Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00204

 

Ч.Бгийн нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2187 дугаар магадлалтай,

Ч.Бгийн нэхэмжлэлтэй

Ч.Бд холбогдох

2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний үндсэн дээр Ч.Бгээс Б.Лд шилжүүлж өгсөн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй И Н ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Бд буцаан шилжүүлэх, эдгээр харилцаатай холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ч.Бгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2008 онд И НХХК-ийг үүсгэн байгуулж, 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ньбайсан. Гэтэл Б.Л дарамт шахалт үзүүлэн, намайг төөрөгдөлд оруулж, 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр И НХХК-ийн хувьцааны 60 хувийг 1 800 000 төгрөгөөр үнэлж, өөртөөшилжүүлсэн. Мөн өдөр И НХХК-ийн дүрмийг шинэчлэн, хууль бусаар манай компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Анх гэрээг байгуулахад Б.Л нь 400 000 ам.долларт тооцон 60 хувийн хувьцааг шилжүүлэх тухай саналыг тавьж, гэрээг байгуулсан. Дээрх гэрээний 2.7-д заасан мөнгийг хариуцагч Б.Л нэхэмжлэгчид өгсөн гэх боловч өгөөгүй, үүнтэй холбоотой баримт хэрэгт байхгүй.Өөрөөр хэлбэл Л.Золбоо, Ж.Цнарын хооронд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан бөгөөд Ж.Цэрэндагваас олгосон итгэмжлэлээр Ч.Б гэрээнд гарын үсэг зурсан. Талууд уг гэрээний дагуу Зайсангийн аманд байрлалтай 3.3 га газарт хөрөнгө оруулалт хийж, обьект барих зорилготой байсан. Мөн хөрөнгө оруулах баталгаа болгож 650 000 ам.долларыг 2 хувааж өгнө гээд эхний ээлжинд 400 000 ам.долларыг шилжүүлэхээр тохиролцсон боловч Ж.Цтөрийн албанд ажиллахаар болж, 2008 онд И НХХК-ийг Ч.Б байгуулж, 100 хувийн хувьцаа эзэмшигч болж, уг газрыг компанийн нэр дээр шилжүүлэн авсан. 2009 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Ч.Бг хөдөө орон нутагт эгчийнх нь бие муудаад явахад нь хууль бусаар түүний компанийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, тамга, тэмдгийг Цагдаагийн байгууллагыг хууран мэхэлж авсан.Мөн тухайн үед Б.Л нь Цагдаагийн байгууллагад хандсан байдаг бөгөөд ямар үндэслэлээр хэрэг үүсгэж байсан талаар бид мэдэхгүй байсан ба Ч.Б гарцаагүй байдалд орж, эрх зүйн мэдлэггүйн улмаас 400 000 ам.долларын асуудлыг шийдвэрлэх ёстой гээд төөрөгдөлд орсон. Ч.Б компанийн 60 хувийг хувьцааг авч 400 000 ам.долларыг эцэслэн шийдвэрлэнэ гэдэг байдлаар дээрх хэрэгт хандсанаар Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгуулж, нэгж хувьцаа нь 3 000 төгрөгийн үнэ бүхий 1 000 ширхэг хувьцааны60 хувийн хувьцааг Б.Лгийн дарамтанд орж хүчээр шилжүүлсэн. Үүний дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгэл хийлгэж дүрмэндээ нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Дээрх Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ нь хууль зөрчиж, эрх зүйн чадамжгүй этгээдтэй хийгдсэн байх тул уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний үндсэн дээр Ч.Бгээс Б.Лд шилжүүлсэн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй И НХХК-ийн 60 хувийн хувьцааг Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.5 дахь хэсэгт заасны дагуу Ч.Бд буцаан шилжүүлж, эдгээртэй холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх2007 оны 11 сард Зайсанд 3.3 га газархудалдана гэсэн зарын дагуу Ч.Бтэй танилцсан. Тэрээр иргэн Ж.Цэрэндагвын газрыг итгэмжлэлийн үндсэн дээр 650 000 ам.доллараар худалдана гэсэн.Эхний ээлжинд400 000 ам.долларыг бэлнээр өгч, Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан, Л.Золбоо нь газрын гэрчилгээ болон бусад бичиг баримтыг надад өгсөн. Энэ мөнгийг авснаас хойш нэр шилжүүлж өгөхгүй удсан. Харин Ч.Б нь өөрийн нутгийн ах н.Үржингээр зуучлуулан газраа буцааж авна гэсний дагуу газрын мөнгөө буцаан өгч, буцаан авахаар харилцантохиролцож,3 сарын хугацаатай гэрээг байгуулсан боловч тэрээр нэг ч төгрөг төлөөгүй. Үүнээс хойш 14 хоногийн дараа Л.Золбоогийн нэр дээр уг газрыг шилжүүлж өгөх талаар гэрээ байгуулсан боловч И НХХК-ийн нэр дээр хууль бусаар дахин шинэ газрын гэрчилгээ гарган авч, 0.5 га газрыг н.Пүрэвтогтоход 50 000 ам.доллараар худалдсан. Мөн түүнчлэн уг газрыг бүхлээр нь худалдах гэж байсныг мэдээд Цагдаагийн байгууллагад гомдол гарган, энэ үйлдлийг нь таслан зогсоосон. Тухайн үед Ч.