зодоон хийх гээд байсан би дундуур нь ороод салгаад найзаа арай хийж салгаад Оргилын урд талын төв зам дээр өргөж авчирсан тэгсэн нөгөө хоёр хүүхэн бас араас нь хэрүүл хийгээд гараад ирсэн тэгсэн бааранд байсан 3 залуу нөгөө хоёр эмэгтэй хүнтэй хамт ирээд Атай хэрүүл хийгээд хэл амаар доромжилоод байсан юм...тэр үед улаан өнгийн куртиктэй залуу намайг цохих үйлдэл хийсэн би тэр гарын цохилтоос нь хойш гэдийхдээ хөлөөрөө хэвлийн тус газар нь жийж холдуулсан. Ингээд би найзыгаа аваад такси дуудаад замаас машинд суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-иыйн 72-74/

8. Гэрч Э.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

... Би 2018 оны 12 дугаар сарын 01-ны орой 22 цагийн үед найз Гын хамт “Оргил” бааранд ороод би 1 шил пиво захиалсан, Г жижиг цэвэр ус авсан тэгээд бүжиглэж байгаад бие засах өрөө рүү явж байхад саарал үстэй залуу намайг мөрлөхөд нь би нэг ширээ налаад сандал дээр нь суугаад босож ирээд яагаад байгаа юм бэ хөгшөөн гэсэн чинь зайл банди минь гэхээр нь би чи өөрөө мөрөлчөөд яагаад байгаа юм бэ гэсэн чинь дуугүй хажуугаар гараад явсан тэгээд би бие засах өрөө ороод буцаад гарч ирэхэд бие засах өрөөний хажуугийн ширээнд 3 эрэгтэй 2 эмэгтэй сууж байсан тэгээд хажуугаар нь гараад явах гэтэл банди минь нааш ир гээд саарал үстэй залуу дуудсан тэгэхээр би очоод яасан бэ гэхэд чи түрүүн юу гээд байсан бэ гэхээр нь чи намайг мөрөлсөн биздээ гэхэд чи юу гээд олон юм яриад байгаа юм бэ гэсэн чинь хажуугаас нь нэг эмэгтэй босож ирээд чи яах гээд байгаа юм гээд түлхсэн тэгэхээр нь би чамтай яриагүй байна. Би явах гэж байна гэсэн чинь тэр эмэгтэй намайг алгадсан тэгэхээр би боль гээд ширээ рүү нь түлхчээд яваад өгсөн. Тэгээд сууж байсан ширээндээ ирээд Гт тэр залуучууд намайг мөрлөөд бие засах өрөө орчоод гараад ирсэн чинь нэг эмэгтэй нь намайг алгадчилаа гэж хэлсэн тэгсэн за наадуулаа хая гэж хэлсэн тэгсэн тэгээд бид 2 бүжиглэж байсан чинь тайзан дээр тэр залуучууд ирээд чи ер нь яах гээд байгаа банди минь гээд, хэл амаар доромжлоод байсан тэгсэн чинь Г за боль гээд дагуулаад гарсан тэгээд гараад явж байхад араас гарч ирээд намайг тэр саарал үстэй залуу чам шиг муу бандийг мэдэхгүй юм байна эр янхан минь гээд намайг доромжилж байснаа, чам шиг муу янханы эхнэрийг би мэднэ гээд орилоод байсан. Тэгээд би Ганбаатрыг намайг тавьж бай би очиж учираад олчоод ирье гээд, тэр залуучууд дээр очих гээд яваж байгаад урд нь очоод халтираа унасан чинь тэгэхэд нэг нь миний шилэн хүзүү рүү өшиглөсөн тэгэхээр би эргээд харсан чинь миний ард улаан куртиктай залуу зогсож байсан тэгээд босох гэтэл бараан савхин нэхийтэй залуу ирээд намайг куртикны захнаас бариад доош нь дарахад Г ирээд намайг салгаад босоод ирэхэд намайг доош дарсан байсан залуу Гтай зууралдаад байж байсан цаанаас нь улаан куртиктэй залуу ирээд Гыг цохих гээд далайж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/

...Тухайн үед хүзүү хөшиж байсан одоо зүгээр болсон.Өөр ямар нэг гэмтэл миний биед учирагүй гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/