Б Цагдаагийн байгууллагаас зугтаад ирээгүй. Харин түүний нөхөр н.Эрдэнэдалайгийн хүсэлтээр И НХХК-ийн тамга, тэмдэг, мөн шинэ газрын гэрчилгээг авч И НХХК-ийн 60 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлсэн. н.Пүрэвтогтохыг хохиролгүй болгох хэрэгтэй болсон тул би Ч.Бгийн Ланд крузер маркийн автомашин, хашааны үнэ 3 000 ам.доллар, нийт 53 000 ам.долларыг н.Пүрэвтогтоход өгч, түүнийг хохиролгүй болгосон. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа буруу үндэслэлээр тодорхойлж, тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Б.Лг дарамт шахалт үзүүлсэн, ноцтой төөрөгдөлд орсон, эрх зүйн чадамжгүй этгээдтэй гэрээ хэлэлцээр хийсэн, хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна.Гэтэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлд 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд хамааралтай нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэж үзэжбайгаа бол аль хуулийн зүйл, заалтыг зөрчсөн юм. Талууд хувьцаа шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж болохгүй гэж хориглосон зүйл заалт гэрээнд байхгүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр, талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагдсан. Мөн талуудын хооронд хамтын ажиллагааны хүсэл сонирхол буюу шилжүүлэх харилцаа болон хүлээх эрх, үүрэг, хэлцлийнагуулгад өөрчлөлт орсон. Учир нь Л.Золбоо нь тухайн үед 20 настай байсан бөгөөд400 000 ам.долларыг аавынхаа компаниас аваад шилжүүлсэн. Уг мөнгийг Л.Золбоогоос шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн атлаа Б.Лгээс шилжүүлээгүй гэж маргаж байна. Өөрөөр хэлбэл эцэг хүний хувьд хүүгийнхээ бизнесийг дэмжих зорилгоор 400 000 ам.долларыг өөрийн хөрөнгөнөөс гаргуулан Л.Золбоогийн нэрээр шилжүүлсэн бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлээр нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой гэрээг өөрчлөх гэсэн зохицуулсан. Энэ гэрээний өөрчлөлтийн дагуу хэрвээ Ч.Б чи газраа бодитой Далай ОмбоХХК болон Л.Золбоод шилжүүлж чадахгүй бол 400 000 ам.долларыг хөөцөлдөнө гэж хэлээд Б.Л энэ хэлцэлд оролцон, хамтын хувьцаа эзэмшигчид орохоор 2009 онд Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэгч нь ямар ч төөрөгдөлд орсон нөхцөл байдал байхгүй. Нэхэмжлэгчийн анхны хүсэл зориг нь 2007 оны Хөрөнгө оруулалтын гэрээ байсан бөгөөд дараа нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болж хувирч өөрчлөгдсөн нь тодорхой болж байна. Мөн Б.Лг шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тодорхойлсон баримт байхгүй. Хэрвээ насанд хүрээгүй, сэтгэцийн өвчтэй, шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тогтоосон бол Ч.Б, Б.Л нарыг байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар Иргэний хуульд заасан. 2007 оноос хойш 2 жилийн хугацаанд Ч.Б 400 000 ам.долларыг аваад сураггүй алга болсон. Хариуцагчийн зүгээс залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр Цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд цагдаад хоригдож ял эдэлнэ гэж хэлээгүй, хувьцаагаа шилжүүлнэ гэж гуйж, тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн зүгээс цагдаад өгсөн гомдлоо татан авсны үндсэн дээр 60 хувийн хувьцаа эзэмшигчээр Л.Золбоог оруулахгүйгээр Б.Лгоруулна, нэгжийн үнэ 3 000 төгрөгийн үнэтэй 60 хувийн хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцсон тухай гэрээ юм.Үүний үндсэн дээр Б.Л Улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй, 2009 оноос хойш хувьцаа эзэмшигч болсон гэдэгт хэн аль нь маргахгүй. Хүчин төгөлдөр гэрээний талаар талууд өнгөрсөн хугацаанд маргаагүй. Ч.Б нь 400 000 ам.долларыг төлж чадахгүй, үлдсэн 42 хувьцаа төдийгүй газраа ч шилжүүлэхгүй, газар дээр нь бүтэн байгуулсан барилгын хөрөнгө оруулалтыг бүхэлд нь авна, тэгснээр Шүүх, Цагдаагийн байгууллагын элдэв зардлыг гаргахаа болино гэсэн байдлаар сүрдүүлдэг. Ийм байдлаар өнгөрсөн хугацаанд хувьцааны талаар маргаагүй атлаа2009 оноос хойш гэрээ хүчин төгөлдөр бус, эрх зүйн чадамжгүй байсан, төөрөгдөлд орсон, дарамталсан гэх зэрэг бодит байдалд нийцэхгүй зүйлийг ярьж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3-тзаасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бгийн хариуцагч Б.Лд холбогдох 2009 оны 4дүгээрсарын 10-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний үндсэн дээр Ч.Бгээс Б.Лд шилжүүлж өгсөн 1 800 000 төгрөгийн үнэлгээтэй Ихэрнева ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Бд буцаан шилжүүлэх, эдгээр харилцаатай холбоотой бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч,Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2187 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Б хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 172.2-т заасныг үндэслэн иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй Б.Лд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.09-ний өдрийн 2187 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж буйг хүлээн авч хууль зүйн дагуу хянан шийдвэрлэнэ үү.Иргэн Ч.Бгийн нэхэмжлэлтэй Б.Лд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, 2017.06.27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэр, 2017.10.09-ны өдрийн 2187 дугаар магадлалыг тус тус хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. 1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг буруу үнэлсэн, ялангуяа хариуцагч талаас Ч.Бг Цагдаагийн байгууллагаар шалгуулан дарамт шахалт үзүүлэн эрхийн талаар төөрөгдөлд оруулж улмаар Ч.Б, Б.Л нарын хооронд 2009.04.10-нд “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, И Н ХХК- ийн 60 хувийн хувьцааг Б.Л хууль бусаар авсан болохыг хэргийн зохигчдын өгсөн тайлбар, бусад нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэсэн.У.Цэрэндавга, Л.Золбоо нарын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний талаар ямар нэгэн гомдол гаргах эрхгүй Б.Л нь тус гэрээний оролцогч биш Ч.Бд цагдаагийн байгууллагаар шахалт, дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч "...түүний нөхөр Эрдэнэдалайгийн хүсэлтээр И Н ХХК-ийн тамга тэмдэг, газрын гэрчилгээг нь авч И Н ХХК-ийн 60 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ..., ...ингээд цагдаад хоригдож ялаа авна гэж хэлээгүй хувьцаагаа шилжүүлье гэж өөрөө гуйж байгаад тухайн хэрэг /эрүүгийн хэрэг үүсгэгдээгүй, зөвхөн Б.Лгийн гомдлыг шалгах шатанд байсан/-ийг хэрэгсэхгүй болгож гомдол гаргагчийн зүгээс гомдлоо татан авсны үндсэн дээр 60 хувийн хувьцааг шилжүүлэхээр харилцан тохиролцоод хийсэн гэрээ юм” гэж тайлбар өгсөн ба ингэж дарамт шахалт үзүүлэн /хх31-32...“Далай Омбо” ХХК-ийн захирал Л.Золбоогийн эцэг Б.Л цагдаагийн байгууллагад хандсанаар Цагдаагийн байгууллага дээр түүний гуйлтаар эвлэрлийн гэрээ байгуулан”.../, Ж.Цэрэндавгын өмнөөс үүрэг хүлээлгэж, гэрээний эрхийн төөрөгдөлд оруулсан, ар гэрийн гачигдлаар хөдөө орон нутагт байсан Ч.Бг Улаанбаатар хотод ирэнгүүт нь 2009 оны 4 дүгээр сарын 10-нд И Н ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулж, И Н ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, мөн өдрөө Улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж, хууль бусаар тус компанийн 60 хувийн хувьцааг эзэмших болсон. 2. Урьд нь Захиргааны хэргийн шат шатны шүүхээс И Н ХХК-ийн үүсгэн байгуулсан болон Зайсангийн аман дахь 3,3 га газар Ж.Цэрэндавгын ашиглах эрхийн газрыг яаж хэрхэн тус компани руу шилжүүлсэн үйл баримтыг тогтоосоор байтал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг үйл баримтуудыг дахин илт буруу тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасныг зөрчсөн.Анх 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Ж.Цэрэндавга, Л.Золбоо нарын хооронд “хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулахад Ч.Б Ж.Цэрэндавгыг төлөөлж гэрээ байгуулсан нь Ч.Б уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, гэрээг дүгнэх эрх, үүрэггүй юм. Үүнийг зөвхөн Ж.Цэрэндавга хэрэгжүүлэх эрхтэй. Мөн энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дүгнэх эрхийг Л.Золбоо эдлэх ёстой болохоос Б.Л эдлэх ёсгүй юм. Гэтэл шүүхээс Л.Золбоо, Ж.Цэрэндавга нарын хооронд байгуулсан гэрээг дүгнэж, уг гэрээний эрх үүргийг Б.Л, Ч.Б нар шинээр байгуулагдсан гэрээгээр өөртөө шилжүүлэн авсан гэж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс дүгнэсэн нь буруу юм.Учир нь 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ж.Цэрэндавга, Л.Золбоо нар “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дүгнэх бүрэн боломжтой байсан боловч үүнийгээ хэрэгжүүлээгүй. Харин уг гэрээний оролцогч биш, шаардах эрхгүй Б.Л нь 2009 оны 3-4 дүгээр сард Ч.