 9. Гэрч Н.Эы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ... 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад Нэгдсэн эмнэлгийн 103-ын хүлээн авах тасагт П.Т гэдэг хүн ирсэн ба би очиж үзэхэд зовиур нь зүүн хавирганы нуман доогуур өвдөнө, бүсэлхий ууц орчмоор өвдөнө гэсэн зовиуртай байсан. Өвчтөнөөс гэмтсэн шалтгааныг асуухад 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 00 цагийн орчимд бусдад өшиглүүлсэн гэсэн тайлбар өгч байсан...Хэсэг газрын үзлэг буюу гэмтсэн гэх хэсгийг үзэхэд зүүн бөөрний харалдаа арьсанд улайсан, няцарсан, тэмтрэхэд эмзэглэл ихтэй, симптом Пастернацкий зүүн талдаа эерэг, баруун талд сөрөг байсан. тэгээд зүүн бөөрний няцрал гэсэн онош тавьсан ба цус, биохимийн шинжилгээ авхуулж эход хэвлийг харуулсан. Ингэхэд эход харснаар зүүн бөөр 12.1 х 5.8 см, паренхимийн зузаан нь 2.6 см, харьцангуй зузаарсан...Ер нь бол бөөрний эдийн няцрал байна гэмтлийн тасагт хэвтүүлье гэж хэвтүүлэх шийдвэр гаргаж хэвтэх бичиг хийж өөрт нь өгсөн. Тэд нар өөрсдөө хэвтэхгүйгээр 3-р шатлалд явж оношоо тодруулна гээд явсан. Манай эмнэлэгт бол хэвтээгүй. Миний хувьд өвчтөнд өгсөн зөвлөгөө нь зүүн бөөрний няцралтай байгаа учраас заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн... гэх мэдүүлэг. / хх-ийн 78-80 /,

10. Гэрч С.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

 ... Би 2018.123.04-ний өдрийн 10.30 цагт П.Т гэдэг 28 настай эрэгтэй хүнд цээж хэвлийн гэмтлийн тасагт хэвтсэн байхад нь хэвлийн эхо үзлэг хийж дүгнэлт гаргасан. Уг хүнд оношилгоо хийхэд зүүн бөөр нь хэмжээҮээрээ томорсон бөөрний паренхимийн эхоны ойлт нь жигд бус ихэссэн пирамедууд нь тодорсон элсэрхэг чулуутай папротик хам шинжтэй тухайн үед хэвлийн хөндийд сул шингэнгүй боловч зүүн бөөрөнд шинээр гэмтлийн шинж илэрч байгаа тул хэвлийн тодосгогчтой КТГ хийлгэх шаардлагатай гэж онош батлуулахаар явуулсан...Энэ бүгд үзлэг дүгнэлтээс үзэхэд тухайн хүний зүүн бөөр нь шинээр гэмтэж энэ гэмтлийн улмаас мэс засалд орсон. Хуучин архаг бөөрний үрэвсэлтэй боловч гадны хүчин зүйлийн улмаас шинээр гэмтэж бөөр нь задарч цус алдаж хагалгаанд орсон.гэх мэдүүлэг / хх-ийн 81-83/

11. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...П.Т нь хүнд зодуулсан гэсэн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Бямбадоржийн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шинжээч томилсон тогтоолын хамт хохирогч П.Т өөрийн биеэр ирж үзүүлсэн. П.Тын биед тухайн үед ил харагдах гэмтэлгүй зүүн бөөр орчимд өвчин эмзэглэлтэй гэсэн зовиуртай биед ил харагдах гэмтэлгүй байсан. Тэгээд хот руу нарийн шинжилгээнд явж үзүүлнэ гэж байсан учраас тухайн үед дүгнэлт гаргалгүй шинжээч томилсон тогтоолыг нарийн шинжилгээний хариу ирээгүй учраас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүлээгээд мөн өдрийн 13в/213 дугаартай тоотоор буцаасан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн П.Тт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн ГСҮТ-ийн №15729 тоот өвчний түүхийн хамт ирүүлснээр 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 79 дугаартай дүгнэлтийг гаргасан. Шинжпүүлэгч П.Тын ГСҮТ-ийн №15729 тоот өвчний түүхээс харахад зүүн бөөрний эдийн няцрал, хэвлийн хөндий, гялтангийн арын зайд цус хуралдалт, зүүн бөөрний гадаргуугийн цус хуралт гэмтэл тогтоогдож уг гэмтлүүдийг нийтэд нь гэмтлийн хүнд зэрэгт хамааруулсан. Дээрх гэмтлүүд нь өөр өөр гэмтэл биш зүүн бөөрний эдэд үүссэн гэмтэл, гэмтлээс үүссэн хүндрэлийг харуулж байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 84-86/