Бд цагдаагийн байгууллагаар дарамт шахалт үзүүлэн /Б.Л нь тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж, И Н ХХК-ийн хувьцааны 60 хувийг өөрийн эзэмшилд авангуутаа гаргасан гомдлоо буцааж авсан гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрдөгХХ-31-32/,гэрээний эрх үүргийн талаар төөрөгдөлд оруулж, И Н ХХК-ийн 60 хувийн хувьцааг хууль бусаар авсан.Түүнчлэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт Ингээд газрын эзэн Ж.Цэрэндавга төрийн албанд ажиллах болсон тул 2008 онд И Н ХХК-ийг Ч.Б байгуулж дангаараа 100 хувийн хувьцаа эзэмшигч болж уг газрыг компанийн нэр дээр шилжүүлж авсан байдаг. Гэтэл Ж.Цэрэндавга нь нас барсан Шийдвэрийн үндэслэх хэсэгт “... үүний дараа буюу нэхэмжлэгч Ч.Б нь 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр И Н ХХК-ийг байгуулж, тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон байх ба дээрх гэрээр Зайсангийн аманд байрлалтай 3,3 га газар тус компанийн эзэмшилд бүртгэгдсэн байх ба энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлсэн компанийн дүрэм хэрэгт авагдсан байна”гэж бодит байдлыг илт гуйвуулж, Ч.Б Ж.Цэрэндавгын газрыг өөрийн болгож авсан мэтээр огт буруу дүгнэсэн.Бодит байдал дээр И Н ХХК-ийг Ч.Б дангаараа байгуулж, газрыг шилжүүлж аваагүй харин Ж.Цэрэндавга, Ч.Б нар тус компанийг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сард хамтран байгуулж, 2008 оны 5 дугаар сарын 29-нд Ж.Цэрэндавга өөрийн газар ашиглах эрхээ өөрийн байгуулсан И Н ХХК руу шилжүүлсэн, үүнийг нь Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 228 дугаар шүүх хуралдааны тогтоолоор /хх34/ тогтоосоор байтал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь 183/ШШ2017/01523 дугаар шийдвэрээр дээрх үйл баримтуудыг дахин буруу нотолж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасныг зөрчсөн. Ж.Цэрэндавга 2008 оны 8 дугаар сард төрийн албанд орох болсон тул хувьцаагаа Ч.Бд зарж, шилжүүлсэн ба өвчний учир 2012 онд нас барсан юм. 3. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т зааснаар эрх ашиг нь зөрчигдөж, эрх үүрэгт нь сөргөөр нөлөөлхөөр байсан “Мэй Юань” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг /хх55/ шийдвэрлэхгүйгээр орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-т заасныг зөрчсөн. 4. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн талаас гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэргийг бүхэлд нь хянан үзээгүй байна. Хэрэв бүхэлд нь хянаж үзсэн бол “Мэй Юань” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар хариуцагчийн гаргасан хүсэлт /хариуцагч бичгээр тайлбар өгөхдөө энэхүү хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд гаргасан энэхүү хүсэлтээсээ татгалзаагүй болно/-ийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэлгүйгээр орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-т заасныг зөрчсөн болохыг тогтоох байсан.Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс урьд нь Захиргааны хэргийн шат шатны шүүхээр тогтоогдсон байсан үйл баримтуудыг дахин буруу тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-ийг зөрчсөн болохыг тогтоох байсан. Гэтэл хуулиар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.Ингэснээр давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хуулиар «тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5-д заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.09-ний өдрийн 2187 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Ч.Б нь хариуцагч Б.Лд холбогдуулан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний дагуу шилжүүлсэн И Н ХХК-ийн 60 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлд заасан “...бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгуулах тухай шаардлага...” нь нэхэмжлэлийн шаардлага бус, хувьцааг буцаан шилжүүлэх шаардлагын үр дагавар тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...хариуцагч Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, дарамт шахалт үзүүлж, эрхийн төөрөгдөлд оруулсан талаар холбогдох баримт байхад шүүх үнэлж чадаагүй,...Ж.Цэрэндагва, Л.Золбоо нарын хооронд байгуулсан гэрээг Б.Л, Ч.Б нарын хооронд байгуулсан гэрээтэй холбож буруу дүгнэсэн, ...гуравдагч этгээдийг оролцуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй,...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

Хэрэгт байгаа баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.Золбоо, Ж.Цэрэндагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч:Ч.Б нарын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээнд зааснаар талууд ...Зайсангийн аманд байрлах 3,3 га газарт хөрөнгө оруулалт хийж обьект барих зорилготой, ...Л.Золбоо нь 650 000 ам долларыг 2 хувааж төлөх, ийнхүү төлснөөр 2 тал тэнцүү эрхтэй болох тохиролцоо тусгагджээ. 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.Золбоо нь Ж.Цэрэндагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч.Бд 400 000 ам.долларыг шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ./хх-58, 59, 60/Ж.Цнь 2012 онд нас барсан байна.

Үүний дараа 2008 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Б.Л, нөгөө талаас О.Үржин, уг гэрээг зөвшөөрч Ч.Б нар оролцож, “Баталгаа гаргах гэрээ”-г байгуулсан байх ба Ч.Б нь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа болгон авсан 400 000 ам.долларыг 2008 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлөх, хугацаанд нь төлж барагдуулбал ...Л.Золбоотой хийсэн гэрээ дуусгавар болно, харин хугацаандаа төлөхгүй бол ...3,3 га газрыг иргэн Б.Лд ...шилжүүлнэ..., О.Үржин баталгаа гаргаж байна... гэсэн агуулгатай хэлцэл хийгджээ. /хх-61/