12. Гэрч Н.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Ц.Г эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Зан араншингийн
хувьд төлөв даруу нийгэмд эзлэх байр суурь өндөртэй бусддаа нэр хүнд сайтай
шударга, илүү дутуу зангүй хүний төлөө гэсэн зантай олон нийтэд хүлээн
зөвшөөрөгдсөн мэргэжилдээ сайн хүн байгаа юм. Өөрөө бодибилдингийн
тамирчин. залуучуудад зөв үлгэр дууриалал үзүүлдэг Архи тамхи хэрэглэдэггүй Гэр бүлдээ халамжтай юм шиг санагддаг. Ерөнхийдөө томоотой даруухан залуу байгаа юм.гэх мэдүүлэг /125-126/

13. Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

...Г ах нь төлөв даруу зантай архи тамхи бол ерөөсөө хэрэглэдэггүй. Олон нийттэй харилцдаг болохоор юмыг тайван хүлээцтэй шийддэг амьдрал ахуйн хувьд эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдардаг...гэх мэдүүлэг 127-128

14. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 79 дугаартай шинжээчийн:

1. П.Тын үед зүүн бөөрний эдийн задрал, няцрал, хэвлийн хөндий гялтангийн арын зайд цус хуралдалт, бөөрний гадаргуугийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.гэх дүгнэлт /хх-ийн 20-22/

5. Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 716 дугаартай шинжээчийн:

16. Урьд гаргасан Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.01.09-ний өдөр гаргасан 79 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Уг дүгнэлтэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 15729 тоот өвчний түүхийг үндэслэл болгон дүгнэлт гаргажээ.

2. П.Тын биед учирсан зүүн бөөрний задрал, хэвлийн гялтангийн арын зайл цус хуралт гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.-12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. П.Тын бөөрөнд архаг болон цочмог өвчин тогтоогдсонгүй.

4. П.Тын биед учирсан дээрх гэмтэл нь нэг удаа цохих, өшиглөх үед буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

5. П.Тын биед учирсан зүүн бөөрний няцрал нь өвчний улмаас үүсэхгүй бөгөөд гадны механик хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. /хх-ийн 143-147/

17. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 421 дугаартай шинжээчийн:

1. Э.Аын биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-ийн 151/

18. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн:

1. Т.Агийн биед гэмтэл тогтоогдсонгүй. гэх дүгнэлт /хх-ийн 158/ болон хавтаст хэрэгт авагдсан 23-47 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн өвчний түүхийн картын хуулбар, хавтаст хэрэгт авагдсан 113-116 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, хавтаст хэрэгт авагдсан 62 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудас, хавтаст хэрэгт авагдсан 71-72 дугаар хуудсанд шүүгдэгчийн гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавалгаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эмчилгээний холбоотой нотлох баримт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу, эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан болохыг дурдав.

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын дүгнэлтэд дурдсан эмчилгээний хохирлын талаар нотлох баримтыг тулгуурлан талуудын хүсэлтийг харгалзан үзэж хохирлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Таас эмчилгээний зардал дөрвөн сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун жаран гурван / 4.127.663 / төгрөг нэхэмжилсэн нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд ямар ажил үйлчилгээ авсан нь тодорхойгүй 18000 төгрөгийн баримт, уг хэрэгтэй холбоогүйгээр биедээ эссенциал гэх тариаг хоёр удаа авсан гэх мөн фромолид авсан гэх нотлох баримт зэргийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэж, уг мөнгөн дүнгүүдийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж шүүгдэгч Ц.Гаас дөрвөн сая гучин нэгэн мянга жаран гурван / 4031463 / төгрөгийг гаргуулж хохирогч П.Тт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.Гыг сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийн зүгээс шүүгдэгчийг өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхэрэ заналхийлсэн, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн байдал алдагдсан байдлууд тогтоогдоогүй тул түүний дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Сеүл” рестораны өмнө иргэн П.Тын зүүн бөөрөн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т.А, Г.Түвшинжаргал, Н.Э, С.Н, шинжээч эмч Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 79, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 716 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос шинээр гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Монмедикал эмнэлгийн онош болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн”-ийг 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч П.Т нь дөрвөн сая нэг зуун хорин долоон мянга зургаан зуун жаран гурван төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад арван минутын завсарлага авч шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн дөрвөн сая гучин нэгэн мянга дөрвөн зуун жаран гурван төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, цаашид гарах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор шүүгдэгч Ц.Гт оногдуулах ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Гт оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Уг торгох ялын биелэлтийг биелүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Г нь урьд нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гыг арван мянган нэгжтэй / 10.000 / тэнцэх хэмжээний буюу арван сая / 10.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.Гт оногдуулсан арван сая төгрөгийн торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч П.Т нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Ц.Гын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.Гт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар ялтан Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