2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ч.Б нь И Н ХХКомпанийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Ч.Б нь 400 000 ам.долларыг хугацаандаа буцааж өгөөгүй ба 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр И Н ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч Ч.Б болон Б.Л нарыг хооронд “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээнд “...Б.Л нь 400 000 ам.долларыг 2007 оны 11 дүгээр сард шилжүүлэн өгсөн болохыг дурьдаж, оруулсан энэ хөрөнгийн хэмжээгээр И Н ХХКомпанийн 60 хувийн хувьцааг Б.Л эзэмших, 40 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч Ч.Б эзэмших эрхтэй...” болохыг зааж, талууд гэрээнд гарын үсгээ зуржээ. Улмаар уг гэрээний дагуу хариуцагч Б.Л нь И Н ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна. /хх-7,8, 12-19/

Нэхэмжлэгч Ч.Б нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.3.3-т заасныг үндэслэн уг гэрээг байгуулахдаа дарамт шахалтанд орсон, ноцтой төөрөгдсөн, эрх зүйн чадамжгүй этгээд гэрээг байгуулсан гэж тайлбарлаж, мэтгэлцжээ.  

Ч.Б нь Ж.Цэрэндагвыг төлөөлж гэрээнд оролцсноор ...газар дээр обьект барих талаар мэдсэн, үүнтэй холбоотой 400 000 ам.долларыг хүлээж авсан, дараа нь гэрээнээс татгалзаж, авсан мөнгийг буцааж өгөхөөр тохирсон боловч хугацаандаа өгөөгүй, улмаар оруулсан мөнгөн хөрөнгийг тооцож, Б.Лг И Н ХХКомпанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэж, дүрэмдээ өөрчлөлт оруулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл явдлыг Ч.Бгийн хүсэл зоригоос гадуур гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч ноцтой төөрөгдөлд орсон, хариуцагч этгээд хүч хэрэглэсэн гэх байдлыг нотлох баримт, нотолгоог шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Нэхэмжлэгч нь хүсэл зоригоо илэрхийлж  хэлцэлд гарын үсгээ зурсан, гэрээний нөгөө тал болох Б.Л гэрээний агуулга, тохиролцоог зөвшөөрч мөн гарын үсэг зуржээ. Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасан байна

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 176 дугаарзүйлийн 176.2.1 дэххэсэгтзаасныгудирдлагаболгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01523 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхийн2017 оны10 дугаарсарын09-нийөдрийн2187 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтыншатнышүүхэдгомдолгаргахдааулсынтэмдэгтийнхураамжид 2017оны11 дүгээрсарын08-ныөдөртөлсөн157 000 төгрөг, 700 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА